Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/00562

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00562

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Цэргийн анги 15 дугаар байр, 40 тоотод оршин суух, Тангат овогт Өлзийбатын Бямбаа /Регистрийн дугаар:МЖ67041501/-гийн нэхэмжлэлтэй,

Б.Ойгонмааг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                     

Нэхэмжлэгч Ө.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.Бямбаа миний бие 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Ойгонмааг 1,150,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулан, 1,150,000 төгрөг зээлдүүлсэн юм. Зээлдэгч Б.Ойгонмаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөг хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ойгонмаа нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү  гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.Бямбаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ойгонмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Бямбаа нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Ойгонмаатай харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан байна.

Хариуцагч Б.Ойгонмаа нь Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо, бага наран, 19 гудамж, 91 тоотод оршин сууддаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ойгонмааг оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                               

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Батбаярын Ойгонмаа /Регистрийн дугаар:УС65111906/-г эрэн сурвалжилсугай.

         

          2.Б.Ойгонмаа / Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 19 гудамж, 91 тоот хаягт/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ