Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00314

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00314

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 дүээр хороолол, өөрийн байранд байрлах, “Цацал Мон” ХХК /Регистрийн дугаар:2085801/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ТЭЦ-ын зүүн урд талд байрлах, “Хөнгөн бетон” ХК /Регистрийн дугаар:2018098/-д холбогдох 

Гэрээний үүрэгт 49,449,250 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                              

Нэхэмжлэгч “Цацал Мон” ХХК шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

          Хариуцагч “Хөнгөн бетон” ХК-д 2015 онд 41,000,000 төгрөийн цементэн зуурмаг нийлүүлсэн. Цеметэн зуурмагийн үнэ 33,449,250 төгрөг, түүний алданги болох 16,000,000 төгрөг, нийт 49,449,250 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Цацал Мон” ХХК-ийг төлөөлж Т.Нямдорж, хариуцагч “Хөнгөн бетон” ХК-ийг төлөөлж Ц.Цэндсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 49,449,250 төгрөгнөөс 8,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 41,449,250 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч “Цацал Мон” ХХК нь хариуцагч “Хөнгөн бетон” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 49,449,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 49,449,250 төгрөгнөөс 8,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 41,449,250 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцожэвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                 

 

1.”Цацал мон” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хөнгөн бетон” ХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 49,449,250 төгрөгнөөс 8,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 41,449,250 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 405,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ