Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/00366

 

2017 оны 02 сарын 07 өдөр

         Дугаар 183/ШШ2017/00366

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 32 зайсан, 27Б байр, 1401 тоотод оршин суух, Тайж овогт Мөнхөөгийн Өлзийсайхан /Регистрийн дугаар:УС65123118/-ийн  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат хар чонотын 11 байр, 33 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден 302 байрны 601 тоотод оршин суух, Хангайтан овогт Цэвээнжаргалын Одгэрэл /Регистрийн дугаар:УХ65061475/-д холбогдох

          Хууль бус эзэмшилээс чөлөөүүлэх тухай хэргийг хүлээн авч хянаад  

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч М.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам /17050 / Дүнжингарав гудамж, 35/3 тоот 167,5 м.кв аялал жуучлалын зориулалттай Ү-2206046537 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам /17050 / Дүнжингарав гудамж, 37/3 тоот хаягт байршилтай 167,5 м.кв аялал жуучлалын зориулалттай Ү-2206046536 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь миний албан ёсны өмч болно.

Хариуцагч Ц.Одгэрэл нь миний албан ёсны хөрөнгөд хууль бусаар суун эзэмшиж чөлөөлж өгөхгүй байгаа тул холбогдох хуулийн дагуу бусдын хууль бус эзэмшилээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ц.Одгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

                                                                                          

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                 

 

М.Өлзийсайхан нь хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан хууль бус эзэмшилээс чөлөөүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнзөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.М.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Ц.Одгэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгнөөс тал хувь болох 578,975 төгрөгийг улсын төсвөөс, 578,975 төгрөгийг хариуцагч Ц.Одгэрэлээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ