Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Х.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн 2211000000490 дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, Жандар овогт Хоовхүүгийн Цэрэндорж, 1966 оны 12 сарын 24-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 1118В тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Х.Ц нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1118В тоотод эхнэр Ж.Д руу “Унтахгүй, фейсбүүк үзлээ” гэх шалтгаанаар хуванцар сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

2022 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1118В тоот гэртээ шүүгдэгч Х.Ц нь эхнэр болох хохирогч Ж.Дг “Унтахгүй, фейсбүүк үзлээ” гэх шалтгаанаар хуванцар савтай хүүхдийн биеийн тос шидэж биед нь “зүүн зулайд няцарсан шарх” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Х.Цоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Цоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр ороонд байрлах “Сайн хүү” гэх нэртэй дугуй засвар өөрийнхөө ажил дээр ажлаа хийж байгаад шөнө 00 цаг өнгөрч байх үед ажлаа хаагаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамж 1118В тоот гэртээ ирсэн юм. Намайг гэрт ирэхэд манай эхнэр Ж.Д, охин Пагамдулам байсан бөгөөд би гэртээ ороод хоол идчихээд ганцаараа 0.5 литрийн савалгаатай “Реликс” гэх нэртэй архинаас уусан юм. Миний ходоод шархалаад байнгын өвдөөд байдаг болохоор би орой болгон архинаас 100 грамм уугаад унтдаг юм. Тэгээд би унтах гэтэл манай эхнэр, охин 2 гар утсаараа оролдоод фейсбүүк ухаад байхаар нь эхнэр, охин хоёртоо хандаж “Та 2 одоо унтаж амралдаа” гэж хэлээд орондоо орох үедээ би хуванцар савтай хүүхдийн биений тос газарт байхаар нь орны булан луу шидтэл манай эхнэр тэр үед сандал дээр сууж байгаад босож таараад духных нь зүүн тал хэсэгт нь оногдоод цус их хэмжээтэйгээр гарсан. Манай охин эхнэрийн толгойноос цус гарсаныг нь хараад түргэн тусламж дуудтал цагдаа нар цуг хүрч ирээд намайг эрүүлжүүлэн саатуулах байр луу аваад явсан юм..” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Хохирогч Ж.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудам 1118В тоот гэртээ би өөрийн төрсөн охин Пагмадуламын хамтаар байж байх үед Х.Ц 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Х.Ц гэртээ орж ирээд нүүр гараа угаагаад байж байх хооронд нь би Х.Цийн унтах орыг нь засаад ширээн дээр охинтойгоо хамт гар утсаар фейсбүүк ухаад байж байсан Х.Ц ходоодны шархтай ходоод нь байнга өвдөөд байдаг болохоор орой болгон 100 грамм архи уудаг ба тэр өдрийн орой Х.Ц 100 грамм архи уугаад сууж байхад Пагамдулам бид хоёрт хандаж та хоёр одоо унталдаа юу хийгээд байгаа юм бэ писда хэн фейсбүүкийг зохиодог байна” гэх зэргээр үглэж байгаад ширээн дээр байсан “Johnsons baby” гэсэн бичиглэлтэй хүүхдийн биеийн тосыг аваад над руу шидсэн юм. Гэтэл миний духны зүүн талд оногдоод цус гараад манай охин түргэн тусламж дуудсан юм.. Х.Ц тухайн үед 100 грамм архи уусан ба эрүүл шахуу байсан юм. Х.Ц 100 грамм архи уусны дараагаар би юу болсноо санахгүй байна гээд байдаг. Тухайн үед Х.Ц бид хоёр хоорондоо хэрэлдсэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16- ны өдрийн 2961 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх-23-24/ “..Ж.Дд зүүн зулайд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Х.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.Дд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Ж.Дг “Унтахгүй, фейсбүүк үзлээ” гэх шалтгаанаар хуванцар савтай тос шидэж улмаар зодож биед нь “зүүн зулайд няцарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Цоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

 

Хохирогч Ж.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Х.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР