Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч Б.Түвэдмаа, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батжаргалын Түвэдмаад холбогдох эрүүгийн 201625020262 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батжаргалын Түвэдмаа, Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, халх, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар захирамжаар ял хасаж суллагдсан, /РД: ХК83011108/;

 

Шүүгдэгч Б.Түвэдмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саруул зах” орчим дулааны худаг дотор архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Ариунаатай маргалдаж улмаар буцах шугамын нам талын чиглүүлэгчтэй агаар гаргагч хаалтыг нээж хохирогчийн биеийн гадаргуугийн 7-8 %-ийг хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон

 

хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түвэдмаа мэдүүлэхдээ: “…2016 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чинбаяр бид хоёр Далай ээжийн захын хойд талд хог ухаж байхад Ариунаа ирээд цуг хог түүе гэсэн. Бид гурав түүсэн юмаа тушаагаад 5.500 төгрөг олоод архи аваад гурвуулаа хувааж уусан. Тухайн үед ам цангаад байсан тул халуун усны крантыг онгойлгосон. Буцаагаад хааж чадахгүй байсан тул гадаа явж байсан хоёр хүнээс тусламж хүсээд цагдаа, түргэн дуудсан. Ариунааг гэмтлийн эмнэлэг авч явсан.” гэв.

 

Хохирогч Т.Ариунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн орчим зүс таних Түвдмаа, Чинбаяр нартай Сүхбаатар дүүргийн 3 хороо Саруул захын хажуу талын траншейн дотор Их Монгол нэртэй 1 шил архи хувааж уугаад байж байтал Түвдмаа Чинбаяр бид хоёрыг хардаж хэрэлдэж байгаад Чинбаярыг дуудаад гараад явсан. Тэгээд би ганцаараа байж байтал Түвдмаа ороод ирсэн тэгээд халуун усны крантыг нээгээд гараад явчихсан. Би хөл муутай болохоор гарч чадахгүй байж байтал Чинбаяр Түвдмаа хоёр ирж намайг дээш гаргасан. Тэгээд Түвдмаа бид 2 хажуу байрны орцонд дулаацаж байгаад буцаад нөгөө траншейн дотор ороод байж байхад Түвдмаа би дахин ийм үйлдэл хийхгүй гэж хэлээд та энд хэвт гэж хэлсэн тэгээд би түүний заасан газар очоод хэвтсэн энэ үед Чинбаяр тамхины иш түүн гэж хэлээд гарчихсан байсан юм тэгсэн Түдвмаа миний хажуу талын халуун усны крантыг нээчихээд гараад зугтчихсан би халуун усанд түлэгдээд гарч чадахгүй зогсож байтал Чинбаяр Түвдмаа нар цагдаа нартай ирээд намайг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-40-41/,

 

Гэрч Ц.Баярмагнай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын орчим Цохилт арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад траншейн дотроос усны уур гарчихсан нэг эмэгтэй траншейны амнаас зуурчихсан нэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн тэр хүний биенээс татчихсан гаргаж чадахгүй байгаа бололтой байж байхад уг хүнийг татаж гаргаад түргэн тусламж дуудаад хохирогчийг өгч явуулан харин Түдвмаа нэг эрэгтэй хүнийг цагдаагийн хэлтсрүү авч явсан …” гэсэн мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч Б.Цэрэнбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын ойр орчмоор эргүүлийн үүргийг эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ө.Мишээл, цагдаа жолооч ахлах ахлагч Б.Баярмагнай нарын хамтаар …үүрэг гүйцэтгэж байх үед 17 дугаар байрны траншейнаас зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг зүйл татаад орилоод байх байхаар нь очиход туслаач хүн гаргах гэсэн юм гэсэн. Уур савсаж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд Ө.Мишээл бид хоёр нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт траншейнаас туслаарай гэж хашгираад байсан хүнийг татаж гаргаад эмнэлэг дуудсан. Тэр эмэгтэй 40-45 насны хүн байсан ба бие хэсэг нь маш их түлэгдсэн байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-43/,

 

Гэрч Ө.Мишээл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын ойр орчмоор эргүүлийн үүргийг эрүүгийн төлөөлөгч ахдах дэслэгч Б.Цэрэнбат, цагдаа жолооч ахлах ахлагч Б.Баярмагнай нарын хамтаар …үүрэг гүйцэтгэж байх үед 17 дугаар байрны траншейнаас зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг зүйл татаад орилоод байх байхаар нь очиход туслаач хүн гаргах гэсэн юм гэсэн. Уур савсаж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд Ө.Мишээл бид хоёр нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт траншейнаас туслаарай гэж хашгираад байсан хүнийг татаж гаргаад эмнэлэг дуудсан. Тэр эмэгтэй 40-45 насны хүн байсан ба бие хэсэг нь маш их түлэгдсэн байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-44/,

 

Гэрч Ч.Чинбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Арунаа, Түвдмаа хоёр архи авчраад бид 3 архи хувааж уугаад 18 цагийн орчим Андууд худалдааны төврүү явсан. Андууд худалдааны төвийн гадна гуйлга гуйж олсон 5500 төгрөгөөр архи аваад тэр хоёртой нөгөө траншейруу очоод хувааж уусан. Би тамхи дууссан байхаар нь тамхи түүхээр гараад 3 дугаар сургуулийн орчимоор тамхи түүж байгаад буцаад ирэхэд траншейнээс усны уур гарч байхаар нь гүйгээд очиход Түвдмаа траншейны гадна талд зогсож байхаар нь юу болсон бэ гэж хэлээд Ариунаа эгч хаана байна гэж хэлэхэд Ариунаа доор байгаа үхвэл үхнэ биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотогшоо ороод Ариунаа эгчийг гаргах гээд байж байхад 2 цагдаа ирээд гаргаж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-45/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын     22-ны өдрийн шинжээчийн №1529 дүгнэлт:

1. Ариунаагийн биед биеийн гадаргуугийн 7-8 хувийн хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлэгийн үэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-48/,

 

Шинжээч эмч Б.Ганзоригийг байцаасан тэмдэглэл “…Т.Ариунаагийн биед учирсан гэмтэл нь эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэрнэ. Харин өөрөө эдгэрэх боломжгүй. Түлэгдэлтийн ЗАБ зэрэг нь гүн түлэгдэл байдаг. Эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Эмчилгээний улаан хугацаа шаардана. Эмчилгээ хийлгэсний дараа удаан хугацаа буюу 28 хоногоос дээш хугацаанд эдгэрнэ. Эдгэрэхдээ бүрэн гүйцэд эдгэрэхгүй арьсанд сорви тогтоно. /хх-51/

 

Шүүгдэгч Б.Түвэдмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлыг тогтоох бусад баримтууд /хх-68-76, 82-84, 90-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар

 

 

цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Б.Түвэдмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саруул зах” орчим дулааны худаг дотор архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Ариунаатай маргалдаж улмаар буцах шугамын нам талын чиглүүлэгчтэй агаар гаргагч хаалтыг нээж хохирогчийн биеийн гадаргуугийн 7-8 %-ийг хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Т.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн орчим зүс таних Түвдмаа, Чинбаяр нартай Сүхбаатар дүүргийн 3 хороо Саруул захын хажуу талын траншейн дотор Их Монгол нэртэй 1 шил архи хувааж уугаад байж байтал Түвдмаа Чинбаяр бид хоёрыг хардаж хэрэлдэж байгаад Чинбаярыг дуудаад гараад явсан. Тэгээд би ганцаараа байж байтал Түвдмаа ороод ирсэн тэгээд халуун усны крантыг нээгээд гараад явчихсан. Би хөл муутай болохоор гарч чадахгүй байж байтал Чинбаяр Түвдмаа хоёр ирж намайг дээш гаргасан. Тэгээд Түвдмаа бид 2 хажуу байрны орцонд дулаацаж байгаад буцаад нөгөө траншейн дотор ороод байж байхад Түвдмаа би дахин ийм үйлдэл хийхгүй гэж хэлээд та энд хэвт гэж хэлсэн тэгээд би түүний заасан газар очоод хэвтсэн энэ үед Чинбаяр тамхины иш түүн гэж хэлээд гарчихсан байсан юм тэгсэн Түдвмаа миний хажуу талын халуун усны крантыг нээчихээд гараад зугтчихсан би халуун усанд түлэгдээд гарч чадахгүй зогсож байтал Чинбаяр Түвдмаа нар цагдаа нартай ирээд намайг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-40-41/,

гэрч Ц.Баярмагнайн “…эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад траншейн дотроос усны уур гарчихсан нэг эмэгтэй траншейны амнаас зуурчихсан нэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн тэр хүний биенээс татчихсан гаргаж чадахгүй байгаа бололтой байж байхад уг хүнийг татаж гаргаад түргэн тусламж дуудаад хохирогчийг өгч явуулан харин Түдвмаа нэг эрэгтэй хүнийг цагдаагийн хэлтсрүү авч явсан…” гэх мэдүүлэг /хх-42/, гэрч Б.Цэрэнбатын “…траншейнаас зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг зүйл татаад орилоод байх байхаар нь очиход туслаач хүн гаргах гэсэн юм гэсэн. Уур савсаж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд Ө.Мишээл бид хоёр нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт траншейнаас туслаарай гэж хашгираад байсан хүнийг татаж гаргаад эмнэлэг дуудсан. Тэр эмэгтэй 40-45 насны хүн байсан ба бие хэсэг нь маш их түлэгдсэн байсан.” гэх мэдүүлэг, /хх-43/, гэрч Ө.Мишээлийн “…үүрэг гүйцэтгэж байх үед 17 дугаар байрны траншейнаас зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг зүйл татаад орилоод байх байхаар нь очиход туслаач хүн гаргах гэсэн юм гэсэн. Уур савсаж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд Ө.Мишээл бид хоёр нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт траншейнаас туслаарай гэж хашгираад байсан хүнийг татаж гаргаад эмнэлэг дуудсан. Тэр эмэгтэй 40-45 насны хүн байсан ба бие хэсэг нь маш их түлэгдсэн байсан.” гэх мэдүүлэг, /хх-44/,

Гэрч Ч.Чинбаярын “…Арунаа, Түвдмаа хоёр архи авчраад бид 3 архи хувааж уугаад 18 цагийн орчим Андууд худалдааны төврүү явсан. Андууд худалдааны төвийн гадна гуйлга гуйж олсон 5500 төгрөгөөр архи аваад тэр хоёртой нөгөө траншейруу очоод хувааж уусан. Би тамхи дууссан байхаар нь тамхи түүхээр

 

гараад 3 дугаар сургуулийн орчимоор тамхи түүж байгаад буцаад ирэхэд траншейнээс усны уур гарч байхаар нь гүйгээд очиход Түвдмаа траншейны гадна талд зогсож байхаар нь юу болсон бэ гэж хэлээд Ариунаа эгч хаана байна гэж хэлэхэд Ариунаа доор байгаа үхвэл үхнэ биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотогшоо ороод Ариунаа эгчийг гаргах гээд байж байхад 2 цагдаа ирээд гаргаж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын     22-ны өдрийн шинжээчийн №1529 дүгнэлт “…Ариунаагийн биед биеийн гадаргуугийн 7-8 хувийн хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-51/, шинжээч эмч Б.Ганзоригийг байцаасан тэмдэглэл “... .” гэх мэдүүлэг, /хх-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зураг /хх-9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, гэрэл зураг /хх-12-14/, өвчний түүх /хх-27-32/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Түвэдмаад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Түвэдмаа нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-ээр 3 жилийн ялыг өршөөн хасаж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар захирамжаар түүнд оногдуулсан 8 жил, 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар 5 жил 1 сар болгон ял хасаж суллагдсан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Түвэдмаагийн ялтай байдал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Түвэдмааг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирол арилаагүй, эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоос нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхэрээ шийдвэрлэлээ.

Хохирогч Т.Ариунаагийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогчоор

 

мэдүүлсэн “Би гомдолтой байна. Би Б.Түвэдмаагаас 200.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлсэн байх боловч хохирлын талаарх нтолох баримтаа хэрэгт хавсаргаагүй байх тул хохирогч Т.Ариунаагийн гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлаа хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Б.Түвэдмаа нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойшлуулашгүйгээр баривчлагдаж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс сэжигтнээр, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс яллагдагчаар тус тус цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батжаргалын Түвэдмааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Түвэдмааг 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Түвэдмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Т.Ариунаа нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгэр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Түвэдмаагийн цагдан хоригдсон 81 /наян нэг/  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Түвэдмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Түвэдмаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ИДЭР