| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0069/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Э.Хосбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ зээ охинтойгоо гараад Оюу дэлгүүрийн үүдэнд очсон. Улмаар тухай газар их такси байсан бөгөөд дөнгөж ороод зогсоолд зогсоход нэг хүн машин доор чинь хүн байна гэж хэлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би гэртээ байсан. 13 цаг өнгөрч байхад манай дүү над руу яриад ах машинд дайруулсан гэж хэлсэн. Бид нар эргэж холбогдоод яасан талаар утасдаж асуугаад хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Ирэхэд ийм хэрэг гарсан байсан. Шүүгдэгчийн талаас 4 настай хүүхдийг цаашид нь хохиролыг нь барагдуулж хүүхдийн тэтгэмжийн зөрүүг өгсөн. Хүүхдийн өсөх орчинг нь бүрдүүлэх гэж нэг өрөө байр авахаар тохиролцсон. Бидний сэтгэл санааг юугаар ч орлуулахгүй. Үнэхээр харамсалтай байна гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ээжийнд очиход манай ах *******, хүүтэйгээ унтаж байсан ба намайг ирэхэд боссон. Улмаар би ээжийнхээс ахынхаа хамт Шүх зах орж ахдаа куртик авч өгөөд буцаж ээжийнд ирээд хоол цай ууж идчихээд сургуулиас хүүхдээ авахаар явсан. Түүнээс хойш уулзаагүй бөгөөд өнөөдөр над руу 13 цагийн орчим манай ахын хуурай ах болох ******* залгаж ******* Шүр зах дээр машинд дайруулсан байна гэж хэлэхээр нь би ээжийнд байсан болохоор шууд ээжийнхээ хамт Шүр зах дээр ирэхэд ах маань хар өнгийн машин доор хэвтсэн байдалтай дээрээс нь хар юмаар бүтээсэн байхаар нь нас барсан байна гэж ойлгосон...” гэжээ. /хх-ийн 47-48 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр захын хашаан дотор Аригүн цайны газрын хойд талд гадаа жижиглэнгийн бараа эхнэрийн хамт зардаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр байхгүй би өөрөө жижиглэнгийн бараагаа зараад зогсож байхад ойролцоогоо 13 цагийн орчимд хашааны гадаа хойшоо хараад шар куртиктэй залуу хэвтэж байсан бөгөөд яг хэзээ хэвтсэн талаар мэдэхгүй байна. Ер нь Шүх захын гадуур согтуу хүн ихтэй зарим нэг нь тасраад унтаж л байдаг болохоор нэг согтуу хүн нь тасраад унтжээ л гэж бодсон. Гэтэл Оюу дэлгүүрийн эзний машин чигээрээ зогсоол руу ороод ирэхээр нь би нөгөө хэвтэж байсан залууг гараараа жолооч руу хандаж цаашаа гэж хөдөлгөөн үзүүлэхэд намайг анзаараагүй шууд чигээрээ газар хэвтэж байсан залуугийн дээгүүр гарчихсан...” гэжээ. /хх-ийн 50-51 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Оюу дэлгүүрийн урд талд байрлах Аригүн нэртэй цайны газар руу орох гээд явж байтал тус дэлгүүрийн үүдний зогсоол дээр зах орчмоор архи уудаг Бээмбий хочтой гэдэг залуу нэг хар өнгийн жийп машины доод талд хэвтэж байгаа харагдсан. Жолооч нь бололтой 40-50 насны эмэгтэй сандраад утсаа барьчихсан зогсож байсан...” гэжээ. /хх-ийн 53 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 70 тоот дүгнэлтэд:
Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн магадлагаанд: “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 14.8 в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд түр зогсохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гаргах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 29-32 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцогс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 14-27 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 114-138 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-103 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвийн баруун талын зогсоол дээр Кадилак маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 14.8 в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд түр зогсохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зогсоол дээр хэвтэж байсан *******ын дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, хохиролтой холбоотой баримтууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас *******ын амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч ******* нь оршуулын зардалд 15000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болох 10800.000 төгрөг, 1 өрөө байрыг 45000.000 төргөрөөр худалдан авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д өгсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СД” нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 70800.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 70800.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ