| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 177/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/210 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/210
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч А.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч нар Б.Б, Ц.Ц, Б.М, С.Т,
шүүгдэгч Р.Н, Р.А, Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Р.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ш.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдөр У аймгийн У суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, У аймгийн У суманд байршилтай “Б Б Э Х С” төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, У аймгийн У сумын 00 дугаар баг, 00 дугаар байрны 8 тоотод оршин суух хаягтай, яс үндэс баяд, Р.Н, РД: *********,
2. Монгол улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр У аймгийн У суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдолын албаны эмч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, У хотын Х дүүргийн 00 дугаар хороо, Р хороолол, М гудамж 00 тоотод оршин суух хаягтай, яс үндэс баяд, Р.А, РД:************,
3. Монгол улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Х аймгийн Ж суманд байршилтай, “Х Ц Т С” ХХК-ны захирал ажилтай, Х аймгийн Ж сумын 00 дугаар баг Н гийн 00-00 а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, яс үндэс казах, Ш.А, РД:**********.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Н 2018 оны 5 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн 00-00 УВХ улсын дугаартай хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай автокраныг “А Г Э" ХХК-иар дамжуулан 00-00 УБТ улсын дугаартай болгож, өөрийн шууд удирдлагад байх “Х Ц Т С” ХХК-нд 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн,
Мөн 2018 оны 7 дугаар сард “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлын албан тушаалын байдлаа буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дуудлагын худалдааны ажлын хэсгийг төрийн өмчийн төлөөлөгчгүйгээр, дуудлага худалдааг нийтэд зарлахгүйгээр зохион байгуулж “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани үндсэн хөрөнгөнд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 00-00 УВА улсын дугаартай Ланд крузер-200 загварын автомашиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр, 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 00-00 УВА улсын дугаартай, XCMG загварын авто краныг зах зээлийн ханшаас хямд үнээр 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт их хэмжээний хохирол буюу 81.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.А нь 2018 оны 5 дугаар сард өөрийн төрсөн ах буюу “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н ын 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А Г Э” ХХК-иар дамжуулан 00-00 УБТ улсын дугаартай болгож, “Х Ц Т С” ХХК-д 47.950.000 төгрөгөөр худалдаж бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н ын эзэмшлийн 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А Г Э” ХХК-иар дамжуулан 47.950.000 төгрөгөөр “Х Ц Т С” ХХК-нд худалдан авч, бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Р.Н мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б Б Э Х С төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2017 оны сүүлээр Автокран, Ланд круйзер 200 тээврийн хэрэгслүүдийг элэгдлээ өөрийн өртгөөр бүрэн нөхцөн учир санхүүгийн журмын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт актлах санал хүргүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тээврийн хэрэгслийг тус бүрийг нь 6.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгөөр үнэлж, улсын төсөвт төвлөрүүл гэсэн үүрэг чиглэл нь ирсэн байгаа. Тухайн үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат компанийн нийт хувьцааны 70 хувийг эзэмшдэг байсан учир Төрийн өмчид бодлого, зохицуулалтын газрын шууд харьяалалтай ажиллаж байсан.
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр МBC телевизэд уг тээврийн хэрэгслийг зарлаж өгөх талаар албан тоот явуулж байсан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр МBC-ийн Л а захирлын гарын үсэгтэй 60.800 төгрөгийн нэхэмжлэлийн баримт ирсэн ба тус өдөр ХААН банкнаас бэлэн бусын гүйлгээгээр зарын үнэ болох 60.800 төгрөгийг МВС телевизийн дансанд шилжүүлсэн байсан. Гэтэл мөрдөгч хэргийг хэтэрхий нэг талыг баримтлан шалгасан ба намайг буруутгах талаас ажилласан. 60.800 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгт хавсаргаагүй ба төлбөр төлсөн эсэх талаар нэг ч хүнээс асуугаагүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд авагдсанаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн зарыг мөрдөгч мушгин гуйвуулж 2018 оны 7 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд өгсөн зарыг явуулаагүй гэсэн утга агуулгатай дурдагдсан байгаа. Гэтэл тухай зар нь анхнаасаа 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ба 7 дугаар сарын 05-09-ний хооронд зарлагдах ёсгүй байсан учир телевизийн хүмүүс бүгд 7 дугаар сарын 05-ны өдөр зар яваагүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр энэ хэргийг сайтар шалгах шаардлагатай байна.
“Х Ц Т С” ХХК-ийн хувьд өөрийн эзэмшилд байсан 47.950.000 төгрөгийн хьюндай стонтрак загварын 6.800 кг ачаа даадаг, тэвчин дээрээ 5 тонны даацтай, 16 см урт сунадаг сумны урттай автокраныг зарсан. Уг авто кран нь “Х Ц Т С” ХХК буюу манай охин компанид хэрэгтэй байсан. Х аймгийн Ц суманд үер бууж, тулгуурууд нь унахад хуучин ашиглаж байсан кран нь дийлэхгүй байсан учир “Х Ц Т С” ХХК хоорондоо зөвлөлдөж автокран авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар төлөвлөгөөнд тусгаж ирүүлсэн. Уг төлөвлөгөөг би өөрийнхөө төлөвлөгөөтэй нэгтгэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсгүүдээр батлуулаад, уг краныг нийлүүлсэн. Уг краныг нийлүүлэхэд өөрийнхөө нэрээр нийлүүлэх боломжгүй байсан учир “А Г Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн уг компаниар дамжуулан “Х А Ц Т С” ХХК-д нийлүүлсэн. Гэхдээ би зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж өөртөө ашиг олоогүй. Уг тээврийн хэрэгслийг би 2013 онд ажилгүй байхдаа өөрөө хувиараа ажил эрхэлж байхдаа ашиглаж байгаад 2016 онд гүйцэтгэх захирлаар томилогдоод тэрнээс хойш ашиглагдаагүй хадгалагдаж байсан тээврийн хэрэгсэл байсан. Улсын яллагчийн танилцуулсан яллах дүгнэлтэд дурдагдсанаар уг кран нь одоогийн байдлаар “Х Ц Т С” ХХК-ийн хашаанд эвдэрсэн байдалтай байгаа гэж байна. Гэтэл учир “Х Ц Т С” ХХК нь уг краныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч битүүмжлэх хүртэл хэвийн ашиглаж байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үнэлж өгсөн доод үнийг тогтоосон. Тээврийн хэрэгслийн үнэлгээнүүд шаардлага хангахгүй байгаа гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг манай өмч хамгаалах зөвлөлөөс гэмтэл, саатлыг нь тогтоож актлаад явуулсан байдаг. Худалдаж авсан хүн тухай тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш хэдэн төгрөгийн зардал гаргаад зассан талаар мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг хэрэгт авагдсан эсэхийг мэдэхгүй байна. Гэтэл үнэлгээ хийхэд тэр талаар анхаараагүй ба засаж сайжруулсны дараа үнэлгээ хийсэн. Зах зээл дээр явж байгаа тээврийн хэрэгсэлтэй харьцуулан үнэлсэн. Өмч хамгаалах зөвлөлийн комиссын 00-00УВА улсын дугаартай авто краны дүгнэлт нь гарсан байгаа. Мөн миний өөрийн өгсөн мэдүүлэг дээр ч байгаа. Уг краны үндсэн сумны тулгуурын пайлц элэгдэж, үүнээс болж аваар осол гарч хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдал бий болсон учир уг краны элэгдлийн хугацаа дууссан, үлдэгдэл өртөг нь тийм болсон учир акталсан байсан. Гэтэл краны элэгдэл, гэмтлийг нь тооцохгүйгээр БНХАУ-ын зах зээлд байгаа үнээр үнэлсэн гэж шинжээчийн дүгнэлтэд бичсэн байсан. “Х Ц Т С” ХХК-нд нийлүүлсэн краныг 43.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Д гэдэг хүний мэдүүлгээр өөрөө акталж өгчхөөд илүү мөнгө нэхэмжилж байгааг мэдэхгүй байна. Д гийн хувьд “Х Ц Т С” ХХК-нд нийлүүлсэн кран ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа. Өөрөө ирж үзээгүй бөгөөд хэнээс ч тодруулга аваагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Х Ц Т С” ХХК-ийн инженерүүд уг краныг авснаас хойш ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй, хэвийн явж байгаа бөгөөд цаашид ашиглана гэх мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийг шалгаж өгөхийг хүсэж байна гэв.
2. Шүүгдэгч, Р.А мэдүүлэхдээ: Миний бие 2018 оны 2 дугаар сар фейсбүүкт тень худалдаж авна гэсэн зар нийтэлсэн байсан. Тэгэхэд нэг хүн тень худалдана гэсэн байсан ба тэр хүн нь Т байсан. Би тэр хүнээс 500.000 төгрөгөөр тень худалдаж аваад, асааж үзэхэд тухайн үед нь зүгээр байсан. Дараа нь хавар тийшээ өрөө хүйтэн байсан болохоор асааж үзэхэд ажиллахгүй байсан. Тэгэхээр нь Тд ажиллахгүй байгаа талаар хэлэхэд “чи засуулчих, аргалчих л даа” гээд яваад байсан ба сүүлд нь эсхүл чи надаас өөр юм авах юм уу гэхээр нь юу байна гэхэд пос машин байгаа гэсэн. Ямар учиртай машин юм гэж асуухад пос машиныг зардаггүй, Хас банканд ажилладаг найзаараа дамжуулан авсан чи өөрийнхөө нэр дээрээ шилжүүлэн авч болно гэхээр нь авсан байсан. Тухайн үед Т Хас банкин дахь дансаа дахиж хэзээ ч ашиглахгүй гээд бичиг бичээд өгсөн ба Хас банкнаас энэ машиныг та ашиглаж болно гээд надад өгсөн байсан. Тэгээд би тухайн дансаа нягтландаа өгсөн байсан. Миний бие Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдолын албанд эмч хийдэг. Миний сарын цалин сар бүрийн 15 болон 26-ны өдөр буудаг. Тэр үед цалин буух үед өөрөө хэрэглээгүй байхад миний 1.000.000 төгрөг алга болсон. Яагаад алга болсон талаар банкнаас очиж асуухад таны мөнгийг Т гэх хүн авсан байна гэсэн. Яагаад тэр хүн миний дансанд байгаа мөнгийг авдаг билээ гэхэд урьд нь энэ дансыг Төр түвшин ашиглаж байсан болохоор авсан байна гэсэн. Тэгэхээр нь би Т рүү залгахад утсаа авахгүй байсан ба тень болон мөнгөө нэхээд явж байхад “надад нэг компани байгаа, компани хэрэг болвол хэлэхгүй юу” гэж хэлсэн байсан. Тэгээд дараа нь ах компани асуухаар нь хэлж өгсөн болохоос би энэ хүмүүсийг ямар тендерт оролцсон талаар мэдэхгүй. Дараа нь мөнгө аваад өг гэж хэлэхээр нь авч өсгөн. Тий хувьд надад 1.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. Цогтоо гэх хүн намайг дуудаж мэдүүлэг өг гэхээр нь намайг яагаад дуудсан юм бэ, би юу хийсэн бэ гэхэд “одоо үед АТГ-д дуудаж бүх хамаатныг нь буруутгахаар тухайн хүн амархан буруугаа хүлээдэг болсон учир чамайг дуудсан. Чи явж болно” гэж хэлсэн гэв.
3. Шүүгдэгч, Ш.А мэдүүлэхдээ: Миний бие “Х Ц Т С” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр ажлын шаардлагаар 5 тонноос дээш даацтай кран худалдаж авахаар 40.000.000 төгрөгөөс дээш мөнгө төлөвлөсөн байсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ий өдөр авто кран худалдаж авах үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хорооноос ном журмын дагуу тендер зохион байгуулсан. Үнэлгээний хорооноос харьцуулалтын аргаар зарлаад, ийм компанид бичиг явуул гээд надаар гарын гарын үсэг зуруулж, гэрээ байгуулах талаар зөвлөмжийг гаргаж өгсөн. Миний бие тухай зөвлөмжийнх нь дагуу гэрээ байгуулсан болно гэв.
Хоёр: Эрүүгийн 1*********9 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
1-1.1. Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 сарын 19-ны өдрийн 6-1/7693 дугаартай “Зөвлөмж, тайлбар гаргах тухай “ албан бичиг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/,
1.2. Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 олны 2 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай тушаал /Ш.А ыг гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал/ /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
1.3. Үнэлгээний хороо байгуулах тухай “Х Ц Т С” ХХК-ны захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/00 тоот тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
1.4. 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дуугар хуудас/,
1.5. У аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 тоот албан бичиг, дагалдах баримтууд /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
1.6. Төрийн банкнаас авсан А Г Э ХХК-ны дансны хуулга /2 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,
1.7. Хьюндай стонтрак загварын 00-00 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
1.8. “Х Ц Т С” ХХК-ны автокраны тендерийн баримт бичиг, А Г Э ХХК-иас ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, тус компанид төлбөр шилжүүлсэн тухай төлбөрийн даалгавар 3 хуудас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
1.9. Уг тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 07-10 дугаар хуудас/,
1.10. Гэрч Ж.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
1.11. Гэрч Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас, 5 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
1.12. Гэрч Ч.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 16-17 дугаар хуудас/,
1.13. Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас/,
1.14. Гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
1.15. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
1.16. Гэрч Н.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
1.17. Гэрч Ц.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
1.18. 0000 ХОҮ улсын дугаартай, Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтасны 91 дүгээр хуудас/,
2-2.1. 0000 УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 68-73 дугаар хуудас/,
2.2. 0000 УВА улсын дугаартай, XCMG загварын автокранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 74-78 дугаар хуудас/,
2.3. Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зарын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 84-125 дугаар хуудас/,
2.4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 тоот тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
2.5. У аймгийн авто тээврийн төвийн 318 тоот албан бичиг, хавсралт /3 дугаар хавтасны 137-154 дүгээр хуудас/,
2.6. У аймгийн автотээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 314 дугаартай албан бичиг /3 дугаар хавтасны 134 дүгээр хуудас/,
2.7. У аймгийн У сумын МВС телевизийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 202-208, 212-219 дүгээр хуудас/,
2.8 Эд мөрийн баримтаар хураан авсан түр хураан авсан МВС телевизийн “Танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 220-222 дугаар хуудас/,
2.9. Б Б Э Х С ТӨХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд /4 дүгээр хавтасны 61-202 дугаар хуудас/,
2.10. Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 126 дугаар хуудас/,
2.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/,
2.12. Гэрч Ж.Я гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 15 дугаар хуудас/,
2.13. Гэрч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17-19 дүгээр хуудас/,
2.14. Гэрч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 40-42 дугаар хуудас/,
2.15. Гэрч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-47 дугаар хуудас/,
2.16. Гэрч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас/,
2.17. Гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,
2.19. Гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас/,
2.20. Гэрч Ц.Ц н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
2.21. Гэрч Г.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /3 дугаар хавтасны 31-32 дугаар хуудас/,
2.22. Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/,
2.23. Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,
2.24 “Г Э” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/12/18-01 тоот шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтасны 81-89 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б аас: 1-1.1 Гэрч Ж.Я гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/,
1.2. Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25 дугаар хуудас/,
1.3. Гэрч Н.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 28 дугаар хуудас/,
1.4. Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32 дугаар хуудас/,
1.5. Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/,
1.6. Гэрч Г.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 38 дугаар хуудас/,
1.7. Гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 44 дүгээр хуудас/,
1.8. Гэрч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,
1.9. Гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас/,
1.10. Гэрч Г.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82, 3 дугаар хавтасны 31-32 дугаар хуудас/,
1.11. “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр, “Зар хүргүүлэх тухай” МВС-д хаягласан албан бичиг /1 дүгээр хавтасны 126 дугаар хуудас/,
1.12. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 247 тоот тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
1.13. “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар, “Хөрөнгө актлах тухай” Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хаягласан албан бичиг, хавсралт материалууд, тээврийн хэрэгслийн гэрэл зургууд /1 дүгээр хавтасны 236-239, 243-244 дүгээр хуудас/,
1.14. Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 51 дүгээр хуудас/,
1.15. 0000 УВА улсын дугаартай, Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл, 0000 УВА улсын дугаартай, XCMG загварын автокраныг дуудлага худалдаанд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр оруулах тухай МВС телевизийн зарын хуудас /2 дугаар хавтасны 52 дугаар хуудас/,
1.16. У аймгийн У сумын МВС телевизийн гүйцэтгэх захирал Ц.Л гийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “0000 УВА улсын дугаартай, Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл, 0000 УВА улсын дугаартай, XCMG загварын автокраныг тус тус зарах дуудлага худалдааны зар тус телевизийн эфирээр цацагдсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /2 дугаар хавтасны 54 дүгээр хуудас/,
1.17. Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат ХК-ийн 2017 оны жилийн эцсийн тооллогын комиссын үндсэн хөрөнгийн үнэлгээний хүснэгт, автомашины гэмтэл тодорхойлсон №03, №02 дугаар актууд /2 дугаар хавтасны 116-118 дугаар хуудас/,
1.18. У аймгийн У сумын МВС телевизэд Б Б Э Х С төрийн өмчид хувьцаат ХК-иас 60.800 төгрөг шилжүүлсэн тухай төлбөрийн даалгавар /2 дугаар хавтасны 128 дугаар хуудас/,
1.19. Гэрч Ж.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
1.20. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
1.21. Гэрч Ц.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 34, 38 дугаар хуудас/,
1.22. Гэрч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 35 дугаар хуудас/,
1.23. Гэрч П.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 39 дүгээр хуудас/,
1.24. Г Э” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/12/18-01 тоот шинжээчийн үнэлгээний хөрөнгийн тухай “...уг хөрөнгүүдэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр биет үзлэг хийсэн. Бид 2018 оны 7 сарын байдлаарх ашиглалтын байдал, эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлтийн хэсэг /3 дугаар хавтасны 82 дугаар хуудас/,
2-2.1. Гэрч Ж.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
2.2. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
2.3. Гэрч Н.Н ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
2.4. Гэрч К.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 224 дүгээр хуудас/,
2.5. Гэрч Ц.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М аас: 1. Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудас/,
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/09 дугаартай, “Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолын тогтоох хэсэг /1 дүгээр хавтасны 4 дүгээр хуудас/,
3. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ц гийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” санал /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,
4. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ц гийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас/,
5. Гэрч Н.Н ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 130 дугаар хуудас/,
6. Гэрч К.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131 дүгээр хуудас/,
7. 47.950.000 төгрөгийн үнэтэй Хьюндай стонтрак загварын краныг Х Ц Т С ХХК-ны Үндсэн хөрөнгөд бүртгэж авсан тухай орлогын падаан /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,
8. Х Ц Т С ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаартай, “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын 1, 2 дахь заалтууд /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
9. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн тухай мэдүүлгүүд /1 дүгээр хавтасны 135-146 дугаар хуудас/,
10. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас/,
11. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу тус компанийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/175, 1/176, 1/177 дугаартай албан бичгээр “Т А Э” ХХК, “Мөнх од ундармал” ХХК, “А Г Э” ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд /1 дүгээр хавтасны 162-164 дүгээр хуудас/,
12. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны тендерийн нээлттэй хурлын тэмдэглэл, гишүүний ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн хуудас /1 дүгээр хавтасны 165-169 дүгээр хуудас/,
13. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт /1 дүгээр хавтасны 204 дүгээр хуудас/,
14. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны зөвлөмж /1 дүгээр хавтасны 205 дугаар хуудас/,
15. Х Ц Т С ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/124 дугаартай, А Г Э ХХК-нд хаягласан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, 5 тонны даацтай авто кран нийлүүлэх тухай гэрээ, техникийн комиссын акт /1 дүгээр хавтасны 191-194 дүгээр хуудас/,
16. Гэрч Н.Н ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
17. Гэрч К.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 224 дүгээр хуудас/,
18. Гэрч Ц.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
19. У.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 226 дугаар хуудас/,
20. Гэрч Х.Хүрэлтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 228 дугаар хуудас/,
21. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/9303 дугаартай, Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт хаягласан албан бичиг /5 дугаар хавтасны 11 дүгээр хуудас/,
22. Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 сарын 19-ны өдрийн 6-1/7693 дугаартай “Зөвлөмж, тайлбар гаргах тухай “ албан бичиг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/,
23. Гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 14-15 дугаар хуудас/,
24. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Д.Ц гийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 7/64 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал /5 дугаар хавтасны 155-159 дүгээр хуудас/,
25. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 666 дугаартай, “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, төлөвлөгөөг батлах тухай тогтоол, түүний хавсралтууд /6 дугаар хавтасны 223-230 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц аас: 1. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ц гийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” санал /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,
2. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ц гийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас/,
3. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
4. Гэрч Н.Н ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
5. Гэрч Ц.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
6. А Г Э ХХК-ны Т банкин дахь депозит дансны хуулбар /2 дугаар 212 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т ээс: 1. Гэрч Х.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас/,
2. Х Ц Т С ХХК-ийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу тус компанийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/175 дугаартай албан бичгээр “А Г Э” ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1 дүгээр хавтасны 164 дүгээр хуудас/,
3. “А Г Э” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х Ц Т С ХХК руу үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, техникийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 178-179 дүгээр хуудас/,
4. Төрийн банкны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар албан бичгээр А Г Э ХХК-ийн дансны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 180 дугаар хуудас/,
5. “А Г Э” ХХК-ийн жилийн санхүүгийн тайлан /1 дүгээр хавтасны 182-190 дугаар хуудас/,
6. 5 тонны даацтай авто кран нийлүүлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 9 дугаартай гэрээ /1 дүгээр хавтасны 192-193 дугаар хуудас/,
7. 5 тонны даацтай авто краны техникийн гэрчилгээг “А Г Э” ХХК-ийн нэр дээр буулгасан тухай баримт /1 дүгээр хавтасны 195 дугаар хуудас/,
8. А Г Э ХХК-ийн захирлын краны үнэ 47.950.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл /1 дүгээр хавтасны 196 дугаар хуудас/,
9. 0000 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын авто краныг худалдах, худалдан авах тухай иргэн Р.Н , А Г Э ХХК-ийн захирал Х.Т нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ /2 дугаар хавтасны 91-93 дугаар хуудас/,
10. “А Г Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дугаар хавтасны 94-95 дугаар хуудас/,
11. “А Г Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Т гийн Авто тээврийн үндэсний төвийн Ховд салбарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтасны хэргийн 101 дүгээр хуудас/,
12. Х банкны У салбарын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25/581 дугаартай Авлигатай тэмцэх газарт хаягласан албан бичиг /2 дугаар хавтасны 169 дүгээр хуудас/,
13. Р.А гийн нэр дээр бүргэлтэй Х банкин дахь 50******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтасны 199-200 дугаар хуудас/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч М.Э ын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3580 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтасны 115-120 дугаар хуудас/,
15. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Д.Ц гийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 7/64 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал /5 дугаар хавтасны 174-178 дугаар хуудас/,
16. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0000000 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /5 дугаар хавтасны 179-181 дүгээр хуудас/,
17. Яллагдагч Р.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 189 дүгээр хуудас/,
18. Өмгөөлөгч Н.Ж гийн У аймгийн Прокурорын газарт 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 07 дугаартай гомдол /6 дугаар хавтасны 9 дүгээр хуудас/,
19. У аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай, гомдлын хариу албан бичиг /6 дугаар хавтасны 13-14 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Р.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.А, Ш.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нараас гэм буруугүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж боломжгүй учраас цагаатгаж өгөх, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг шалгахдаа яллах талыг барьж шалгасан учраас зарим зүйлийг нэмж шалгуулахаар хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлтээ тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд: (1) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 666 дугаартай тогтоол, “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолын хавсралтаар тус тус баталсны дагуу “Баруун бүсийн эрчим хүчний төв” төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, худалдан авалтын төлөвлөгөөнд “Х Ц Т С” ХХК-ны шуурхай ажиллагааны хэрэгцээнд зориулж 5 тонны даацтай авто краныг 49.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, (2) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаартай, “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох” тухай тогтоолын хавсралтаар “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлах боломжгүй болсон “...2.Ланд круйзер 200 загварын, 0000 УВА улсын дугаартай автомашиныг 6.000.000 төгрөгөөр, ...3. XCMG загварын, 0000 УВА улсын дугаартай авто краныг 6.000.000 төгрөгөөр...” тус тус дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
Эрх бүхий байгууллагаас дээрх үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, 5 тонны даацтай авто краныг тендерийн сонгон шалгаруулалтаар “Х Ц Т С” ХХК-ийн албан хэрэгцээнд худалдаж авах, мөн “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд круйзер 200 загварын, 0000 УВА улсын дугаартай автомашин, XCMG загварын, 0000 УВА улсын дугаартай авто краныг дуудлага худалдаанд оруулж тус тус худалдах явцад:
1. Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 5 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А Г Э" ХХК-нд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 00-00 УБТ улсын дугаартай болгож, өөрийн шууд удирдлагад байх “Х Ц Т С” ХХК-нд 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэрч Ж.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 онд санагдаж байна, Р.Н гэх хүн надтай утсаар холбогдоод таны автомашиныг чинь худалдаж авъя гэхээр би Hyundai маркийн ачаан дээрээ крантай цагаан өнгийн автомашиныг 38.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Удалгүй Р.Н нь Улаанбаатар хотод ирээд дээрх автомашиныг надаас худалдаж аваад явсан. Н нь надад урьдчилгаа 20 орчим сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг дараа нь увуулж цувуулаад төлсөн санагдаж байна. Одоо би Н аас авах өр авлага байхгүй. Ямар ч байсан цагаан өнгийн толгойтой санагдаж байна. Улсын дугаарыг нь санахгүй байна. Хүмүүсийн яриагаар 5 тонны даацтай авто кран гэдэг автомашин юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,
- Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг, хавсаргасан баримтуудад “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд ********** арлын дугаартай тээврийн хэрэгсэл дараах түүхчилсэн лавлагаатай байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд 0000 УНГ улсын дугаар авч “Х Х Х” ХХК /рд:*******/-ны нэр дээр, 2018 оны 1 сарын 18-наас 2018 оны 5 дугаар сарын 04-ний хооронд 0000 УВХ улсын дугаар авч Р.Н /ОЮ82******/-ын нэр дээр, 2018 оны 5 дугаар сарын 04-нээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны хооронд 0000 УБТ улсын дугаар авч “А Г Э” ХХК /рд:*******/-ны нэр дээр, 2018 оны 10 дугаар сарын 03-наас өнөөг хүртэл 0000 ХОҮ улсын дугаартайгаар “Х Ц Т С ХХК /рд:*******/-ны нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн материалыг цахим архивын сангаас хэвлэж хавсаргав” /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
- “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай, Ш.А ыг “Х Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
- “Х Ц Т С” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаартай, 5 тонны даацтай кран худалдан авах ажлыг гүйцэтгэх тендерийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
- 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дугаар хуудас, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Тендерийн баримт бичиг 2018 он/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
- Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 7-10 дугаар хуудас/,
- 0000 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
- Төрийн банкнаас авсан “А Г Э” ХХК-ны дансанд Х Ц Т С ХХК-иас мөнгө шилжүүлсэн тухай хуулга /2 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,
- Гэрч Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би Төрийн банк ороод шилжүүлээд өгье гэсэн чинь заавал бэлнээр авна, би өөрөө очихгүй, ахыгаа явуулчихъя гэж надад хэлсэн. Ингээд ах гээд нэг эрэгтэй хүн над руу утсаар яриад А чам руу ярьсан уу очиж мөнгө авах гэсэн юм гэхээр нь 3, 4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын Төрийн банкин дээр ахтай нь уулзсан. Би тэр үед компанийн тамгаа орхисон байж таараад буцаж хариад тамгаа аваад 32 дугаар тойргийн хойд талын 17 дугаар буудлын Төрийн банкин дээр ахтай нь уулзаад 20.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн юм. Тэгэхэд тэр мөнгө авсан ах нь за баярлалаа, ахын дүү дахиад 27.000.000 төгрөг орж ирнэ. Тэр мөнгийг аваад өгчихвөл ажил дуусна, тэр үед тухтай уулзаад хоол идье, ах нь зүгээр байхгүй шагнана гэж хэлээд явсан. Үүнээс хойш бараг сарын дараа байх 2018 оны 7 дугаар сарын 15-16-ны үед А над руу утсаар яриад дансанд чинь дахиад мөнгө орсон байгаа 27.000.000 төгрөг байгаа тэрийг аваад өгчих гэсэн. Тэр үед нь би хөдөө явж таарсан тул 2018 оны 7 дугаар сарын 25-26-ны үед Улаанбаатар хотод ирсэн байхад А над руу утсаар яриад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би данс руу нь шилжүүлчихье гэхэд бэлнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр мөн 17 дугаар буудлын Төрийн банкин дээр уулзаж 27.000.000 төгрөгийг нь А д авч өгөөд салсан.
... Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хотод ирээд утсаа асаахад дуудлага хадгалах үйлчилгээнд А гийн ******* дугаараас хоёр гурван удаа, мөн ахынх нь ******** утаснаас над руу 2-3 удаа залгасан байсан.
... 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үеэр А гийн ахынх нь өмгөөлөгч нь гээд эрэгтэй хүн ********* дугаарын утаснаас залгасан. Уг хүн эхлээд надтай ярихдаа Авлигатай тэмцэх газраас ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би юун хүн вэ ямар учраас залгаж байна вэ гэхэд Ариунжаргалыг таних уу гэсэн. Тэгэхээр нь би нэг их сайн танихгүй гэж хэлсэн юм. Би ахынх нь өмгөөлөгч байна, Авлигатай тэмцэх газраас дуудвал хамь очье над руу эхэлж яриарай гэж хэлсэн. Тэгснээ мэдүүлгээ зөв өгвөл цаадуул чинь зүгээр байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойлгохгүй байна хот руу орж байж болно гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 59-60 дугаар хуудас/,
- Гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сард У хотын Б дүүргийн 1 дүгээр хорооны 20-ийн 2 дугаар байрны 06 тоот 74 м.кв байрыг 100 сая төгрөгөөр Р.Н д худалдахаар амаар тохиролцсон. Тухайн үед урьдчилгаа 20.0 сая төгрөгийг надад Н өгсөн. Түүний дараа 2018 оны 7 дугаар сард 45.0 сая төгрөгийг бэлнээр манай “Д-У” ХХК-ийн байранд авч ирж өгсөн. Ингээд надад 65.0 сая төгрөг өгсөн, одоо 35.0 сая төгрөг дутуу байгаа учраас байрны гэрчилгээг Р.Н ын нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Гэхдээ 2017 оны 9 дүгээр сараас хойш Р.Н нь уг байрны түлхүүрийг авч өөрийн хэрэгцээнд ашигласан. Би үлдэгдэл мөнгөө авсны дараа байрны гэрчилгээг Р.Н д шилжүүлж өгөх болно” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 28 дугаар хуудас/,
- Шинжээч Х аймгийн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Ч.М ын “0000 ХОҮ улсын дугаартай кран машин ы зах зээлийн үнэ цэнэ 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 43.000.000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн үнэлгээ /3 дугаар хавтасны 91 дүгээр хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Х Ц Т С” ХХК-нд үнэхээр авто кран зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй байсан бол төв компанийн актлах санал ирүүлсэн краныг хоорондоо шилжүүлэн авах боломжтой байсан. Гэтэл гүйцэтгэх захирал Р.Н нь хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувийн өмчөө өндрөөр үнэлж төрийн өмчит компанид худалдсан нь хууль бус байна. Төрийн өмчийн компаниас Р.Н ын хувийн авто кран худалдан авахад зарцуулсан 47.950.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буруутай этгээдээс бүхэлд нь нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Н нь өөрийн эзэмшилд байсан 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай автокраныг “А Г Э" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар 00-00 УБТ улсын дугаартай болгож, улмаар өөрийн шууд удирдлагад байх “Х Ц Т С” ХХК-нд 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн нь “Баруун бүсийн эрчим хүчний төв” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан нь нотлогдсон ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувьд албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Мөн шүүгдэгч Р.Н нь 2018 оны 7 дугаар сард “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлын албан тушаалын байдлаа буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дуудлагын худалдааны ажлын хэсгийг төрийн өмчийн төлөөлөгчгүйгээр, дуудлага худалдааг нийтэд зарлахгүйгээр зохион байгуулж “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани үндсэн хөрөнгөнд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 00-00 УВА улсын дугаартай Ланд круйзер-200 загварын автомашиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр, 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 00-00 УВА улсын дугаартай, XCMG загварын авто краныг зах зээлийн ханшаас хямд үнээр 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт их хэмжээний хохирол буюу 81.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаартай, “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоол, хавсралт /1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас/,
- “Б Б Э Х С” төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай, “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тушаал /2 дугаар хавтасны 126 дугаар хуудас/,
- Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зар, мэдээний компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 84-125 дугаар хуудас/,
- Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн 2018 оны 6 дугаар сарын 27-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 05-наас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг телевизийн зарын дуу хоолойны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 202-219 дүгээр хуудас, СД бичлэгүүд/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан МВС телевизийн “танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 220-222 дугаар хуудас/,
- 0000 УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 68-73 дугаар хуудас/,
- 0000 УВА улсын дугаартай, XCMG загварын авто кранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 74-78 дугаар хуудас/,
- У аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 318 дугаартай албан бичгээр “0000 УВХ улсын дугаартай, Ланд круйзер 200 загварын автомашин, 0000 УВА улсын дугаартай, XCMG загварын авто кран”-ы түүхчилсэн шилжилт хөдөлгөөний талаарх бүртгэлийн баримтууд /3 дугаар хавтасны 134, 137-154 дүгээр хуудас/,
- “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 дугаартай албан бичиг, хавсаргасан баримтууд /4 дүгээр хавтасны 61-202 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00-00 УВХ улсын дугаартай Ланд Круйзер 200, 13-38 УВА улсын дугаартай авто кран зэрэг нь үлдэх өртөггүй, актлах санал ирүүлснийг худалдах доод үнийг тус бүр 6.000.000 төгрөгөөр тогтоож өгсөн. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг 41.100.000 төгрөг, авто краныг 40.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дуудлага худалдааг журмын дагуу явуулаагүйгээс үнэ өсөх нөхцөл боломжийг хааж хязгаарлагдмал оролцогчдын хүрээнд дуудлага худалдааг явуулснаар төрийн өмчид хохирол учирсан гэж үзэж байна. Хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийг хасахад Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслээс 34.500.000 төгрөг, авто кранаас 34.200.000 төгрөгийн хохирол учирсан байна.
...Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Х Ц Т С” ХХК-нд үнэхээр авто кран зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй байсан бол төв компанийн актлах санал ирүүлсэн краныг хоорондоо шилжүүлэн авах боломжтой байсан. Гэтэл гүйцэтгэх захирал Р.Н нь хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж төрийн өмчийг үнэгүйдүүлсэн нь ...хууль бус байна. ...Би албан тушаалтан нарын буруутай үйлдлээс болж төрийн өмчид нийт 116.650.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Я гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 тээврийн хэрэгслийг худалдах дуудлага худалдаанд 4 хүн дэнчингийн мөнгө банкинд тушаачихсан баримттайгаа ирж оролцсон. Ингээд уг 4 хүнийг бүртгээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн тогтоолыг танилцуулаад ирж бүртгүүлсэн дарааллаар нь дугаар өгөөд эхлүүлсэн. Ланд-200 загварын автомашиныг худалдах дуудлага худалдаанд захирлын жолооч Ч болон А гээд 1 залуу оролцсон. ...Авто кран дээр бас хоёр хүн дуудлага худалдаанд оролцсон. ...Тус тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарах талаар орон нутгийн МВС телевизэд зар өгсөн гэсэн. Зар явахыг би хараагүй... би 2018 оны 7 сарын 27-ны өдөр материал Эрдэнэцэцэгээс авч үзэхэд телевизээр зарлуулсан үнэн болно гэсэн албан бичиг байхаар нь олон нийтэд зарлуулсан гэж ойлгосон, хэрэв би 2018 оны 6 сарын 25-ны өдөр ажлын хэсэг томилсон тушаал гарсан өдөр нь мэдсэн бол олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 15 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Н нь өөрийн албан хэрэгцээнд унаж байсан 00-00 УВА улсын дугаартай Ланд крузер 200 загварын автомашиныг анхны өртгөө нөхсөн, ямар нэгэн засвар үйлчилгээ хийж байгаагүй, унаад явах боломжгүй мэтээр материал бүрдүүлж өгч 6.000.000 төгрөгөөр доод үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулах зөвшөөрлийг авсан байдаг. Тус тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулах зарыг орон нутгийн Увсын сонин болон ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар явуулаагүй бөгөөд улмаар дуудлага худалдааг хуурамчаар зохион байгуулсан. ...Н ын жолооч Ч уг тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр авсан байдаг. Улмаар тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчилж ****** улсын дугаар авч Чын төрсөн дүү А нь одоо уг тээврийн хэрэгслийг хувьдаа унаж байна.
...Үүнээс гадна 00-00 УВА улсын дугаартай гурав сунадаг өргөгч краныг 7.500.000 төгрөгөөр Р.Н ын хувийн компанид олон жил ажиллаж байсан Ж ид дуудлага худалдаа хийлгүйгээр зарсан. Уг краныг дуудлага худалдаанд оруулах талаар хэвлэл, мэдээлэл, сонин сэтгүүлд зар байршуулаагүй тул иргэд дуудлага худалдаанд оролцоогүй. ...Дуудлага худалдаа зарласан бол надаас эхэлж 6.000.000 төгрөгөөр 2010 онд үйлдвэрлэсэн Ланд Крузер 200 загварын автомашиныг худалдан авахаар дуудлага худалдаанд оролцоно шүү дээ. Анхнаасаа өөрийн хамаарал бүхий хүмүүст өгөхийн тулд үнэгүйдүүлж Төрийн өмчийн хорооноос тогтоол гаргуулсан. Мөн гурав сунадаг зах зээлийн ханшаар 60 сая орчим төгрөгийн өртөгтэй манай аймагт байгаа ганц сайн краныг өөрийн хувийн компанидаа ажиллаж байсан Ж ид худалдсан. Нөгөө кран нь 1 цагийн 100.000 төгрөгөөр өдөрт 1 сая төгрөгөөр ажил гүйцэтгээд явж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17-19 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Б Э Х С ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-00 УВХ улсын дугаартай авто кран, 00-00 УВА улсын дугаартай Ланд Круйзер 200 загварын автомашиныг тус бүрийг нь 6.000.000 төгрөгөөр доод үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар манай телевизэд албан бичиг ирүүлээгүй байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 27-ны хоорондох зарын мэдээний архивыг шүүж үзэхэд дээрх 2 автомашиныг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаар зар мэдээлэл манай телевизээр яваагүй. Тиймээс тус компани нь манай телевизээр дээрх зар мэдээллийг явуулаагүй байна. ...2018 онд гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн зар мэдээ өгөөгүй, нэвтрүүлэг бэлтгүүлээгүй. Тус компани нь ойрд зар мэдээ явуулаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 40-42 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоёр тээврийн хэрэгсэл зарагдсан талаар мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сараас тус хоёр тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс хямд зарсан талаар орон нутгийн цахим группээр мэдээлэл яваад байхад зарагдсан талаар анх мэдсэн. Манай компаниас автомашин дуудлага худалдаагаар зарах талаар зар мэдээлэл явж байхыг би хараагүй. Компани удирдлагаас уг хоёр тээврийн хэрэгслийг зарах гэж байгаа талаар компани дотроо зар мэдээлэл тараагаагүй, зарагдсан талаар саяхан мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-47 дугаар хуудас/,
- Гэрч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус хоёр тээврийн хэрэгслийг ийм хямдхан үнээр зарсан талаар мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сараас орон нутгийн фейсбүүк цахим хаягаар 00-00 УВА улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашин, 00-00 УВА улсын дугаартай краныг зах зээлийн ханшаас доогуур үнээр зарсан талаар мэдээлэл яваад байсан энэ үед л зарагдсан талаар мэдсэн. Манай компанийн тухайн тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар зар мэдээлэл би сонсоогүй, дотор нь ажиллаж байгаа миний бие сонсоогүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012-2016 онд “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн даргаар томилогдон ажиллаж байсан. Миний санаж байгаагаар байгууллагын балансаар 110 сая төгрөгийн үнэтэй авсан байх. Би ажлаа өгөхдөө тухайн автомашиныг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр дараагийн даргад нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,
- Гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хоёр тээврийн хэрэгсэл нь эдийн засгийн хувьд элэгдлээ нөхөөд үүргээ гүйцэтгэчихсэн байсан. Компанийн өмч хамгаалах зөвлөлөөс цаашид ашиглахад эдийн засгийн үр ашиггүй тул актлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэрийг нь ТУЗ нь хэлэлцээд дэмжсэн байсан. Миний хувьд дуудах доод үнийг нь тогтоож өгсөн. Үнэхээр ашиглах боломжтой тээврийн хэрэгслүүд байсан бол дуудлага худалдаанд оролцсон хүмүүс үнээ нэмээд явах боломжтой байсан. Улаанбаатар хотод бол манай газраас доод үнийг нь тогтоосон тохиолдолд маш олон хүн дуудлага худалдаанд оролцож дуудлага худалдаанд оруулсан хөрөнгийн үнэ нэмэгддэг. ...дуудлага худалдааг явуулах төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 128 дугаар тогтоол байгаа, уг тогтоолд зааснаар дуудлага худалдаа явуулах комисс томилсон тушаал гаргана. Тэгээд зар мэдээ өгсөн байх ёстой, эхний дуудлага худалдаа зарласнаас хойш 30 хоногийн дараа болно, зар дээр хаана, хэдэн цагт болох оролцогч ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой заасан байх ёстой ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 62-63 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Ц н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би МВС телевизэд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. МВС телевиз ирүүлсэн зарыг 08:00 цагаас 16:00 цаг хүртэл зар хүлээн авах хүн хүлээж авдаг. Хүлээн авсан зарыг менежер Х.Э т хүлээлгэн өгдөг. Менежер Э уг зарыг хүлээж аваад Word файл дээр шивж текст хэлбэрт оруулна. Текст хэлбэрт оруулсан зарыг эфирийн найруулагч руу МВС телевиз гэсэн групп чатаар явуулдаг. Эфирийн найруулагч нь менежерээс ирүүлсэн зарыг хүлээж аваад зарын монтаж хийнэ. Монтажлан гэдэг нь текст эвлүүлнэ, зурагтай зар байвал зургийг оруулна. Мөн сэтгүүлч менежерээс ирүүлсэн текстийг уншиж дуу оруулаад эфирийн найруулагчид өгнө. Эфирийн найруулагч нь зарын текст болон дуу хоолойг тохируулан эвлүүлэг хийж бэлэн болгоод мэдээний дараа зарын цагаар тухайн зарыг нэвтрүүлдэг. МВС телевизэд анх ажилд ороход зарын компьютер дээр архивлаж хадгалдаг. Мөн эфирийн найруулагч нь давхар зарын лавлах хийдэг. Хүмүүс зарын талаар утсаар болон биеэр ирж асуухад архивлагдсан зарыг харж байгаад хэлж өгдөг юм. Зарим тохиолдолд зар нь алдаатай гаргах, явахгүй байгаа талаар ханддаг. Тийм тохиолдолд зарын архиваас харж хариуг нь өгдөг юм.
Тухайн өдрийн зарын текст, зарын дуу хоолойны бичлэгт байхгүй зар нь эфирээр цацагдсан байх боломжгүй. Учир нь зарын текст, дуу хоолойны бичлэгийг өдөр өдрөөр нь архивлаж хадгалдаг юм. Ер нь бол бүх зар хадгалдагдаж байдаг. Түүний дотроос зар ямар нэгэн байдлаар устаж болно. Хэрэв тохиолдлоор зар уствал тухайн өдрийн зар, сарын зар, жилийн зар бүгд устаж болно. Тохиолдлоор тухайн өдрийн зараас саланги байдлаар устана гэж байхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Г.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Б Э Х С” ТӨХК-аас 2018 оны 7 дугаар сарын эхээр ямар албан зарыг ирүүлсэн талаар мэдэхгүй байна. Хэрэв уг зар ирээд манай МВС телевизээр олон нийтэд цацагдсан бол бидний зарыг архивладаг хард диск дээр хадгалагдаж үлдсэн байх ёстой. Гэвч уг хард дискэнд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15 зар, 7 дугаар сарын 06-ны өдрийн 13 зар, 7 дугаар сарын 07-ны өдрийн 9 зар, 07 дугаар сарын 09-ний өдрийн 9 зар олон нийтэд цацагдсан манай хард диск дээр хадгалагдаж үлдсэн байна. 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зар байхгүй байгаа нь тухайн өдөр ням гараг буюу зар хүлээн авдаггүй амралтын өдөр байсан. Ням гараг бүрт амралтын өдөр учраас нэмэлтээр зар оруулдаггүй, хүлээж байгаад маргааш өдөр нь оруулдаг юм. Уг “Б Б Э Х С” ТӨХК-аас ирүүлсэн гэх зар нь уг 3 өдөр зарлагдсан зар дотор байгаагүй, Энэ талаар урд нь үзлэг хийж бэхжүүлсэн шүү дээ. Манай МВС телевизийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цацагдсан заруудыг текст нь устаагүй байгаа. Тийм учраас уг “Б Б Э Х С” ТӨХК-аас ирүүлсэн “00-00 УВА Ланд круйзер-200, 00-00 УВА улсын дугаартай XCMG авто кран зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах” тухай зар нь тухайн өдрүүдийн текстэн заруудад дотор байгаагүй. Хэрэв олон нийтэд цацагдсан бол уг текст нь тухайн 4 өдрийн зарууд дотор байх ёстой. Түүнийг устгах эрх байхгүй, тухайн зар нь ямар нэгэн тохиолдлоор устсан бол 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны бүх зарын текстүүд устсан байх ёстой. Зөвхөн тэр зар дангаараа устан гэж байхгүй. Тодруулж хэлбэл ямар нэгэн тохиолдлоор, санамсаргүй байдлаар зар устсан гэж үзвэл 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15 зар бүгд устан байх ёстой гэсэн үг юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 31-32 дугаар хуудас/,
- Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би МВС телевизээр Б Б Э Х С ТӨХК ланд круйзер-200, авто кран зарна гэх зарыг хараагүй, Ж /Ж ах/ гэх хүнээс сонсоод уг дуудлага худалдаанд орсон юм.... Би тухайн үед тулгамдаж сандраад тэгээд хэлчихсэн юм. Түүнээс хойш нийлээн бодсоны дараа би “Б Б Э Х С” ТӨХК-ний кран, машин тэрэг зарна” гэсэн зар яваагүй, зөвхөн Ж ахаас сонссон гэдгээ санасан. Би мэдүүлэг өгч байхдаа МВС телевизээр урьд өмнө харж байсан зартай андуурсан байна. Одоо уг зарыг үзээгүй гэдгээ баттай мэдэж байна, тэр дуудлага худалдаанд хүнээс сонсоод л орсон юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/,
- Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би МВС телевизийн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш МВС телевизийн бүх зарыг үзсэн. Тэгэхэд Б Б Э Х С төрийн өмчит хувьцаат компаниас зарлуулсан ямар нэгэн зар яваагүй. Би уг дуудлага худалдаанд зар үзээд оръё гэж шийдсэн зүйл байхгүй, Б Б Э Х С ТӨХК-аас зарлуулсан тийм зар ч хараагүй, Ер нь бол А ээс сонсоод л уг дуудлага худалдаанд орсон юм. Би тухайн үед 16.0 сая төгрөг хүртэл хэлье гэж бодоод хүнээс мөнгө зээлдэхээр тохиролцчихоод дуудлага худалдаад оролцсон. Үнийг 6.400.000 төгрөг дээр зогсоосон шалтгаан нь миний баз А ийн ах нь сууж байхаар дэмий юм байна гэж бодоод больсон юм.
Би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэртээ харьсан, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаангомд А ийн гэрт нь хамт байсан юм. Маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай сумын баяр болж байсан учраас 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэдгийг тод санаж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,
- Г Э” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/12/18-01 тоот шинжээчийн “...2010 онд үйлдвэрлэж 2010 оны 11 дүгээр сард Монголд орж ирсэн Тоёота ланд круйзер-200 загварын автомашины зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймагт 41.100.000 төгрөг гэж тооцоолов, 2007 онд үйлдвэрлэгдсэн QY160K XCMG маркийн авто краны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймагт 40.600.000 төгрөг гэж тооцоолов” гэх дүгнэлт /3 дугаар хавтасны 81-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Р.Н болон түүний өмгөөлөгчөөс дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг томилсон, Увс аймгийн Улаангом сумын МВС телевизэд дуудлага худалдаа явуулах тухай албан бичгийг илгээж, зарын үнийг тушаасан, дуудлага худалдаа явуулах зар хавтаст хэрэгт авагдсан гэх боловч дээрх автомашин болон автокраныг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаагаар худалдах тухай зарыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын МВС телевизээр нэвтрүүлээгүй, олон нийтэд зарлаагүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын МВС телевизийн эфирийн найруулагчийн өрөөнд байрлах зар, мэдээний компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн телевизийн 2018 оны 6 дугаар сарын 27-наас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 05-наас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэг, 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зарын дуу хоолойны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг телевизийн зарын дуу хоолойны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, МВС телевизийн “танд тустай зарын цаг, МВС news мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Х.Э , Ш.Б , Г.Б , Ц.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
3. Шүүгдэгч Р.А нь 2018 оны 5 дугаар сард өөрийн төрсөн ах болох “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н ын 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А Г Э” ХХК-иар дамжуулан 00-00 УБТ улсын дугаартай болгож, “Х Ц Т С” ХХК-д 47.950.000 төгрөгөөр худалдаж бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нь:
- Гэрч Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын эхээр миний танил А гэх эмэгтэй над руу утсаар яриад би нэг шинэ машин оруулж ирж байгаа юм. Хөдөө аж ахуйн зориулалттай машин байгаа юм. Аж ахуйн нэгж рүү зарах гэсэн чинь цаад газар нь заавал компанийн данс руу мөнгө шилжүүлнэ, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гээд байна. Мөнгө байршуулсан баталгаатай данс байх шаардлагатай гээд байна. Банкин дээр хүрээд ирээч, мөнгө байршуулаад тэр дор нь буцаагаад авчихъя гээд над руу яриад байсан. Ингээд манай компанийн дансанд А 1.000.000 төгрөг байршуулсан. Намайг тамга тэмдэгтэйгээ ирээрэй, банкны хуудсан дээр гарын үсэг зурахад тамга, тэмдэг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би компанийн тэмдгээ аваад 100 айлын Төрийн банкин дээр очсон. А намайг хүлээгээд байж байсан.
Ингээд би компанийн дансанд орсон 1.0 сая төгрөгийг А д авч өгсөн. Тэгээд миний зарах гээд байгаа машиныг цаад газар нь авч ч магадгүй, авахгүй ч байж магадгүй хэрэг болвол ярина шүү гэж надад хэлсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх А над руу утсаар яриад компанийн чинь дансанд 20.000.000 төгрөг орсон. Тэрийг аваад өгчих гэхээр нь би тайлан тооцоог нь яах юм бэ, их мөнгө байна шүү дээ гэхэд манай эгч нягтлан бодогч, тайлан тооцоог нь янзлаад өгчихнө гэж надад хэлсэн. Ингээд би Төрийн банк ороод шилжүүлээд өгье гэсэн чинь заавал бэлнээр авна, би өөрөө очихгүй, ахыгаа явуулчихъя гэж надад хэлсэн. Ингээд ах гээд нэг эрэгтэй хүн над руу утсаар яриад А чам руу ярьсан уу очиж мөнгө авах гэсэн юм гэхээр нь 3, 4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын Төрийн банкин дээр ахтай нь уулзсан. Би тэр үед компанийн тамгаа орхисон байж таараад буцаж хариад тамгаа аваад 32-р тойргийн хойд талын 17-р буудлын Төрийн банкин дээр ахтай нь уулзаад 20.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн юм. Тэгэхэд тэр мөнгө авсан ах нь за баярлалаа ахын дүү дахиад 27.000.000 төгрөг орж ирнэ. Тэр мөнгийг аваад өгчихвөл ажил дуусна тэр үед тухтай уулзаад хоол идье, ах нь зүгээр байхгүй шагнана гэж хэлээд явсан.
Үүнээс хойш бараг сарын дараа байх 2018 оны 7 дугаар сарын 15-16-ны үед А над руу утсаар яриад дансанд чинь дахиад мөнгө орсон байгаа 27.000.000 төгрөг байгаа тэрийг аваад өгчих гэсэн. Тэр үед нь би хөдөө явж таарсан тул 2018 оны 7 дугаар сарын 25-26-ны үед Улаанбаатар хотод ирсэн байхад А над руу утсаар яриад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би данс руу нь шилжүүлчихье гэхэд бэлнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр мөн 17 дугаар буудлын Төрийн банкин дээр уулзаж 27.000.000 төгрөгийг нь А д авч өгөөд салсан.
... Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хотод ирээд утсаа асаахад дуудлага хадгалах үйлчилгээнд А гийн ******** дугаараас хоёр гурван удаа, мөн ахынх нь 8********
2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үеэр А гийн ахынх нь өмгөөлөгч нь гээд эрэгтэй хүн ******** дугаарын утаснаас залгасан. Уг хүн эхлээд надтай ярихдаа Авлигатай тэмцэх газраас ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би юун хүн вэ ямар учраас залгаж байна вэ гэхэд Ариунжаргалыг таних уу гэсэн. Тэгэхээр нь би нэг их сайн танихгүй гэж хэлсэн юм. Би ахынх нь өмгөөлөгч байна, Авлигатай тэмцэх газраас дуудвал хамь очье над руу эхэлж яриарай гэж хэлсэн. Тэгснээ мэдүүлгээ зөв өгвөл цаадуул чинь зүгээр байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойлгохгүй байна, хот руу орж байж болно гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас/,
...Би урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө дансны хуулгаа хараагүй учраас барагцаалаад Р.А нь 1.000.000 төгрөг байршуулсан гээд мэдүүлчихсэн юм. Одоо өөрийн “А Г Э” ХХК-ийн төрийн банкны *********5 тоот дансны хуулгыг харахад Р.А нь манай компанийн уг дансанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1.400.000 төгрөгийг түр байршуулаад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.392.000 төгрөгийг буцааж надаар гаргуулж авсан. Би хамт 100 айлын Төрийн банкнаас очиж авсан. Тэгэхдээ Р.А надад 1.0 сая төгрөг дансанд байршуулчихсан, түүнийгээ буцаагаад авмаар байна, банкнаас авах гэсэн чинь чиний гарын үсэг хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь би банкинд очиж гарын үсэг зурчхаад хэдэн төгрөг байсныг нь харахгүйгээр гараад явчихсан. Тухайн үед би ажилтай яарч явсан. Тэгээд А байршуулсан мөнгөө авч байгаа юм чинь надад хэдэн төгрөг байх нь нэг их хамаагүй гэж бодсон юм. Тухайн үед А уг мөнгийг авмаар байна гэж над руу 2 өдөр утсаар залгасан. Одоо миний ойлгож байгаагаар тухайн үед тендерт оролцохын тулд 1.400.000 төгрөгийн баталгаа гаргахад л ашигласан юм шиг байна лээ.
Би А г уг мөнгийг хэдэн тоот данснаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Үүнийг би “А Г Э” ХХК-ийн 9*********5 тоот данстай харьцсан дансны мэдээллийг аваад хэлж өгье. Тухайн үед Р.А над руу утасдахдаа мөнгө байршуулчихсан байгаа, түүнийгээ л авмаар байна гээд утасдаад байсан. Би тухайн үед ямар данснаас хэдэн төгрөг шилжүүлж байгааг анзаараагүй юм. Тухайн үед би “А Г Э” ХХК-ийн Төрийн банкны дансыг ашигладаггүй байсан. Зөвхөн А л уг төрийн банкны данс руу анх удаа гүйлгээг хийгээд буцаагаад өөрөө авсан болохоор андуурах юм байхгүй. Энэ нь А гийн урьдчилж байршуулсан гэх 1.400.000 төгрөгтэй огт холбоогүй. Уг 1.000.000 төгрөг нь 2019 оны асуудал юм. Энэ хэрэгтэй огт холбоогүй асуудал юм. Би А гийн зөвшөөрөлгүй мөнгө авсан зүйл байхгүй. Уг 1.000.000 төгрөг нь манай “А Г Э” ХХК-ийн Хас банкны дансанд ороод ирсэн тэгэхээр нь би уг мөнгийг аваад хадгалчихсан байгаа. Би А д дахиад ямар учиртай мөнгө ороод ирж байгаа юм бэ, асуудлаа цэгцэлчхээд мөнгөө аваарай гэж А д хэлсэн. Тэгээд л А надтай огт холбогдоогүй юм. А нь урьд хууль бус зүйл хийгээд намайг айлгасан учраас, одоо уг мөнгийг хэрэв хууль бус байвал өгөх газар нь өгье гэж бодож байгаа. Бас барьцаа болгож байгаад дахиад “А Г Э” ХХК-ийн данс руу урьдынх шиг их хэмжээний мөнгө шилжүүлээд авчих вий дээ гэж айгаад байгаа юм. Түүнээс уг мөнгийг хууль бус биш бол А д өгөхгүй гэх зүйл байхгүй. Угаасаа 1.000.000 төгрөг орж ирсэн данс нь миний данс, А надад мэдэгдэхгүйгээр уг мөнгийг оруулаад посоор гаргаад авчих байх гэж бодоод тухайн үед нь дансаасаа гаргаад авчихсан байгаа. Түүнээс биш би хэн нэгний данснаас хууль бусаар мөнгө гаргаж авсан асуудал байхгүй. Би уг хууль бус асуудалд оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Төрийн банкны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар албан бичгээр олгосон А Г Э ХХК-ийн дансны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 180 дугаар хуудас/,
- Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг, хавсаргасан баримтуудад “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд ********** арлын дугаартай тээврийн хэрэгсэл дараах түүхчилсэн лавлагаатай байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд 0000 УНГ улсын дугаар авч “Х Х Х” ХХК /рд:*******/-ны нэр дээр, 2018 оны 1 сарын 18-наас 2018 оны 5 дугаар сарын 04-ний хооронд 0000 УВХ улсын дугаар авч Р.Н /********/-ын нэр дээр, 2018 оны 5 дугаар сарын 04-нээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны хооронд 0000 УБТ улсын дугаар авч “А Г Э” ХХК /рд:*******/-ны нэр дээр, 2018 оны 10 дугаар сарын 03-наас өнөөг хүртэл 0000 ХОҮ улсын дугаартайгаар “Х Ц Т С ХХК /рд:*******/-ны нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн материалыг цахим архивын сангаас хэвлэж хавсаргав” /2 дугаар хавтасны 83-106 дугаар хуудас/,
- 0000 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын авто краныг худалдах, худалдан авах тухай иргэн Р.Н , А Г Э ХХК-ийн захирал Х.Т нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ /2 дугаар хавтасны 91-93 дугаар хуудас/,
- “А Г Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Т гийн Авто тээврийн үндэсний төвийн Ховд салбарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтасны хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.А , түүний өмгөөлөгчөөс гэм буруугүй, гэмт хэрэгт хамжигчаар оролцоогүй гэх боловч шүүгдэгч Р.А гийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд Х.Т гийн өгсөн гэрчийн мэдүүлэг, “А Г Э” ХХК-ийг тендерт оролцуулахын тулд тус компанийн Төрийн банкин дахь******* дугаартай дансанд 1.400.000 төгрөг байршуулсан байдал, Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 5 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Р.Н ын эзэмшлийн 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай авто краныг “А Г Э” ХХК-иар дамжуулан 47.950.000 төгрөгөөр “Х Ц Т С” ХХК-нд худалдан авч, бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь:
- “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай, Ш.А ыг “Х Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал /5 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
- “Х Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаартай, “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,
- 5 тонны даацтай авто кран худалдан авах тендерийн баримт бичиг /1 дүгээр хавтасны 149-205 дугаар хуудас, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Тендерийн баримт бичиг 2018 он”/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/,
- “Тендерийн баримт бичиг 2018 он” тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 7-10 дугаар хуудас/,
- 0000 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтасны 129-131 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Т А Э” ХХК-ийн ерөнхий захирлаар 2013 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компани 2017 онд “Х Ц Т С” ХХК-д принтер, нотебүүк зэрэг эд зүйлс нийлүүлж байсан. Харин 2018, 2019 онуудад ямар нэгэн бараа материал тус компанид нийлүүлж байгаагүй. Миний бодлоор тухайн үнийн санал, урилгыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орчим ирсэн санагдаж байна. Яг нарийн хугацааг нь сайн санахгүй байгаа ба манай компанид ирсэн бичиг, явсан бичгийн бүртгэл гэж байдаггүй. Манай компанийн зүгээс “Х Ц Т С” ХХК-д тус албан бичгийн хариуд ямар нэгэн үнийн санал явуулаагүй, тус тендерт оролцоогүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 14-15 дугаар хуудас/,
- Гэрч Ч.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “М О У” ХХК-ийн захирлаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би Ш.А гэх хүнийг танина. Тэр хүн надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан ба тэрээр манай компаниас бараа материал худалдан авдаг. Манай компани нь 2018 оны 5 дугаар сараас өмнө “Х Ц Т С” ХХК-д шийдний хайрцгууд, автомат пускатель, тоолуурын хайрцгууд, кабель тестер багаж, хамперкелиш багаж зэрэг эд зүйлийг нийлүүлж байсан. Манай компани нь “Х Ц Т С” ХХК-нд урьд өмнө нь ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл нийлүүлж байгаагүй. Уг компаниас манай компанид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5 тонны даацтай автокран нийлүүлэх талаар тендер зарлагдаж байгаа талаар мэдээлэл, үнийн санал ирүүлж байгаагүй, манай компани ч гэсэн тухайн тендерт оролцох талаар албан бичиг, үнийн санал явуулж байгаагүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Х Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А ы тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хорооны даргаар Н.Н э, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Н.А миний бие томилогдсон. Уг тендерийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 49.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 5 тонны авто краныг худалдан авахаар харьцуулалтын аргаар зарласан. Ингэхдээ tender.gov.mn болон сонин хэвлэлд зар нийтлүүлээгүй, орон нутгийн телевизээр зарлуулаагүй, өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулаагүй. Үнэлгээний хорооны 5 гишүүн ярилцаад “М О У” ХХК, “Т А Э” ХХК, “А Г Э” ХХК руу үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Тэгэхэд Ц.Я “А Г Э” ХХК-нд үнийн санал хүргүүлэхээр хэлсэн байна. Үнэлгээний хорооны гишүүд нь зөвхөн техникийн үзүүлэлтийг л хараад явчихсан юм. Түүнээс өгөгдлийн хүснэгтийн шалгуурыг хараагүй. Одоо харахад өгөгдлийн хүснэгтийн шалгуур үзүүлэлтийг “А Г Э” ХХК хангахгүй байна, авто кран ч гэсэн өөрийн гадна үзэмж, хуучин механизмтай зэрэг байдлаараа шаардлага хангахгүй байгаа. “А Г Э” ХХК нь худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулаагүй, татвар төлөөгүй, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирээгүй зэрэг нь уг тендерийг сонгон шалгаруулахаас шууд татгалзах үндэслэл болох байсан. Гэвч үнэлгээний хороо уг тендерийг шалгаруулсан. Хуулийн дагуу бол бид тендерт “А Г Э” ХХК-ыг сонгон шалгаруулахаас татгалзаж, тендерийг дахин зарлах ёстой байсан. Гэтэл ийм шийдвэр гаргаагүй бидний буруу. Тухайн үнэлгээний хорооны гишүүдийн туршлага дутуу байдлыг хэн нэгэн овжиноор ашигласан байна гэж үзэж байна /3 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Н.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг тендерийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутанд нээсэн. Нээхэд зөвхөн “А Г Э” ХХК ганцаараа материал ирүүлсэн байсан. Өөр компани материал ирүүлээгүй учраас тендерийн баримт бичгийг нээсэн. Тендерийг үнэлэхдээ зөвхөн үнийн санал болон авто краны даац, техникийн үзүүлэлтийг харсан. Фото зураг бол ирүүлээгүй юм. Үнийн саналд 47.950.000 төгрөгөөр нийлүүлэхээр санал ирүүлсэн болохоор үнэлгээний хороо хуралдаад шалгаруулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг санаандгүй “Хангасан” гээд биччихсэн байна. Бодитоор “А Г Э” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй гэдгийг одоо л мэдэж байна. /3 дугаар хавтасны 223 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед “А Г Э” ХХК дангаараа ганц санал ирүүлсэн. Тэгэхээр нь уг компанийг шалгаруулсан. Үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “А Г Э” ХХК-ийг шалгаруулсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дугаар хуудас/,
- Гэрч У.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.А захирал надаас сумны сунадаг урт 15 метр, тэвшний даац 5 тонн гэсэн шаардлага хэвээрээ байгаа юу гэж асуусан. Тэгэхэд нь би тийм байгаа хэвээрээ, сумны урт нь 15 метр сунадаг, тэвшний даац 5 тонн хэвээрээ байгаа гэж хариулаад техникийн тодорхойлолтыг боловсруулж өгсөн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,
- 47.950.000 төгрөгийн үнэтэй Хьюндай стонтрак загварын краныг Х Ц Т С ХХК-ны Үндсэн хөрөнгөд бүртгэж авсан тухай орлогын падаан /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,
- Х Ц Т С ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/124 дугаартай, А Г Э ХХК-нд хаягласан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, 5 тонны даацтай авто кран нийлүүлэх тухай гэрээ, техникийн комиссын акт /1 дүгээр хавтасны 191-194 дүгээр хуудас/,
- Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаартай, “Зөвлөмж, тайлбар гаргах тухай”: “...Ховд аймгийн “Ц Т С” ХХК-иас 2018 онд зарласан “Кран нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн дагуу хийгдсэн эсэхийг ирүүлсэн материалд үндэслэн хянан үзлээ. Тус тендер шалгаруулалтад захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “А Г Э” ХХК нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 1.1-т заасан дараах шаардлагуудыг хангахгүй байна. Үүнд; - Сүүлийн 2 жилийн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/; - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар гэсэн материалуудыг ирүүлээгүй байна. Түүнчлэн үнийн саналыг тендерийн баримт бичгийн Үнийн саналын маягтын дагуу ирүүлээгүй байна.
Захиалагч дээрх шаардлагуудыг хангаагүй тендерт оролцогчийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн захиалагч “А Г Э” ХХК-нд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/124 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлж, уг өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9 дугаартай гэрээг байгуулсан байна. Энэ нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдаагүй байна” албан бичиг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.А аас “Х Ц Т С” ХХК-ийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “А Г Э” ХХК-тай гэрээ байгуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М аас “Х Ц Т С” ХХК-ийн захирал Ш.А нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А/50 дугаартай 5 гишүүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулах тухай тушаал гаргасан. Үүнээс хойших ажил нь миний үйлчлүүлэгчийн хариуцах ажил биш. Хэнийг бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч байх вэ гэдгийг шалгаруулах эрх нь үнэлгээний хорооны эрх хэмжээний асуудал. Миний үйлчлүүлэгч үнэлгээний хороо байгуулахгүйгээр гэрээ байгуулсан асуудал байхгүй учир албан эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт үнэлгээний хорооноос 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 04 дугаартай гэрээ байгуулах тухай дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчлөхийг хориглодог. Тухайн тендерийн материал яаж ирсэн, хэрхэн шалгаруулах нь захиалагчийн хийдэг ажил биш. Иймд Ш.А нь Р.Н д давуу байдал олгосон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж байгаа. Шүүгдэгч Ш.А хэнд юу ч амлаагүй. Энэ талаарх нотлох баримт байхгүй. Яллах дүгнэлтэд дурдагдаагүй. Дээрээс нь үнэлгээний хорооны 5 гишүүн Ш.А надад нөлөөлөөгүй гэдгийг мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Р.Н Ш.А д нөлөөлөөгүй бөгөөд төлөвлөгөөг нэгтгэж батлах үед кран худалдаж авах гэж байгаа талаар мэдэж авсан. Тэрхүү мэдээллийг ашиглаад худалдан авах ажиллагаанд оролцсон. Иргэний хувьд оролцох боломжгүй байсан учир компанийн нэрээр орсон. Тухайн 47.950.000 төгрөгийг би өөрөө авсан гэдгийг Р.Н мэдүүлж байгаа. Албан тушаалын гэмт хэрэгт өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэж байгаа. Хэрэв өөртөө давуу байдал бий болгосон бол миний үйлчлүүлэгч хохирлын асуудалд оролцоно. Гэтэл 47.950.000 төгрөгөөс Ш.А нэг ч төгрөг аваагүй бөгөөд “А Г Э” ХХК-ийн дансанд орсон мөнгийг Т гэгч нь А д 27.000.000 төгрөгийг шилжүүлээд, 20.000.000 төгрөгийг ах Р.Н д нь өгсөн гэдгээ мэдүүлсэн байгаа хэмээн дүгнэлт гаргасан байна.
“Х Ц Т С” ХХК-иас 2018 оны 5 дугаар сард зарласан “Кран нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаагүй болох нь Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаартай, “Зөвлөмж, тайлбар гаргах тухай” албан бичигт дурдсан үндэслэлээр тогтоогдсон бөгөөд захиалагч болох “Х Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А аас хуульд заасан шаардлага хангаагүй тендерт оролцогч “А Г Э” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Р.Н нь “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүний хашиж байгаа албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.
Шүүгдэгч Р.Н , Ш.А нарын ажил олгогчтой байгуулсан гэрээ, контрактаас үзэхэд байгууллагын “бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэх, өртөг, зардлыг хямдруулах, өр авлагыг бууруулах”-аар үүрэг хүлээж, эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинжийг хангах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулснаар илэрнэ.
Шүүгдэгч Р.А , Ш.А нар нь гэмт хэрэгт хамтран оролцохдоо шүүгдэгч Р.Н ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх буюу “Х Ц Т С” ХХК-нд Хьюндай стонтрак загварын авто краныг “А Г Э” ХХК-иар дамжуулан 47.950.000 төгрөгөөр нийлүүлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хамжигчаар оролцсон нь нотлогдсон ба прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд шүүгдэгч Р.Н ын үйлдэл холбогдлыг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцоход тухайн гэмт хэргийн хамжигч нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.
Мөн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулах онцлогтой.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.А , Ш.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.Н ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад ““их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50.000.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол их хэмжээний хохирол хамаарна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ хэргийн улмаас улсад нийт 116.650.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж, гэм буруутай этгээдээр уг хохирлыг төлүүлэхээр мэдүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд шүүгдэгч Р.Н ын гэм буруутай үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан төрийн өмч буюу улсын төсөвт хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Р.Н аас дараах байдлаар гэмт хэргийн хохирлыг тооцож, гаргуулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Х Ц Т С” ХХК-нд 00-00 УВХ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын 5 тонны даацтай, шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн 43.000.000 төгрөгийн үнэтэй авто краныг 47.950.000 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд уг авто краны улсын дугаарыг 00-00 ХОҮ болгож, “Х Ц Т С” ХХК-ны үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байгаа нь тогтоогдсон тул бодит хохирлыг 4.950.000 төгрөгөөр (47.950.000 төгрөг – 43.000.000 төгрөг=4.950.000 төгрөг) тооцож, шүүгдэгч Р.Н ын нөхөн төлөх хохирлоос нь хасах боломжтой үзлээ.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Б Б Э Х С” төрийн өмчит хувьцаат компани 00-00 УВХ улсын дугаартай Ланд Круйзер 200, 13-38 УВА улсын дугаартай авто кран зэргийг худалдах доод үнийг тус бүрийг 6.000.000 төгрөгөөр тогтоож өгсөн боловч тус компанийн захирал Р.Н албан тушаалын байдлаа ашиглан дуудлага худалдааг журмын дагуу явуулаагүйгээс эдгээр автомашин болон авто краны үнэ өсөх нөхцөл боломжийг хааж, хязгаарлагдмал оролцогчдын хүрээнд дуудлага худалдааг явуулснаар “Г Э” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/12/18-01 тоот шинжээчийн “...2010 онд үйлдвэрлэж 2010 оны 11 дүгээр сард Монголд орж ирсэн Тоёота ланд круйзер-200 загварын автомашины зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймагт 41.100.000 төгрөг гэж тооцоолов, 2007 онд үйлдвэрлэгдсэн QY160K XCMG маркийн авто краны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймагт 40.600.000 төгрөг гэж тооцоолов” гэснийг үндэслэн төрийн өмчид 81.700.000 төгрөгийн хохирол, нийт 86.650.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Р.Н аас шүүхээс гаргуулахаар тогтоосон бодит хохирол болох 86.650.000 төгрөгийг ХААН банкин дахь Төрийн сангийн 100900000721 дугаартай дансанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлэн бусаар тушааж, мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Р.Н ыг, мөн шүүгдэгч Р.А, Ш.А нарыг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Н, Р.А, Ш.А нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хасаж, 5.600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.А д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 5.600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б аас шүүгдэгч Р.Н ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг тус тус харгалзан түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Б.М нараас шүүгдэгч Ш.А д хуульд заасан доод хэмжээгээр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс улсын яллагчтай санал нэг байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
Шүүгдэгч Р.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн шүүгдэгч Р.А , Ш.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн 5 дугаар хавтасны 37-39 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Р.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н ын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцохоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэхийг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х Ц Т С ХХК-ийн “Краны тендерийн баримт бичиг 2018” гэх 1 хавтас 70 хуудас, уг хавтасны эхний хуудсанд үдэгдсэн А Г Э ХХК-иас Ховд Цахилгаан түгээх ХХК-нд ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, Х Ц Т С ХХК-иас А Г Э ХХК-нд шилжүүлсэн ******** дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, ******** дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, ********* дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас зэргийг тус тус эрүүгийн ********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай Х Ц Т С ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-00 ХОҮ улсын дугаартай Хьюндай стонтрак загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл, 00-00 УВА улсын дугаартай XCMG загварын автокраныг битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасныг тус тус журамлан шүүгдэгч Р.Н ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 43.000.000 (дөчин гурван сая) төгрөгийг түүний ногдох хөрөнгөөс гаргуулан, мөн энэ хэрэгт битүүмжлэгдэж 41.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл, 40.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн 00-00 УВА улсын дугаартай XCMG загварын автокраныг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Р.А , Ш.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А гийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуу) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н ын сэжигтнээр баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х Ц Т С ХХК-ийн “Краны тендерийн баримт бичиг 2018” гэсэн 1 хавтас 70 хуудас, уг хавтасны эхний хуудсанд үдэгдсэн “А Г Э” ХХК-иас “Х Ц Т С” ХХК-нд ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, “Х Ц Т С” ХХК-иас “А Г Э” ХХК-нд шилжүүлсэн ******* дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, ******** дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, ******** дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас зэргийг тус тус эрүүгийн ********* дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай “Х Ц Т С” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-00 ХОҮ улсын дугаартай Хьюндай трак загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 00-00 УВА улсын дугаартай XCMG загварын автокраныг битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Р.Н ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 43.000.000 (дөчин гурван сая) төгрөгийг түүний ногдох хөрөнгөөс гаргуулан, мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн 41.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 40.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн 00-00 УВА улсын дугаартай XCMG загварын авто краныг тус тус улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Н , Р.А , Ш.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ