| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00340/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 361
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Н.Оюуны нэхэмжлэлтэй Ч.Жавхлантөрд холбогдох “1.840.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Н.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.Оюун миний бие хүү Билгүүн-Эрдэнэ 2005 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, охин Номин-Эрдэнэ 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр. Чойндонгийн Жавхлантөрөөс 2013 оны 07 дугаар сарын 29-нд шүүхийн шийдвэрээр салж хүү, охин 2 минь миний асрамжинд үлдсэн. Манай нөхөр Жавхлантөр нь сар болгон хүүхдэд олгодог 20.000 төгрөгийг 2 хүүхдэд өгөлгүй өөрийн хэрэгцээнд ашигладаг байсан. Иймээс 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оы 05 дугаар хүртэл 46 сарын 1.840.000 төгрөгийг Жавхлантөрөөс нэхэмжилж байна. Миний 2 хүүхдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг, 6 дугаар хэсэг, 7-11 тоотод оршин суух Сартуул овогт Чойндонгийн Жавхлантөр /РД:МЮ80031378/-нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ч.Жавхлантөр миний бие нь Н.Оюуны тус шүүхэд гаргасан 1.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хоёр хүүхдийн мөнгө болох 1.840.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Оюуны нэхэмжлэлтэй Ч.Жавхлантөрд холбогдох “1.840.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ч.Жавхлантөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 1.840.000 төгрөгөнд ногдох 44.390 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22195 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 22195 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 25810 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Н.Оюуны нэхэмжлэлтэй Ч.Жавхлантөрд холбогдох “1.840.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 1.840.000 төгрөгөнд ногдох 44.390 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22195 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 22195 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 25810 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН