| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00215/И |
| Дугаар | 362 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 362
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Түвшитөр, Р.Туул нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Дарханбаатарт холбогдох “Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 43.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Р.Туул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч Ц.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ...
Нэхэмжлэгч Р.Туул, Г.Түвшинтөр нарын нэхэмжлэлтэй Ц.Дарханбаатараас 43.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид доорх байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлнэ. 18.500.000 төгрөг авахыг татгалзаж байгаа болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Р.Туул, Г.Түвшинтөр
Хариуцагч Ц.Дарханбаатар нар гарын үсэг зурсан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, бичгийн нотлох баримтууд болон зохигчийн хооронд хийсэн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Г.Түвшинтөр, Р.Туул нар нөгөө талаас хариуцагч Ц.Дарханбаатар нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Г.Түвшинтөр, Р.Туул, хариуцагч Ц.Дарханбаатар нар нь 25.000.000 төгрөгөн дээр эвлэрч уг мөнгийг 2017 оны 06 сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг бүрэн төлнө, 2017 оны 07 сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлнө, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бүрэн төлж дуусгана. Нэхэмжэлийн шаардлагын үлдэгдэл 18.500.000 төгрөг авахыг татгалзаж байгаа болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Г.Түвшинтөр, Р.Туул
Хариуцагч Ц.Дарханбаатар гэж гарын үсгээ зурсан зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Түвшитөр, Р.Туул нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Дарханбаатараас 43.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 187 725 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, мөн зохигчийн эвлэрсэн хэсэг болох 25 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН