Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

2*******22         *******5          13                                          2*******22/ШЦТ/61

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.И холбогдох эрүүгийн 22*******4*********************39**************43 дугаартай хэргийг 2*******22 оны *******5 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Э.Баасанбаяр

 Шүүгдэгч                                                  Э.И нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .........оны ..........дугаар сарын .........-ны өдөр ........аймгийн ......-.......суманд төрсөн, .....настай, ........, ............боловсролтой, .......мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ....., ........хамт Багануур дүүргийн ....дугаар хороо, ........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Э И /РД: /.

Э.И нь хохирогч Г.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүр хэсгийн зүүн шанаа орчимд 1 удаа цохиж түүний зүүн чихний хэнгэрэг цоорол, баруун гарны бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.И мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Уурандаа эхнэрийнхээ зүүн шанаанд гараараа 1 удаа цохьсон. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2*******22 оны 2 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед буцаад гэртээ ирэх үед Э.И намайг хардаж “чи яасан хүний дэвсгэр болж хандаггүй хүн бэ” гэх мэтээр хэлээд миний нүүрний зүүн шанаа хэсэг болон чих хэсэг орчимд гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Маргааш нь И согтуу орж ирээд надтай маргалдаж улмаар гараараа миний толгойн дагз хэсэг рүү 3 удаа цохьсон. Тэгээд А бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2*******22 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн *******9шэ/128 дугаартай дүгнэлтэд: “Г.Б биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 33-34/,

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь гараар чихний орчимд цохих үед үүсэх боломжтой. Хэнгэрэг хальсны цоорол нь чихний орчимд учирсан битүү цохилт, доргилтын улмаас үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Шүүгдэгч Э.И согтуурлын зэрэг шалгасан тухай “...Э.Ихбаяр 2.*******4 хувийн согтолттой” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай Т овгийн Э И...” гэжээ.  /хх-н 57/,

              Хохирогч Г.Б Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Э.И бид хоёр эвлэрсэн.  Манай нөхөр И ажилд ороод удаагүй байгаа тул хөнгөн арга хэмжээгээр торгож өгнө үү. Э.И гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-н 67/,

Шүүгдэгч Э.И нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 48/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.И холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.И нь хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.И нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       83/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.И нь согтуугаар .........оны .......дугаар сарын ....-ны орой 21 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .......дугаар хороо, ..........тоотод эхнэр Б.Б бусадтай хардсаны улмаас түүний нүүр хэсгийн зүүн шанаа орчимд 1 удаа гараараа цохиж түүний зүүн чихний хэнгэрэг цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Уурандаа эхнэрийнхээ зүүн шанаанд гараараа 1 удаа цохьсон. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Г.Б “...Э.И миний нүүрний зүүн шанаа хэсэг болон чих хэсэг орчимд гараараа нэг удаа хүчтэй цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/, хохирогчийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2*******22 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн *******9шэ/128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, шинжээч эмчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.И нь хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Ихбаярт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.И нь хохирогч Г.Б биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч Г.Б нь прокурорын газарт ирүүлсэн “Бид эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 67 дүгээр талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Э.И гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5************** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 9******* хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

Э.И нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл .......,.........хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Э.И нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2*******22 оны 5 дугаар сарын *******2-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 68-7*******/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Э.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Э.И 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овгийн Э И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овгийн Э И 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9******* хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Э.И мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.И мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Э.И холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Г.Б төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА