Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00457

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00457

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнж 3 дугаар байр, 111 тоотод оршин суух, Харчин овогт Төмөрбаатарын Энхтулга /Регистрийн дугаар:ШЕ82052671/-ийн нэхэмжлэлтэй,

К.Серикжаныг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                     

Нэхэмжлэгч Т.Энхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.Энхтулга нь Жадик  баян овогт Кулмесханы Серикжан /Регистрийн дугаар:БЭ86041859/-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, түүнд 5,200,000 төгрөгийг, зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр 63 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэтэл К.Серикжан нь одоог хүртэл зээлийн гэрээний үлдэгдэл 1,169,500 төгрөг төлөөгүй байна. Иймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2017/02510 тоот захирамжаар хариуцагч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 2-6 тоотод бүртгэлгүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо К.Серикжаныг оршин суугаа газар нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү  гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Энхтулга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Байгалмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

К.Серикжанд холбогдуулан 1,169,500 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2017/02510 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

К.Серикжан нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 6 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь тогтоогдсон, улмаар К.Серикжаны оршин суугаа газар мэдэгдэхгүй болсон байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                               

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Жадик  баян овогт Кулмесханы Серикжан /Регистрийн дугаар:БЭ86041859/-ыг эрэн сурвалжилсугай.

         

          2.К.Серикжан / Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 6 тоот хаягт/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ