Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0118 |
Огноо | 2014-03-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2014/0118
Н.Е-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Е-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газар авах иргэн уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сумын Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу өмчилж авах эрхтэй гэж заасан байна. Бидний байгаа газар болон А.Бо-ийн газар өнөөдрийг хүртэл олон удаагийн хэмжилт, үзлэгт орж байгаа бөгөөд анх газрын алба 630 м.кв гэж хэмжиж өгсөн газар нь өнөөдөр 1010, 991.3, хамгийн сүүлд 988 м.кв гэх мэт олон янз болж жил ирэх тусам өөрчлөгдөж байдаг. Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 480 тоот захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 000176053 тоот Б.Гын газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгоно уу.
Мөн 2011 оны 10 дугаар сарын 06-нд иргэн А.Б 378 м.кв газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 522 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 000126040 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ шийдвэрээр А.Бо нь миний барьсан байшингийн 70 хувийг оруулж газар авсан байсан. Б.Г-д 210 м.кв газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, А.Бэй үлдэх байшингийн хэсгийн талаар тохиролцож болно гэж үзэж байсан боловч
А.Бо-ийн эцэг С.А бидэнтэй зохицохгүй гэдгээ тодорхой хэлж байна. Шүүхээс нэхэмжлэл гаргасны дараа Газрын албаны хүмүүсийн хамт манай байшинд хэмжилт хийж үзэхэд, иргэн Б.Г-д шинээр олгосон 210 м.кв газарт манай байшингийн хаалга, амбаар 2 орж байгаа, харин үлдэх хэсэг нь А.Бо-ийн 378.4 м.кв газарт орж байгаа юм. Би нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан гэж үзэж байгаа бөгөөд аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргахдаа ч энэ талаар тодорхой дурдаж, А.Бо, Б.Г нарт Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг, тэдэнд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Анхнаасаа энэ газарт байшин барихдаа би А.Бо-ийн газар дээр бариагүй, Газрын албанаас надад олгосон газар дээр байшин барьсан. Газрын албаны буруугаас би байшин барьсан тул одоо яагаад Газрын алба хариуцлагатай хандаж чадахгүй байна вэ.
Захиргааны хэргийн шүүх надад олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгосон ч би өнөөдрийг хүртэл дээд шатны шүүхүүд болон цагдаагийн байгууллага, Засаг даргад хандан гомдол хүсэлтээ тавьсаар ирсэн. Одоо ч миний гомдол тасраагүй, хуулийн дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх гэж байна. Гэтэл А.Бо, Б.Г нарт миний гэр орон байгаа газрыг дайруулан газар олголт хийгээд байгааг шударга бус гэж үзнэ гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Н.Е-ийн маргаан бүхий газрын асуудал нь Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгджээ. Уг шийдвэрт хэн нэгэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар тусгагдаагүй мөртлөө шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 117 тоот шүүгчийн захирамж гарч, уг захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын 2012 оны 480 тоот захирамжийн хавсралтаар иргэн Болатбекийн Галыммуратад 210 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар иргэн Н.Е нь дээрх маргаан бүхий газраас газар эзэмших, өмчлөх эрхгүй байгаа ба анх /Магзамаас Г.Э худалдаж авсан/ Г.Э-аас худалдаж авсан өвлийн байшингийн доорх газрыг оролцуулан 420 м.кв газрыг Н.Ет олгохоор үлдээсэн байна. Тухайн газарт анх иргэн Х.М, Х.М-ын хүү Ж-ын нар нь тус тусдаа өвлийн сууц барьж, нэг хашаанд амьдарч байсан. 2005 онд Х.Мын өвлийн сууцыг Г.Э, М.Ж-ны өвлийн сууцыг С.А нар худалдаж авсан байна. Иргэн Г.Э худалдаж авсан өвлийн сууцны доорх газрыг оролцуулан 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот захирамжийн холбогдох хэсгээр иргэн Г.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Ет шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Дээрх захирамжийг үндэслэж, Өлгий сумын газрын даамал 630 м.кв газрыг Н.Ет эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. Аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 тоот захирамжийн холбогдох хэсгээр иргэн Н.Е-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 630 м.кв газраас илүү байгаа буюу С.А-ы худалдаж авсан өвлийн сууцны доорх газрыг оролцуулан 378.4 м.кв газрыг А-ы хүү Б-т өмчлүүлсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үүрэгтэй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-тайлбар "мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэлээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна" гэж заасан байдаг. Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух Б овогтой Г, А овогтой Бк нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн ирүүлснийг улсын бүртгэгч хүлээн авч, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, Г-0213002373 тоот улсын бүртгэлийн дугаартай 000126040 тоот, мөн Г-0213003683 тоот улсын бүртгэлийн дугаартай 000176053 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг олгосон байна. Тухайн үед уг өмчлөлийн газрын бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол гараагүй, бүртгэл холбогдох хууль журмын дагуу хийгдсэн, ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй тул А.Бо, Б.Г нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Н.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн болон шүүх хуралдаанд хэлсэн талуудын тайлбарыг тодорхой тусгасан. Гуравдагч этгээдээр оролцсон Н.Е тайлбартаа 2008 оны 8 дугаар сард Г.Эаас хашаа, байшин газар эзэмших гэрчилгээний хамт худалдаж авсан. Хашаанд миний барьсан зуны байшин маань А.Бо амбаараа буулгаж, хашааг онгорхой үлдээсний дараа баригдсан, блок хашааг ч Г.Э-ын зааж өгсөн газрын дагуу тухайн үед татаж босгосон гэжээ. 2011 онд зуны байшин барьж, тэр байшинд 2011 оны 11 дүгээр сард орсон. Өмгөөлөгч нь Х.Мын нэр дээр байсан газар гэдэг нь тогтоогдоогүй, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэг бүрчлэн тусгаж, дүгнэлт хийсэн хариуцагч нарын гэрчилгээ, захирамж тодорхойлолтын талаарх зөрчлийг холбогдох хуулийн заалтыг зааж дүгнэсэн.
Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага Н.Е-т эзэмшүүлж буй 1155 м.кв газраас 608 м.кв газрыг А.Б эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөх гэснийг Газрын тухай хуулийн 32-34 зүйлүүдэд зааснаар Өлгий сумын Засаг даргаар шийдвэрлүүлэх гэж үндэслэх хэсэгт заасан. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр болж, одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа ба нэг жил 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдол гаргаагүй мөртлөө шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 93 дугаар зүйлийн 93.1-д "хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ" гэсний дагуу сайн дураар биелүүлээгүй учир шүүхэд хандсан. Шүүгч 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж тухайн маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг албадан гүйцэтгүүлэхээр энэхүү захирамж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн хүсэлт, гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба энэхүү шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллагад хандаж, газрын маргааныг шийдвэрлэж, өмчлүүлэх гэрчилгээнүүдийг олгуулсан. Өлгий сумын Газрын алба газар дээр нь хэмжилт хийж зааж өгсөн боловч хариуцагч байсан Н.Е, Б.Г нар одоо хүртэл хэрэгссэнгүй.
Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй учир Сум дундын шүүхэд хандан, 359.6 м.кв газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн. Сум дундын шүүх шууд хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдээгүй, уг хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж газар дээр нь дахин үзлэг хийж, хэмжиж дүгнэлт гаргуулан, нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд үндэслэлээ тодорхойлоод, аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр нотлогдож байна гэсэн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гаргасан Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 557 дугаар шийдвэр, итгэмжлэлийн зөрчлөөс болж, давах шатны шүүхээс хүчингүй болгосноор газар эзэмшигч нар өөрсдөө Сум дундын шүүхэд газраа эзэмшигч газраа албадан чөлөөлүүлэхээр хандсан. Шүүх 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийдвэрийг үндэслээд 359 м.кв газрыг Н.Е, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн. Аймгийн давж заалдах шатны шүүхэд хариуцагч нар хандсан ба давж заалдах шатны шүүх 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 32 тоот магадлалын үндэслэлд 359.6 м.кв талбайтай маргаан бүхий газар нь А.Бо, хүү нь Галыммурат нарын хууль ёсны өмч мөн болох нь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр, аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 480 дугаар захирамжийн хавсралт, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 522 дугаар захирамжийн хавсралт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126040, 000176053 дугаартай гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.Бо, Н.С Б.Гын хууль ёсны төлөөлөгч/ нар иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болон ... /шүүх зөв дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн/ дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хариуцагч нар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан, мөн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр тогтоолын хяналтын хэсэгт 359 м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь нэхэмжлэгч А.Бо, түүний хүү Б.Г нар болох нь аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 480 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126040 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ гэж дүгнээд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хариуцагч нар хандсан хэрэг тэнд хянагдаж буй аймгийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу албадан гүйцэтгүүлэн гаргуулсан газар өмчлүүлэх тухай захирамж, гэрчилгээнүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар 359 м.кв талбайтай газрын өмчлөгч нь А.Бо, Б.Г нар болох нь тогтоогдож, хариуцагч нар маргаж буй газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон гэж үндэслэн шийдвэрлэсэн тул хариуцагч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хангах талаар тодорхой шийдвэрлэж өгөхийг хүсье. Нэхэмжлэгч талаас Б.Г 11 настай газар өмчлөх эрхгүй гэж байна. Б.Г нь Монгол улсын иргэн, Газрын тухай хуульд заасны дагуу Монгол улсын иргэн бүр газар эзэмших эрхтэй. Энэ үүднээс Б.Г-д газар олгосон. Тухайн үед А.Бо 378 м.кв газартай байсан бөгөөд нэг хүнд дахин газар эзэмшүүлэхгүй учир Б.Г газар эзэмшсэн болно. Тэр үед би ч гэсэн 700 м.кв газартай, гэрчилгээтэй байсан юм. Тэр газрыг яагаад давхцуулаад олгосон бэ, манай байшин байгаа газраас яагаад олгоод байгаа гэж маргаж байна. Учир ,1 нь нэхэмжлэгч талын 630 м.кв газар нь хүчингүй болсон байсан тул бид хүүхдийнхээ нэр дээр тухайн газрыг эзэмшилдээ авсан болно гэжээ.
Гуравдагч этгээд А.Бо-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр хүчинтэй болж хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй мөртлөө хариуцагч нарын хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир албадан гүйцэтгүүлэхээр захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар захирамж гарч, маргаан бүхий газарт захирамж гаргаж эрхийн гэрчилгээ олгохыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба холбогдох байгууллагад хандаж албадан гүйцэтгүүлсэн захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага эрхийн акт гаргаж, газар эзэмших гэрчилгээ олгосон. Иймд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгосон 378.4 м.кв газрыг олгосон Засаг даргын захирамж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэсгүй юм. Энэхүү захирамж, гэрчилгээний талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр тогтоолын хяналтын хэсэгт газар өмчлөгч нь би болохыг тогтоосныг тодорхойлсон юм.
Иймд, анхааран үзэж энэхүү нэхэмжлэлийн нэмэгдэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 66 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Е-ийннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, "Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 480 дугаар захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг, Б.Г-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003683 дугаартай 000176053 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох "Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн А.Б холбогдох хэсэг, А.Бо-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213002373 дугаартай 000126040 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд А.Галыммуратын хууль ёсны төлөөлөгч Н.С давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 тоот шийдвэрийн хувийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Бүх шатны шүүхүүдийн нотлох баримтад хийсэн дүгнэлтүүд, гаргасан шийдвэрүүдийн эсрэг үгүйсгэсэн, гуйвуулсан шийдвэр гаргаж холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж зальт этгээдэд завшуулахаар /төрөөс олгосон эрхийн бичгүүдийг засдаг, хуурамч гэрээ байгуулдаг, хуурамч нотлох баримт бүрдүүлэх зэргээр бусдыг завшихыг урьтал болгодог этгээд/ шударга бус гаргасанд харамсаж давж заалдахаас аргагүй боллоо. Тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин сууж байгаад Казахстан улсад шилжин суурьшсан Магзам эцэгтэй Жалыны төрсөн эгч М.Р-д захиж үлдээсэн М.Ж, М.Е нарын үл хөдлөх хөрөнгүүдийг хадам аав тохиролцсон үнийг өөрөө төлж М.Р-аас худалдан авч бидэнд өгсөн юм. Тэдний гэрээнд газрын талаар гэрчилгээгүйг, ямар нэгэн маргаан гарвал М.Р хариуцахыг, эдгээр хөрөнгийг барьцаанд тавьж авсан зээлийн үлдэгдлийг өөрөө төлөх зэргийг тодорхой дурдсан орчуулга нь хавтаст хэрэгт хавсрагдсан.
Эдгээр нэр бүхий иргэдийн хамтын өмчийн бүртгэлийн 0078164 дугаартай гэрчилгээний эх хувийг М.Рая өгч эзэмшиж байсан газрын хэмжээний талаар дараахь бичгүүд манай аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд байгаа гэж дүү М.Ж-ын надад хэлж байсан гэв. Шаардлагатай гэвэл тэр газраас лавлаж эдний эзэмшиж буй газрын хэмжээ 600 м.кв гаруй байх гэсэн юм. Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн архиваас дараах бичгийн нотлох баримтуудын хуулбарыг авч энэ хэрэгт хавсрагдсан. Үүнд:
Аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчоонд М.Ж-ын, М.Е нарын эзэмшлийн хувийн хашаа, байшин, амбаарын хамт 600 м.кв бүхий газрыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичигт бүртгэж өгөхийг хүссэн өргөдлийн хуулбар,
-Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн /2013.04.03/ хуулбар,
-Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг дарга байсан Я.Д-ны албан ёсны ямар нэгэн засваргүй, 600 м.кв талбай бүхий хашаа, хороо, амбаартай гэх 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт,
-Газар эзэмших гэрчилгээ авахаар эрх бүхий ажилтанд хандсан боловч гэрчилгээ дууссан тухай улсын байцаагч Х.Н-ны албан ёсны тодорхойлолт зэрэг бичгийн эдгээр нотлох баримтад итгэж худалдаа хийсэн байна.
Аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагад ,, бүгд 608 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөхийг дээрхи нотлох баримтуудыг үндэс болгосон билээ. 2005 оны 3 дугаар сараас эхлэн эдгээр эд хөрөнгийг зохих эрх бүхий газарт хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг А.Бо, Н.С бид нарын хамтын өмчид шилжүүлж газар эзэмших гэрчилгээний хамт авахыг хүссэн боловч өмчийн эзэн М.Жалын нарыг өөрийн биеэр байлгаж байж шилжүүлнэ гэснээр уг асуудал хойшлогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үгүй бол Магзам гуайн өмчийг шилжүүлэх нь амархан байх юм. Байшин амбаарын доорх газрыг оролцуулан нэг мөсөн нэг л гэрчилгээ авахыг тэд сануулсан, үүнийг нэхэмжлэгч гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь юм болгонд урьтал болгон дурдаж гэрчилгээгүй газар, эзэмших эрхгүй гэх зэргээр гаргасан гомдолдоо эхлэн дурддаг юм.
Энэхүү газрын маргааны шат дараалан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж гаргасан шийдвэрүүд биелэгдээгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан манай аймгийн захиргааны хэргийн шүүхэд 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж хандсан. Захиргааны хэргийн шүүх 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ удаагийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэнтэй холбогдох хэсгийг хураангуйлан дурдвал:
Нэхэмжлэгч тал: А.Б олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126040 дугаар гэрчилгээг хүчингүй болгох шаардлага нь өөрсдийн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Бо-ийн хүсэлт гаргаснаар 378.4 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг буруу гэж үзвэл аймгийн Засаг даргад хүсэлтээ гарган Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар өөрчлүүлэх буюу хүчингүй болгуулж болно.
... нэхэмжлэгч шүүхээс А.Б бүгд 608 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөх гэсэн нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагыг Газрын тухай хуулийн 32-34 дүгээр зүйлүүдэд заасан журмаар Өлгий сумын Засаг даргаар шийдвэрлүүлэх гэж шийдвэрийн үндэслэлд холбогдох хуулийн зүйл ангийг зааж, сумын Засаг даргаар шийдвэрлүүлэх гэснийг энэ удаагийн захиргааны хэргийн шүүх мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий газраас 608 м.кв газрыг А.Б эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ гээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргасан нь буруу болжээ гэж зориуд гуйвуулан буруу дүгнэсэн.
Аймгийн захиргааны хэргийн шүүхэд одоогийн нэхэмжлэгч нар 2012 оны 11 дүгээр сарын 19-нд байшин худалдаж авсан Г.Э гэгч орон нутагт ирэх үед тодорхойлолт авч захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон 23 дугаар шийдвэрийг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг хянуулахаар ханджээ. Манай аймгийн захиргааны хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Батсайхан даргалж 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр уг хүсэлтийн дагуу хэргийг бүхэлдээ хянан хэлэлцээд Г.Э-ынүндэсгүй тайлбар, тодорхойлолтод хууртагдаагүй, уг хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүх талын дүгнэлт хийж 2012 оны11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн 05 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Г.Э байшинг М.Р-ийн нөхөр А-ээс худалдаж авсан гэдэг нь одоогийн хэрэгт М.Р-ийн гэрчилснээр А огт хамаагүй гэдгийг нотолж өгсөн юм. Хэрэв нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол сүүлд шүүгч захирамж гаргаж албадан гүйцэтгүүлэхгүй шүү дээ.
Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 5 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан шаардлагын зарим хэсгийг хангаж" гэж тодорхойлсон уг хэргийг бүхэлдээ хянасан захиргааны хэргийн шүүхийн тогтоолын тодорхойлолт бас л буруу болсон байх юм. М.Раягийн энэ удаагийн шүүхэд өгсөн мэдүүлгээр Г.Э-т зөвхөн аавын байшинг нэг сая төгрөгөөр зарсан гэснийг газрын хамт гэж мэдүүлээгүйг зориуд үндэслэлд дурдаагүй. Г.Э Өлгий сумын Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар 420 м.кв газар эзэмшсэн байх ... газар эзэмших эрхийн 0065113 тоот гэрчилгээнд газрын хэмжээ нь 630 м.кв тусгагджээ гэж түүний үйлдсэн зөрчлүүдийг үнэн зөв дурдахаас эмээж далдалсан байна.
Г.Э-ын газар эзэмших эрхийн 0065113 тоот гэрчилгээнд газрын хэмжээ нь 630 м.кв гэж тусгагдаагүй, энэ тоог манай аймгийн прокурорын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/736 тоот тогтоолын олсон нь хэсэгт "... Г.Э-ын нэр дээр байсан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 00665113 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний газрын хэмжээ бичсэн хэсэгт 0.0630 га буюу 630 м.кв гэх тоо нь засвартай, өмнөх бичилтийг засаж 0.0630 гэсэн тооны арын хэсэг болох 630 гэсэн тоог засварласан болох нь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон юм. Мөн тогтоолд Г.Э-ын2005 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын газрын даамалд хандсан өргөдөлд 420-ийг 630 болгон дээрээс нь дарж бичсэн нь тодорхой харагдаж байна гэв. Гэрчилгээний болон уг өргөдлийн газрын хэмжээ бичсэн хэсгийг 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө засварласан болох нь нотлогдож байна гэжээ. Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай 68 дугаар захирамжаар Н.Е-т шилжүүлж, 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 0256007 дугаартай гэрчилгээ авч Н.Е-ийн үйлдлээр хамтарч хийгдсэн хууль бус үйлдлийг мэдээгүй гэдэг нь үндэсгүй бөгөөд газрын алба эдгээр хууль бус ажиллагааг тухайн үед илрүүлсэнгүй ба гэмтэн одоо тодорхой болж байгаа юм. Эзэмшиж буй блок хашааг буулгахгүйгээр гудамж талаас 100 м.кв нэмж барьсан гэдэг хир үнэн бол, үзлэгийн үед шүүгчид үзүүлж байсан шүү дээ.
Анх багийн Засаг дарга Онгарын гарын үсэгтэй хуурамч тодорхойлолтод газрын хэмжээ 630 м.кв гэснийг 740 м.кв болгон засварласан А.Бо-ийн 280 м.кв газрыг нэмбэл бүгд 1020 м.кв газар 100 м.кв сунгасан гэдэг нь үндэслэлгүй, ямартай ч бидэнд худалдаж авч өгсөн 600 м.кв газраас авах ёстой. Төрөөс олгосон эрхийн гэрчилгээг дур мэдэн засаж хуурамчаар багийн Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэн худалдсан хүнтэй үгсэн тохиролцож үндэсгүй тодорхойлолт бүрдүүлэн шүүхэд зориуд үндэсгүй мэдүүлэг тайлбар өгсөн, бусдыг элдвээр муучилж эрх бүхий төрийн албан тушаалтнуудыг доромжилж эцэст Ж, Е нарын үл хөдлөх хөрөнгө баталгаажуулсан архивт буй агуулах, амбаарууд зэргийг байсан болгож хуурамч материал бүрдүүлсэн, худалдсан, худалдан авсан байшинг татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хүртэл байгуулсан гэх зэргээр иргэн, төрийн үйлчилдэг байгууллагыг хүртэл залилан мэхэлж байгаа этгээдэд энэ удаагийн шүүх шударга бусаар хандаж хуулийг гуйвуулж тэдний зальт аргад автагдаж хуулийн дагуу хариуцлага тооцуулж цаашдаа иргэдийг эдгээр хууль бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлэхийн оронд хамгаалж байгаад харамсаж байна.
Үүнийг шүүхийн дээд байгууллагад хэвлэл мэдээллээр эцсийн шийдвэрийн дараа хандах болно. Өргөдөл, эрхийн гэрчилгээ, хуурамч тодорхойлолт, зураг схем, бусдыг уруу татах, хуурамч гэрээ байгуулж хоёр этгээд хамтран хууль бус үйлдэл хийж байгааг зориуд зөвтгөж байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 66 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах маргааны зүйлд нэхэмжлэгчийн талд хандаж хазайсан дүгнэлт хийсэн. Үүнд: Худалдаа хийсэн М.Р-ийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн анхны мэдүүлэг, гэрээ, бичгийн нотлох баримтууд, М.Ж, М.Е нарын үл хөдлөх хөрөнгө баталгаажуулахад бүрдүүлсэн өргөдөл, бүртгэлийн мэдүүлэг, багийн Засаг даргын болон газрын байцаагчийн тодорхойлолтод худалдаж авсан газрын хэмжээ, эдгээрт үндэслэсэн бидний нэхэмжлэлийн шаардлагад заасан газрын хэмжээнүүдийг харгалзан үзээгүй, М.Раягийн сүүлд хэлсэн хоорондоо тохиролцоогүй гэснийг зөвхөн дурджээ.
Хариуцагч байгууллага А.Б урьд олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126040 тоот гэрчилгээгээр 378.4 м.кв газрыг хэвээр үлдээж А.Бо-ийн Г-д 2012 оны 9 дүгээр сарын 5-ны 480 дугаар захирамжаар 210 м.кв газрыг өмчлүүлж, 000176053 дугаар бүхий гэрчилгээ олгосон. А.Б газар өмчлүүлсэн эрхийн гэрчилгээг мөн хэвээр үлдээж хүчинтэй учир нэг гэр бүлийн нэг хүнд 2 газар өмчлүүлсэн гэрчилгээ олгохгүй гээд хүүд нь олгосон юм. Ингээд нийтдээ 378.4+210=588.4 м.кв газрын маргаан шийдэгдсэн. Сум дундын шүүхүүд одоогийн нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс бидний 359 м.кв газрыг чөлөөлсөн шийдвэрийг гаргахад газар дээр нь үзлэг хийж, татсан блок хашаа, барьсан зуны байшин бидний өмчлөлийн газарт байгааг шалгаж тогтоосон. Сум дундын шүүх, давж заалдах шатны шүүхээр уг хэрэг удаа дараа хянан хэлэлцэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн магадлалд анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг бүхэлдээ хянан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар А.Бо, А.Г нар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэйг, одоогийн нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь захиргааны хэргийн шийдвэр, зохигчдын 2 шатны шүүхэд гаргасан тайлбар, зохигч, хөндлөнгийн гэрч, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулан үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, хавсаргасан схем зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсоныг хариуцагч нар нотолж чадаагүйг, анхан шатны шүүх журам зөрчөөгүйг, нотлох баримтуудаар зөв дүгнэлт хийснийг үндэслэн шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр тогтоолын хяналтын хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ хэргийг шийдвэрлэх үйл ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан. Маргааны зүйл болж буй Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 359.6 м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь нэхэмжлэгч А.Бо, түүний хүү Б.Г нар болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 480, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамж болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126040 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ. Хариуцагч нар маргаж буй газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар гаргасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалттай нийцсэн байна гэж хянаад шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны 6-2385 тоотоор өгсөн хариудаа: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор үндэстэй дүгнэлт хийж Сум дундын болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах , үндэслэлгүй гэж Ерөнхий шүүгч үзэж гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш энэ жил 1 жил 6 сарын дараа анхан шатны захиргааны хэргийн шүүх энэ шийдвэрийг хэлэлцсэн. Энэхүү шийдвэрийг бүхэлдээ хүчингүй болгоогүй, харин үндэслэх хэсгийн зарим заалтыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Энэ удаагийн хэлэлцэгдсэн Н.Е нарын нэхэмжлэлтэй маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан бөгөөд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "... одоо хүчингүй болгуулахаар маргаж буй захирамж нь шүүхийн шийдвэрийн дараа шинээр гарсан, аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 480 дугаар захирамж хэрэгт авагдаагүй, уг захирамжаар хаана, хэдэн м.кв газрыг Б.Г-д эзэмшүүлсэн, энэхүү газарт Н.Е-ийнүл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх нь тодорхой бус байх тул эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна ..." гэжээ.
Үүнээс харахад захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй процессын алдаа гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгосон байна.
"... одоо хүчингүй болгуулахаар маргаж буй захирамж нь шүүхийн шийдвэрийн ^ дараа шинээр гарсан байна ..." гэх боловч энэ захирамж нь Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг биелүүлж гарсан эрх зүйн акт шүү дээ. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эрх зүйн актыг шүүхэд дахин маргааны эх үүсвэр болгож, нэг маргааны эцсийн шийдвэр шүүхээс /захиргааны хэргийн анхан шат, иргэний хэргийн анхан, давах, хяналт, Ерөнхий шүүгч/ гарсан байхад дахиад тэр маргааныг шүүхээр хэлэлцэж байгаа нь өнөөгийн ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан, залхаан цээрлүүлсэн асуудал болж байна. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газраас 608 м.кв газрыг А.Б эзэмших шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай 117 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй асуудлаар захирамжийг гаргасан нь буруу болжээ гэжээ.
Гэтэл Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрт нийцүүлэн шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг удирдлага болгон гаргасан захирамж мөн .адил хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх урьд нь гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамжийг үгүйсгэн буруу болсон гэж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар дахин өөр нэг шийдвэр гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр мөн. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийдвэр, үүнд нийцүүлэн гаргасан шүүгчийн захирамжийг зөвхөн талуудын гомдлоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх ёстой байтал хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, захирамжийг буруу, зөв гэж үгүйсгэн хэлэлцэж үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эрх хэмжээ нь адил шатны шүүх буюу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байхгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн акт нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.
Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ гэж заажээ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлд "... захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана ...”, “... гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно ..." гэж заасан байдаг. Тэгвэл Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар захирамж нь захиргааны хэргийн шүүхийн акт мөн бөгөөд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа, заавал биелэгдэх ёстойг шүүх анхаарч үзээгүй. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрт газрын хэмжээний талаар үндэслэлгүй дүгнэжээ.
Газрын хэмжээний талаар анх захиргааны хэргийг шийдвэрлэхэд болон хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг, хэмжилт хангалттай хийгдсэн. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 188 дугаар шийдвэрт "... А.Бо нь 274 м.кв, хариуцагч Н.Е нь 717.3 м.кв газар эзэмшиж байгаа болох нь уг газарт хэмжилт хийсэн үзлэгээр нотлогдож байна, хариуцагч Н.Е-ийн татсан блокоор барьсан хашаа болон 8x5.80 хэмжээтэй байшин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байна гэж үзэх үндэслэлтэй ..." гэж дүгнэн 359 м.кв газрыг хариуцагч Н.Е нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шүү дээ, энэ шийдвэр нь шат шатны шүүхээр хэвээр батлагдсан байгаа. Ийм байхад маргаан бүхий газрыг буруу хуваарилсан гэж нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэжээ.
Маргаан бүхий газрыг захиргааны хэргийн анхан шатны шүүх, иргэний хэргийн анхан шат, аймгийн давж заалдах болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхүүд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлдээ хянан эцсийн шийдвэрүүдийг гаргасан боловч биелэлтийг ийнхүү үндэслэлгүйгээр саатуулж, уг шийдвэрүүд биелэгдээгүй, дээд шатны шүүхийн эцсийн шийдвэрийг орон нутгийн шүүх үндэслэлгүй болгож болдог юм байна гэсэн буруу ойлголтод хүргээд байна. Баян-Өлгий ' аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 23 дугаар шийдвэр, шүүгчийн 117дугаар захирамж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, Улсын Дээд шүүхийн тогтоол, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн эцэслэн шийдвэрлэснийг эсрэг үгүйсгэсэн Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг ^ шийдвэрлэсэн байна.
Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, маргаан бүхий газарт /1 хашаанд/ анх иргэн Х.М, түүний хүү М.Ж нарын байшин байрлаж байсан байх бэ тэд Казакстан улсад амьдрахаар нүүж, Х.М-ын охин М.Р нь 2005 оны 7 дугаар сард М.Жалыны байшинг А.Б, мөн оны 11 дүгээр сард Х.Мын байшинг Г.Э-т тус тус худалдсан байна.
Тухайн үед иргэн Х.М, М.Ж нар газар эзэмших шийдвэргүйгээр тухайн газраа эзэмшиж байсан байх ба Г.Э нь байшингаа худалдан авсны дараа газар эзэмших хүсэлт гарган Өлгий сумын Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар 420 м.кв газар эзэмших эрхтэй болсон боловч түүний газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 630 м.кв гэж бичсэн байжээ.
Улмаар Г.Э нь байшингаа нэхэмжлэгч Н.Е-т худалдан, Өлгий сумын Засаг даргын 2009 оны 68 дугаар захирамжаар Н.Ет 630 м.кв газрыг шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд Н.Е нь хашааны нийт талбайгаас 280 м.кв газрыг А.Б үлдээж, өөрийн эзэмших эрхтэй 630 м.кв газар дээр хашааны урд талаас буюу гудамжны талбайгаас 100 м.кв газрыг зөвшөөрөлгүйгээр нэмж, нийт 730 м.кв газарт хашаа татаж, 2011 онд хашааны хойд хэсэгт А.Боын байшингийн залгаа газарт 40 м.кв талбай бүхий зуны байшин, гараж, нүүрсний амбаар зэргийг барьжээ.
Ингэснээр А.Бо, Н.Е нарын хооронд газрын маргаан үүсч, тус 1 дүгээр багийн газрын маргаан таслах комисс нь газарт үзлэг хийж, нийт 1010 м.кв /280 м.кв+ 730 м.кв/ газраас Н.Е-ийнгэрчилгээнд тусгагдсан 630 м.кв газрыг түүнд үлдээж, А.Бо-ийн эзэмшилд үлдсэн 280 м.кв газар дээр Н.Е-ийнзөвшөөрөлгүй сунгасан 100 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэн, аймгийн Засаг дарга маргаан таслах комиссын, дээрх шийдвэрийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн холбогдох хэсгээр А.Б 378.4 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тус 100 м.кв /98.4 м.кв/ газарт Н.Е-ийнбарьсан 40 м.кв талбайтай байшингийн 30 м.кв талбайн хэсэг орсон байна.
Улмаар маргаан үргэлжилж, С.А /А.Бо-ийн аав/-ы нэхэмжлэлээр Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүх хэргийг хянаж, тус шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “газрын хэмжээг 420 м.кв гэснийг засварлаж, 630 м.кв болгосон ба газрын өргөн нь 630 м гэж бичсэн нь эргэлзээтэй ... Г.Эт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын хэмжээг захирамжид зааснаар биш, 630 м.кв гэж буруу бичсэн” гэсэн үндэслэлээр Г.Эт 420 м.кв газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, түүнд олгосон 630 м.кв газар эзэмших эрхийн 0065113 тоот гэрчилгээ, Өлгий сумын Засаг даргын 2009 оны 68 дугаар захирамжийн Г.Э, Н.Е нарт холбогдох хэсэг, Н.Е-т олгосон газар эзэмших эрхийн 0256007 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх “сумын Засаг дарга зөрчилтэй баримт бичгийг үндэслэн газар эзэмшүүлж, улмаар уг эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр Н.Е-т газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээс бус түүнийг уг газарт газар эзэмших эрхгүй гэж гэж шийдвэрлээгүй байна.
Мөн, тухайн үед нэхэмжлэгч С.А /А.Бо/ нь Н.Е-т Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар олгогдох 420 м.кв газрыг үлдээж, үлдэх газрыг /608 м.кв/ надад олгож өгнө үү гэж нэхэмжилсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газраас 608 м.кв газар эзэмшихийг хүссэн түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн энэхүү шийдвэрээс үзэхэд А.Б аймгийн Засаг даргын 2011 оны 522 дугаар захирамжаар олгосон 378.4 м.кв газраас илүү хэмжээний газар эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй, мөн энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр А.Бо-ын эзэмших эрхтэй газар нь 495 \ м.кв /378.4 м.кв+117 м.кв/ болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2011 оны 522 дугаар захирамжаар А.Бо нь 378.4 м.кв газар өмчилсөн байх ба нэмж 117 м.кв газар /М.Раягийн тодорхойлж зааснаар Х.Мын байшингийн баруун хойд булангаас зүүн тийшээгээ хөрш н.Мотомын хашааг хүртэлх хашааны хойд хэсгийн/- ыг эзэмших боломжтой байхад хариуцагч нь түүний анх маргасан хэмжээнээс илүү 93 м.кв газрыг оруулж, 210 м.кв газрыг А.Боын хүү Б.Г-д өмчлүүлж, улмаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
Мөн нөгөө талаар Н.Ет 420 м.кв газар үлдсэн мэт боловч түүнд эзэмших эрхтэй байсан 630 м.кв газраас 320 м.кв газар үлдсэн буюу талуудын маргаагүй, Н.Е-ийн эзэмших эрхтэй 420 м.кв газраас тодорхой хэмжээний газрыг Б.Г-д өмчлүүлсэн байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 05- ны өдрийн 480 дугаар захирамжийн Б.Г-д холбогдох хэсэг, түүнд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Е, А.Бо нарын хоорондын газрын маргааныг багийн газрын маргаан таслах комисс хэлэлцэж, уг шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн холбогдох хэсгээр А.Б 378.4 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд маргаангүй, өөрөөр хэлбэл, А.Бо нь уг захирамжийн дагуу газрыг өмчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, тухайн үед уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Н.Е маргаж байгаагүй тул А.Б газар өмчлүүлсэн захиргааны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс хийн үзлэгийн тэмдэглэл, Өлгий сумын газрын даамлын үйлдсэн газрын схем зураг /2хх-ийн 261 тал/ зэрэг нотлох баримтуудаар А.Бо нь маргаан бүхий газраас 495 м.кв, Н.Е нь үлдэх 515 м.кв газрыг эзэмших боломжтой нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Н.Е нь А.Бо-ийн эзэмших боломжтой газар дээрээс өөрийн зуны байшин, гараж, нүүрсний амбаар зэргийг нүүлгэн шилжүүлснээр талуудын хоорондох газрын маргааныг шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ц.цогт Д.БАТБААТАР Б.МӨНХТУЯА |