Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00390

 

2017 оны 02 сарын 13 өдөр

        Дугаар 183/ШШ2017/00390

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, “Атар Өргөө” ХК /Регистрийн дугаар:2039664/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэхийн нэхэмжлэлтэй,

Ц.Байгалмааг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................. оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                     

Нэхэмжлэгч “Атар Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ц.Байгалмаа нь 2012 оны 7 дугаар сарын 23-нд тус компанийн борлуулалтын албанд борлуулагчаар ажилд орсон. Аижллах хугацаанадаа 2016 оны 7, 8 дугаар сарын тооллогоор их хэмжээний бараа, бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байсан тул ажлыг нь түр түдгэлзүүлж, өр авлагыг барагдуулахыг шаардсан. Гэвч өр авлагыг барагдуулж дуусаагүй 5,303,528 төгрөгний үлдэгдэлтэй байна. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өр төлбөрөө барагдуулж дуусаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

2016 оны 12 дугаар сард БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалалын дагуу нэхэмжлэл гаргахад /Цагаач овогт Цагаанхүүгийн Байгалмаа нь БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23-54 тоот бүртгэлгүй  хэрнээ амьдардаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргасан боловч уг хаяг дээр оршин сууддаггүй/ БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШЗ2016/28049 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-г үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагч Ц.Байгалмааг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

“Атар Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Байгалмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Ц.Байгалмааг холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байр, 19 тоот байрыг М.Алтанчимэгт өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Наранцэцэгийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05338 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

М.Алтанчимэг нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-235 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон, улмаар М.Алтанчимэгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй болсон байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                               

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.Алтанчимэгийг эрэн сурвалжилсугай.

         

          2.М.Алтанчимэг /Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол, 14-235 тоотод хаягт/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагадүүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ