Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01040

 

 2017 оны 05 сарын 08 өдөр

           Дугаар 183/ШШ2017/01040

                     Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу 1-304 тоотод байрлах “Таван мөнх интернэйшнл” ХХК-ийн дэргэдэх “Таван мөнх” Япон хэлний сургалтын төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 42-45 тоотод оршин суух,  Өвгөн овогт Ядамсүрэнгийн Отгончулуун /РД: ХЙ74122506/-д холбогдох,

сурах бичгийн үнэ, тээвэрлэсэн зардалд нийтдээ 648 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Таван мөнх” Япон хэлний сургалтын төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван мөнх интернэйшнл” ХХК-ийн дэргэдэх  “Таван мөнх” Япон хэлний сургалтын төвд Я.Отгончулууныг Япон хэлний багшаар ажиллуулахаар 2016-09-09-ний өдөр хөлсөөр ажиллаж гэрээ байгуулсан. Ингэхдээ нэг сарын цалин 600 000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан. ...Я.Отгончулуун нь гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн муу, санал санаачлагагүй ажиллаж байсан учраас манай байгууллага уг хөлсөөр ажиллах гэрээг цуцлаж байгаагаа 2017-01-05-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа 2017-01-10-ны өдөр Я.Отгончулуун нь гэрээ цуцаллаа гэх шалтгаанаар тус сургалтын төвийн өмч болох дараах сурах бичгүүдийг авч явж суралцагсдыг сурах бичиггүй болгож, сургалтын төвийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон. ...Иймд Я.Отгончулуунаас сурах бичгийн үнэ, тээврийн зардалд нийт 648 150 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт  гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Азжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Таван мөнх интернэйшнл” ХХК-иас Я.Отгончулуунд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Я.Отгончулуун нь “Таван мөнх интернэйшнл” ХХК-ний нэхэмжилсэн 668 240 төгрөгтэй дуйцэх ном сурах бичгийг буцаан өгч биднийг хохиролгүй болгосон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.                                              

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Таван мөнх интернэйшнл” ХХК-ийн дэргэдэх “Таван мөнх” Япон хэлний сургалтын төв нь сурах бичгийн үнэ, тээвэрлэсэн зардалд нийтдээ 648 150 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20 090 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын тайлбар, хөлсөөр ажиллах гэрээ зэргээс үзэхэд хариуцагч Я.Отгончулуун нь  нэхэмжлэлийн шаардлага 648 150 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд “...Я.Отгончулуун нь нэхэмжилсэн 668 240 төгрөгтэй дуйцэх ном сурах бичгийг буцаан өгч биднийг хохиролгүй болгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Таван мөнх” Япон хэлний сургалтын төв нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Таван мөнх интернэйшнл” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал “төлбөр дууссан” гэх үндэслэлээр 648 150 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 10 300 төгрөгийг гаргуулж “Таван мөнх” Япон хэлний сургалтын төвд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017-04-11-ний өдөр төлсөн 20 600төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                        

                                                

                                      ШҮҮГЧ                                  Д. ЭНХЦЭЦЭГ