Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 183/2017/00077/И |
Дугаар | 183/ШШ2017/00351 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2017/00351
2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/00351 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 21 байр, 33 тоотод оршин суух, Боржигин овогт Лувсанжамбаагийн Наранцэцэг /Регистрийн дугаар:УГ64071501/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын нэхэмжлэлтэй,
М.Алтанчимэг, М.Болд нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Босоо трейд” ХХК-ийн захирал М.Болд нь миний төрсөн дүү Л.Мөнхчулуунтай худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн бөгөөд уг гэрээгээр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 байрны, 2 орц, 19 тоотод орших нэг өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцож үнэ хөлсөө өгөлцөж авалцсан байдаг бөгөөд Л.Мөнхчулуун нь тухайн худалдан авсан байрандаа өөрийн хөрөнгөөр засвар хийж 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байсан. Уг орон сууцанд засвар хийж байсан бөгөөд засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Ш.Сосорбарам захиралтай “Эс Эм Эс” ХХК ажиллаж бйасан Ш.Сосорбарам болон М.Болд нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба М.Болд нь байрны засварын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тухайн байрнаас орон сууц авахаар харилцан тохиролцсон учраас энэ байрны засварын ажил дууссангуут чиний байрыг шилжүүлж өгнө гэж хэлээд тус байрыг худалдсан.
Миний дүү Л.Мөнхчулуун тухайн үед энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байр худалдан авсан бөгөөд тухайн байрандаа амьдарч байгаад 2010 онд мөнх бусыг үзүүлсэн тул бидний ээж Ч.Отгон нь Л.Мөнхчулууны шаардах эрхийг өвлөн авч хэрэгжүүлэхээр болсон Л.Мөнхчулуунийг бурхан болсноос хойш миний ээж Ч.Отгон нь тус байранд амьдарч байгаад өөд болсон. Энэ хугацаанд М.Болдоос байраа шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар тухайн байрны өмчлөгчөөр М.Болдын төрсөн дүү М.Алтанчимэг байгаа. Миний ээж Ч.Отгон бурхан болохоосоо өмнө Л.Мөнхчулуунаас шилжүүлэн авсан шаардах эрхээ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Л.Наранцэцэг надад шилжүүлэн өгсөн болно. Энэ нөхцөл байдлыг судлан үзэхэд “Эс Эм Эс” ХХК-ийн захирал Ш.Сосорбарам нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 65 дугаар байрны засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Ш.Сосорбарам нь М.Болдтой гэрээ байгуулсан тухайн ажлыг гүйцэтгүүлсэн. М.Болд нь ажил гүйцэтгэсэн хөлсөндөө орон сууцнууд авсан. Тухайн орон сууцаа бусдад худалдсан байдаг бөгөөд Ш.Сосорбарамаас ажлын хөлсөндөө авсан орон сууцнуудыг М.Болд шилжүүлэн авахдаа өөрийн нэр дээр болон төрөл садан хүмүүсийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Харин худалдаж авсан Л.Мөнхчулуунд байрыг нь шилжүүлэн өгөөгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно.
Уг хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05338 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд М.Алтанчимэг, М.Болд нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие М.Алтанчимэг, М.Болд нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар М.Болдтой холбогдсон тул дан ганц М.Алтанчимэгийг эрэн сурвалжлах тухай болгож нэхэмжлэлийг тодруулга хийж байна. Иймд М.Алтанчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Алтанчимэг, М.Болд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох нь М.Болдыг эрэн сурвалжлах тухай хүсэлтээсээ татгалзаж, М.Алтанчимэгийг эрэн сурвалжлахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
М.Алтанчимэг, М.Болд нарт холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байр, 19 тоот байрыг М.Алтанчимэгт өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Наранцэцэгийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05338 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
М.Алтанчимэг нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-235 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон, улмаар М.Алтанчимэгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй болсон байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.Алтанчимэгийг эрэн сурвалжилсугай.
2.М.Алтанчимэг /Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол, 14-235 тоотод хаягт/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагадүүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ