Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

2*******22         *******4          27                                          2*******22/ШЦТ/56

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О холбогдох эрүүгийн 22*******4*********************31**************32 дугаартай хэргийг 2*******22 оны *******4 дүгээр сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Э.Баасанбаяр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                  Л.О нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ..........оны ...........дугаар сарын ..........-ны өдөр ...........төрсөн, .......настай, ....., боловсролгүй, мэргэжилгүй, ........... үйлчлэгч ажилтай, ам бүл ............Багануур дүүргийн .......дугаар хороо, ....... дүгээр  гудамжны .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Л О /РД: /.

Л.О нь хохирогч Л.В гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээнээс дээш буюу нийт 51*******.********************* төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.О мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би .........оны ........дугаар сарын .....-ны өдөр 13 цагийн үед Багануур дүүрэг, .......дугаар хороо, ............ дүгээр гудамжны ....тоотод Ванданмагсар гэх хөгшинтэй золгохоор очиход өвөө намайг “өнчин хүмүүс хулгай хийж чаддаггүй” гэж хэлээд байсан. Би айраг ууж байгаад 17 цагийн үед гэрээс нь гарсан. Би  хашаанд нь 3******* орчим минут зогсож байгаад буцаж орсон. В гуайн нүд нь сайн хардаггүй хараа муутай хөгшин байдаг юм. В гуай “хэн бэ? У юу?” гэж асуухаар нь төөрөгдүүлэх санаатай “тийм ээ У байна” гэж хэлээд өвөөтэй айраг ууж байгаад ширээн дээрээс нь 2 том мөнгөн аягыг аваад 18 цаг 11 минутад гарсан. Би шууд үхрийн саравч руу үсрээд оронгуут л өвөө араас гарч ирээд хүүхдүүдтэй “О аяга аваад явчихлаа” гэж утсаар ярьсан. 19 цаг *******3 минутад Х эгч, Б ах, араас нь цагдаа нар ирсэн. Би үхрийн саравчинд үхрийн цаана нуугдаж хэвтээд тэд нарын бүх яриаг чагнаад хэвтэж байсан. Би  бүх хүмүүс хашаанаас гараад явсны дараа саравчнаас гарч, өвөөд аягыг нь оруулж өгсөн. Өвөө намайг “өнчин хүмүүс хулгай хийж чаддаггүй” гээд байхаар нь хулгай хийж чаддагаа харуулах гэж 2 мөнгөн аягыг нь авсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч В.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.........оны .....дугаар сарын .....-ны өдөр .....цаг ...... минутад манай аав над руу залгаад “О, У хоёр орж ирээд сууж байгаад гарахдаа 2 мөнгөн аяга аваад явчихлаа, хашаан дотор хүн яваад байх шиг байна” гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Б.Б нь тэр даруй О рүү 4 удаа залгахад утсаа аваагүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Нөхөр бид хоёр О хайж яваад буцаад аавынд ирэхэд манай аав “та хоёрын өмнөхөн Л.О орж ирээд аяга чинь авдар дээр чинь байна өвөө” гэж хэлээд миний урд 2 аяга тавьчихаад явлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-21/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б мэдүүлсэн: “...эхнэр Х руу аав залгаад “О нэг хүнтэй орж ирж шинэлчихээд 2 мөнгөн аяга аваад явчихлаа” гэхээр нь гэрт нь яваад очиход 2 мөнгөн аяга нь байхгүй байсан. Тэгээд О утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэр үед манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.В мэдүүлсэн “2*******22 оны 2 дугаар сарын 2-ны өдөр манайд О ирээд гарч явсан. Удалгүй хүн ороод ирэхээр нь “хэн бэ?” гэж асуухад “У байна” гэж хэлсэн. Тэр хүнийг гараад явахаар нь ширээн дээрхи эд зүйлээ бүртгээд тэмтрэхэд 2 мөнгөн аяга байхгүй болохоор нь охин Х хэлсэн. Охин, хүргэн, цагдаа нар явсны дараа хашаан дотор О тааралдаад “өвөө 2 аягыг чинь авдар дээр чинь байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд үзэхэд 2 аягыг авдар тавиад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 35-36/

Мөрдөн байцаалтад гэрч Д.У мэдүүлсэн: “...Би цагдаа нартай явж байгаад О уулзаад “чи яагаад миний нэрийг хэлж худлаа яриад байгаа юм бэ” гэж асуухад Л.О “чиний нэрнээс өөр нэр олдоогүй юм аа, Д.В өвгөнийг төөрөгдүүлэх гэж Ууганааа байна гээд хэлчихсэн юм” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

              Сэлэнгээстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2*******22 оны 2 дугаар сарын *******8-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд: “мөнгөн аяга хээгүй дунд гарын 1 ширхэг 3**************.********************* төгрөг, мөнгөн аяга хээтэй дунд гарын 1 ширхэг 21*******.********************* төгрөг, нийт 51*******.********************* төгрөг” гэх дүгнэлт шинжээч Г.Отгонбаяр гэжээ. /хх-ийн 37/,

              Хохирогч В.Х Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтээр “В.Х миний бие 2 дугаар сарын 2-ны өдөр Багагүний 19 дүгээр гудамжны 4 тоотоос алдагдсан 2 ширхэг мөнгөн аягыг бүрэн бүтэн хүлээн авлаа” гэжээ. /хх-ийн 12/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Л О...” гэжээ.  /хх-н 55/,

   Шүүгдэгч Л.О нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 59/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.О холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Тухайн хашаанд байгаа өөр объект буюу гэрээс нь уг 2 мөнгөн аягыг авч гарсан байгаа. Иймд шүүгдэгч Л.О нь хохирогч Л.В гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээнээс дээш буюу нийт 51*******.********************* төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “О нь уг 2 мөнгөн аягыг аваад тухайн айлын хашаанаас гаралгүйгээр саравчинд байсан тул тухайн айлаас нэвтэрч гараагүй гэж үзнэ. Хүний гэрээс юм аваад гарсан байлаа ч хашаанаас нь гарч яваагүй байна. Өөрөөр хэлбэл О нь эзэмшлээс нь гарч яваагүй, хохирлыг сайн дураараа өгчихсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг төгс дуусгаагүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.О “би хулгай хийж чаддаг гэдгээ харуулах гэсэн юм. Гэхдээ буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.О нь ..............оны .......дугаар сарын .....-ны өдөр ......цагийн үед Багануур дүүрэг, .....дугаар хороо, ......... дүгээр гудамжны ........тоотод оршин суух хохирогч Л.В гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээнээс дээш буюу нийт 51*******.********************* төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...В гуай “хэн бэ?” гэж асуухаар нь би дуугуй зогсож байтал өвөө өөрөө “Ууганаа юу” гэхээр нь би төөрөгдүүлэх санаатай “тийм байна” гэж хэлээд хамт айраг ууж сууж байгаад ширээн дээрээс нь 2 ширхэг мөнгөн аяга аваад гарсан” гэх мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад хохирогч В.Х “...манай аав над руу залгаад “О, У хоёр орж ирээд сууж байгаад гарахдаа 2 мөнгөн аяга аваад явчихлаа, хашаан дотор хүн яваад байх шиг байна” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-21/,

-гэрч Б.Б “..эхнэр Х руу аав залгаад “О нэг хүнтэй орж ирж шинэлчихээд 2 мөнгөн аяга аваад явчихлаа” гэхээр нь гэрт нь яваад очиход 2 мөнгөн аяга нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.У “...Би цагдаа нартай явж байхдаа О уулзаад “чи яагаад миний нэрийг хэлж худлаа яриад яваад байгаа юм бэ?” гэж асуухад Л.О “чиний нэрнээс өөр нэр олдоогүй юм аа, Д.В өвгөнийг төөрөгдүүлэх гэж У байна гээд хэлчихсэн юм” гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлэг,

-Сэлэнгээстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 37 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

Мөн хууль зүйн хувьд хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэх, авахаас бусад тохиолдолд хууль бус үйлдэл гэж үздэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Л.О нь хохирогчийн гэрт түүнтэй хамт байсан тул түүнийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй ба дээрх 2 ширхэг мөнгөн аягыг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгосноор гэмт хэрэг төгссөн байхад түүнийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай антйгн 17.1 дүгээр зүйглийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Хохирогч В.Х нь “2 мөнгөн аягаа хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ хавтаст хэргийн 12 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Л.О гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 35******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх саналаа дэмжиж байна. Мөн О нь “Сод хөгжил” СӨХ-нд үйлчлэгчээр ажилладаг байдлыг харгалзан үзнэ үү?” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Л.О нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл .........., .......... ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтуудад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Л.О хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Л.О гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг буцаан төлж барагдуулсан, “Сод хөгжил” сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгч ажилтай зэргийг харгалзан үзэж 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Л О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Л О 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 14 дүгээр  гудамжны 1 тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Л.О тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Л.О мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Л.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч В.Х төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА