Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар /Сүхбаатар/,

өсвөр насны шүүгдэгч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Раднаа,

өсвөр насны шүүгдэгч Д.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Төгсболд,

өсвөр насны шүүгдэгч Г.Б, Г.У, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзий-сайхан, тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Б-,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Д.Б-, Б.Г.У-, Ш.Ц.Б- нарт холбогдох эрүүгийн 2109000000802 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, ...........-ний өдөр ...... төрсөн, ...настай, ...тэй, Ерөнхий боловсролын ......, ам бүл ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д.Б- /РД:........../ гэв.

         

          2. Монгол Улсын иргэн, ........-ны өдөр ...... төрсөн, ......настай, ...тэй, .....дугаар сургуулийн ...., ам бүл ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г.Б- /РД:......../ гэв.

         

          3. Монгол Улсын иргэн, .......-ны өдөр .... төрсөн, .... настай, ...тэй, ..........., ам бүл ................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г.У- /РД:......../ гэв.

 

          4. Монгол Улсын иргэн, ............-ны өдөр ........ төрсөн, ....настай, ...тэй, ...........рагч, ам бүл .........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Ц.Б- /РД:.........../ 

         

                                                            Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 7-1 дүгээр байрны гадна зогсоолоос иргэн Н.Мөнхтуяа, М.Ариунболд нарын эзэмшлийн 4 ширхэг унадаг дугуйны цоожийг эвдэлж “Lesbo”, “Wall”, “Battle”, “Sakato” гэх нэртэй брэндийн 4 ширхэг унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Ц.Б нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс вилл” хотхоны 104 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Мөнхбатын эзэмшлийн “Alton” брэндийн унадаг дугуйг, тус байрны 12 дугаар давхраас Г.Тэнгисийн “Chrystal” брэндийн унадаг дугуйг, 101 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Төгсжаргалын “Alton” брэндийн унадаг дугуйг тус тус нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 7-1 дүгээр байрны гадна зогсоолоос иргэн Н.Мөнхтуяа, М.Ариунболд нарын эзэмшлийн 4 ширхэг унадаг дугуйны цоожийг эвдэлж “Lesbo”, “Wall”, “Battle”, “Sakato” гэх нэртэй брэндийн 4 ширхэг унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч М.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байрны гаднаас 4 ширхэг дугуй хулгайд алдсан байсан бөгөөд манай 2 дүүгийн дугуй байхгүй цоож нь газар хэвтэж байсан. Тухайн дугуйг манай хоёр дүү нар өчигдөр орой тэнд түгжээд орхисон байсан хар хээтэй “Battle” гэсэн дугуй нөгөөдөх нь хар дээр улаан өнгийн хээтэй “Sakato” брэндийн дугуй байгаа юм...” /1 дүгээр хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Н.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр бүл 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зуслангийн байшин руугаа яваад өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7-1 байрны 4 тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай байрны зогсоолын хажууд байрлуулсан байсан хоёр унадаг дугуй алга болсон байсан. Эдгээр дугуйны нэгийг нь манай хүү, нэгийг нь манай нөхөр унадаг. Хяналтын камерын бичлэг үзсэн. Тэр бичлэг дээрх дөрвөн хүн авсан гэж үзэж байна...” /1 дүгээр хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ц.Өлзийбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Болдоо гэх фэйсбүүк хаягаас унадаг дугуй 180.000 төгрөгөөр зарна гэсэн. Би фэйсбүүкээр яриад хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэж асуусан чинь нөгөө хаягаас 150.000 төгрөгөөр зарна гэсний дагуу очиж Бархас гэдэг хүүхдээс 1 ширхэг дугуйг худалдаж авсан...” /1 дүгээр хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Өсвөр насны яллагдагч П.Бодбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хар өнгийн дугуйг унаж явсан. унадаг дугуйны цоожийг бахь хайчаар эвдсэн. Ууганбаяр бид хоёр бахь, хайчаар унадаг дугуйны цоожийг эвдсэн. Баянцогт, Бархасболд нар хүн харж унадаг дугуй унасан...” /1 дүгээр хавтас хэргийн  61 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Өсвөр насны яллагдагч Г.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би улбар шар өнгийн дугуй унасан. Унадаг дугуйны цоожийг ах Ууганбаяр, Болдбаатар нар эвдсэн. Би Бархас бид хоёр унадаг дугуйг унаж Ууганбаяр, Болдбаатар хоёр цоожийг эвдсэн. Бархасболд, Болдбаатар, Ууганбаяр нар санааг гаргаж би хамт явж дугуйг унасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/

 

Өсвөр насны яллагдагч Г.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Болдбаатартай хамт унадаг дугуйны цоожийг бахь болон хайчаар тасалсан. Тэгээд би улаан өнгийн дугуйг унаж явсан. Бархасболд, Баянцогт нар дугуг унаж явсан Болдбаатар бид хоёр дугуйны цоожийг эвдсэн. Бархасболд, Бодбаатар бид 3 уг санааг гаргаж Баянцогттой хамт явж дугуйг унуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/

 

Өсвөр насны яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би улбар шар өнгийн дугуйг унасан. Ба унадаг дугуйны цоожийг Ууганбаяр, Болдбаатар нар тастаж эвдсэн. Ууганбаяр, Болдбаатар нар бахь, хайчаар унадаг дугуйны цоожийг эвдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 2-5 дахь тал/

Эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/

Нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дахь тал/

 

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Ц.Б нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс вилл” хотхоны 104 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Мөнхбатын эзэмшлийн “Alton” брэндийн унадаг дугуйг, тус байрны 12 дугаар давхраас Г.Тэнгисийн “Chrystal” брэндийн унадаг дугуйг, 101 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Төгсжаргалын “Alton” брэндийн унадаг дугуйг тус тус нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрийн талаар:

 

Хохирогч Д.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс вилл хотхоны 104 дүгээр байрны 3 давхарт үлдээсэн байсан унадаг дугуй 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гарах гэсэн боловч дугуй алдагдсан байсан.... 3 давхрын орцны паарнаас шар өнгийн дугуйны түгжээгээр түгжээд үлдээсэн байсан...2021 оны 03 дугаар сард 500.000 төгрөгөөр хүнээс авсан алтон брэндийн саарал өнгийн 26 инчийн хэмжээтэй шимино тоногтой унадаг дугуй байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 149-150 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Г.Тэнгис мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс Вилл хотхоны 104 дүгээр байрны 12 дугаар давхарт байсан унадаг дугуйгаа алга болсон байсныг мэдсэн.,.2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр унаж гадуур явж байгаад 15 цагийн үед байрныхаа 12 дугаар давхарт байх гэрийнхээ үүдний лифтний хажуугийн турбо төмрөөс цоожилж орхисон...” /1 дүгээр хавтас хэргийн 227 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Төгсжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс вилл хотхоны 101 дүгээр байрны 3 дугаар давхарт оршин суудаг. Манай хүүхэд миний авч өгсөн 2 унадаг дугуйг 101 дүгээр байрны 3 дугаар давхарт орцны паарны дэргэд үлдээдэг. 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө манай хүүхдийн нэг Лиспо гэдэг дугуй нь алга болсон байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 220-221 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Өсвөр насны яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 сарын 14-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагаан 2-1 тоотод байх гэрээсээ гардаад гудамжны найзууд болох Ууганбаяр Болдбаатар нартай уулзаад ...Ханс Вилл гэх ногоон өнгийн хотхон луу алхаад явсан ингээд тухайн хотхоны хашаагаар алхаж байгаад баруун эргээд байрных нь дугаарыг нь хараагүй эхний байр луу орсон. Тэгээд лифтэнд р суугаад 12 давхарт буугаад доошоо шатаар уруудахаар болсон. Тэгээд уг давхарт буугаад цахилгаан шатны хажууд байсан унадаг дугуйны тороосон цоожийг Ууганбаяр эмээгийнхээсээ авсан бахь, хайч 2-р тасалсан тэгээд уг унадаг дугуйг аваад доошоо 3 давхар луу буусан. Ингээд цахилгаан шатны хажууд байсан нэг унадаг дугуйг цоожилсон байсан цоожийг нь бахь, хайч хоёроороо таслаад тухайн 2 унадаг дугуйг аваад гарсан уг байрны хажуугийн байрны 8 бил үүү хэд билээ давхрыг нь санахгүй байна нэг унадаг дугуй авсан. ...Ууганбаяр гэрийнхээ шорлон руугаа хаясан гэж байсан. Ууганбаяр, Болдбаатар болон миний бие гурвуулаа байсан өөр хүн 1 байгаагүй цуг яваагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178, 2 дугаар хавтаст хэргийн 4-5, 80-81 дэх тал/

Өсвөр насны яллагдагч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 сарын 14-ний орой 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Бархасболд, Ууганбаяр гэх 2 найзтайгаа уулзаад ...Ханс Вилл хотхон луу алхсан тэгээд тухайн хотхон луу ороод баруун гар талын байр луу ороод 15 давхар луу лифтээр гараад буцаад шатаар доошоо бууж байтал 12 давхарт цахилгаан шатны хажууд цоожилж орхисон байсан унадаг дугуйны цоожийг Ууганбаярын авч явсан бахь хайчаар таслаад түрж доош дахин буусан ингээд явж байхад 3 давхарт мөн цоожтой дугуй байсан. Тэр дугуйг дээрх үйлдлээр цоожийг нь таслаад аваад гарсан. Тэгээд уг байрнаас гараад тэрний хажуугийн байрны 3 билүү 4 давхраас нэг унадаг дугуй авсан. ...Ууганбаяр мэдэж байгаа. Ууганбаяр, Бархасболд болон миний бие 3-уулаа байсан өөр хүн байгаагүй цуг яваагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184-185, 2 дугаар хавтаст хэргийн 10-11, 92-93 дахь тал/

 

Өсвөр насны яллагдагч Г.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 сарын 14-ний орой цаг өнгөрч байхад найзууд болох Бархасболд, Болдбаатар 2-той Баянхошууны дүгээр гудамжинд уулзсан ...Ханс вилл хотхон луу алхаж очсон юм тэгээд уг хотхоны 104 дүгээр байр луу орж цахилгаан шатанд суун 15 давхарт гараад буцаад доош шатаар буусан юм тэгсэн 12 давхарт лифтний хажуу талын трубанаас улаан өнгийн унадаг дугуйг цоожилж орхисон байсан. Тэгэхээр нь уг тороосон түгжээг өөрийн эмээгийнхээ гэрээс авсан саарал өнгийн бахь болон том цэнхэр бариултай хайчаар тастаж уг унадаг дугуйг түрээд доошоо буусан. Ингээд бууж байх үед уг байрны 3 давхарт ирэхэд цахилгаан шатны хажуу талд трубанаас тоороосон түгжээгээр түгжиж орхисон саарал өнгийн унадаг дугуй байсан, тухайн унадаг дугуй мөн бахь хайчаа ашиглан түгжээг нь таслаад 2 унадаг дугуйгаа түрээд гадаа гарсан. Тэгээд гадаанаас нь Бархасболд, Болдбаатар бид 3 унадаг дугуйгаа унаад Баянхошуу руу явсан ...Тухайн бахь болон хайч нь Бархасболдын гэрийн хойд талын эзгүй; хашааны жорлонд хийсэн байгаа. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Болдбаатар, Бархасболд бид 3 байсан, унадаг дугуй хулгайлахыг бид 3 хоорондоо ярилцаж байгаад л шийдсэн ...Би үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191, 2 дугаар хавтаст хэргийн 16-17, 86-87 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 136-141,214-217 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал/

Түр хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 142, 224, 2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 220- 221 дэх тал/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны Х-136, Х-135, Х-137 хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 161-163, 238-240, 63 дахь тал/

Нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 195-201 дэх тал/

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн СБ1-21-624 тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 103-106 дахь тал/, хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд, Д.Мөнхбат, Г.Тэнгис, Д.Төгсжаргал нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86, 144, 2 дугаар хавтас хэргийн 25, 46, 66 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 7-1 дүгээр байрны гадна зогсоолоос иргэн Н.Мөнхтуяа, М.Ариунболд нарын эзэмшлийн 4 ширхэг унадаг дугуйны цоожийг эвдэлж “Lesbo”, “Wall”, “Battle”, “Sakato” гэх нэртэй брэндийн 4 ширхэг унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд мөн гэрч болон мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 2-5 дахь тал/ Эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/ зэргээр,

 

1.1 Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Ц.Б нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, бахь зэргийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс вилл” хотхоны 104 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Мөнхбатын эзэмшлийн “Alton” брэндийн унадаг дугуйг, тус байрны 12 дугаар давхраас Г.Тэнгисийн “Chrystal” брэндийн унадаг дугуйг, 101 дүгээр байрны 3 дугаар давхрын шатны хонгилд байсан Д.Төгсжаргалын “Alton” брэндийн унадаг дугуйг тус тус нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулан  болох нь өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхбат, Г.Тэнгис мөн гэрч болон мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 136-141,214-217 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал/

Түр хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 142, 224, 2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 220- 221 дэх тал/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны Х-136, Х-135, Х-137 хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 161-163, 238-240, 63 дахь тал/ хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд, Д.Мөнхбат, Г.Тэнгис, Д.Төгсжаргал нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86, 144, 2 дугаар хавтас хэргийн 25, 46, 66 дахь тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чаналтай зүйл хэрэглэж үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан нь энэ ойлголтод хамаарахгүй байна.

 

Шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд, Д.Мөнхбат, Г.Тэнгис, Д.Төгсжаргал нарын эзэмшлийн унадаг дугуйг тус тус нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Б-,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Д.Б-, Б.Г.У-, Ш.Ц.Б- нарт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь  өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар гэм буруугийн дүгнэлтдээ: ...өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Бод 2 жил 2 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих, өсвөр насны шүүгдэгч Д.Б-т 2 жил 2 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих, өсвөр насны шүүгдэгч Г.У-ыг 2 жил 2 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих, өсвөр насны шүүгдэгч Г.У-ыг 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.  Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн. гэсэн саналыг гаргажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ “...Өмгөөлөгчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Өсвөр насны шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нарыг гомдолгүй болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Энэ хүүхдүүд анх удаа, сонирхлын үүднээс ийм гэмт хэрэг үйлдсэн, бүгд өсвөр насны хүүхдүүд өөрсдийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад эдгээр шүүгдэгч нар нь тодорхой оршин суух хаягтай, бүгд хичээл сургуульд явдаг, эдгээр хүүхдүүд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэмшиж байгаа. ...Тиймээс заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж, хүүхдүүдийн эцэг эх, эмээ нь маш хариуцлагатай ханддаг. Зарим нь жилийн дараа амьдралд хөл тавих гэж байгаа. Энэ хүүхдүүдийн ирээдүйг бодоод хорих ялыг хойшлуулж өгнө үү, мөн давхар албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй, гэмт хэргийн талаар ярьж, хор уршгийг ойлгуулсан байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулахад маш их итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс хорих ялыг хойшлуулж өгнө үү. Мөн Өршөөл хуульд хамрагдах боломж байвал хамруулж өгнө үү. Өршөөлийн хуульд насанд хүрээгүй хүүхдүүдийг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор заасан байдаг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харж үзнэ үү гэж хүсэж байна. гэсэн санал дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ял оногдуулахдаа Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-VII-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд тус тус нийцүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Б-,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Д.Б-, Б.Г.У-, Ш.Ц.Б- нарыг ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад харагдах” гэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Энгүүнийг хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн ...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох... үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг

өсвөр насны шүүгдэгч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Раднаа,

өсвөр насны шүүгдэгч Д.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Төгсболд,

өсвөр насны шүүгдэгч Г.Б, Г.У, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзий-сайхан нарт тус тус даалгах нь зүйтэй.

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд, Д.Мөнхбат, Г.Тэнгис, Д.Төгсжаргал нарын эзэмшлийн унадаг дугуйг тус тус авч хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мөнхтуяа, М.Ариунболд, Д.Мөнхбат, Г.Тэнгис, Д.Төгсжаргал нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86, 144, 2 дугаар хавтас хэргийн 25, 46, 66 дахь тал/ эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110018331076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.10 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Д.Б-,

  - өсвөр насны шүүгдэгч Б.Г.Б-,

  - өсвөр насны шүүгдэгч Б.Г.У-

          - өсвөр насны шүүгдэгч Ш.Ц.Б- нарыг бүлэглэж тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт, мөн зүйлийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.Б-, Г.У-, Ш.Ц.Б- нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад харагдах” гэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарын хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг

- өсвөр насны шүүгдэгч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Раднаа,

- өсвөр насны шүүгдэгч Д.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Төгсболд,

- өсвөр насны шүүгдэгч Г.Б, Г.У, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзий-сайхан нарт тус тус даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарт сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Д.Б-, Г.У-, Г.У-, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ