Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Ц.Г-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....... өдөр ....... төрсөн, ... настай, ...тэй, ...боловсролтой, биеийн тамирын багш ажилтай, ам бүл .........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Ц.Г- (РД: ....)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо British school of Ulaanbaatar сургуулийн гадна талбай дээр хохирогч Д.Этой маргалдсан, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ц.Г: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 хороо British school of Ulaanbaatar сургуульд аж ахуйн ажилтнаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цаг 30 минутад санагдаж байна тэр өглөө би шөнийн ээлжид ажиллаад буусан бөгөөд ээлж хүлээлгэх үед бид нар хуралддаг бөгөөд би тэр хуралд сууж байгаад чөлөө авч гараад гадаа сургуулийн ойр орчмоор цас цэвэрлээд байж байсан юм. Манай ажилчид хуралдаж дуусаад нөгөө элжийн Оргилболд гэх залуу “ та нарыг хариуцлагагүй ажилласан байна гэж хуралдаанаар хэлж байна. Танай ээлжийн ахлах чамайг муу ажиллаж байна гэж хэлэхээр нь би тухайн үед бараг цас цэвэрлэж дотогшоо гүйгээд бараг гадаа ажил хийх боломжгүй байсан. Тэгээд би цасаа цэвэрлэж байхад Ганзориг гэх ээлжийн ахлах гараад ирэхээр нь түүнд хандаж “намайг сэлгүүцлээ гэвэл камераа шалга, чи хүний хаягдлыг ядарсан хөгшинд зардаг чи хүний хаягдал дамласан дамчин” гэж ширүүхэн хэлж маргалдаж эхэлсэн бөгөөд бид 2 явж байсан бөгөөд зүүн гарын алгаараа миний баруун хацар болон хамраас цус гараад байхаар нь би цагдаагийн 102 дугаарт “ажлын байран дээр зодуулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тухайн үед Ганзоригт цохиулсны дараа миний хамар битүүрээд байхаар нь дуудлага өгсөн...” (хавтас хэргийн 7-8 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2-р сарын 18-ны өдрийн шинжээчийн 3001 дугаар “...Д.Эын биед хамар ясны хугарал, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 4 хороо British school of Ulaanbaatar сургуульд ажиллаж байсан юм. 09 цагийн үеийн хуралдаан дээр Элдэв-Очиртой хамт гарсан хамгаалагч Даваадалай нь Элдэв-Очирыг хамгаалалт хийлгүй дотогшоо орсон гэсэн яриа хийгээд өнгөрч байсан. Тухайн үед бид нар хурлаас гараад сургуулийн яг төв талбай дээр Элдэв-Очир надтай тааралдаад “яах гээд хүний бөгс ухаад байдаг юм” гэж хэлээд байхаар нь би өөдөөс нь “чи хурал дээр хэн хэлсэн ээ өөрөө ол” гэж хэрүүл маргаан бид 2-н дунд гарсан бөгөөд Элдэв-очир намайг “дамлагч, бөгс ухагч” гэх зэргээр доромжлоод байхаар нь би Элдэв-Очирыг сургууль руу хамт явж ороод тэр хов хэлсэн хүнээ ольё гэж хэлээд цуг явж байгаад уур хүрээд зүүн гарын алгаараа маш хүчтэй Элдэв-Очир баруун талын хацар хэсэг рүү нь 1 удаа гараараа алгадсан юм. Тухайн үед Элдэв-Очирын хамар болон уруулаас нь цус гараад байхаар нь би Элдэв-Очироос салаад байж байтал удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.” (хавтаст хэргийн 35 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

          Шүүгдэгч Ц.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-41, 43-44 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал),

Хохирол төлбөрийн баримт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

          Хохирол төлбөр барагдуулсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 52 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо British school of Ulaanbaatar сургуулийн гадна талбай дээр хохирогч Д.Этой маргалдсан, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Элбэгдорж болон шүүгдэгч Ц.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №3001 дугаартай дүгнэлт, Хохирол төлбөрийн баримт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),       Хохирол төлбөр барагдуулсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 52 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Элбэгдоржийн эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт язарсан шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Ц.Г түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Г, хохирогч Э.Элбэгдоржийн эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт язарсан шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анха удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 38-41, 43-44 дэх тал) зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Гт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Элбэгдоржийн эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Элбэгдорж нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 175.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болох нь  Хохирол төлбөр барагдуулсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 52 дэх тал) тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Гт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ