Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 178/2022/0093 |
Дугаар | 2022/ШЦТ/99 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
хохирогч, шүүгдэгч *******,
хохирогч, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт ******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч *******той маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогч *******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б. нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр дугаар гудамжны тоотод 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч *******тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Э.Баттулгын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой рестораны караокед сууж байгаад *******, манай эхнэр , бид нар гийн гэрт нь очсон. бид хоёр маргалдаж байхад бид хоёрын дундуур ******* орж ирээд надтай хэрүүл маргаан хийгээд зодолдсон. Тухайн үед ******* намайг дараад авчихсан зодож байсан. Тэгэхээр нь би урдаас нь өөрийгөө хамгаалаад нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
2.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 231 дугаартай “1.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.*******ын биед учирсан доорх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.*******ын биед учирсан доорх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.*******ын баруун нүдний дотно булан болон доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалганд цус хуралт, духны зүүн хэсэгт өнгөц зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 5.*******ын биед ямар нэгэн архахг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас нарийн тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн -8 дахь тал),
3.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаартай “1.Э.Баттулгын биед гэмтэл учирсан байна. 2.Э.Баттулгын биед учирсан доорх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Э.Баттулгын биед учирсан доорх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Э.Баттулгын толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, 2 хөлийн өвдөгт тус бүр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 5.Э.Баттулгын биед ямар нэгэн архаг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас нарийн тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
4.Хохирогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр ын хамт Ховд аймгийн суманд байх найз гийн очиход эхнэр аатай байсан. Эмэгтэйчүүдийн баяр болж байсан учраас гийн найз гэх ******* гэх залуу эхнэрийн хамт тэднийд ирээд каракое орцоогоё гээд бид нар 3 гэр бүлээрээ каракoед ороод 2 шил архи хувааж ууцгаагаад шөнө 00.00 цагт каракое хаагаад бид нар гийнд такси хөлслөөд ирцгээсэн. Би түрүүлээд гэрт орход *******, 2 маргалдаж хэрэлдээд эхэлсэн ба гэрээс гараад ирхэд ******* агсам тавиад орилж хашиграад байхаар нь би болиулах гээд “чи одоо боль” гэхэд над руу цохих гээд дайраад байхаар нь би өөрийгаа хамгаалаад Баттулгыг бариад авхад болохгүй надтай ноцолдоод ална гээд байхаар өөрөөсөө холдуулж түлхсэн. Дахиад дайраад байхаар Баттулгын газарт дээрээс нь дараад “боль” гэж шаардлага тавьхад болохгүй намайг цохиж хазаад байсан. ******* “одоо зүгээр байя” гэхээр нь би тавиад босгоход гараараа миний баруун нүдийг хөхөрч хавтал цохисон. Тэгэхээр нь би намайг цохьчихлоо гээд ******* руу дайрхад манай эхнэр өөр хүмүүс хажууд байсан учраас болиулаад цагдаа дуудаад Баттулгыг эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
5.Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 08-наас 09-ны шилжих орой Мартын 8-ны баяр тэмдэглээд рестораны кароакeд *******, , гарал, Б., бид зургаа орсон. Тэгээд 23 цагийн үед ресторанаас гараад такси бариад гийн гэрийн гадна очоод манайд оръя гээд байж байтал буугаад гийн гэр лүү орсон. Тэгэхээр нь би “нөхөрөө аваад бид хоёр харилаа” гэсэн чинь “та хоёр яагаад манайд орохгүй байна” гээд маргалдаж байсан чинь гийн эхнэр гэрэл гарч ирээд г аваад гэр лүүгээ орсон. Б.Бат-Оргил н гарч ирээд “чи миний найзыг дарамтлаад байна уу” гээд Э.*******, Б. хоёр хоорондоо барилцаж аваад нэг нэгийгээ цохиод байсан. Тухайн үед ******* доор нь Б. нь дээр нь гарчихсан дээрээс нь цохиод чирээд байсан. Тэгтэл гэрэл гарч Э.******* Б. хоёрыг салгасан. Тэгсэн манай нөхөр ******* босч ирээд Б.ын нүд рүү нь цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
6.Гэрч Б.гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 08-наас 09-ны шилжих орой Мартын 8-ны баяр тэмдэглээд рестораны кароакeд *******, , Н., , бид зургаа орсон. Тэгээд 22 цагийн үед би түрүүлээд гэртээ харьсан. 23 цагийн үед Б., нар манайд орж ирсэн. Манай нөхөр орж ирээгүй болохоор гарсан чинь хашааны үүдэнд Э.******* хоёр зогсож байхаар нь би г дагуулаад гэртээ орсон чинь зөрөөд гарч байсан. Удалгүй байж байтал хүмүүс орилоод хашгираад байхаар нь гараад ирсэн чинь Э.******* нь доор Б. нь дээр нь гарчихсан байхаар нь салгаад та нар больцгоо гэж хэлээд салгасан тэгсэн цагдаа дууд гэхээр нь дуудлага өгчихөөд шанагатай ус авчираад Э.*******д өгсөн чинь Э.******* ын нүд рүү цохисон тэгээлд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),
.Яллагдагч Э.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 09 ний өдөр найз Б.гийн гэрт эхнэр Л.гийн хамт очсон Д.гийн гэрт ирээд орой 21 цагийн үед *******, Д. бид бүгд гэр бүлээрээ Баруун бүсийн захын дээд тал байдаг хишиг ресторанд очиж 3 цаг орчим сууцгаасан. Энэ хугацаанд 2 шил 0.5 литрийн архи авч уугаад 24 цагийн үед гарч Д.гийн гэр рүү таксийгаар явж замдаа ******* дэлгүүрээс 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч очсон. ******* түрүүлээд Д.гийн гэрт орчихсон байсан. Тэгтэл гадна, Д.Эрдэнхангай бид хоёр “манай гэрт орж архи ууцгаая” гэж Д. хэлсэн. Тэгэхээр би хэлэхэд Д. манайд орсонгүй гэж уурлаад бид хоёр маргалдаж байхад Б.Бат-Оргил гэрээс гарч ирээд “яахаараа манай найзтай маргалдаж байна” гэж хэлээд Б.Бат-Оргил бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-6 дахь тал),
8.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 09 ний өдөр Ховд аймаг сумаас ирээд найз Б.гийн гэрт эхнэр Б., охин Б.Энххүслэн нарийн хамт ирсэн Д.гийн гэрт ирээд байж байгаад орой 21 цагийн үед *******, Д. бид бүгд гэр бүлээрээ Баруун бүсийн захын дээд тал байдаг Хишиг ресторанд очиж 3 цаг орчиж сууж энэ хугацаанд 2 шил 0.5 литрийн архи авч уугаад 24 цагийн үед гарч Д.гийн гэр рүү таксийгаар явж замдаа дэлгүүрээс 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч очсон. Би түрүүлээд Д.гийн гэрт орчихсон байсан. Тэгтэл гадна *******, Д.Эрдэнхангай нар маргалдаад байхаар нь би гарч “гэртээ харьчих” гэж хэлээд түлхсэн тэгтэл намайг заамдаж аваад миний нүд рүү цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
1.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ааш зан сайтай, даруухан хүн. *******ыг 2009 оноос хойш мэднэ. Архийг хааяа нэг уудаг байх.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн -8 дахь тал),
2.Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь ааш зан сайтай, даруухан. 2006 оноос хойш мэднэ. Архи уудаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Харуул хамгаалалтын компанид ажилладаг. Архи уусан үедээ даруухан, ааш зан сайтай байдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
3.Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь боловсон, даруу төлөв зантай. Бусдыг их хүндэлдэг. Хааяа нэг архи уудаг. Манай нөхөр ******* нь урьд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
4.Гэрч Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Э.Баттулгыг 9 оноос хойш мэднэ. Архи хааяа хэрэглэдэг. Архи уусан үедээ хэтрүүлж хэрэглэдэггүй, зохицуулж хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),
5.Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай “Тус багийн иргэн Энхтайван овогтой ******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 02 дугаар гудамжны 26 тоотод амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 8 дахь тал),
6.Шүүгдэгч Э.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89, 90 дэх тал),
.Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 91, 92 дахь тал),
8.Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 89 дугаартай “Тус багийн иргэн Бадьгир овогтой нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дахь тал),
9.2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
10.2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
11.Мо Эн Ко ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/22 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *******, Д. нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед маргалдаж улмаар харилцан зодолдож бие-биенийхээ биед гэмтэл үүсгэсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Э.Баттулгын биед үүссэн толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, 2 хөлийн өвдөгт тус бүр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл болон хохирогч *******ын биед үүссэн баруун нүдний дотно булан болон доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалганд цус хуралт, духны зүүн хэсэгт өнгөц зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний Ховд аймгийн сумын багийн дугаар гудамжны тоотод байрлах иргэн Д.гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч *******той харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун нүдний дотно булан болон доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалганд цус хуралт, духны зүүн хэсэгт өнгөц зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч *******тай харилцан зодолдох явцад түүний эрүүл мэндэд толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, 2 хөлийн өвдөгт тус бүр зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хохирогч Э.Баттулгын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн (хавтаст хэргийн 25 дахь тал), шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 231, 235 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн -8, 13-15 дахь тал), хохирогч *******, гэрч Л., Б.гэрэл болон яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 26, 2, 66-6 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Баттулгын хохирогч *******той маргалдах явцад түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******ын хохирогч Э.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Прокурор шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд тэдгээрийн энэхүү байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Хоёр. Шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Мөн энэ хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Хохирогч *******, ******* нар нь хор уршиг буюу эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх хохиролгүй гэж дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36. дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, ******* нарт тайлбарласугай.
5.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК