Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч М.Ш /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 00524 0085 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1993 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 11-249 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24-р сургуулийн ард хохирогч Б.Жамъянгийн Самсунг нөүт 8 маркийн гар утсыгутсаа өгөөч, би хүнтэй яриад өгье гэж хэлэн хууран авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Жа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24-р сургуулийн зүүн хойд талд байх хүн сууж болдог газарт сууж байсан чинь 30 орчим насны эрэгтэй хүн араас ax гар утсаа өгөөч, хүнээс юм асуугаад өгье гэж гуйхаар нь гар утсаа өгөөд эргээд харах хооронд уг эрэгтэи хүн алга болсон байсан яг хаашаа явсан талаар бол хараагүй.. гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамт архи уудаг дүү болох Шинэбаатар, мөн миний найз бүсгүй Нармандах нартай хамт явж байсан.. Шинэбаатар тэр хүнтэй уулзаад ард үлдсэн бөгөөд ардаас Шинэбаатар гүйж ирсэн бид 3 такси бариад орж суугаад хөдөлснийх нь дараа Шинэбаатар хүний утас авчихлаа гэж хэлсэн. Бид 2 хариуд нь юу ч хэлээгүй бид 3 цайз орчим очсон дараа нь Шинэбаатар хүнээс авсан утсаа зарсан тухайн үед би бага зэрэг согтуу байсан болохоор яг хаана зарсан талаар мэдээгүй. ..Шинэбаатар мөнгөгүй байсан сүүлд мөнгөтэй болсон байсан миний бодлоор авсан тэр гар утсаа зарж мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө архи авсан байх тэр өдөр Шинэбаатар олон архи авсан яг хэдэн шил авсан талаар мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-20-22/, гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-З6-37/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий гудамжинд иргэн Э.Эрдэнэбаярын Самсунг эс 20 пи маркийн гар утсыг утсаараа ганц яриад өгье гэж хууран авч 1.599.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 Хохирогч Э.Эр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 5 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 05:00-05:40 цагийн хооронд Монелоос доошоо сүмийн хашаа руу алхаж явсан. Тухайн үед найзындаа архи уучихсан согтуу явж байсан. Намайг сүмийн хашааны хажууд алхаж явтал дээрээс уруудаж явж байсан цагаан өнгийн приус зогсоод утсаараа ганц яриулчхаач гэхээр нь өөрийнхөө Samsung S20P загварын цагаан өнгийн гар утсыг өгтөл ярьж дуустал машинд суучих гэж хэлсэн. Суухад доош уруудаад автобусны буудал хүрсэн бөгөөд миний гар утсаар ярьж байсан залуу машинаас буугаад хойшоо алхаад явахаар нь би машинаас буугаад араас нь очоод чи машинд суугаад ярьчих гэж хэлээд хамт машинд суусан. Тэгээд уг залуу ярьж байгаад дуусаад гэнэт машинаас буугаад зугтаахаар нь би араас нь гүйгээд сүмийн хашааны ойролцоо булан дээр барьж аваад ноцолдож байгаад халаасыг нь үзтэл миний гар утас гарч ирээгүй бөгөөд хагархай дэлгэцтэй утас гарч ирсэн. Тухайн үед уг приус машин нь хажууд ирж зогсоод харчихаад хөдлөөд явсан. Тэгээд би уг машиныг харах гэтэл харж чадаагүй бөгөөд уг барьсан залуугийн хамт байгууллагын хашааны ойролцоо ирээд хаалга цоожтой байхаар нь давж орох гэж байгаад алдчихсан юм. 25-26 насны 2 залуу байсан ба жолоочийнх нь царайг бол хараагүй миний утсаар ярьж байсан залуу нь 172 см өндөртэй, шөвгөр царайтай, богино үстэй залуу байсан. Самсунг эс 20 пи загварын цагаан өнгийн гар утас 354791641911561, 358890541911568 гэсэн имей кодтой, 2020 оны 11 дүгээр сард 1,990,900 төгрөгөөр авч байсан одоо гар утсаа 1.990.000 төгрөгөөр үнэлж байна..гэсэн мэдүүлэг /хх-97-101/,

 

Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед санагдаж байна манай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан-Өлгий 8-178 тоотод хуурай дүү Шинэбаатар архи уусан байдалтай согтуу ирсэн юм. Тэгээд манай гэрт ирээд намайг доошоо төв замруу дөхүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн приус 20 маркийн цагаан өнгийн 5380 УБН улсын дугаартай автомашинтайгаа автобусны буудал хүртэл хүргэж өгөх гээд явсан юм. Тэгээд гудамжаар доошоо уруудаж байхад үл таних залуу зам дээр гар өргөөд зогсож байхаар нь такси барих гэж байна гэж бодоод уг залууг замаасаа авсан. Тэгээд тэр залуу машины хойно суугаад уруудаад бууна гэж байсан. Замдаа уруудаад явж байхад Шинэбаатар тухайн залуутай юм ярьж байгаад тэр залуугаас гар утас байвал түр өгч байгаач утсаар яриад өгье гээд тэр залуугийн гар утсыг авч байсан. Түүнээс хойш хэсэг явж байгаад би тэр 2-ыг автобусны ойролцоо буулгаад яваад өгсөн ба Шинэбаатар нөгөө залуу хоёр хамтдаа буугаад үлдсэн юм.. гэх мэдүүлэг /хх-130-132/,

 

Гэрч Б.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүнсний юм авах гээд мөнгө олдохгүй байхаар нь би Шинэбаатарын надад үлдээсэн Самсунг эс20 маркийн гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цасан бороо нэртэй ломбардад өөрийн бичиг баримтаар 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ба мөнгөөр нь хоол хүнсний зүйл аваад хэрэглээд дууссан. Тухайн үед гар утасны хугацаа дууссан тул 2 удаа гар утсыг сунгаж байсан ба сүүлдээ мөнгө олдохгүй гар утсыг сунгахгүй байж байтал гар утас ломбардад зарагдчихсан.. гэх мэдүүлэг /хх-151-153/,

 

Шүүгдэгч М.Шаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Монел худалдааны төв дээр очоод 100.000 төгрөгөөр үл таних хүнд зараад уг мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл худалдан аваад хэрэглээд дуусгасан. Би гар утсаар яриад өгье гээд худлаа яриад авсан юм.

..би тухайн үед нилээн согтуу байсан тул гар утсыг гар утасны эзэнд буцааж өгсөн санагдаад тухайн залуутай маргалдаад гар утсыг хайсан боловч олоогүй юм. Тэгээд тэр залууг дагаж явж байгаад гэрлүүгээ орчихоор нь яваад өгсөн. Тэгсэн миний энгэрийн халааснаас гар утас нь гарч ирсэн юм. Тэгээд би согтуудаа согтуурахаар гар утсыг буцаан өгөхгүй аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-64-65, 35-136/, гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-84/, хэргийн   газарт   үзлэг   хийсэн   тэмдэглэл,   гэрэл   зургийн   үзүүлэлт /хх-85-87/,Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-107-108/, шүүгдэгч М.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгчийн дээрхи хоёр үргэлжилсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг М.Шт сонсгож, яллах дүгнэлт үйлдэх хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Ш нь яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй, мөн энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч М.Ш нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олж архи, согтууруулах ундааны зүйл уух зорилгоор удаа дараа “хүнтэй яриад өгье” гэж худал хэлэн хуурч бусдын өмчлөлийн гар утсыг авч, ярьж буй дүр үзүүлж байгаад зугтан явж өөртөө шилжүүлэн авсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч М.Шт ял сонсгохдоо Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн дээрхи заалтыг журамлах боломжтой гэж үзлээ.

 

Тиймээс шүүгдэгч М.Шыг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа улсын яллагчаас шүүгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, нэмэлт тайлбартаа 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч өөрийгөө өмгөөлж үг хэлэхдээ “ээж 2 удаа цус харавсан, манай эхнэр ээжийг харж асардаг, би ажил хийдэг тул торгуулын ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан болно. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар шүүгдэгчийн ээж өвчтэй, түүнийг асран халамжилдаг, шүүгдэгч ажил, хөдөлмөр эрхэлдэг талаар ямар нэг баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлж барагдуулж чадаагүй, байнга архи ууж согтуурдаг нь хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч дээрхи 2 төрлийн ялыг эдлэх, биелүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн боловч түүний гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан хор уршгийг арилгаагүй, хохирол төлбөрөө төлөөгүй, товолсон шүүх хуралдаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи ууж согтуурч байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч М.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанаас өмнө М.Ш нь 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ш нь хохирогч Б.Ж учруулсан 280.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, хохирогч Э.Эр учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1.599.200 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхан 1-42 тоотод оршин суух олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Шын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Ш-тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар М.Ш-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Шын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Шаас 1.599.200 төгрөгийг гаргуулан хохирогч олгосугай.

 

6. Шүүгдэгч М.Шын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР