Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн *******,******* гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 сарын 20-ны өдрийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Тогоот” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос хуурай хэрэглээний нарс мод 171 ширхэг буюу 5.3252м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406м3, нойтон түлээний шинэс мод 60 ширхэг буюу 1.7012м3-ыг хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Lovol TE-200 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 3476.623.14 (гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуун хорин гурван төгрөг, арван дөрвөн мөнгө) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 10 дугаар сард надад хэрэгцээ гарч мод бэлтгэсэн юм. Ийм юм болно гэдгийг мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа зөвшөөрч байна... гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ийн иргэн ******* нь “Тогоот” гэх газраас хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан хохирлыг мэргэжлийн ойн ангиар гаргуулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 36-37 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баяндун сумын Цагдаагийн хэсэгт эргүүлийн цагдаагаар ажилладаг. ... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр экологийн асуудал хариуцсан байцаагч ахлах дэслэгч хамт тус сумын 1 дүгээр баг “Тогоот” гэх газарт явж байхад иргэн ******* гэх айлын малын хашаа нь шинэ тайрсан модоор хийсэн байсныг илрүүлэн ажилласан...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 20-д гаргаад өдрийг нь сайн санахгүй байна. ах манай гэрт ирээд трактороо өгөөч гэрийнхээ хог шороог цэвэрлэмээр байна гэж хэлээд миний эзэмшлийн тракторыг гуйгаад байхаар нь өгсөн. Улмаар би 5-6 хоногийн дараа ахтай уулзаад трактор авчирч өгөх хэрэгтэй байна гэж хэлэхэд миний тракторыг авчирч өгсөн. Намайг аймагт байхад цагдаа ярих тэр үед би ахыг мод тайрсан талаар мэдсэн. Би энэ тухай мэдээд ахтай уулзахад харин тийм ээ ах нь чиний трактороор хоёр тэвш мод татсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 48-49 тал/

 

Дорнод аймгийн Баяндун суман дахь сум дундын ойн ангийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №2022/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Бэлтгэсэн  171  ширхэг  хуурай  нарс  мод  нь  туушийн мод учраас модон

материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1, 4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадваргүй хуурай нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоомерт модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 224874 төгрөгөөр бодно. 174 ширхэг хуурай нарс мод, 5,3252м3х1, 4х224874=1676498.6 төгрөг болно.

  1. Бэлтгэсэн  39  ширхэг  хуурай  улиас  мод  нь  туушийн  мод учраас модон

материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадваргүй хуурай улиас төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 224874 төгрөг болно. 39 ширхэг хуурай улиас мод нь 1,3406м3х,14х224874=442052,5 төгрөг болно.

  1.   Бэлтгэсэн 60 ширхэг   нойтон шинэс мод нь нойтон түлээний мод учраас

модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай нойтон шинэс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 570216 төгрөг болно. 60 ширхэг нойтон шинэс мод нь 1,7012м3х1, 4х570216=1358072,04 төгрөг болно. Нийт 3476623.14 төгрөг болно...” гэжээ. /хх-ийн 63-64 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлүүд /хх-ийн 17-30 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 69-78 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53, 87-88 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Тогоот” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос хуурай хэрэглээний нарс мод 171 ширхэг буюу 5.3252м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406м3, нойтон түлээний шинэс мод 60 ширхэг буюу 1.7012м3-ыг хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Lovol TE-200 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 3476.623,14 (гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуун хорин гурван төгрөг, арван дөрвөн мөнгө) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, Дорнод аймгийн Баяндун сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *******ын гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг өмгөөлөгч миний хүсэлтээр Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээний комисс үнэлсэн тул уг үнэлгээгээр тогтоож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.”,  27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”,  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан” байна гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Хэрлэн сумын үнэлгээний комиссоор хийлгүүлсэн үнэлгээг хүлээн авах боломжгүй ба хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний үнэлгээгээр гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Тогоот” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн хуурай хэрэглээний нарс мод 171 ширхэг буюу 5.3252м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406м3, нойтон түлээний шинэс мод 60 ширхэг буюу 1.7012м3, модуудыг бэлтгэж нийт 3476.623,14 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шинжээчийн /хх-ийн 60-64/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ын ойн санд учруулсан хохирлыг нийт 10.429869,42 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

 

 Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Lovol маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь иргэн ийн эзэмшлийнх болох нь түүний “... ах манай гэрт ирээд трактороо өгөөч гэрийнхээ хог шороог цэвэрлэмээр байна гэж хэлээд миний эзэмшлийн тракторыг гуйгаад байхаар нь өгсөн...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч д буцаан олгож,  уг машины үнэ болох 6111.963 төгрөг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүлийг,

  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 216,000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй хуучин сүх зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, дээрх эд зүйлсийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 10429.869,42 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод 171 ширхэг буюу 5.3252м3, хуурай хэрэглээний улиас мод 39 ширхэг буюу 1.3406м3, нойтон түлээний шинэс 60 ширхэг буюу 1.7012м3 модууд, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүл нь шүүгдэгч *******т, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Lovol маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь эзэмшигч т тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 216.000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 10429.869,42 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3476.623,14 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6111.963 төгрөг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 216.000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй хуучин сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Lovol маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч д буцаан олгож, 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөгийн модыг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хуучин чиргүүл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 171 ширхэг буюу 5.3252м3 нарс мод 1676.498.6 төгрөг, хуурай хэрэглээний 39 ширхэг буюу 1.3406м3 улиас мод 442052,5 төгрөг, нойтон түлээний 60 ширхэг буюу 1.7012м3 шинэс мод 1358072,04 төгрөгийн мод зэрэг нь шүүгдэгч *******д хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

 9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 216.000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 9000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ