| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0066/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 49
2022 04 25 2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.Б холбогдох эрүүгийн 2019000940094 тоот хэргийг 2022 оны 04-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт З.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь Д аймгийн З сумын Ч.Б -ний гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан, үүрэг бүрэн эрхийг урвуулан ашиглаж, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан /албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгааралах/, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг /төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө/, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт /худалдан авах ажиллагаанд ил, тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална/, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт /энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын зарчмыг хэрэглэнэ/ 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасан “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороог байгуулах, 46.1.4 дэх хэсэгт заасан “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах/ гэж заасныг, мөн Ч.Б-ний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4 “Гүйцэтгэх захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, 6.5-д “Компанийн үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан биелэлтийг хангах” гэж заасныг зөрчиж, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай компанийн уурын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж зуух, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж, 130,000,000 төгрөгийг захиран зарцуулах “эрх олгох тухай” тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг явуулахдаа ашиглалтаас гарсан хуучин DZL4.2 мкв, маркийн болон DZL2.8 маркийн зах зээлийн үнэлгээгээр 88,094.168 төгрөгийн үнэтэй 2 ширхэг зуухыг тендэр шалгаруулалт зохион байгуулахгүйгээр 2018 оны 10-р сарын 16-ны өдөр Б-ын Х компаниас 123,700,000 төгрөгөөр буюу өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгон 35,605,832 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус 2 зуух нь ашиглалтаас гарсан, хуучин зуух байсны улмаас ашиглахын тулд уг ширэм солих, хөдөлгүүр конейвер, утаа сорогч редуктор, инвертор, сэнс, димсос суурилуулах зэрэг засварт нийт 43,300,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, төсөвт нийт 78,905,832 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би ... оны ... сарын ...-ны өдөр Ч.Б компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажилдаа ороод өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажил хийсэн. Тэгэхэд 30,000,000 төгрөг төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Үүгээр дулааны станц ашиглалтад орно зуухны тоног төхөөрөмжийн засвар болон зуухны барилгын засварыг хийнэ гэж байсан. Тэрний дагуу ажил үйлчилгээгээ хийгээд явж байтал 2018 оны 06 сарын 14-ний өдөр Б яамнаас тухайн үеийн сумын Засаг дарга А, манай ерөнхий инженер бид гурвыг дуудсан. Тухайн үед А хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очоогүй. Ерөнхий инженер бид хоёр Б яамны ажилтан Ц.Б гэж хүн энэ жил дулааны станц ашиглалтад орно тийм учраас та нар зуухандаа үйлчилгээ хийхгүй, шугам сүлжээндээ голчлон ажил хий 08 сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэсэн бай гэсэн үүрэг өгсөн. Энэ чиглэлийн дагуу ажил үйлчилгээгээ явуулаад байж байтал 09 сарын 10 дээр байх бичиг ирээд Дулааны станц ашиглалтад орохоо больсон та нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хий гэсэн. Тэгээд нөхцөл байдал хүндэрчихээр нь би сумын Засаг дарга А дээр орж уулзаад станц ашиглалтад орохгүй гэж байна одоо яах вэ? сум орон нутаг хөлдөх нь байна 4,2 мгб хоёр зуух хэрэгтэй. Яагаад гэхээр М.Н хороололд 286 айлын орон сууц баригдчихсан тодорхой хэмжээний ачаалал ирнэ одоо яах вэ? гэхэд чи ямар ч байсан З сумынхныг эрсдэлд оруулж болохгүй хөрөнгө мөнгөний асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу би зуухны судалгаанд эхний удаа Б улсын Б хот руу явсан. Очоод шинэ зуух судлахад ДЗЛ-2,8 тай зуух 400,000 юань ДЗЛ-4,2 той зуух 580,000 юань Монгол мөнгөөр нийлээд 360,000,000 төгрөг болсон. Төсөвгүй, авах боломжгүй болохоор буцаад ирсэн. Тэгээд ТУЗ-н дарга Ү, Д нар Б хот утааны бохирдлоос болоод зуухаа болиод өөр юмаар халаадаг болж байгаа юм байна тэндээс шинэ зуух олж болох юм байна гэсэн санал гаргасан. Тэгээд одоо энэ худалдаж авсан гээд байгаа зуухыг газар дээр нь үзэж хараад Ү дарга за энэ зуухыг ав гэсэн үүргийг надад өгсөн. Ингэхэд хамт гэрч Д байсан. Үүний дагуу 09 сарын 28-ны өдөр ТУЗ-н тогтоол гарсан. Үүний дагуу би худалдан авах тогтоол дээр гарын үсэг зурсан. Намайг тендер зохион байгуулаагүй гээд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31-р зүйлд тендер шалгаруулалтын онцгой журам гэж байгаа. Хуулийн 31.1-т тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ, 31.1.1-т хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 31.1.2-т харьцуулалт 31.1.3-т гэрээ шууд байгуулах гэж заасан. Мөн хуулийн 34.1.5 “...гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэж заасан байгаа. Нэг ёсондоо тендер хүлээн авах доод хугацааг хүлээн авах боломжгүй. Тэгэхээр тогтоол 09 сарын 28-ны өдөр гарсан. Эрчим хүчний яамны сайдын тушаалаар говийн бүсийн аймгууд 10 сарын 01-ний өдрөөс халаалт өгсөн байх ёстой байдаг. Хэрвээ тухайн тендерийг зарласан бол 30 хоног зарлана, оролцогч олдохгүй бол дахиад 30 хоног зарлана. Үүний дараа худалдан авалтын гэрээ хийнэ. Гэрээ хийсэн газраасаа тээвэрлэж авчрахад 20-30 хоног шаардана, ирснийх нь дараа угсрахад бас 20-30 хоног шаардана. Ингээд нэг ёсондоо 70-90 хоногийн дотор уурын зуухыг бэлэн байдалд оруулж З тосгоныг хэвийн халаалттай болгох байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйл гэдэг нь гал түймэр гарах, өвчин зовлон гарах, газар хөдлөлт байж болно. Гэхдээ би энэ нөхцөл байдлыг үүнтэй адил гэж бодож байгаа. Яагаад гэвэл би халаалт өгч чадахгүй бол энэ тосгон хөлдвөл яах вэ? хөлдөх юм бол хэр хэмжээний хохирол гаргах уу. 9 сараас 90 хоног гэвэл 1 сар хүрэх гээд байна шүү дээ. Үнэхээр энэ тосгон хөлдчихвөл хэр хэмжээний зардал гарахыг хэн ч мэдэхгүй. Үүнээс болоод өвчин зовлон гарвал яах вэ. Тэгэхээр үүнийг би өөрийнхөө хувьд онцгой байдал гэж ойлгож байна. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь өөрөө энийг авна шүү гэхээр нь би шийдвэрээ гаргасан. 2-т намайг улсад 78 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл 130 сая төгрөгийн худалдан авах эрх олгосон шүү дээ. Би яг 130 сая төгрөгт нь л худалдан авалт хийсэн. 140, 150 сая болгоогүй. Өөр зуух аваагүй, яг хэлснийг нь л авсан. Тендерийн дараа гарсан янз бүрийн зардлуудыг миний буруугаас болж гарсан гээд байх юм. Өөрөөр хэлбэл худалдан авалт болсны дараа ямар шалтгаанаар ямар, ямар зардлууд гарсан юм гэдгийг тогтоогоогүй байж надад тохож байна. Магадгүй зуухыг ажиллуулахдаа технологийн дүрмийн баримталж ажиллуулаагүй ч юм билүү. Үүнийг бас хүн гэрчилж байгаа. Намайг эрх мэдлээ ашиглаад бусдад давуу байдал олгосон гэж байгаа. Би хэнд давуу байдал олгосон юм бэ? би өөртөө энэнээс хэдэн төгрөг авчихсан юм. Би газар дээр нь очиж үзээд эргэж ирээд л өөрөө ажлаар А явчихсан хүн шүү дээ. Худалдан авалтад ороогүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ү хамт яваад газар дээр нь заагаад өгсөн хүнийг тухайн үед үгсэн хуйвалдсан бусдад давуу байдал олгосон гэж байснаа энэ хүн буруугүй гээд хэрэгсэхгүй болгочихсон. Тэгснээ яагаад намайг буруутай гэж үзээд байгаа юм. Энэ хүнийг хэрэгсэхгүй болгоно гэдэг чинь намайг бусдад давуу байдал олгоогүй гэдгийг нотолж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Тэгэхээр өөрийнхөө албан тушаалыг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон зүйл нэгээхэн ч байхгүй. Дараагийн нэг асуудал гэрчийн мэдүүлэг үнэндээ аймшигтай байна. Ердөөсөө бүгд нэг талыг бариад мэдүүлчихсэн. Худлаа гэдгийг нь баримтаар нотолж байгаа. Худлаа мэдүүлэг өгвөл хуультай биз дээ. С захирал тухайн уурын зуухыг өндөр татуургатай угаасан нүүрсээр ажилладаг гээд хэлчихсэн байдаг. Гэтэл 3 жил энэ зуух нүүрсээр ажилласныг өмнөх шүүх хуралдаан дээр Б 3 жил шивээ овоогийн нүүрсээр галлаж байгаа гээд хэлчихсэн шүү дээ. 2-т энэ зуухыг авах шаардлагагүй байсан юм гэж байна. Үүний чинь тооцооллыг хийчихсэн байхгүй юу. С ямар ч тооцоо гаргаагүй хэрнэ зүгээр л авах шаардлагагүй байсан гэж мэдүүлдэг. 2-р хавтаст хэргийн 21-р хуудас улсын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ нь дээр М.Н хорооллын 286 айлын орон сууцад нэмэлтээр 3,81 кбц хэрэгтэй байна гэдэг. Нэмж зуух авах шаардлагагүй гэсэн үндэслэлээ өөрөө тайлбарлаагүй. Мөн тухайн зуух бараг ажиллагаагүй ээ гэсэн. Гэтэл өмнө шүүх хуралдаан дээр өвөлдөө ажиллуулахгүй бол хөлдчих гээд байсан гэж байгаа юм. Энэ мэт намайг маш олон янзаар гүтгээд байгаа юм. Намайг яллахдаа үүнийг бариад энэ нөхөр ингэчихсэн юм байна гээд. С захирлын доор ажилладаг байсан хүмүүс Б, М нар бас худлаа хэлсэн. Захирлын нөлөөнд орсон уу юунд орсон бүү мэд. Ингэж намайг гүтгэж болохгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ө.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 сарын 08-ны 123 дугаартай засгийн газрын З дулааны станцад авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байдаг. Энэ тогтоолд үндэслээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 405 дугаартай тогтоол. Орон нутгийн өмчит, төрийн өмчит хөрөнгө хүлээн авах тухай тогтоол. 09 сарын 24-ний өдөр 405-р тогтоолоор хөрөнгийг блансаас бланс руу шилжүүлэх тухай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолууд дээр Ч.Б-аас З Дулааны станцад хүлээлгэж өгсөн. 2 зуух төрийн өмчид бүртгэгдэхдээ ДЗЛ-2,8 нь 48,711,000 төгрөг, ДЗЛ-4,2 нь 89,453,946 төгрөгөөр бүртгэгдсэн. Орон нутгийн өмчөөс төрийн өмчит рүү шилжиж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх эрх манайх руу шилжсэн байдаг. Үүнээс үүдээд тухайн хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, яллах дүгнэлт дээр үндэслээд төрд учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлт дээр үндэслэгдсэн 88,094,000 төгрөг. Анх худалдаж авсан үнэлгээ буюу 123,700,000 төгрөгөөр энд бүртгэгдэж явж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 88,094,000 гэсэн үнэлгээтэй. Иймд төрд учирсан хохирол болох 78,905,832 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэснээ нотолсон гэрээ юм уу? ямар нэгэн батлах баримтаа бүрдүүлэх ёстой байсан. Үүний дагуу шууд гэрээ байгуулахын тулд 1 буюу түүнээс дээш нийлүүлэгчтэй хэлцэл хийх ёстой. Хэлцэл хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан зүйлс орно. Тэгээд эдгээрээсээ энэ шаардлагад нийцсэн компанитай гэрээ хийгээд тодорхойлолтын дагуу хамгийн сайн хангасан этгээдтэй хууль ёсны гэрээ байгуулсан байх ёстой. Гэрээний дагуу манайх ийм учраас шууд гэрээ байгуулсан гэх нотлох баримтаа Сангийн яам руу явуулсан байх ёстой...Ч.Б компаниас хүлээн авсан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг сая З очихдоо хэрэгт өгсөн байгаа. Энэ нь дээр 2 зуухын бүртгэлийн үнэ 138, 164, 946 сая төгрөгөөр бүртгэсэн байгаа. Энэ дүн Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хийгдээгүй бүртгэл гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын үндсэн хөрөнгийн өртгийн элементүүд гэх 30 дугаар хэсэгт импортын татвар болон буцаан олгох худалдан авалтын татвар уу? хөрөнгийг авчрахад шууд хамааралтай аливаа өртөг зардал, буулгах, орлуулах, зайлуулах, түүнийг байлгах, хэвийн байдалд оруулах, бусад зардлууд, худалдан авахтай шууд холбоотой зардал, ачилт өрөлтийн зардал, суурилуулалт ба угсралтын зардал гэх мэт зардлуудыг өртөг болгон шингээгээд үндсэн хөрөнгө дээр нь нэмж бүртгэх ёстой байсан юм. Тэгэхээр 2018 онд гарсан энэ зардал зуух худалдан авсан үндсэн үнэ дээр нэмэгдээд 161,368,128 төгрөгөөр блансад бүртгэгдэх ёстой байсан. 2-т 2019 онд зуухны ул ширэм, нэмэлт усны насос, бутлуур, хөдөлгүүр гэх мэт эд зүйлс эвдэрч сольсон гэж байгаа юм. Энэ тоног төхөөрөмжийг сольсон зардлууд буцаад зуухны үнэ нь дээр нэмэгдээд зуухны үнэ 141,416,795 төгрөг болж нэмж бүртгэгдэх ёстой байсан. Энэ нь өөрөө Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчсөн байна. Эдгээр зардлуудыг хөрөнгөд бүртгээгүй байгаа нь шууд зардал болгоод хяналтгүйгээр гаргачихсан гэж үзэж байгаа юм. Эдгээрийн зөрүүгээр 78,000,000 төгрөгийн хохирлыг бодсон... Би бол нягтлан бодох бүртгэл блансаа яриад байгаа...Эрчим хүчний 2020 оны 01/834-р албан бичгээр дүгнэлт хүргүүлэх тухай гээд албан бичиг байна. Энэнд зуухны тендерийн паспорт болон гарал үүслийн баримт бичиг байхгүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангахгүй зуух авсан байна гэж дүгнэсэн байгаа. Анхнаасаа хуучин зуух худалдаж авсан. Үйлдвэрлэгч талаас баталгаат хугацаагүйгээр худалдаж авсан, стандартад нийцэхгүйн улмаас дараа нь засварын зардал гарсан байна гэж үзэж байна....Хуучин чанарын шаардлага хангахгүй зуух худалдаж авсны улмаас компани 43,300,000 төгрөгийн зардал гаргаж хохирол учруулсан байна гэж үзэж байгаа” гэв.
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З сумын Ч.Б дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд: Ч.Б нь 2018 оны А/74 тоот тушаалаар Б-ын Х компаниас DZL4.2 мвт, DZL2,8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэж шууд гэрээ байгуулсан. DZL4.2 мвт маркийн зуух нь 67.446.000 төгрөг, DZL2,8 мвт маркийн зуух нь 48.711.000 төгрөгийн үнэтэй байхад дуудпага худалдаа огт явуулаагүй, шууд гэрээ байгуулсан байсан. Энэ үр ашиггүй, зардал их шаардсан дахин шинжлэхээр байгаа нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байна. Ашиглагдаж байсан хуучин зуух худалдан авсан бөгөөд зуухны ул ширэм нь сорогдож хуучирсан, хоорондын зай завсар ихтэй тул нүүрс нь дутуу шатаж эд анги нь эвдрэх утаа тортог их гарах зэргээр технологийн шаардлага гардаг байсан учир 2019 онд 38.000.000 төгрөгөөр нэг зуухны ул ширэм солихоор шийдвэрлэсэн байна. Эдгээр зуухыг ашигласанаар цахилгааны зардал 50 хувь, нүүрсний зардал 25 хувиар нэмэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15/,
Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ч.Б нь З сумын нутагт дулаан эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус зайлуулах үйлчилгээ явуулдаг ба тус газар нь 130.000.000 төгрөгөөр 2 зуух авсан байсан боловч уг 2 зуух нь ашиглагдаж байсан учир зуухны ул ширэм нь сорогдож хуучирсан, хоорондын зай завсар ихтэй тул нүүрс нь дутуу шатаж эд анги эвдрэх утаа тортог их гарах зэргээр технологийн шаардлага хангахгүй байсан учир 2019 онд 38.000.000 төгрөгөөр нэг зуухны ул ширэм солихоор шийдвэрлэсэн байна. дээрх 2 уурын зуухыг ашигласанаар цахилгааны зардал, нүүрсний зардал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. 2017 онд 78.530 квт гарч цахилгааний төлбөр нь 14.156.300 төгрөг байсан бол 2018 онд 152.342 квт болж 27.479.900 төгрөгийн үнэтэй болж цахилгааны төлбөр 73.812 квт буюу 13.323.600 төгрөг болж нэмэгдсэн байна. Б-руу нягтлан бодогч, инженерүүдийг 2 ширхэг зуух авах зорилгоор 77.100.000 төгрөгтэй явуулж томилсон ажилтны амь нас, байгууллагын хөрөнгө мөнгө үрэгдэх зэрэг учирч болох эрсдлийг тооцоогүй, төлөвлөөгүй зардлуудыг гаргасан байсан нь худалдан авах ажиллагаа хангалтгүй, үр ашиггүй зохион байгуулсан байдаг...“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-21/,
Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Ч.Б-ний захиралаар 2014 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Ч.Б-ний захиралаар ажиллаж байна. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ч.Б-ний захиралаар З.Б гэх хүн ажиллаж байсан. ...Д аймаг дахь Аудитын газраас ирүүлсэн зөрчилд дурдагдсан асуудал нь З.Б үед явагдсан байсан ба уг асуудлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярихад 2018 оны 09 дүгээр сарын орчим DZL4.2 мвт, DZL2,8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдан авсан байсан. Миний хувьд дээрх 2 зуухыг худалдан авсан нь байгууллагад дараах байдлаар хохирол учруулж, сөргөөр нөлөөлж байна. Үүнд: 1. Маш өндөр үнээр элэгдэж хуучирсан, зарим эд анги нь ашиглагдах боломжгүй эвдэрхий 2 ширхэг зуух авсан. 2. Дээрх 2 зуух нь бүс нутгийн онцлогтой тохироогүй өөрөөр хэлбэл манай бүс нутагт 110/70 градус цельсийн зуух хэрэглэдэг байхад тухайн худалдан авсан зуух нь 85/60 градус цельсийн зуухууд байсан. 3. Мөн манай Ч.Б-д ашиглагдах зуух нь 2800-ын килокалор илчлэгтэй нүүрс хэрэглэдэг байхад уг худалдан авсан 2 ширхэг зуух нь 6500 килокалораас дээш илчлэгтэй угаасан нүүрс хэрэглэдэг, мэргэжлийн хувьд хэлэхэд 4000-ын килкалораас дээш илчлэгтэй угаасан чулуун нүүрс түлэх технологитой зуухыг авчирсан байсан ба харин манай байгууллагын хэрэглэж байгаа нүүрс бол Ш.О ХК-ний нүүрс байгаа юм. ...2 ширхэг зууханд эвдрэл гэмтэл гэмтэл маш их учирч нэмэгдэл зардал гарч, дулаан хангамжийн үйл ажиллагааг доголдуулсан. Мөн цахилгаан, нүүрсний зардал их хэмжээгээр нэмэгдсэн асуудлууд байгаа юм. ...зөвхөн 1 ширхэг зуухны ул ширэм солиход 38.000.000 төгрөг зарцуулахаар болж сонгон шалгаруулалт зарлахад ямар ч байгууллага, оролцогч ирээгүй тул Э хотын компанитай шууд худалдан авах гэрээ байгуулж мөнгийг нь шилжүүлсэн байгаа...тендерийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зөрчил нь тус 2 зуухыг худалдан авсан асуудал байгаа юм. ...З.Б нь О ХХК-ний инженерээр ажиллагдаг ба. ...Д нь манай компанид засвар үйлчилгээний инженерээр ажилдаг ба тендерийн ажил хийж байгаа гээд ажилдаа огт ирэхгүй байгаа. ...эхний ээлжинд 2 зуухыг авахын тулд дараагийн жилийн биенес төлөвлөгөөнд тусгаж өгсөн байх ёстой. 2. Тухайн зуухны технелоги болон температурын градус, ямар бүс нутагт ажиллах нөхцөл байдал, ямар нүүрс түлэх эсэх, мар хүчин чадалтай байх, овор хэмжээ зэргийг нарийн тодорхойлох ёстой. 3. Дараагийн асуудал нь бизнес төлөвлөгөөнд тусгаж өгсөн үнийн дагуу худалдан авалт хийх ёстой байтал тус 2 ширхэг зуухыг худалдан авсан нь дээрх заалтуудыг бүгдийг нь зөрчиж байгаа юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр батлагдсан манай компанийн засвар ажлын төлөвлөгөө /бизнес төлөвлөгөө/-нд 30.000.000 төгрөгт багтаан шинэчлэнэ гэж заасан байсан. ...уг 2 ширхэг зуухыг худалдан авснаар манай компанид их хэмжээний хохирол учирч байгаа ба 30.000.000 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж байхад одоо 1 ширхэг зуухны ул ширмийг нь солиулахад л 38.000.000 төгрөг болж байна. ...манай Ч.Б-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Ү гэх хүн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилалж байгаад 2018 оны 12 дугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлаас чөлөөлөгдсөн. ...манай Ч.Б-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 7 хүний бүрэлэдэхүүнтэй компанийг удирдах дээд байгууллага ба жилийн бизнес төлөвлөгөөг батлах орон тоо, цалинг батлах, батлагдсан орон тоо, цалингийн дагуу миний бие байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. ... манай Ч.Б-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 15 дугаартай зөвшөөрөл олгох тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Ч.Б-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай Эрх олгох тухай тогтоолын Тогтоох хэсэгт “...1-р зуухыг худалдан авах гэрээ байгуулах эрхийг компанийн захирал З.Б олгосугай...” гэсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл худалдан авах ажиллагааны тухай хуульд 50 сая төгрөгөөс дээш бараа материал худалдан авах тохиолдолд нээллтэй сонгон шалгаруулалтанд тэнцсэн байгууллагатай гэрээ байгуулах ёстой. Үүнийг тухайн Эрх олгох тухай тогтоолд зааж өгөөгүй байна. ...тухайн 2 зуухны 1 зуухыг нь ажиллуулж байгаа ба нөгөө зуухны ул ширмийг нь 38.000.000 төгрөгөөр ажиллуулна. ...манай Ч.Б нь 2018 онд тухайн DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй байсан бол эдийн засгийн болон бусад байдлаар ямар нэгэн хохирол учрахгүй байсан. ...Д аймгийн З сумын нутагт байрлалтай М.Н хорооллын 240 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах болсонтой холбогдуулан тус 2 зуухыг заавал аваад байх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл 2018 оны бизнес төлөвлөгөөнд 1 дүгээр уурын зуухны хүчин чадлыг 30.000.000 төгрөгөөр өргөтгөнө гэж заасан байдаг боловч 2 дугаар уурын зуухны хүчин чадал тухайн үед М.Н хорооллын 240 айлын дулааны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Дээр дурдсан DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухны DZL4.2 мвт маркийн уурын зуух нь М.Н хорооллыг дулаанаар хангахад огт холбогдолгүй, харин DZL2.8 мвт маркийн зуух нь холбогдолтой байгаа юм. ...миний өмнө ажиллаж байсан З.Б нь тус DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг авахдаа бизнес төлөвлөгөөнд ороогүй зардлыг гаргасан, ашиглалтаас гарсан хуучин зуух худалдаж авсан нь бидэнд маш хүндрэлтэй байна. мөн тухайн зуухнууд нь бүс нутагтаа тохироогүй, ямар түлш нүүрс хэрэглэхийг тооцоогүй, технелоги нь таарахгүй нь судалгаа, сонголтыг маш буруу хийсэн байгаа нь харагдаж байгаа юм. Наад захын жишээ гэхэд авчирсан зуух нь байшиндаа багтахгүй байх жишээтэй байгаа нь манай компанид их хэмжээний хохирол учруулаад байгаа юм. энэ нь маш ноцтой мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэхээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-35/,
Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай захирлаар ажиллаж байсан Б, засварын инженер Д, ТУЗ-ын дарга Ү нар нь зуух судлахаар явж байна гээд томилолт мөнгө бичүүлээд Б-ын Б гэх хот руу явсан. 3 хоногийн дараа тэд нар ирээд Б-ын Б хотоос 2 ширхэг зуух авахаар боллоо гэдэг талаар компаний дэд захирал Б сонссон. 2019 оны 09 сарын 28-ны өдөр С суманд сургалтанд явж байхад Ү дарга танай зуухыг авах хэрэгтэй боллоо, тэгэхээр маргааш ажил руу чинь яваад зуухны мөнгө бэлд гэхээр нь компаний хадгаламж цуцалж 70.000.000 төгрөг, бусад банкууд дахь үлдэгдэл мөнгийг цуглуулж байгаад 125.000.000 төгрөг болгож бэлдсэн. Тэгээд ТУЗ-ын дарга Ү-с зуух худалдан авахад зориулж 130.000.000 төгрөг гаргах тухай зөвшөөрөл, Б захирлаас касснаас мөнгийг гаргах тушаал шийдвэр гаргуулаад 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дэд захирал Б надад хэлэхдээ “наад зуух чинь ямар учиртай юм бэ?, чи наад асуудал дээрээ хяналт тавиад ирээч гэж хэлэхээр нь миний бие засварын инженер Д болон орчуулагч Б нарын хамт явахаар болсон. Б-ын Э хот руу Б захирал, Б захирал, кассын нярав С, автын инженер Д болон миний бие бид нар Ө улсын Б гэх залуутай очиж уулзаад Б-тэй Б захирал гэрээ байгуулаад урьдчилгаа 124.000 юань буюу 46.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 77.000.000 төгрөгийг бэлнээр аваад Д, Б бид 3 Б-ын Ч гэх газар руу явсан. Бусад нь Э хотод үлдсэн ба намайг явах үед дэд захирал Б чи зуухаа ачуулаад дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгөөрэй гэж хэлж байсан болохоор Ч хотод очиход барилга дотор хуучин ашиглаж байсан юм шиг 2 ширхэг зуух байсан. Тэгэхээр нь би тухайн үед шинэ зуух авах байх гэж бодож байсан учир тэгээд энэ зуухыг авах юм уу гэхэд орчуулагчаар явж байсан Б битгий монголоор яриарай гадаад хүн явж байхаар буудалд очоод барьчихдаг гэх мэтийн айдас төрүүлсэн зүйл яриад байсан болохоор би байрлаж байсан буудалдаа очоод Ү, Б, дэд захирал Б дарга нар руу 2 хоног утсаар ярьж хуучин 2 ширхэг зуух байсан талаар хэлсэн. Тэгээд тэндээсээ би дарга нарт танилцуулаад Б хот ороод М улс руу явсан ба тэнд Б, Д нар үлдсэн юм. ...би бэлнээр авч явсан мөнгөө буцаад кассандаа тушааж тус 2 ширхэг зуух нь хуучин талаар дэд захирал Б-д хэлэхэд тэрээр Б дарга би энэ талаар Засаг дарга, ТЦЗ-ын дарга нартай ярилцья гэсэн. Тэгээд Б захирал сумын Засаг дарга болон ТУЗ-ын дарга нарт танилцуулахад ТУЗ-ын хурал хийгдээд З сум хөлдөх гээд байна гэсэн үндэслэлээр тухайн 2 ширхэг зуухыг худалдан авсан. ...тус 2 ширхэг зуухыг авах санаачлагыг 2018 оны 09 сарын 05-ны өдрийн Ч.Б-ний захирлын хурлаар хэлэлцэхэд О-руу явахаар болсон боловч Б, Ү, Д нар Б-ын Б хот руу явахдаа тухайн 2 ширхэг зуухыг авна гэж ирцгээсэн. ...тендер зарлах ёстой, хугацаа шаардлагатай гэдэг талаар дэд захирлын зөвлөлийн гишүүдэд хэлэхэд Б өөрөө одоо тендер зарлахад 45 хоног болон түүнээс дээш тул удах шаардлагатай болно, тийм болохоор шууд худалдан авалт хийхээс өөр арга байхгүй, энэ талаар З сумын Засаг дарга А, ТУЗ-ын дарга Ү нартай ярьсан гэж тайлбарлаж байсан. Тэгээд шууд худалдаж авахаар болсон. ...1 ширхэг зуухны ул ширэм солиход 38.000.000 төгрөгөөр төлөвлөсөн боловч манайх 22.000.000 төгрөгөөр зуухны ул ширмийг ажил дээрээ авчирсан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39/,
Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай Ч.Б-ний 2018 оны бизнес төлөвлөгөөнд зуухны хүчин чадалыг нэмэгдүүлэх, зуух буулгах, угсрах, ерөнхий шит шинэчлэх зорилгоор 36.500.000 төгрөгөөр хийхээр төлөвлөсөн байсан. Яагаад зуух шинэчлэхээр болсон гэвэл манай компани 234 айлын орон сууц бүхий хотхон ашиглалтанд орсонтой холбогдуулан 2-р зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон юм. Б захирал 2018 оны 09 дүгээр сард захирлын зөвлөлийн хурал хийх үеэр 100.000.000 төгрөгөөр 1, 2-р зуухан дээр Б-аас зуух авна гэж байсан. Бидний зүгээс О-аас шинэ 2 ширхэг КВР маркийн зуухыг авахад нийтдээ 50 гаруй сая төгрөг болж байна гэхэд манай компаний менежер техникийн ажилчид болон ерөнхий инженер Г, засвар үйлчилгээний инженер Д, дулаан хангамжийн инженер Б нар нь О-аас авчрах 2 зуухыг О-ын Б хотод хийхэд багадаа 2 сар болох учир ачаалал ихтэй байгаа үед энэ нь боломжгүй хугацаа байна, тиймээс бэлэн зуух Б-аас авах саналтай байна гэж байсан. Тэгэхэд санхүүгийн албаны зүгээс хэрэв бэлэн зуух авах гэж байгаа бол 1 ширхэг зуух авъя гэхэд Б, О-ын зуухуудыг судалж үзье гээд хурал өндөрлөсөн юм. Хурлын дараа Ү, Б, Д нар Б-руу явж ирээд DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр авахаар болж нягтлан бодогч У, засварын инженер Л.Д хоёрыг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр явуулж, дээрх 2 зуухыг худалдан авахуулсан. Тухайн үед У нягтлан бодогч 330.000 юань авч явсан ба 124.000 юанийг урьдчилж шилжүүлээд үлдэгдэл 206.000 юанийг 29.824 доллар болгон шилжүүлж авсан. Тэгээд У тус мөнгийг буцааж 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авчраад эргүүлэн юаны ханшны зөрүүнээс 205.785 юань болгож тус өдрөө 177.500 юанийг Б гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд уурын 2 ширхэг зуух ирсэний дараа 28.285 юанийг С бэлнээр авч Б-тэй Э хотод уулзаж өгсөн. Тус 2 ширхэг зуухыг авах саналыг Б гаргаж, үүнийг Д, Б, Г нар дэмжиж байсан. Мөн тухайн DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг авахад маш ашигтай гэж Д хэлж байсан. ...КВР зуух хийх ёстой Д, Б нар нь гэнэт Б захирал 2 ширхэг зуух авна гэсэн гээд Б-аас 2 ширхэг зуух авахаар болсон. Ер нь бол тус 2 ширхэг зуухыг авахад Д Б-д нөлөөлсөн ба Д нь нэгт КВР зуух хийхгүй, хоёрт КВР зуух хийх гээд ямар нэгэн асуудалд ормооргүй байна гэж байсан. ... DZL2.8 мвт маркийн зуух ажиллаж байгаа ба нөгөө DZL4.2 мвт маркийн зуухны ул ширмийг шинэчлээд удахгүй ажилуулах гэж байгаа, Б-аас авчирсан дээрх 2 DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн зуухнууд хуучин, чанарын шаардлага хангахгүй зуухнууд байсан. Гэхдээ засварлаж байж тус 2 зуухыг ажилуулсан ба одоогийн байдлаар нэг зуух нь ажиллаад нөгөө зуух нь ажиллахгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42/,
Гэрч И.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн 2 ширхэг зуух нь манай компани дээр ирэхдээ нилээд хуучирсан байдалтайгаар ирсэн. DZL4.2 мвт маркийн зуух нь 1-р зууханд, DZL2.8 мвт маркийн зуух нь 2-р зууханд суурьлагдсан юм. ...миний бие 1-р зуухыг хариуцан ажилладаг ба тухайн DZL4.2 мвт маркийн зуух нь хуучин ашиглагдаж байсан, цахилгааны зардал өндөртэй, зуухны тогоо нь өөрөө 2.2 кловатын 6 ширхэг сэнстэй, үнс татагчтай, нүүрсээ пүнкрээс дээш татаж зуух руугаа хийх үйлдэл зэрэг нь бүгд цахилгаанаар ажилладаг. Мөн тоног төхөөрөмжүүд нь нилээн эвдрал гэмтэлтэй зэрэг сул талууд байсан. Харин давуу талын хувьд зуухны тогоо нь цахилгааны автомат шийдний шкафтай, удирдлагын самбартай, тус самбарт сэнс, ул ширмийг тохируулдаг ба ингэснээр зуухыг сийлэх, гараар хүрзээр нүүрс нэмэх үйл ажиллагааг автомат болгож ажилчны ажиллах нөхцлийг хөнгөвчилдөг, утаа тортог багассан давуу талтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай Ч.Б-ний 2018 оны бизнес төлөвлөгөөнд зуух авахаар төлөвлөгөөгүй байсан ба харин зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, зуух буулгах, угсрах, ерөнхий шит шинэчлэх зорилгоор 36.500.000 төгрөгөөр хийхээр төлөвлөсөн байсан. ...Б нь тухайн үед өвлийн бэлтгэл ажлаа хангаагүй, мөн төлөвлөгдсөн 36.500.000 төгрөгийн төсвийг хэрхэн юунд зарцуулахаа мэдээгүй, өвлийн бэлтгэл ажлыг хийхэд ямарч төлөвлөгөө судалгаа гаргаагүй юм. Ер нь бол Б хүчин чадал сайтай зуур авчраад галлах юм бол өвлийг давчих юм байна гэсэн бодолтой хүн байсан. Тэрээр DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 105.000.000 төгрөгөөр Б-аас худалдан авах гэж байгаа талаар хэлсэн ба тэгэхэд би түүнд хандан хэрэв 105.000.000 төгрөгөөр зуух худалдан авах гэж байгаа бол зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой, хэрэв зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахгүй бол худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг зөрчинө гэж хэлэхэд Буянбадрах уг зуухыг дэмжлэг хэлбэрээр авч байгаа юм. Зуухыг Д зээлээр ч гэсэн ав. Би дэмжие гэсэн. Бас Б яамнаас шийдүүлэхээр сая Засаг дарга намайг яаман дээр хамт очиж уулзуулсан. Орон нутгаасаа хүсэлт илгээ гэсэн. З-аас бичиг илгээсэн байгаа гэж хэлсэн ба үүнийг 2018 оны 09 сарын 05-ны өдрийн захирлын хурал дээр ч бас хэлсэн. Мөн тухайн хурал дээр Б хэлэхдээ Д-ийн хамт Б-ын Б суманд явж зуух судлаад ирсэн. 2 ширхэг зуухыг 105 орчим сая төгрөгөөр авах боломжтой, цоо шинэ зуух байгаа гэж байсан ба миний зүгээс тухайн хурал дээр 2 ширхэг зуух авах боломжгүй гэдгээ хэлж байсан боловч Б хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2019 оны 09 сарын 29-ний өдөр Х дахь манай компаний хадгаламжийг цуцалж 70.000.000 төгрөг, бусад банкууд дахь үлдэгдэл мөнгийг цуглуулж байгаад 130.000.000 төгрөг болгож бэлдээд компаний захирал Б, засварын инженер Д, кассын нярав С, нягтлан бодогч У болон миний бие Б-ын Э хот руу орж иргэн Б гэх залуутай очиж уулзсан. Б-тэй очиж уулзахад тэрээр найдвартай зуух байгаа юм та нар санаа зовох зүйл байхгүй, зуухыг чинь худалдан авалт хийгээд танайх руу ачуулсаны дараа мөнгийг нь авна гэсэн зүйл ярьсан. Тэрээр Б-ын Б хот руу Д, У нар нь Б-тэй явсан ба У надад Б-ийн утсаар надтай холбогдохдоо “энэ 2 зуух нь суурилагдсан хуучин зуух байна, мөн Б нь бид нарыг буудалд нуугаад хүмүүстэй уулзуулахгүй байна” гэхэд би Б-д энэ талаар хэлэхэд тэрээр наад 2 зуух чинь хуучин зуух биш, шинэ зуухууд байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь би У-тай холбогдоод мөнгөө өгөлгүй авчрах талаар хэлээд У ганцаараа мөнгө аваад ирсэн ба Д тэндээ үлдээд зуухаа авчирхаар болсон. Түүнээс хэд хоногийн дараа Д 2 ширхэг зуухаа авах гэхэд урьдчилгаа шилжүүлэхгүй бол нөгөө хятадууд хөдлөхгүй байна гэхээр нь Б-ийн данс руу С урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. Түүний дараа нь үлдэгдэл мөнгийг 2 ширхэг зуух ирсэн гэхээр нь Э хот руу С бэлнээр Б-д өгсөн. Б рүү шилжүүлсэн баримт Д аймгийн Захиргааны хэргийн шүүхэд байгаа болно. ...тус 2 ширхэг зуухыг авах санаачлага ерөөсөө Ч.Б-ний захирлаар ажиллаж байсан Б-ын өөрийнх нь шийдвэр байгаа юм. ...Б өөрөө тухайн хурал дээр Д-аас дэмжлэг хэлбэрээр зээлээр авч байгаа учир дуудлага худалдаа явуулах шаардлага байхгүй гэж байсан. ... тус DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг худалдан авсан зардал 30.000.000 төгрөг, мөн дээрх 2 зуухтай холбоотой гарсан зардал болох 2 зуухыг суурьлуулах, засварлах, нэмэлт тоног төхөөрөмж авах зардалд 92.000.000 төгрөг зарцуулагдсан. Тэгэхээр 2018 онд тус зуухтай холбоотой асуудлаар 222.000.000 төгрөг манай байгууллагын төсвөөс гаргасан. Харин 2019 онд DZL4.2 мвт маркийн зуухыг ажилуулахын тулд улам ширмийг нь авах, канивер, демсос, рекудор зэрийг авахад 40 гаруй сая төгрөг болж байгаа юм. Одоогийн байдлаар DZL2.8 мвт маркийн зуух ажиллаж байгаа ба DZL4.2 мвт, маркийн зуух ажиллахгүй байгаа. ...урьд өмнө нь манай компаний цахилгааны төлбөрийн хэмжээ 14 сая төгрөгөөс дээш гарч үзээгүй ба харин буруу худалдан авалт буюу дээрх зуух авсанаас хойш сарын цахилгааны төлбөр 30 сая төгрөгөөс дээш гардаг болсон. ...Б нь шийдвэр гаргахдаа дандаа өөрөө бие дааж шийдвэр гаргадаг ба санхүүгийн албан хүмүүстэйгээ огт зөвшилцдөггүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай компанийн захирлын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлтэй хамтран шинээр зуух авахаар болж миний бие Б-тай хамт 2018 оны 09 дүгээр сарын эхээр Б-ын Б хот руу очиж үзэхэд үйлдвэрээс гарч байгаа шинэ зуухнууд байсан ба 300.000 юань Монгол мөнгөөр 80 орчим сая төгрөг болж байсан. Тэгээд Б бид хоёр буцаж ирээд ТУЗ-ын дарга Ү-тай ярилцаад интернет сайтаар хайж байгаад Б-ын Б хотын чиглэлд зуух байна гэсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Б захирал, ТУЗ-ын дарга Ү нарын хамт Б-ын Б хот ороод түүнээс цааш хурдны галт тэргээр 30 орчим минут яваад нэг газар очсон юм. Тухайн үед хэлмэрчээр С гэх залуугийн хамт очсон ба тухайн үед 2 ширхэг зуух байсан ба нэг зуух нь 3 сар ажилласан, нөгөө зуух нь туршилт хийж галлаад дахин галлаагүй зуух байсан. Тэгээд тус 2 ширхэг зуухнаас өөр сонголттой зуух байгаагүй, тус хоёр зуух үнийн хувьд ч хямд байсан нийтдээ 290.000 юаниар З суманд хүргэж өгөх талаар тэнд байсан хүмүүс хэлж байсан. ...Монголд ирээд түүний дараа нягтлан бодогч У бид хоёр тус 2 ширхэг зуухыг авахаар болж Б-ын тус газар руу явсан. ...би тэндээ үлдэж тус 2 ширхэг зуухыг ачуулаад араас нь Монгол улс руу явсан. Тэгээд 2 зуухаа авчраад компани дээр авчрах үед тус 2 ширхэг зуухыг өргөж тавих кран байхгүй байсны улмаас байшингийн ар хэсгийг сэтэлж, чирч оруулаад суурьлуулсан. ...ачилтын явцад 1 ширхэг зуухны ширэм эргүүлэх редуктор хагараад байсан ба би ирээд угсраад галласан. ...85/60 градус цельс манай нөхцөлд тохирох байх гэж бодсон ба 6500-ын килкалораас дээш илчлэгтэй нүүрс хэрэглэдэг талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б-ний 1-р зууханд өргөтгөл хийх шаардлагатай гэж Б надад мэдээлэл өгсөний дагуу тэрээр байгууллагын хөрөнгөнөөс 130 сая төгрөгөөр 2 ширхэг зуух авсан байсан ба надад танилцуулахдаа 1 ширхэг зуух авна гэж байсан боловч 2 ширхэг зуух авсан байсан. ...тус 2 ширхэг зуухыг авснаар 2018 оноос 2019 оны дулааны улиралд 20 орчим удаагийн сул зогсолт хийж, иргэдэд чирэгдэл учруулсан, мөн компаниас нь гаргаж өгч байгаа баримтанд тус 2 ширхэг зууханд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тэр хэмжээгээр компанид хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус 2 зуухыг заавал аваад байх шаардлагагүй байсан. Зөвхөн манай компаний 2 дугаар уурын зуухны чадлыг төсвөөр батлагдсан 30 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн тохиолдолд тухайн үед М.Н хорооллын 240 айлын дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Худалдан авсан DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухны DZL4.2 мвт маркийн зуух нь Мандах наран хорооллыг дулаанаар хангахад огт холбогдолгүй, харин DZL2.8 мвт маркийн зуух нь холбогдолтой байгаа юм. ...тус 2 ширхэг зуухыг авсаны улмаас манай компаний барилгыг нураах, барилга өргөтгөх, цахилгааны тэжээлийн кабель шинээр татах, ул ширмийг солих болон бусад ажлууд шинээр хийгдсэн. Мөн дээрх 2 зуух нь хуучин ашиглагдаж байсан зуух байсан ба бүс нутагтаа тохироогүй, түлш нүүрсний техелоги таараагүй зуухнууд байсан. Манай зуух нь илчлэг багатай нүүрс түлдэг байхад тухайн авчирсан 2 ширхэг зуух нь илчлэг өндөртэй нүүрс хэрэглэдэг учир технелоги таарахгүй хүндрэлтэй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн 2 ширхэг зуух нь төлөвлөсөн барилгад багтахгүй, хэтэрхий том байсан ба тийм учир 1, 2-р зуухны барилгын хана, дээвэр зэргийг буулгаж, зуух оруулах бэлтгэл ажил хангасан. Зуух нь 30 гаруй тонн жинтэй учир түүнийг өргөж байрлуулах ажил маш хүндрэлтэй байсан. ...тухайн 2 ширхэг зуух нь ирээд л шууд ажиллах шинэ зуух биш байсан учир манай байгууллагад одоо ч гэсэн хүндрэлтэй байгаа юм” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-128/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед буюу 2018 оны 09 дүгээр сард ямар ч л гэсэн халаалтын улирал дөхсөн цаг хугацаанд ТУЗ-д Ч.Б-ний зүгээс буюу захирал Б-аас уурын зуух нэмж авах санал ирүүлсэн. Компани уг саналыг үндэслэн ТУЗ-ын тухайн үеийн гишүүд болох ТУЗ-ын дарга О.Ү, гишүүд болох Н, Ц, А, Б болон миний бие З.Б нарын хамтаар хурал зохион байгуулсан. Хурлын үеэр Б хэрэглэгч нэмэгдсэн, шинээр баригдсан дулааны цахилгаан станц ашиглалтад орохгүй учраас шинээр зуух худалдан авахгүй бол өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдахгүй, хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэх мэт зүйл ярьж байсан бөгөөд хурлаар зуух авах асуудлыг ТУЗ-ын гишүүд зөвшөөрсөн. Тэгээд ТУЗ-аас зуух худалдан авах шийдвэр гаргаж, хэвийн үйл ажиллагаа хангаж халаалтаа цагтаа эхлүүлэх талаар компанид үүрэг өгсөн. ...тухайн үед ТУЗ-ын зөвлөлийн хурал зохион байгуулагдаж компаний захирал З.Б-д чанартай стандарт шаардлага хангасан зуух аваарай гэж ТУЗ-ын зүгээс чиглэл өгч, хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэрлэж өгөх талаар тогтоол гаргасан. ...ТУЗ-ын даргаар ажиллаж байсан О.Ү нь миний мэдэж байгаагаар 2 ширхэг зуух авах үнийн судалгаанд Б нарын хамт оролцоод явж байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201-202-р хуудас/,
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний санаж байгаагаар 2018 оны 08 дугаар сарын сүүлээр, 09 дүгээр сарын эхээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байсан асуудал байгаа юм. Тухайн хурлаар Дулааны цахилгаан станц ашиглалтанд орж хэрэглэгчдийг хангах боломжгүй болсон, мөн хуучин зуухуудад нэмэлт хэрэглэгч шинээр авсан учир хүчин чадал хүрэлцэхгүй асуудал яригдсан. Тэгээд шинээр зуух худалдан авах асуудал яригдаж байсан ба яалт ч үгүй өргөтгөл хийх шаардлагатай байсан учир шинээр зуух авах хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. ...Ч.Б нь тухайн үед 4 ширхэг зуухтай байсан ба одоо 5 ширхэг зуухтай болсон. Тэр үед 1-р зууханд шинээр зуух байрлуулж хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж байсан боловч 2 зуух авсан байсан. С дарга хэлэхдээ ул ширэм нь таарахгүй, нөхцөл нь таарахгүй, байшин барилгадаа багтахгүй зэрэг нилээд асуудал учирч байсан ба энэ үед Буянбадрах байхгүй байсан. ...Ч.Б-ний хувьд чанартай стандарт шаардлага хангасан зуух авах эсэх асуудлыг компаний гүйцэтгэх захирал З.Б болон холбогдох инженер хариуцах ёстой.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 205-206/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б нь 2 ширхэг зуух авах талаар санал ирүүлж байгаагүй, харин 1 ширхэг зуух авч хүчин чадлаа нэмэгдүүлэх санал орж ирсэн ба ТУЗ-ын гишүүд энэ талаар хэлэлцэж ярилцаад хэдий хэмжээний зууух авах талаар болон судалгаа тооцоолоо нарийвчлан гаргаж ир гэж байсан. ... Ч.Б-ний хувьд чанартай стандарт шаардлага хангасан зуух авах эсэх асуудлыг компаний удирлага болох гүйцэтгэх захирал, мэргэжлийн чиг үүрэг бүхий инженерүүд хариуцах ёстой.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 207-208/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай газраас тухайн үед 2018 оны 10 дугаар сард Дулааны станц ашиглалтанд орох боломжгүй болсон талаар мэдэгдэж байсан ба тухайн Ч.Б-ийн эрх бүхий удирдлагууд нь өөрсдөө худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллах ёстой байхад өөрсдөө худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллагаагүй байна. Мөн тус компани худалдан авах ажиллагааны тухай хуульд заасан онцгой байдлын журмаар түргэвчилсэн байдлаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжтой байсан байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 210-211-р хуудас/,
Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл Монгол улсын Засгийн газрын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 123 дугаар тогтоолоор “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан. Мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний бие тухайн “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон ба тус газрын захирлаар томилогдсоноос хойш бэлтгэл ажил хангагдаж явсаар байгаад тус газрын үйл ажиллагаа нь 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн явагдаж эхэлсэн. "Ч.Б нь Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгдэж, эрх шилжигдсэн. Мөн өдрийн 36 дугаар тогтоолоор хөрөнгийг балансаас балансад шилжүүлсэн ба “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрыг шууд төлөөлөх, удирдах этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгаа юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 479 дугаар тогтоолоор “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байдаг. Тэгэхээр “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгаа юм. Би Ч.Б-ийн захирлаар 2014 оны 02 сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн оны 11 сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. “Ч.Б-иас худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал тухайн жилийнхээ бизнес төлөвлөгөөнд тусгагдсан ажил, бараа үйлчилгээг худалдан авах тухай үнэлгээний хороо байгуулах ёстой. Үнэлгээний хороонд сумын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, компанийн “А” сертификаттай хүмүүсээс бүрдсэн хүмүүсийг сондгой тоогоор байгуулах ёстой. 2 зуухны асуудалд тухайн үед Ч.Б-ийн захирал З.Б нь Үнэлгээний хороо байгуулах ёстой байсан ба мөн 2 зуух биш 1 зуух худалдан авах Үнэлгээний хороо байгуулах ёстой байсан. Яагаад гэвэл компанийн тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд 2 зуух биш, 1 зуух худалдан авах төлөвлөгөөтэй байсан. Ч.Б-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан О.Ү хувьд компанийн тухайн жилээс бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, төлөвлөгөөний дагуу бараа ажил үйлчилгээ худалдан авч байгаа эсэх, зохих журмын дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй. Буянбадрах нь тухайн үед Үнэлгээний хороо байгуулах ёстой байтал байгуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”гэх заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Ч.Б-ийн 2 зуухны 1 зуух нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсан байсан боловч дээрх 2 зуух нь хуучин ашигдагдаж байсан зуухнууд байсан. Хуучин зуухнуудын гадна хэсгийг будаад авчирсан байсан зуухнууд байсан ба хуучин учраас сэргээн засварлахад их хэмжээний өртөг, зардал гарсан. Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгаагүй, компанид илүү зардал болсон зуухнууд байсан учир тухайн 2 зуухны үнэ, тус 2 зуухыг авчрах, суурилуулахтай холбогдон гарсан зардлуудыг бодит хохирол гэж үзэж байна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 37-38/
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... “Ч.Б” нь анх 2014 онд З сумын нутагт ус, дулаан үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан гэж санаж байна. Тус компани орон нутгийн өмчит компани байсан учир тухайн компанийн худалдан авах үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны явагдах ёстой байдаг. Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “Ч.Б” нь татан буугдаж, “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгдсэн. Одоо “З Дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрыг шууд төлөөлөх, удирдах этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар. Миний бие Д аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар 2016 оноос 2021 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан хүний хувьд “Ч.Б-иас худалдан авах ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд компанийн үнэлгээний хороо байгуулах ёстой. Үнэлгээний хороонд нэгт А сертификаттай буюу сургалтад хамрагдсан, хоёрт санхүүгийн зохих түвшиний мэдлэгтэй, гуравт тухайн бараа бүтээгдэхүүнийг авах гэж байгаа бол тус чиглэлийн мэргэжлийн хүнийг оролцуулан техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээг боловсруулах шаардлагатай. Дээрээс нь нэмж хэлэхэд Үнэлгээний хороог сондгой тооны гишүүдтэй байгуулах ёстой. Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гаргасан дүгнэлтээ захиралдаа танилцуулж, хэрвээ захирал зөвшөөрсөн тохиолдолд тухайн аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулна. Ч.Б-ийн жил бүрийн бизнес төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөлийн зөвлөл баталдаг ба харин бизнес төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх захирал бараа, ажил үйлчилгээ худалдан авах ёстой. Харин компанийн бизнес төлөвлөгөөг өөрчлөх тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргах ёстой. Б нь Үнэлгээний хороо байгуулаагүй үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэх заалтыг зөрчиж байна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 43-44/
Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр 2 зуухыг хаанаас ямар аж ахуйн нэгжээс хэрхэн худалдаж авч байгаа талаар бол би мэдээгүй. Аж ахуйн нэгж ч биш байх, хувь хүнээс байж магадгүй гэж би бодож байна. Ямар ч байсан тэр зуух авахдаа бол ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Харин энэ миний гарын үсэгтэй байгуулсан дээрх “гадаадын тоног төхөөрөмж үйлдвэрлэл, техникийн зориулалттай бусад бүтээгдэхүүн/ худалдан авах гэрээ” бол компанийн санхүүд өгч байгаа, манайхаас гарсан 330,000 юань буюу 130,000,000 төгрөгийг баталгаажуулах гэрээ юм. Зүгээр баримт бичгийн бүрдэл хангах зорилгоор нөхөж хийсэн гэрээ юм. Гадаадын тоног төхөөрөмж худалдан авах гэрээ-н дээр зурагдсан хятад талын гарун үсэг, тамга тэмдэг бол зуух худалдаж авсан аж ахуйн нэгжийн тамга, тэмдэг гарын үсэг биш, зүгээр баримт бичгийн бүрдэл хангаж гэрээ байгуулах зорилгоор таньдаг, хамтрагч ажилладаг Э хотод байдаг Н гэдэг иргэнийг гуйгаад гарын үсэг зуруулчихсан юм. Н бол энэ гэрээг ямар учиртай, юуны гэрээ гэдгийг огт мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 46-47/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний ажлын үүрэг бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зарыг гишүүдэд зарлана, хуралд саналын эрхгүйгээр оролцоно, хурлын тэмдэглэл хөтлөнө, хурлаас гарсан шийдвэрийг компанийн удирдлагуудад танилцуулах байсан. Энэ 2 зуухыг авсан талаар би бол сайн мэдэхгүй, авч байна л гэж байсан. Тухайн үед Ч.Б-ийн дарга Б гэдэг хүн байсан. ...Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг нь л надаар нөхөж зуруулсан байх, би яг хэн надаар хэзээ нөхөж зуруулсан бэ гэдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 50/
DZL маркийн зуухтай холбоотой зардлын жагсаалт /1-р хх-ийн 35/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 76/
2020 оны 06-р сарын 25-ны өдрийн 1-6/491 дугаартай Д аймаг дахь Т аудитын газрын албан тоот /1-р хх-ийн 70/
Д аймаг дахь Т аудитын газраас ирүүлсэн 2019 оны 07-р сарын 10-ны өдрийн 1-6/513 дугаартай албан бичиг /хх-ийн 11-13-р хуудас/,
2019 оны Д аймаг дахь Т аудитын газрын бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан /2-р хх-ийн 2-23/
2017 оны 03-р сарын 20-ны өдрийн А/66 дугаартай Д аймаг З сумын Засаг даргын “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, журам батлах тухай” захирамж /2-р хх-ийн 24-27/
2018 оны 09-р сарын 28-ны өдрийн Д аймаг Ч.Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаартай “эрх олгох тухай” тогтоол /2-р хх-ийн 28/
2018 оны 09-р сарын 28-ны өдрийн Д аймаг Ч.Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 15 дугаартай “зөвшөөрөл олгох тухай” тогтоол /2-р хх-ийн 29/
Зуух худалдан авсан тайлан /2-р хх-ийн 30-р хуудас/
Зуух худалдан авах тухай гүйцэтгэх захирал З.Б тогтоол /2-р хх-ийн 31-р хуудас,
2018 оны 09-р сарын 28-ны өдрийн Ч.Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын “Зуух худалдан авах тухай” тушаал /2-р хх-ийн 143/
2018 оны 09-р сарын 05-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 144-156/
2018/16,17 дугаартай Гадаадын тоног төхөөрөмж /үйлдвэрлэл, техникийн зориулалттай бусад бүтээгдэхүүн/ худалдан авах гэрээ /2-р хх-ийн 163-184/
Б хөгжлийн төвийн ерөнхий инженер Л.Б дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг /3-р хх-ийн 18-20-р хуудас/,
1, 2-р зууханд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 121-126-р хуудас/,
Д аймаг дахь А газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1-6/846 дугаартай дүгнэлт “Ч.Б нь 2018 онд Б-ын Х ХХК-ниас DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 123.7 сая төгрөгөөр худалдан авч, худалдан авахтай холбоотой гаалын татвар, тээврийн зардал, суурилуулах, холбох болон бусад зардалд 59.7 сая төгрөгийг зарцуулсан байна. мөн 2019 онд зуухнуудын нүүрсний шаталтыг сайжруулахтай холбоотой ул ширэм солих, хөдөлгүүр, конвейер, утаа сорогч, редуктор, инвертор, сэнс, димосос суурьлуулах зэрэг засвар үйлчилгээд нийт 43.3 сая төгрөгийг зарцуулсан байна. Зуухыг суурьлуулахаас өмнөх онд буюу 2018 онд цахилгааны зардал 79.5 сая төгрөг гарч байсан бол зуухнуудыг суурьлуулсанаар 110.6 сая төгрөгийг зарцуулсан байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 214-р хуудас/,
2021 оны 02-р сарын 23-ны өдрийн ТХҮ-321/01 дугаартай “А.Б” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /3-р хх-ийн 223-246/
DZL-4.2 мкв, DZL-2.8 зуухнуудыг суурьлуулж, ажлуулахад гарсан зардал, хүндрэлийн талаарх дулааны хангамжийн инженер Ө.Б тайлбар /3-р хх-142- 149/
2020 оны 11-р сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/10 дугаартай прокурорын тогтоол /4-р хх-ийн 57-59 хуудас/ 2020 оны 12-р сарын 17-ны өдрийн ТХҮ-521-03 дугаартай А.Б” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /4-р хх-ийн 61-73/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт З.Б нь Д аймгийн З сумын Ч.Б-ний гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн 16 дугаартай компанийн уурын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж зуух, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 130,000,000 төгрөгийг захиран зарцуулах “эрх олгох тухай” тогтоолын дагуу зуух худалдан авах зорилгоор Б-ын Ч гэх хот руу ТУЗ-ын дарга Э.Ү, инженер Л.Д нарын хамт явж Б-ын Х компаниас 123,700,000 төгрөгөөр 2 ширхэг зуух худалдан авах гэрээ байгуулжээ.
Уг гэрээний дагуу DZL4.2 мкв, маркийн болон DZL2.8 маркийн хоёр ширхэг уурын зуухыг тендэр шалгаруулалт зохион байгуулахгүйгээр 2018 оны 10-р сарын 16-ны өдөр Б-ын Х компаниас 123,700,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2 зуух нь хуучин эвдрэлтэй зуух байсны улмаас нэг зууханд нь ширэм солих, хөдөлгүүр конейвер, утаа сорогч редуктор, инвертор, сэнс, димсос суурилуулах зэрэг засварт нийт 43,300,000 төгрөгийн зардал гаргаж хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох
1. Иргэний нэхэмжлэгч Ө.С шүүх хуралдаанд өгсөн “ 2 зуух төрийн өмчид бүртгэгдэхдээ ДЗЛ-2,8 нь 48,711,000 төгрөг, ДЗЛ-4,2 нь 89,453,946 төгрөгөөр бүртгэгдсэн. Орон нутгийн өмчөөс төрийн өмчит рүү шилжиж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх эрх манайх руу шилжсэн байдаг. Үүнээс үүдээд тухайн хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, яллах дүгнэлт дээр үндэслээд төрд учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлт дээр үндэслэгдсэн 88,094,000 төгрөг. Анх худалдаж авсан үнэлгээ буюу 123,700,000 төгрөгөөр энд бүргэгдэж явж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 88,094,000 гэсэн үнэлгээтэй. Иймд төрд учирсан хохирол болох 78,905,832 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
2. Иргэний нэхэмжлэгч Л.Н шүүх хуралдаанд өгсөн “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэснээ нотолсон гэрээ юм уу? ямар нэгэн батлах баримтаа бүрдүүлэх ёстой байсан. Үүний дагуу шууд гэрээ байгуулахын тулд 1 буюу түүнээс дээш нийлүүлэгчтэй хэлцэл хийх ёстой. Хэлцэл хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан зүйлс орно. Тэгээд эдгээрээсээ энэ шаардлагад нийцсэн компанитай гэрээ хийгээд тодорхойлолтын дагуу хамгийн сайн хангасан этгээдтэй хууль ёсны гэрээ байгуулсан байх ёстой. Гэрээний дагуу манайх ийм учраас шууд гэрээ байгуулсан гэх нотлох баримтаа С яам руу явуулсан байх ёстой. ...Хуучин чанарын шаардлага хангахгүй зуух худалдаж авсны улмаас компани 43,300,000 төгрөгийн зардал гаргаж хохирол учруулсан байна гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг,
3.Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ч.Б нь 2018 оны А/74 тоот тушаалаар Б-ын Х компаниас DZL4.2 мвт, DZL2,8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэж шууд гэрээ байгуулсан. DZL4.2 мвт маркийн зуух нь 67.446.000 төгрөг, DZL2,8 мвт маркийн зуух нь 48.711.000 төгрөгийн үнэтэй байхад дуудпага худалдаа огт явуулаагүй, шууд гэрээ байгуулсан байсан. Ашиглагдаж байсан хуучин зуух худалдан авсан бөгөөд зуухны ул ширэм нь сорогдож хуучирсан, хоорондын зай завсар ихтэй тул нүүрс нь дутуу шатаж эд анги нь эвдрэх утаа тортог их гарах зэргээр технологийн шаардлага гардаг байсан учир 2019 онд 38.000.000 төгрөгөөр нэг зуухны ул ширэм солихоор шийдвэрлэсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15-р/,
4. Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зөвхөн 1 ширхэг зуухны ул ширэм солиход 38.000.000 төгрөг зарцуулахаар болж сонгон шалгаруулалт зарлахад ямар ч байгууллага, оролцогч ирээгүй тул Э хотын компанитай шууд худалдан авах гэрээ байгуулж мөнгийг нь шилжүүлсэн байгаа. ...тендерийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зөрчил нь тус 2 зуухыг худалдан авсан асуудал байгаа юм ...миний өмнө ажиллаж байсан З.Б нь тус DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг авахдаа бизнес төлөвлөгөөнд ороогүй зардлыг гаргасан, ашиглалтаас гарсан хуучин зуух худалдаж авсан нь бидэнд маш хүндрэлтэй байна. мөн тухайн зуухнууд нь бүс нутагтаа тохироогүй, ямар түлш нүүрс хэрэглэхийг тооцоогүй, технелоги нь таарахгүй нь судалгаа, сонголтыг маш буруу хийсэн байгаа нь харагдаж байгаа юм. Наад захын жишээ гэхэд авчирсан зуух нь байшиндаа багтахгүй байх жишээтэй байгаа нь манай компанид их хэмжээний хохирол учруулаад байгаа юм. энэ нь маш ноцтой мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэхээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-35/,
5. Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тендер зарлах ёстой, хугацаа шаардлагатай гэдэг талаар дэд захирлын зөвлөлийн гишүүдэд хэлэхэд Б өөрөө одоо тендер зарлахад 45 хоног болон түүнээс дээш тул удах шаардлагатай болно, тийм болохоор шууд худалдан авалт хийхээс өөр арга байхгүй, энэ талаар З сумын А, ТУЗ-ын дарга Ү нартай ярьсан гэж тайлбарлаж байсан. Тэгээд шууд худалдаж авахаар болсон. ...1 ширхэг зуухны ул ширэм солиход 38.000.000 төгрөгөөр төлөвлөсөн боловч манайх 22.000.000 төгрөгөөр зуухны ул ширмийг ажил дээрээ авчирсан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39/,
6. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус 2 ширхэг зуухыг авах санаачлага ерөөсөө Ч.Б-ний захирлаар ажиллаж байсан Б өөрийнх нь шийдвэр байгаа юм. ...Б өөрөө тухайн хурал дээр Д-аас дэмжлэг хэлбэрээр зээлээр авч байгаа учир дуудлага худалдаа явуулах шаардлага байхгүй гэж байсан. ...Харин 2019 онд DZL4.2 мвт маркийн зуухыг ажилуулахын тулд улам ширмийг нь авах, канивер, демсос, рекудор зэрийг авахад 40 гаруй сая төгрөг болж байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48/
7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед буюу 2018 оны 09 дүгээр сард ямар ч л гэсэн халаалтын улирал дөхсөн цаг хугацаанд ТУЗ-д Ч.Б-ний зүгээс буюу захирал Б-аас уурын зуух нэмж авах санал ирүүлсэн. Компани уг саналыг үндэслэн ТУЗ-ын тухайн үеийн гишүүд болох ТУЗ-ын дарга О.Ү, гишүүд болох Н, Ц, А, Б болон миний бие З.Б нарын хамтаар хурал зохион байгуулсан. Хурлын үеэр Б хэрэглэгч нэмэгдсэн, шинээр баригдсан дулааны цахилгаан станц ашиглалтад орохгүй учраас шинээр зуух худалдан авахгүй бол өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдахгүй, хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэх мэт зүйл ярьж байсан бөгөөд хурлаар зуух авах асуудлыг ТУЗ-ын гишүүд зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201-202-р хуудас/,
8. Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тэндээ үлдэж тус 2 ширхэг зуухыг ачуулаад араас нь Монгол улс руу явсан. Тэгээд 2 зуухаа авчраад компани дээр авчрах үед тус 2 ширхэг зуухыг өргөж тавих кран байхгүй байсны улмаас байшингийн ар хэсгийг сэтэлж, чирч оруулаад суурьлуулсан. ...ачилтын явцад 1 ширхэг зуухны ширэм эргүүлэх редуктор хагараад байсан ба би ирээд угсраад галласан. ...85/60 градус цельс манай нөхцөлд тохирох байх гэж бодсон ба 6500-ын килкалораас дээш илчлэгтэй нүүрс хэрэглэдэг талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/
9. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай газраас тухайн үед 2018 оны 10 дугаар сард Дулааны станц ашиглалтанд орох боломжгүй болсон талаар мэдэгдэж байсан ба тухайн Ч.Б-ийн эрх бүхий удирдлагууд нь өөрсдөө худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллах ёстой байхад өөрсдөө худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллагаагүй байна. Мөн тус компани худалдан авах ажиллагааны тухай хуульд заасан онцгой байдлын журмаар түргэвчилсэн байдлаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжтой байсан байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 210-211/
10. Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Б нь 2018 оны А/74 тоот тушаалаар Б-ын Х компаниас DZL4.2 мвт, DZL2,8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэж шууд гэрээ байгуулсан. DZL4.2 мвт маркийн зуух нь 67.446.000 төгрөг, DZL2,8 мвт маркийн зуух нь 48.711.000 төгрөгийн үнэтэй байхад дуудпага худалдаа огт явуулаагүй, шууд гэрээ байгуулсан байсан. Энэ үр ашиггүй, зардал их шаардсан дахин шинжлэхээр байгаа нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15/, болон DZL маркийн зуухтай холбоотой зардлын жагсаалт /1-р хх-ийн 35/, 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн Д аймаг Ч.Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаартай “Эрх олгох тухай” тогтоол /2-р хх-ийн 28/, 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн Д аймаг Ч.Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 15 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тогтоол /2-р хх-ийн 29/, Зуух худалдан авсан тайлан /2-р хх-ийн 30/, Зуух худалдан авах тухай гүйцэтгэх захирал З.Б тогтоол /2-р хх-ийн 31/, 2018/16,17 дугаартай Гадаадын тоног төхөөрөмж /үйлдвэрлэл, техникийн зориулалттай бусад бүтээгдэхүүн/ худалдан авах гэрээ /2-р хх-ийн 163-184/, 1, 2-р зууханд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 121-126-р хуудас/, Д аймаг дахь Аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1-6/846 дугаартай дүгнэлт “Ч.Б нь 2018 онд Б-ын Х ХХК-ниас DZL4.2 мвт, DZL2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 123.7 сая төгрөгөөр худалдан авч, худалдан авахтай холбоотой гаалын татвар, тээврийн зардал, суурилуулах, холбох болон бусад зардалд 59.7 сая төгрөгийг зарцуулсан байна. мөн 2019 онд зуухнуудын нүүрсний шаталтыг сайжруулахтай холбоотой ул ширэм солих, хөдөлгүүр, конвейер, утаа сорогч, редуктор, инвертор, сэнс, димосос суурьлуулах зэрэг засвар үйлчилгээд нийт 43.3 сая төгрөгийг зарцуулсан байна. Зуухыг суурьлуулахаас өмнөх онд буюу 2018 онд цахилгааны зардал 79.5 сая төгрөг гарч байсан бол зуухнуудыг суурьлуулсанаар 110.6 сая төгрөгийг зарцуулсан байна.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 214-р хуудас/, 2021 оны 02-р сарын 23-ны өдрийн ТХҮ-321/01 дугаартай “А.Б” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /3-р хх-ийн 223-246/, DZL-4.2 мкв, DZL-2.8 зуухнуудыг суурьлуулж, ажлуулахад гарсан зардал, хүндрэлийн талаарх дулааны хангамжийн инженер Ө.Б тайлбар /4-р хх-ийн 142-149/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан /албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгааралах/, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг /төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө/, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт /худалдан авах ажиллагаанд ил, тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална/, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт /энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын зарчмыг хэрэглэнэ/ 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасан “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороог байгуулах, 46.1.4 дэх хэсэгт заасан “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах/ гэж заасныг, мөн Ч.Б-ний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4 “Гүйцэтгэх захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, 6.5-д “Компанийн үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан биелэлтийг хангах” гэж заасан хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болно.
Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг тендер зохион байгуулаагүй гээд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31-р зүйлд тендер шалгаруулалтын онцгой журам гэж байгаа. Хуулийн 31.1-т тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ, 31.1.1-т хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 31.1.2-т харьцуулалт 31.1.3-т гэрээ шууд байгуулах гэж заасан. Мөн хуулийн 34.1.5 “...гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэж заасан байгаа. Хэрвээ тухайн тендерийг зарласан бол 30 хоног зарлана, оролцогч олдохгүй бол дахиад 30 хоног зарлана. Үүний дараа худалдан авалтын гэрээ хийнэ. Гэрээ хийсэн газраасаа тээвэрлэж авчрахад 20-30 хоног шаардана, ирснийх нь дараа угсрахад бас 20-30 хоног шаардана. Ингээд нэг ёсондоо 70-90 хоногийн дотор уурын зуухыг бэлэн байдалд оруулж Замын-Үүд тосгоныг хэвийн халаалттай болгох байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйл гэдэг нь гал түймэр гарах, өвчин зовлон гарах, газар хөдлөлт байж болно. Гэхдээ би энэ нөхцөл байдлыг үүнтэй адил гэж бодож байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан тийм учраас гэм буруугүй” гэж мэтгэлцэв.
Энэ нь гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тендер зарлах ёстой, хугацаа шаардлагатай гэдэг талаар дэд захирлын зөвлөлийн гишүүдэд хэлэхэд Б өөрөө одоо тендер зарлахад 45 хоног болон түүнээс дээш тул удах шаардлагатай болно, тийм болохоор шууд худалдан авалт хийхээс өөр арга байхгүй, энэ талаар З сумын Засаг дарга А, ТУЗ-ын дарга Үнартай ярьсан гэж тайлбарлаж байсан. Тэгээд шууд худалдаж авахаар болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39/, гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой, хэрэв зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахгүй бол худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг зөрчинө гэж хэлэхэд Буянбадрах уг зуухыг дэмжлэг хэлбэрээр авч байгаа юм. Д-аас дэмжлэг хэлбэрээр зээлээр авч байгаа учир дуудлага худалдаа явуулах шаардлага байхгүй гэж байсан” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 46-48/, гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ч.Б нь 2018 оны А/74 тоот тушаалаар Б-ын Х компаниас DZL4.2 мвт, DZL2,8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэж шууд гэрээ байгуулсан. DZL4.2 мвт маркийн зуух нь 67.446.000 төгрөг, DZL2,8 мвт маркийн зуух нь 48.711.000 төгрөгийн үнэтэй байхад дуудпага худалдаа огт явуулаагүй, шууд гэрээ байгуулсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15/ зэргээр няцаагдаж байна.
Гэрээ шууд байгуулах үндэслэл бий болсон гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” шууд гэрээ байгуулсан гэх нотлох баримтаа С яам руу явуулсан байх ёстой” гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд хуульд зааснаар тендэр зарлаж, үнэлгээний хороо байгуулахгүйгээр дээрх хоёр уурын зуухыг шууд худалдан авахгүй бол З сум хөлдөх зэрэг онцгой нөхцөл байдал үүсэх үндэслэл нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд энэ нь Замын-Үүд суманд учирч болох онцгой нөхцөл байдалд биш шүүгдэгч З.Б шууд буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж шүүх үзэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Хохирлын хувьд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Б нь эвдэрхий, хуучин хоёр уурын зуух авчирснаас DZL4.2 мвт маркийн зуухны ширэм солих, хөдөлгүүр конейвер, утаа сорогч редуктор, инвертор, сэнс, димсос суурилуулах зэрэг засварт нийт 43,300,000 төгрөгийг зарцуулсан байна. Энэ засварт гарсан 43,300,000 төгрөгний зардлыг гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч З.Б эвдэрхий уурын зуух авчирснаас болоод засвар үйлчилгээнд зарцуулсан 43,300,000 төгрөгний зардлыг шүүгдэгч З.Б үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүхээс үзсэн болно
Иргэний нэхэмжлэгч нар нь хоёр уурын зуухны блансын үнийн зөрүү 35,605,832 төгрөг нэхэмжилжээ. А.Б ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлын жишиг үнээр тогтоох болохоос байгууллагын бланс үнийг тогтоохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хоёр уурын зуухны блансын үнийн зөрүү 35,605,832 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч З.Б уурын зуухны засвар үйлчилгээнд зарцуулсан 43,300,000 төгрөгийг гаргуулж, Д аймгийн З сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 35,605,832 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч З.Б холбогдох хэргийн хохирлыг 43,300,000 төгрөгөөр тооцсон тул хохирлын хэмжээгээр зүйлчлэл нь өөрчлөгдөж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д аймгийн З дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Б 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Буянбадрахын эзэмшлийн ҮО714002749 улсын бүртгэлийн дугаартай, Д аймгийн З.... тоотод байрлалтай орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/10 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч З.Б ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгах боломж олгох зэргийг харгалзан торгуулын ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэх байдлыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл нь нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялтай тул шүүгдэгч Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт З. Б 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт З.Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5600 /таван мянга зургаан зуун /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б оногдуулсан 5,600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Б бусдад учруулсан хор уршигт 43,300,000 /дөчин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д аймгийн З сумын Д газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,605,832 /гучин таван сая зургаан зуун таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч З.Б эзэмшлийн ... тоотод байрлалтай орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/10 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц