Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнболор,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, М.М.Г-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............-ны өдөр .... төрсөн, ....настай, ....тэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ажилтай, ам бүл .........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Манлай овогтой М.Г- (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 42 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Куветын амны урд талын замд, “Транс капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоуоtа Рrius” маркийн 31-17 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Жамбалдоржийн жолоодож явсан “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 68 настай, эрэгтэй К.Боохой, 38 настай, эмэгтэй Б.Сайнболор 11 настай, эмэгтэй Г.Халиун нарын эрүүл мэндэд хүнд хохирол, 5 настай, эмэгтэй С.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Эсто” ХХК-ийн эзэмшлийн “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 14.495.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч М.Г: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт цаашид гарах хохирлын зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнболор: “...Манай том охин Хулан бараг хөлгүй болсон байсан. Одоо эмчилгээ хийгдээд бие арай дээрдээд хичээлдээ явж байгаа. Бага охин маань дотор эрхтэн бөөр нь няцарсан байсан. Одоо Эх нялхсын эмчийн хяналтад явж байгаа. Би өөрөө цэцэрлэгийн багш хийдэг. Миний элэг урагдалтай гээд элэгний хагалгаанд орсон. Одоо эмээ уугаад явж байгаа. Би аавыгаа асарч байгаа. Аавын хөл хугарсан арай эдгээгүй, ойр зуурдаа явж байгаа боловч хөл нь хавагнаад хэвтрийн дэглэмтэй байгаа. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийн хүн маань ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа. Саяхнаас нь л ажилд орсон. Ах дүү хамаатан саднаасаа  тусламж авч эм тариагаа залгуулж байгаа. гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч К.Боохой мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт байдаг айлд гэрт очиж идэш хийж аваад хүргэн Галбаатар өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 31-17 УАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би арын суудалд суугаад унтаад явж байсан нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлгийн сэхээнд сэрсэн...” (хавтас хэргийн 20 дахь тал) гэсэн,

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би урд талын суудалд суугаад арын суудалд манай манай 2 охин болон манай аав суугаад 5-лаа Улаанбаатар хот руу төв аймгийн замаар явж байсан юм. Тэгээд явж байгаад замдаа унтчихсан байсан нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлгийн сэхээнд сэрсэн. ..., ослын улмаас манай охин Хулангийн эрүүл мэндэд баруун хөл нь хугарсан, Халиуны биед дотор эрхтнүүд гэмтсэн баруун бөөр няцарсан зэрэг гэмтлүүд учирсан...” (хавтас хэргийн 48, 64 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.Магван мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...ослын улмаас манай компанийн “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан, хохирлын үнэлгээ хийлгэж байгаа, гарахаар нь авчирч өгнө. Компанийн зүгээс автомашинд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” (хавтас хэргийн 108 дахь тал) гэсэн,

 

Гэрч Т.Жамбалдорж “...уг өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Куветын амны урд замаар би 40 орчим км/ цагийн хурдтай явж байтал өөдөөс буюу эсрэг урсгалд явж байсан жижиг суудлын саарал өнгийн автомашин явж байснаа гэнэт миний явж байсан эгнээ рүү буюу эсрэг урсгал сөрөөд ороод ирэхээр нь баруун гар тал руугаа дарсан боловч мөргөлдөөд замын хажуу руу онхолдсон. ... нөгөө автомашины жолооч ах тухайн үед намайг уулзахад ах нь унтаад зүүрмэглэсэн байна уучлаарай гэж хэлж байсан. ... ослын улмаас миний нуруу гэмтсэн, ... миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 8 ширхэг 4 метрийн урттай палк, 2 метрийн урттай, 1 метрийн өргөнтэй 10 ширхэг панер моднуудад эвдрэл учраагүй...” (хавтас хэргийн 114-115 дахь тал) гэсэн,

Гэрч А.Бэх-Очир “...урагшаагаа зам руу хартал манай машины урд талд явж байсан Тоёота Приус-30 маркийн саарал өнгийн автомашин зорчих хэсгийн голын цагаан шугамыг даваад эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан том оврын ачааны автомашинтай эсрэг урсгалд урд талаараа мөргөлдөж Тоёота Приус маркийн машин мөргөлдсөн эрчиндээ өөрийнхөө явах урсгалд ороод бүтэн эргээд зогссон...” (хавтас хэргийн 140 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 71 дугаар “...Т.Жамбалдоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” (хавтаст хэргийн 151-152 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний 61 өдрийн шинжээчийн 61 дугаар “...С.Хулангийн биед баруун шаант ясны хугарал, тархи доргилт, хамрын зүүн сүвний доор зулгаралт, хэлний салстын язрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 156-157 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 69 дугаар “...К.Боохойн биед хоёр талын уушгины няцрал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт /300 мл/, зүүн уушгины бүрэн бус авчилт, баруун шуу ясны далд хугарал, цээжний баруун талын 3 дугаар хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, цээж, баруун шуу, шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 160-162 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 68 дугаар “...М.Гын биед баруун гарын шуу ясны далд хугарал, тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, толгойн хуйх, хамар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” (хавтаст хэргийн 165-166 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 67 дугаар “...Б.Сайнболорын биед элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /150 мл/, духны дэлбэнгийн голомтлог няцрал, дагзны хуйханд шарх, дух, цээж, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Духны дэлбэнгийн голомтлог няцрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” (хавтаст хэргийн 169-171 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 66 дугаар “...Г.Халиуны биед баруун бөөр болон элэгний няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, цээжний баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 174-175 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 66 дугаар “...Г.Халиуны биед баруун бөөр болон элэгний няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, цээжний баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 174-175 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт байдаг авга ахындаа очиж өвлийн идээ бэлдчихээд буцаад Улаанбаатар хот руу гэр лүүгээ харих гээд Тоёота приүс маркийн 31-17 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодон явж байтал гэнэт миний толгой эргээд нүд харанхуйлаад би зам руугаа харж чадаагүй гэнэт машинтай мөргөлдөх шиг болоод машин бүтэн эргээд зогссон. Тэгээд би буух гэтэл чадахгүй сууж байтал ойролцоо явж байсан хүмүүс манай гэрийнхнийг болон намайг машинаас буулгаж гаргаад түргэн тусламжид дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. .” (хавтаст хэргийн 206 дахь тал) гэсэн,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 586 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: эзэмшигчийн нэр: Голомт банк ХХК, марк, загвар “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ, үнэлгээгээр тогтоогдсон дүн нийт 14.495.000, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 175, 184-186 дахь тал)

 

Мөрдөгчийн магадлагаа: №120 1. “Тоёота приүс маркийн 31-17 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн дүрмийн 11,3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Жамбалдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. 3. Зорчигч С.Хулан, Г.Халиун, Б.Сайнболор, К.Боохой нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. 4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. (хавтаст хэргийн 194-195 дахь тал)

102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /М.Г нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн, (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Хохирогч нарын өвчний түүх (хавтаст хэргийн 22-45, 49-60, 69-79, 97-99 дэх тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 36-96 дахь тал),

Шүүгдэгч М.Гын хохирогчид хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 114-118, 121-125 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 208-225, 213-217 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 207 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 42 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Куветын амны урд талын замд, “Транс капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоуоtа Рrius” маркийн 31-17 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Жамбалдоржийн жолоодож явсан “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 68 настай, эрэгтэй К.Боохой, 38 настай, эмэгтэй Б.Сайнболор 11 настай, эмэгтэй Г.Халиун нарын эрүүл мэндэд хүнд хохирол, 5 настай, эмэгтэй С.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Эсто” ХХК-ийн эзэмшлийн “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 14.495.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн дүгнэлтүүд, 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 174180 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 51-54 дэх тал)

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболдын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Хохирогч нарын өвчний түүх (хавтаст хэргийн 22-45, 49-60, 69-79, 97-99 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Жамбалдоржийн жолоодож явсан “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,

- зорчигч 68 настай, эрэгтэй К.Боохойн эрүүл мэндэд хоёр талын уушгины няцрал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт /300 мл/, зүүн уушгины бүрэн бус авчилт, баруун шуу ясны далд хугарал, цээжний баруун талын 3 дугаар хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, цээж, баруун шуу, шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх зулгаралт бүхий амь насан аюултай хүнд хохирол,

- зорчигч 38 настай, эмэгтэй Б.Сайнболорын эрүүл мэндэд элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /150 мл/, духны дэлбэнгийн голомтлог няцрал, дагзны хуйханд шарх, дух, цээж, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол,

- зорчигч 11 настай, эмэгтэй Г.Халиун нарын эрүүл мэндэд баруун бөөр болон элэгний няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, цээжний баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол,

- зорчигч 5 настай, эмэгтэй С.Хулангийн эрүүл мэндэд баруун шаант ясны хугарал, тархи доргилт, хамрын зүүн сүвний доор зулгаралт, хэлний салстын язрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол,

- “Эсто” ХХК-ийн эзэмшлийн “Beiben North Benz” маркийн 79-09 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 14.495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч М.Г нь хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгч М.Гын жолоочийн В ангиллын 746288 дугаартай үнэмлэхийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас 2 хүнд хүндэвтэр, 3 хүнд хүнд хохирол учирсан ч эдгээр хүмүүс нь шүүгдэгчийн гэр бүлийн хүмүүс учраас хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогч нарын эмчилгээний зардалд 2.655.349 төгрөгийг зарцуулсан нь баримтаар тогтоогддог. “Эсто” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол үнэлгээгээр 14.495.000 үүн дээр үнэлгээний хийлгэсэн 710.000 төгрөг нэмээд нийт 15.205.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Магванд олгуулах саналтай. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах. гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.Гт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан (хавтаст хэргийн 208-225, 213-217 дахь тал) тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч М.Гын эдлэх 1 (нэг) жил, 6 (зургаа) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар М.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас - зорчигч 68 настай, эрэгтэй К.Боохойн эрүүл мэндэд хоёр талын уушгины няцрал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт /300 мл/, зүүн уушгины бүрэн бус авчилт, баруун шуу ясны далд хугарал, цээжний баруун талын 3 дугаар хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, цээж, баруун шуу, шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх зулгаралт бүхий амь насан аюултай хүнд хохирол,

- зорчигч 38 настай, эмэгтэй Б.Сайнболорын эрүүл мэндэд элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /150 мл/, духны дэлбэнгийн голомтлог няцрал, дагзны хуйханд шарх, дух, цээж, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол,

- зорчигч 11 настай, эмэгтэй Г.Халиун нарын эрүүл мэндэд баруун бөөр болон элэгний няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, цээжний баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол,

- зорчигч 5 настай, эмэгтэй С.Хулангийн эрүүл мэндэд баруун шаант ясны хугарал, тархи доргилт, хамрын зүүн сүвний доор зулгаралт, хэлний салстын язрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас 2 хүнд хүндэвтэр, 3 хүнд хүнд хохирол учирсан ч эдгээр хүмүүс нь шүүгдэгчийн гэр бүлийн хүмүүс учраас хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогч нарын эмчилгээний зардалд 2.655.349 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаас төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Гаас 15.205.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч (“Эсто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч) С.Магванд олгох нь зүйтэй.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Гын .......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Манлай овогтой М.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 15.205.000 (арван таван сая хоёр зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч (“Эсто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч) С.Магванд олгосугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Гын ....... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй

 

7. Шүүгдэгч М.Г нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаас төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ