Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0045/Э |
Дугаар | 2022/ШЦТ/190 |
Огноо | 2022-03-21 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | А.Ариунаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/190
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч А.Ариунаа,
иргэний нэхэмжлэгч Б.Сүлд-Эрдэнэ,
иргэний хариуцагч Ч.Бат-Эрдэнэ
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Д.Ц.Б-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ..........-ны өдөр ... төрсөн, ..настай ...тэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ....... тоотод оршин суух, ОНӨААТҮГ-д жолоочоор ажиллаж байсан, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дох хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй Д.Ц.Б- (РД: ......)
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 07 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ж.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Сүлд-Эрдэнэ “...Би баруун гар талын дохио өгөөд 1 минут орчим зогссон, гэтэл автобус араас ирээд мөргөсөн, миний машин эвдэрсэн, хохирлын үнэлгээ 8.3 сая төгрөг болсон үүнээс 6,651,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч даатгалын байгууллагаас гаргуулж өгсөн. Үлдсэн 1,639,000 төгрөгийн хохирол дээр баримтаар өгсөн 285,000 төгрөгийг нэмж 1,934,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэв
Иргэний хариуцагч Ч.Бат-Эрдэнэ “...Манай байгууллагад иргэний нэхэмжлэгчийн хувиар Батжаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний хариуцагчийн хувьд иргэний нэхэмжлэгч Сүх-Эрдэнэд учирсан хохирол болон нэхэмжилж байгаа төлбөрийн талаар хэлэх зүйлгүй. гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ж.Цэцэгдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр өгсөн “Нуруунд 2 хэсэг газар хугаралтай, эмчилгээний зардалд 1 сая төгрөг жолоочоос өгсөн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” (хавтас хэргийн 24 дэх тал) гэсэн,
Иргэний хариуцагч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр өгсөн “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Шалгах механик тээврийн хэрэгслийг дутуу шалгаж ажилд гаргасан байна...” (хавтас хэргийн 35 дахь тал) гэсэн,
Иргэний нэхэмжлэгчээр Э.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “Тоуо1а Рпиз-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа боловч 2019 оны 09 дүгээр сард танил дүү Сүх-Эрдэнэд зарсан юм .Бид хоёрын хооронд одоо төлбөр тооцооны асуудал байхгүй боловч нэрээ шилжүүлж чадаагүй байсан.Гомдол санал байхгүй...” (хавтас хэргийн 40 дэх тал) гэсэн,
Гэрч Б.Сүлд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад машин ээрч доголдох шиг болохоор нь аваарын гэрлээ татаад зорчих хэсгийн 1-р эгнээнд 1 минут орчим зогсож байхад миний машины араас түс тас хийх чимээ гарсан.Ослын дараа автобусны жолооч цагийг гүйцээх гээд яарч явж байгаад ийм юм болчихлоо гэж байсан...” (хавтас хэргийн 43 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 9588 дугаар “...Ж.Цэцэгдэлгэрийн биед сээрний 12 нугалмын их бие, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 65-66 дахь тал) гэсэн дүгнэлт
“Мастер Үнэлгээ” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29831 дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 64.000 төгрөгийн шууд зардал, 2.207.000 төгрөгийн шууд бус зардал” гэх техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 77 дахь тал)
“Виннер Вэй” ХХК-ний “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг шууд зардал 270.000 төгрөг, шууд бус зардал 410.000 төгрөгөөр тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6578 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 89 дэх тал)
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 999138 дугаартай “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хэвийн бус ажиллагаатай, зохих стандартын шаардлагад нийцэхгүй байна” гэх (хавтаст хэргийн 96-99 дэх тал) шинжээчийн дүгнэлт
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Бөхбаярын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 296 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 113 дахь тал)
Яллагдагчаар Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр 26-аас 27-ыг шилжих шөнө гэртээ хоноод өглөө 04 цаг 30 минутад боссон. Тэгээд ажилчдын унаанд 05 цаг 10 минутад суугаад ажиг дээрээ 05 цаг 50 минутад бааз дээрээ ирж автобусныхаа тос маслогийг нь нэмчхээд тоормосоо өөрөө чангалаад тэгээд ажилд гарсан. Ажилдаа гарахдаа Механикдаа шалгуулаад нарийн хуудас бөглөөд гарын үсэг зураад шугамдаа гарсан. Тухайн үед “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ зогсоолын дугаар нь 2-138 дугаартай автобус жолоодоод Нисэх-Нарны гүүр чиглэлд гарсан. Тэгээд Нисэхийн эцэс дээрээс эх авалтаа хийгээд хүнээ ачаад 07 цаг 38 минутад хөдөлсөн. Тэгээд Спорт цогцолборын зүүн талын 116 дугаар сургуулийн автобусны буудал дээр хүнээ буулгачхаад хөдлөөд 100-200 метр орчим явж байхад миний жолоодож явсан автобусны урдуур нэг жижиг тэрэг орж ирсэн. Тэгээд би зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр араас нь дагаад явж байтал тухайн машин аваараа татаад гэнэт зогсчихсон. Тэгэхээр нь араас нь автобусаа зогсоож чадалгүй араас нь мөргөсөн. Тэр үед зааланд зорчиж явсан хүн унаад бэртсэн байсан. Тухайн үед би түргэн тусламж болон цагдаад 96203248 утаснаас дуудлага өгсөн. ...бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 128, 155 дахь тал) гэсэн,
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 6 дахь тал),
2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 7-13, 16-17 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Б.Сүлд-Эрдэнэ нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн , (хавтаст хэргийн 14 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Ц.Б нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн, (хавтаст хэргийн 15 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 133-134 дэх тал),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 135-140 дэх тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 145-150 дахь тал),
Шүүгдэгч Ц.Б хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 151 дэх тал),
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Сүлд-Эрдэнэ гэм хэргийн улмаас утасны дэлгэц хагарснаас сольсон болох 150.000 төгрөгийг нэхэмжлэлийн баримт зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 07 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд “Daewoo bus 106” маркийн 03-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ж.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд сээрний 12 нугалмын их бие, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 9588 тоот дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 6 дахь тал),
2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 7-13, 16-17 дахь тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 145-150 дахь тал),
Шүүгдэгч Ц.Б хохирогчид хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 151 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мөн зорчигч Ж.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд сээрний 12 нугалмын их бие, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.Бд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд Цэцэгдэлгэрийн биед хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчээс хохирогч Цэцэгдэлгэрт эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол 8,360,000 төгрөгийн хохирол учруулснаас 6,651,000 төгрөгийн төлсөн, иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд 250,000 төгрөгийн баримтаар нэмж нэхэмжилж байгаа тул нийт 1,934,000 төгрөгийг иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэлээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох гэсэн саналыг гаргажээ.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ц.Бд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар З.Наранчулуунд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд сээрний 12 нугалмын их бие, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Д.Амарбаяр гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны төлбөр, зогсоолын төлбөр зэрэг баримтаар нийтдээ 1,063,925 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Ц.Б нь 1.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 151 дэх тал) тогтоогдож байна.
Мөн Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-аас 1,995,850 төгрөгийг гаргуулж “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Сүлд-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Ц.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “.............” ОНӨААТҮГ-аас 1,995,850 төгрөгийг гаргуулж “Тоуоtа Рrius-20” маркийн 99-34 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Сүлд-Эрдэнэд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ