| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/01255/И |
| Дугаар | 183/ШШ2017/00689 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/00689
| 2017 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/00689 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, Ар зайсан гудамж, 100/8 дугаар байрны 20 тоотод оршин суух, Боржигон овогт Баяраагийн Тогтохбаяр /Регистрийн дугаар:ЧО79103077/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, Ар зайсан гудамж, 100/8 дугаар байрны 20 тоотод байрлах, “Эм Эс Пи Ди” ХХК /Регистрийн дугаар:5293731/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 18-26 тоотод түр оршин суух, БНХАУ-ын иргэн Дин Чи /ЕО1659636/,
Хариуцагч:БНХАУ-ын иргэн Чен Шао Фан /G56720711/,
Хариуцагч:БНХАУ-ын иргэн Жин Ли Мин /G23562650/,
Хариуцагч:БНХАУ-ын иргэн Зү Гэн Юн /G48253890/ нарт холбогдох
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьж буй барилгад БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юу нарын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох, талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан “Хятад тал 55 хувь буюу 99,482,071 юань” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу “Эм Эс Пи Ди” ХХК-ийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, 6,25 хувийн эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юун, 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар мөн болохыг тогтоолгох,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах барилгад хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эм Эс Пи Ди” ХХК-ийн захирал Б.Тогтохбаяр би 2011 онд БНХАУ-ын иргэн Сун Зу Пин, Хуан Шян Пин нартай өөрийн “Эм Эс Пи Ди” ХХК-иар дамжуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон. Улмаар Сун Зун Пин нь 2012 онд БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан нарт барилгын төсөлд оруулсан өөрийн хөрөнгөө шилжүүлэн өгсөн. 2013 онд Хуан Шян Пин, Дин Чи, Чен Шао Фан нар нь барилгад хөрөнгө оруулалт хийж чадахаа больж, БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, Зү Гэн Юн нарт өөрсдийн хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг өгч 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар барилгын төсөлд Б.Тогтохбаяр 55 хувь, Дин Чи 22 хувь, Чен Шао Фан 5,5 хувь, Жин Ли Мин 11,25 хувь, Зү Гэн Юн 6,25 хувийн хөрөнгө оруулалт оруулсан байдаг. 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Б.Тогтохбаяр 81,394,423 юань, БНХАУ-ын иргэд 99,482,071 юанийн хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулан тэмдэглэсэн байдаг. Тухайн үед 4 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 75 хувьтай, ижил төвшинд явагдаж байсан.
Үүнээс хойш БНХАУ-ын иргэд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадваргүй болж би дангаар хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн 4 блок барилгаас 2 блок барилгыг 2014 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулсан. Гэтэл Хятад талын хөрөнгө оруулагчдын зүгээс 2014 онд барилгад оруулсан хөрөнгөө буцаан авах санал тавьсан. Саналыг хүлээн зөвшөөрч 2014 ондоо багтаан график гарган сар бүр өгөх санал тавьсан боловч Хятад талын хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгө оруулалтаасаа давуулан үндэслэлгүйгээр 120,000,000 юанийг 3 сарын дотор өгөхийг шаардан улмаар бид тохиролцоонд хүрч чадаагүй. БНХАУ-ын иргэд янз бүрийн хууль бус аргаар хөрөнгө оруулалтаа ихэсгэх тухайлбал, нийлүүлсэн бараа материалын тоо хэмжээгээ бодит байдлаас нэмэгдүүлэн тооцох, өмнө нь хүлээлгэн өгсөн бараа материалаа давхардуулан дахин өгсөн мэтээр тооцох зэргээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх итгэл эвдсэн үйлдлийг олон удаа гаргаж байсан.
Иймд БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн нарын барилгад оруулсан хөрөнгө оруулалтын бодит хэмжээг тогтоож өгнө үү.
Мөн би БНХАУ-ын иргэн Сун Зу Пинтэй маш сайн харилцаатай, харилцан бие биендээ итгэж хамтарч ажиллаж байсан тул сүүлд нэмэгдсэн Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн нарыг мөн итгэлтэй, сайн хүмүүс гэж бодож итгэлцэл дээр хамтран ажиллаж байсан. Би өөрийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын хувиа тооцож үзвэл 2012 оны эцсийн байдлаар 55 хувь болсон байна. Үүнийг би сүүлд маргаан үүсэхэд тооцож үзэж мэдсэн. “Алаг уул аудит финанс” ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзвэл надад оруулаагүй хөрөнгө оруулалтаа хариуцагч БНХАУ-ын иргэд нэхэмжилж байгаа нь илэрхий харагддаг. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “MSPD” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-р ээлжийн төсөлд хөрөнгө оруулагчдын хурлын тэмдэглэлд намайг бодитоор 45 хувийн хөрөнгө оруулалт хийсэн, Хятад тал бодитоор 55 хувийн хөрөнгө оруулалт хийсэн мэтээр бодит байдлаас буруу шатаа тусгагдсан байна. Түүнчлэн тус тэмдэглэлд тусгагдсан Хятад талын хөрөнгө оруулалт 99,482,071 юань гэсэн хэсэг нь Хятад талын нөхөж оруулах ёстой байсан 11,000,000 юанийг оруулан тооцсон дүн бөгөөд дээрх 11,000,000 юанийн хөрөнгө оруулалтыг нутагтаа очиж байгаад өгнө гэсэн тул оруулсан мэтээр дүгнэж хийсэн. Гэтэл санхүүгийн боломжгүй, банкнаас зээл гарахгүй байна гэх мэт маш олон шалтаг тоочсоор огт шилжүүлээгүй, нэг ёсондоо нэхэмжлэгч намайг хууран мэхэлж төөрөгдүүлэн тухайн хурлын тэмдэглэл, холбогдох тооцоо, акт дээр гарын үсэг зуруулсан. Тиймээс бодит байдлаас зөрүүтэй хийгдсэн 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “MSPD” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-р ээлжийн төсөлд хөрөнгө оруулагчдийн хурлын тэмдэглэлд тусгасан Хятад тал 55 хувь буюу 99,482,071 юань гэсэн заалт, холбогдох тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юу нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эм Эс Пи Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тогтохбаяртай хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах Монгол тал 45 хувь, хятад тал 55 хувийн хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцсон. 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм Эс Пи Ди” ХХК байхаар компанийн шинэчилсэн гэрээ, дүрмийг байгуулсан. Уг дүрмээр компанийн дүрмийн сан нь 100,000 ам.доллар буюу 125,200,000 төгрөг байхаар үүнээс 34 хувийг Монгол Улсын иргэн Б.Тогтохбаяр, 18 хувийг БНХАУ-ын иргэн Сун Зу Пин, 5 хувийг БНХАУ-ын иргэн Хуан Шин Пин, 33 хувийг БНХАУ-ын иргэн Дин Чи, 10 хувийг БНХАУ-ын иргэн Чен Шао Фан эзэмшихээр тохиролцож, улмаар “Эм Эс Пи Ди” ХХК–ийн шинэчилсэн гэрээ дүрмээр үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын иргэн Б.Тогтохбаяр, БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан, Хуан Шин Пин, Сун Зу Пин нар болсон.
Мөн 2013 оны 6 сарын 3-ны өдөр “Эм Эс Пи Ди” ХХК-ийн нийт хувьцааны 55 хувь буюу 55 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн Б.Тогтохбаяр, нийт хувьцааны 11,25 хувь буюу 11,25 ширхэг хувьцааг БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, 6,25 хувь буюу 6,25 ширхэг хувьцааг БНХАУ-ын иргэн Зү Гэ Юүн, 22 хувь буюу 22 ширхэг хувьцааг БНХАУ-ын иргэн Дин Чи, 5,5 хувь буюу 5,5 ширхэг хувьцааг БНХАУ-ын иргэн Чэн Шао Фан нар нь эзэмшихээр тохиролцож гэрээнд талууд гарын үсгээ зурсан.
Гэтэл компанийн шинэчилсэн гэрээ, дүрмийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийг Монгол улсын иргэн хөрөнгө оруулагч Б.Тогтохбаяр хүлээсэн боловч тэрээр бүртгүүлээгүй байсан. Энэ нь хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хохироосон үйлдэл, үйл ажиллагаа болсон.
Монгол хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм Эс Пи Ди” ХХК-ийг Монгол Улсын хуулийн хүрээнд байгуулагдсан гэж үзэж байсан.
БНХАУ-ын иргэд “Эм Эс Пи Ди” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч гэж итгэн Б.Тогтохбаяртай “Барилгын ажил хамтран ажиллах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Эм Эс Пи Ди” ХХК–ийн захиалгатай автомашины дулаан зогсоолтой аялал жуулчлалын цогцолбор апартмент, үйлчилгээ зочид буудлын барилгад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж нийтдээ 99,482,071 юаныг дээрх барилгын үйл ажиллагаанд зарцуулсан болно.
Иймд 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг “Эм Эс Пи Ди” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, Гүйцэтгэх захирал Б.Тогтохбаярт даалгаж, 2013 оны 6 сарын 3-ний өдөр байгуулсан гэрээний дагуу “Эм Эс Пи Ди” ХХК-ийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, нийт хувьцааны 6,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юүн, нийт хувьцааны 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, нийт хувьцааны 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар нь тус тус эзэмшигч, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Эм Эс Пи Ди” ХХК-ийн захиалгатай автомашины дулаан зогсоолтой аялал жуулчлалын цогцолбор апартмент, үйлчилгээ зочид буудлын барилгад БНХАУ-ын иргэн Жин Ли Мин нь 24,870,517 юань буюу 7,817,798,549 төгрөг, Зү Гэ Юүн нь 13,808,111 юань буюу 4,340,441,754 төгрөг, Дин Чи нь 48,646,732 юань буюу 15,291,613,963 төгрөг, Чен Шао Фан нь 12,156,709 юань буюу 3,821,339,931 төгрөг буюу Хятад тал нийт 99,482,071 юань буюу 31,271,194,198 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, уг барилгын хамтран өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, Зү Гэ Юүн, Дин Чи, Чен Шао Фан нар болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид дараах нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан “Хятад тал 55 хувь буюу 99 482 071 юань” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаас, хариуцагч тал 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, шинэчилсэн дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг “Эм Эс Пи Ди” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, Гүйцэтгэх захирал Б.Тогтохбаярт даалгуулах, 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан гэрээний дагуу “Эм Эс Пи Ди” ХХК-ийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, нийт хувьцааны 6,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юн, нийт хувьцааны 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, нийт хувьцааны 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар нь тус тус эзэмшигч, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Эм Эс Пи Ди” ХХК-ийн захиалгатай автомашины дулаан зогсоолтой аялал жуулчлалын цогцолбор апартмент, үйлчилгээ зочид буудлын барилгын хамтран өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, Зү Гэн Юн, Дин Чи, Чен Шао Фан нар болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байна.
2.Харин БНХАУ-ын Дин Чи, Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн нарын барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох, хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж хаягт байрлах 4 блок байрнаас 100/5 дугаар байрыг буюу 72 ширхэг орон сууц, 72 ширхэг автомашины зогсоолын хамт нийтдээ 27,040,650,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Хариуцагч талын оруулсан хөрөнгө оруулалтанд тооцон БНХАУ-ын иргэн Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн, Дин Чи нарын өмчлөлд шилжүүлнэ.
3.Нэхэмжлэгч тал дээрх 100/5 дугаар байрыг бүхэлд нь буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037519, Ү-2206037520, Ү-2206037521, Ү-2206037522, Ү-2206037523, Ү-2206037524, Ү-2206037525, Ү-2206037526, Ү-2206037527, Ү-2206037528, Ү-2206037559, Ү-2206037562, Ү-2206037564, Ү-2206037565, Ү-2206037566, Ү-2206037567, Ү-2206037568, Ү-2206037569, Ү-2206037570, Ү-2206037571, Ү-2206037572, Ү-2206037573 дугаарт бүртгэлтэй, уг байрны 9, 10, 11, 13, 14, 15, 17, 18, 19, 21, 22, 23, 25, 26, 27, 29, 30, 31, 34, 34-1, 67, 68 тоот үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй мөн байрны 1-8, 12, 16, 20, 24, 28, 32, 33, 35-66, 69-72 тоот нийт 72 ширхэг үл хөдлөх хөрөнгө, мөн байрны зоорийн B1, В2 давхарт байрлах, В хэсгийн 1-64 тоот, G хэсгийн 1-3, 23-27 тоотод байрлах, авто зогсоолыг хариуцагч талд хөрөнгө оруулалтад тооцон шилжүүлнэ.
4.Эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор дээрх 72 ширхэг орон сууц, 72 ширхэг автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүний гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг хариуцагч талд шилжүүлэн өгнө.
5.Уг байр нь гадна, дотор, тоноглол, засал чимэглэл хийгдээгүй буюу бүрэн ашиглалтад ороогүй байгаа тул барилгын норм, стандартад нийцүүлэн ердийн хэмжээнд ашиглах боломжтой байдлаар засварлаж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагч талд актаар хүлээлгэн өгнө.
6.Талуудын хооронд болон “Эм Эс Пи Ди” ХХК-ийн дээрх дөрвөн блок барилгын төсөлтэй холбогдуулан урьд өмнө Хятад, Монгол талаас хийсэн хэлцлүүд эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар бүрэн дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч, эвлэрч байгаа ба уг хөрөнгө оруулалт болон шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой аливаа этгээдээс маргаан гарвал шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал, Хятад талын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хариуцагч тал тус тус хариуцах болно. Иймд зохигчдын эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эм Эс Пи Ди” ХХК, иргэн Б.Тогтохбаяр нар нь БНХАУ-ын иргэн Дин Чи, Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юу нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьж буй барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох, талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан “Хятад тал 55 хувь буюу 99,482,071 юань” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу “Эм Эс Пи Ди” ХХК-ийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, 6,25 хувийн эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юун, 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар мөн болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах барилгад хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, хариуцагч нь “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах, тус компанийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, 6,25 хувийн эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юун, 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар мөн болохыг тогтоолгох, дээрх 4 блок барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа тус тус татгалзаж, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох, хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж хаягт байрлах 4 блок байрнаас гадна, дотор, тоноглол, засал чимэглэл хийгдээгүй буюу бүрэн ашиглалтад ороогүй байгаа 100/5 дугаар байрыг бүхэлд нь буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037519, Ү-2206037520, Ү-2206037521, Ү-2206037522, Ү-2206037523, Ү-2206037524, Ү-2206037525, Ү-2206037526, Ү-2206037527, Ү-2206037528, Ү-2206037559, Ү-2206037562, Ү-2206037564, Ү-2206037565, Ү-2206037566, Ү-2206037567, Ү-2206037568, Ү-2206037569, Ү-2206037570, Ү-2206037571, Ү-2206037572, Ү-2206037573 дугаарт бүртгэлтэй, уг байрны 9, 10, 11, 13, 14, 15, 17, 18, 19, 21, 22, 23, 25, 26, 27, 29, 30, 31, 34, 34-1, 67, 68 тоот үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй мөн байрны 1-8, 12, 16, 20, 24, 28, 32, 33, 35-66, 69-72 тоот нийт 72 ширхэг үл хөдлөх хөрөнгө, мөн байрны зоорийн B1, В2 давхарт байрлах, В хэсгийн 1-64 тоот, G хэсгийн 1-3, 23-27 тоотод байрлах, нийт 72 ширхэг автомашины зогсоолын хамт бүгд 27,040,650,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг барилгын норм, стандартад нийцүүлэн ердийн хэмжээнд ашиглах боломжтой байдлаар засварлаж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор Хариуцагч талын оруулсан хөрөнгө оруулалтанд тооцон БНХАУ-ын иргэн Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн, Дин Чи нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй байх тул шүүх өөрчилсөн хүрээнд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэг нэхэмжлэлд бие даасан хэд хэдэн шаардлага гаргасан бол бүх шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөх үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлээгүй байх тул зохигчдын эвлэрсэн хэмжээнээс тэмдэгтийн хураамжийг тавин хувиар тооцон хариуцагч талаас нийт 78,151,661 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,839,390 төгрөгнөөс 75,919,635 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Эм Эс Пи Ди” ХХК, иргэн Б.Тогтохбаяр нарын нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн, Дин Чи нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, хариуцагч нь “Эм Эс Пи Ди” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах, тус компанийн нийт хувьцааны 11,25 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жин Ли Мин, 6,25 хувийн эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Зү Гэн Юун, 22 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Дин Чи, 5,5 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Чен Шао Фан нар мөн болохыг тогтоолгох, дээрх 4 блок барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа тус тус татгалзаж, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох, хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж хаягт байрлах 4 блок байрнаас гадна, дотор, тоноглол, засал чимэглэл хийгдээгүй буюу бүрэн ашиглалтад ороогүй байгаа 100/5 дугаар байрыг бүхэлд нь буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037519, Ү-2206037520, Ү-2206037521, Ү-2206037522, Ү-2206037523, Ү-2206037524, Ү-2206037525, Ү-2206037526, Ү-2206037527, Ү-2206037528, Ү-2206037559, Ү-2206037562, Ү-2206037564, Ү-2206037565, Ү-2206037566, Ү-2206037567, Ү-2206037568, Ү-2206037569, Ү-2206037570, Ү-2206037571, Ү-2206037572, Ү-2206037573 дугаарт бүртгэлтэй, уг байрны 9, 10, 11, 13, 14, 15, 17, 18, 19, 21, 22, 23, 25, 26, 27, 29, 30, 31, 34, 34-1, 67, 68 тоот үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй мөн байрны 1-8, 12, 16, 20, 24, 28, 32, 33, 35-66, 69-72 тоот нийт 72 ширхэг үл хөдлөх хөрөнгө, мөн байрны зоорийн B1, В2 давхарт байрлах, В хэсгийн 1-64 тоот, G хэсгийн 1-3, 23-27 тоотод байрлах, нийт 72 ширхэг автомашины зогсоолын хамт бүгд 27,040,650,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг барилгын норм, стандартад нийцүүлэн ердийн хэмжээнд ашиглах боломжтой байдлаар засварлаж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор Хариуцагч талын оруулсан хөрөнгө оруулалтанд тооцон БНХАУ-ын иргэн Чен Шао Фан, Жин Ли Мин, Зү Гэн Юн, Дин Чи нарын өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,839,390 төгрөг, хариуцагч нараас төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 75,919,695 /далан таван сая есөн зуун арван есөн мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 78,151,661 /далан найман сая нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, “Эм Эс Пи Ди” ХХК-ийн эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 9231 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.
5.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ