Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 372

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй “Д.Цэнгэлмаа, Х.Ундрах-Оргил нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК /Сэлэнгэ салбар/  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Цэнгэлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.300.000 /Долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар №ЗГ201542422591 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1.909.895.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.512.617.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.753.87 төгрөг, нийт 3.427.266.58 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацаандаа зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна.  Зээлдэгч Д.Цэнгэлмаа болон Х.Ундрах-Оргил нар нь зээлийн гэрээгээ зөрчиж, графикт заагдсан зээлийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй бидний ажилд хүндрэл учруулаад байгаа тул уг зээлдэгч нарыг эрэн сурвалжлах тухай захирамж гарган, эрэн сурвалжлуулж бидний ажилд туслана уу?                 Жич: Зээлдэгч Д.Цэнгэлмаа нь зээл авах үедээ Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Татварын хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан. Зээлдэгчтэй 99826122 утасны дугаараар холбогддог байсан ч утсаа авахаа байсан. Улаанбаатар хотод байгаа сурагтай байгаа, тогтсон тодорхой хаяггүй, Прокурорын нийтийн байранд амьдардаг байсан. Хамтран зээлдэгчээр нөхөр болох Хүрэлбаатарын Ундрах-Оргил нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Прокурорын газар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Одоогоор хаана байгаа нь тодорхойгүй 88065304 тоот утсаар холбогддог байсан гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Хаан банкны Сэлэнгэ салбарт зээлийн барьцаа хариуцсан мэргэжилтэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг Цагаан-Эрэг гудамж, 1-18-15 тоотод оршин суух, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Монголжин овгийн Батцэнгэлийн Түвшинжаргал /РД: МЮ85091271/ - нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Д.Цэнгэлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.300.000 /Долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар №ЗГ201542422591 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1.909.895.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.512.617.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.753.87 төгрөг, нийт 3.427.266.58 төгрөгийг төлсөн. 

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацаандаа зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч Д.Цэнгэлмаа нь зээл авах үедээ Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Татварын хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан. Зээлдэгчтэй 99826122 утасны дугаараар холбогддог байсан ч утсаа авахаа байсан. Улаанбаатар хотод байгаа сурагтай байгаа, тогтсон тодорхой хаяггүй, Прокурорын нийтийн байранд амьдардаг байсан. Хамтран зээлдэгчээр нөхөр болох Хүрэлбаатарын Ундрах-Оргил нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Прокурорын газар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Одоогоор хаана байгаа нь тодорхойгүй 88065304 тоот утсаар холбогддог байсан гэх

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Д.Цэнгэлмаа, Х.Ундрах-Оргил нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.  

            Учир нь: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, зээлдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байна гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Түнэд овогт Должинсүрэнгийн Цэнгэлмаа /РД:КЮ86060267/, Шагдар овогт Хүрэлбаатарын Ундарх-Оргил /РД:ГЮ83040471/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаяг, газрыг олж тогтоохыг  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН