| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/1040/Э |
| Дугаар | 2020/ЦШТ/822 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 268.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2020/ЦШТ/822
2020 09 10 2020/ШЦТ/822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,
улсын яллагч: Р.Батнасан,
гэрч Р.Наранчимэг,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,
Шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,
Шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг,
Шүүгдэгч Н.Х түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Д.М, Т.А, Н.Х нарт холбогдох эрүүгийн 1702 00207 0113 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн мэдээний сан хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж,40д байр 46 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт З-н Н /РД:000000000/
2. Монгол Улсын иргэн, 1970оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 57-07 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Х /РД:00000000/
3. Монгол Улсын иргэн, 1964 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 47б байр 36 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, О овогт Т-н А, /РД: 00000000/
4 Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байр 27 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, М овогт Д-ийн М, /РД:000000000/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нцтаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М-ын удирдамжаар Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх зорилгоор, тус шалгалтыг хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Х, мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Т.А нарт 2 ширхэг вино, мэргэжилтэн Н.М 1 ширхэг виски, мөн Н.Х, Д.М, Т.А нарт тус бүр 1 сая төгрөг нийт 3 сая төгрөгийн хээл хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.Х нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аас 1 ширхэг вино, 1 сая төгрөгийн хээл хахууль авсан,
Шүүгдэгч Т.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аас 1 ширхэг вино, 1 сая төгрөгийн хээл хахууль авсан,
Шүүгдэгч Н.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аранбаатраас 1 ширхэг виски, 1 сая төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нийгмийн даатгалын газраас манай байгууллагад шалгалт ирж 3 хоног үргэлжилсэн. Яллах дүгнэлт дээр дурдаж байгаа шиг мөнгө төгрөг өгсөн, цуглуулсан зүйлд би оролцоогүй. Миний хувьд эдгээр хүмүүс тодорхой хэмжээний хоол унд өгчих гэсэн байдалтайгаар эмч нараас мөнгө асууж байсан нь үнэн. Энэ хүн яагаад тийм мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Манай байгууллага шинээр байгуулагдаад шинэ байранд орсон байсан. Оношны кодын зөрүү, бичиг баримт гүйцэт хийгдээгүй гээд нэлээн олон зөрчил гарсан талаар 3 байцаагч дүнгийн хурал хийсэн. Энэ дүнгийн хурлаар надад бүх алдаа дутагдлыг хэлж зөвлөгөө өгч шинээр байгуулагдсан байгууллага хэр нь ололт ажилттай байгаа талаар магтсан. Манай байгууллагын нэлээн олон хүн солигдож шинэ хүмүүс орж ирсэн байсан. Энэ тал дээр нэлээн олон алдаа дутагдал гарах байх гэж бодож байсан боловч дүнгийн хурлаар миний бодож байснаас хамаагүй гайгүй гарсан гэж ойлгож байна. Би байцаагч нар гарахад нь эмчтэй нартай хоолонд орох санал тавьсан чинь 3-лаа татгалзсан. Би байгууллагын удирдлага хүн цагаан сар болж байсан болохоор гарын бэлэг 3 шил архи бэлдсэн байсан. Би бэлгийн уутандаа мөнгийг нь хувааж хийж өгөөд явуулсан. 3 эмчийг ажилчид маань хүргэж өгсөн. Эдгээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг улсын хэмжээнд ганц байгууллагын хувьд тоног төхөөрөмж сайтай, аятайхан ажиллаж байна зэрэг дүнгийн хурлаар сайшаалтай зүйл хэлж байсан. Энэ магтаалаар өөрсдийгөө том байгууллага болсон байна гэж бодоод хөөрөөд архи дарс, мөнгө бэлгэд өгөөд явуулсан. Эдгээр хүмүүс анх авахгүй гэхээр нь би гуйж байгаад араас нь явуулсан. Үүн дээр ямар нэгэн төгрөг цуглуулах бэлэг өгөх талаар өөр хүмүүстэй үгсэж тохиролцсон зүйл байхгүй. Эдгээр хүмүүс юу авч байсан гэдгээ ч мэдээгүй байсан. Эмч нарыг дагуулаад байцаагч нартай хоол идэх талаар бодож байсан боловч татгалзсан учраас сандраад тухайн хугацаанд гаргасан шийдвэр...” гэжээ.
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний бие Нямдаваа овогтой Х нь нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Мэндбаярын гаргасан удирдамжийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 15,16,17, 18-ны өдрүүдэд ажлын 4 өдөр багтаан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтыг ажлыг 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд буюу пүрэв гаригт дуусгаад явах үед Н дарга хоолонд оръё гэсэн санал тавьсан. Бид нарын зүгээс орохгүй гэж татгалзах үед цагаан сар болоод удаагүй байна, Монгол ёс заншлаа бодоод гарын алгыг чинь дээш нь харуулна гээд нэг уутанд өгсөн вино өгсөн. Тухайн үед манай гэрт ус алдаад байна гэж дуудлага ирээд байсан болохоор яаралтай явсан. Гэртээ алдсан усыг цэвэрлээд шөнө винотой торыг онгойлгоод үзэхэд доор нь 1 сая төгрөгийг хийсэн байсан. Тухайн үед би гайхаад олигтой унтаж чадаагүй. Цаг оройтсон байсан тул өглөө ажлаа ирээд газрын даргадаа хэлэх гэтэл дарга ирээгүй байсан болохоор залгахад утас нь холбогдохгүй байсан. Дарга яагаад ирэхгүй байгаа талаар лавлахад чөлөө аваад нутаг явсан талаар мэдсэн. Тэр өдрөө 09 цагийн үед Баясгалан дарга луу утасдаж болсон явдлын талаар хэлэхэд ойлголоо би хуралтай байна. Эргээд холбогдъё гэж хэлсэн. Наранчимэг дарга луу удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор Ныг дуудаж уулзаад чи яах гэж мөнгө төгрөг өгч байгаа юм гэж загнасан. Нтай уулзах үед М мэргэжилтэнд мөнгө өгсөн талаар мэдэж авсан. Би Ныг уурлаж загнаад чамайг авлигатай тэмцэх газар өгсөн чи хууль бус үйлдэл гаргасан байна гэж загнахад миний буруу битгий хэлээч гэж гуйгаад өнгөрсөн. Нтай уулзсаны дараа Наранчимэг даргатай холбогдсон. Үдээс хойш Баясгалан дарга намайг дуудахад нь би нөгөө юмаа аваад очих уу гэсэн чинь Баясгалан дарга чи өөрөө хүрээд ирээ гэхээр нь очсон. Тэгээд очоод уулзтал Баясгалан дарга чиний хувьд Нтай уулзсан сайн байна. Нөгөө 2-тойгоо ярь гээд тэгээд би утсаа спикер дээр нь тавиад ярьсан. Энэ үед Баясгалан дарга Наранчимэг даргатай холбоо барьсан. Наранчимэг даргатай яриад танай 3 мэргэжилтний авсан юмыг 1 дэх өдөр ирж хураалга гэж хэлсэн. гэв. 1 дэх өдөр буюу 02 дугаар сарын 22-ны өдөр газрын дарга Наранчимэг, яамны дарга Одбаяр, Баясгалан нарт бид 3 тайлбар бичиж өгөөд вино мөнгийг хураалгасан...” гэжээ.
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг Д овогтой М гэдэг. Би 2016 оны 2 сард даргын удирдамжаар сэргээн засах үндэсний төв дээр 02 дугаар сарын 15-аас 18-ны өдөр хүртэл 4 өдөр ажилсан. Ажлаа гүйцэтгэчхээд гарах үед Н дарга хоолонд орох санал тавихаар нь татгалзаад гарах гэтэл бид 3-ыг гаргахгүй саатуулаад байсан. Бид нар оройтоод ядарсан, тодорхой шалтгаанууд байсан хамт гаргах хэрэгтэй байсан. Гарахдаа бэлгийг аваад анзааралгүй авсан. Шалгалтад хамраалтай бичиг баримтыг нийгмийн даатгалын газар байрлуулчхаад гарахад хүргэж өгсөн машинтай эмэгтэй эмч хүлээж байсан. Та оройтсон болохоор хүргэж өгье гэхэд нь би татгалзсан. Та суучих гээд байсан болохоор би суусан. Замдаа явж байгаад 4 зам өнгөрөөд буусан. Замдаа буугаад явж байтал хуучны танил маагаа буюу Орхонхүүтэй уулзсан. Архи уучихсан туслаач гээд байхаар нь би архи дарс хэрэглээд байдаггүй болохоор виногоо Орхонхүүд өгөөд явсан. Маргааш нь ажил дээр очиход Х эмч тавгүй байх шиг байсан. Ажил дээр байж байтал Амраа эгч над руу залгаад тийм юм болсон байна гэж хэлсэн. Би энэ талаар мэдээд нөгөө юмаа олж авъя гэж хэлээд гарсан. Багшийн дээдээс 25 дугаар эмийн сангийн хооронд 4, 5 удаа яваад орой 7 цагийн үед циркийн урд маагаа тааралдаад болсон зүйлийг хэлэхэд би мэдэхгүй гэсэн. Би чи тэгж болохгүй шүү дээ гэхэд за за тоглосон юм ийм юмны араас ирэхгүй яах вэ гээд тэр мөнгөөр архи уусан талаараа хэлсэн. Би мөнгөө аваад ямархуу архи байсан бэ гэхэд Орхонхүү хатуу архи байсан гээд шилийг нь хаясан газрыг зааж өгсөн. Би шилийг нь хаясан газраас очиж ямар архи байсныг нь мэдээд тухайн архийг худалж аваад үрсэн 40.000 төгрөгийг нь нөхөж хийгээд ажил дээрээ очиход манай 2 гэртээ хүлээж байсан. Би болсон явдлын талаар хэлэхэд 1 дэх өдөр уулзах талаар ярьсан гэдгээ хэлсэн. Бид нар нийлээд яам нь дээр очиж Баясгалан даргатай уулзаж Одхүү даргын өрөөнд орж тайлбараа гаргасан. Түүнээс биш 7 хоногийн дараа орсон зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Тунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие энэ хэрэг дээр 2017 онд эрүүгийн цагдаа дээр шалгагдаж байх үеэс өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцож эхэлсэн энэ цаг хугацаанаас Нын хувьд шалгалтаар ирсэн 2016 оны 04 дүгээр сард өөрийн хариуцсан байгууллага дээр ирсэн хүмүүст вино, виски 1.000.000 төгрөг өгсөн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн тэр талаасаа миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй харин өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд мэдүүлгүүд зэрэг хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхөд Нын үйлдсэн гэх гэмт хэрэг нь төгссөн завдалт байхаар шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд зааснаар Нын үйлдэл нь шалгалттай холбоотой өгч байгаа нь тодорхой мөн виски, вино мөнгө өгсөн нь шалгалттай холбоотой хүмүүст зориулагдаж өгсөн гэдгээр хээл хахуул өгөх гэмт хэрэг байна гэж дүгнэгдэхээр байгаа хэдий ч энэ бол гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүй бүрэн хийсэн гэж Нын хувьд ойлгож байсан тухайн үйлдэл нь Наас үл хамаарахаар таслан үйлдэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Тухайн виски 1.000.000 төгрөгтэй өгч явуулж байгаа үйлдэл нь Нын субьектив санаа зорилго нөгөө хүмүүс хэдийгээр нь дотор нь байгаа гэдгийг мэдээгүй авсан байгаа хэдий боловч Нын хувьд мөнгийг өгч байгаа үйлдлээрээ хээл хахуул өгсөн гэх гэмт хэрэгт хэргийн бүрэлдэхүүний шинж байна гэж үзэж байгаа юм. Энэ үйлдэл нь төгс үйлдэгдээгүй боловч өөрийнх нэрлэж хэлэгдээд байгаа бэлэг гэдэг зүйл нь буцаагдаад өгсөн ийм нөхцөл байдалтай байгаа учраас энийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар журамлах бүрэн боломжтой байна тийм учраас Нын үйлдлийг хөнгөрүүлж төгссөн завдалтаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар хээл хахуул өгөх үйлдэл нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсвэл бусдаар дамжуулан хээл хахуул авсан болно гэж заасан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрчүүдийн мэдүүлгээс харахад өөрөө аваагүй үйлдэл нь тодорхой байдаг бусдаар дамжуулж авсан гэдэг байдал тодорхой байдаг тухайн зүйлийг өөрөө авсан гэх боломгүй өөрөөр хэлбэл хулгайлагдсан эд зүйлийг аваад хүнд мэдэгдэхгүйгээр өгч явуулаад энэ хүн хулгай хийсэн байна гэж үзэх боломжгүй тэгэхээр энэ хүн мөнгийг авахдаа өөрөө мэдээгүй хариад үзтэл тухайн мөнгийг хийсэн байсан нөхцөл байдал үүссэн байсан тэгэхээр өөрөө авсан уу хүнээр дамжуулж авсан уу гэдэг дээр аль аль нь тогтоогдохгүй байна гэж харж байна. Шүүгдэгч Х өөрөө тухайн авсан мөнгийг мэдсэн тэр даруйдаа нуун далдалсан юм уу эсвэл өөртөө зарцуулсан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нт ашигтай байдал харуулсан бол тухайн асуудал гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэж болно харин Хгийн байдалд тийм зүйл харагдаагүй юм. Тухайн шалгалтаар очсон өдөр өөрийн удирдах дээд албан тушаалтан болох газрын дарга Наранчимэгт утсаар мэдэгдэх гэсэн байдаг тэр үед Наранчимэг утсаа аваагүй чөлөө аваад баярын өдөр байсан учраас хөдөө явсан байсан гэх зүйл яригддаг юм. Тухайн үед яамны дарга хийж байсан дарга Баясгалан луу хэлсэн байдаг тэгэх үед Баясгалан дарга хуралтай байна хурал тараад уулзъя гэсэн байдаг тухайн үед мөнгө авсан зүйлийг ганцхан надад өгсөн бусдад өгсөн зүйл гэдэг талаар ямар ч ойлголтгүй байсан. Тухайн үед Ныг дуудаж уулзах үед Н өгсөн миний буруу гэхэд авлигатай тэнцэх газар өгнө шүү гэж хэлэх үед “битгий өгөөч ээ миний буруу” гэсэн байдлаар хандсан гэдгээ Н өөрөө хэлсэн. Тэгээд байж байх үед газрын дарга юу болсон талаар Хгээс асуусан байдаг тэгээд тэр талаараа хэлэх гэтэл таны утас холбогдохгүй тэгээд яамны даргад хандсан талаараа хэлсэн байдаг ингээд тэгэх үед юу авсан тэр зүйлээ авчраад бүгд юу болсон тайлбараа бичээд эд зүйлсийг хүргэж өгсөн байдаг. Прокурорын зүгээс авлигатай тэнцэх газар өгөх ёстой байсан талаар ярьж байна хэрэв авлигатай тэнцэх газар өгөх байсан бол дээд албан тушаалтан Баясгалан энэ асуудлыг мэдсээр байж авлигатай тэнцэх газар өгөөгүй байгаа асуудал нь Баясгалантай холбоотой асуудал тухайн үед дээд албан тушаалтанд мэдэгдсэн байдаг юм. Хэргийн явцаас харахад манай үйлчлүүлэгч Х хээл хахуул авсан гэж үзээд байдаг хавтаст хэрэгт өгсөн Баясгалангийн мэдүүлгээс харахад тухайн 100.000 төгрөг өгөх гэсэн үйлдлийг яагаад таслан зогсоогоогүй вэ гэдэг асуудал үүсэж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь харж бүрэн байдлаар нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авах үүрэг нь байдаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нарт гэтэл өнөөдөр энэ үүргээ биелүүлээгүй яагаад гэхээр тухайн нөхцөл байдлын улмаас Баясгалан гэдэг хүн Х лүү яриад ийм ноцтой зүйл ярьсан юм уу гэдгийг нотлох зүйл байсан мөн Наранчимэг дарга луу Х хэзээ ярьсан Болор-Эрдэнэ, Баясгалан луу түрүүлж ярьсан юм уу гэдэг энэ байдлуудыг цаг хугацааны хувьд ярьсан яриаг нь шүүж үзээд тогтоох боломжтой байхад тухайн ажиллагааг хийгээгүй тогтоогоогүй өнөөдрийг хүртэл эргэлзээ бүхий байдал байгаа юм. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т гэрч нь мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бол нотлох баримтаар тогтоогдохгүй гэж байгаа тэгэхээр гэрчийн мэдүүлгийг хасах эх сурвалжаар зааж чадахгүй байгаа учраас нотлох баримтаар хасуулах хүсэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл гэмт хэргийн шинжийг бүх шинжийг агуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэс болно гэж заасан байдаг өнөөдөр бүхий л шинжийг агуулсан үйлдэл тогтоогдохгүй байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т 80.1.2-т 80.1.3-т заасанчлан гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэдийд хаана үйлдсэн болсон байдал өнөөдрийг хүртэл хэдийд хаана болсон тодорхойгүй гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэл зэргийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэв эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг ийм учраас хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй Н бол тухайн үед шалгалтаар ирсэн байцаагч нар вино уутан дотор 1.000.000 төгрөгийг хийгээд өгсөн гэдэг. Амаржаргалын хувьд виног авсан уу гэхээр авсан байдаг уутан дотор байсан 1.000.000 төгрөгийг тухайн үед тэгээгүй гэртээ очоод маргааш нь ажил дээрээ аваачаад дараа нь Баясгалан даргадаа вино 1.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаараа мэдүүлдэг тухайн 1.000.000 төгрөгийг Амаржаргал мэдээгүй хүсэж аваагүй тэр 1.000.000 төгрөгийг Н өгөхдөө Амаржаргалд мэдэгдэж өгөөгүй тэхдээ миний үйлчлүүлэг вино авсан үйлдэл дээрээ маш ихээр гэмшиж байгаа тэгээд 1.000.000 төгрөгөө виноны хамт буцааж өгсөн ийм зүйл бол өнөөдрийн шүүх хуралд яригддаг мөн хавтаст хэрэгт Амаржаргал хэд хэдэн удаа гэрчээр мэдүүлэг өгдөг тухайн үед юу болсон талаараа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр ирсэн тийм учраас гэм буруу дээр маргахгүй байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн төрийн албан хаагч бол ажил хийснийхээ төлөө хүнээс нэг ч төгрөг авах эрхгүй гэсэн байдаг тэр талаараа өөрийнхөө вино авсан үйлдэл дээр маргахгүй байгаа...” гэв.
Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэд хэдэн зүйл дээр онцлон анхаарах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйл гэмт хэрэг гэдэг эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг бүгдийг агуулсан байна гэж заасан байдаг энэ дээр бол хуульд заасан гэм буруутай нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ гэж заасан байдаг гэм буруутай гэдэг онолын хувьд субьектив талын шинж өөрөөр хэлэх юм бол гэмт хэргийг 2002 оны хуульт заасан заалтаар онолын үзэл баримтлалаар обьектив тал объект, субьектив тал субъект гэсэн эдгээр шинжүүдийг шалгаж үздэг эдгээр зүйлүүд буюу субьектив талын буюу гэм буруугийн хэлбэрийг шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн дүгнэлт хийхдээ харгалзан үзэх үндэслэлтэй харгалзан үзнэ үү гэсэн саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар хээл хахуул авах буюу хахуул авах гэмт хэрэг буюу тодорхой хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ямар нэг чиг үүрэг хэрэгжүүлэх амлалт өгөх гэсэн хуульд зааж өгсөн байдаг гэтэл шүүгдэгч нарын зүгээс ямар нэг амлалт өгөөгүй байдаг тухайн ууттай мөнгийг мэдээгүй ямар нэг амлалт өгсөн үйлдэл амаар буюу биеэр үйлдсэн гэж өмгөөлөгч миний хувьд хууль зүйн дүгнэлт гарах боломжгүй байна гэж үзэж байгаа юм. Тухайн үйлдэл бол тохиолдлын шижтэй үйлдэл гэж үзэж байгаа Мгийн хувьд харьж явах замдаа тэр Маагаа гэдэг хүнтэй таараад уутан дотор 1.000.000 төгрөг байсныг мэдээгүй Мгийн хувьд архи дарс хэрэглэдэггүй үүднээс тухайн ууттай зүйлийг Маагаа гэдэг хүнд өгсөн байсан. Тухайн зүйлийн талаар холбогдох дээд шатны хүндээ хандсан тухайн зүйлд тэр 1.000.000 төгрөгийг авъя хэрэглэе ямар нэгэн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд надад хэрэгтэй юм байна гэсэн үүднээс хандаагүй эдгээрийг харгалзан үзэх нь зүйтэй байх энэ хэрэг дээр бол хохирогчоор тогтоогдсон хүн байдаггүй Н бол виски 3.000.000 төгрөг авсан талаараа маргадаггүй юм. Миний үйлүүлэгчийн хувьд тэр виски авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Цаг хугацаа нийгмийн хор аюулын хувьд энэ хэрэг маань 4 жилийн өмнө болсон нийгэмд 1.000.000 төгрөг виски авснаас болоод аж ахуй нэгжид улсад нийгэмд ямар хор уршиг учирсан бэ гэдэг байдлыг харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. Энэ гэмт үйлдлүүдээ харилцан тохиролцоогүй хоорондоо ярилцсан зүйл байдаггүй шүүгдэгч нар маань тус тусдаа очоод мэдүүлсэн байдаг энэ байдлыг харгалзан үзэх ёстой байх эрүүгийн ял хариуцлагын гол зорилго бол цээрлүүлэх ухамсарлуулах зорилготой байдаг холбогдогч нарын хувьд 4 жил гаран цагдаа, авлигатай тэнцэх газар дандаа хүчний байгууллагаар шалгагдаж байсан тэр болгонд энэ хүмүүс өөрсдөө дүгнэлт хийж маш ихээр гэмшиж сэтгэл санааны хувьд тогтворгүй хэдийгээр шүүхээс шийдвэр гарж ял оноогоогүй байгаа ч тэр зүйлээс өмнө цээрлэлийн зорилго хэрэгжсэн байна гэж харах үндэслэлтэй насаараа улсын байгууллагад ажилсан бүх юмыг мэддэг болсон энэ улсуудын хувьд гэм буруу дээр хангалттай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хууль хэрэглээний хувьд гэм буруугийн сэдэл санаа зорилгын асуудал хамгийн чухлаар тавигддаг тэр зүйлийг авах ямар сэдэлт байсан бэ хээл хахуул аваад ямар ашигтай шийдвэр гаргах байсан бэ гэдэг ямар нэгэн тохиролцоо байгаагүй тийм учраас сэдэл санаа зорилго байхгүй ашиг сонирхлын үүднээс авсан байна уу гэдэг тэр талаар харах үндэслэлтэй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2-т гэмт хэргийн ойлголт ангилал гэж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгэмд аюулгүй үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцохгүй гэсэн зохицуулалт байдаг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73.1 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюулгүй бол ял шийтгэлээс чөлөөлнө гэсэн байдаг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар тухайн хэргийг бүхэлд нь нотлох баримтыг шинжлэн судалсан боловч эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байсан. 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар цугларсан үйл баримтыг бүхэлд шинжлэн судлаад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид эргэлзээ төрвөл тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн дүгнэлтийг гаргахдаа эдгээр байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна гэсэн саналыг оруулж байна ...” гэв.
Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мэндбаярын удирдамжаар Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх зорилгоор, тус шалгалтыг хийсэн Н.Х, Т.А нарт 2 ширхэг вино, Н.Мд 1 ширхэг виски, мөн Н.Х, Д.М, Т.А нарт тус бүр 1 сая төгрөг нийт 3 сая төгрөгийн хээл хахууль өгсөн болох нь,
-шүүгдэгч Н.Х нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аас 1 ширхэг вино, 1 сая төгрөгийн хээл хахууль авсан болох нь,
-шүүгдэгч Т.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс алыан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аас 1 ширхэг вино, 1 сая төгрөгийн хээл хахууль авсан болох нь,
-шүүгдэгч Н.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч *******ын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга *******аранбаатраас 1 ширхэг виски, 1 сая төгрөгийн хээл, хахууль авсан болох нь,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Б-гийн мэдүүлсэн “...Шалгалт хийгээд зөрчил илрүүлсэн талаар асуудал шийдэгдэж байх үед өдрийг нь санахгүй байна өглөө 10 цаг хавьцаа болж байх үед Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийн эмч Молор нь утсаар над руу яриад бид нараас 100,000 төгрөг хураагаад байна. Шалгалт хийж байгаа хүмүүст өгөх гэсэн юм гээд хурааж аваад байна гэж хэлсэн. Тэгээд би шалгалтын ажил хийж байсан Х лүү залгаад та нар мөнгө авсан уу? гэж асуухад ... Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвөөс баяр болж байна гээд нэг нэг ширхэг цаасан уутанд хийсэн нэг шил архи өгсөн. Мөнгө байгааг мэдээгүй гэртээ очоод үзсэн чинь дор нь мөнгө хийсэн байсан гэж надад хэлсэн. Тэгээд би наад авсан юмнуудаа аваад хүрээд ир гэж дуудсан. Аваад ирэхээр нь хурааж авчхаад тайлбар бичүүлж авсан.... Н гэх даргыг нь дуудаж нөгөө шалгалтын гурван байцаагчид өгсөн эд зүйл мөнгийг нь өгөөд мөнгө авсан хүмүүстээ буцааж өг гэж хэлээд явуулсан. Тэр үедээ бас уурлаад баахан үг хэлж загнасан. Н нь тухайн үед харин тийм тэнэг юм хийчихлээ гээд буруугаа хүлээснээс өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-89/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ө-ын мэдүүлсэн “... Х эмч надад хэлэхдээ Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийг яамнаас 3 хоногийн дотор шалга гээд шахуу хугацаанд шалгах үүрэг өгсөн гэж байсан. Тэгээд шалгаж дууссаны дараа ******* нь шалгалт хийсэн Н.Х, Т.А, Д.М нартай уулзаад та хэдийг олигтойхон хоолонд оруулж чадсангүй гээд нэг нэг бэлгийн уутанд хийсэн вино өгсөн гэсэн. Тэр үед Хгийн доод айлаас нь утасдаад ус алдаад байна гэхээр нь өгсөн зүйлийг нь коридорт тааралдаж аваад шууд гэрлүүгээ явсан, тэгээд гэртээ очоод усаа янзалсныхаа дараа өгсөн зүйлийг нь үзэхэд виноны доор канвертанд хийсэн мөнгө байсан. Тэгээд сандраад яамны дарга Баясгаланд хэлсэн. Маргааш нь ажил дээрээ ирээд цуг ажилласан Т.А, Д.М нарыг юм хэлэх нь үү гэхэд мөнгө төгрөг авсан гэж огт юм хэлэхгүй байхаар нь ганцхан надад мөнгө өгсөн юм гэж бодоод Ныг дуудан уулзахад Н нь гурвууланд нь өгсөн гэж хэлсэн. Тэгээд Х өөрөө эхлээд Баясгалан даргатай очиж уулзаж болсон явдлыг хэлээд өрөөнд нь Т.А, Д.М нартай утсаар ярьсан гэж байсан. Тэр өдрөө мөнгийг нь хүлээлгэж өгөх гээд М нь мөнгийг нь мэдэхгүй гэж хэлснээс болоод хэд хоногийн дараа буюу дараа долоо хоногийн 1 дэх өдөр нь хүлээлгэж өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-142-143/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Н.Хгийн мэдүүлсэн “...Сэргэн засалтын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Н надад ууттай юм өгөхөөр нь би аваагүй. Н...та хэдийг хоол ундаар дайлъя гэсэн авахгүй байна. Удахгүй цагаан сар, Март болох гэж байна. Монгол ёс байна гэж хэлэхээр нь авсан. Манай гэрт ус алдсан байсан учраас би гэртээ очиж гэрээ цэвэрлээд орой нь Нын юу өгсөн болохыг үзтэл виски нэртэй вино, виноны доод хэсэгт 1 сая төгрөг бэлэн мөнгөөр байсныг хараад их гайхсан. Маргааш өглөө нь байгууллагын газрын дарга руу хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дарга Баясгалан даргад би утасдаж “...Сэргээн засалтын төвд шалгалт хийж дууссаны дараа бид нарт вино, 1 сая төгрөг өгсөн байна...” гэж хэлэхэд Баясгалан дарга “...би хуралтай байна, эргээд залгая...” гэж хэлсэн. Бид нар ажлын өрөөндөө олуулаа суудаг учраас Амаржаргал, М нараас юу авсан, 1 сая төгрөг байсан эсэх талаар асууж чадаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-243-244/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Э-ийн мэдүүлсэн “...Шалгалт хийгдэж байх үед эмнэлгийн дарга ******* физик эмчилгээний өрөө буюу манай өрөөнд тухайн үед эмчээр ажиллаж байсан Н.А, Д.Т, Н.М, Б.М, Б.У, Р.А, Н.Э, О.Г, Н.Ү, эм зүйч Н.Ц нарыг дуудаж цуглуулсан. Тэгээд Н дарга эмч нарын бичсэн өвчний түүхийн бичилттэй холбоотой асуудал байна гэж хэлсэн. Эмч нар ч энэ талаар ярилцаж байхыг сонссон. Тухайн үед шалгалтаар ирсэн хүмүүс өвчний түүхүүдийг шалгаж зөрчил илрүүлэн акт тавигдаж байна гэж би ойлгосон. Ингээд шалгалтаар ирсэн хүмүүсийн илрүүлсэн зөрчилд тавих актыг яаж арилгах уу гэж ******* дарга болон эмч нар ярилцаад шалгалтаар ирсэн хүмүүсийг дайлах, гарыг нь цайлгах 1.000.000 төгрөг цуглуулъя гэж шийдсэн. Нэг эмчээс 100.000 гаруй төгрөг цуглуулахаар болоход эмч нарт бэлэн мөнгөтэй хүн байхгүй байсан. Б.Ундрал эмч үйлдвэрчний эвлэлийн дансанд мөнгө байгаа шүү дээ түр авч хэрэглээд эмч нараасаа цуглуулаад өгч болох уу гэж надаас асуусан. Би болж байна гэхдээ дараа нь яаж мөнгөө буцааж авах вэ гэхэд тэнд байсан эмч нар бид цуглуулаад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би гараад Улаанбаатар хотын банканд очиж Үйлдвэрчний эвлэлийн 2600047114 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг бэлнээр авч *******т өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-90-92/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Х, Ж.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл “...гэрч Ж.Бби эхэлж Н.Х рүү залгаж болсон хэргийн талаар асуусан. Яагаад гэвэл Молор над руу утсаар ярьж болсон хэргийн талаар хэлсэн учраас би эхэлж Н.Х рүү залгасан байх ёстой. ...Харин Н.Х дараа нь мөнгө авсан талаар асуухад мөнгөн өгсөн гэж хэлэхгүй байхаар нь жаахан уурласан чинь харин тийм ээ ******* дарга мөнгө өгсөн байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-55-56/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-6-14/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.О-ын мэдүүлсэн “...Дотоод аудитын албаны дарга Б нь нийгмийн даатгалын ерөнхий газрын 3 байцаагчийн хамт дөрвүүлээ миний өрөөнд орж ирж уулзсан. Тэгэхдээ Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвд шалгалт хийсэн гурван байцаагчид шинэ жил өнгөрөөд удаагүй байгаа юм чинь гээд нэг нэг оргилуун дарс билүүл виски өгсөн байсан байхаа. Тэрийг өгөхдөө дор нь цаасанд тус бүр нэг нэг сая төгрөг өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд тухайн эд зүйлээ яах вэ гэдэг талаар надаас асууж орж ирсэн. Тэр үед ярилцаж байгаад өөрсдөөр нь тайлбар бичүүлж аваад мөнгө болон өгсөн эд зүйлийг Баясгалан даргад хүлээлгэн өгсөн.” Гэх мэдүүлэг /1-р хх-87/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-н мэдүүлсэн “...Нийгмийн даатгалын шалгалт ороод дууссаны дараа 1 хоногийн дараа Баясгалан нь над руу утсаар яриад чи худал хэлсэн юм уу, даатгалын шалгалтаар юу ч гараагүй гэж байна, шалгалтынхан хий стор бичигдээгүй, юм гарахгүй байна гэж хэлсэн. Чи надад үнэн хэлсэн үү гэж асуусан. Би тэгэхээр нь шалгалт хийгдэж байх үед эмч нараас мөнгө хурааж шалгалтын ажилчдад өгнө гэж яригдаж байсан тэр мөнгө өгөх асуудал нь болсон юм байгаа биз дээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-102/,
Улаанбаатар хотын банкны Дипозит дансны харилцагчийн монгол хуулга, Хас банкны хуулга, Хаан банкны хуулга /1-р хх-104-123/,
Шинжээч Ж.Энхбилэгийн мэдүүлсэн “...Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хирнээ эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нэхэмжлээгүй 148 ширхэг өвчний түүхийг нэхэмжилсэн дүнд оруулаагүй учраас зөрүү гарч байгаа юм. ...Эрүүл мэндийн чиглэлээр мөрдөгддөг тушаал, дүрэм, журам, заавар, стандарт эмнэл зүйн удирдамжийг зөрчсөн үйлдлүүд юм.” гэх мэдүүлэг /2-р хх-129/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч *******, Т.А, Н.Х, Д.М нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлүүдэд “...Албан тушаалтан хээл хахууль авсан бол эсвэл албан тушаалтанд өгсөн бол...” гэж албан тушаалтан гэх нэр томьёог ашиглажээ. Гэвч уг нэр томьёог Эрүүгийн хуульд өөрт нь эсхүл холбогдох бусад хууль болон Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхойлж тайлбарлаагүй байна.
Харин Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцэд албан тушаалтан гэдэг нэр томьёог бус харин нийтийн албан тушаалтан гэх нэр томьёог ашиглаж хэвшсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж,
Авлигын эсрэг хуулийг 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан гэдэгт “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн...” зэрэг хамаарна гэж заажээ.
Шүүгдэгч нарын тухайд төрийн үйлчилгээний албан тушаалтан болохын хувьд хуулийн дээрх үйлчлэлд хамаарч байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг “...Авлига өгч байна гэж бодоогүй, зүгээр л баярласан сэтгэлээ илэрхийлэх зорилгоор өгсөн...” талаар мэдүүлсэн боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Д.М, Т.А, Н.Х нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Н дарга биднийг хоол идэх болон бааранд орох талаар ярихад нь бид эрс эсэргүүцсэн бөгөөд харин үүний дараа, баяр ёслол болж байна, та нар олон хоног ажиллаа гэж хэлээд өөрийнхөө суудаг ширээний араас урьдчилан бэлтгэсэн үдээсэн бариултай ууттай зүйл гаргаж ирээд “...Энийг та нарт өгөх гэсэн юм хямдхан бэлэг, Монгол архи байгаа юм гэж хэлээд өгсөн...” талаар дурджээ.
Мөн шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “...Ингээд би ажил руугаа материалаа оруулаад гараад иртэл ажлын үүдэнд Н даргын өрөөнд байсан эмэгтэй эмч намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг орой болчихсон юм чинь таныг хүргээд өгье, гээд байхаар нь хүргүүлэх гээд явж байхад замдаа “...Манай эмнэлэг дажгүй юу, зөрчлийг гайгүй өнгөрөөх боломж байна уу? гэх утгатай зүйл ярьсан...” талаар мэдүүлсэн байна.
Энэ нь Сэргээн засах оношилгоо, эмчилгээний төвийн дарга шүүгдэгч Б.Н нь өөрийн эмнэлэгт шалгалтаар илэрсэн зөрчлийг нуун дарагдуулах зорилгоор бусдад шан харамж болгож шалгалтаар ирсэн алба хаагчдад тус бүр 1 сая төгрөгийг, үнэ бүхий дарс, виски зэргийг өгсөн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн...” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл ажил үүргийнхээ дагуу шалгалтаар ирсэн албан хаагчдад нөлөөлөх, шан харамж болгон өгөх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, /зөрчлийн акт бичүүлэхгүй байх зорилгоор/ албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байлгах үүднээс хахууль өгсөн гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.М, Т.А, Н.Х нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид тухайн уутанд мөнгө байгаа талаараа мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан...” талаар мэдүүлжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд заасан авлигын гэмт хэрэгт “...Аялал зугаалга, цайллага, дайллага, бэлэг, сэлт...”-тэй холбоотой асуудлыг шууд зохицуулж өгөөгүй боловч хүлээн авагчийн албан тушаалтай холбогдох мөн тухайн үйлдлийг хүлээн авсан тохиолдолд хээл хахууль авсан гэж үзэх боломжтой.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын тухайд өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх үүднээс бусад шүүгдэгч нарт ууттай эд зүйл “Вино, Виски” зэргийг өгч байгаа тухайн үйлдлийг хахууль өгөх гэмт хэрэг, мөнгө гэдгийг нь мэдэлгүйгээр авсан гэж тайлбарлаж байгаа шүүгдэгч Д.М, Т.А, Н.Х нарын үйлдлийг хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.
“...Нийтийн албан тушаалтан, эсхүл, хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, гэрээгээр үүрэг хүлээсэн хүн, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан эсхүл хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол гэж...” хахууль авах гэмт хэргийн обьектив талыг тодорхойлсон.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин наймдугаар бүлэг буюу Авлига албан тушаалын гэмт хэргийн бүлэгт хамаарах 268 дугаар зүйл буюу хахууль авах гэмт хэрэг нь эд зүйлийн үнэлгээ шаарддаггүй бөгөөд гагцхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө бусдаас эд зүйл авснаараа төгсдөг гэмт хэрэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын өгсөн гэх ууттай эд зүйл нь мөнгө аль эсвэл өөр эд зүйл байхаас, мөн шалгалтаар илэрсэн зөрчилд акт бичсэн эсэхээс үл хамааран зөвхөн албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан өгч байгаа эд зүйлийг бусдаас авсан гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр “...шүүгдэгч Н.Х ууттай зүйлд мөнгө байгаа гэдгийг орой очоод мэдсэн, мэдсэн даруйдаа удирдах албан тушаалтандаа болсон үйл явдлын талаар хэлсэн талаар тайлбарлаж байгаа боловч, тухайн эд зүйлийг авахгүй байх бүрэн боломжтой байсан болох нь хавтас хэрэгт авагдсан оролцогч нарын тайлбар, мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч *******ын зүгээс тухайн ууттай эд зүйлийг хүч хэрэглэх замаар өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр хэрвээ ууттай эд зүйлд мөнгө байгаагүй бол шүүгдэгч нарын зүгээс тухайн үйл явдлыг удирдах албан тушаалтандаа мэдэгдэх байсан эсэх нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн Нийтийн албан тушаалтан нь өөрийн төлөө албан үүргээ гүйцэтгэхдээ үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, бэлэг сэлт шаардах, авах замаар амлах явдал нь тухайн үйлдэл, эс үйлдэл бодитоор хэрэгжсэн эсэхээс үл хамааран гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцсэн эсэхээс үл хамааран гагцхүү ямар нэгэн эд зүйл авсан гэх дээрх үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Мөн гэрч Ж.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Сэргээн засалтын эмнэлгийн эмч Молор над руу утсаар яриад бид нараас 100.000 төгрөг хураагаад байна, шалгалт хийж байгаа хүмүүст өгөх гэсэн юм гэж хэлээд хураагаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шалгалтын ажил хийж байсан Х лүү залгаад та нар мөнгө авсан гэж асуухад аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь үгэнд нь итгэлгүй, та нар арай ч дээ баахан уурлаж загнахад сүүлд нь Сэргээн засалтын үндэсний төвөөс баяр болж байна гээд нэг нэг ширхэг цаасан уутанд хийсэн нэг нэг шил архи өгсөн, би мөнгө байна гэж мэдээгүй, сүүлд нь гэртээ ирээд үзэхэд доор нь мөнгө хийсэн байсан...” гэжээ.
Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгч Д.М, Т.А, Н.Х нар нь хууль бус болохыг мэдсээр байж тухайн ууттай эд зүйлийг авсан үйлдлээрээ хахууль авах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл гаргасан гэж шүүхээс дүгнэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасаар гэм буруутайд тооцсон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял , шүүгдэгч Н.Хд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг 1 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг 1 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг 1 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь *******, Н.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг цагдан хоригдсоныг ялд оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй болохыг дурдах...” саналыг,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нараас эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Торгуулийн ялыг мөн зүйл заалтад заасан хэмжээний дотор буюу торгуулийн хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн ялыг багасгаж өгнө үү. 48 цаг баривчилсан хугацааг торгуулийн ялаас хасаж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байсан бөгөөд гэмт хэрэг илрүүлэх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргаж байгаагүй. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нараас эрүүгийн хариуцлагын талаар “...Д.М гуайн хувьд ар гэр, хувийн амьдралын хувьд онцлогтой. Д.М нь 80 гаруй настай ээжийгээ харж ханддаг, өөрийнхөө цалингаар ар гэрээ тэжээдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлд цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар заасан байна. Цаг хугацаа, хэрэг үйлдсэн байдал, хэргийн субьектив тал, хэргийн шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нараас эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчид улсын яллагчаас 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хийсэн хэрэгтээ гэмшсэн байдаг. Бусдаас авсан 1.000.000 төгрөг болон виног буцааж өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагад 31 жил 6 сар ажилсан. Уг байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байдаг. Хувийн байдлын хувьд охин Намуунгэрэлийн хамт амьдардаг. Охин нь оюуны хүнд хомсдол өвчтэй байнгын эх Амаржаргалын асаргаанд байдаг. Хэдийгээр Амаржаргал нь сарын 700.000 төгрөгийн тэтгэвэр авдаг боловч хүүхдээ асардаг нэмэлт ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Улсын яллагчийн зүгээс 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хээл хахууль авсан гэдэг зүйл заалтаар зүйлчилсэн. Уг зүйл заалт нь дотроо торгох буюу 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. 2002 оны 17 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллыг тогтоосон байдаг. Уг хуулийн 17.3 дугаар зүйлд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлд хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу нөхөн төлсөн бол шүүхээс 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байдаг. Анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хахууль авсан гэх вино, мөнгийг буцааж өгсөн, хохирол төлбөргүй, хийсэн гэмт үйлдэлдээ анхнаасаа гэмшээд үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн, шүүх хурал дээр гэм буруутайгаа маргадаггүй нөхцөл байдлыг харгалзан үзээд Амаржаргалд хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Н.Х түүний өмгөөлөгч Б.Батжаргал нараас эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Н.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг зайлуулсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилж ирсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох саналыг дэмжиж байна. Торгуулийн ялаас шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчлагдсан хугацааг хасаж тооцож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаагүй байгааг шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Н.Х, Т.А нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 9.792.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******, Н.Х нар нь тус бүр 2 хоног цагдан хоригдсон байх бөгөөд /1-р хх-71, 73/ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцогдож байсан тул тус бүрийн цагдан хоригдсон 2 хоногийг дүйцүүлэн 384.000 төгрөгийг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялаас хасаж *******ын торгох ялыг 11.136.000 төгрөгөөр, Н.Хгийн торгох ялыг 9.408.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь тэдний эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.М, Н.Х, Т.А, ******* нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 1 жилийн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, Н.Х нар нь энэ хэргийн учир 2 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч Д.М, Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт З-н Ныг “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт Н-ийн Х, О овогт Т-н А, М овогт Д-н М нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Т.А, Д.М нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Н.Х нарын урьдчилан цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлж /192.000+192.000=384.000 төгрөг/-ийг шүүхээс тэдэнд оногдуулсан торгуулийн ялаас хасаж шүүгдэгч *******ын торгуулийн ялын хэмжээг 11.136.000 төгрөг, Н.Хгийн торгуулийн ялын хэмжээг 9.408.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.М, Т.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Н.Х, Д.М, Т.А нарт оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, Н.Х, Д.М, Т.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Д.М, Н.Х, Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР