Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0083

 

З.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч З.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарыг оролцуулан хийж, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор З.Э-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга Д.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаар "Сахилгын арга хэмжээ тооцох тухай" захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1859582 төгрөг гаргуулах, захиралд олгодог 5 жил тутмын нэмэгдэл 3832800 төгрөг гаргуулах гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Д захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа'. З.Э-ын сургуулийн захирлаар 2010 оноос хойш ажиллахдаа ажлын дадлага туршлага суусан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. З.Э-ыг эхнэртэйгээ хамт ажилладаг гэж ажлаас нь чөлөөлөөгүй. Тухайн хүнтэй холбогдуулан аливаа шийдвэр гаргахдаа мэдүүлэг гаргаж өгөх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдүүлэг гаргах бол хоёр өөр ойлголт байгаа юм. Нийтийн албанд нийтийн болон

 

Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба энэ өдрөөс хойш ажлаас халагдах хүртлээ өөрийн эхнэр дээрээ олон удаагийн тушаалаар урамшуулал олгосон байдаг юм. Тушаал гаргах бүртээ нэг ч удаа мэдүүлэг гаргаж өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/101 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар ажиллаж байна.

Урьд нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан З.Э нь өөрийнхөө нэрт ур чадварын нэмэгдэл олгох тушаал гаргах бүртээ хуульд заасан мэдүүлэг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас халагдсан ба ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э-ыг анх сургуулийн захирлаар томилсон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй хэрнэ Аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар "Түр томилох тухай" захирамж гаргасан. Сумын Засаг даргын захирамж болон аймгийн Засаг даргын дээрх захирамж тухайн өдрийг хүртэл хүчинтэй хэвээрээ байхад аймгийн Засаг дарга өөр захирамж гаргаж З.Э-ыг ажлаас халсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дүгээр "Сахилгын арга хэмжээ тооцох тухай" захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Э-ыг Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдолдоо:

Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх нь З.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг цуглуулж хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тогтоогоогүй, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Ц нэхэмжлэгч З.Э-ын

  1. өөрийн эхнэр Ч.Э-тэй тус сургуулийн багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан
  2. эхнэр Ч.Э-т улирлын мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэн 2012 оны 28, 30, 41 тоот, 2013 оны 29 тоот тушаалуудыг гаргасан
  3. эхнэр Ч.Э-т урамшуулалт цалин олгох асуудлыг шийдвэрлэн 2013 оны 04 сарын 18-ны өдрийн 20 дугаар тушаалыг гаргасан
  4. Удаа дараа өөртөө урамшуулал олгохоор шийдвэрүүд гаргаж байсан зэргээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.2-т заасны дагуу албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдэл гаргалгүйгээр мөн хуулийн 11 зүйлийн 11.1-т заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаартай захирамжаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нийтийн албан тушаалтан З.Э дээрх ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай бичгээр мэдэгдэл гаргаагүй гэдгийг тогтоосон атлаа хариуцагчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсгийг зөрчсөн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасан "ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх" үүргийг төрийн байгууллагын удирдлага хэрэгжүүлэхээр заасан байгаа.

Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар захиргааны албан тушаалтан юм.

Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль гэх төрийн үйлчилгээний байгууллагын шууд харьяалах удирдлага нь Ховд аймгийн Засаг дарга биш болно.

Нэхэмжлэгч Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал З.Э болон хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд Боловсролын тухай хуульд заасан албан тушаалтны хоорондох харилцаа байхаас бус төрийн байгууллага, албан тушаалтан нарын хоорондох харилцаа байхгүй юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. дахь хэсэгт төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авна гэж зааж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсэгт ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд шууд харьяалах удирдлага нь өөрийн байгууллагын бүтцэд хамаарах асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх тухай зохицуулалт байхад шүүх "төрийн байгууллага, албан тушаалтан" гэх эрх зүйн ойлголтуудыг ялган зааглахгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Ц-г буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн төрийн байгууллагын удирдлага нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах талаар бичгээр зөвлөмж гаргаагүй нь нийтийн албан тушаалтан З.Э нь өөрийн эхнэр Ч.Э-т холбогдох хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, гэрээ байгуулах зэрэгтээ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлэг гаргалгүйгээр хориглолт хязгаарлалтыг зөрчсөнийг зөвтгөх хууль зүйн үндэслэл гэж үзэж байгаа бөгөөд хуульд ийм заалт байхгүй байгааг анхаарна уу.

Зөвлөмж гаргасан гаргаагүй хамааралгүйгээр хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, гэрээ байгуулах зэрэгт мэдэгдэл гаргаж, дээд шатны албан тушаалтнаар шийдвэрлүүлэх нь хуулийн гол зорилго зарчим байх.

Хариуцагчаас 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаартай захирамжаар нэхэмжлэгч З.Э-ыг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа өөртэй хамааралтай, нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн, мөн өөртөө хамааралтай асуудлаар шийдвэр захиргааны актыг 2012-2013 онуудад удаа дараа гаргаж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нэг ч удаа бичгээр мэдэгдэл гаргаж байгаагүй нь сахилгын зөрчил гэж үзсэн бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь нийтийн албан тушаалтан гаргасан зөрчлийн шинж, гэм буруу, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байгаа болно. Албан тушаалтан өөртөө хамааралтай этгээд холбогдох шийдвэр, аль эсвэл өөрийнхөө албан тушаалын давуу байдлыг ашиглан өөрт ашигтай шийдвэр гаргах явдлыг таслан зогсоохоор энэ хуулийг гаргасан, түүнийг нь дагаж мөрдөх ёстой гэж үзэж байна. Ер нь хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий аливаа албан тушаалтан дээд шатны буюу өөрийг нь томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгогдох урамшуулал нэмэгдлийг өөртөө олгуулахаар шийдвэр гаргаад байгаа нь өөртөө ашигтай шийдвэр гаргаад байвал яах вэ гэдгийг ч бодож үзэх ёстой. З.Э ийм байдал гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтад байгааг анхаарна уу.

Ховд аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлага, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяалах доод шатны албан тушаалтан болох нэхэмжлэгч З.Э хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу сахилгын шийтгэл ногдуулсан тул Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ын гаргасан гомдолтой нэхэмжлэгч З.Э, өмгөөлөгч Д.Э бид нар танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Ховд аймгийн засаг дарга Д.Ц 2013 оны 08 сарын 21-ний өдрийн Б/84 дугаартай захирамжаар Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Зууннасангийн Энхбаярт нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт нь хууль бус болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч З.Э нь өөрийн эхнэр Ч.Э-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. /эхнэр/ Ч.Э-тэй холбогдуулан Монгол улсын засгийн газрын 54 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлж тухайн багшид хийсэн ажлын нь нэмэгдлийг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн дүгнэсэн хувиар тооцож эрх зүйн акт гаргаж байсан нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж үзэж байна.

Учир нь З.Э нь 2012 оны 11 сард хөрөнгө орлогын мэдүүлэг, албан (үргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй мэдэгдлээ гаргаж Мянгад сумын засаг- дарга тамгын газарт хүргүүлсэн бөгөөд төрийн захиргааны байгууллага /Засаг дарга/ нийтийн албанд нийтийн болон хувийн 1шиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн, |усч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх түүнийг арилгах талаар зөвлөмж өгөх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байдаг.

Нэхэмжлэгч З.Э нь өөрийн эхнэр Ч.Э 2012 оны 04 сарын 18- ны өдрийн 20 дугаартай тушаалаар урамшуулалт цалин олгосон ба энэ үед нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Хариуцагч энэ тушаалын он сар өдрийг ташаа бичсэн байна.

Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 25 дугаартай шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж 5айгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаар захирамжаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр З.Эт сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “нэхэмжлэгчийг өөрийн гэр бүлийн хүндээ улирлын мөнгөн урамшуулал болон урамшуулалт цалин олгох тушаал гаргасан, мөн өөртөө удаа дараа урамшуулал олгосон шийдвэрүүд гаргаж байсан” хэмээн буруутгажээ.

Нэхэмжлэгч нь сургуулийн захирлын үүрэгт ажлаа гүйцэтгэх явцаа Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу “Үр дүнгийн гэрээний урамшууллыг багш ажилчдад олгох”, “Багш ажилчдад улирлын мөнгөн урамшуулал олгох” тухай тушаалуудыг гаргаж байжээ. Харин дээрх тушаалын хавсралтаар багш, ажилчдад олгох мөнгөн урамшууллын хувийг тогтоохдоо Засгийн газрын 54 дүгээр тогтоолын хавсралт 2-д заасан “Сургалтын байгууллагын албан хаагчийн улирлын ажлын үр дүнг үнэлэх аргачлал”-ын дагуу сургалтын менежер төлөвлөж тогтоосон байна. Тиймээс “өөртөө болон өөрийн эхнэр Ч.Э-т урамшуулал олгохоор шийдвэрүүд удаа дараа гаргаж байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх тухай захирлын тушаал нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Сургуулийн дотоод журмын 4.1.9 дэх заалтыг баримталж нийт ажилчдад олгосон байх тул нэхэмжлэгчийг “өөртөө болон эхнэртээ давуу байдал бий болгосон” гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх хуулийн зорилго бол ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн баталгаажуулах зорилготой. Гэтэл нэхэмжлэгч бүх багш нарт болон түүний дотор өөрийн эхнэрт мөнгөн урамшууллыг олгосон байдал нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх, нийтийн эрх ашгийг хохироосон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь энэхүү урамшууллыг хууль, дүрмийн дагуу бүх багш нарт олгож байгаа тул ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй.

Бага дунд боловсролын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөртөө болон эхнэртээ хууль, дотоод журмыг үндэслэж түлээ нүүрсний хөнгөлөлт авах эрхтэй байна.

“Ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй тохиолдолд мэдүүлээгүй” гэж буруутгасан тухайд: З.Э болон түүний гэр бүлийн хүн болох сургуулийн математикийн багш Ч.Э нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн сургуульд захирал, багшаар томилогдон ажиллаж байсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-т “ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх” үүрэгтэй байх ба төрийн байгууллага энэ талаар нэхэмжлэгчид зөвлөмжийг хүргүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөөтээгүүр хэрэв хариуцагчийн гомдолд дурдсанчлан Ховд аймгийн Засаг дарга түүний дээд шатны албан тушаалтан биш байсан бол сумын Засаг даргын зүгээс дээрх хуулийн дагуу зөвлөмжийг хүргүүлэх, тухайн үед хяналт болон зөвлөмжийг өгч ажиллах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдүүлэг бичих үүрэг үүссэн талаар урьдчилан мэдэгдээгүй, зөрчлийг засах боломж олгоогүй атлаа гэнэт түүнийг ажлаас халж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн тухайд байгууллагын дотоод журамд зааснаар хөнгөлөлт урамшуулал эдлэх бол дээд шатны байгууллагад энэ тухайгаа мэдүүлэх замаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцүүлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

 

  1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ