Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00569/И

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

         Дугаар 183/ШШ2017/00569

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтел” ХХК /Регистрийн дугаар:2576376/-ний нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамж, 50 тоотод оршин суух, Еншөөбү овогт Сундуйжавын Лхагвадорж /Регистрийн дугаар:УЗ89121252/-д холбогдох

 Гэрээний үүрэгт 63,981 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч С.Лхагвадорж нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дараа төлбөрт Posrpaid nice үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91001713 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл С.Лхагвадорж нь гэрээний үүргээ үл биелүүлж 91001713 дугаарын 2015 оны 9 дүгээр сарын байдлаар төлбөр 59,981 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. С.Лхагвадоржоос төлбөрийн үлдэгдэл болох 59,981 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 63,981 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Лхагвадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 63,981 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                 

 

“Скайтел” ХХК нь хариуцагч С.Лхагвадоржид холбогдуулан гэрээний үүрэгт 63,981  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 63,981 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                               

          1.С.Лхагвадоржоос гэрээний үүрэгт 63,981 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгнөөс тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ