Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр                2020/ШЦТ/164                                  Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Намсрайжав,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1841000510283 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, дэх Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны дарга ажилтай, ам бүл З, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо  366-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, 

 

Хоёр. Монгол Улсын иргэн, ..........эрэгтэй, дээд боловсролтой, хайгуул, өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 05 хороолол 06-07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* *******, 

 

Гурав. Монгол Улсын иргэн, .......... эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, Нийслэл Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй уургийн 6-р хороо 61-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт ,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан ******* нь гаалийн улсын байцаагч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 1500КЭИ20250 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 1500КОИ20257 арльн дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, уг 2 ачигчийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон атлаа Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна ’’, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг “Гаалийн нутаг дэвсгэр түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна”, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим уг барааг хилийн чанадад буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно " гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан “Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах ” гэсэн бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9,901,710 төгрөгийг “ ”  ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн дахь дугаарын данс руу шилжүүлж, улсын төсөвт 9,901,710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан,

шүүгдэгч Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч, нийтийн албан тушаалтан ******* нь Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 1500К01-120257 арлын дугаартай ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна ’’, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг “Гаалийн нутаг дэвсгэр түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна”, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим уг барааг хилийн чанадад буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно " гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан “Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах ” гэсэн бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4,950,855 төгрөгийг ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь дугаарын данс руу шилжүүлж, улсын төсөвт 4,950,855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан,

шүүгдэгч Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч, нийтийн албан тушаалтан ******* мь Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******тзй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 1500КйИ20250 арлын дугаартай ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна ’’, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг “Гаалийн нутаг дэвсгэр түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна”, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим уг барааг хилийн чанадад буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно " гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан “Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах ” гэсэн бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4,950,855 төгрөгийг “ ” ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн дахь дугаарын данс руу шилжүүлж, улсын төсөвт 4,950,855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан надтай холбоотой заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн байгууллага нь зуучлагч байгууллагаар дамжуулан мэдүүлгээ гаргадаг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХХК нь цахимаар мэдүүлсэн. Түүнийг нь гаалийн байгууллагын бичиг баримтын байцаагч дээр орж ирж шалгадаг. Би тухайн үед хуваарийн дагуу хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан ба ХХК-ийн мэдүүлэг над дээр цахимаар хуваарилагдсан. Энэ хуваарийн дагуу тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түвшинтөгс гэдэг хүн над дээр хуваарилагдлаа гэж мэдэгдсэн. Би тухайн өдөр нь шалгалт хийгээгүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт талбай дээр нь очиж шалгасан. Гаалийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “гаалийн үзлэг, шалгалт хийх боломжгүй бол тухай компанийн зардлаар, хүсэлтээр гаалийн хяналт, шалгалт явуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу шалгалт хийгдсэн. Би талбай дээр очиж үзлэг хийхэд эвдэрчихсэн зогсож байсан. Шалгалтыг журмын дагуу л хийсэн. Шалгалт хийхэд бүх үзүүлэлтээр гаалийн мэдүүлэгтэй тохирч байсан. Тиймээс би хууль журмын дагуу бүрдүүлэлт хийж, мэдүүлгээ цахимаар оруулсан. Тухайн үед манай албаны даргаар ******* ажиллаж байсан. ******* даргад мэдэгдээд миний хийх ажил дууссан. Энэ бүрдүүлэлтийг хийж дууссаны дараа гаалийн бүрдүүлэлтэнд орлоо гээд Улсын ахлах байцаагч зөвшөөрөв гэсэн тамга дардаг. Мэдүүлгийг хоёр хувь хэвлээд нэгийг нь аж ахуйн нэгжид, нөгөө хувь нь гаалийн байгууллагад үлддэг.Тухайн үед ахлахаар ажиллаж байсан ******* тамга дарсанаар миний ажил дууссан гэж ойлгож болно. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн “” ХХК-ийн газрын тосны талбайд очиж ажилласан. Энэ асуудлаар *******, ******* нартай үгсэн тохиролцсон тийм зүйл байхгүй. Тухайн ковшийг хилээр гарсан эсэх дээр би хяналт тавих үүрэггүй. Гэтэл намайг ******* даргатай үгсэн, тохиролцож хувилдсан гэж буруутгасан. Ийм зүйл огт байхгүй.Тухайн байгууллага хугацаандаа мэдүүлсэн. Хэрвээ хугацаандаа гарч чадахгүй бол тухайн байгууллага 7 хоногийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдээд байршуулсан мөнгөө төлөөд горимоо солих ёстой байдаг. Горим солих ажлыг бүрдүүлэлтийн алба хийх ёстой байдаг. Миний хувьд горим солих ажил хариуцахгүй. Хяналт шалгалтын байцаагчийн ажил бол мэдүүлсэн барааг мэдүүлэгтэй нь тулгаж шалгалт хийгээд дуусдаг. Хилээр гаргах, нэвтрүүлэх нь дараагийн шатны асуудал. Би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хууль зөрчсөн, алдаатай үйлдэл хийсэн зүйл байхгүй. Би улсад 40 жил ажиллаж байна. Үүнээс Гаалийн байгууллагад 24 жил ажилласан. Би ийм зүйл мэдэхгүй хүн...гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хоёр байцаагчтай үгсэн тохиролцож, санаатайгаар хийсэн зүйл байхгүй. Зохих журмын дагуу ажлаа хийсэн. Манай ажил цахим сүлжээгээр явдаг учраас аль горимыг сонгох, ямар байцаагч нар хуваарилах зэргийг мэдэх боломжгүй байдаг. Тухайн ковш нь хилээр гарах гээд бүрдүүлэлтээ хийсэн байгаа.  Тухайн ковш эвдэрсэн гээд гараагүй. Түр горимоор орж ирээд гарахгүй тохиолдол байдаг. Тухайн бараа гараагүй бол улсын байцаагч 420 гэсэн горимоо солидог. Түр горимд орсоныг газрын дарга хянадаг. Тухайн ковш нь эвдрээд засварчин авчирч гаргана гээд гараагүй. Тиймээс хурдан засаад хугацаанд нь гаргаарай гэсэн үүрэг өгч байсан.

******* сүлжээгээр хуваарилагдан ажилласан.Түүний хувьд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийгээд түүний ажил дууссан. ******* бүрдүүлэлт хийж дуусаад би түүнийг нь хянаад зөвшөөрсөн тамга дарсан. Энэ нь үгсэн тохиролцсон зүйл биш. Би ХХК-нд давуу байдал олгоогүй, байршуулсан мөнгөтэй холбоотой асуудалд бид нар оролцдоггүй.  Бидний хувьд ажлаа хууль, журамд заасны дагуу хийгдсэн гэж үзэж байна. Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна...гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би одоо Улаанбаатар хотод Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаа. Улсын яллагчийн дүгнэлтэнд үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэж дурдсан. Би гэрчээр байцаагдаж байх хугацаанд “ ийм зүйл байхгүй,хуулийн дагуу л ажилласан гэдгээ”  хэлж байсан. Энэ талаар бичээд тухай бүрт нь гарын үсгээ зурж байсан. Монгол улсын хилээр гараагүйг мэдсээр байж, хилээр буцаж гарсан буюу 300 горимоор бүрдүүлэлт хийсэн гэж байна. Цахим сүлжээгээр орж ирээд бид нар хуваарилагдахаар нь бүрдүүлэлтээ хийдэг. Мөн Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмын 5.21-т  Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, зориулалтын түвшинг нарийвчлан шалгана ” гэж заасныг зөрчсөн гэж байна. Үүнийг зөрчсөн зүйл байхгүй. Яг энэ журамд заасны дагуу газар дээр нь очиж шалгаж ажлаа хийсэн.

Мөн бусдад давуу байдал олгосон гэж буруутгаж байна. Бусдад давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Би тухайн өдрийн маргааш нь ээлжийн амралтаа авах байсан. Тиймээс албаны дарга *******д “ амралтаа авч байгаа, та өөр байцаагчид энэ ажлыг өгч болох уу ” гэж хэлэхэд “ танд нэгэнт хуваарилагдаад ирсэн юм чинь та шалгалтаа хийгээд өөрийнхөө ажлыг дуусгаад амар” гэж хэлж байсан. Би маргааш өдөр нь амралтаа аваад явчихсан байсан. Тиймээс хугацаа хэтрүүлж бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй. Би тэр мөнгийг олгоогүй. Бид нар гараагүй гэдгийг мэдэх боломж байхгүй. Гарах гэж байгаа юм байна гээд бүрдүүлэлт хийдэг. Горимыг мэдүүлгийг мэдүүлэгч өөрөө сонгодог. Тиймээс бид нарын зүгээс горим буруу байршуулсан гэсэн зүйл байхгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүрдүүлэлт хийгээд 11 дүгээр сарын 24-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад явчихсан явчихсан учраас ковш хилээр гарсан эсэх, ямар хугацаагаар зогссоныг сайн мэдэхгүй байсан. Амраад явчихсан учраас мэдэх үүрэг байхгүй. Дараа нь ажилдаа ороод яагаад удсан талаар асуухад эвдрэлтэй байгаа. Манайд албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн гэж хэлж байсан. Сүүлд шалгагдаж байгаа гээд талбай дээр зогсоогоод байсан. Харин сүүлд гаргахыг нь түдгэлзүүлээд зогсоочихсон байсан.  гэв.

            Би Гаалийн тухай хууль болон журам, дүрмийн дагуу л үүргээ гүйцэтгэж байсан. Журмын 5.21-т заасан бүх ажиллагааг хийсэн. Бүрдүүлэлт хийж дуусаад мэдүүлгийн нэг хувийг мэдүүлэгчид заавал өгөх ёстой байдаг. Нэгэнт албаны дарга зөвшөөрөл олгосон учраас өгөх үүрэгтэй. Би улсын яллагчийн яллаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би анх гэрчээр мэдүүлэг өгөх үеэс эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, гарын үсэг зурж байсан. ******* зохион байгуулсан зүйл огт байхгүй. Тиймээс өмгөөлөгч нарын саналын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэв.

 

1841000510283 дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Жи шэн энержид давуу байдал олгоогүй. дэх гаалийн байцагч *******, *******  нар нь Жи шэн энержи ХХК-ын гаальд мэдүүлсэн 2 ачигчийг 2017 оны 11 дүгээр сард тухайн ХХК-ийн хяналтын талбайд биечилж хянаж шалгалт хийсэн. Ингэж хийсний дараагаар би тухайн хоёр ачигч нь хугацаандаа гарчихна гэж бодоод цахимаар зөвшөөрөх тэмдгийг дарсан. Гэтэл маргааш нь 2 ковш эвдрээд, хяналтын бүсдээ эвдрээд Монгол Улсын хилээр гараагүй. Түүнээс Энхтөр, ******* бид гурвын хувьд барьцаа мөнгийг авахуулахаар 300 горимын бүрдүүлэлт хийж бусдад боломж олгоогүй. Бүрдүүлэлт хийсэн боловч хугацаандаа ачигчууд эвдэрсэн шалтгаанаар хилээр гараагүй...гэх мэдүүлэг /3 хх-85-86/,

 

- Яллагдагч *******ийн: Жи шэн энержи ХХК-ийн түр горимоор Монгол улсад орж ирсэн 1500КЭИ20257 арлын дугаартай, урдаа шанагатай 1 ширхэг ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаальд мэдүүлснийг 2017 оны 11 дүгээр арын 24-ний өдөр шалгаж, гаалийн бүрдүүлэлтийг буцааж гаргах буюу 300 горимоор бүрдүүлэлтийг хийсэн. Тухайн бүрдүүлэлтийг хийсэн 1 ширхэг ачигч нь гаалийн хяналтын бүсэд ирээгүй тул Жин шэн энержи ХХК-ийн уурхайн талбайд хянаж бүрдүүлэлтийг хийсэн. Бүрдүүлэлт хийсэн талаар албан дарга *******д танилцуулахад “...бүрдүүлэлтийг хийчих, хилээр гарахад нь боомтын уурын зууханд нүүрс буулгуулъя “ гэж хэлсэн. Ингээд 1 ширхэг ачигч боомт дээр нүүрсээ ч буулгаагүй, эвдрээд Монгол улсын хилээр гараагүй...Батдамба дарга надтай урдаа шанагатай ачигчийн талаар үүрэг чиглэл өгөөгүй. Харин албаны дарга ******* намайг бүрдүүлэлт хийчих гэсэн үүрэг чиглэлийг өгсөн...Албаны дарга ******* өдөр тутмын удирдлагаар хангадаг. ******* надад хэлэхдээ Батдамба даргад танилцуулсан гэсэн...******* дарга бүрдүүлэлтийг хийчих гэсэн учраас хийсэн. Өөрөө ч бүрдүүлэлтийн маягтыг зөвшөөрсөн учраас хугацаанд гаргаарай гэж хэлээд өгсөн...Бидний өдөр тутамын үйл ажиллагаанд албаны дарга хяналт тавьдаг, эцсийн шийдвэрийг гаргадаг...гэх мэдүүлэг / 3 хх 77-80/,

 

- Яллагдагч *******ийн: Би ээлжийн амралтаа аваад явах гэж байгаа учраас бүрдүүлэлтийг өөр байцаагчаар хийлгэх боломжтой эсэхийг албаны даргаас асуухад “...өөр байцаагчаар хийлгүүлж байхаар та өнөөдөр бүрдүүлэлтээ хийчих. энэ ачигч хугацаандаа гарна“ гэхээр нь 2017 оны 11 сард шалгалтыг хийх цахимаар биет үзлэг дууссан төлөвт шилжүүлсэн. Албаны дарга ******* цахимаар гааль зөвшөөрсөн төлөвт оруулсан. Би мэдүүлгийг хэвлэж мэдүүлэг гарган Түвшинтөгсөд өгсөн. ******* даргыг “...хугацаандаа гарчихна...” гэж хэлэхээр нь тайлбар мэдүүлэг гаргаагүй...******* надад хэлэхдээ “...дарга л мэдэж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /3 хх 93-94/,

 

 - Хохирогч, иргэний нэхэмжлэгч :  Жи шэн энержи ХХК-ий нэр дээр 2 урдаа шанагатай ачигчуудыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түр горимоор Монгол улсад нэвтрүүлж төрийн тусгай дансанд 9,901,710 төгрөгийг байршуулсан байдаг. Тухайн 2 ачигчуудыг Монгол улсын хилээр гараагүй байхад хилээр гарсан мэтээр бүрдүүлэлт хийж барьцаа мөнгийг олгосон байна. Ингэж Монгол улсын хилээр гараагүй тохиолдолд түр дансанд байршуулсан мөнгийг буцааж олгож болохгүй. Уг хоёр ачигчууд нь хугацаандаа буцаан гараагүй бол төрийн сангийн түр дансанд байршуулсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх ёстой. Ийм учраас улсын төсөвт шилжиж орох ёстой мөнгийг оруулаагүй байгаа учраас улсад хохирол учирсан гэж үзэж байна...гэх мэдүүлэг /3 хх-ийн 47/,

 

- Монгол Улсын сангийн яамны 2019.09.04-ний өдрийн 6/5983 дугаартай “ итгэмжлэл олгох тухай “ албан бичиг / 3хх- 44/

 

- Иргэний хариуцагч: Манай ХХК нь одоогоос 2 жил гаруйн өмнө 2 ширхэг ковшийг түр горимоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах ийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн юм. Буцааж гаргах хугацаа нь болоод бид гаалийн бүрдүүлэлтийг хувь хүнээр хийлгэсэн байдаг. Гэтэл бүрдүүлэлт хийсэн хүн нь болчихлоо гээд мэдүүлгийн хуудсыг манай төв оффис руу явуулсан. Түүнийг үндэслэж гаалийн ерөнхий газраас түр байршуулсан мөнгө болох 9.901.710 төгрөгийг нэхэмжилж мөнгийг гаргуулан авсан байдаг. Миний тухайд байнга эд ажиллаад байдаггүй болохоор гаалийн бүрдүүлэлт хийсэн болохоор 2 ширхэг ковшийг гарчихсан гэж бодож байтал жил гаруйн өмнөөс Авилгатай тэмцэх газраас шалгахад гараагүй болохыг мэдсэн. Ингээд одоо хоёр ковш нь ийн гаалийн хашаанд байгаа. Манай ХХК-ийн зүгээс хуулийн хариуцлагыг хүлээж, 2 ковшийг Монгол Улсаас гаргах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /3 хх-149/

 

- Гэрч *******, нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3 хх-150-151/

 

- Гэрч , ******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3 хх-152-154/

 

- Гэрч    : 2016 оны 12 сард Жи шэн энержи ХХК нь БНХАУ-аас 2 ковшийг түр горимоор оруулж ирсэн бөгөөд тус 2 ковшийн бүрдүүлэлтийн материалыг хийж тээвэр зуучлалын компанид өгч байсан. Барьцаа татварын мөнгө гэж 9 сая төгрөгтэй тэнцэх юаныг замын унаанд хийгээд явуулж байсан. Тэгээд барьцаа мөнгийг Хаан банкинд тушааж байсан. Жилийн дараа буюу түр горимын хугацаа дуусаад гарах бүрдүүлэлтийн материалыг нь би хийх байсан. Гэтэл ковш гарах хугацаа өнгөрөхөөс өмнө ******* залгаад “чамд 2 ковшны бичиг баримт байгаа юм уу аваад ир “ гэж хэлсэн, тэгээд аваачиж өгсөн. Тус хоёр ковшийг гаргах зөвшөөрлийг угаасаа ******* шийддэг. Миний сүүлд ойлгосноор БНХАУ-аас ******* рүү залгаж ту ковшийг үлдээх талаар гуйсан байж магадгүй. Би тус хоёр ковшийг гараад явсан гэж бодсон. Гэтэл БНХАУ-ын боомт дээр Гаалийн бүрдүүлэлт хийдэг Гэгээрхүү гэж хүн байдаг бөгөөд тэр над руу 2017 оны 12 сар буюу Шинэ жилийн баярын үеэр залгаад “ барьцаа мөнгөө авъя, ковшоо бас авмаар байна “ гэж ярьсан. Би баяр болж байсан болохоор гэр лүү явсан. Тэгээд шинэ жилийн дараа ирээд юу болсон талаар асуухад нөгөө хоёр ковш гараагүй байсан.

2016 оны 11 дүгээр сарын сүүлээр ӨМӨЗО-ны Шилийн голын аймгийн Зүүн үзэмчин хошуунд амьдардаг Өвөрмонгол Гэгээрхүү гэж найз над руу залгаад “Жи шэн энержи” ХХК-ийн нэр дээр манай Лү ахын 2 ачигч Монгол руу түр горимоор орно. Түүний гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч..." гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Удаагүй хэд хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын эхээр “Жи шэн энержи ХХК нэр дээр урдаа шанагатай 2 ачигч түр горимоор нэвтрэх бүрдүүлэлтийг хийхэд гаалийн үнэлгээний байцаагч үнэлгээ тогтоож түр горимоор нэвтрэхэд байрших барьцаа мөнгө 1 ковш 4,950,855.00 төгрөг болсон шүү гэхэд нь би Гэгээрхүүтэй утсаар холбогдож 2 ковшийн барьцаа мөнгө 9,901,710 төгрөгийг замын унаагаар бэлнээр хүлээн аваад Гаалийн түр горимын дансанд байршуулж, Монгол улс руу нэвтэрсэн. Надад барьцаа мөнгө тушаасан банкны падаан, 500 горимын гаалийн мэдүүлгийг өөр дээрээ хадгалж авч үлдсэн. Энэ явдлаас хойш, бүр мартагдсаны дараа Гэгээрхүү Өвөрмонголоос утсаар яриад "...2 ковш буцах болчихсон, 500 горимын бүрдүүлэлт өөрт чинь байгаа биздээ, буцах бүрдүүлэлтийг хийгээд гаргаад өг " гэж хэлсэн учраас би өөрт байсан 500 горимын мэдүүлгийг гаальд буцахаар мэдүүлсэн. Гаалийн бичиг баримтын байцаагч нь гарах 2 ковш, бичиг баримтын зөрчилгүй учраас хяналт шалгалтын улсын байцаагч руу шилжүүлсэн. Гаалийн хяналтын улсын байцаагч Энхтөр, ******* нар тус тус 1 ковшийг хянаж шалгахаар болсон. 2 ковшийг гаргах гэсэн боловч гидрийн труп нь тасраад явах боломжгүй эвдэрчихсэн. Энхтөр, ******* нар ковш эвдэрсэн байсан учраас “Жи шэн энержи” ХХК-ийн талбай дээр хяналт шалгалтаа хийгээд “...Хилээр гаргахдаа гаалийн 300 горимын мэдүүлгээ аваад, яаралтай гаргаарай..." гэж хэлсэн. Засварчин, жолооч нь байхгүй учир 2 ковш 2017 оны 11 дүгээр сард хугацаандаа хилээр гарч чадаагүй. Би Энхтөр, ******* хоёр ахтай хамт ажиллаж байсан учраас "...300 горимын мэдүүлгээ өгчих өө, 2 ковшийг засаад гаргачихна..." гэж гуйгаад 300 горимын мэдүүлгийг өөрсдөөс нь авсан. 300 горимын мэдүүлгийг аваад Гэгээрхүүрүү утсаар яриад “...Жи шэн энержи ХХК-ийн тамгатай, албан бланк хэрэгтэй байна. Барьцаа мөнгөө аваад техникийг нь засъя...” гэж хэлэхэд надад Шин жин шуан /Shen jian shuang/ захирлын нэр, тамга дарагдсан албан бланк явуулахад нь би ГЕГ-ын харьяа дэх гаалийн газарт барьцаа мөнгө  9,901,710 төгрөгийг буцааж авах хүсэлт хүргүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн  12-14,140- 141/,

 

        • Гэрч С.Батдамбын: Түр горим буюу 500 горимоор Монгол улсын хилээр орсон техник нь үнэлгээнийхээ 15,5 хувийг түр горимын дансанд байршуулж, бүрдүүлэлтээ хийгээд хилээр нэвтрэх ёстой. Түр горимоор орж байгаа болохоор татвар төлөгдөхгүй. Хэрвээ 1 жилээс дээш хугацаа өнгөрч хугацаандаа буцаж хилээр гараагүй бол барьцаа мөнгийг татварын мөнгө болгон 400 горимоор бүрдүүлэлт хийж, өөрөөр хэлбэл түр горимоор орж ирсэн техникийг бүрмөсөн оруулах бүрдүүлэлт хийх ёстой. Бас торгоод гарах бүрдүүлэлт хийж болох ёстой.
        • хугацаандаа гарч байгаа бол 300 горимоор бүрдүүлэлт хийж барьцаа мөнгийг тухайн ХХК-д шилжүүлж өгнө. Барьцаа мөнгийг хилээр гарах бүрдүүлэлт хийсэн бичиг баримтыг үндэслэж өгөх ёстой. "Жи шэн Энержи” ХХК-ийн 500 горимоор оруулж ирсэн 2 авто ачигч машин 300 горимоор бүрдүүлэлт хийгээд хугацаандаа гараагүй буцаагүй байгаа талаар шалгагдаж эхэлсний дараа л сонссон...Бичиг баримтын байцаагч бичиг баримтын бүрдэл, бүрдүүлэлтийн материалыг шалгаад бүрдүүлэлтээ хийх ёстой. Үүний дараа хяналт шалгалтын байцаагч бүрдүүлэлтийн бичиг баримтыг бараатайгаа тулгаж хяналт шалгалт хийгээд тамгаа дарж баталгаажуулах ёстой...Биет шалгалтыг заавал өөрийн биеэр хийх ёстой. Уг барааг шалгахаар томилогдсон хяналтын гаалийн улсын байцаагч нь биечилж үзсэн байх ёстой гэсэн үг...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 149-151, 2хх-177/

 

- Гэрч    : дэх гаалийн газарт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна. ...Гаальд мэдүүлсэн учраас ажил үүргийн хуваарийн дагуу 500 горимын мэдүүлэгт үндэслэж, миний бие 300 горимоор бичиг баримтын хяналт тавьж хяналт шалгалтын байцаагч руу шилжүүлсэн. Миний 300 горимоор бүрдүүлэлт хийсэн материалд гаалийн улсын байцаагч Энхтөр, ******* нар хяналт тавьж ажилласан. Энхтөр, ******* нар хэзээ, хаана, биечилж шалгасан асуудлыг мэдэхгүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 135 /,

 

- Гэрч : 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч-гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон. ...Бичиг баримт, үнэлгээний байцаагч 1500КРИ20257, 1500КРИ20250 арлын дугаартай 2 ачигчид 300 горимоор бичиг баримтын бүрдүүлэлт хийгээд Энхтөр, ******* нар хяналт шалгалт хийгээд хувийн тэмдэг дарж баталгаажуулсан. Мөн тус гаалийн газрын албаны дарга хянаж. баталгаажиж, зөвшөөрсөн бүрдүүлэлт, ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны 16/2018 хүсэлт, газрын дарга Батдамбын гарын үсэг зурсан төлбөрийн хүсэлтийг тус тус үндэслэж би Жи шэн энержи ХХК-д барьцаа мөнгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би бүрдүүлэлт хийгээд хилээр гараагүй болохыг мэдээгүй, хуулийн хяналтын байгууллагад шалгагдсаны дараа мэдсэн. Монгол улсын хилээр буцаж гараагүй бол барьцаа мөнгийг олгохгүй байх байсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 131 /,

 

    • Гэрч Шин Зибиний: 2016 оны сүүлээр шиг санагдаж байна. Манай ХХК-д нүүрс ачих үйл ажиллагааг хариуцсан БНХАУ-ын иргэн Лү жин мин нь надтай уулзаад “ Танай ХХК-ийн нэр дээр 2 урдаа шанагатай ачигч Монгол улсад оруулж ирье. барьцаа мөнгийг нь бид нар өөрсдөө төлөх болно” гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд удаагүй 2016 оны сүүлээр “Ши шэн энержи” ХХК-ийн нэр дээр урдаа шанагатай 2 ачигч машин Монгол улсын хилээр оруулж ирээд манай ХХК- ийн талбай дээр 1 жилийн хугацаатай ажилласан. Үүнээс хойш 1 жилийн дараа Лү жин мин надтай уулзаад "... манайх 2 ковшоо Монгол улсын хилээр гаргахаар боллоо, барьцаа мөнгөө авмаар байна...” гэж хэлэхээр нь би Лү жин минийг ачигчуудаа гаргаад барьцаа мөнгөө авах гэж байгаа юм байна гэж бодоод Гаалийн газарт барьцаа мөнгөө шаардсан албан бичиг явуулсан. Лү жин минийг 2 ачигчаа Монгол улсын хилээр гаргахаар боллоо гэхэд нь болчихсон гэж бодоод барьцаа мөнгө шаардсан албан бичгийг өгөөд барьцаа мөнгөө авна гэж бодсон. Түүнээс би 2 ачигч Монгол улсын хилээр гараагүй байхыг мэдсээр байж барьцаа мөнгийг шаардсан бичиг явуулаагүй...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 143-144 /

 

      •   : Би Гэгээрхүүгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зибинээс гарын үсэг, тэмдэгтэй албан бичгийг дахин авч Гэгээрхүүд өгсөн. Зибин 2 ковш гарсан, гараагүй талаар асуудлыг мэдээгүй. Гэгээрхүү надад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн газраас 2 ковш гаргахыг зөвшөөрсөн бичиг, бүрдүүлэлт гаргасан. Иймд, барьцаа мөнгө авах хүсэлтээ оруулж ирсэн ХХК-иас аваад өг гэхээр нь би Зибинээс дээрх албан бичгийг авсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 146-147 /

 

    • Гэрч : боомтоор түр горимоор урдаа шанагатай ачигч импортолж, барьцаа хөрөнгө байршуулсан талаар мэдэхгүй. Харин 2018 оны 03 дугаар сар шиг санагдаж байна. Захирал намайг компанийн дансаа шалгаадах гэхээр нь дансаа шалгатал 9 гаруй сая төгрөг орж байхаар нь хэлээд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тулгын хэлснээр 5 сая төгрөг бэлнээр өгсөн. Жи шэн энержи ХХК-ийн 4570500879 дугаарын Худалдаа хөгжлийн банкны дансанд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 9.901 710 төгрөг шилжиж орсон. Энэ мөнгө Лү Жиан Мин гэгчийн 2 ковшийг барьцаа мөнгө байсан учраас ХХК-ийн данснаас мөнгө гаралгүйгээр бэлнээр 2018 оны 04 дүгээр сарын эхээр Лү Жиан Мин-д би өөрөө өгсөн. Лү Жиан Минд мөнгө өгсөн баримт, падаан байхгүй...гэх мэдүүлэг /1 хх-136, 2-р хх- ийн 148 /

 

- Гэрч : 2018 оны 01 дүгээр сард боомтын гаалийн улсын байцаагч Гэрлээ над руу залгаад “ Танайх түр горимоор оруулж ирсэн ачигчуудаа яагаад гаргахгүй байгаа юм бэ? ” гэхэд би “...манайх ачигч оруулж ирээгүй...” гэж хэлсэн. Энэ талаар сонсоод Гаалийн ерөнхий газраас лавлагаа авахад манай ХХК-ийн нэр дээр 2 ачигч түр горимоор нэвтэрсэн байна. Энэ ямар учиртай болохыг гүйцэтгэх захирал Шин Жибин /ЗИеп 2ЫЫп/- тай уулзахад “...Манай ХХК-ийн ачигчууд биш байгаа юм. Манай уурхайд ажил гүйцэтгэгч ХХК-иас оруулж ирсэн, манайд хамааралгүй. Өөрсдөө асуудлаа шийднэ биз " гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сард манай уурхай дээр менежерээр ажиллаж байсан Тулга гэж залуу тайлбарлахдаа "... 2 ачигч нь хилээр буцаад гарсан. Байршуулсан барьцаа мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Манай ХХК-ийн нэрээр анх түр горимоор орж ирсэн учраас манай ХХК-ийн данс руу барьцаа мөнгө буцаж орох хэрэгтэй байна. Ийм учраас нэхэмжлэх бичээд явуулаач....” гэдгийг хэлсэн. Ингээд би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Барьцаа төлбөр 9,901,710 төгрөгийг ХХК-ийн дансаар авахаар нэхэмжлэл бичсэн. Манай ХХК-ийн дансанд барьцаа мөнгө буцаж орсныг манай ХХК-ийн кассын нярав Сарангоо бэлнээр өгсөн байдаг. Хэн гэж хүн барьцаа мөнгөө хэзээ авсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-137-138/

 

          - Гэрч : “Жи шэн Энержи” ХХК-ийн захирал, хөрөнгө оруулагч хятад хүмүүстэй ӨМӨЗО-ын Шилийн гол аймагт 2018 оны 01 дүгээр сарын эхээр уулзахад намайг Монгол тал хариуцсан захирлаар ажиллана, цалин монгол мөнгөөр 3,7 сая төгрөг байна гэж хэлээд ажилд машин авч өгөхөөр болсон. Ингээд Жи шэн Энержи ХХК-ийн Эрдэнэцагаан суманд байрлах “Өгөөмөр” уурхайд байрлаж ажилласан. боомт дээр гаальд бараа мэдүүлэгч Түвшинтөгс надтай уулзаад “...2 ачигчийн барьцаа мөнгийг Жи шэн Энержи ХХК-д шилжүүлмээр байна. Та ХХК-ийнхантай хүмүүстэй ярилцаад өгөөч....” гэж хэлэхээр нь боомт дээр очиж гаалийн нягтлантай уулзаж барьцаа мөнгийг гаргуулахад ямар ямар баримт бичиг шаардлагатай болохыг тодруулаад Улаанбаатар хотод байрлаж нягтлан нартайгаа утсаар холбогдуулж шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн барьцаа мөнгийг Жи шэн Энержи ХХК-ийн дансруу 2018 оны 03 дугаар сар шиг санагдаж байна барьцаа мөнгө орсон. Би ойлгохдоо “Жи шэн Энержи” ХХК-ийн 2 ачигч хилээр гарсан гэж үзээд барьцаа мөнгийг буцааж ХХК-ийн дансруу төвлөрүүлж байна гэж ойлгосон. Энэ ажлыг хийж дуусаад “Жи шэн Энержи” ХХК-иас цалин мөнгөө авах гэхэд цалин өгөөгүй, намайг ажилд томилсон тушаал шийдвэр гарсан эсэхийг тодруулахад ямар ч ажилд томилсон тушаал шийдвэр гараагүй. Ажил гүйцэтгэхэд гарсан хувийн зардал мөнгө болох миний санаж байгаагаар 3 орчим сая төгрөгийг аваад ажилдаа эргэж очоогүй. Барьцаа мөнгийг хэнд хүлээлгэн өгсөн асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-139, 2хх152/

 

          - Гэрч : “Би “Жи шэн энержи” ХХК-д менежер орчуулагчаар 2018 оны 09 сарын 01-ний өдөр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Лү жиан минтэй утсаар холбогдсон. ...Манай “Жи шэн энержи” ХХК-иас Лү жиан минд бэлнээр 2 ковшийн барьцааны буцаалтын мөнгө болох 9 гаруй сая төгрөгийг буцааж өгсөн байдаг. Энэ талаар утсаар ярихдаа Лү жиан минаас тодруулахад "... би өөрөө бэлнээр 9 гаруй сая төгрөг мөнгөө 2018 оны 04 дүгээр сарын эхээр авсан, энэ мөнгийг хэн нэгэнд өгөөгүй, надад мөнгөтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэдгээ хэлсэн...гэх мэдүүлэг/2-р хх- ийн 153/

 

          -Гэрч : ******* ах нь бусдад туслахын төлөө явдаг, хүмүүстэй эв зүйтэй сайхан харилцаатай. Шударга гаалийн байцаагч гэж боддог. Хүмүүс ч “... шударга гаалийн байцаагч” гэж үнэлдэг юм билээ...гэх мэдүүлэг /3хх-108/

 

          - : Нөхрийнхөө зан байдлын талаар ярихад ******* нь элдэв муу зуршилгүй, төлөв даруу, шударга, нийтэч, хүнд тусархаг, эхнэр хүүхдэдээ халамжтай сайн эцэг хүн гэж би боддог. Бид хоёр 31 настай 1 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /3хх-109/

 

          -Гэрч : Би төрүүлж өсгөсөн 5 хүүхэдтэй, ******* нь айлын дундах хүүхэд байгаа юм. Миний охин зан байдлын хувьд эцэг, эх үр хүүхдэдээ  ачлалтай, төлөв даруу,хамт олон найз нөхдөдөө нэр хүндтэй, Шулуун шударга, нийгмийн ажилд идэвх зүтгэлтэй, цовоо сэргэлэн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /3хх-110/

 

- Шинжэчийн 2018.11.19-ний өдрийн дүгнэлтэнд: ’’ ХХК 1500KDL120257, 1500KDL120250 арлын дугаартай, урдаа шанагатай ачигчуудыг ийн боомтоор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим /горимын код 500/-аар гаалийн бүрдүүлэлт хийж /гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн дугаар 16-2161001-16-I30001R, 16-2161001-16-I30272R/ гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн тусгай дансанд тус бүр 4 950 855 төгрөг нийт 9 901 710 төгрөг төрийн сангийн тусгай дансанд байршуулсан байна.

            Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулж, буцаан гаргахад гүний гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бол хилийн гаалийн газрын хяналтанд илгээж улсын хилээр гарах хүртэл, хэрэв гаалийн бүрдүүлэлт хилийн боомтын хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн бол /ямар нэг шалтгаангүй бол/  Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын Зургаа. Гаалийн хилээр гаргах бараа , тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт , бүрдүүлэлт хэсэгт заасны дагуу шалгалт хийж улсын хилээр гаргана. Дээрх 2 ачигч 300 горимоор бүрдүүлэлт хийсэн боловч Монгол улсын хилээр гараагүй тохиолдолд түр дансанд байршуулсан мөнгийг буцаан олгож болохгүй.

            Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43.1.1-д заасан тохиолдолд буцаан олгоно. ААН-хүсэлт, гаалийн мэдүүлгүүд, дагалдах бичиг баримтыг үндэслэж тухайн газрын нягтлан болон газрын дарга буцаан олгох шийдвэр гаргана.

            Хэрвээ дээрх урдаа шанагатай ачигчуудыг буцаан гаргаагүй бол төрийн сангийн түр дансанд байршуулсан нийт 9 901 710 төгрөгийг 420 горимын кодоор /Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ гаалийн бүрдүүлэлт хийлгэж улсын төсөвт шилжүүлнэ.

            Бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтыг гаалийн хяналтын төлөвөөс хамаарч хийнэ. Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын Тав дахь хэсэгт  5.8.1. Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийнэ. 5.8.2. Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийнэ. 5.8.3. Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүйгээр мэдүүлсэн горимд байршуулна гэж заасны дагуу гаалийн шалгалт хийгдэнэ. Тухайн тохиолдолд дээрх 2 бүрдүүлэлт гаалийн улаан төлөвт сонгогдсон тул бичиг баримт болон бараанд шалгалт хийгдэх ёстой. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалаар батлагдсан Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам -ын 3 дугаар хавсралтын 4.2. Гаалийн байгууллага нь энэ горимд байршуулах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ гаалийн тэмдэг, тэмдэглэгээ хийх, марклах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, бүдүүвч зураг гаргах зэрэг аргыг хэрэглэж файл үүсгэн CAIS системийн санд хадгалж, барааг гаалийн хилээр буцаан гаргахад оруулсан гаалийн мэдүүлэг болон гаалийн зорилгоор хийсэн дээрх тэмдэглэгээг нэг бүрчлэн шалгаж мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулнагэж журамласан байдаг тул барааг өмнө оруулсан гаалийн мэдүүлэг болон бусад дагалдах бичиг баримттай барааг тулган шалгана.

            Тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******, ******* нар ХХК-ийн урдаа шанагатай ачигчууд 300 горимоор бүрдүүлэлт хийлгэж буцаан гаргаж байгаад хяналт тавих үүрэгтэй, дээрх 2 албан тушаалтнаас гадна гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл өгч байгаа гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавих үүрэгтэй. Хэрэв улсын хилээр гараагүйг мэдсэн бол хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж барааны гаалийн мэдүүлэгт өөрчлөлт оруулж, холбогдох журмын дагуу арга хэмжээ авна.. /1 хх- 159-161/, 

 

- Шинжээч : Гаалийн байгууллага нь өөртөө барааны гаалийн мэдүүлэг мэдүүлэхгүй. Гаалийн зуучлагчийн эрх авсан байгууллага, түүгээр дамжуулж гааль барааг мэдүүлдэг. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчид дагалдах бичиг баримтыг өгдөг. Дагалдах бичиг баримтыг бичиг баримт хариуцсан байцаагч бичиг баримтын мэдүүлгийн хүснэгтэнд тулгаж хянадаг, үнэлгээ хийдэг. Хэрэв зөрчилгүй бол хянаж баталгаажуулаад бичиг баримтын шалгалт дууссан төлөвт ордог.

Үүний дараа хяналт шалгалтыг улсын байцаагч барааны жагсаалыг гаргаж, тухайн бараатай тулгаж, биечилж шалгах ёстой. Ямар нэгэн зөрчилгүй бол хяналт шалгалтын байцаагчаас биет шалгалт дууссан төлөвт ордог. Биет шалгалт дууссаны дараа гаалийн улсын байцаагч/ албаны дарга/ хяналтын байцаагчийн мэдүүлгийг баталгаажуулж хүчин төгөлдөр мэдүүлгийг маягтан дээр хэвлэгддэг.

Гаалийн байгууллагын ажлын байрны тодорхойлолтонд гаалийн газрын дарга, албаны дарга, бичиг баримт хариуцсан байцаагч, хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нарын үндсэн зорилт, гол үйл ажиллагааг зааж өгсөн байдаг.Үүнд: Гаалийн газрын даргын ажлын байрны үндсэн зорилт- хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт шалгалтыг удирдан зохион байгуулж хяналт тавих, - Газрын төсөв хөрөнгийг захиран зарцуулах, -  Гаалийн газрын захиргаа, хүний нөөцийн манлайлалыг хангах, - аж ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэсэн зорилтуудтай байдаг.

Иймд Гаалийн газрын дарга нь ХХК-ийн 2 ачигч болох бараанд бүртгэлээр хяналт тавих, гаалийн хяналтанд авах, хяналт тавих, хяналт шалгалт хариуцсан ГУБ нарын өдөр тутмын ажилд хяналт тавих, ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг өдөр тутам хийгддэг ажилд хяналт тавихгүй.

Албаны дарга бөгөөд гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн ажлын байрны гол үйл ажиллагаа бол - хариуцан ажиллаж буй гаалийн хяналтын бүсэд орсон бараа, тээврийн хэрэгслийг хяналтанд авах,- зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд бүртгэлээр хяналт тавих, - гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг технологийн дагуу явуулах, - гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах, - гаалийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэл тооцож ажиллах, - гаалийн хяналтын бүс, тусгай бүс, баталгаат бүсэд дэглэм, журмыг сахиулах, - хариуцан ажиллаж  ГХБ-д орсон бараа, тээврийн хэрэгсэлд хийж буй гаалийн шалгалтыг зохион байгуулах, - Гаалийн шалгалт хийж буй гаалийн улсын байцаагч нарыг зөвлөмж, чиглэлээр хангах, - гаалийн хяналтын цэгийн ажил үүргий хуваарийг хэрэгжүүлэх,- хяналт шалгалт хариуцсан ГУБ нарын өдөр тутмын ажилд хяналт тавих, ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх байдаг.

Иймд ХХК-ийн бараа болох 2 ачигчийг гаалийн хяналтын бүсэд нэвтрүүлэхэд/ орох, гарах, дамжин өнгөрөх/  хяналт тавих үүрэгтэй. Мөн ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалт хариуцсан ГУБ нарын өдөр тутмын ажилд хяналт тавих, ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх байдаг.

Бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажлын байрны гол үйл ажиллагаа бол - Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг технологийн дагуу хийх, - Гаалийн бүрдүүлэлтийн улбар шар, улаан төлөвт  гаалийн бүрдүүлэлтийн дагуу шаардагдах бичиг баримтанд дурдсан мэдээллийн үнэн зөв, барааны ангилал, үнэлгээ, татварын тооцоог хянаж, гаалийн бүрдүүлэлт хийх, - гаалийн мэдүүлэг бичлэгт хяналт тавих, - Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой тайлан мэдээ гаргах зэрэг байдаг.

Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байрны гол үйл ажиллагаа бол -  гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлийг гаалийн хяналтанд авах, хяналт тавих; - гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах, - гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг технологийн дагуу хийх зэргийг зааж өгсөн байдаг.

Дээрх ажлын байрны тодорхойлолтоос гадна Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу технологи үйл ажиллагаа явуулдаг. Энэ журамд Монгол Улсын хилээр бараа орох, гарах үед бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч, хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч нарын ажиллах дараалал, хэрхэн хяналт тавих талаар зааж өгсөн. Үүнийг мөрдлөг болгон ажилладаг. Тухайлбал, Журмын 5.21-д Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, зориулалтын түвшинг ” Гаалийн хяналт шалгалтын байцаагчийн нарийвчлан шалгана ” гэж заасан байдаг. Хяналт шалгалтын байцаагч барааг шалгаж дууссаны дараа гаалийн улсын ахлах байцаагч/ албан дарга/ нь журмын 5.34-т зааснаар “ зөвшөөрөх ” товч дарж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно.

Гаалийн зөвшөөрөгдсөн талбай бол ХХК-ийн талбайд хяналт шалгалт хийж болно. Хэрвээ зөвшөөрөгдсөн талбай биш бол захиалга, дуудлагаар үйлчилж хяналт шалгалт хийж болно. ХХК-ийн талбайд 2 ачигчид хяналт шалгалт хийсэн бол барааг буюу 2 ачигчийг хяналтанд авч Монгол Улсын хилээр гаргах ёстой.

Хяналт шалгалтын байцаагч нь 2 ачичгийг бичиг баримттай тулган шалгаж, ямар нэгэн зөрчил илрээгүй тохиолдолд программд “ биет шалгалт дууссан “ төлөвт оруулдаг. Үүнийг ахлах байцаагч/ албан дарга/ нь хянаад “ зөвшөөрөх ” товч дарж мэдүүлгийг баталгаажуулдаг. Ингэж баталгаажуулсан мэдүүлгийг хяналт шалгалтын байцаагч нь 2 хувь хэвлэж, нэг хувийг гаалийн байгууллагад үлдээх бол нөгөө хувийг бараа эзэмшигчид өгдөг.

Гаалийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 тохиолдолд урьдчилсан мэдүүлж болно гэж заасан байдаг. Үүнд: Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно гэж заадаг. Өөрөр хэлбэл, урьдчилан мэдүүлэх асуудал яригдана. ХХК-ийн 2 ачигчийн хувьд урьдчилсан мэдүүлгийн тухай асуудал яригдахгүй, урьдчилсан мэдүүлэг хийж болохгүй. Урьдчилсан мэдүүлгийг импортын амархан мууддаг, гэмтдэг тохиолдолд хийдэг” гэх мэдүүлэг / 1 хх- 162- 163/,

 

  • Гаалийн улсын байцаагч хуваарилсан жагсаалт.2017.11.22 / 1 хуудас/

 

  • Гаалийн улсын байцаагч хуваарилсан жагсаалт.2017.11.24/ 1 хуудас/

 

-   дэх Гаалийн газрын ГУБ нарын өдөр тутам ажиллах хуваарь /4 хх- 55/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх- 154- 156/

 

- Гаалийн статистикийн лавлагаа.2018.03.02. /1 хх- 204/

 

- 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ -Жи шэн энержи РД: /1 хх- 211, 215/

 

- “ Жи шэн энержи “ ХХК-ийн бүртгэл, дүрэмтэй холбоотой баримтууд /2 хх- 07- 131 /

- Жи шэн энержи ХХК-ийн ГЕГ-ын харьяа дэх гаалийн газарт гаргасан хүсэлт.2018.01.08. № 003  /1хх-214/

 

- дэх Гаалийн газрын Ирсэн бичгийн бүртгэл /1 хх-216/

 

- Жи шэн энержи ХХК-ийн ГЕГ-ын харьяа дэх гаалийн газарт гаргасан хүсэлт.2018.03.26. № 16/2018  /1хх-201/

 

- Жи шэн энержи ХХК-ийн нэхэмжлэх. 2018.03.27.  /1хх-202/

 

- Төлбөрийн хүсэлт. 2018.03.28. № 00000004.  /1хх-200 /

 

- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1273539 дугаартай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 500 горим, 1275419 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 горимын мэдүүлгүүд /1 хх-ийн 205-206 /

 

- Татвар төлсөн баримт/ Гаалийн байгууллага/. 2016.11.30 / 1 хх- 220/

 

  • Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх- 221/

 

  • Манифест, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- 223- 225/

 

  • Татвар төлсөн баримт/ Гаалийн байгууллага/. 2017.11.22 / 1 хх- 240/

 

- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1273536 дугаартай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 500 горим, 1275418 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 300 горимын мэдүүлгүүд /1 хх-ийн 208-209 /

 

- Татвар төлсөн баримт/ Гаалийн байгууллага/. 2016.11.30 / 1 хх- 230/

 

  • Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх- 231/

 

  • Ачааны Манифест, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- 233- 235/

 

  • Татвар төлсөн баримт/ Гаалийн байгууллага/. 2017.11.22 / 1 хх- 245/

 

- ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өд олгосон Итгэмжлэл /1 хх- 228/

 

- ХХК-ны өд олгосон Итгэмжлэл /1 хх- 242/

 

          - 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХК-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “... ХХК-ийн дахь дугаарын дансанд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 9.901.710 төгрөг шилжигдэж орсон. Гүйлгээний тайлбар: “...500/300 түр горимын буцаалт: 900000- Төрийн сан- Төрийн сан/-Сү. дэх ГХ-Түр горим гэж тэмдэглэгдсэн, /2-р хх-ийн 157 /

 

            - Гаалийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-2/3185 дугаартай албан бичиг, хавсралт / 1 хх- 37-38/

 

- Гаалийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01-2/4359 дугаартай албан бичиг, 0243701 дугаартай шийтгэлийн хуудас, Хаан банкны орлогын мэдүүлэг / 4 хх- 5- 7/

 

  • Ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 168-175, 179-182/

 

  • *******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх- 194/

 

  • *******ийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-136/

 

- Гаалийн ерөнхий газрын даргын 2017.01.18-ний өдрийн Б/26 дугаартай “ *******ийг албан тушаалд томилох тухай тушаал / 3 хх -12/

 

- *******ийн  Төрийн албан хаагчийн анкет / 3 хх- 14- 19/

 

- Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн  ажил байдлын тодорхойлолт / 2 хуудас/

 

  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. / 4 хх-11/

 

  • *******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа / 3 хх- 235/

 

- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2019.10.18-ны өдрийн тодорхойлолт /3хх-234/

 

  • *******ийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-137/

 

- Гаалийн ерөнхий газрын даргын 2017.02.21-ний өдрийн Б/104 дугаартай “ *******ийг албан тушаалд томилох тухай тушаал / 3 хх -04/

 

  • *******ийн Төрийн албан хаагчийн анкет / 3 хх- 5- 10/

 

- Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн ажил байдлын тодорхойлолт /3 хх-236-238/

 

- Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн ажил байдлын тодорхойлолт / 2 хуудас/

 

- *******ийн 405 дугаартай гаалийн байцаагчийн тэмдэгийн гэрэл зураг 1 хуудас/

- *******ийн 331485 дугаартай “ Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн үнэмлэхийн хуулбар / 1 хуудас/

 

- *******ийн 77267 дугаартай “ Алтан гадас” одонгийн үнэмлэхийн хуулбар / 1 хуудас/

 

- Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын даргын 2017.01.06-ны өдрийн А/01 дугаартай “ Ээлжийн маралтын хуваарь батлах тухай” тушаал, хавсралт / 4 хуудас/

 

  • *******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх- 196/

 

  • *******ийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 хх-138/

 

- Гаалийн ерөнхий газрын даргын 2017.01.13-ны өдрийн Б/16 дугаартай “ *******ийг албан тушаалд томилох тухай тушаал / 3 хх -20/

 

- Гаалийн ерөнхий газрын даргын 2019.04.10-ны өдрийн Б/160 дугаартай “ *******ийг албан тушаалд томилох тухай тушаал / 3 хх -21/

 

  • *******ийн Төрийн албан хаагчийн анкет / 3 хх- 22- 29/
  •  

- Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн ажил байдлын тодорхойлолт / 2 хуудас/

 

- *******ийн27141 дугаартай “ Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн үнэмлэхийн хуулбар / 1 хуудас/

 

- *******ийн 71839 дугаартай “ Алтан гадас” одонгийн үнэмлэхийн хуулбар / 1 хуудас/

 

- *******ийн 1101 дугаартай гаалийн байцаагчийн тэмдэгийн гэрэл зураг 1 хуудас/

 

  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.10.22 / 4 хх-21- 22/

 

- *******ийн ажил байдлын тодорхойлолт

 

- дэх Гаалийн газрын ажилчидын 11 дүгээр сарын цагийн бүртгэлийн хуулбар

 

-Гаалийн улсын байцаагчийн 1101 дугаартай тэмдэгийн гэрэл зураг

 

-*******ийн гадаад паспортын хуулбар

 

- Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын даргын 2017 оны 01 сарын 06-ны өдрийн А/01 дугаартай “ Ээлжийн амралтын хуваарь батлах тухай “ тушаал

 

- дэх гаалийн газрын нийт ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь,

 

- 2017.12.01-ний өдрийн дэх Гаалийн газрын ГУБ нарын өдөр тутам ажиллах цагийн хуваарь,

 

- дэх гаалийн газрын ажиллагсады 11, 12 дугаар сарын цагийн бүртгэл болон бусад баримтууд хамаарна.

 

Гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******ийг Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаалийн улсын байцаагч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 1500КЭИ20250 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 1500КОИ20257 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, уг 2 ачигчийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгож,

шүүгдэгч Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******, ******* нарыг тус Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 1500КЭИ20250 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 1500К01-120257 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна ’’, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг “Гаалийн нутаг дэвсгэр түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна”, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим уг барааг хилийн чанадад буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно " гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан “Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах” гэсэн бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9,901,710 төгрөгийг “ Жи Шэм энержи “ ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн дахь дугаарын данс руу шилжүүлж, улсын төсөвт 9,901,710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн баримтаар Сүхбаатар аймгийн дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах байцаагч ******* нь ажлын байрны тодорхойлолтонд заасан болон хуулиар олгогдсон албан ажлын эрх хэмжээний хүрээнд “ ” ХХК-ийн  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түр горимоор оруулж ирсэн урдаа ачигчтай 1500КЭИ20250, 1500К01-120257 арлын дугаартай ачигчуудын тус улсын хилээр гарах хугацаа дуусаж байгаа талаар тус компанийн гаалийн мэдүүлэгч өд мэдэгдсэнээр, нь тухайн 2 ачигчийн 500 горимын мэдүүлгийг 300 горимоор буцахаар бичиг баримтыг гаальд мэдүүлсэн,

бичиг баримт бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ц. нь гаальд ирүүлсэн тухайн баримт, мэдүүлэгт үндэслэн ажил үүргийн хуваарийн дагуу 500 горимын мэдүүлэгт үндэслэж, 300 горимоор бичиг баримтын хяналт тавьсаны дагуу, ахлах байцаагч ******* нь тухайн тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийлгэхээр хяналт шалгалтын байцаагч байцаагч *******, ******* нарыг сүлжээгээр томилсон,

          • ******* нар нь ажлын үүргийн дагуу “ “ ХХК -ийн гаалийн хяналтын бүсэд очиж уг 2 ачигчийн бичиг баримтыг тулган шалгаж зөрчилгүй учир 300 код горимын нөхцөлөөр гаалийн бүрдүүлэлт хийж бүртгэн буцаан гарах нөхцөлөөр тамга дарж, гарын үсэг зурж гаалийн шалгалтыг дуусгаж, энэ талаар ахлах байцаагч *******д мэдэгдсэнээр тэрээр сүлжээнд “ зөвшөөрөх ” товч дарж уг 2 ачигчийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл олгосон үйл баримт нь 2017.12.01-ний өдрийн дэх Гаалийн газрын ГУБ нарын өдөр тутам ажиллах цагийн хуваарь, тус газрын 2017.11.22, 2017.11.24-ний өдрийн Гаалийн улсын байцаагч хувиарласан жагсаалт, Гаалийн статистикийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч “  тухайн үед албаны даргын үүрэг гүйцэтгэж байсан ******* нь тухайн хоёр байцаагчид бүрдүүлэлт хийх үүрэг өгсөн. Энэ үүргийг *******, ******* хоёр биелүүлэх ёсгүй байсан. ХХК-ийн хоёр ачигч нь гаалийн бүсийн талбайд байсан. Улсын байцаагч очиж үзлэг хийсэн. Тухайн ачигч нь эвдрэлтэй зогссон байсан учраас 300 горимоор бүрдүүлэлтийг хийж өгөлгүй явсан байдаг. Гэтэл эдгээр хүмүүстэй хамт ажиллаж байсан гэх Түвшинтөгс гэдэг хүний гуйлтаар хийх ёсгүй үйлдэлийг хийсэн. Долоо хоногийн дотор засаад гаргачихна гэсэн итгэл найдвараар албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бүрдүүлэлт хийж өгсөн. ******* мөн хилээр гарчихна гэж үзээд цахим бүрдүүлэлтийг бүгдийг нь хийж өгсөн. ******* хяналтын тэмдэг дарагдсанаар энэ горимын шаардлага хангагдаж, хилээр гарах нөхцөл бүрдсэн. Энэ үйл ажиллагаан дээр санаа зорилгоороо нэгдсэн. Энэ гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан хүн нь *******. Ээлжийн амралтаа авах гэж байгаа хүнд хууль бус үүрэг өгөөд уг хүн нь үүнийг зөвшөөрөөд гүйцэтгэсэн. Мэдсээр байж хууль зөрчсөн ажиллагаа хийсэн. Тэмдэг дарагдсан учраас улсын төсөвт орох ёстой байсан мөнгийг тухайн компани буцаан авах нөхцөлийг бүрдүүлж, ХХК-нд давуу олгосон. Тус компани нь эдгээр хүмүүсээр хууль бус ажил хийлгүүлээд улсад орох ёстой байсан мөнгийг буцаан гаргуулаад улсад хохирол учруулсан. Гаалийн бүрдүүлэлтэнд мэдүүлсэн барааг гаалийн хяналтын бүсэд авчрах ажиллагааг албаны дарга ******* хариуцах ёстой атал ******* энэ үүргээ гүйцэтгээгүй. Бусдын гуйлтаар албан тушаалаа урвуулан, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн “ гэж мэтгэлцэж байгаа хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд үүнийгээ хэрэгт өөр бусад баримтаар нотлоогүй байна.

 

Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн зөв дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд  хэрэгт нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдоогүй үйл баримтанд тулгуурлан хэт ерөнхий дүгнэж дээрх дүгнэлтийг гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Гаалийн хилээр тээврийн хэрэгсэл гаргах ажиллагаа нь Монгол Улсын Гаалийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-аар тодорхойлогдож, хэрэгжих бөгөөд гаалийн ахлах байцаагч, хяналтын байцаагч нарын хувийн санаа, зорилго, хүслээр хийгдэх боломжгүй, сүлжээгээр, хяналтын тус тусдаа үе шатыг дамжиж, хараат бусаар явагдах үйл ажиллагаа хийгээд энэ ч агуулгаар ахлах байцаагч ******* нь өөрийн хамаарах хяналт, ажил үүргийн дагуу “ ” ХХК-ийн  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түр горимоор оруулж ирсэн урдаа ачигчтай 2 ачигчийн тус улсын хилээр гарах хугацаа дуусаж байгаа талаар гаалийн мэдүүлэгч өд мэдэгдсэн нь хууль ёсны хийгээд хууль, журмын  дагуу гаальд мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн, зохих журмаар хяналтын байцаагч *******, ******* нар сүлжээгээр томилогдож, хяналт шалгалт явуулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ“, 55.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахи хэлбэрээр мэдүүлж болно: 55.2.2.мэдээллийн сүлжээгээр “, 274.1.1 ... гаалийн улсын байцаагч энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх”, 246.1 “ Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ“, 246.8Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол гаалийн байгууллагын зөвшөөрлөөр шалгалт хийх нөхцөлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байр нь гаалийн хяналтын бүсийн үүргийг түр гүйцэтгэнэ “ гэх,

 мөн А/236 дугаар журмын 6.15 Эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн, бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно”, 6.20.Гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ. Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол дахин шалгалт хийх, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг хилээр гаргах  шийдвэрийн аль нэгийг гаргана“, 6.21.Гаалийн улсын байцаагч замын хүснэгтэд “Монголын гааль зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарна”, 6.22Гаалийн улсын ахлах байцаагч сүлжээнд “Зөвшөөрөх” товч дарж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө ” гэсэн заалтуудыг зөрчөөгүй ба үүнийг улсын яллагчийн зүгээс өөр бусад баримтаар няцаагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, “ “ ХХК нь өөрийн 2 ачигчийг түр горимоор гаргах, горимоо солих зэрэг асуудал нь тус компанийн эрхийн асуудал бөгөөд хилээр гаргах хуулийн хугацаа дуусаж байсан учир ХХК нь буцаан гаргах гэж 300 горимоор мэдүүлэг өгснөөр гаалийн хяналт шалгалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд түүнээс бус тухайн компанид давуу байдал олгохоор уг 2 ачигчыг түр горимоор гаргах ажиллагааг ахлах байцаагч ******* өөрөө санаачлан, энэ үйлдэлдээ гаалийн хяналтын байцаагч *******, ******* нарыг татан оролцуулан томилж, тэдгээртэй үгсэн тохиролцож, бүлэглэн уг 2 ачигчийг түр горимоор гаргах ажиллагааг явуулсан буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар мэдүүлж буй шүүгдэгч нарын мэдүүлэг, өмгөөлөгч нарын “ ХХК нь Гаалийн тухай хуулийн 55.1-д зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг хуульд заасны дагуу мэдүүлсэн. Мэдүүлсэний дагуу мэдээллийн сүлжээгээр дэх Гаалийн байгууллагын газар орж ирсэн. А/236 тушаалаар баталсан журмын 6.15-д Гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн бараа тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийн сүлжээгээр томилно” гэж заасны дагуу улсын ахлах байцаагч Б.Оюунгэрэл нь сүлжээгээр гаалийн улсын байцаагч *******ийг хувиарлан ажиллуулсан байна. Үгсэн тохиролцсон гэсэн асуудал нь энэ журамд зааснаар үгүйсгэгдэж байна “ гэж дүгнэлтүүд үндэслэлтэй юм.

Тухайлбал, хэрэгт авагдсан дэх Гаалийн газрын 2017.11.22-ний өдрийн Гаалийн улсын байцаагч хувиарласан жагсаалтын бүртгэлд ГУАБ *******/0360/, ХШ ГУБ энхтөр/ 1101/, ХШ ГУБ *******/ 405/, ББ ГУБ нар,  2017.11.24-ний өдрийн бүртгэлд ГУАБ *******/0360/, ХШ ГУБ Цамба/ 0924/, ХШ ГУБ *******/ 405/, ББ ГУБ нар тус тус сүлжээгээр хувиарлагдаж тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэсэн нь тэмдэглэгджээ. 

 

      • байцаагч *******, ******* нар нь “ ” ХХК-ийн  2 ачигч тухайн хилийн бүсэд ойр байрладаг, эвдрэлтэй байсан учир гаалийн мэдүүлэгчийн хүсэлт, захиалгаар тухайн компанийн гаалийн хяналтын талбайд хяналт, шалгалт хийснийг шууд буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь гэрч “ Гэгээрхүү Өвөрмонголоос утсаар яриад ...2 ковш буцах болчихсон, 500 горимын бүрдүүлэлт өөрт чинь байгаа биздээ, буцах бүрдүүлэлтийг хийгээд гаргаад өг ” гэж хэлсэн учраас би өөрт байсан 500 горимын мэдүүлгийг гаальд буцахаар мэдүүлсэн. Гаалийн бичиг баримтын байцаагч нь гарах 2 ковш, бичиг баримтын зөрчилгүй учраас хяналт шалгалтын улсын байцаагч руу шилжүүлсэн. Гаалийн хяналтын улсын байцаагч Энхтөр, ******* нар тус тус 1 ковшийг хянаж шалгахаар болсон. 2 ковшийг гаргах гэсэн боловч гидрийн труп нь тасраад явах боломжгүй эвдэрчихсэн. Энхтөр, ******* нар ковш эвдэрсэн байсан учраас “Жи шэн энержи” ХХК-ийн талбай дээр хяналт шалгалтаа хийгээд “...Хилээр гаргахдаа гаалийн 300 горимын мэдүүлгээ аваад, яаралтай гаргаарай...” гэж хэлсэн. Засварчин, жолооч нь байхгүй учир 2 ковш 2017 оны 11 дүгээр сард хугацаандаа хилээр гарч чадаагүй “ гэх мэдүүлгээр нотлогдоно.

 

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 “ барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна ”, 97 дугаар зүйлийн 97.1 “ гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна”, 98 дугаар зүйлийн 98.1 “барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим уг барааг хилийн чанадад буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274. дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн 274.1.1 -д заасан “ Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах “ гэсэн бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9.901.710 төгрөгийг ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30 ны өдөр уг мөнгийг тус компанийн худалдаа хөгжлийн банкин дэх дугаар данс руу шилжүүлж улсын төсөвт 9.901.710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзсэн нь учир дутагдалтай юм.

 

Учир нь “ Жи шэн энержи ” ХХК-ийн дээрх 2 ачигчид гаалийн бүрдүүлэлт хийж дууссаны дараа 2017.11.24-ний өдрөөс гаалийн улсын байцаагч ******* нь ээлжийн амралтаа авч 2 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, мөн ******* нь 2017.12.01-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал Газрын тосны гаалийн бүрдүүлэлтэнд хяналт шалгалт хийхээр “” ХХК газрын тосны 19 дүгээр талбайд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж дээрх ажиллагаанд хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд байсан нь Сүхбаатар аймгийн дэх гаалийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаартай тушаал, дэх гаалийн газрын нийт ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь, 2017.12.01-ний өдрийн дэх Гаалийн газрын ГУБ нарын өдөр тутам ажиллах цагийн хуваарь, дэх гаалийн газрын ажиллагсдын 11, 12 дугаар сарын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох тул тэдгээрийг Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 97дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин ахлах байцаагч *******ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг хилээр гаргах ажиллагаанд хяналт тавиагүй, ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан асуудал нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд тухайн Гаалийн газрын хяналт, ажлын уялдаа холбоогүйгээс “ Жи шэн энержи “ ХХК-нд татварын буцаан олголт олгогдсон гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, “ Жи шэн энержи “ ХХК нь 2 ачигчийг улсын хилээр гаргаагүй, гаргах горимоо солиогүй атлаа түр дансанд байршуулсан 9.901.710 төгрөгийг буцаан мөнгийг буцаан авах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн тус компанийн хууль бус ажиллагаа бөгөөд энэ ч утгаараа ГЕГ-ын гаалийн улсын байцаагч Ч.Эрдэнэбат Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг зөрчсөн үндэслэлээр 2019 оны  сарын 11 дүгээр  сарын 04-ний өдрийн 0243701 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар  “ “ ХХК-нд 2.000.000 төгрөгийн торгууль оногдуулж арга хэмжээ тооцжээ.

 

“ Жи шэн энержи “ ХХК-нд барьцаа мөнгийг олгосон гэх асуудалд ахлах байцаагч *******, гаалийн хяналтын улсын байцаагч *******, ******* нарыг буруутгах, хамааруулах үндэслэлгүй буюу тэдгээр хуулиар болон журмаар түр дансанд байршуулсан дээрх татварыг буцаан олгох ажил, үүргийн эрхгүй этгээдүүд юм.

 

Тодруулбал, 500 горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийн түр байршуулсан татварын мөнгийг гаалийн газрын дарга, нягтлан бодогч нар холбогдох баримтыг шалгаж, нягтлан олгох үүрэгтэй талаар гэрч “ Жи шэн энержи “ ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны 16/2018 хүсэлт, газрын дарга Батдамбын гарын үсэг зурсан төлбөрийн хүсэлтийг тус тус үндэслэж барьцаа мөнгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би бүрдүүлэлт хийгээд хилээр гараагүй болохыг мэдээгүй, хуулийн хяналтын байгууллагад шалгагдсаны дараа мэдсэн. Монгол улсын хилээр буцаж гараагүй бол барьцаа мөнгийг олгохгүй байх байсан ” гэх, гэрч “  хугацаандаа гарч байгаа бол 300 горимоор бүрдүүлэлт хийж барьцаа мөнгийг тухайн ХХК-д шилжүүлж өгнө. Барьцаа мөнгийг хилээр гарах бүрдүүлэлт хийсэн бичиг баримтыг үндэслэж өгөх ёстой “ гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээр дурдагдсан нөхцөл байдлаас дүгнэхэд, улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг “ Жи Шэм энержи “ ХХК-ийн 2 ачигчийг буцаан гаргах 300 горимд байршуулж, түр дансанд байршуулсан мөнгийг тус компанид буцаан олгож  давуу байдал бий болгох сэдэлт, санаа зорилгоор нэгдэж, үгсэн тохиролцон, бүлэглэн үйлдсэн гэж буруутгаж буй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субъектив хүчин зүйл болох гэм буруутай байдал, түүнийг бүрэлдүүлэгч элемент болох гэм буруугийн хэлбэр, сэдэл, санаа зорилгыг хангалттай тогтоогоогүй, нотлоогүй атлаа шүүгдэгч нарын албан ажил үүргийн дагуу хууль ёсоор хийж гүйцэтгэсэн ажил, үүргийг шууд үгүйсгэн, тэдгээрийг хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж буй нь гэмт хэргийн шинжгүй үйлдлийг дан ганц объектив байдлаар дүгнэсэн үйл явц болсон байна.  

 

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь хуулиар тодорхойлсон хязгаарын дотор үйл ажиллагаагаа гүйцэтгэсэн хийгээд тэдгээрийн үйлдэлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдоогүй буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэх хийгээд энэ талаар мэтгэлцэж буй өмгөөлөгч нарын “ ******* нь *******, 3.******* нартай бүлэглэн, үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдэл холбогдол нотлогдоогүй. “Жи шэн энержи” ХХК нь хуульд заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр мэдээллийн сүлжээгээр мэдүүлсэн. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016.06.21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмын 6.15 -д заасны дагуу улсын ахлах байцаагч ******* нь сүлжээгээр гаалийн улсын байцаагч нарыг хувиарлан ажиллуулсан. *******, 3.******* нар ажлын байрны тодорхойлолтонд зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг технологийн горимын дагуу хийх, үйлчилгээний стандартыг мөрдөх, хөнгөн шуурхай соёлтой үйлчлэх хүрээнд үүрэгт ажлыг хувиарласан жагсаалтаар томилогдон, “ “ ХХК -ийн захиалга дуудлагаар тус компанийн гаалийн хяналтын талбайд очиж 2017 оны 11 дүгээр сарын 22, 24- ний өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “Жи шэн Энержи “ ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтэрсэн 2 ковшийг Гаалийн тухай хуулийн 246 зүйлийн 246.1-д зааснаар заасны дагуу шалган 300 код горимын нөхцөлөөр гаалийн бүрдүүлэлт хийж бүртгэн буцаан гарах нөхцөлөөр тамга дарж гарын үсэг зурж хяналт шалгалтын ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй юм. Хавтаст хэрэгт Гаалийн газрын нягтлан бодогч гэрч нь “ барьцаа хөрөнгийг шилжүүлэх асуудлыг Гаалийн газрын дарга шийдвэрлэж, газрын дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан. С.Батдамбын гарын үсгийг үндэслэн “” ХХК-д мөнгийг шилжүүлсэн “ гэж мэдүүлсэн ба “ ” ХХК-д барьцаа мөнгийг шилжүүлэн буцаан олгох үйлдэлд шүүгдэгч нар оролцоогүй, мэдэх боломжгүй ажил үүрэг, албан тушаалтай нь огт хамааралгүй байна “ гэх дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул иргэний нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яамны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдая.

 

Тухайн хэрэгт Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “ Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай “ тогтоолоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч С.Ариунааг шинжээчээр томилж Монгол Улсын Гаалийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д тусгагдсан асуудлаар дүгнэлт гаргуулж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно “ гэж заасныг зөрчсөн байх тул уг шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ” Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй “ гэж заасны дагуу нотлох баримтаар тооцох, үнэлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болно.

 

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарыг цагаатгасугай.

 

2. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яам нь өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН