Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/80

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                    Даргалагч ерөнхий шүүгч              Б.Батзориг

                        Шүүгчид                                         Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                    Оролцогчид:

                      Прокурор                                       М.Энхбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 201*******/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 17*******/201*******/019*******/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 201******* оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  улсын иргэн, 196******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, *******3 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг ******* тоотод оршин суух, урьд

-1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-200******* оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9******* дугаар зүйлийн 9*******.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж дээрх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаж байсан, ******* овгийн ******* ******* /Регистрийн дугаар: МБ6*******0*******1612/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 201******* оны 0******* сарын 02-ны өдрөөс 201******* оны 0******* сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоотод Д.ыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад нь хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 201*******/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******г мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар шүүгдэгч ******* түүний нэр хөрөнгөнөөс 1*******.0*******9.720 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 7 дугаар байр ******* тоотод оршин суух овогт д /РА770*******2914/ олгуулахаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 1******* /арван тав/ жилийн хорих ял шийтгэж, 1******* жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан *******н энэ гэмт хэргийн улмаас 201******* оны 0******* дугаар сарын 03-ны өдрөөс энөөдрийг хүртэл цагдан хоригдсон 1*******0 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн үйлдэлд холбогдсон ялтан ******* ******* миний бие 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 тоот шийтгэх тогтоолын зарим заалтыг хянуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргах нь юуны өмнө энэ хэргийн холбогдогч ******* би хохирогч ыг өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож санаатай хоолойг нь боож амийг хохироогоогүй. Миний болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэдгээ дахин хэлж байна. Нэгэнт миний үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэлд орсон тул энэ үйлдлээ шударгаар хүлээж ирсэн билээ. Гэхдээ энэ үйлдсэн хэрэгтээ холбогдож гарч ирсэн хохирогчийн оршуулгын зардал болох 1******* сая төгрөг зайлшгүй гарах хор уршиг гэж үзэх нь үндэстэй эсэхийг дахин шалгуулахаар гомдол гаргаж байна. Учир нь:

1.Хохирогчийн ар гэр хөдөөлүүлэх ажил явдалд хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд зүйл авч зарцуулсан байгаа. Энэ бүх зүйл үнэхээр хүнсэндээ зориулагдсан зүйл мөн эсэхэд эргэлзээ төрүүллээ. Жишээ нь: Хавтаст хэрэгт олон зарлагын баримт авагдсан байна. Энэ баримтууд дотор тоон үзүүлэлтээрээ олон хүнд үйлчилдэг хүнсний дэлгүүрийн хэрэгцээнд байдаг бараа гэлтэй байх юм. Энэ нь шударга үнэнд нийцэж буйг хянуулах хүсэлтэй байна.

2. Зарим падаан он сар өдөргүй, хүлээж авсан, хүлээлгэж өгсөн эд хариуцагчийн гарын үсэггүй, тамга, тэмдэг байхгүй байх юм. Үүнийг хуулийн дагуу нягтлан тогтоох ёстой гэж үзсэн. Тухайн баримтуудыг дурьдахад 1-р хавтаст хэргийн 1*******-р хуудаст 174.000 төгрөгийн эд зүйл авсан баримт нь он сар, тамга тэмдэг байхгүй, 20-р хуудаст 1.19*******.200 төгрөгийн зүйл авсан баримт он сар өдөр, тамга, гарын үсэг байхгүй, ер нь төрөл бүрийн юм давхардсан харагддаг. Мөн он сар, өдөр, тамга, тэмдэггүй 103.*******00 төгрөгийн зарлагын падаан хавтаст хэргийн 23-р хуудаст 201******* оны ******* сарын 06-ны падаан засвартай байгууллагын тамга тэмдэг байхгүй, үнийн дүн нь 2.033.700 төгрөг, 1.0*******1.7*******0 төгрөгийн 201******* оны ******* сарын 04-ний зарлагын падаан, худалдан авагчийн нэр, тамга, тэмдэг байхгүй. Хавтаст хэргийн 21-р хуудаст 201******* оны ******* сарын 06-ны 176.600 төгрөгийн хүнсний зүйл авсан зарлагын падаанд худалдан авагчийн гарын үсэг байхгүй. Мөн 1.102.3*******0 төгрөгийн зарлагын баримт худалдан авагчийн гарын үсэг байхгүй байна. Үүнд эзэн байх ёстой болов уу гэх мэт тухайн баримтуудыг нотлох баримт гэж үзэхгүй байгаа тул нэхэмжилсэн 1******* сая төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргаж буйг хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь өөрийн үйлдсэн хэргийг шууд бус санаатайгаар бусдын амь нас хохироосноо хэлдэг. Мөн анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэх үедээ хохирогчид учирсан хохирол болон гэм хорын хохирлыг бодитоор тооцолгүй, шууд нэхэмжилсэн хохирлыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас ялтан *******тэй санал нэгтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтыг судалж үзэхэд шаардлага хангаагүй нотлох баримтууд авагдсан байдаг. Иймээс шаардлага хангасан нотлох баримтыг үнэлэж, нотлох баримтын шаардлага хангаагүй үнийн дүнг, нийт төлөх ёстой 1*******.000.000 төгрөгнөөс хасаж тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...хохирогчоос хавтаст хэрэгт баримтуудыг хавсргасан байдаг. Энэ баримтад үндэслэж шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлыг тооцож гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 201******* оны 0******* сарын 02-ны өдрөөс 201******* оны 0******* сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоотод Д.ыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад нь хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1******* жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 1*******-16, 2-р хх-ийн 66-77-р ху/,гэрч /1-р хх-ийн 2*******-30/, Д.Алтанцом /1-р хх-ийн 3*******-39-р ху/, шинжээч  эмч Т.Насанжаргал /1-р хх-ийн 136-137-р ху, 2-р хх-ийн 11-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 201******* оны 0******* дугаар сарын 29-ний өдрийн №А-37 тоот дүгнэлт /1-р хх-ийн 127-12*******-р ху/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 129-131-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 132-р ху/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн №43/1******* дугаартай магадлагаа /1-р хх-ийн 74-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-07-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 1*******3-160-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 1*******.0*******9.720 төгрөг нэхэмжилснээс 1-р хх-ийн 1*******-р талд авагдсан цагаан идээ авсан гэх 174.600 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, чихэр авсан гэх *******0.000 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, 20-р талд авагдсан шүдэнз авсан гэх 102.700 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, цай, чихэр, шокалад, печень авсан гэх 1.19*******.200 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, тор, зул, шүдэнз авсан гэх 103.*******00 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, элкос, весна авсан гэх 369.400 төгрөгийн баримт он, сар, өдөр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, 21-р талд авагдсан үзэм, будаа, майонез, өндөг, хиам авсан гэх 176.600 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, жимсний чанамал, майонез, хиам, мах, өндөг авсан гэх 102.3*******0 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, хүнсний ногоо, цагаан самар, үрэл авсан гэх 470.000 төгрөгийн баримт гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дараагүй, 22-р талд авагдсан аяга авсан гэх 4200 төгрөгийн баримт гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй, 22-р талд авагдсан ундаа, цай, цаасан алчуур, чихэр авсан гэх 330.700 төгрөгийн баримт гарын үсэггүй, тэмдэг дарагдаагүй, хүнсний зүйл авсан гэх 1.0*******1.7*******0 төгрөгийн баримт тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, эх хувь болон хуулбарыг давхардуулж хийсэн зэрэг нь  нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Д.гийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1*******.0*******9.720 төгрөгийн нэхэмжлэлээс дээр дурдагдсан нийт *******.27*******.*******40 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******гээс гэм хорын хохирол 12.7*******3.**************0 төгрөг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201*******/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.*******, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201*******/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

            2 дугаар заалтыг:

            “2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар ******* түүний нэр хөрөнгөнөөс 12.7*******3.**************0 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 7 дугаар байр ******* тоотод оршин суух овогт д /РА:770*******2914/ олгож, *******.27*******.*******40 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ