| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00334/И |
| Дугаар | 372 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 372
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: З.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Бямбанаранд холбогдох “Тэжээн тэтгэх гэрээний дагуу 4.400.000 төгрөг гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч З.Дуламсүрэн, хариуцагч Б.Бямбанаран, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Дуламсүрэн РД:/АС88080207/-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...З.Дуламсүрэн миний бие нь Баасанжав овогтой Бямбанарантай 2011 онд танилцаж 2013 онд хүү Д.Давхарбаярыг төрүүлсэн. Бидний хувьд хамтран амьдрах боломжгүй Б.Бямбанаран нь шинээр гэр бүлтэй болж байгаа тул хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Бямбанаран бид 2 харилцан тохиролцож тэжээн тэтгэх гэрээ байгуулсан боловч 2015 оны 06 сараас хойш гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул гэрээний үүргийн төлбөрт 4.400.000 төгрөг гаргуулж цаашид хууль тогтоомжинд заасан хууль журмын дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэх,
Нэхэмжлэгч, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, нарийн 15-14 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Зоригбадрахын Дуламсүрэн /РД:АС88080207/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би Б.Бямбанарантай танилцаад хүүхдээ 1 настай байхад нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлт тавьсан тэгэхэд “2-уулаа тохиролцъё” гэсэн тэгээд бид хоорондоо “Тэжээн тэтгэх” гэрээ байгуулсан. Гэрээгээ байгуулснаас хойш Б.Бямбанаран нь 11 сар хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. 11 сард би “Ажилд орох гэсэн юмаа хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгье” гэж хэлсэн. Тэгтэл надад 1400 рубль тоолж өгсөн боловч тэр нь хуурамч байсан. Тэгээд би тэтгэлэгээ гаргуулахаар шүүхэд хандсан. Түүнээс хойш 3 сар болоод дахин хэлэхэд Б.Бямбанаран “бидэнд нэг газар л байна, хүүхдийнхээ нэр дээр шилжүүлье. Мөнгө төгрөг байхгүй байна” гэсэн. Тэгээд тэр газраа зарах хэрэгтэй байна гэхээр нь газрыг чинь зарахад туслая гээд хэд хоног яваад нэг хүн олсон боловч энэ хүнд зарахгүй өөр хүнд зарна гээд тэр зарсан мөнгөнөөсөө 3,500,000 төгрөг надад өгсөн. Одоо 2015 оны 06 сараас 2017 оны 05 сар хүртэлх хүүхдийн тэтгэлэгээ нэхэмжилж байна. Гэрээний дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй байна, мөн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг сар бүр хэдийг авах ёстой юм тэрийгээ тогтоолгомоор байна гэх.
Хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө Гааль-6 байрны 05 тоотод оршин суух, Сэлэнгэ дахь Гаалийн газарт гаалийн байцаагч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Далай ээж овгийн Баасанжавын Бямбанаран РД: /ЦЗ86071274/ -нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би тухайн үед гэр бүлтэй байсан. Тэр үед манай эхнэр лүү мессеж бичиж дарамтлаад байхаар нь гэрээ хийе гээд хийсэн. Тэгээд газраа зараад мөнгийг нь өгсөн. Энэ нэхэмжилж байгаа 4.400.000 төгрөгийг өгөх боломжгүй харин хүүхдийн тэтгэлэгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Дуламсүрэнгийн тус шүүхэд гаргасан ... хариуцагч Б.Бямбанарангаас хүүхдийн тэжээн тэтгэх гэрээний үүргийн дагуу 2015 оны 06 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг 4.400.000 төгрөг мөн цаашид хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэргийн 9-11 дүгээр талд авагдсан талуудын хооронд 2014.03.20-ний өдөр байгуулагдсан тэжээн тэтгэх гэрээний 1.1-д зааснаар ... хариуцагч Б.Бямбанаран нь хүүхэддээ сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг төлж байхаар тохиролцсон ба тэрээр / хх-22 дугаар тал / 2015 оны 05 сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөг хүүхдийн тэтгэлэгт төлсөн ба үүгээр хүүхдийн тэтгэлэгийг гэрээний дагуу бүрэн төлсөн хэмээн шүүхэд тайлбарлаж, маргаж байгаа боловч дээрх гэрээний хугацаа 2014 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 200.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу тооцоход 2017 оны 04 сарын 06-ны өдөр / шүүхэд нэхэмжлэл өгөх / хүртэл хугацаанд /3х12=36 сар/ 36 сар х 200.0000=7.200.000 / нийт 7 200 000 төгрөг төлөх ёстойгоос 3.500.000 төгрөг төлсөн нь дээрх баримтаар нотлогдож байгаа ба үлдэх / 7 200 000 – 3 500 000 / 3.700.000 төгрөг дээр өнөөдрийг буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх нэг сарын хугацааны 200.000 төгрөг нэмж, нийт 3.900.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4.400.000 – 3.900.000 = 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино. Харин өнөөдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тогтоох нь зүйтэй бөгөөд талууд үүн дээр маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар 155.550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 3.900.000 төгрөгөнд ногдох 77.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, мөн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ... Б.Бямбанарангаас 3.900.000 төгрөгийг гаргуулж З.Дуламсүрэнд олгож, үлдэх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Давхарбаярыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас /- нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бямбанарангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 3.900.000 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамж 77.350 төгрөг, мөн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН