Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

                                          

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Баярчимэг,

Шүүгдэгч О.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт холбогдох эрүүгийн 2111 00000 0072 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1998 оны 12 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 24 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БэйкериХХК-д нарийн боовчин ажилтай, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжны 534 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Отгонбаярын Дөлгөөн, регистрийн дугаар:

 

Шүүгдэгч О.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хони зочид буудалд иргэн Б.Анирыг түүний эрүүл мэндэд хамрын хянга, баруун хажуу ханын зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хони зочид буудалд иргэн Б.Аниртай маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хамрын хянга, баруун хажуу ханын зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Дөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч О.Дөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянбүрдээс хажуу байрладаг Хони зочид буудалд очтол дөрвүүлээ сууж байсан манай найз Цогжавхлан танихгүй 2 хүнтэй хамт архи уугаад сууж байсан би тэр хоёр хүнийг нь танихгүй харин Цогжавхлан таньдаг байж магадгүй тэгээд сууж байсан чинь гаднаас 3 эмэгтэй орж ирсэн тэгээд бид нар хамт архи ууцгааж сууж байсан чинь нэг эмэгтэй нь тасраад орон дээр унтчихсан, тэгтэл нөгөө 2 охин нь бид 2 гарчихаад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй 2 залуу дагуулаад ороод ирсэн нөгөө 2 залуу нь орж ирээд гар утсаараа бичлэг хийгээд эхлэхэд манай найз Цогжавхлан та хоёр яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр залуутай маргалдсан тэгэхээр нь би наанаас нь босож та хоёр одоо больчих л доо гэж хэлэхэд болихгүй байсан.. нөгөө 2 залуу гараад зугтчихаар нь араас нь байна уу гэж гараад хартал нэг залуу нь шатан дээр зогсож байхаар нь гүйж очоод ноцолдож байх зуураа хамар нэг залуу нь гүйж очоод ноцолдож байх зуураа хамар, нүүр хэсэгт нь цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-28/,

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа шинэ жилийн баяраа тэмдэглэчихээд найз Батлхагвын хамтаар Нисдэг машин төвийн хажууд байрладаг Хони нэртэй зочид буудалд нэг өрөө аваад 2 эмэгтэй найзтайгаа уулзаад 05 цагийн орчимд авсан өрөөндөө архи уугаад юм яриад сууж байтал 2 эмэгтэй найз, манай найзууд хажуугийн өрөөнд байгаа хэдүүлээ оръё гэж хэлээд ортол миний санаж байгаагаар 5-аас дээш хүн байсан. ..тэр хоёр эмэгтэйг Батлхагва бид хоёроос харамлаад бөөнөөрөө зодох гэж дайрч босож ирээд ганц нэг нь барьж автал үүд хэсэг рүү нь зугтаагаад гүйтэл араас ирээд намайг нэг залуу нь барьж аваад миний хамар, нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд хамраас цус гоожоод би зугтаачихсан. ..Би томографид 140.000 төгрөгөөр харуулсан, 160.000 төгрөгийн эм тариа хийлгэсэн цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Дээгийтэй уулзахаар тохирлцсон “Honey” гэх нэртэй зочид буудал руу орсон. Тухайн буудлын 9 дүгээр давхарт гараад нэг өрөөрүү ороход 5-6 эрэгтэй, эмэгтэй хүмүүс сууцгааж байсан бөгөөд миний фэйсбүүк чат руу хүн залгахаар нь таслах гээд утсаа гаргаж иртэл тэр өрөөнд сууж байсан хүзүүн дээрээ шивээстэй залуу нь босож ирээд Чи яагаад утсаараа бичлэг хийгээл байгаа юм бэ? гэж хэлээд над руу дайраад эхэлсэн ..үгийн зөрүүгүй манай найзыг цохиод миний цамцнаас татаж чангаагаад байсан ..манай найзыг тэр хүмүүс хажуу талын буудлын өрөө лүү оруулаад цохиж зодсон..гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Б 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаартай ..Б.Анирын биед харын хянга, баруун хажуу ханын зөрүүтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-16/,

Шүүгдэгч О.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Анирт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Д нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж үүний улмаас хамрын хянга, баруун хажуу ханын зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн тогтсон орлого, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Дд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.А нэхэмжилсэн хавтаст хэргийн материалд баримтаар авагдсан 130.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Дөөс төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчоос цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байх тул уг хүсэлтийг хүлээн авч хохирогч Б.А цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Анир нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч О.Дөөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР