Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00380

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00380

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Пийс таур” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вишнфанд” ББСБ /Регистрийн дугаар:2823624/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюубилэгийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамж, 62-4 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа, 4 дүгээр гудамж, 124 тоотод оршин суух, Боржгон овогт Бат-Өлзийгийн Оюунчимэг /Регистрийн дугаар:НЛ92031507/-т холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 574,610 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.Оюунчимэг нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Улаанбаатар-3 салбараас 10527740 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Б.Оюунчимэг нь үндсэн зээл 490,550 төгрөг, үндсэн зээлийн хүү 67,550 төгрөг, торгуулийн хүү 8,010 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг нийт 574,610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Б.Оюунчимэг нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага болох 574,610 төгрөгнөөс торгуулийн хүү 8,010 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөгнөөс татгалзаад, хариуцагч үлдэх 558,100 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг,  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 93,100 төгрөгийг төлж, төлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

                                                  

                      ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                 

 

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 574,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох574,610 төгрөгнөөс торгуулийн хүү 8,010 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөгнөөс татгалзаад, хариуцагч үлдэх 558,100 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг,  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 93,100 төгрөгийг төлж, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцжээ.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.“Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Б.Оюунчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 574,610 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 574,610 төгрөгнөөс торгуулийн хүү 8,010 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөгнөөс татгалзаад, хариуцагч үлдэх 558,100 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг,  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 93,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 93,100 төгрөгийг төлж, төлүүлэхээр харилцан тохиролцсонзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,888 төгрөгнөөс тал хувь болох 8,944 төгрөгийг улсын төсвөөс, 8,944 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ