Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******

 

Шүүгдэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын *******тайгэх газарт танил *******тай үл ойлгоцсоны улмаас түлхэж морин дээрээс унагааж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

   Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө босоод хониндоо яв гэж хэлэхэд мориндоо мордоод явахгүй зогсоод байсан. Би ер нь хэл амаа сайн ойлголцож чаддаггүй. хониндоо явахгүй зогсоод байхад нь өвдөгнөөс нь түлхсэн чинь мориноосоо унасан. Би мориноосоо унана гэж бодоогүй гэв.

 

  Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өглөө 9 цагийн үед шүүгдэгч нь намайг морин дээр мордож байхад морины зөв талаас түлхэж, би морины урд талын хөлний тэнд унаж, морины урд талын хөлөөр 2 удаа моринд өшиглүүлсэн. Шүүгдэгч намайг цохисон зүйл байхгүй. Би тухайн өдөр 15 цагийн орчимд эмнэлэгт очсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Маргааш хот эмчилгээнд явах гэж байгаа... гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эмчилгээний зардлыг гаргаад өгвөл гомдол санал байхгүй. Нэг нутгийн хүмүүс бие биедээ тустай байвал болно...гэв.

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...би Баянтүмэн сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг ба манай хүргэн найз надтай хамт өөрсдийн хэдэн тооны малаа хараад амьдарцгаадаг юм. Би хувийн ажлаар сумын төв рүү явж , , нар малаа хараад үлдсэн. Түүнээс хойш 2021 оны 04 дүгээр  сарын 01-ний өдөр 14-15 цагийн орчим Хэрлэн сумаас охин Талоны хамт Баянтүмэн сумын 2 дугаар багт байх хөдөө гэртээ очсон. Намайг гэртээ очиход надад мориноос уначихлаа гэж хэлсэн бөгөөд гэрийн баруун талын орон дээр зүүн мөрөө дараад хажуулдаад хэвтэж байсан. ...улмаар би ыг түүний охин хамт БОЭТ-ийн хүлээн авах тасагт авчирч яаралтай рентгенд харуулахад баруун талын 7 хавирга хугаралтай байна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 49-51 тал/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаад мэдүүлэхдээ: ...2021 оны 05 сард аавыг Улаанбаатар хотоос ирэхэд нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу болсон хэргийн талаар асуухад тэр Баянтүмэн сумын нутаг гэрийн гадаа хониндоо явах гээд мордох гэж байхад над руу уурлаад загнаад байсан. Улмаар тэр намайг гараараа түлхсэн гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 80-82 тал/

 

Шүүхийн шинжилгээний үдэсний хүрээлэгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3864 дугаартай дүгнэлтэд:

1. *******ын биед баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12-р хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 69-70/

 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42, 88-89 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хүйсэрхэг Монгол овогт Батдэлгэрийн нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Зүүн сүүж” гэх газарт хохирогч *******тай үл ойлголцсоны улмаас морин дээрээс түлхэж унагаан биед нь “баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12-р хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч *******,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3864 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогч *******ыг мориноос түлхэж унагаан зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар  маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1779.590 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1779.590 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүйсэрхэг Монгол овогт ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

5. Хохирогч ******* нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1779.590 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ