Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/00388

 

2017 оны 02 сарын 10 өдөр

       Дугаар 183/ШШ2017/00388

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Эрэл” ХХК /Регистрийн дугаар:2027194/-д холбогдох 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,182,202,809 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, Э.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                              

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Тус хэлтэст харилцагч “Эрэл” ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 15.1, 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заалтыг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийн 788,135,206 төгрөг түүнд ногдох алданги 394,067,603 төгрөг, нийт 1,182,202,809 төгрөгийн төлөөгүй өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас даатгуулагчдад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсэн амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүргэнэ.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 тоот “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаас батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-ийг үндэслэн 1,182,202,809 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Д.Наранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранчимэг нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,182,202,809 төгрөгнөөс алданги 394,067,603 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 788,135,206 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 588,135,206 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс” нь хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,182,202,809 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,182,202,809 төгрөгнөөс алданги 394,067,603 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 788,135,206 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 588,135,206 төгрөгийг төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХнь:                                                                                                 

 

1.”Цацал мон” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хөнгөн бетон” ХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,182,202,809 төгрөгнөөс алданги 394,067,603 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 788,135,206 /долоон зуун наян найман сая нэг зуун гучин таван мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг 2017 оны 03-6 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 588,135,206 төгрөгийг төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн .............дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 4,098,626 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод олгосугай.

         

          3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ