Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, Д.Урансувд

Шүүгдэгч *******

Гэрч *******,******* /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох эрүүгийн 2021005220056 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, , ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн *******,******* суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот *******,******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* . /РД: /

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын аппарат нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх” тухай 05/2018 дугаартай гэрээ байгуулж, тус аймгийн иргэнд сонсголын аппарат нийлүүлж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 23000.000 (хорин гурван сая) төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 12000.000 (арван хоёр сая) төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар үндсэн зорилтын 1-д заасан “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах” үүргээ гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, удаа дараа хахууль өгөхийг шаардаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******ын Хаан банкны ............. дугаартай харилцах дансаар 3500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн хахууль авсан,

-Мөн Дорнод аймагт хиймэл шүдний үйлчилгээ үзүүлдэг “Море члире” эмнэлгийн захирал нь аймгийн асрамжийн газрын ахмад настнуудад зориулан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандивласан 1000.000 (нэг сая) төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл “халамжийн сангийн орлогын эх үүсвэр”-т зааснаар төсвийн орлогод авалгүй, иргэн *******ын Хаан банкны .................... дугаарын харилцах дансаар дамжуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2016 оноос 2021 он хүртэл энэхүү албан тушаалд томилогдон ажилласан. Нийгмийн халамжийн сан нь жилдээ 72 нэр төрлийн үйлчилгээг 15 тэрбумын зарцуулалт хийгдэж 32.000 иргэнд сар, улирлаар багцалж үйлчилгээ үзүүлдэг том эрсдэл өндөртэй сан юм. Яллах дүгнэлттэй холбогдуулан намайг “” ХХК-наас удаа дараа шаардсан гэсэн зүйл яригдаж байна. Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ч  удаа дараа шаардаж, өөртөө ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зүйл байхгүй талаараа мэдүүлсэн. Энэ байдал нь юугаар нотлогдож байна вэ гэхээр Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар нь чанарын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг тухайн оныхоо эхний улиралд сонгон шалгаруулж, жагсаалтыг гаргадаг. 3 сард гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт бид нар дээр ирэхэд тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг иргэдэд танилцуулдаг. Энэхүү танилцуулах үйл ажиллагаа нь 2 жил тутам нэг удаа явагддаг юм. Ахмад настны хөнгөлөлт тусламж учир 2 жилийн өмнө хөнгөлөлт тусламж авч байсан иргэд өмнө сонгож байсан компани сонгох магадлал өндөр байдаг учир иргэдэд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж, тухайн үед “” ХХК-г сонгож байсан. Гэрээг бид нар дотоод хяналтынхаа хүрээнд зохион байгуулдаг байсан. Яагаад гэвэл бид нарын төлөвлөж байсан төсвөөс илүү гарах, эсхүл ямар нэгэн байдлаар өөр иргэнийг хамруулах байдал гарч болзошгүй байдаг тул дотоод хяналтынхаа хүрээнд гэрээг байгуулдаг байсан. “” ХХК-тай Хамтран ажиллах гэрээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл үйлчилгээ үзүүлж, тухайн тайлан мэдээг манай ажлын хэсэгт танилцуулсан байсан. Гэрээний зүйл нь сонсголын аппарат тул маш нарийн тохиргоо хийгдэж, тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл тухайн үйлчилгээг авсан иргэдтэй буцаж холбоо тогтоож тухайн сонсголын аппарат ажиллаж байгаа эсэх талаар лавлаж асуухад 2 иргэний сонсголын аппарат ажиллахгүй эвдэрсэн  гэсэн гомдлыг гаргасан. Үүнтэй холбоотой 05 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-руу эвдэрсэн 2 сонсголын аппаратыг дахин шинээр сольж өгөх талаарх зөвлөмж, саналыг явуулсан. Тухайн 2 иргэн гомдолгүй болсны дараа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 35000.000 төгрөгийг олгох Хөрөнгө гаргах тушаалыг нэгдсэн байдлаар гаргасан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн халамжийн сангаас тус тусдаа үйлчилгээ авдаг. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээр гомдол гаргасан байсан. Хэрвээ би тэр үед бүх мөнгийг нь шилжүүлсэн бол ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал илүү гарах байсан байх гэж бодож байна. Тухайн иргэний гомдлыг барагдуулж, компанийн үйл ажиллагаа жигдэрсний дараа мөнгийг шилжүүлсэн нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хааж боогдуулсан тийм зүйл байхгүй. Нийгмийн халамжийн сангийн санхүүжилт нь сарын эхэн болон сүүлд орж ирдэг. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ахмад настны хөнгөлөлтийн эхний 23 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн. Сарын эхэнд нь ер нь гүйлгээ хийгддэггүй тул 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 12 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байдаг. Манай байгууллагын дансны хуулган дээр эхний орлого болон үлдэгдлийн талаар баримттайгаар тодорхой харагдаж байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар миний зүгээс тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хааж боогдуулж, өөрийн албан тушаалын байдлыг ашигласан зүйл байхгүй нь баримтаар нотлогдож байна гэж үзэж байна.

... энэхүү албан тушаалд томилогдон ажилласнаас хойш өмнө гэрээтэй ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллагуудаас урьд хамтран ажиллаж байсан талаараа хүсэлт их ирж байсан. Тухайн үед гэх “” ХХК-ийн нягтлан бодогч над руу удаа дараа залгаж байсан. “” ХХК нь тухайн үед түргэн шуурхай үйлчилж, хөдөө орон нутгийн иргэдэд хүрч ажиллах боломжтой талаарх саналаа ирүүлсэн, мөн иргэд 2 жилийн өмнө энэ компанийг сонгож байсан учир “” ХХК-г сонгосон. Миний хувьд “” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулах үед л уулзаж, нягтлан бодогч тай холбогддог байсан. г 2016 оноос хойш таньдаг болж, мөн нэг нутгийн хүмүүс гэдэг үүднээс найз нөхдийн харилцаатай болсон. 2018 оны 8 сард ээжийн минь бие хүндээр өвдсөн байсан учир гаас 1000.000 төгрөг байна уу гэхэд дансны дугаараа өгөөрэй гэсэн. Тэр үед *******той хамт байсан учир *******ын дансны дугаарыг явуулсан. Тухайн үед “” ХХК-с юм уу, иргэн гаас шилжүүлсэн эсэхийг мэдээгүй, мөн үнийн дүнг мэдээгүй байсан. Дараа нь 3,5 сая төгрөг орж ирснийг *******оос мэдсэн. Тэр үед түр хугацаанд зээлсэн. Би 10 сард 1400.000 төгрөгийг нь буцаан өгсөн.  Миний хувьд тухайн байгууллагаас авлига, хээл хахууль аваагүй, энэ мөнгө нь зээл гэдгийг тайлбарлахыг хүсэж байна. “Море Члэри” ХХК нь Дорнод аймагт ганц байдаг шүдний хэв суулгадаг аж ахуйн нэгж байгууллага юм. Энэхүү компани нь 2006 оноос эхлэн гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. Би энэ аж ахуйн нэгж байгууллагаас ямар нэгэн байдлаар хандив авсан зүйл байхгүй. Хэрэв хандив авсан тохиолдолд Нийгмийн халамжийн тухай хуулиар дээд шатны байгууллагатай байгуулах тусгай журамтай байдаг. Мөн төрийн байгууллага нь хандив авах эрх зүйн үндэслэл байхгүй...гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд онлайнаар мэдүүлэхдээ: ******* бид хоёр дотно харилцаатай байсан. Бидний хооронд хувийн маргаан үүсэж ******* нь тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Цагдаагийн газарт очиход намайг арай дэндүү гүтгэж доромжилсон байсан. Тухайн үед би хараа алдаж эхэлж байнгын эмчилгээтэй, сэтгэл санаагаар унасан байхад байнга цагдаа дээр дуудагдаж байсан. *******ийн талаар сошиал орчинд сөрөг мэдээллүүд тархсаныг намайг тараасан гэж ойлгож гомдсон байсан. Би тухайн үед өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тул миний дансаар их мөнгө орж гардаг байсан. Би “” ХХК, “МореЧлире” шүдний эмнэлгийг мэдэхгүй. , гэх хүмүүсийг ч танихгүй учир тэд нараас мөнгө зээлж байсан удаа байхгүй. Тэр компаниудаас миний данс руу мөнгө шилжиж орсныг сайн санахгүй байна. Миний өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. ******* нь картгүй үедээ ч юм уу миний дансаар бусдаас мөнгө шилжүүлж авч байсан...гэв.

Гэрч******* шүүх хуралдаанд онлайнаар мэдүүлэхдээ:  Манай компани нь Хөдөлмөр Халамж үйлчилгээний Ерөнхий газартай 2009 оноос хойш хамтарч ажиллаж байна. Ерөнхий газар нь жил болгон өөрсдөө сонгон шалгаруулалт явуулж, тусгай хэрэгсэл нийлүүлэх газрын жагсаалт гэж гаргадаг. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай гэрээ байгуулахад орон нутгийн халамжийн дарга нарын нөлөөлөл байхгүй. Тухайн үед Монгол Улсад сонсголын аппаратны шинэ технологи танилцуулах ажиллагаа зохион байгуулагдах гээд би маш завгүй ажиллаж байхад манай байгууллагын нягтлан бодогч “нөгөө хүн чинь яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа 3500.000 төгрөг зээлээч” гэнээ гэсэн. Тэгэхэд нь эргэж орж ирэх мөнгө бол баримтаа сайн бүрдүүлээд шилжүүлээрэй гэж хэлсэн. Энэ мөнгө нь байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс шилжүүлсэн мөнгө юм...гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ахмад настны шүдний төлбөрийг аймгийн ХХҮГ-ын дансаар дамжуулан манай “Море Члире” эмнэлгийн дансанд шилжүүлдэг. дарга дарга гэдгээр танина. Байгууллагатай нь хамтарч ажилладаг учраас ажил хэргийн шугамаар холбогдож ажилладаг. Манайх жилдээ 40-44 сая төгрөгийн үйлчилгээг ахмадуудад үзүүлж санхүүжилтийг ХХҮГ-аас авдаг. Бид нар энэ мөнгийг Дорнод аймгийн ахмад настны асрамжийн газарт байгаа ахмад настай хүмүүст зориулж хандивласан. ... 1000.000 төгрөгийг өөрийн хүү харилцах данснаас *******ийн хэлсэн ******* гэж хүний данс руу шилжүүлсэн...” гэжээ. /1 хх-ийн 70-72 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...байгууллагынхаа санхүүгийн баримтыг шалгахад тухайн 3500.000 төгрөгийг шилжүүлсэн АТМ-ын баримт гарч ирсэн. Тухайн баримтыг хараад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай “” ХХК-ийн ерөнхий нягтлан бологч эгч надад 3500.000 төгрөгийг бэлнээр нэг дансны дугаарын хамт өгч энэ данс руу наад мөнгөө хийчих, утга дээр нь “”-иас гэж бичээрэй гэж хэлсэн. Ингээд ажил тарсны дараа байгууллагын хажуу талд байх Баянзүрх зах дотор байдаг ХААН банкны экспрресс АТМ дээр очиж шилжүүлсэн шиг санаад байна. Тухайн мөнгийг ямар учраас ******* гэж хүний данс руу хийлгүүлснийг би мэдэхгүй...” гэжээ. /1 хх-ийн 17-18, 20-22, 24-25 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай манай компани гэрээ байгуулж, нийт 3500.000 төгрөгийн сонсголын аппаратыг 2018 онд нийлүүлсэн. Ингээд эхний санхүүжилт орсны дараа Дорнод аймгийн Халамжийн газрын дарга нь миний ............  утасны дугаар руу өөрийн............... дугаараас залгаад эгч нь хотод байр авах гээд урьдчилгаа мөнгө дутаад байна гэж ярьсан. Би энэ яриаг тухайн үед захиралд хэлж чадаагүй. Учир нь манай компани ... олон улсын асем зохион байгуулах гээд мөнгөний асуудал их байсан. Гэтэл дахин дахин нь залгаад байхаар нь би захирал энэ тухай хэлсэн. Үлдэгдэл санхүүжилт болох 12000.000 төгрөг орж ирэхгүй байсан учир үлдэгдэл санхүүжилтээ авах зорилгоор тухайн үед д 3500.000 төгрөгийг зээлье гээд хэлчихсэн. Ингээд үлдэгдэл санхүүжилт 12000.000 төгрөг орсны дараа нь бас л дахин дахин яриад байсан учир захирал арга буюу мөнгийг өгье гээд хэлэхэд өөрийнхөө данс биш өөр нэг хүний дансыг миний утас руу мессэжээр явуулсан. Би дансыг нягтлан бодогч Нямсүрэнд бэлнээр 3500.000 төгрөгийн хамт өгч шилжүүлсэн. д 3500.000 төгрөг өгсний дараа олон удаа түүн рүү залгаж та нөгөө мөнгөө өгөх боломж байна уу гэхэд тэрээр эгч нь боломжтой болоод  өгнө өө, яг одоо боломжгүй байна гэж хэлдэг байсан. нь мөнгөө өгөхгүй байсан учир сүүлдээ нэхэхээ больсон. Захирал нь энэ асуудлыг нэг их тоогоогүй чимээгүй орхисон...” гэжээ. /1 хх-ийн 63-64 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “” ХХК нь 2018 онд 3500.000 төгрөгийн сонсголын аппаратыг нийлүүлсэн. Нийт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 52 иргэнд 100 ширхэг үйлчилгээ үзүүлсэн байсан. Санхүүжилтийг хоёр хувааж 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 23000.000 төгрөг, үлдсэн 12000.000 төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Санхүүжилт нь бол бүтнээрээ орж ирсэн байсан. Тухайн үед 2 иргэний аппрат гэмтэлтэй гэж гомдол гаргасан. Одоо тухайн 2 хүний нэр байхгүй байна. 23000.000 төгрөг нь ахмад настан үйлчилгээ үзүүлсний санхүүжилт, 12000.000 төгрөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлсний санхүүжилт байдаг юм. Уг нь нэг даснаас гарч байгаа боловч тус тусдаа төсөвтэй байдаг. Тухайлбал асаргааны тэтгэмж, хүнсний тэжээл, ахмадын хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, онцгой тохиолдлын амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр. Халамжийн санд эдгээр 8 төрлийн үйлчилгээний төсөв батлагдсан хувиар нь хийгдсэн байдаг. Тухайн үед 2 хүн гомдол гаргасан учраас 12000.000 төгрөгийн санхүүжилтийг сүүлд олгосон санагдаж байна. Тухайн үед 35000.000 төгрөгийг бүрэн нэг удаа шилжүүлж болох байсан...” гэжээ. /1 хх-йн 100-102, 104 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-32 тал/

- , /1-р хх-ийн 124-126 тал/

- Банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200 тал/

- *******, ******* нарын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 216-221/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар, мэтгэлцээний үндсэн дээр нь хянаж үзэхэд шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын аппарат нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх” тухай 05/2018 дугаартай гэрээ байгуулж, тус аймгийн иргэдэд сонсголын аппарат нийлүүлж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 23000.000 (хорин гурван сая) төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 12000.000 (арван хоёр сая) төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар үндсэн зорилтын 1-д заасан “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах” үүргээ гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, удаа дараа хахууль өгөхийг шаардаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******ын Хаан банкны .................... дугаартай харилцах дансаар 3500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн хахууль авсан,

-Мөн Дорнод аймагт хиймэл шүдний үйлчилгээ үзүүлдэг “Море Члире” эмнэлгийн захирал нь аймгийн асрамжийн газрын ахмад настнуудад зориулан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандивласан 1000.000 (нэг сая) төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл “халамжийн сангийн орлогын эх үүсвэр”-т зааснаар төсвийн орлогод авалгүй, иргэн *******ын Хаан банкны ...................дугаарын харилцах дансаар дамжуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н. , гэрч *******,******* нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Аймгийн хөдөлмөр, тодорхойлолт, Банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, *******, ******* нарын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд: “...Би уг гэмт хэргийг үйлдээгүй, миний үйлчлүүлэгч уг гэмт хэргийг үйлдээгүй...” гэж маргаж, мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад, гэрч *******,*******, , нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******ын ХААН банкны Депзит дансны дэлгэрэнгүй лавлагаа зэргээр шүүгдэгч ******* 3500.000 төгрөгийн хахууль авсан,

Гэрч , ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******ын ХААН банкны Депзит дансны дэлгэрэнгүй лавлагаа зэргээр шүүгдэгч ******* 1000.000 төгрөгийг гэрч *******ын дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно. Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан.

 

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг.

 

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил хасаж,  1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жил хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас төр нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч *******ийн хууль бусаар олсон орлого болох 4500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сохирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жил Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4500.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.БАТЖАРГАЛ