Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0113 |
Огноо | 2014-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2014/0113
2014 оны 03 дугаар сарын 05 өдөр дугаар 113 Улаанбаатар хот
|
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Ц.Б, Л.Г, түүний өмгөөлөгч С.Ба нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 539 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Б-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Миний бие Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцын зориулалтаар 0.05 га газрыг эзэмших эрхтэй болсон юм. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжаар миний эзэмшлийн газартай давхцуулан иргэн Л.Г-д газар эзэмшүүлсэн, түүнчлэн мөн надад олгосон газартай давхцуулан, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар захирамжаар Ц.Б гэгчид мөн л газар өмчлүүлсэн байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Эдгээр зөрчлүүдийг арилгуулахаар Нийслэлийн газрын албанд хандсан бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/3489 дугаар албан бичгээр надад эзэмшүүлсэн газарт Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар захирамжаар Ц.Б-од давхардуулан өмчлүүлсэн байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу иргэний өмчийн газартай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ үү хэмээгээд харин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжаар иргэн Л.Г-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн юм. Энэхүү хариу мэдэгдлийнхээ мөрөөр холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэж амаар болон албан өргөдлөөр удаа дараалан хандаж байсан. Хамгийн сүүлд 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөн гомдол гаргасан боловч хариу өгөх хуулийн хугацаанд ямар нэг хариу өгөөгүй, холбогдох арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна. Төрийн захиргааны байгууллагын энэхүү хууль бус ажиллагааны улмаас иргэн миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, дээрх хүмүүст газар олгосон захирамжуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү ..." гэжээ.
Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ амины орон сууцны ерөнхий төлөвлөгөөг үндэслэсэн бөгөөд С.Б нь өөрийн эзэмшиж байгаа газраа Кадастрын ( зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтын дагуу газрын кадастрын зургаа хийлгээгүйгээс мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Анх тухайн маргаан бүхий газрыг тухайн үеийн АДХГЗ-ны 1990 оны 290 дүгээр захирамжаар "Алтай" ХЭАА-д 4000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, амины орон сууцны ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. "Аптай" ХЭАА нь татан буугдсантай холбоотойгоор тус аж ахуйн дарга Л.Г нь дээрх дурдсан ерөнхий төлөвлөгөөний 6 дугаар бүхий 500 м.кв газрыг, иргэн М.Эд ерөнхий төлөвлөгөөний 5 дугаар бүхий 480 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжаар тус бүр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иргэн Л.Г, М.Э нар нь өөрийн эзэмшиж байгаа газрын тодорхой хэсгийг иргэн Б.Э, Д.Одбаяр нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжаар Б.Эт 309 м.кв, Д.Одбаярт 700 м.кв, Л.Г-д 253.7 м.кв газрыг тус тус амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн Л.Г-д 253.7 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар тухайлбал, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршлаас харахад давхцуулсан байх боломжтой байна. Иймд, иргэн С.Б-гийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна. Харин иргэн Ц.Б-д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна ..." гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Манайх одоо ' амьдарч буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” хороолол АОС 32 тоотын энэ газартаа 1998 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд 2008 онд хувьчилж хүсэлтээ гарган улмаар 2009 онд өөрийн өмчлөлд авсан. Манайх нэгэнт хууль дүрмийн дагуу кадастрын зургаа хийлгээд газраа өөрийн өмчлөлд авсан тул ашиглалт багатай байгаа урд хэсэгтээ 2011 оны 5 дугаар сард ажлын байраа өргөжүүлэх зорилгоор 75 сая төгрөгийн төсөвтэй сэндвичэн барилгыг өөрийн хөрөнгө болон ХААН банкны 60000.0 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр барьж босгосон. Зарга үүсгэж буй С.Б гэгч гэнэт гарч ирэн зарга үүсгэн бидний тайван амьдралыг алдагдуулж байна. Манай кадастрын зургийг хүртэл өөрчлүүлсэн байх юм.
Үнэхээр 2003 онд авсан газар юм бол энэ олон жил хаагуур юу хийж явсан хүн бэ. Бид үүнийг эсэргүүцэж байна. Энэ хүн хэн нэгэн эрх мэдэлтнийг ашиглан хууль бус зүйл хийж байна, үүнд гомдолтой байна. Тэр жижиг газар арван хэдэн жил ямар ч эзэнгүй өнөөг хүртэл байсаар л ирсэн. АОС-ыг дугаарлахад хүртэл кадастрт байхгүй, эзэнгүй талбайгаар л бүртгэлтэй байсан. Бид 2009 онд гаргасан захирамж шийдвэр, кадастрын зургийн (2008 онд шинэчлэгдсэн) дагуу түүнийг үндэс болгон амьдрах ёстой гэж үзэж байна. Иймд эрхэм шүүгчид минь та бүхэн уг асуудлын үнэн зөвийг шударгаар шийдэж өгнө гэдэгт найдаж байна..." гэжээ.
Гуравдагч этгээд Л.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Миний бие 1996 оноос "Алтай" ХЭАА-г байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад 8 айлын сууц барихаар тухайн үеийн Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт газар эзэмших гэрээ байгуулан 4000 м.кв газар эзэмшиж ажлаа эхэлсэн... Энэ эзгүй хээр талд 8 сууцны суурь ухуулан ажлаа эхэлж барилгын суурь, зөөврийн давхарт хийж байгаад банкнаас зээл аван санхүүжилт хийсэн боловч санхүүгийн хүндрэлд орж зээлийн төлөх хугацаа хэтэрсэн учир шүүхийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажлуудыг зарим газрын хамт /айлын 3500 м.кв газар/ банкны өр барагдуулах албанд битүүмжлүүлэн хураалгаж үлдсэн өрийг төлж барагдуулсан. Өөрийн эзэмшлийн 500 м.кв газрыг 2003 оны Засаг даргын 395 тоот шийдвэрээр эзэмшсэн болно... Ингээд зураглалын дагуу газрын албаны геодезист Сандагдорж нараар эхлэлийн цэг тавиулан блокон хашааг 2003 онд барьсан. 2007 онд хашааныхаа тал болох 246.6 м.кв талбайтай хашааг хийгдсэн байсан барилгын суурийн хамт зарж, үлдсэн 253.7 м.кв талбайтай хашаанд өөрийн ач дүүс болон өндөр настай хоёр хөгшнийг суулгасан... Гэтэл С.Б-гийн нэхэмжлэл газрын албанаас гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлтэд 2003 онд С.Б-д харин Л.Г-д 2007 онд олгож байсан мэтээр бичигджээ. Бодит байдалд хавтаст хэргийн дотор байгаа материалын 21 дүгээр хуудсанд үзэхэд 2003 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар зэрэг олгож байсан нь нотлогдож байна. Мөн газрын албанаас шүүхэд гаргасан тайлбарт 2007 оны С.Б-гийн кадастрын зураглал хуурамч байж кадастрын мэдээллийн сангийн архивт ороогүй байсныг нотолжээ. 2007 онд Л.Г-ын эзэмшилд өөрчлөлт орж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот шийдвэрээр 253.7 м.кв газар эзэмших гэрчилгээ, хүчин төгөлдөр тамга тэмдэгтэй кадастрын зураглал олгогдсон. Үүнээс үзэхэд С.Б 2007 онд хүчинтэй кадастрын зураглалтай байсан бол надад давхардуулан олгох боломжгүй байсан юм. Мөн 2010 онд иргэн С.Б газрын албаны кадастрын албанд дахин хуурамч зураглал оруулсан байсан. Ингэж зураглалыг олон дахин өөрийн хүслээр сольж байсныг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Ер нь 2003 оноос хойш миний барьсан блокон хашааны баруун талд эзэнгүй 500 м.кв орчим газар ямар ч тэмдэглэгээ, хамгаалалтгүй арваад жил болж одоо ч хэвээр хадгалагдаж байгаа. Үүнээс дүгнэлт хийхэд С.Б нь миний эзэмшил газрыг хууль бус аргаар хүч түрэн авах зорилготой хүн байна гэж үззж байна ..." гэжээ.
Гуравдагч этгээд Л.Г шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: "... Иргэн С.Б-гийн газар эзэмших хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2003 онд амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 248 тоот захирамж гаргасан байна. Үүний дагуу иргэн С.Б 2003 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
Гэтэл иргэн С.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 2009 он хүрсэн байгаа нь харагдаж байна. Тухайлбал, гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: Газрын байршил хэмжээ, хил хязгаар заагийг тодорхой харуулсан кадастрын зураг гэжээ. 2007 онд Л.Г надад 326 тоот захирамжаар газар эзэмших, 2009 онд иргэн Ц.Б-д өмчлөх захирамж гарах хүртэл нэхэмжлэгч С.Б нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан "... аж ахуйн нэгж байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж хийлгэнэ" гэсэн заалтыг зөрчсөнөөр газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй 2010 он хүрсэн байдаг. Мөн түүнчлэн иргэн С.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ' 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" байгаа тул иргэн С.Б-гийн газар эзэмших 6009/0091 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ..." гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: "...Иргэн С.Б-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Уг газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ амины орон сууцны ерөнхий төлөвлөгөөг үндэслэсэн бөгөөд С.Б нь өөрийн эзэмшиж байгаа газраа Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтын дагуу кадастрын зургаа хийлгээгүйгээс мэдээллийн санд бүртгээгүй байна. Нийслэлийн Засаг даргын иргэн С.Б-д газар эзэмшүүлсэн 2003 оны 248 дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан бөгөөд эзэмшигч С.Б нь өөрийн эзэмшил газартаа хайхрамжгүй хандаж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь бусдын газартай давхардах үндэслэл болсон байна. Иймд, иргэн Л.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна..." гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын Об-ны өдрийн 326 дугаар захирамжаар иргэн Л.Г-д олгосон газраас 227.8 м.кв газрын, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар захирамжаар иргэн Ц.Б-д өмчлүүлсэн газрын кадастрын зурагт орж давхацсан 158.03 м.кв газрын хэмжээгээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Л.Г-ын өмгөөлөгч С.Ба давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 539 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд: 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчтэй 1 холбоотой цугларсан нотлох баримтад дүгнэлт өгч шийдвэрийг хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэлээ. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д нэхэмжлэгч С.Б-гийн газар ашиглах эрх үүссэн үеэс эхлэн хэрхэн эзэмших эрхтэй болсон талаар дурджээ. Гэтэл гуравдагч этгээдээр захиргааны хэрэгт бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай оролцож буй Л.Г-ын эзэмшиж буй газартай холбоотой бичмэл нотлох баримтаар хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй байна. Жишээ нь: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариу тайлбарт хариуцагч 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/3861 тоотод: “Анх маргаан бүхий газрыг тухайн үеийн АДХГЗ-ны 1990 оны 290 тоот захирамжаар "А" ХЭАА-д 4000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, амины орон сууцны ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна” гэжээ. Тус "А" ХЭАА-н дарга Л.Г нь уг хэргийн гуравдагч этгээд бөгөөд маргаж буй газрыг 1990 оноос хойш ашиглаж, эзэмшиж байсан нь хариуцагчийн тайлбараас харагдаж байна. Энэхүү ашиглаж байсан газраас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 тоот захирамжаар 500 м.кв газар эзэмшсэн байна.
Нэхэмжлэгч С.Б нь тухайн үеийн АДХГЗ-ны 1991 оны 81 дүгээр шийдвэрийг үндэслэн 500 м.кв газар ашиглахаар шийдвэрлэж, 2000 онд газар ашиглах гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшлийн газартай гуравдагч этгээд Л.Г-ын эзэмшиж буй газар давхцах боломжгүй байсан. Хэрэв давхацсан бол тухайн үед нь газар ашиглах гэрээгээр тогтоосон экспликациар зураг давхцах учиртай байна.
Хариуцагч Өмчийн харилцааны газар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4/5849 тоотоор гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргахдаа "... С.Б нь өөрийн эзэмшиж байгаа газраа Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтын дагуу кадастрын зургаа хийлгээгүйгээс мэдээллийн санд бүртгээгүй байна. ... эзэмшигч С.Б нь өөрийн эзэмшлийн газартаа хайхрамжгүй хандаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь бусдын газартай давхардах үндэслэл болсон байна" гэж тайлбарлаад "иргэн Л.Г-ын гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь газар эзэмшигч газар эзэмших гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчихийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай" хуулийн 7 дугаар * зүйлийн 1-ийн 6-д заасан "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" гэсэн үүргээ төрийн байгууллага зөрчсөн тайлбарыг шүүх үнэлж хэрэг шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн нэхэмжлэгч С.Б нь өөрийн эзэмшиж буй газрын зургийн кадастрыг хийлгэж, Нийслэлийн газрын албаар баталгаажуулан мэдээллийн санд бүртгүүлээгүй байхад гуравдагч этгээд Л.Г-ын эзэмшиж буй газартай давхацсан байх боломжгүй байна.
2. Шүүх нотлох баримтаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн иргэн Л.Г-ын газар эзэмшиж нэгж талбарын 18647310178161 дугаараар мэдээллийн сангаас хайлт хийсэн байдаг. Харин нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаараар хайлт хийгээгүй болно. Учир нь шүүх нэхэмжлэгч З.Б-ийн эзэмшиж буй гэх газрыг Л.Г-ын газартай 227.8 м.кв давхацсан гэдгийг илт хууль бус дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Учир нь, уг дүгнэлтийн 1 дэх асуултын хариултад "... харин Нийслэлийн Засаг даргын 326 дугаар захирамжаар эзэмшиж буй газар нийслэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна" гэж дүгнэлт гаргасан. Гэтэл хавтаст хэрэгт мэдээллийн сангаас Л.Г-ын эзэмшиж буй газрын 2006 оноос 2009 оны кадастрын зураг бүртгэгдсэн байгаа талаар бичгийн нотлох баримт цугларсан. Харин нэхэмжлэгч С.Б-гийн кадастрын зураг 2010 онд мэдээллийн сангийн архиваас гарсан боловч нийслэлийн газрын албаар баталгаажаагүй хэн бүртгэсэн нь тодорхойгүй байсан. Энэхүү кадастрын зураг нь С.Б-гийн анх эдэлбэр газрын экспликациар зургаас өөр байрлалтай байна. Эдгээр асуудлыг тодруулах зорилгоор шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахыг хүсэж хүсэлт гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжийг алдагдуулсан. Хариуцагч ч гэсэн нэхэмжлэгчийг зохих ёсоор кадастрын санд бүртгүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг атлаа Л.Г-ын газар нэхэмжлэгчийн эзэмших газартай давхацсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй болно. Иймд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 538 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч С.Б нь “иргэн Л.Г, Ц.Б нарт надад олгосон газартай давхцуулан газар олгосон” гэж марган, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийн иргэн Л.Г-д, 2009 оны 5 дугаар захирамжийн иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч С.Б-д АДХГЗ /хуучнаар/-ын 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Алтан тэвш" хороололд амины орон сууцны зориулалтаар, 500 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжаар уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар Ц.Б-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтан тэвш" хороолол АОС 32 тоотод 700 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар захирамжаар дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.
Гэвч Ц.Б Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудаар 700 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх эрхтэй байтал түүний эзэмшил газрын кадастрын зурагт тусгагдсанаар одоогийн эзэмшиж байгаа газрын хэмжээ нь 895.58 м.кв байх бөгөөд тэрээр өмчилж авсан газраас 195.58 м.кв газрыг илүү эзэмшиж байгаагийн 158 м.кв газар нь нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшил газартай давхацсан болох нь нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд Ц.Б, Л.Г нарын эзэмшил газрын кадастрын зураглал, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын гаргасан шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд, анхан шатны шүүхийн Ц.Б-д өмчлүүлсэн газрын кадастрын зурагт орж давхацсан 153.03 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.
Улмаар Л.Г, М.Э нар нь өөрсдийн эзэмшил гэх 1009 м.кв /980 м.кв байх ёстой/ газрыг иргэн Д.О, Б.Э нарт шилжүүлэхээр 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээ /1хх-ийн 66 тал/ байгуулсан байх ба уг гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар Д.Одбаярт 700 м.кв, Б.Эт 309 м.кв газрыг шилжүүлснээр Л.Г, М.Энхбаяр нарт эзэмшил газар үлдээгүй гэж үзэхээр байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга дээрх, 326 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин Л.Г-д иргэн С.Б-гийн эзэмшил газраас 253.7 м.кв газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Л.Г-ын эзэмшил газрын кадастрын зураг /1хх-ийн 68 тал/, С.Б-гийн эзэмшил газрын кадастрын зураглал, Амины орон сууцны газрын бүртгэл /1хх-ийн 27 тал/, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд Л.Г, М.Э нар хууль ёсны эзэмшил газраа бусдад шилжүүлж, тэдэнд эзэмшил газар үлдээгүй байхад үлдсэн мэтээр шийдвэрлэж, нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшил газартай 253.7 м.кв-аар давхцуулсан байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд Л.Г, иргэн М.Э нарын газрын кадастрын зургуудаас үзэхэд Л.Г-ын урьд эзэмшиж байсан 500 м.кв газар нь С.Б-гийн газартай хил залгаа байрлаж байгаагүй, харин М.Эгийн газартай хил залгаа байрлаж байжээ. Үүнээс дүгнэхэд Л.Г-д одоо эзэмшиж буй 253.7 м.кв газрын байрлалд газар үлдэх боломжгүй, гуравдагч этгээд Л.Г-ын “өөрийн эзэмшил 500 м.кв газраас 246.6 м.кв газрыг бусдад зарж, 253 м.кв газартай үлдсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Ийнхүү гуравдагч этгээд Л.Г нь өөрийн эзэмшлийн 500 м.кв газрыг бусдад шилжүүлж, эзэмшил газар үлдээгүй тул түүнд хууль бусаар, С.Б-гийн газартай давхцуулан 253.7 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэстэй.
Иймд шүүхийн, гуравдагч этгээд Л.Г-ын газар нь нэхэмжлэгч С.Б-гийн газартай 227.8 м.кв-аар давхцаж буй гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн энэ хэмжээгээр газрыг хүчингүй болгосон шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Б-д хууль ёсоор олгогдсон газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар тухайн эзэмшил газрын байршлыг тогтоосон зургийг холбогдох эрх бүхий этгээдээр хянаж баталгаажуулсан байхад захиргааны байгууллага хуулиар хүлээлгэсэн ажил үүргийг хэрэгжүүлж, түүний газрыг мэдээллийн санд бүртгээгүй байна, үүнээс үүдэн нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшил газар бүртгэлгүй, эзэмшилгүй мэт ойлгогдох нөхцөл бий болсон байна. Мөн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээ нь Газрын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг даргад олгогджээ. Эдгээр үндэслэлүүдээр гуравдагч этгээд Л.Г-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин, шүүх гуравдагч этгээд Л.Г-ын бие даасан шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
|