Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 39

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын ******* ******* *******, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* Ховд салбарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* ******* Ховд салбарын захирлын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар ******* ******* Ховд салбарын Булган тооцооны төвд теллерээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн дүрмэнд заасан зөрчил гаргаж байгаагүй, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. ******* ******* Ховд салбарын захирал /зээлийн багц хариуцсан менежер *******/-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Иймд ******* ******* Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хаан ******* Орон нутгийн Иргэдийн ******* Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: ******* ******* нь ******* ******* Ховд салбарын Булган тооцооны төвд ахлах теллерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ц.******* нь ажлын байрны давуу талыг ашиглаж, харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийн нууцыг бусдад задруулсан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/78 дугаар тушаал хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* ******* Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* овогт ******* *******г ******* ******* Орон нутгийн Иргэдийн ******* Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* ******* Ховд салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,465,408 /хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* ******* Ховд салбарт даалгасугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ******* Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамж нийт 124,597 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудын дагуу зохигчид өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудын дагуу тушаал гаргах эрх бүхий ажил олгогчийн төлөөлөх этгээд өмн эсэх талаарх хуулийн дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтын дгуу ажил олгогч ажлаас халах тушаалыг зөрчил илэрсэнээс 1 сарын дотор гаргах үүрэгтэй.

Ц.*******гийн гаргасан зөрчил 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харилцагч гомдол гаргаж зайны аудитаас хянан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тогтоосон байх тул 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөрт *******аан зохих шийдвэрийг гаргах үүрэгтэй. Ховд салбарын захирал нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ороход тушаалыг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн заалт зөрчигдөх тул Хаан банк нь салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт нь үүнийг баталгаажуулсан баримт болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.******* нь Хаан ******* Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хаан ******* орон нутгийн Иргэдийн ******* Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч Хаан ******* Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх “Ц.******* нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч түүнд сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан уг тушаалыг гаргаагүй байна” гэсэн дүгнэлт хийж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.465.408 төгрөгийг Хаан ******* Ховд салбараас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

            Хаан ******* 1800-1917 гомдлын утсанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Хажидмаа гэдэг хүн “танай орон нутгийн салбараас мэдээлэл алдагдаад байна” гэх гомдол[1]-ын дагуу Хаан ******* Зайны аудитын газраас шалгаж үзэхэд “Ц.******* нь 5026598640 тоот данс эзэмшигч  харилцагч Б.Хажидмаагийн хувийн мэдээллийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 12 минутад лавласан байх бөгөөд харилцагчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээд иргэн Д.Мөнхцэцэг гэдэг хүнд задруулсан болох нь тус ******* Зайны аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 52/07/13 тоот дүгнэлт[2], Ц.*******гийн “манай тооцооны төвд теллерээр ажиллаж байсан Д.Мөнхцэцэг залгаад Хажидмаа гэсэн хүний гэрийн хаягийг нь хэлээд өгөөч би мөнгө авах ёстой гээд гуйхаар нь хэлээд өгчихсөн миний буруу болсон байна” гэх өргөдөл[3] зэрэг нотлох баримтуудаар   тогтоогдсон байна.

            Ц.*******гийн энэхүү үйлдэл нь ажил олгогч Хаан банкнаас ажилтан Ц.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т нэрлэн заасан “ноцтой зөрчил” байна.

Ийм учраас Хаан ******* Ховд салбарын Зээлийн багц хариуцсан менежер *******[4] нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/78 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон Ц.*******г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна.

Ажил олгогч Ц.*******гийн гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор сахилгын шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд Хаан ******* Ховд салбарын Зээлийн багц хариуцсан менежер ******* нь салбарын захирлыг орлох эрхтэй болох нь хэрэгт авагдсан Ховд салбарын захирал Ч.Төрбатын ажлын байрны тодорхойлолт[5]-оор тогтоогдож байна.

Мөн Хаан ******* Ховд салбарын захирал Ч.Төрбат нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06/1420 тоот хүний нөөц хариуцсан захирал Ш.Ганбямбын тушаалаар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124597 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны  өдрийн 153/ШШ2017/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч ******* ******* Ховд салбарт холбогдуулан гаргасан “Хаан ******* Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124597 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

М.НЯМБАЯР

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 124 дүгээр хуудас