| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0202/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/238 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ням-Ояир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Н.Ням-Очир,
Шүүгдэгч Д.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2211 00000 0037 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1992 оны 05 сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 10-611 тоотод тоотод оршин cyyx.i/урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 88-А дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 2 жилийг хасч 3 жил 1 сарын хорих ялаар; Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялааруЪаянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар 2 жил 11 cap 04 өдрийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялын эдлэх хугацаа 2021 оны 09 сарын 07-ний өдөр дуусч суллагдсан,
Шүүгдэгч Д.О нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 25 дугаар гудамжны 388 тоотод Ч.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 25 дугаар гудамжны 388 тоотод архи ууж согтуурсан үедээ хохирогч Ч.Алтангэрэлийг зодож, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Д.Ооос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Ооос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр багын найзууд болох Данаажав, Мянганбаяр нартай уулзахаар болоод Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 25-388 тоот нийтийн байрны 3 номерын өрөөнд ирсэн. Би тухайн үед эхнэр Дэлгэрцэцэгийн хамт тухайн нийтийн байранд амьдардаг байсан юм. Би хоёр найзын хамт 2.5 литрийн савалгаатай сэнгүр пиво гурвыг ууж дуусгаад сүүлийн нэгийг ууж байхдаа гарч 00 ирсэн. 00 орчихоод байрлуу орох үед нийтийн байрны 8 тоот өрөөний нэг эгч гарч ирээд намайг нүүр лүү алгадахаар нь та яаж байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад би эмэгтэй хүнтэй юм ярихгүй гэхэд нөхөр нь гэх эрэгтэй гарч ирэхээр нь танай эхнэр намайг алгадчихлаа гэж хэлэхэд, яадаг юм бэ пизда гэж хэлэхээр нь би тэр хүнийг барьж аваад, хоёулаа нилээн зууралдаад, тэр ах намайг шанаа руу нэг цохихоор нь би зөрүүлж зүүн шанаа хэрэг рүү нь цохисон, энэ үд эхнэр нь гэх эмэгтэй нөхрө аваад, манай хоёр найз намайг салгаад өрөө өрөөндөө орсон байхад цагдаа нар ирээд аваад явсан..” гэсэн мэдүүлэг /хх-85/8
Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-5/ “..2021 оны 12 сарын 08-ны өдөр эхнэр бид 2 ажлаа тараад 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 25-388 тоот нийтийн байрандаа ирсэн...тэгээд тэр гурван залуу бие засчихаад нийтийн байр луугаа ороод коридорт орилолдоод байхаар нь манай эхнэр гараад та нар орилолдоод нялх нойтон хүүхэдтэй айлуудыг тайван байлгахгүй байна өрөөндөө орооч гэхэд нэг залуу нь эхнэр лүү дайраад байхаар нь би өрөөнөөсөө шагайтал тэр залуу нь би эмэгтэй хүн зодохгүй, чамайг зодно гэж хэлээд миний нүүр лүү 1 удаа цохисон, тэгээд би яагаад намайг цохиж байгаа юм бэтэхэд эмэгтэй хүн зодохгүй чамайг зодно гэж дайраад хамт байсан 2 залуу нь салгах гэж байсан ба нөгөө залуу нь миний толгойны зүүн хэсэг рүү цохиж хүзүүнээс боогоод миний өмссөн цамц болон фодволкийг татаад урчихсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.С 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд: /хх-12-13/ “..Ч.А биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ч.Ал учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж үүний улмаас зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч нь Ч.А нь 168.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Оод
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР