Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

 

 

 

  2022        05        02                                  2022/ШЦТ/387

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заансаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн “2111 00920 0381” дугаартай, 186/2022/0339/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны  9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1-178 тоотод оршин суух бүртгэлтэй,    

- урьд: Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн баривчлах ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж,  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 cap 30 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан Б.Н,

          Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч  Б.Н нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Как тус зоне” нэртэй кофе шопын текэн дээрээс хохирогч Ч.Лүмбэнганы эзэмшлийн “Ай фоне 8 плас” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талд хохирогч Б.Нямжаргалын толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.   Шүүгдэгч  Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Лүмбэнганы:...миний биө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kaktus zone” гэх нэртэй кофе шопид ажилладаг. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим намайг ажил дээрээ хүмүүст үйлчилж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүмүүсийн гадаад шинж байдлын хувьд гэвэл эмэгтэй нь цэнхэр өнгийн яакан хүрэмтэй, жижигхэн биетэй, майга хөлтэй, 30 орчим насны эмэгтэй хүн байсан, хоёр эрэгтэйн хувьд гэвэл нэг дэх нь хар өнгийн саравчтай малгайтай сараал өнгийн үүргэвчтэй, хар өнгийн цамцтай, амны хаалт зүүсэн 25- 30 орчим насны эрэгтэй хүн, хоёр дахь нь халзан толгойтой мөн адил 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүмүүс орж ирээд эмэгтэй нь надаас “танайд аньстай цай байна уу гуляш авъя гэж хэлэхээр нь “манайх хоол гардаггүй” гэж хэлэхэд тухайн үед текен дээр байсан миний ай фоне утсыг аваад надад хандан “гар утсаа аваарай гэж хэлээд хажуу тийш ээ тавиад орхисон. Тухайн үед нээх юм бодоогүй, тухайн хүмүүс буцаж гарсан. Намайг цаашаа хараад зогсож байхад миний ай фоне 8 плас маркийн гар утсыг авсан юм байна лээ. Сүүлд хяналтын камерын бичлэгээ шүүж мэдсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжпэгч Д.Хуланшагайн: ...2021 оны 8 дугаар сарын 02- ны өдөр миний бие Монтел төвөөс утасны сэлбэг үзэж аваад, Теди төв рүү ирсэн. Теди төвийн ойролцоо ирэх үед гадаа нэгэн үл таних залуу 2-3 ченж бололтой хүмүүст гар утсаа үзүүлээд зогсож байсан. Миний бие сонирхож ямар утас вэ гэдгийг нь асуутал “ай фоне 8 плас” гар утас байсан. Манай нэг хамаатны ах надаас “ай фоне 8” маркийн гар утас худалдаж авмаар байна хэмээн надаас асууж байсан учир миний бие тэрхүү гар утас зарах гээд хүмүүст утсаа үзүүлж байсан хүнээс энэ гар утсаа хэдэн төгрөгөнд зарах юм бол  хэмээн асуухад надад тэрхүү залуу 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь би түүнтэй ярилцаж байгаад 180.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн  12-13 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Энхжаргалын:...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз залуу болох Нямдорж, найз Шогни гэх залуугийн хамтаар 3-уулаа уулзаад 1 шил 0,5 литрийн Стандарт архи Фреш төвийн ойролцоо хувааж уусан. Бид хамтдаа цаашаа Мөнгөнзавьяагийн ойролцоо нэгэн цайны газарт хоол идэхээр очоод манай найз залуу болон Шогни нар тус цайны газарлуу ороод хоол байгаа эсэхийг асуухад хоол байхгүй хэмээн хэлсэн. Би үүдэнд нь гадаа гараад зогсож байсан. Тэгээд удалгүй тэр 2 хамт буцаад гараад ирсэн. Бид цаашаагаа бөмбөгөрийн зүг чиглээд явж байсан. Би тухайн үед согтсон байсан учир жаахан удаан явсан. Миний урд нөгөө 2 маань бага зэрэг зайтай явсаар бид бөмбөгөр худалдааны тав дээр ирсэн. Тэр үед Шогни нь та 2 гадаа түр хүлээгээд байж бай би бөмбөгөр ороод дотуур хувцас авчихаад гараад ирье гэж хэлээд орсон. Тэгээд гадаа нь Нямдорж бид 2 хүлээгээд нэлээн зогссон. Шогни буцаж гарч ирээгүй. Тэгээд тэр үед Нямдорж маань надад би түрүүн орсон цайны газраас гарахдаа гар утас байхаар нь авчихсан, тэгээд тэр гар утсаа түрүүхэн бөмбөгөр рүү явж байх замдаа Шогнид өгчихсөн. Харин Шогни алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэнд хэсэг байж байгаад бид гэртээ харьцгаасан. Миний бие найз залуугаа гар утас хулгайлан авсан гэдгийг нь мэдээгүй, ямар гар утас авсаныг нь хараагүй  гэх мэдүүлэг.  /хх-ийн 16-17 дугаар тал/,

           2.4. Дамно ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 19-20 дугаар тал/,

           2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нямжаргалын:...би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн үед “Алтжин Бөмбөгөр” захын гадаа Нямдоржтой тааралдаад хамт нэг шил архи уухаар болж дэлгүүрээс 0,5 литр хэмжээтэй хараа нэртэй архи аваад хажууд нь байдаг Содон бөмбөгөр захын гадаа очиж хувааж уусан. Ингээд сууж байхад хамт архи уудаг Наргиа гэдэг залуу ирж цуг уусан ба уугаад сууж байх үед Нямдорж бид хоёр согтож хоорондоо маргалдаж зууралдсан. Зууралдаж байхад Нямдорж намайг газар унагаагаад газраас чулуу аваад миний толгой руу хоёр удаа чулуугаар цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн  151 дүгээр тал/,

          2.6.Мөрдөн шалгах ажиллгааны явцад гэрч Ч.Энхтүвшингийн:..би 20 орчим жил Бөмбөгөр худалдааны төв орчмоор архи ууж, тэнэмэл маягаар амьдарч байна, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Бөмбөгөр худалдааны төв орчмоор л архи ууж явсан. Ямар хүмүүстэй архи ууснаа санахгүй байна, бөмбөгөрөөр архи ууж явдаг хүмүүстэй л уусан байх гэх мэдүүлэг. /хх-ийн 158-159 дүгээр тал/,

           2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  ??? дугаартай:

           1. Б.Нямжаргалын биед зүүн зулай, дагзны баруун хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.         

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэх дүгнэлт. /хх-ийн 179-180 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч:..1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаартал  хохирогч Ч.Лүмбэнгаравын мэдүүлэг, 12-13 дугаар тал иргэний нэхэмжлэгч Хуланшагайгийн мэдүүлэг, 16-17 дугаар тал гэрч Энхжаргалын мэдүүлэг, 19-20 дугаар тал, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 23-26 дугаар тал,   эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мэдүүлэг, 30 дугаар тал, 170-180 дугаар тал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн дүгнэлт, 222 дугаар тал ял шалгах тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 1 дүгээр тал хэргийн хохирогч Лүмбэнгаравын мэдүүлэг, 23-26 дугаар тал эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.     

  - Шүүгдэгч  Б.Н нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Как тус зоне” нэртэй кофе шопын текэн дээрээс хохирогч Ч.Лүмбэнганы эзэмшлийн “Ай фоне 8 плас” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,  

            - мөн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талд хохирогч Б.Нямжаргалын толгойн тус газар чулуугаар цохиж биед нь зүүн зулай, дагзны баруун хэсгийн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - хохирогч Ч.Лүмбэнганы:...миний биө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kaktus zone” гэх нэртэй кофе шопид ажилладаг. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим намайг ажил дээрээ хүмүүст үйлчилж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүмүүсийн гадаад шинж байдлын хувьд гэвэл эмэгтэй нь цэнхэр өнгийн яакан хүрэмтэй, жижигхэн биетэй, майга хөлтэй, 30 орчим насны эмэгтэй хүн байсан, хоёр эрэгтэйн хувьд гэвэл нэг дэх нь хар өнгийн саравчтай малгайтай саарал өнгийн үүргэвчтэй, хар өнгийн цамцтай, амны хаалт зүүсэн 25-30 орчим насны эрэгтэй хүн, хоёр дахь нь халзан толгойтой мөн адил 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүмүүс орж ирээд эмэгтэй нь надаас “танайд аньстай цай байна уу, гуляш авъя гэж хэлэхээр нь “манайх хоол гардаггүй” гэж хэлэхэд тухайн үед текен дээр байсан миний                    “ай фоне-8”  утсыг аваад надад хандан “гар утсаа аваарай гэж хэлээд хажуу тийш ээ тавиад орхисон. Тухайн үед нээх юм бодоогүй, тухайн хүмүүс буцаж гарсан. Намайг цаашаа хараад зогсож байхад миний “ай фоне 8 плас” маркийн гар утсыг авсан юм байна лээ. Сүүлд хяналтын камерын бичлэгээ шүүж мэдсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

            - иргэний нэхэмжпэгч Д.Хуланшагайн...2021 оны 8 дугаар сарын 02- ны өдөр миний бие “Монтел” төвөөс утасны сэлбэг үзэж аваад, Теди төврүү ирсэн. Теди төвийн ойролцоо ирэх үед гадаа нэгэн үл таних залуу 2-3 ченж бололтой хүмүүст гар утсаа үзүүлээд зогсож байсан. Миний бие сонирхож ямар утас вэ гэдгийг нь асуутал “ай фоне 8 плас” гар утас байсан. Манай нэг хамаатны ах надаас “ай фоне 8” маркийн гар утас худалдаж авмаар байна хэмээн надаас асууж байсан учир миний бие тэрхүү гар утас зарах гэсэн  хүмүүстэй уулзаж утсаа хэдэн төгрөгөнд зарах юм бол  хэмээн асуухад надад тэрхүү залуу 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь би түүнтэй ярилцаж байгаад 180.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг       /хх-ийн  12-13 дугаар тал/,

            - гэрч Н.Энхжаргалын:...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз залуу болох Нямдорж, найз Шогни гэх залуугийн хамтаар гурвуулаа уулзаад 1 шил 0,5 литрийн Стандарт архи Фреш төвийн ойролцоо хувааж уусан. Бид хамтдаа цаашаа Мөнгөн завьяагийн ойролцоо нэгэн цайны газарт хоол идэхээр очоод манай найз залуу болон Шогни нар тус цайны газарлуу ороод хоол байгаа эсэхийг асуухад хоол байхгүй хэмээн хэлсэн. Би үүдэнд нь гадаа гараад зогсож байсан. Тэгээд удалгүй тэр 2 хамт буцаад гараад ирсэн. Бид цаашаагаа бөмбөгөрийн зүг чиглээд явж байсан. Би тухайн үед согтсон байсан учир жаахан удаан явсан. Миний урд нөгөө 2 маань бага зэрэг зайтай явсаар бид бөмбөгөр худалдааны төв дээр ирсэн. Тэр үед Шогни нь та хоёр гадаа түр хүлээгээд байж бай би бөмбөгөр ороод дотуур хувцас авчихаад гараад ирье гэж хэлээд орсон. Тэгээд гадаа нь Нямдорж бид 2 хүлээгээд нэлээн зогссон. Шогни буцаж гарч ирээгүй. Тэгээд тэр үед Нямдорж маань надад би түрүүн орсон цайны газраас гарахдаа гар утас байхаар нь авчихсан, тэгээд тэр гар утсаа түрүүхэн бөмбөгөр рүү явж байх замдаа Шогнид өгчихсөн. Харин Шогни алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэнд хэсэг байж байгаад бид гэртээ харьцгаасан. Миний бие найз залуугаа гар утас хулгайлан авсан гэдгийг нь мэдээгүй, ямар гар утас авсаныг нь хараагүй гэх мэдүүлэг.  /хх-ийн 16-17 дугаар тал/,

            - Дамно ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 19-20 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Б.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийн шинжийг,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  бусадтай  маргалдаж улмаар хохирогчийн толгойн тус газар чулуугаар цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  Б.Нийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Нийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,  “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Б.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.Хуланшагайд 180.000 төгрөгний  хохирлыг учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ноос 180.000 төгрөгийг гаруулж иргэний нэхэмжлэгч Д.Хуланшагайд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н  нь хохирогч Ч.Лүмбэнга, Б.Нямжаргал нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нар гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд бичгээр гаргаж өгснийг  тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч Б.Нид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

Шүүгдэгч нь зорчих эрх  хязгаарлах ялыг 2021 оны 12 дугаар сарын          01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор эдлэж дууссан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10-1/366 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн дээрх  ялыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.9, 6.8 дугаар зүйлд  зааснаар тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж  шүүх дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож,  шүүгдэгч Б.Ноос 180.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Хуланшагайд олгож, хохирогч Ч.Лүмбэнга, Б.Нямжаргал нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг  тус  тус дурдаж  шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нид  оногдуулсан  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид  оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

8. Шүүгдэгч Б.Н нь хохирогч Ч.Лүмбэнга, Б.Нямжаргал нарт төлөх төлбөргүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

           10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.Ноос 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Хулганшагайд олгосугай.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2022 оны 05  дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ