| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2021/0209/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Цогбадрах |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,
Улсын яллагч Б.Цогтбадрах,
Хохирогч ,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан, Т.Оюунчимэг нарыг оролцуулан
тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн
3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Монгол овгийн *******ын *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг
тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******,
******* овгийн ийн нарт холбогдох 1926002980235 дугаартай эрүүгийн хэргийг
хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Монгол овгийн *******ын ******* нь “" орон нутгийн өмчит аж
ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх,
албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх
хэсэгт заасан “...Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах...” гэснийг
зөрчиж тус газрын нярав *******гээс ерөнхий нягтлан бодогчид мэдэгдэхгүйгээр, санхүүгийн
баримт бичгийн бүрдэл хангахгүйгээр бэлнээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100,000
төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны
өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг буюу нийт 1,400,000 төгрөгийг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан
авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ
байгуулна", 7.1.1 Нээлттэй тендер шалгаруулалтын журам, 8 дугаар зүйлийн 8.2 “энэ хуулийн
8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ
2017 оны худалдан авах төлөвлөгөөнд батлагдсан автомашины засварын мөнгөнөөс тус
газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ӨВР улсын дугаартай ********** маркийн
машинд засвар үйлчилгээ хийлгэхдээ сонгон шалгаруулалт зарлахгүйгээр, сэлбэг хэрэгслийг
зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авч 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулан авч
өөртөө давуу байдал бий болгосон,
2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2600000
төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн 100 вт-ын хүчин чадал бүхий Кубота маркийн
дизель моторыг,
2018 оны 05 дугаар сард тус газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ӨВА улсын
дугаартай Зил-130 Цистер ТСВ-6 маркийн автомашиныг тус тус албан үүрэг, бүрэн эрх, албан
тушаалын байдлаа ашиглан байгууллагын өмчлөлөөс гаргаж бусдад ашиглуулан өөртөө болон
бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
Яллагдагч ******* овгийн ийн нь “” орон нутгийн өмчит аж
ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нярваар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.4.1 дэх “...Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах...” гэснийг
зөрчиж ерөнхий нягтлан бодогч *******ад мэдэгдэхгүйгээр тус газрын захирал
*******гээс өгсөн үүргийг хууль бус гэдгийг мэдсээр байж санхүүгийн баримт бичгийн
бүрдэл хангахгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100000 төгрөг, 2016 оны 09 дүгээр
сарын 01-ний өдөр 200000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1000000 төгрөг, 2017
оны 11 дүгээр сард 100000 төгрөг буюу нийт 1400000 төгрөгийг яллагдагч *******д өгч,
түүний үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт
гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Яллагдагч ******* овгийн *******ын ******* нь "" орон нутгийн өмчит
аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1-д заасан “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер
шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна", 7.1.1 Нээлттэй
тендер шалгаруулалтын журам, 8 дугаар зүйлийн 8.2 “энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс
дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй
бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж
*******гээс өгсөн үүргийг хууль бус гэдгийг мэдсээр байж 2016 оны 03 дугаар сарын 18-
ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17,000,000 төгрөгийг
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Дизель станц гэж яригдаад байгаа. Энэ
дизель станц бол 1990 ээд онд орж ирээд Хайрхандулаан суманд 10 гаруй жил ашиглагдаад
манай байгууллагад балансаас балансад шилжин ирсэн. Манай байгууллага авснаас хойш нэг ч
удаа хэрэглээгүй.Тухайн үед яамнаас чиглэл өгсний дагуу усны аюулгүй байдлын төлөвлөгөөг
гарган ажилласан. Уг төлөвлөгөөний дагуу эх үүсвэр дээр 170 ампер гаргах чадалтай дизель
станц хэрэгтэй болсон. Ингээд би хүнээс япон улсад үйлдвэрлэсэн 170 ампер хүчдэл гаргах
чадвартай 20-25 сая төгрөгний үнэ бүхий дизель мотор авч оронд хуучин дизель мотороо өгсөн.
Үндсэндээ 2600000 төгрөгийн үнэ бүхий хуучин дизель мотороор 20 гаруй сая төгрөгийг үнэ бүхий
дизель мотор авч өөртөө болон бусдад давуу байдал бус харин байгууллагадаа давуу байдлыг
үүсгэсэн. Шууд байгууллагын хөрөнгийг дур мэдэж сольж сайжруулсан нь худалдан авах
ажиллагааны үйл явцыг зөрчиж байгаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Үр ашгийн талаар бол
байгууллагад ашигтай солилцоо болсон. Тухайн үед дизель мотор авсан хүн маань бие нь тааруу
эрүүл мэндийн шалтгаантай байсан тул ая тал засах үүднээс хувиасаа идэшний шүдлэн үхэр өгч
байсан. Мөн Прадо машины засварын асуудал яригдаж байна. Манай Прадо машины хувьд
ашиглалтын хугацаа дууссан. Эвдрээд явахгүй болсон. Байгууллагын хашаанд 5, 6 сар хэвтсэн
ийм л эд байсан. Тэгээд ерөнхийдөө машинаа солих шинэчлэх бодол надад төдийгүй манай хамт
олонд байсан. Тэгээд хамт олны хурлаар хэлэлцээд машин авахыг 100 хувийн саналаар
дэмжсэн. Харин ТУЗ-ийн хуралд танилцуулагдаагүй албан ёсны төсөв мөнгө нь шийдэгдээгүй
байсан. Гэхдээ өмнөх жилүүдэд манай байгууллага ашигтай ажиллаж байсан тул машин авахад
асуудалгүй ТУЗ-ийн гишүүдийг дэмжээд аваад өгнө гэсэн бодолтой л байсан. Тэгээд миний нэг
таньдаг залуу ахаа манай найз машин оруулж ирж худалддаг. Түүнд та машинаа захиад
авчруулчих. Шинэ, дээрээс нь шууд захиалвал үнэ хямд тусна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье,
чи машин захичих би авна” гэж хэлсэн. Удалгүй над руу залгаад ахаа машиныхаа урьдчилгаа
төлбөрийн 10.000.000 төгрөгийг явуулаарай гээд утасдсан. Тэгээд нягтлан *******ад нөгөө
машинаа авахаар боллоо. Урьдчилгаа 10.000.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гээд
шилжүүлсэн. Үүнээс 6 сарын дараа ТУЗ-ийн хурал хуралдсан. Уг хурлаар машин авах саналаа
хэлэлцүүлсэн боловч ТУЗ-ийн гишүүдээс үнэтэй байна гээд зөвшөөрөөгүй. Харин хуучин
машинаа засварлаж хэрэглэ гээд засвар үйлчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг тавьж өгсөн.
Үүний дагуу засвар үйлчилгээгээ Улаанбаатар хот уруу машинаа ачиж аваачаад хийлгэсэн. Энэ
засвар үйлчилгээний талын аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь
Шийлэгмаа гэх эмэгтэй өмнө нь манай байгууллагад ажиллаж байгаад 2.000.000 төгрөгийг
завшсан асуудал байдаг. Уг асуудлаас болоод бид хоорондоо их таарамжгүй байдаг. Тиймээс
хувийн таарамжгүй асуудлаас шалтгаалан намайг зориудаар ийм дүгнэлт гаргасан гэж үзэж
байна. Жишээлбэл: Прадо машины 4 дугуй гээд 2.000.000 төгрөгийн акт тавигдсан. Энэ 4 дугуйг
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тэр 10.000.000 төгрөгний талаар
ярина. Манай Прадо машины хувьд ашиглалтын хугацаа дууссан. Эвдрээд явахгүй болсон.
Байгууллагын хашаанд 5, 6 сар болсон байсан. Манай байгууллага өдөр бүр Онгийн голын болон
цэвэрлэх байгууламжийн ээлжийн ажилтнуудаа зөөвөрлөж ээлж солилцуулах ажилтай байдаг
тул машин нэн шаардлагатай байсан. Тэгээд ерөнхийдөө машинаа солих шинэчлэх бодол надад
төдийгүй манай хамт олонд байсан. Тэгээд хамт олны хурлаар хэлэлцээд машин авахыг 100
хувийн саналаар дэмжсэн. Тэгээд ямар машин авах талаар асуудал яригдаад ээлжийн
ажилтнуудыг солилцоход 10-аад хүн явах шаардлагатай байдаг тул олон хүний багтаамжтай
машин авах санал гарсан. Тухайн үед захирал миний таньдаг хүний найз нь машин оруулж ирдэг.
Тэр хүнтэй нь холбогдоод машин захиалаад авна гэсэн. Би “ТУЗ-ийн хуралд танилцуулагдаагүй
яах вэ, энэ жил зарлага орлогоосоо давсан байгаа” гэхэд захирал “өө яахав болов байх, би өмнө
ТУЗ-ийн гишүүдэд хэлж байсан батлагдчих байх” гэсэн. Бас хуучин машинаа яах вэ гэсэн
асуудал гарахад захирал журмаараа өмчийн хэлтэст шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад
зарагдсан үнийг байгууллагадаа гуйж аваад шинэ машиныхаа үнэд нэмэрлэх талаар Засаг
даргад танилцуулна гэсэн. Ингээд шийдэгдсэн асуудалгүй байж байтал захирал нэг өдөр нөгөө
дээрийн хурал дээр яригдаад байсан машинаа захиалсан урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг
хэрэгтэй боллоо гэсэн. Тэгэхээр нь “ТУЗ-ийн шийдвэр гараагүй байгаа ш дээ, ТУЗ батлаагүй бол
яах вэ” гэтэл захирал “өө болчих байхаа” гэхээр нь би 1-рт захирлыг ТУЗ-ийн гишүүдэд ерөнхийд
нь танилцуулсан бүтэх шинжтэй юм байна гэж ойлгосон. Урьдчилгаа төлбөрийг төлөхгүй бол
манай захиалсан машин өөр хүнд зарагдаад машингүй болчих юм болов уу гэж бодоод нярав
д 10.000.000 төгрөгийн зарлага хийх баримт бичиж өгсөн. д баримтаа өгөхдөө энэ
1.000.000 төгрөг биш 10.000.000 төгрөг шүү, хэнд, хэзээ, яаж өгсөн талаар гарын үсэг зуруулаад
баримтаа хадгалаарай гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь ТУЗ хуралдсан. Хурлаар танайд машин авах
төсөв гаргаж өгөх боломжгүй. Дараа жил машин аваарай. Энэ жилдээ хуучин машинаа
засварлаад унаж бай гээд 20.000.000 төгрөгний засварын зардлыг шийдвэрлэж өгсөн. Тэгээд
маргаашнаас нь эхлэн ТУЗ-ийн хурлаар машин батлагдсангүй нөгөө 10.000.000 төгрөгөө
буцаагаад данс руугаа хийхгүй бол болохоо байлаа гэж хэлсэн. Тэгэхэд дарга өө тэгье дансаа
бичээд өгчих гэсэн. Би байгууллагын Хаан банкны данс бичиж өгсөн. Түүнээс хойш дарга мөнгөө
тушаахгүй яваад байсан. Би бас ойрхон сануулаад л байсан. Сануулах бүрд нөгөө хүн дансыг
чинь алга болгосон гэнэ гээд дахиад бичүүлж авсан, мөн өөрийнхөө утас руу дансны дугаар
илгээлгэсэн. Ингэж хойшлуулж байсаар байгаад аудитын шалгалт орсон. 17.000.000 төгрөгийн
гүйлгээний тухай болсон процессыг яръя. ТУЗ-ийн хурлаар машин засварын 20.000.000 төгрөг
батлагдсан байсан. Захирал би машин засварын нэг хүнтэй ярьлаа. Нөгөө машин засварын
мөнгөнөөсөө 17.000.000 төгрөгийг няравт бичээд өгөөрэй. Машинаа засварлаад унаатай
болохгүй бол ажил явахгүй хэцүү байна гэсэн. Тэгэхээр нь би нэг их юм бодоогүй. Төсөв нь
суугдаад ирсэн болохоор цаараглах юмгүй нярав д 17.000.000 төгрөг гаргах баримт
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би захирлын үүрэг даалгаврын
дагуу бэлэн болон бэлэн бус мөнгийг захиралд тухай бүрт нь гаргаж өгч байсан. Өгөхдөө
тэмдэглээд гарын үсэг зуруулаад өгдөг байсан. Хуулиас гадуур зүйл хийж байгаагаа мэдээгүй.
Буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гаргаж өгсөн.
Миний хөдөлмөрийн гэрээнд захирлын өгсөн үүргийн дагуу касснаас бэлэн мөнгө гаргана гэж
байдаг. Гэхдээ би захирлынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна гэж ойлгодог. Бэлэн
мөнгө гарахдаа санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлдэггүй, хар данс хөтлөөд гарын үсэг
зуруулаад өгдөг. Захирал ******* надаас бэлэн мөнгө авахдаа ямар зориулалтаар авч
байгаагаа хэлдэг. Би түүнийг нь хар дансанд бичиж аваад гарын үсэг зуруулаад өгдөг. Захиралд
өгсөн мөнгөө тайландаа тусгадаггүй. Нягтлантай тооцоо нийлэхэд захирлын авсан мөнгөний
зөрүү гараад ирдэг. Тэгээд захирал авсан гээд нягтландаа хэлдэг. Машины 4 дугуйг худалдаж
авсан. Хотоос засварлаад ирэхдээ 4 шинэ дугуйтай ирсэн. Кодтой тал нь дотогшоо харуулаад
тавьсан байсан. Тэгээд кодыг нь харж чадаагүй. Би буруу үйлдэл хийснээ одоо ойлгож байна.
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна Гэм буруугаа хүлээж байна. Цалингийн зээлтэй. Бага цалин
авдаг. Миний энэ байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Онги-Ус ОНӨААТҮГ нь хувийн
өмчлөл байхгүй. 100 хувийн төрийн өмчит байгууллага юм. Тиймээс орон нутгийн өмчийг
төлөөлсөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас намайг иргэний нэхэмжлэгч хохирогчоор
томилсон. Шийлэгмаа гэх хүний хийсэн аудитын дүгнэлт манай байгууллага дээр ирсэн байдаг.
Хувийг Орон нутгийн өмчийн газарт гэсэн. Тухайн үедээ дизель мотор, Зил-130 маркийн
автомашин дутсан талаар тусгагдсан байсан. Сүүлд дутсан дизель моторын оронд мотор
авчирсан үзээч гээд ТУЗ-ийн дарга Гончигдорж, манай орон нутгийн өмчийн газрын бүртгэл
ашиглалт хариуцсан мэргэжилтэн бид 3 очиж үзсэн. Тухайн моторыг алга болсон
дизель моторын оронд ирж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгтэл хэрэг бүртгэлийн шатанд
байгаа учраас өмчлөлд бүртгэж аваагүй юм байна лээ. Гэхдээ цэвэрлэх байгууламж дээр
ашиглахад бэлэн нөөцөд байгаа талаар тухайн байгууллагын инженер ярьж байна лээ.
Байгууллагаас бол дутсан дизель моторын оронд энэ авчирсан дизель мотороо өгөхөд бол
гомдол саналгүй гэж байгаа. Харин зил-130 маркийн автомашины хувьд 1986 онд
үйлдвэрлэгдсэн актлах хугацаа нь болоод хэдэн жил өнгөрсөн учир хөрөнгөөс хасуулах хүсэлт
ирсэн байгаа. Бусад акт тавигдсан мөнгөн төлбөрийг төлчихсөн учир гомдол санал нэхэмжлэх
зүйлгүй байна. ******* авч явсан дизель моторынхоо оронд японы дизель мотор авчирч
өгсөн. Уг дизель моторыг хэрэг бүртгэлийн явц яваад байгаа учраас битүүмжлэгдсэн байгаа.”
гэв.
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2006 оноос 2012 оны
хооронд Өвөрхангай аймгийн сумын эмнэлэгт нягтлан бодогчоор, 2012 оноос 2013
онд аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагчаар ажиллаж байгаад 2013 оноос хойш
өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот
үйлдвэрийн газрын захирал *******г танина. Ямар нэгэн хамаарал харилцаа байхгүй.
ИТХ-д Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирж, энэ хэрэгт орон нутгийг төлөөлж би
хохирогчоор томилогдсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 05-06 хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2008 оноос Орон
нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нярваар одоог хүртэл ажиллаж байна. 2017
оны 10 дугаар сард манай байгууллагад Аудитын газраас шалгалт орж нилээдгүй зөрчил
илэрсэн байгаа. 2016 оны 07 сарын 27-ны өдөр 1000000 төгрөгийг ургийн баяр болоод гээд
бэлнээр авсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай нягтлан бодогч *******
намайг дуудаад “захирал 10.000.000 төгрөг авъя гээд байна” гээд чек бичиж өгсөн. Удалгүй
захирал ажлын гадаа ирээд намайг банк руу дагуулж яваад би өөрийн данс руу авч байгаад
захирлын Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн юм. 200.000 төгрөгийг шатахууны мөнгө,
100.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар 24-ний өдөр шилжүүлчих гээд байхаар нь би шилжүүлсэн.
Улаанбаатар хотод ажлаар явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танилын хүүхэд
нас барсан гээд шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. 2016 оны 09 дүгээр 01 -ний өдөр
Эрдэнэт хотод усны ой болж байгаа томилолтын мөнгө гээд 500.000 төгрөг авсан юм. Ингээд
төлөхгүй явсаар байгаад захирал дээр хувь өр болж үлдээд байдаг юм. Шилжүүлсэн баримт нь
кассын тайланд байгаа. 2016 оны 03 дугаар сард байхаа 17.000.000 төгрөгийг Дорж гэх хүний
данс руу шилжүүлсэн санагдаж байна би сайн санахгүй байна. 1.500.000 төгрөгийг нь би
мэдэхгүй байна. ...Манай хашаанд нөөцөнд байсан Зил-130 авто машиныг асаагаадах гээд
жолоочийг дуудсан гэсэн. Манай жолооч асаагаад хашаанаас гарах гэтэл урдаас нь
хүн ирээд аваад явсан байна лээ. Дизель моторыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
харуул ийн ээлж дээр захирал *******, краны жолооч нар очоод
Зил-130 машин дээр ачаад аваад явсан байсан. Тухайн дизель мотор нь нэг ч ажиллуулаагүй,
мөнгөлөг өнгийн бүтээлэгтэй, цоо шинэ мотор байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн тэнд 4
дугуйтай тэвштэй, өөрийн зориулалтын бүхээгтэй, цоожилчихсон байсныг нь захирал өөрөө
цоожийг нь эвдэж онгойлгоод аваад явсан байсан. Ингээд 2019 оны 04 сарын 06-ны өдөр өөр
дизель мотор авч ирсэн манай өмнөх дизель моторыг бодвол хуучин мотор байсан. Хүн ирж
асааж өгнө гээд огт асааж үзээгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч *******гийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний мөрдөн шалгах ажиллагаанд дахин
Гэрч *******гийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны мөрдөн шалгах ажиллагаанд дахин
өгсөн “...Манай захирал ******* надаас гуйсан учраас, би өөрөө гүйцэтгэх албан
тушаалтан учраас захирлынхаа үгэнд ороод л энэ бүгдийг хийсэн. Ажлын байрны тодорхойлолт
заагдсан шиг ерөнхий нягтлангаас зөвшөөрөл аваагүй, баримт бичиг бүрдүүлээгүй нь миний
буруу. ******* уг дизель моторыг авах гэж байгаа талаар огт надад хэлээгүй. Дизель
моторын түлхүүр надад байдаг. Гэтэл түлхүүргүй эвдээд аваад явсан байсан. Би маргааш нь
жижүүрээс мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2014 оны 5-р сараас Онги
ус суваг ОНӨААТҮГ тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2018 оноос эдийн засагчаар
ажиллаж байна. Би 2016, 2017 онуудад бүтэн, 2018 оны жилийн эцсийн тооллогын комисст орж
ажилласан. Манай захирал ******* Зил-130 маркийн ӨВА улсн дугаартай авто
машиныг цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан Компорт ХХК ашиглаж байгаа гэхээр нь
байгаагаар нь бүртгэсэн юм. Дизель моторыг 2017 оны хагас жилээр хүчин чадлыг нь
нэмэгдүүлэх гээд захирал ******* Улаанбаатар хот руу аваад явсан байх гэж бодож
байна. Захирал удахгүй ирнэ гэхээр нь байгаагаар нь тоолоод явж байсан. Цэвэрлэх
байгууламжид Зил 130 машин байгаа, дизель моторын хүчин чадлыг нэмэгдүүлээд ирсэн ажил
дээр байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би усны машин, кран хоёр
барьдаг юм. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би 07 цагийн үед ажилдаа гарчихсан явж
байтал над руу утсаар залгаад “цэвэрлэх байгууламж дээр байгаа дизелийг түрээслүүлж байгаа
юм ачаад өг” гэхээр нь би ажил дээр ирээд усны машинаа үлдээгээд кранаа асаагаад цэвэрлэх
байгууламжийн хашаанд очиход захирал ирчихсэн байсан. Ингээд би цэнхэр өнгийн Зил-130
маркийн авто машин дээр ачиж өгсөн. Би жолоочийг нь танихгүй. Хэнд хаашаа явуулж байгаа
талаар огт хэлээгүй.Түрээсэнд явуулж байгаа юм ачаад өг гэсэн. Дизель цахилгаан үүсгүүрийг
хааяа нэг асаадаг байсан. Хэвийн ажиллагаатай байсан. Яг ашиглаж байгаагүй. Ашиглахад
бэлэн байлгадаг байсан юм. ... ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн авто машиныг би
унадаг байсан. Миний хариуцдаг байсан машин байгаа юм. Би гадуур ус зөөвөрт 7740 УНӨ
гэсэн авто машинтай явж байтал захирал утсаар дуудаад 1258 ӨВА улсын дугаартай авто
машиныг асуугаад шинэ цэвэрлэх байгууламж руу аваачаад өг түрээслүүлэх гэж байна” гэхээр
нь ажил дээр очоод асаагаад хашаанаас гарч явтал нэг сахалтай залуу ирээд би хүргээд өгнө
гээд аваад явсан. Ингээд шинэ цэвэрлэх байгууламж дээр байгаа юм бодсон чинь 2016 оны 04
дүгээр сард захирал намайг дуудаад 1258 ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн авто машин
чинь Уянга суманд бөөрөлжүүлт гэх газар Соёлоо гэх алтны уурхайтай хүнд байгаа очоод аваад
ир гэсэн. Би яваад очтол уурхайн хашааны гадаа 3 дугуй байхгүй, буруу талын урт талаар
мөргүүлчихсэн байсан. Би байгууллагынхаа крантай машинаар ачиж авчирсан. Ингээд би хуучин
цэвэрлэх байгууламжийн хашаан буулгасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд
дахин өгсөн “...2018 оны 5 билүү 8 дугаар сард шинэ цэвэрлэх байгууламж дөнгөж баригдаж
эхэлж байхад байгууллагын дарга ******* над руу утсаар яриад ӨВА улсын цистер
автомашиныг асаагаадах Инпорт ХХК-д түрээслүүлж ус зөөлгөх юм гэж хэлсэн. Тухайн үед би
гадуур ажилтай явж байна, автомашиныг хүргэж өгч чадахгүй нь гэхэд ******* дарга нь
хэлэхдээ автомашинаа асаачих, би хүн явуулъя гэсэн. Тэгээд байгууллагынхаа хашаанд
ӨВА улсын дугаартай цистер автомашинаа асаагаад байж байхад танихгүй хүн ирээд
******* дарга явууллаа гээд автомашиныг аваад явсан. Тухайн үед үдийн унднаас хойш
гэж бодохоор 15 цаг болж байсан байх. Өмч тооллогын комиссын гишүүд 2018 оны сүүлээр
автомашиныг хаана байгаа талаар надаас асуухаар нь ******* дарга түрээслүүлсэн гэж
хэлсэн. ...2017 оны 05 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна өглөө 7, 8 цагийн орчим
******* дарга утсаар яриад хуучин цэвэрлэх байгууламжид байгаа дизель моторыг
түрээслүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Арвайхээр сумын Онгоцны нисэхийн буудлын
баруун талд буюу хуучин цэвэрлэх дээр яваад очиход цэнхэр өнгийн Зил-130 автомашин ирсэн
байсан. Би байгууллагынхаа 18-12 ӨВР улсын дугаартай крантай автомашиныг унаж очсон юм.
Тэгээд ******* дарга дизель моторыг Зил-130 автомашин дээр ачаадах гэхээр нь унаж
очсон крантай автомашинаараа моторыг Зил-130 автомашин дээр ачиж өгсөн. Тухайн үед
гээд харуул гарч байсан юм. Тухайн үед моторны бүхээгний цоожийг анзаарч
хараагүй, ямар ч байсан моторны бүхээг онгорхой байсан. Моторыг ачиж байхад эд зүйлс нь
бүрэн бүтэн байсан. Тухайн мотор нь одоо авч ирсэн моторыг бодвол өнгө зүс сайтай мотор
байсан. Миний ачиж өгсөн мотор урд нь асаад ажилладаг байсан мотор байгаа юм. ...2019 оны 4
билүү 5 дугаар сард ******* дарга утсаар яриад “нөгөө улсын дугаартай
автомашин чинь Уянга сумын Бөөрөлжүүлт гэх газар Соёлоо гэх хүний уурхайд байгаа, дугуй нь
Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 2017 оны 05 дугаар
сарын 18-19-нд цэвэрлэх байгууламжийн харуулаар гарч байхад 19-ний өглөө 07 цагт манай
захирал *******, жолооч Мөнхбат нар Зил 130 маркийн автомашинтай ирээд ачаад явсан.
Зил 130 маркийн автомашины жолооч нь дунд зэргийн нуруутай шар залуу байсан, би танихгүй
юм байна лээ.Хаашаа юунд хэрэглэх гэж байгаа талаараа хэлээгүй. Дизель ачна гээд краны
жолооч Мөнхбатаар өргүүлж ачаад аваад явсан.Манай хуучин дарга Цэрэндаваа гэх хүний
ажиллаж байхад 2012 оны үед авсан байхаа, огт хэрэглэж үзээгүй, шинээрээ байсан.
Цэрэндаваа дарга тог цахилгаан тасарсан, онцгой байдлын үед Арвайхээр сумыг усны
хомсдолд оруулахгүйгээр ашиглах зориулалттай гэж хэлж байсан санагдаж байна.Дээрх
цахилгаан үүсгүүр одоо байхгүй ээ.оронд нь нэг цахилгаан үүсгүүр авчирсан боловч тосондоо
баригдчихсан хуучин мууюм байна лээ.Асааж үзээгүй, хүн ирж асаана гэж захирал хэлсэн
гэсэн.ээлж хүлээлцдэг рапортын дэвтэрт дизель ачив гэж тэмдэглэсэн байгаа. Би аваад ирсэн
хуулбарлаж авч болно” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2004-2005 онд манай “Онги
ус суваг” ОНӨААТҮГ-аас аймгийн удирдлагуудад байгууллагадаа аваарын дизель станцтай
болох талаар удаа дараа хүсэлт тавьж байсан.Тэгээд АИТХ-аар хуралдаж Хайрхандулан
суманд нөөцөнд ашиглаж байсан дизель станцыг балансаас баланс руу шилжүүлж өгөхөөр
болж би өөрийн биеэр очиж дизель станцыг асааж хүлээж авсан. Надад тухайн үед падаан өгч
байсан. Хайрхандулаан сумаас дизель станцын техникийн паспорт, ашиглалтын бүртгэлийг
нэхэхэд байхгүй гээд надад өгөөгүй. Дээрх дизель станц нь Хайрхандулаан суманд
суурилагдаад 3 жил болсон. Тэгээд би нэг жилийн элэгдлийг 16.6%-аар тооцон жилийн
элэгдлийг хасч тооцоод 9780000 төгрөгөөр байгууллагадаа бүртгэж авсан. 2005 оны 10 сараас
2013 оны 04 сар хүртэл дээрх моторыг манай байгууллага огт ашиглаагүй. Манай нөөц усан сан
30 цаг Арвайхээр сумыг усаар хангах чадалтай байсан. Манай байгууллага дизель станцыг
аваад 4 дугуйтай чиргүүл дээр байрлуулаад бүхээг хийгээд тоосноос хамгаалах бүтээлгээр
бүтээж бүхээгээ 2 цоожоор цоожлоод дизель станцын асаалтын түлхүүрийг нягтлан бодогчид,
бүхээгний түлхүүрийг нярав дээр байлгадаг байсан. 2013 онд тэтгэвэрт гарахдаа станцыг
*******л өрийн биеэр хүлээлгэж өгсөн санагдаж байна. Дизель станц 100 киловаттын
хүчин чадалтай, Япон улсад үйлдвэрлэсэн, КиЬо!а гэсэн нэртэй байсан санагдаж байна.
Станцын гадна тос масло тогтсон зүйлгүй, шинэвтэр мотор байсан. Энэ сатанцыг Япон улсын
тусламжтайгаар сумдуудад 2001-2002 оны орчим өгч байсан. Цахилгааны шийдгүй байсан. 12-
58 ӨВА улсын дугаартай цистер ТСВ-6 маркийн автомашиныг 2006 онд иргэнээс худалдаж авч
байсан. Намайг тэтгэвэртээ гарахад энэ машин ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-36
хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би
ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн даргаар 2013 оноос эхлэн ажиллаж байна, яг нарийн сайн санахгүй
байна шүү.Гүйцэтгэх захирлыг Засаг даргаас санал болгоод нэр дэвшүүлэх хороогоор
хэлэлцээд ТУЗ-д санал болгож, ТУЗ-ийн шийдвэрээр томилдог. ТУЗ нь 2 хараат бус, үндсэн 7
гишүүнтэй. Төсөв нь өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг, өөрийн орлогыг үс түгээсэн
орлого, мэргэжлийн дагу сантехникийн орлого, усны тоолууржуулалт, техникийн нөхцөл, цэвэр
бохирыг зайлуулах орлого гэх мэт орлогуудаас үндсэн орлого нь бүрддэг. Компанийн дүрмээр
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 1990 оноос хойш уг
байгууллагад нягтлан бодогчоор, 2005 оноос эхлэн одоог хүртэл ерөнхий нягтлан бодогчоор
ажиллаж байна. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10000000 төгрөг авсныг бол мэдэж
байгаа. Тэгэхдээ захирал ******* надад байгууллагадаа автомашин авъя, манай таньдаг
машин оруулж ирдэг найз байгаа, тэрэнд байгууллагад авах машин захьсан юм, тэрэнд
урьдчилгаа 10000000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна, надад өгөөдөх гэсэн. Тэгэхээр нь үнэхээр
машин авах гэж байгаа юм байх гэж бодоод би няравт хэлээд чек бичээд захирал гарын үсэг
зураад няравт өгсөн. Түүнийг нярав аваад банк ороод захирлын данс руу шилжүүлсэн байсан.
Манай компани бол жил болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаж баланс, орон тоо,
худалдан авалт, цалин зэргүүдийг хэлэлцэж баталж өгдөг. 2017 оны 02 дугаар сарын 23-ны
өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шинэ автомашин худалдаж авахыг орлого сайн
биш байгаа учраас зөвшөөрөөгүй, хуучин машинаа засварлаж хэрэглэ гээд 4 дугаартай
тогтоолоор Прадо маркийн автомашины засварт 20000000 төгрөгийг баталж өгсөн. Захирал
******* нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр надад ТУЗ-аар батлуулсан засварын
мөнгөнөөс 17 сая төгрөгийг авч засвар хийлгэе гээд би чек бичиж өгөөд захирал гарын үсэг
зураад нярав ******* банк орж Батсайхан Дорж гэдэг хүний 5016513420 дугаарын данс руу
дарга шилжүүлсэн байсан. Тэгээд би захиралд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр машин
авна гэж авсан 10 сая төгрөгөө буцааж өгөхийг нэлээд хэдэн удаа шаардсан удахгүй өгнөө л
гэж хэлдэг ба заримдаа дансны дугаар аваад л явдаг боловч огт төлдөггүй байсан. ...2016 оны
03 дугаар сарын 24-ний өдөр 100000 төгрөгийг нярав *******гээс дарга өөрийнхөө дансаар
авсан байсан. Үүнийг би дараа нь няравын тайланг хараад л мэдсэн тухайн үед надад хэлээгүй.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэт рүү захирал томилолтоор явахдаа 500000
төгрөгийг урьдчилж авъя ирээд тооцоогоо хийчихье гээд аваад явсан. Ирээд тооцоо хийхдээ
395400 төгрөгийн баримт бүрдүүлж авч ирж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгө нь авлагаар үлдсэн.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ник петровис шатахуун түгээх станцын эрхлэгч д
200000 төгрөгийг *******гийн зөвшөөрлөөр өгсөн байсныг бол би мэдээгүй байж байгаад
сүүлд няравын тайланг хараад мэдсэн. Тэгсэн чинь ******* нь өөрөө Ник петровис
шатахуун түгээх станцын эрхлэгч тай 200000 төгрөгийн тооцоотой байсан бөгөөд
*******д түр зээлчих дараа өгчихье гэж хэлээд авсан байсан. ...2017 оны 07 дугаар сарын 27-
ны өдөр 1 сая төгрөгийг захирал ******* нярав *******гээс ургийн баяр хийх гэж
байгаа гэж зээлж авсан байсныг би сүүлд мэдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
захирал ******* нярав *******гээс 100000 төгрөг авсан байсан. Би сүүлд мэдсэн,
нярав надад хэлэхдээ ангийнх нь хүүхдийн хүүхэд нь нас барсан гээд захирал зээлж авсан гэж
хэлсэн. Би дээрх мөнгөнүүдийг яаралтай өгөх талаар захирал *******д зөндөө хэлж
байсан. Тэгэхэд өгнө гэдэг байсан ба төлөөгүй байж байхад аудитын шалгалт ороод зөрчил
заагдсан. Гэхдээ одоо захирал ******* энэ бүх мөнгөнүүдээ төлчихсөн. ...Захирал
******* бараа материал татахдаа мөнгө авч явдаг бөгөөд ирэхдээ баримтаа дутуу
бүрдүүлж өгөөд л 2,2 сая төгрөгийн үлдэгдэл үүсчихсэн байсан юм. Тэгээд бэлнээр авсан
11900000 төгрөг дээр 2200000 төгрөг нэмэгдээд 14100000 төгрөг болсон юм. Энэ бүх өр
төлбөрөө захирал төлчихсөн юм. ...Захирал ******* надад хэлэхдээ би төлөөлөн
удирдах зөвлөлд танилцуулж байгаад шинэ автомашин худалдан авахыг зөвшөөрүүлнэ. Би
таньдаг найзаасаа шинэ автомашин худалдаж авахаар урьдчилгаанд мөнгө өгөх гээд байна гэж
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны намар тухайн
автомашин элэгдэл хорогдол үүсээд, нэлээд хуучирсан байсан. Тэгээд шинэ автомашин
худалдаж авах юм болж байгаад хуучин Ланд круйзер Прадо авто машинаа засварт оруулна гэж
дарга шийдвэрлэсэн. 2017 оны 03-04 сарын орчимд би албаны ӨВР улсын дугаартай
Ланд круйзер Прадо авто машиныг Улаанбаатар хот руу явж байсан. Трайлер маркийн ачааны
машинаар Улаанбаатар хот руу ачуулаад, ачсан машинтай нь би хамт Улаанбаатар орсон юм.
Дарга надаас өмнө түрүүлээд Улаанбаатар хот руу семинарт явсан байсан. Улаанбаатар хот
машинаа оруулаад Дэнжийн 1000-д байдаг Прадо авто засвар гэсэн засварын газарт
автомашиныхаа бүхээг, рамнаас бусдыг нь бүгдийг нь солиулж засвар хийлгэсэн юм. Мөнгө
төгрөгний талаар нь би мэдэхгүй. Бүх эд ангийг нь сольсон. Бараг шинэ машин авах шахуу л
засвар хийлгэсэн. Засварын газрын эзнийг нь гэж байсан. Захирал ******* намайг
засвар хийгдэх хугацаанд нь хажууд нь хариуцаад машинаа хараад байж бай гэсний дагуу
машины засвар үйлчилгээ дуустал би хажууд нь байсан. Ойролцоогоор 10 орчим хоног тухайн
авто засварын газарт машинаа засуулсан. Буцахдаа захирал *******гийн хамтаар
машинтайгаа явсан. Эргэж иртэл машины мотор дуу ороод дугараад болохгүй байхаар нь
тай эргэж холбогдоод муу мотор тавьсан байна гэхэд үнэгүй сольж өгсөн юм. г манай
захирал өмнө таньж мэддэг байсан юм шиг байна лээ. Тухайн засвар дээр л машинаа засуулна
гээд хүргүүлсэн. гаас сэлбэг хэрэгсэл байнга л захиж, Улаанбаатараас захиалж авдаг юм.”
гэсэн мэдүүлэг /3хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч ы 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах
ажиллагаанд дахин өгсөн “...Ж.г 2015 оноос хойш таньж мэднэ. Албаны авто машин
засуулахдаа Ж. дээр очиж байнга засуулдаг учраас таньж мэдэх болсон юм. Ж. дээр
тухайн үед засвар үйлчилгээ хийлгэсэн юм. Гэхдээ Мотор , хороп, туслах хороп, амаржин, дугуй,
арби пүрш зэргийг гаднаас авсан. Гэхдээ би өөрөө аваагүй болохоор хэн хаанаас авсан талаар
би мэдэхгүй байна. Ямар ч байсан Ж.гаас дээрх сэлбэг хэрэгслийг худалдаж аваагүй.
Харин Ж.гаас сальник резинүүд, дугуйны шарикууд, хэвтээ болон босоо тэнцүүлэгч зэрэг
жижиг эд ангиуд, сэлбэг хэрэгслүүдийг авсан. гийн үйлдэж өгсөн баримтын талаар би сайн
мэдэхгүй байна. Манай дарга ******* эд анги худалдаж авах, зардал мөнгө зарцуулах,
мөнгөний баримтаа авах зэрэг ажлаа хариуцсан. Миний тухайд урьд нь мэдүүлсэн зөвхөн авто
машинаа янзлуулах хугацаанд хажууд нь харж, байлцаж байсан. Өөр ямар нэг үүрэг
гүйцэтгээгүй, сэлбэг хэрэгсэл хаанаас хэдэн төгрөгийг авсан талаар нь би сайн мэдэхгүй байна.
Том эд ангиуд мотор хороп зэргийг гаднаас авчирсныг бол мэдэж байна. Тэгээд том сэлбэгүүдээ
ямар ч байсан Ж.гийн засвар дээр товуугаар л солиулсан юм.Эхэлж сольсон мотор дотор
нь юм шажигнаад дуугараад байхаар нь би ******* даргад хэлэхэд Ж.тай
******* дарга утсаар холбогдоод дахиж солиулахаар болсон. Тэгээд мотороо дуугарсан
чигээр нь машинаа өөрөөр нь унаж Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Явахаас өмнө дарга
Улаанбаатар хот руу түрүүлээд явсан байсан. Тэгээд Ж. дээр очиход солих мотор
дээр байж байсан. Тэгээд Тухайн моторыг нь үнэгүй сольж өгсөн. Тэр моторыг хэн хэдэн
төгрөгөөр хаанаас худалдаж авсан талаар би мэдэхгүй. Тэрнээс хойш мотор нь зүгээр хэвийн
байгаа.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 1986 оноос 1989 он хүртэл
автобус баазад засварчнаар, 1989 оноос 1994 он хүртэл наймаа хийж байгаад, 1994 оноос 2006
он хүртэл 4x4 автозасварын газарт механикаар ажилласан. Тэгээд хувиараа автомашины
сэлбэг оруулж ирж зардаг байж байгаад 2011 оноос одоог хүртэл Прадо автозасварын газрыг
ажиллуулж байна. Дэнжийн 1000-д байртай үйл ажиллагаа явуулдаг байж байгаад өмнө жил хот
төлөвлөлтөнд ороод газраа өгчихсөн одоо Сансарт үйл ажиллагаагаа явуулж байна. Би
******* гэдэг хүнийг ер нь мэднэ. Манайхаас Жаргалсайхан гэдэг жолооч нь машинаа ирж
янзлуулж, сэлбэг авдаг. Тэднийх ногоон өнгийн хуучин оны дөрвөлжин Прадо автомашинтай
юм. Байнга ирж засуулж сэлбэг авч, машинаа засуулдаг. Яг хэдэн удаа ирж засуулж, сэлбэг
авдаг талаар мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Машинаа засуулж,
сэлбэг авах гэж утсаар ярьдаг. *******тэй 2-3 удаа уулзаж байсан. Ихэнхдээ Жаргалсайхан
гэдэг жолооч нь ирдэг. Би Онги Ус Суваг ОнӨААТҮГ-ын Ланд Круйсер Прадо маркийн
автомашинд засвар хийж байсан гэхдээ яг хэдэн удаа засвар хийж сэлбэг авч байсан талаар
санахгүй байна. Хэдэн төгрөгний ямар үйлчилгээтэй засвар хийж байсан талаар санахгүй байна.
Би засвар хийгээд багахан мөнгө авсан түүнийгээ бэлнээр авсан санагдаж байна. Би он, сар,
өдрийг нь сайн санахгүй байна. ******* ирлүү жолооч нь Жаргалсайхан ирлүү яг сайн
санахгүй байна. Нөгөө засуулдаг ногоон өнгийн Прадо автомашинаа машин дээр ачиж ирсэн.
Тэгээд мотор, хроп солиулсан, мөн бусад засвар хийлгүүлсэн сайн санахгүй байна. Мотороо
солиулчихаад явчихаад 10 гаруй хоногийн дараа дахиад мотор болохгүй байна гэж ирээд дахиж
мотороо солиулаад явсан. Би яг хэдэн төгрөгний засвар үйлчилгээ хийж, сэлбэг зарснаа сайн
санахгүй байна. Ямар ч байсан мотор, хропоо өөрсдөө гаднаас авчруулсан. Би 16795000
төгрөгийн сэлбэг зарж, засвар үйлчилгээ хийгээгүй. Хэдэн төгрөгний хөлс авснаа бол мэдэхгүй
байна. Ажлын хөлс л авсан санагдаж байна. Өөр ганц нэг шаариг гэх мэт явах эд ангийн жижиг
сэлбэг авсан байж магадгүй. Тэрнээс биш бол мотор, хропоо өөрсдөө худалдаж авч авчраад
надаар зүгээр солиулсан. Би яг 16795000 төгрөгний төлбөр бол аваагүй. Нөгөө мотор, хроп
худалдаж авсан газраасаа баримт авсангүй, эсвэл шууд хүний гар дээрээс худалдаж авсан гээд
надаар баримт бичүүлээд аваад явсан санагдаж байна. Зарлагын баримтуудыг харлаа
зарлагын баримт, тамгыг бол хараад манай зарлагын баримт мөн байна. Сэлбэг, засварын
ажлын хөлс зэргийн хувьд бол мотор, үндсэн хроп, туслах хроп, амаржин арби, пүрш арби,
дугуй зэрэг сэлбэгүүдийг гаднаас авчирч хийлгэсэн манайхаас худалдаж аваагүй, бусад
сэлбэгүүд мотор, хропны тос зэрэг зүйлүүдийг бол манайх зардаг манайхаас аваад хийлгэсэн
байна. Сэлбэг, мотор, хропны тос зэргийн хувьд бол үнэний хувьд яг манайд зарагддаг үнэтэй
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 03 сарын 24-ний өдрийн
өглөө ******* ах над руу яриад ах нь хөдөө явж байна, байгууллагынхаа Тоёота Ланд
Круйзер Прадо маркийн автомашиныг засуулах гэсэн юм. Кроп нь эвдэрчихээд засвар,
сэлбэгийн үнэ ханшийг судлаад байж байгаарай гээд миний дансны дугаарыг асууж аваад
сэлбэг, хэрэгслийн үнэ гэх утгатай 17,000,000 төгрөг орсон байсан. Энэ хэмжээний мөнгө миний
дансанд орно гэдгийг тухайн үед мэдээгүй. Мөнгө шилжиж орж ирсний дараагаар *******
ах яриад “мөнгө орсон уу, би чамд 2 хүний данс өгье, тэр хоёр хүн рүү шилжүүлчихээрэй” гэсэн.
Түүний хэлсний дагуу надад өгсөн 2 хүний данс руу 10 саяар нэг удаа, 7 саяар нэг удаа нийт 2
удаагийн гүйлгээг надад орж ирсэн мөнгөний хэмжээгээр нь буцааж шилжүүлсэн. Эдгээр хоёр
дансны эзэмшигч нарыг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоотой зүйл байхгүй. Тэглээ ч
******* ахыг над руу ямар учиртай их хэмжээний мөнгө шилжүүлсэн, эргээд ямар
учиртай хоёр хүний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй. Тэр 2 данс эзэмшигч нартай
холбогдож ярьсан зүйл байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгний авлага,
өглөгийг асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 186-188 хуудас/,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны зун сарыг нь сайн
санахгүй байна, өөрийн өмчлөлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн 16.000.000 төгрөгийн үнэтэй
цахилгаан үүсгүүрийн моторыг *******д амаар ярьж тохирч 14 хоногийн хугацаанд
хоногийн 400.000 төгрөгөөр тооцож түрээслүүлэн ашиглуулахаар ярьж тохироод мотороо 14
хоног ашиглуулсан юм. Тэгээд мотороо буцааж авахдаа ******* надад мөнгө төгрөг
өгөөгүй. Тэгээд мотороо ашиглуулчихаад тэдний байгууллагынх нь хашаанд байсан ӨВА
дугаартай цистер авто машин байхаар нь та энэ машинаа надад түрээсийнхээ оронд хэд хоног
ашиглуулчихаач, би түрээс аваагүй юм чинь гэхэд за наад машиныг нь чинь актлах гэж байгаа
юм. Чи авч яваад хэрэглээд ир гэж хэлээд надад өгч явуулсан. Тухайн автомашиныг нь би авч
яваад уурхай дээрээ авч ирж бараг ашиглаагүй байж байгаад буцааж өгөхийн өмнөхөн усны
саванд нь түлш хийсэн юм. Энэ талаар *******д хэлж “танай усны машинд түлш хийж
ашиглаж болох уу” гэхэд “болно, наадахыг чинь угаасаа удахгүй актлах юм” гэж хэлсэн. Тэгээд
тухайн автомашиныг уурхайн суурин дээрээ үлдээгээд яваад хэд хоногийн дараа очоод авах
гэхэд тухайн авто машины арын 2 дугуйг алга болсон, хулгайд алдсан байсан. Тэгээд дугуйных
нь араас хөөцөлдөж байгаад хулгайлсан айлыг нь олоод дугуйг нь олчихсон юм. Тэгээд 2020
онд *******тэй холбогдож танай машиныг янзлаад өгье гэхэд энэ асуудал шүүх хуулийн
байгууллага шалгаж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй. Би янзалж өгч
чадаагүй явж байна. 2 дугуй нь одоо манайд хөдөө гэрт байж байгаа. Тухайн авто машин нь
манай уурхайд ирэхдээ бол ямар ч байсан эд анги бүтэн асаж, өөрийн хөлөөр манайд ирсэн
авто машин байгаа юм. Тэгээд дээр хэлсэнчлэн бараг ашиглаагүй уурхайн гадна байлгаж
байгаад, дугуй нь алга болж эвдрээд, манай гадна нэлээн удаан байсан. ******* ах ч ирж
авахгүй, дээрх байдалтай нэлээн удаж байгаад 2019 оны сарыг нь санахгүй байна, манай
гаднаас Уянга суманд уурхайн үйл ажиллагаа явуулдаг Соёл-Эрдэнэ гэх хүний уурхайн гадна
очсон байж байхад нь компаниас хүн нь ирээд ачаад аваад явсан байсан.
*******тэй болон ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн
авто машиныг ашигласны хариуд мөнгө төгрөг хэн нэгэнд өгсөн зүйл байхгүй. Бараг ашиглаагүй
байж байгаад эвдрээд манай гадаа байсаар сүүлд Соёлоогийн уурхайн гаднаас байгууллага
руугаа ачигдсан байсан. ...Автомашины хажуу хэсгийн мөргүүлсэн эвдрэл нь манай уурхайн
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2014 оны 07 дугаар сарын 25-
ны өдрөөс эхлэн Онги Суваг ОНӨААТҮГ-т хүний нөөц, бичиг хэрэг, архивын ажилтнаар
томилогдсон. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүний нөөцийн ажлаа хариуцаад
ажиллаж байна. ******* гэх хүнтэй миний тухайд ямар нэг төрөл садан, ах дүүгийн
холбоо харилцаа хамаарал байхгүй. т ажилд томилогдсон үеэс л дарга, ажилтны
хувиар таньж мэднэ. ...Миний одоо санаж байгаагаар манай захирал ******* миний
дансаар урьд нь хэд хэд хэдэн удаа данс руу чинь мөнгө хийгээд гаргаадахъя, миний карт
байхгүй, болохгүй байна гээд мөнгө гаргуулж байсан. Энэ мөнгөн шилжүүлгийн тухайд мөн
дзэрх байдлаар ******* мөнгө хийлгүүлж гаргуулж байсан мөнгө гэж бодож байна.
Өөрөөр миний дансанд хүн ийм хэмжээтэй мөнгө хийж, гаргуулж байсан зүйл байхгүй.
******* өмнө миний дансыг ашиглаж байсан талаар би сайн санахгүй байна. 2-3 жилийн
өмнө асуудал учраас өчигдөр уржигдар шиг асуудлыг санахгүй байна. Хийсвэр хийлгэж төрсөн
зэргээс шалтгаалж их мартамхай болсон юм. С.Лхамсүрэнтэй найзлаад 10 гаран жил болж
байна. С.Лхамсүрэнгээс орж ирсэн мөнгөний тухайд би тухайн үед зээлж хэрэглэж байсан мөнгө
юм. Тухайн мөнгийг зээлж авч хувьдаа хэрэглээд буцаагаад төлсөн юм. Ямар ч байсан тухайн
мөнгийг зээлээд би буцаагаад төлсөн. Хззээ хэрхзн төлснөө санахгүй байна. Улаанбаатар хотод
хувиараа бизнес эрхэлдэг юм. Хятад Монгол Улсын хооронд явж ноос, ноолууран эдлэлийн
үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг ажил хийдэг юм.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч О.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Онги Ус Суваг”
ОНӨААТҮГ-ын захирал ******* гэдэг хүнийг танина. Манай Өвөрхангай аймагт оюутан
байхад найзалж байсан найз гийн ах нь гэж танина. Би Ж., гэдэг
хүмүүсийг танихгүй. “Онги Ус Суваг” ОНӨААТҮГ-ын захирал ******* гэдэг хүн над руу
чиний данс руу мөнгө шилжүүлнэ. Тэр мөнгийг чи гийн данс руу шилжүүлчихээрэй
гээд над руу 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би буцаагаад гийн данс руу уг мөнгийг
буцаагаад шилжүүлсэн. Уг 7.000.000 төгрөг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй.” гэсэн
мэдүүлэг /3хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч гийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах
ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед анх хуулийн байгууллагад дуудагдаж сандраад,
тулгамдаад , зарим зүйлсээ сайн санахгүй, найз Лхамсүрэнгээс зээлсэн мөнгө гэж ойлгоод дээрх
байдлаар мэдүүлсэн юм. Сүүлд нь мэдүүлэг өгсний дараа тайван сайн бодоод үзэхэд
С.Лхамсүрэн гэх найзын хамтаар бид 2 тухайн үед БНСУ-руу 3 сарын аяллын виз мэдүүлэх гэж
байсан цаг хугацаа байсан. Тэрний өмнөхөн 2016 оны сүүлээр 10 дугаар сарын 01-нд нисээд
2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаж Монголд ирсэн юм. Тэгээд Солонгос улс руу явах
зүгээр юм байна гэж бодоод 2017 оны эхээр буюу явж ирснээс хойш 3 сарын хугацааны дараа
дахин аяллын виз мэдүүлэх гэхэд манай найз С.Лхамсүрэн 2-уулаа хамт виз мэдүүлье гэсэн юм.
Тухайн үед Солонгос улс руу данс руу мөнгө оруулаад гаргачихад зүгээр байдаг юм гэдэг
байсан юм. Тэгээд би ******* дарга руу данс руу мөнгө оруулаад гаргах боломж байна уу
гээд ярихад эхэлж миний данс руу орсон 10.000.000 төгрөг шилжиж орсон. Мөн найз
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сараас
эхлэн ОНӨААТҮГ-ын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит
хийсэн. Аудитаар тус газрын гүйцэтгэх захирал *******тэй холбоотой санхүүгийн дараах
зөрчлүүд илэрсэн.
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******тэй садан
төрлийн ямар нэг харилцаа хамаарал байдаггүй. ОНӨААТҮГ-т 1997-2000 оны
хооронд инженерээр ажиллаж байгаад, 2000 оноос хойш тус байгууллагын ерөнхий инженерээр
ажиллаж байгаад, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагаас өндөр насны
тэтгэвэрт гарсан юм. Одоо тус байгууллагад зөвлөх инженерээр хэсэг хугацаанд ажиллаж
байна. Орон тооны бус ажлын байранд ажиллаж байна. Ерөнхий инженер нь ажил үүргийн
хувиарын дагуу байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн даргаар ажиллах үүрэгтэй байдаг
бөгөөд энэ үүргийн дагуу ерөнхий инженерээр ажиллах хугацаанд давхар байгууллагын өмч
хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Өмч хамгаалах зөвлөлийн дарга нь
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015, 2016 оны үед "Онги ус
суваг” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан ******* нь байгууллагын 100квт-ын
хүчин чадалтай цахилгаан үүсгүүр нь эвдэрсэн, ажиллахгүй байна, цахилгаан үүсгүүргүй болсон
учраас ажил явахгүй зогсчих гээд байна, та засаад өгөөч, түр өөрийнхөө Бразил мотортой, Япон
генератортой 178квт-ын хүчин чадалтай цахилгаан үүсгүүрээ түр өгөөч” гэхээр нь би
зөвшөөрөөд өөрийнхөө үүсгүүрийг өгсөн. Тухайн үүсгүүрийг тэднийх ашиглахад хүчин чадал
сайтай, ажил нь болж байна гэж ярьсан. Угаасаа надад байсан үүсгүүр нь урьд нь байснаас
хүчин чадалтай илүү үнэтэй үүсгүүр юм. Ингээд би тухайн 100 квт-ын цахилгаан үүсгүүрийг
авснаасаа хойш биеийн байдал муудаад засаж чадаагүй юм. Надад байсан цахилгааны үүсгүүр
нь 25 орчим сая төгрөгийн үнэтэй. Харин “" ОНӨААТҮГ-ын 100 кВт цахилгаан
үүсгүүр нь засвар аваад ажиллалаа гэхэд 3.000.000 орчим төгрөгийн л үнэ хүрэх төдий байсан.
Миний биеийн байдал муу учраас өөрийнхөө өгсөн цахилгаан үүсгүүрийг үнэгүй шахуу тус
газарт өгөөд зөрүүнд нь 2019 онд миний биеийн байдал муу гэдгийг мэдэж байсан учраас нэг
өвлийн идэш буюу үхэр өгч байсан. ..."” ОНӨААТҮГ-ын ашиглаж байсан 100кВт-ын
хүчин чадалтай цахилгаан үүсгүүр нь 2 дийльз буюу поршин нь хагарсан, доод анги нь эвдэрсэн,
масло мотор нь цохьсон засвар аваад ч ашиглахад хүнд /сэлбэг олдохгүй/ хуучин мотор байсан.
Тухайн моторыг би 2015-2016 оны үед хүлээн аваад өөрийн таньдаг Нямаа гэдэг цахилгаанчны
*******хошуунд байдаг хашаанд аваачиж тавьсан. Одоо энэ хүнтэй ямар нэгэн холбоогүй болсон.
Цахилгааны мэргэжлээрээ гадаад явсан сурагтай байсан, одоо мотор нь төмрийн хог болсон,
эсвэл байхгүй болсон байх гэж бодож байна. Энэ 100 кВт-ын хүчин чадалтай мотор нь хуучны
буюу 1995-1996 оны үед Япон улсаас МУ-д нийтийн тээврийн автобус, хөдөө орон нутгийг
тогоор хангах зорилгоор буцалтгүй тусламжийн хүрээнд өгч байсан 100 кВт-ын хүчин чадалтай
цахилгаан үүсгүүрийг өгч байсан юм байна лээ, их олон жил болсон бараг эдэлгээний хугацаа
нь дууссан хуучин мотор байсан. Өөрийн ажил мэргэжлийн хувиар тус болох төдийд л
өөрийнхөө хүчин чадал сайтай моторыг өгч, хуучин моторыг нь засаж өгье гэж бодоод биеийн
байдлын улмаас засаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 46-47 хуудас/,
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Дамно ХХК-д 2006
оноос хойш мэргэшсэн үнэлгээчин, захирлын албан тушаалаар ажиллаж байна. Прокурорын
тогтоолоор дахин үнэлгээ хийсэн бөгөөд тухайн үед өмнө нь шинжээчийн дүгнэлт гаргасан
“Лэндс” хХК-ийн үнэлгээ, тухайн эд зүйлсэд үзлэг хийсэн мөрдөгчийн баримт бичгүүд хамт
ирсэн. Тухайн эд зүйлсийн зураг хамт ирсэн гэсэн үг. Үнэлгээ маань зах зээлийн жиших
хандлагын аргаар хийгдсэн. Тухайн автомашинд хийсэн мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл,
үзлэгийн фото зураг дээрээс харьцуулан үзэж шинжлэн судлахад дээрх тээврийн хэрэгсэл нь
тээврийн хэрэгслийн зориулалтаараа ашиглах ямар ч боломжгүй, ашиглалтын хугацаа бүрэн
дууссан, нөхөн сэргээж ашиглалтанд оруулахад зардал өртөг нь зах зээлийн ханшаас хэт давах
нөхцөлтэй байсан тул хаягдал төмрийн үнэлгээгээр үнэлэх нь үндэслэлтэй байсан. Ийнхүү
хаягдал төмрөөр үнэлэхдээ тухайн автомашины улсын дугаараар Смарт.кар.мн сайтаас
бүртгэлтэй бүх жинг удирдлага болгон авч тухайн цаг үеийн хаягдал төмрийн бөөний зах
зээлийн ханшаар тооцон авч үнэлгээг гаргасан. Ингээд тухайн автомашины үнэлгээ нь 694.800
төгрөг. Энэ тухайгаа хөрөнгийн үнэлгээний тайлангийн тодорхойлолт хэсэг дээр тодотгож өгсөн
байгаа. Ашиглалтгүй хаягдал төмрөөр гээд бичсэн байгаа. Дээрээс нь хаягдал төмрийн ханшийг
хаанаас авсан бэ гэдэг эх сурвалжаа мөн дурьдсан байгаа юм. Дизель генераторын хувьд
хэдийгээр үйлдвэрлэсэн оноос /1981 он/ хойшхи ашиглалтын хугацаа дууссан боловч 2006 онд
бүртгэлд бүртгэгдсэн гэдгийг тодотгож өгсөн байсан тул үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох
зарчмыг баримтлан 1-2 жилийн үлдзх настайгаар тохируулга хийж 2017 оны үнэлэгдэх зах
зээлийн ханшаас элэгдлийг тооцож /элэгдүүлэн/ үнэлсэн байна. Ингээд тухайн хөрөнгийн
үнэлгээ нийт 2.600.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Тухайн үед мөрдөгчийн үзлэг хийсэн
байдал нь үнэлгээ хийх он цагтай адилхан байсан санагдаж байна. Тэгэхээр Тогтоолд үнэлгээ
хийх цаг хугацаа нь эвдэрсэн үеийн цаг хугацаа байсан. Тиймээс эвдэрсэн буюу хэлбэр нь л
автомашин болохоос ашиглагдах боломжгүй төмөр байсан тул үнэлгээг нь гаргасан гэсэн үг.
Прокурорын тогтоолд хэргийн утга нь 100 квт-ын Япон улсад үйлдвэрлэсэн Кубота маркийн
дизель мотор гэсэн байдаг боловч шинжээчид тавих асуултанд дизель моторыг 2017 оны
байдлаар үнэл гэсэн байсан. Бидэнд “Лэндс” ХХК-ийн үнэлсэн Таёо электрик компанийн 1981
онд үйлдвэрлэсэн 7,5 ква 415/240 В гаргах чадалтай 2006 онд бүртгэгдсэн дизель моторын
үнэлгээний тайлан ирсэн. Тиймээс бид тухайн компанийн үнэлсэн эд зүйлсийг дахин үнэлсэн.
Тэгэхээр энэ үнэлж буй дизель мотор бол Япон улсын Таёо электрик компанид үйлдвэрлэсэн
Кубота загварын цахилгаан үүсгүүр юм. Энэ 7,5 ква 415/240 В гэсэн хүчин чадал бол тухайн эд
зүйлсийн пайзан дээр байсан тоон утгууд бөгөөд энэ марк загвараар нь хайхад яг энэ эд зүйлс
гарч ирнэ. Шинжээчийн дүгнэлтэнд эх сурвалжийг мөн дурьдсан байгаа. Лэндс ХХК-ийн үнэлсэн
эд зүйл, мөрдөгчийн үзлэг хийсэн эд зүйлс байсан тул тухайн хөрөнгүүдийг үнэлсэн. Харин
солигдож ирсэн 178 квт-ын гэдэг цахилгаан үүсгүүрийн талаар бид мэдэхгүй байна. Бидэнд тийм
мэдээлэл ч ирээгүй юм.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 53-55 хуудас/,
Гэрч Н.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2000-2020 онд хувиараа
Даа хүрээ, 1000 зогсоол зэрэг хавиар автомашины худалдан борлуулдаг ченж хийж байсан. Би
*******г багаасаа мэднэ. Нэг нутгийн хүмүүс учраас бие биенийгээ сайн мэднэ. Мэнд
устай сайхан харилцаатай л явдаг. ...2016 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн
санахгүй байна. Ямар ч байсан ******* ах “Ланд круйзер 100” маркийн Япон улсаас орж
ирсэн, Монгол Улсад яваагүй автомашин хэрэгтэй байна, ханш нь ямар байна вэ? судлаад
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай
байгууллагын ӨВР улсын дугаартай авто машины ашиглалтын хугацаа нь дуусаад жил
орчим болсон байсан. Ашиглах боломжгүй болоод, 2016 оны 09 дүгээр сараас эхлэн ашиглахгүй
хашаанд тавьсан. Тухайн үед аймгийн удирдлагуудад болон тУЗ-д санал тавьсан.
Байгууллагын автомашиныг сольмоор байна. Элэгдэлд ороод ашиглах боломжгүй болсон,
хуучин загвартай автомашин учраас сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байна гэж танилцуулсан.
Үүний дагуу 2017 оны ТУЗ-аараа тухайн асуудлаа хэлэлцүүлээд шийдүүлнэ гэсэн бодолтой
байсан. Тэгээд манай нутгийн гаралтай залуу болох Дэлгэрсайхан гэх залуу Япон улсаас
автомашин оруулж ирдэг ажил хийдэг байсан бөгөөд энэ талаар ярилцаад, Дэлгэрсайханаар
дамжуулан Ланд круйзер 100, эсхүл 105 загварын автомашин авахаар ярьж, 10.0 сая төгрөгийг
гаргуулан авч, Дэлгэрсайханд тухайн мөнгийг автомашины урьдчилгаанд өгсөн юм. Тэгээд энэ
асуудлаа ТУЗ-д танилцуулсан юм. Уг нь янз бүрийн хүнээс автомашин зарна гэдэг санал ирж
байсан ч би хүлээж аваагүй, шинэ машин авъя гэж бодоод Дэлгэрсайханд хандаж байсан.
Тэгээд 2017 онд болсон ТУЗ-ын хурлаар авах асуудлыг дэмжээгүй. тУЗ-ын зүгээс үнэтэй машин
авч яах гээд байгаа юм, хуучин автомашиныг засварлах мөнгө шийдвэрлэж өгөе гээд 20,0 сая
төгрөг шийдвэрлэж өгөх гэсээр 2017 оны сүүл болсон. Дэлгэрсайханаас мөнгөө буцааж авах
талаар хэлэхэд одоо ямар ч боломжгүй болсон, та машин авна гэж ажил удаж, бөөн ажил
болгочихоод одоо 1 жилийн дараа бараг ийм юм ярьж байдаг гээд би мөнгөө авна гээд бид 2-н
дунд үйл ойлголцол маргаан үүссэн. Бид 2 хоёр жил орчим тухайн мөнгөний асуудлаар ярьж,
нэхэж байгаад, хувийн журмаар адуу мал оролцуулан тухайн мөнгөний өрийг нь хаагаад,
өөрөөсөө тухайн 10.0 сая төгрөгийг гаргаж, байгууллагад тушаасан юм. Үндсэндээ би өөрөө
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урьд нь хэрэгт гэрчээр
удаа дараа мэдүүлэг өгч байсан. Тухайн мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн
учраас энэ удаад өөрийн эрхийн хүрээнд яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.
Миний гэрчээр өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-126 хуудас/,
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Автомашин засварт
ороод Улаанбаатар хотоос жолооч Жаргалсайхан унж ирэхэд 4 шинэ дугуй сольж тавьсан
байсан. Дугуйны номерыг нь бичиж авах гэхэд машинд тавихдаа цааш нь харуулаад тавьсан
байсан тул номерыг нь харж бичиж авах боломжгүй байсан. Би хүлээж авахдаа машинд
хийгдсэн засвар үйлчилгээг ерөнхийд нь хараад авсан. Нарийн зүйлийг нь би мэдэхгүй учраас
ойр зуур мэдэх гадна өнгө үзэмж, дугуй зэргийг үзэж хараад цаасан дээр баримт үйлдэж хүлээж
аваагүй. Автомашинд засвар хийсэн зарлагын баримт огт ирээгүй бөгөөд хаана ямар засвар
хэдэн төгрөгөөр, хэнээр хийлгэсэн талаар ямар ч баримт байхгүй байсан. Нэлээд нэхсэн боловч
баримт өгөөгүй, ингэж явсаар аудитын шалгалт орсон. Тэгээд шалгалт орсны дараа Ж.
гэсэн гарын үсэг, тамгатай зарлагын баримт бүрдүүлж, нөхөж өгч байсан. ******* дарга
дээрх байдлаар нөхөж бүрдүүлж өгч байсан. Тооцооны нягтлан автомашины сэлбэг
гээд он оноор нь түүж бичихдээ 77-40 УНӨ гэсэн байгууллагын ус зөөврийн маяты автомашины
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Прокурорын
яллагдагчаар татаж намайг буруутгаж байгаа асуудлын тухайд манай даргаар ажиллаж байсан
*******гийн буруутай үйлдлийн улмаас би давхар буруутгагдаж байгаад харамсаж
байна. Миний тухайд тогтоолд дурдсан байгаа төсвийн мөнгөнөөс хувьдаа 1 төгрөг ч авсан зүйл
байхгүй зэ. Дарга *******д тухай бүрт нь болохгүй асуудал гэдгийг хэлж, ярьж
анхааруулж байсан. Би өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч одоогоор авах шаардлагаггүй гэж үзэж
байна. Өмнө миний тухайд гэрчээр энэ хэрэгт удаа дараа мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгүүд
дээр бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед мэдүүлэг өгөхөд худал мэдүүлэг өгч
болохгүй талаар хуулийн заалт сануулж байсан бөгөөд хуулийн заалттай танилцсаны үндсэн
дээр үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул энэ удаад би эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс
татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-98 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “1981 онд үйлдвэрлэгдсэн
Т76021В607В загварын 413-240 вольт хүчин чадал бүхий дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг,
ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл” зэргийг эд мөрийн баримтаар
тооцох тухай тогтоол, тээврийн хэрэгсэл болон дизель моторт үзлэг хийж түр хураан авсан
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 63-70 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн
№20-351 дугаартай “...1987 онд үйлдвэрлэгдсэн Зил 130 маркийн автомашины үнэ цэнэ 2018
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “” ОНӨААТҮГ-ын баримт бичигт
үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-191 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь төрийн Аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн
170 дугаартай албан бичиг, Гүйцэтгэлийн аудитын тайлан /1хх-ийн 191-259, 2хх-ийн 1-38
хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 903 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа
явуулах тухай Прокурорын тогтоол /2хх-ийн 39 хуудас/,
Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №5540/206 дугаартай албан
бичиг, шүүгдэгч *******гийн Хаан банкны депозит дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-
ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 62-
114уудас/,
Гэрч ийн Хаан банкны депозит дансны 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 99-100 хуудас/,
Гэрч , гэрч С.Лхамсүрэн нарын Хаан банкны депозит дансны 2017 оны 03
дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй
хуулга /3хх-ийн 14-29 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 705 дугаартай *******гийн Төрийн
банкны депозит дансны хуулга /2хх-ийн 55-60 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний
лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1290
дугаартай эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ОнӨААТҮГ-ын гүйцэтгэх
захиралтай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах
хуудас /2хх-ийн 231-244, 4хх-ийн 170, 175 хуудас/,
Өвөрхангай аймгийн Автотээврийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 347
дугаартай “*******гийн эзэмшилд 1318 ӨВА улсын дугаартай Газ-66 маркийн тээврийн
хэрэгсэл бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг, анкет, /2хх-117-122, , 127, 130-135,
Өвөрхангай аймгийн “” ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын
2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай “*******г ОНӨХХК-
ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай” тогтоол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-
ийн 136-138 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа,
гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Оюуны өмч улсын
бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн
лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
талаарх тодорхойлолт, анкет, ажлын байрны тодорхойлолт, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны
хөдөлмөрийн гэрээ, Хаан банкны депозт дансны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016
оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, *******д мөнгө өгч
гарын үсэг зуруулсан баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-
ийн 141-145, 166-181, 4хх-ийн 149 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа,
гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Оюуны өмч улсын
бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн
лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
талаарх тодорхойлолт, Хаан банкны депозит дансны хуулга, анкет, 2015 оны 01 дүгээр сарын
26-ны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 184-211 хуудас/,
Өвөрхангай аймгийн “” ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны
05 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2019 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хурлын тэмдэглэл, /2хх-ийн 212-220
хуудас/,
Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12
дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /4хх-ийн 220-223 хуудас/,
Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны
өдрийн 40 дугаартай Өвөрхангай аймаг дахь Аудитын газарт хүргүүлсэн “Танай байгууллагын
2017 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын хяналтаар гаргасан зөрчлийн гүйцэтгэлийг
хүргүүлэв” гэсэн албан бичиг, хавсралт, Хаан банкин дахь /ОНОУУГ/ компанийн
5540020435 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14.147.700 төгрөг төлсөн Хаан
банкны орлогын баримт, Төрийн сангийн 100100000952 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын
29-ний өдөр 7.460.000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /4хх-ийн 178-181
хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн
1926002980235 дугаартай *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай
тогтоол /4хх-ийн 91, 119, 152 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 33
дугаартай “Дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 229-
230 хуудас/,
Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын өмч хамгаалах байнгын зөвлөлийн
Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн “Манай байгууллагын эзэмшилд байгаа ус зөөврийн Зил
130 маркийн автомашин хуучин цэвэрлэх байгууламжид тавигдсан хэвээр байгаа бөгөөд 100
квтын хүчин чадалтай цахилгаан үүсвэрийн оронд ирсэн 172 квт-ын цахилгаан үүсвэрийг ТУЗ-
ын дарга , орон нутгийн өмчийн мэргэжилтэн Т., ,
ЭБЦТСүлжээ ТӨХК-ийн ажилчин нар шалгаж үзээд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинэ
цэвэрлэх байгууламжид байршуулсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар
өөрчлөлт оруулж ашиглаагүй байгаа болно” гэсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-
ийн 15-17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44
дугаартай яллагдагч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3
дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулсан прокурорын
тогтоол /5хх-ийн 84-86 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 45, 46
дугаартай яллагдагч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1
Шүүх хуралдаанд улсын яллагчийн шинээр гаргаж өгсөн улсын бүртгэлийн 1014001003
дугаартай, 2058308 регистрийн дугаартай “” ОнӨААТҮГ-ын улсын бүртгэлийн
гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Онги-ус суваг” хязгаарлагдмал
хариуцлагатай компанийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон
өөрчлөн байгуулах тухай тогтоолын төсөл, “Онги-ус суваг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот
үйлдвэрийн газрын дүрмийн төсөл, нярав *******гийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны
өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн
байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох
баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох
хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05
дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай тогтоолоор НААҮ-ний “” ОНӨҮГ-ыг орон
нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсөн боловч энэ талаар
улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Харин шүүх хуралдаанд улсын яллагчаас 2005 оны 11
дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн 1014001003 дугаартай, 2058308 регистрийн
дугаартай “” ОНӨААТҮГ гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж
өгсөн болно.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “...Төсвийг үр ашигтай,
хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан
“захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг
баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”,
Мөн хуулийн 8.1-д Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус
бүрээр дараахь босго үнийг тогтооно: 8.1.1.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа,
ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар, 8.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил,
үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар, 8 дугаар зүйлийн 8.2 “энэ хуулийн 8.1.1-д заасан
босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр
заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход
баримтлах босго үнийг тогтоосон бөгөөд шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд
хязгаарыг 10 сая төгрөгөөр тогтоожээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч
******* нь “" ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг,
бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “...Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж,
зарцуулах...” гэснийг зөрчиж тус газрын нярав *******гээс ерөнхий нягтлан бодогчид
мэдэгдэхгүйгээр, санхүүгийн баримт бичгийн бүрдэл хангахгүйгээр байгууллагын кассаас
бэлнээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-
ны өдөр ургийн баярт явах гэж байна, зээлүүлчих гээд 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр
сарын 21-ний өдөр танилын хүүхэд нас барсан байна гэж 100.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр
сарын 01-ний өдөр Ник петровис шатахуун түгээх станцад “” ХХК-ны шатахууны үнэ
болох 200.000 төгрөгийг өгч, нийт 1.400.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгож,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан
авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ
байгуулна", 7.1.1 Нээлттэй тендер шалгаруулалтын журам, 8 дугаар зүйлийн 8.2 “энэ хуулийн
8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ
хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэснийг
зөрчин 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шинээр автомашин худалдан авах нэрийдлээр
10.000.000 төгрөгийг байгууллагын данснаас бэлнээр гаргуулан авч, уг мөнгөөрөө өөртөө
хурдан удмын 1 унагатай гүү, 1 үрээ худалдан авч өөртөө давуу байдал бий болгож,
2017 оны худалдан авах төлөвлөгөөнд батлагдсан автомашины засварын мөнгөнөөс тус
газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ӨВР улсын дугаартай Тап^ СгЫзег Рга^о" маркийн
машинд засвар үйлчилгээ хийлгэхдээ сонгон шалгаруулалт зарлахгүйгээр, сэлбэг хэрэгслийг
зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авч 7.460.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал
бий болгож,
2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2.600.000
төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн 100 квт-ын хүчин чадал бүхий “Кубота” маркийн
дизель моторыг байгууллагын өмч хамгааллын комисс, нягтлан, нярав нарт мэдэгдэхгүйгээр
албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын өмчлөлөөс гаргаж
бусдад ашиглуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож,
2018 оны 05 дугаар сард тус газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ӨВА улсын
дугаартай Зил-130 Цистер ТСВ-6 маркийн автомашиныг байгууллагын өмч хамгааллын комисс,
нягтлан, нярав нарт мэдэгдэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан
байгууллагын өмчлөлөөс гаргаж бусдад ашиглуулан өөртөө болон бусдад давуу байдал бий
болгож тус тус албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
Шүүгдэгч ******* нь “” ОНӨААТҮГ-ын нярваар ажиллаж байхдаа ерөнхий
нягтлан бодогч *******ад мэдэгдэхгүйгээр тус газрын захирлаар ажиллаж байсан
*******гээс өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж санхүүгийн баримт
бичгийн бүрдэл хангахгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, 2016 оны
09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000
төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 100.000 төгрөг буюу нийт 1.400.000 төгрөгийг яллагдагч
*******д өгч, түүний үйлдсэн албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан
ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран
оролцсон,
Шүүгдэгч ******* нь "" ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор
ажиллаж байхдаа тус газрын захирлаар ажиллаж байсан *******гээс өгсөн шийдвэрийг
хууль бус гэдгийг мэдсээр байж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг,
2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17.000.000 төгрөгийг байгууллагын данснаас бэлэн
мөнгөний баримт бичиж гарган, “” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан
*******гийн албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан өөртөө болон
бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйл баримтууд
хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан
тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ
хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”
гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т “төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах
болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдэгдэх
үед шүүгдэгч ******* нь “” ОНӨААТҮГ-ын захирлаар, шүүгдэгч
******* нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд нийтийн албан
тушаалтан мөн байна. Харин шүүгдэгч ******* нь тус газрын няраваар ажиллаж байсан
бөгөөд “” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх албан тушаалтан байна.
Шүүгдэгч Монгол овгийн *******ын ******* нь “" ОНӨААТҮГ-ын
захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан
ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч ******* нь “” ОНӨААТҮГ-ын нярваар ажиллаж байхдаа ерөнхий
нягтлан бодогч *******ад мэдэгдэхгүйгээр “” ОНӨААТҮГ-ын захирал
*******гээс өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж түүний үйлдсэн эрх
мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу бий болгосон гэмт хэрэгт
гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч ******* нь "" ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж
байхдаа тус газрын захирал *******гээс өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр
байж түүний үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу
байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн
болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Гэрч ы “...2017 оны 03-04 сарын орчимд би албаны ӨВР улсын
дугаартай Ланд круйзер Прадо автомашиныг Трайлер маркийн ачааны машинд ачаад би
Улаанбаатар орсон. Дарга надаас өмнө түрүүлээд Улаанбаатар хот руу семинарт явсан байсан.
Дэнжийн 1000-д байдаг Прадо авто засвар гэсэн засварын газарт автоашиныхаа бүхээг,
рамнаас бусдыг нь бүгдийг нь солиулж засвар хийлгэсэн юм. Мөнгө төгрөгний талаар нь би
мэдэхгүй. Бүх эд ангийг нь сольсон. Ж. дээр тухайн үед засвар үйлчилгээ хийлгэсэн юм.
Гэхдээ мотор, кроп, туслах кроп, амаржин, дугуй, арби пүрш зэргийг гаднаас авсан. Гэхдээ би
өөрөө аваагүй болохоор хэн хаанаас авсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан
Ж.гаас дээрх сэлбэг хэрэгслийг худалдаж аваагүй. Харин Ж.гаас сальник резинүүд,
дугуйны шарикууд, хэвтээ болон босоо тэнцүүлэгч зэрэг жижиг эд ангиуд, сэлбэг хэрэгслүүдийг
авсан. гийн үйлдэж өгсөн баримтын талаар би сайн мэдэхгүй байна. Манай дарга
******* эд анги худалдаж авах, зардал мөнгө зарцуулах, мөнгөний баримтаа авах зэрэг
ажлаа хариуцсан. Миний тухайд зөвхөн авто машинаа янзлуулах хугацаанд хажууд нь харж,
байлцаж байсан. Сэлбэг хэрэгсэл хаанаас хэдэн төгрөгөөр авсан талаар нь би сайн мэдэхгүй
байна. Том эд ангиуд мотор кроп зэргийг гаднаас авчирсныг бол мэдэж байна. Буцахдаа
захирал *******гийн хамтаар машинтайгаа явсан. Эргэж иртэл машины мотор дуу ороод
дуугараад мотор дотор нь юм шажигнаад дуугараад байхаар нь би ******* даргад хэлэхэд
Ж.тай ******* дарга утсаар холбогдоод дахиж солиулахаар болсон. Тэгээд мотороо
дуугарсан чигээр нь машинаа өөрөөр нь унаж Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Явахаас
өмнө дарга Улаанбаатар хот руу түрүүлээд явсан байсан. Тэгээд Ж. дээр очиход солих
мотор дээр байж байсан. Тэгээд Тухайн моторыг нь үнэгүй сольж өгсөн. Тэр моторыг хэн
хэдэн төгрөгөөр хаанаас худалдаж авсан талаар би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 10-11,
45-46 хуудас/,
Гэрч Ж.гийн “...Би ******* гэдэг хүнийг ер нь мэднэ. Манайхаас Жаргалсайхан
гэдэг жолооч нь машинаа янзлуулж, сэлбэг авдаг. Тэднийх ногоон өнгийн хуучин оны дөрвөлжин
Прадо автомашинтай юм. Байнга ирж засуулж сэлбэг авч, машинаа засуулдаг. Би Онги Ус Суваг
ОНӨААТҮГ-ын Ланд Круйзер Прадо маркийн автомашинд засвар хийж байсан. Би засвар
хийгээд багахан мөнгө авсан түүнийгээ бэлнээр авсан санагдаж байна. Би он, сар, өдрийг нь
сайн санахгүй байна. Нөгөө засуулдаг ногоон өнгийн Прадо автомашинаа машин дээр ачиж
ирсэн. Тэгээд мотор, кроп солиулсан, мөн бусад засвар хийлгүүлсэн. Мотороо солиулж
явчихаад 10 гаруй хоногийн дараа дахиад мотор болохгүй байна гэж ирээд дахиж мотороо
солиулаад явсан. Ямар ч байсан мотор, кропоо өөрсдөө гаднаас авчруулсан. Би 16.795.000
төгрөгийн сэлбэг зарж, засвар үйлчилгээ хийгээгүй. Ажлын хөлс л авсан санагдаж байна. Өөр
ганц нэг шаариг гэх мэт явах эд ангийн жижиг сэлбэг авсан байж магадгүй. Тэрнээс биш бол
мотор, кропоо өөрсдөө худалдаж авч авчраад надаар зүгээр солиулсан. Нөгөө мотор, кроп
худалдаж авсан газраасаа баримт авсангүй, эсвэл шууд хүний гар дээрээс худалдаж авсан гээд
надаар баримт бичүүлээд аваад явсан санагдаж байна. Зарлагын баримт, тамгыг бол хараад
манай зарлагын баримт мөн байна. Сэлбэг засварын ажлын хөлс зэргийн хувьд бол мотор,
үндсэн кроп, туслах кроп, амаржин арби, пүрш арби, дугуй зэрэг сэлбгүүдийг гаднаас авчирч
хийлгэсэн, манайхаас худалдаж аваагүй, бусад сэлбэгүүд мотор, хропны тос зэрэг зүйлүүдийг
бол манайх зардаг манайхаас аваад хийлгэсэн байна. Сэлбэг, мотор, кропны тос зэргийн үнийн
хувьд яг манайд зарагддаг үнэтэй адилхан байна. Мотор, үндсэн кроп, туслах кроп, амаржин
арби, пүрш арби, дугуй зэрэг гаднаас авчирсан сэлбэгүүд ч гэсэн гадуур иймэрхүү үнэтэй
зарагдаж байгаа. Онги Ус суваг ОНӨААТҮГ-ын Прадо бол 1994-1996 оны 78 серийн хуучны
Гэрч ийн “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөө ******* ах над
руу яриад ах нь хөдөө явж байна, байгууллагынхаа Тоёота Ланд Круйзер Прадо маркийн
автомашиныг засуулах гэсэн юм. Кроп нь эвдэрчихээд засвар, сэлбэгийн үнэ ханшийг судлаад
байж байгаарай гээд миний дансны дугаарыг асууж аваад сэлбэг, хэрэгслийн үнэ гэх утгатай
17000000 сая төгрөг орсон байсан. Энэ хэмжээний мөнгө миний дансанд орно гэдгийг тухайн
үед мэдээгүй. Мөнгө шилжиж орж ирсний дараагаар ******* ах яриад “мөнгө орсон уу, би
чамд 2 хүний данс өгье, тэр хоёр хүн рүү шилжүүлчихээрэй” гэсэн. Түүний хэлсний дагуу надад
өгсөн 2 хүний данс руу 10 саяар нэг удаа, 7 саяар нэг удаа нийт 2 удаагийн гүйлгээг надад орж
ирсэн мөнгөний хэмжээгээр нь буцааж шилжүүлсэн. Эдгээр хоёр дансны эзэмшигч нарыг
танихгүй, ямар нэгэн харилцаа холбоотой зүйл байхгүй. Тэглээ ч ******* ахыг над руу
ямар учиртай их хэмжээний мөнгө шилжүүлсэн, эргээд ямар учиртай хоёр хүний данс руу
шилжүүлсэн талаар мэдэхгүй. Тэр 2 данс эзэмшигч нартай холбогдож ярьсан зүйл байхгүй. Бид
хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгний авлага, өглөгийн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг
/4хх-ийн 186-188 хуудас/,
Гэрч Н.Дэлгэрсайханы “...2016 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй
байна. Ямар ч байсан ******* ах “Ланд круйзер 100” маркийн Япон улсаас орж ирсэн,
Монгол Улсад яваагүй автомашин хэрэгтэй байна, ханш нь ямар байна вэ? судлаад мэдээд
өгөөч гэсэн. Тухайн үед би судлаад өөрийн найз Шижирбаатарт захиалж Японоос авчруулсан.
45.000.000 төгрөгөөр худалдан авсан шиг санаад байна. Тэгээд ******* ах машины
урьдчилгаа гээд 10.000.000 төгрөгийг надад бэлнээр 1000 машины зогсоол дээр авчирч өгсөн.
Тухайн үед ганцаараа явж байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй
байна. Би тэр 10000000 төгрөгөөс нь 8000000 төгрөгийг нь найз Шижирбаатарт бэлнээр аваачиж
өгсөн. 2000000 төгрөгийг нь өөртөө авч үлдээд найз Шижирбаатарт машин ирэхээр үлдэгдлийг
нь гүйцээж өгье гэж хэлсэн. Удалгүй 1 сар гаруй хугацааны дараа Шижирбаатар Ланд круйзер
100 маркийн автомашиныг оруулж ирсэн. Гэтэл ******* машинаа худалдаж авч чадахгүй,
мөнгө бүтэхгүй байна гээд бараг 7, 8 сар хүлээлгэсэн. Сүүлдээ ******* ах машинаа бүр
худалдан авч чадахгүй боллоо, 10 сая төгрөгөө буцаагаад авъя гэсэн. Тэгэхээр нь би найз
Шижирбаатар луу залгаад нөгөө хүн маань мөнгөө авъя, машин авч чадахаа больчихлоо гэж
байна гэсэн чинь уурлаад юу яриад байгаа юм бэ? Буцааж мөнгийг нь өгч чадахгүй, хүнд зөндөө
ажил удчихаад мөнгөө авъя гэж юу яриад байгаа юм бэ гэсэн. Тэрнээсээ болж би найз
Шижирбаатартай болон ******* ахтай бөөн хэрүүл маргаан болсон. Үндсэндээ дунд нь
зуучилсан би 10.000.000 төгрөгийн өрөнд орсон. ******* ах надаас 10.000.000 төгрөгөө
нэхээд би өгч чадахгүй гэж уурлаж байгаад сүүлдээ ******* ах руу утсаар яриад
мөнгөнийхөө оронд хурдан удмын адуу ав гэж хэлсэн. Миний өөрийн адуу Төв аймагт байдаг
юм. Улмаар 10.000.000 төгрөгтөө дүйцүүлж хурдан удмын 1 унагатай гүү, 1 үрээ өгсөн. Сүүлд
сураг сонсохнээ зээрд халзан үрээ нь Өлзийт, Хужирт сумдын наадмаар олон түрүүлж,
айрагдсан гэж сонсогдсон. Тэрнээс хойш хааяадаа наадмын үеэр морь малаа асууж утсаар
ярьдаг байсан. Бусад үед бол холбоо байхгүй. Найз Шижирбаатараас 8000000 төгрөгийг
аваагүй. Машин оруулж ирээд 7, 8 сар түгжсэн учраас тэрнийхээ зарлагад тооцоод авчихсан. Би
ч дахиж нэхээгүй. Эхэлж нэхээд бөөн хэрүүл маргаан болсон. Шижирбаатартай уг асуудлаас
болоод холбоо тасарсан. 2016 оноос хойш холбоогүй байна. ******* 10.000.000
төгрөгийн эх үүсвэрийн талаар ярьж байгаагүй. Машин захихдаа өөртөө эсхүл албандаа гэдгээ ч
хэлээгүй. Ланд круйзер 100 маркийн машин хэрэгтэй байна л гэсэн. Өөрийнхөө мөнгөөр юм уу,
албаныхаамөнгөөр юм уу гэдгийг нь мэдэх юм алга. 2017 оны 03 сард ******* өөрөө
машинтай ирээд ачаад аваад явсан. Би унагатай гүүгээ, үрээгээ тусад нь үнэлсэн зүйл байхгүй.
Унагатай гүү, үрээгээ нийтэд нь үнэлээд л 10.000.000 төгрөгт нь тооцож өрөө хаасан” гэсэн
мэдүүлэг /5хх-ийн 58-60 хуудас/
Гэрч О.Лхамсүрэнгийн “...Би “Онги Ус Суваг” ОНӨААТҮГ-ын захирал ******* гэдэг
хүнийг танина. Манай Өвөрхангай аймагт оюутан байхад найзалж байсан найз гийн
ах нь гэж танина. Би Ж., гэдэг хүмүүсийг танихгүй. “Онги Ус Суваг” ОНӨААТҮГ-ын
захирал ******* гэдэг хүн над руу чиний данс руу мөнгө шилжүүлнэ. Тэр мөнгийг чи
гийн данс руу шилжүүлчихээрэй гээд над руу 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би
буцаагаад гийн данс руу уг мөнгийг буцаагаад шилжүүлсэн. Уг 7.000.000 төгрөг ямар
учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч гийн “...2017 оны эхээр буюу Солонгос явж ирснээс хойш 3 сарын
хугацааны дараа дахин аяллын виз мэдүүлэх гэхэд манай найз С.Лхамсүрэн 2 уулаа хамт виз
мэдүүлье гэсэн юм. Тухайн үед Солонгос улс руу данс руу мөнгө оруулаад гаргачихад зүгээр
байдаг юм гэдэг байсан юм. Тэгээд би ******* дарга руу данс руу мөнгө оруулаад гаргах
боломж байна уу гээд ******* дарга руу ярихад эхэлж миний данс руу орсон 10.000.000
төгрөг шилжиж орсон. Мөн найз С.Лхамсүрэнгийн данс руу 10.000.000 төгрөг хийх боломж байна
уу гэхэд 10.000.000 хүрэхгүй байна. 7.000.000 төгрөг шилжүүлэе гээд данс руу шилжүүлсэн
мөнгө байгаа юм. 10.000.000 төгрөгийг нь би ******* даргад тэр даруйд нь буцаагаад
данснаас бэлэн гаргаад өгсөн санагдаж байна. Харин С.Лхамсүрэнгийн 7.000.000 төгрөгийг
миний данс руу шилжүүлж гаргасан. *******д би 4.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн.
Дансны хуулгаа харахад тэгж харагдаж байгаа. Тухайн мөнгөнүүдийг ******* хаанаас
гаргаж өгсөн талаар нь би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан надаас буцааж авахдаа
10.000.000 төгрөгийг би бэлнээр банкин дээр очиж гаргаж өгсөн. Мөн 7.000.000 төгрөгний
4.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн юм. Би *******гийн хувийн “Үлэмж хурд” ХХК-
ийн бичиг цаас, ойр зуурын бичиг хэргийн ажлыг нь би эмхэлж, цэгцэлж тэрний хариуд цалин
авдаг байсан юм. Компанийн ажил хийсэн 5 сарын хугацааны цалингаа авч болох эсэх талаар
асуухад нөгөө шилжүүлсэн 7.000.000 төгрөгнөөс хэрэглээд цалингаа тооцоод авчих гэж хэлсэн
юм. Тэгээд тухайн мөнгөнөөс зарцуулсан юм. ******* ямар учраас тухайн 7.000.000
төгрөгийг Лхамсүрэнгийн данснаас миний данс руу шилжүүлж буцааж авсан талаар нь сайн
мэдэхгүй байна. Тэр шалтгааныг нь асуугаагүй. Компанийн бичиг цаасны ажил албан бусаар
ажилласан цалин хөлс сарын 500.000 төгрөг гэж тохироод албан бусаар ажилласан юм. Тэгээд
5 сарын цалин гэж 2.500.000 орчим төгрөг авсан юм.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 48-49 хуудас/,
Гэрч ын “...Би усны машин, кран хоёр барьдаг юм. 2017 оны 05 дугаар сарын
19-ний өдөр би 07 цагийн үед ажилдаа гарчихсан явж байтал над руу утсаар залгаад “цэвэрлэх
байгууламж дээр байгаа дизелийг түрээслүүлж байгаа юм ачаад өг” гэхээр нь би ажил дээр
ирээд усны машинаа үлдээгээд кранаа асаагаад цэвэрлэх байгууламжийн хашаанд очиход
захирал ирчихсэн байсан. Ингээд би цэнхэр өнгийн Зил-130 маркийн авто машин дээр ачиж
өгсөн. Би жолоочийг нь танихгүй. Хэнд хаашаа явуулж байгаа талаар огт хэлээгүй.Түрээсэнд
явуулж байгаа юм ачаад өг гэсэн. Дизель цахилгаан үүсгүүрийг хааяа нэг асаадаг байсан.
Хэвийн ажиллагаатай байсан. Ашиглахад бэлэн байлгадаг байсан юм. ... ӨВА улсын
дугаартай Зил-130 маркийн авто машиныг би унадаг байсан. Миний хариуцдаг байсан машин
байгаа юм. Би гадуур ус зөөвөрт 7740 УНӨ гэсэн авто машинтай явж байтал захирал утсаар
дуудаад 1258 ӨВА улсын дугаартай автомашиныг асуугаад шинэ цэвэрлэх байгууламж руу
аваачаад өг, түрээслүүлэх гэж байна” гэхээр нь ажил дээр очоод асаагаад хашаанаас гарч
явтал нэг сахалтай залуу ирээд би хүргээд өгнө гээд аваад явсан. Ингээд шинэ цэвэрлэх
байгууламж дээр байгаа юм бодсон чинь 2019 оны 4 билүү 5 дугаар сард ******* дарга
утсаар яриад “нөгөө улсын дугаартай автомашин чинь Уянга сумын Бөөрөлжүүлт гэх газар
Соёлоо гэх хүний уурхайд байгаа, дугуй нь байхгүй бололтой юм байна, крантай автомашинаа
унаж очоод ачаад ир” гэсэн. Тэгээд би крантай автомашинаа унаад Уянга сумын Бөөрөлжүүлт
гэх газар очиж Соёлоо гэх хүний уурхайг хайгаад очтол Соёлоогийн уурхайн манаач манай
байгууллагын ӨВА улсын дугаартай автомашиныг харж байсан. Тухайн үед манай
байгууллагын автомашины 3 дугуй, радиатор, урд гэрэл, моторын сэвчээний утас зэрэг зүйлс
байхгүй, автомашиныг баруун талаас мөргүүлсэн байсан. Мөн ёмкусанд нь түлш хийж байсан
юм шиг үнэртэж байсан. Би автомашиныг крантай автомашин дээрээ ачиж Арвайхээр суманд
ирээд хуучин цэвэрлэх байгууламж дээр буулгасан. Уянга сум руу явах бензиний мөнгийг
******* дарга өөрөө хийж өгсөн. ******* нь усны цистер автомашиныг асаагаадах гэх
үед автомашин бүрэн бүтэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-30 хуудас/,
Гэрч З.ийн “...Намайг 2017 оны 05 дугаар сарын 18-19-нд цэвэрлэх
байгууламжийн харуулаар гарч байхад 19-ний өглөө 07 цагт манай захирал *******,
жолооч Мөнхбат нар Зил 130 маркийн автомашинтай ирээд ачаад явсан. Зил 130 маркийн
автомашины жолооч нь дунд зэргийн нуруутай шар залуу байсан, би танихгүй юм байна
лээ.Хаашаа юунд хэрэглэх гэж байгаа талаараа хэлээгүй. Дизель ачна гээд краны жолооч
Мөнхбатаар өргүүлж ачаад аваад явсан.Манай хуучин дарга Цэрэндаваа гэх хүний ажиллаж
байхад 2012 оны үед авсан байхаа, огт хэрэглэж үзээгүй, шинээрээ байсан. Цэрэндаваа дарга
тог цахилгаан тасарсан, онцгой байдлын үед Арвайхээр сумыг усны хомсдолд оруулахгүйгээр
ашиглах зориулалттай гэж хэлж байсан санагдаж байна.Дээрх цахилгаан үүсгүүр одоо байхгүй.
Оронд нь нэг цахилгаан үүсгүүр авчирсан боловч тосондоо баригдчихсан хуучин муу юм байна
лээ. Асааж үзээгүй, хүн ирж асаана гэж захирал хэлсэн гэсэн. Ээлж хүлээлцдэг рапортын
дэвтэрт “дизель ачив” гэж тэмдэглэсэн байгаа. Би аваад ирсэн хуулбарлаж авч болно” гэсэн
мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/,
Гэрч гийн “...2004-2005 онд манай “” ОНӨААТҮГ-аас аймгийн
удирдлагуудад байгууллагадаа аваарын дизель станцтай болох талаар удаа дараа хүсэлт
тавьж байсан.Тэгээд АИТХ-аар хуралдаж Хайрхандулаан суманд нөөцөнд ашиглаж байсан
дизель станцыг балансаас баланс руу шилжүүлж өгөхөөр болж би өөрийн биеэр очиж дизель
станцыг асааж хүлээж авсан. Надад тухайн үед падаан өгч байсан. Хайрхандулаан сумаас
дизель станцын техникийн паспорт, ашиглалтын бүртгэлийг нэхэхэд байхгүй гээд надад өгөөгүй.
Дээрх дизель станц нь Хайрхандулаан суманд суурьлагдаад 3 жил болсон. Тэгээд би нэг
жилийн элэгдлийг 16.6%-аар тооцон жилийн элэгдлийг хасч тооцоод 9.780.000 төгрөгөөр
байгууллагадаа бүртгэж авсан. 2005 оны 10 сараас 2013 оны 04 сар хүртэл дээрх моторыг
манай байгууллага огт ашиглаагүй. Манай нөөц усан сан 30 цаг Арвайхээр сумыг усаар хангах
чадалтай байсан. Манай байгууллага дизель станцыг аваад 4 дугуйтай чиргүүл дээр
байрлуулаад бүхээг хийгээд тоосноос хамгаалах бүтээлгээр бүтээж бүхээгээ 2 цоожоор
цоожлоод дизель станцын асаалтын түлхүүрийг нягтлан бодогчид, бүхээгний түлхүүрийг нярав
дээр байлгадаг байсан. 2013 онд тэтгэвэрт гарахдаа станцыг *******д өөрийн биеэр
хүлээлгэж өгсөн санагдаж байна. Дизель станц 100 киловаттын хүчин чадалтай, Япон улсад
үйлдвэрлэсэн, КиЬо!а гэсэн нэртэй байсан санагдаж байна. Станцын гадна тос масло нагаар
тогтсон зүйлгүй, шинэвтэр мотор байсан. Энэ станцыг Япон улсын тусламжтайгаар сумдуудад
2001-2002 оны орчим өгч байсан. Цахилгааны шийдгүй байсан. ӨВА улсын дугаартай
цистер ТСВ-6 маркийн автомашиныг 2006 онд иргэнээс худалдаж авч байсан. Намайг
тэтгэвэртээ гарахад энэ машин ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-36 хуудас/,
Гэрч ын “...Би 2014 оны 5-р сараас ОНӨААТҮГ тооцооны
нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2018 оноос эдийн засагчаар ажиллаж байна. Би 2016, 2017
онуудад бүтэн, 2018 оны жилийн эцсийн тооллогын комисст орж ажилласан. Манай захирал
******* Зил-130 маркийн ӨВА улсн дугаартай авто машиныг цэвэрлэх байгууламж
дээр ажиллаж байсан “Компорт” ХХК ашиглаж байгаа гэхээр нь байгаагаар нь бүртгэсэн юм.
Дизель моторыг 2017 оны хагас жилээр хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гээд захирал
******* Улаанбаатар хот руу аваад явсан байх гэж бодож байна. Захирал удахгүй ирнэ
гэхээр нь байгаагаар нь тоолоод явж байсан. Цэвэрлэх байгууламжид “Зил 130” машин байгаа,
дизель моторын хүчин чадлыг нэмэгдүүлээд ирсэн ажил дээр байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн
22-23 хуудас/,
Гэрч Д.ын “...2017 оны зун сарыг нь сайн санахгүй байна, өөрийн өмчлөлийн
Солонгос улсад үйлдвэрлэсэн 16.000.000 төгрөгийн үнэтэй цахилгаан үүсгүүрийн моторыг
*******д амаар ярьж тохирч 14 хоногийн хугацаанд хоногийн 4.000.000 төгрөгөөр
тооцож түрээслүүлэн ашиглуулахаар ярьж тохироод мотороо 14 хоног ашиглуулсан юм. Тэгээд
мотороо буцааж авахдаа ******* надад мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд мотороо
Гэрч С.ын “...2015, 2016 оны үед "” ОНӨААТҮГ-ын захирлаар
ажиллаж байсан ******* нь байгууллагын 100квт-ын хүчин чадалтай цахилгаан үүсгүүр
нь эвдэрсэн, ажиллахгүй байна, цахилгаан үүсгүүргүй болсон учраас ажил явахгүй зогсчих гээд
байна, та засаад өгөөч, түр өөрийнхөө Бразил мотортой, Япон генератортой 178квт-ын хүчин
чадалтай цахилгаан үүсгүүрээ түр өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө үүсгүүрийг өгсөн.
Тухайн үүсгүүрийг тэднийх ашиглахад хүчин чадал сайтай, ажил нь болж байна гэж ярьсан.
Угаасаа надад байсан үүсгүүр нь урьд нь байснаас хүчин чадалтай илүү үнэтэй үүсгүүр юм.
Ингээд би тухайн 100 квт-ын цахилгаан үүсгүүрийг авснаасаа хойш биеийн байдал муудаад
засаж чадаагүй юм. Надад байсан цахилгааны үүсгүүр нь 25 орчим сая төгрөгийн үнэтэй. Харин
“" ОНӨААТҮГ-ын 100 кВт цахилгаан үүсгүүр нь засвар аваад ажиллалаа гэхэд
3.000.000 орчим төгрөгийн л үнэ хүрэх төдий байсан. Миний биеийн байдал муу учраас
өөрийнхөө өгсөн цахилгаан үүсгүүрийг үнэгүй шахуу тус газарт өгөөд зөрүүнд нь 2019 онд миний
биеийн байдал муу гэдгийг мэдэж байсан учраас нэг өвлийн идэш буюу үхэр өгч байсан.” гэсэн
мэдүүлэг /5хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч ийн “...Ерөнхий инженер нь ажил үүргийн хувиарын дагуу байгууллагын
өмч хамгаалах зөвлөлийн даргаар ажиллах үүрэгтэй байдаг бөгөөд энэ үүргийн дагуу ерөнхий
инженерээр ажиллах хугацаанд давхар байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн даргаар
ажиллаж байсан юм. Өмч хамгаалах зөвлөлийн дарга нь байгууллагын үндсэн эд хөрөнгөтэй
холбоотой тооллого, бүртгэл, шилжилт хөдөлгөөн гээд бүгдийг нь хариуцдаг ажил байгаа юм.
Тухайн үед надад цахилгааны үүсгүүрийн дизель моторыг авах гэж байна, хэн нэгэнд өгөх гэж
байна гэж мэдэгдэлгүйгээр өөр бусдад шилжүүлсэн байсан. Би сүүлд нь мэдсэн. *******
цистер автомашиныг “нэг хүн ус зөөх гээд надаас гуйгаад байна, өгөөд явуулчихдаг юм бил үү”
гээд ярьж байсан. Яг тухайн автомашиныг байгууллагаас авч явахдаа, бусдад өгөхдөө мөн л
хэлж мэдэгдээгүй. Уг нь байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн
зөвшөөрлөөр тухайн эд хөрөнгийг хөдөлгөх ёстой. Дизель моторыг ******* даргаас
асуухаар Өсөхөө гэдэг хүнд өгөөд явуулсан гэж ярьдаг байсан. Өсөхөө гэдэг хүнд түр
ашиглуулаад авна гэж хэлж байсан. Даргаас би уг нь “Машин, дизель мотор 2 хаана байна,
хэзээ авч ирэх вэ” гэж асуухаар авч ирнэ гэж хэлдэг байсан. Тэгж явсаар 1 жил гаран, бараг 2
жил шахам хугацаа өнгөрсөн. Тэгж явсаар Аудитын шалгалт орж дээрх эд хөрөнгөтэй холбоотой
асуудлаар акт тавигдсан. Удахгүй дизель мотор, цистер автомашиныг авч ирсэн. Автомашины
тухайд нэлээд эвдрэлтэй, ашиглах боломжгүй байдалтай ачигдаж ирсэн. Дизель мотор харин
солигдож өөр дизель ирсэн. Автомашины эвдрэл, цахилгаан үүсгүүрийн мотор солигдсон
асуудлаар байгууллагын зүгээс хэн нэгнээс хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Аудитын
шалгалт ороод акт тавьж, удаагүй цагдаа хуулийн байгууллагаас энэ асуудлыг шалгаад эхэлсэн.
Цахилгаан үүсгүүрийн моторын тухайд марк, загвар нь хүчин чадал нь арай өөрчлөгдөж ирсэн.
Хүчин чадлын тухайд хуучин мотор нь 100 квт хүчин чадалтай байсан бол энэ сүүлд солигдож
ирсэн мотор нь 170квт гэх байдлаар хүчин чадал нэмэгдэж ирсэн. Бусад ялгаа, давуу болон сул
Гэрч ийн “...Би “” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн даргаар 2013 оноос
эхлэн ажиллаж байна. Гүйцэтгэх захирлыг Засаг даргаас санал болгоод нэр дэвшүүлэх
хороогоор хэлэлцээд ТУЗ-д санал болгож, ТУЗ-ийн шийдвэрээр томилдог. ТУЗ нь 2 хараат бус,
үндсэн 7 гишүүнтэй. Төсөв нь өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг, өөрийн орлогыг үс
түгээсэн орлого, мэргэжлийн дагуу сантехникийн орлого, усны тоолууржуулалт, техникийн
нөхцөл, цэвэр бохирыг зайлуулах орлого гэх мэт орлогуудаас үндсэн орлого нь бүрддэг.
Компанийн дүрмээр ТУЗ-ийн эрх үүрэг, гүйцэтгэх захирлын эрх үүргийг тусгасан. Гүйцэтгэх
захирал касснаас өөрийн дансаар болон бэлнээр мөнгө авах, зээлэх, мөн компанийн үндсэн
хөрөнгөд бүртгэлтэй эд зүйл, автомашиныг дур мэдэн бусдад түрээслүүлэх, бусдад өгөх эрх
мэдэл байхгүй. Энэ бүгдийг ТУЗ-аар хэлэлцүүлж байж зөвшөөрсний үндсэн дээр шийдвэрлэх
ёстой.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч гийн “...2018 оны 11 дүгээр сараас эхлэн ОНӨААТҮГ-ын
2017 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн. Аудитаар тус газрын гүйцэтгэх
захирал *******тэй холбоотой санхүүгийн дараах зөрчлүүд илэрсэн.
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “...Прокурорын тогтоолоор дахин үнэлгээ хийсэн бөгөөд
тухайн үед өмнө нь шинжээчийн дүгнэлт гаргасан “Лэндс” ХХК-ийн үнэлгээ, тухайн эд зүйлсэд
үзлэг хийсэн мөрдөгчийн баримт бичгүүд хамт ирсэн. Тухайн эд зүйлсийн зураг хамт ирсэн гэсэн
үг. Үнэлгээ маань зах зээлийн жиших хандлагын аргаар хийгдсэн. Тухайн автомашинд хийсэн
мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн фото зураг дээрээс харьцуулан үзэж шинжлэн
судлахад дээрх тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн зориулалтаараа ашиглах ямар ч
боломжгүй, ашиглалтын хугацаа бүрэн дууссан, нөхөн сэргээж ашиглалтанд оруулахад зардал
өртөг нь зах зээлийн ханшаас хэт давах нөхцөлтэй байсан тул хаягдал төмрийн үнэлгээгээр
үнэлэх нь үндэслэлтэй байсан. Ийнхүү хаягдал төмрөөр үнэлэхдээ тухайн автомашины улсын
дугаараар Смарт.кар.мн сайтаас бүртгэлтэй бүх жинг удирдлага болгон авч тухайн цаг үеийн
хаягдал төмрийн бөөний зах зээлийн ханшаар тооцон авч үнэлгээг гаргасан. Ингээд тухайн
автомашины үнэлгээ нь 694,800 төгрөг. Ашиглалтгүй хаягдал төмрөөр гээд бичсэн байгаа.
Дизель генераторын хувьд хэдийгээр үйлдвэрлэсэн оноос /1981 он/ хойшхи ашиглалтын хугацаа
дууссан боловч 2006 онд бүртгэлд бүртгэгдсэн гэдгийг тодотгож өгсөн байсан тул үндсэн
хөрөнгийн элэгдэл тооцох зарчмыг баримтлан 1-2 жилийн үлдэх настайгаар тохируулга хийж
2017 оны үнэлэгдэх зах зээлийн ханшаас элэгдлийг тооцож /элэгдүүлэн/ үнэлсэн байна. Ингээд
Шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд
яллагдагчаар өгсөн мэдүүлэг мэдүүлэг /5хх-ийн 18-23, 26-27, 1хх-ийн 96-98 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн
№02/38 дугаартай “...Өвөрхангай аймаг Онги-Ус суваг ОНӨААТҮГ-ын өмч болох дизель
моторын өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар мөн 2020 оны
02 дугаар сарын байдлаар 16563440 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 55-60 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “1981 онд үйлдвэрлэгдсэн
Т76021В607В загварын 413-240 вольт хүчин чадал бүхий дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг,
ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар
хураах тухай санал, мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тээврийн хэрэгсэл болон дизель
моторт үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар
тооцох тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 61-70 хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Онги Ус” ОНӨААТҮГ-ын баримт бичигт үзлэг
хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-191 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь төрийн Аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн
170 дугаартай албан бичиг /1хх-ийн 191 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь “Төрийн Аудитын газрын “Гүйцэтгэлийн аудитын тайлан” /1хх-ийн
192-259, 2хх-ийн 1-38 хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 903 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа
явуулах тухай Прокурорын тогтоол /2хх-ийн 39 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн
№20-351 дугаартай “Зил-130 маркийн 1987 онд үйлдвэрлэгдсэн, 1987 онд Монгол Улсад орж
ирсэн, ашиглалтгүй болсон автомашины үнэ 2018 оны 05 сарын байдлаар 694.800 төгрөгөөр,
дизель генератор 2006 онд байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн, 1981 онд үйлдвэрлэгдсэн мотор
2017 оны 05 дугаар сарын19-ний байдлаар 2.600.000 төгрөг, нийт 3.294.800 төгрөг” гэсэн
үнэлгээний тайлан /2хх-ийн 62-75хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 705 дугаартай *******гийн Төрийн
банкны депозит дансны хуулга /2хх-ийн 55-60 хуудас/,
Гэрч ийн Хаан банкны депозит дансны 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 99-100 хуудас/,
Гэрч , гэрч С.Лхамсүрэн нарын Хаан банкны депозит дансны 2017 оны 03
дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй
хуулга /3хх-ийн 14-29 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Онги-Ус суваг ОНӨААТҮГ-ын
нярав *******гийн “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт
тусгах тухай” тэмдэглэл /хх-ийн 139 хуудас/,
Шүүгдэгч *******гийн депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга, хувь хүний талаарх
мэдээлэл анкет, 2015 оны 01дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 146-180
хуудас/,
Шүүгдэгч *******ын анкет, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны хөдөлмөрийн гэрээ,
ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 184-211 хуудас/,
2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирал *******д бэлнээр мөнгө өгч
гарын үсэг зуруулсан баримт /2хх-ийн 181 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Онги-Ус суваг ОНӨААТҮГ-ын
нягтлан бодогч *******ын “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг
хавтаст хэрэгт тусгах тухай” тэмдэглэл /2хх-ийн 189 хуудас/,
Өвөрхангай аймгийн “” ОНӨ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын
2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай “*******г ОНӨХХК-
ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай” тогтоол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-
ийн 136-138 хуудас/,
Өвөрхангай аймгийн “’ ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны
05 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2019 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хурлын тэмдэглэл, /2хх-ийн 212-220
хуудас/,
Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05
дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай “Компани байгуулах, дүрэм батлах тухай тогтоол /2хх-
ийн 221 хуудас/,
Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны
өдрийн 40 дугаартай Өвөрхангай аймаг дахь Аудитын газарт хүргүүлсэн “Танай байгууллагын
2017 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын хяналтаар гаргасан зөрчлийн гүйцэтгэлийг
хүргүүлэв” гэсэн албан бичиг, хавсралт,
Хаан банкин дахь /ОНОУУГ/ компанийн 5540020435 тоот дансанд 2019
оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14.147.700 төгрөг төлсөн Хаан банкны орлогын баримт,
Төрийн сангийн 100100000952 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
7.460.000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /4хх-ийн 178-181 хуудас/
зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр
бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг
мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно’
гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
“яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхгүй’ гэж тус тус хуульчилса нбайх тул шүүгдэгч
*******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн
мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Гэмт хэргийг үйлдэх
талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт
хамтран оролцсонд тооцно.”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан
гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, 3 дахь
хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус
болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус
хуульчилжээ.
Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт
цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод
итгэлээр үнэлж шүүгдэгч *******гийн үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг,
бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий
болгосон гэмт хэргийн, шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг нийтийн албан
тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу
байдал бий болгосон гэмт хэрэгт хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас
өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийн
шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох
баримтуудаар шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын
захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан
тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт
хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын ерөнхий
нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн
“” ОНӨААТҮГ-ын захирал *******гийн өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг
мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө
давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын нярваар
ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн “”
ОНӨААТҮГ-ын захирал *******гийн өгсөн шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж
албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий
Иймд шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан
тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт
хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтныг албан үүрэг,
бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт
хэрэгт хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус
гэдгийг мэдсээр байж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм
буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн
нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн
хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн
шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын
15-ны өдрийн №02/39 дугаартай “...Өвөрхангай аймаг Онги-Ус суваг ОНӨААТҮГ эзэмшлийн
1258 ӨВА улсын дугаартай Цистер ТСВ-6 маркийн авто машины зах зээлийн үнэ цэнэ 1000000
/нэг сая/ төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 52-54 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн
№02/38 дугаартай “...Өвөрхангай аймаг Онги-Ус суваг ОНӨААТҮГ-ын өмч болох дизель
моторын өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар мөн 2020 оны
02 дугаар сарын байдлаар 16563440 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 55-60 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн
№20-351 дугаартай “Зил-130 маркийн 1987 онд үйлдвэрлэгдсэн, 1987 онд Монгол Улсад орж
ирсэн, ашиглалтгүй болсон автомашины үнэ 2018 оны 05 сарын байдлаар 694.800 төгрөгөөр,
дизель генератор 2006 онд байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн, 1981 онд үйлдвэрлэгдсэн мотор
2017 оны 05 дугаар сарын19-ний байдлаар 2.600.000 төгрөг, нийт 3.294.800 төгрөг” гэсэн
үнэлгээний тайлангууд авагджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын өгсөн
“Автомашины ашиглах хугацаа дууссан байсан. Дизель моторыг 2005 онд балансаас балансад
шилжүүлж авахдаа 9780000 төгрөгөөр үнэлж байгууллагын эд хөрөнгийг бүртгэлд бүртгэсэн.
Одоо бүртгэлд анх бүртгэсэн үнээрээ байгаа. Элэгдэл, хорогдлыг нь тооцоогүй байсан.” гэсэн
мэдүүлэг, шинжээч Р.Түвшинцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Прокурорын
тогтоолоор дахин үнэлгээ хийсэн бөгөөд тухайн үед өмнө нь шинжээчийн дүгнэлт гаргасан
“Лэндс” ХХК-ийн үнэлгээ, тухайн эд зүйлсэд үзлэг хийсэн мөрдөгчийн баримт бичгүүд хамт
ирсэн. Тухайн эд зүйлсийн зураг хамт ирсэн гэсэн үг. Үнэлгээ маань зах зээлийн жиших
Шүүгдэгч ******* нь өөрийн авч явсан “” ОНӨААТҮГ-ын өмчлөлийн
Кубота маркийн 100кв-ын дизель цахилгаан үүсгүүрийн оронд хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдаж ирсэн 1981 онд үйлдвэрлэгдсэн Т76021В607В загварын 413-240 вольт хүчин чадал
бүхий дизель цахилгаан үүсгүүрийг авчирч өгсөн болох нь шүүгдэгч *******гийн шүүх
хуралдаанд өгсөн “Энэ яригдаад байгаа дизель станц бол 1990 ээд онд орж ирээд
Хайрхандулаан суманд 10 гаруй жил ашиглагдаад манай байгууллагад балансаас балансад
шилжин ирсэн. Манай байгууллага авснаас хойш нэг ч удаа хэрэглээгүй.Тухайн үед яамнаас
чиглэл өгсний дагуу усны аюулгүй байдлын төлөвлөгөөг гарган ажилласан. Уг төлөвлөгөөний
дагуу эх үүсвэр дээр 170 ампер гаргах чадалтай дизель станц хэрэгтэй болсон. Ингээд би
хүнээс япон улсад үйлдвэрлэсэн 170 ампер хүчдэл гаргах чадвартай 20-25 сая төгрөгний үнэ
бүхий дизель мотор авч оронд нь хуучин дизель мотороо өгсөн. Үндсэндээ 2.600.000 төгрөгийн
үнэ бүхий хуучин дизель мотороор 20 гаруй сая төгрөгийг үнэ бүхий дизель мотор авч өөртөө
болон бусдад давуу байдал бус харин байгууллагадаа давуу байдлыг үүсгэсэн. Шууд
байгууллагын хөрөнгийг дур мэдэж сольж сайжруулсан нь худалдан авах ажиллагааны үйл
явцыг зөрчиж байгаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Үр ашгийн талаар бол байгууллагад
ашигтай солилцоо болсон. Тухайн үед дизель мотор авсан хүн маань бие нь тааруу эрүүл
мэндийн шалтгаантай байсан тул ая тал засах үүднээс хувиасаа идэшний шүдлэн үхэр өгч
байсан.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч *******гийн “Захирал авч явсан моторынхоо оронд нэг мотор авчирч өгсөн.
Тэр өмнөх мотороос хуучин муу мотор байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч ын шүүх хуралдаанд өгсөн “...*******гийн авчирч өгсөн
моторыг хүлээн авсан. Байгууллагын хөрөнгөд бүртгээгүй, учир нь хэрэгт хураасан байгаа.”
гэсэн мэдүүлэг,
Гэрч С.ын “...2015, 2016 оны үед "” ОНӨААТҮГ-ын захирлаар
ажиллаж байсан ******* нь байгууллагын 100квт-ын хүчин чадалтай цахилгаан үүсгүүр
нь эвдэрсэн, ажиллахгүй байна, цахилгаан үүсгүүргүй болсон учраас ажил явахгүй зогсчих гээд
байна, та засаад өгөөч, түр өөрийнхөө Бразил мотортой, Япон генератортой 178квт-ын хүчин
чадалтай цахилгаан үүсгүүрээ түр өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө үүсгүүрийг өгсөн.
Тухайн үүсгүүрийг тэднийх ашиглахад хүчин чадал сайтай, ажил нь болж байна гэж ярьсан.
Угаасаа надад байсан үүсгүүр нь урьд нь байснаас хүчин чадалтай илүү үнэтэй үүсгүүр юм.
Ингээд би тухайн 100 квт-ын цахилгаан үүсгүүрийг авснаасаа хойш биеийн байдал муудаад
засаж чадаагүй юм. Надад байсан цахилгааны үүсгүүр нь 25 орчим сая төгрөгийн үнэтэй. Харин
“" ОНӨААТҮГ-ын 100 кВт цахилгаан үүсгүүр нь засвар аваад ажиллалаа гэхэд
3000000 орчим төгрөгийн л үнэ хүрэх төдий байсан. Миний биеийн байдал муу учраас
өөрийнхөө өгсөн цахилгаан үүсгүүрийг үнэгүй шахуу тус газарт өгөөд зөрүүнд нь 2019 онд миний
биеийн байдал муу гэдгийг мэдэж байсан учраас нэг өвлийн идэш буюу үхэр өгч байсан.” гэсэн
мэдүүлэг,
Гэрч ийн “Дизель мотор, цистер автомашиныг авч ирсэн. Автомашины
тухайд нэлээд эвдрэлтэй, ашиглах боломжгүй байдалтай ачигдаж ирсэн. Дизель мотор харин
солигдож өөр дизель ирсэн. Автомашины эвдрэл, цахилгаан үүсгүүрийн мотор солигдсон
асуудлаар байгууллагын зүгээс хэн нэгнээс хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Аудитын
шалгалт ороод акт тавьж, удаагүй цагдаа хуулийн байгууллагаас энэ асуудлыг шалгаад эхэлсэн.
Цахилгаан үүсгүүрийн моторын тухайд марк, загвар нь хүчин чадал нь арай өөрчлөгдөж ирсэн.
Хүчин чадлын тухайд хуучин мотор нь 100 квт хүчин чадалтай байсан бол энэ сүүлд солигдож
ирсэн мотор нь 170квт гэх байдлаар хүчин чадал нэмэгдэж ирсэн. Бусад ялгаа, давуу болон сул
талыг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд ирсэн моторын гарын авлага, холбогдох бичиг баримт нь
удахгүй ирнэ гэсэн. Одоогоор ирсэн зүйл байхгүй байна. Солигдож ирсэн мотор хаанаас ачиж
ирсэн талаар ямар нэг мэдээлэл байхгүй. ******* дарга өөрөө л олж ирсэн. Аудитын
шалгалтаар зөрчил заагдсаны дараа олж ирсэн юм. Тухайн 2 эд зүйлийг цагдаагийн
байгууллагаас мөрдөгч ирээд эд мөрийн баримтаар хурааж байгаа талаар хэлж мэдэгдсэн юм.
Тэгээд хөдөлгөж, захиран зарцуулж болохгүй талаар хэлж мэдэгдэж байсан. Тухайн эд зүйлсийг
байгууллагаас өөр газарт шилжүүлэх, хөдөлгөх ямар нэг үйлдэл хийгээгүй байлгаж байгаа.
Автомашин нь хуучин цэвэрлэх байгууламжийн хашаанд ямар байдалтай ачигдаж ирсэн тэр
янзаараа байж байгаа, цахилгаан үүсгүүрийн мотор нь шинэ цэвэрлэх байгууламжийн хашаанд
бүхээгт цоожтой байдаг юм. Би холбогдох баримтыг нь мэдүүлэгт хавсаргаж өгөхөөр авч ирсэн
байгаа.” гэсэн мэдүүлэг,
Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын өмч хамгаалах байнгын зөвлөлийн
Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн “Манай байгууллагын эзэмшилд байгаа ус зөөврийн Зил
130 маркийн автомашин хуучин цэвэрлэх байгууламжид тавигдсан хэвээр байгаа бөгөөд 100
квтын хүчин чадалтай цахилгаан үүсвэрийн оронд ирсэн 172 квт-ын цахилгаан үүсвэрийг ТУЗ-ын
дарга , орон нутгийн өмчийн мэргэжилтэн Т., , ЭБЦТСүлжээ
ТӨХК-ийн ажилчин нар шалгаж үзээд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинэ цэвэрлэх
байгууламжид байршуулсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар өөрчлөлт
оруулж ашиглаагүй байгаа болно” гэсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 15-17
хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ******* нь “” ОНӨААТҮГ-ын өмчлөлийн Кубота
маркийн 100кв-ын дизель цахилгаан үүсгүүр нь эвдэрсэн байсан учраас засуулах гэж авч явсан
гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны
хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч , З., , шүүгдэгч
*******, ******* нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Харин тухайн мотор нь хэвийн
ажиллагаатай байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан “Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эд хөрөнгийн үнийг түүнийг
нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээгээр тодорхойлно гэж заасан байдаг. Харин 2021
оны 01 дүгээр сард улсын яллагч Г.Цолмонгэрэлийн гаргасан үнэлгээ хийлгэх тухай тогтоол
дээр 2017 оны байдлаар үнэлгээг гаргуулах тогтоолыг үнэлгээний компанид явуулсан. Тухайн
дизель мотор болон Зил-130 авто машин нь 1981, 1987 онуудад үйлдвэрлэгдсэн ашиглалтын
хугацаа өнгөрсөн гэдгийг үнэлгээний тайланд тусгагдсан байгаа. Мөн хохирогч байгууллага
үнэлгээний зөрүүтэй байдалд эргэлзэж байдаг. Мөн аудитын дүгнэлтээр Прадо маркийн авто
машинд хэт өндөр үнэлгээтэй сэлбэг хэрэгслээр засварласан тухай дүгнэлт гаргахдаа одоогийн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайханы гаргасан “...Үнэлгээний байгууллагуудын хийсэн
үнэлгээ эрс тэс зөрүүтэй байгаад эргэлзээтэй байна. Дизель моторын хувьд одоогоор тухайн
байгууллагын хөрөнгөд бүртгэгдээгүй байгаа учир Өсөхбаяр гэдэг хүний өмч болж таарлаа.
Тэгэхээр энэ хөрөнгө Өсөхбаяр гэдэг хүний эзэмшил мөн эсэхийг албан ёсоор тогтоосон баримт
хэргийн материалд байхгүй байна. Хэрэв Өсөхбаярын эзэмшил мөн бол түүнийг иргэний
нэхэмжлэгчээр оролцох эрхийг хангаагүй байна.Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү”
гэсэн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор
гийн “” ОНӨААТҮГ-ын газрын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн
гүйцэтгэлийн аудитын тайланг эс зөвшөөрвөл, мөн аудиторыг ашиг сонирхлын зөрчитэй гэж
үзвэл Монгол Улсын Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар аудитын
дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах, 14.1.4-т зааснаар аудитын шалгалт,
нягтлах ажил, бусад баталгаажуулах ажил хийлгэх, санхүүгийн үйлчилгээ авах, хуулийн дагуу
заавал магадлан шинжилгээ, баталгаажуулалт хийх тохиолдолд энэ хуульд заасан үндэслэл
байвал томилогдсон аудитороос татгалзах саналыг аудитын хуулийн этгээдэд гаргах” эрхтэй
байсан бөгөөд хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч
Б.Батсайханы шүүх хуралдаанд гаргасан “Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн
27.1.1 дэх хэсэгт баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь
хэргийн бодит байдалтай тохирохгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт эд
хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн
зөв, бодитой тодорхойлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн, 27.1.3 дахь
хэсэгт анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж
тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа зэрэг
заалтууд ч зөрчигдсөн гэж үзэж байна. Үүний жишээ бол Шийлэгмаа гэх хүний аудитын
дүгнэлтээр акт тавигдсан 4 дугуйны 2.000.000 төгрөгийн асуудал юм. Уг дүгнэлтийг хийхдээ 1-рт
4 дугуйг огт ашиглаагүй, аваагүй мэтээр дүгнэлт гаргаж энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг
дордуулж байна. 2-рт шалгалт хийхдээ энэ хүмүүсээс тайлбар аваагүй, бусад баримттай
тулгалт хийгээгүй мөн адил эрх зүйн байдлыг дордуулсан зөрчил. Эдгээр хүмүүс санхүүгийн
баримтаа тодорхой хэмжээнд хамгаалахын тулд тайлбар, баримт зэргийг үзүүлэх эрхтэй. 3-рт 4
дугуйны баримт хэргийн материалд хавсаргагдсан байхад ямар ч үндэслэлгүй акт тавьсан гэж
үзэж байгаа. Гэхдээ тус актыг шүүгдэгчийн хувьд биелүүлж 2.000.000 төлсөн гэдгийг дурдах нь
зүйтэй байх” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн “Хавтаст хэрэгт гийн мэдүүлгээр
17.500.000 төгрөгийг засвар хийгээгүй гэдэг ч жолооч Жаргалсайханы мэдүүлгээр гаднаас
сэлбэг хэрэгслийг худалдан авч гаар засвар үйлчилгээ хийлгэсэн. Би засвар үйлчилгээ
хийхэд хамт байсан гэх мэдүүлгээр нотлогдох шинж байдал байгаа. Энэ хэргийн мөрдөн
байцаалтын ажиллагааг гүйцэт болгохын тулд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа
дараа хүсэлтүүдийг тавьж байсан. Ямар хүсэлт вэ гэхээр Аудитын дүгнэлтийн 4 дугуйны
асуудал, мөн аудит Шийлэгмаа нь ашиг сонирхлыг зөрчилтэй байх магадлалтай, үнэлгээ
зөрүүтэй гэх мэт. Эдгээр байдлаас шалтгаалан гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй
байна” гэсэн дүгнэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд
гаргасан “...Шүүгдэгч *******ын талаар дүгнэлтээ гаргая. Миний үйлчлүүлэгч
*******ыг шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлд хамтран оролцсон гэж үзээд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж
дүгнэж байна. ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээж
байгаагаа хэлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн
2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг
мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг учраас шүүгдэгч
*******ын улсын яллагчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дараах байдлыг
харгалзан үзэхийг хүсэж байна. Үүнд: 1-рт *******ын ажлын байрны тодорхойлолтод
захирал болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, зөвлөлийн удирдлагаас өгсөн үүрэг
даалгаврыг цаг тухад нь биелүүлнэ, мөн тухайн байгууллагын дотоод журамд эрх бүхий албан
тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж илтгэж байх гэсэн зохицуулалтууд
байна. Энэ зохицуулалтынхаа хүрээнд захирлын үүргийн дагуу 10000000, 17000000 төгрөгийг
гаргаж өгсөн байгаа. Ингэж гаргаж өгөхдөө ТУЗ-ийн хурлаас авто машинд засвар үйлчилгээ
хийх 20000000 төгрөгийг захиран зарцуулах эрх нь нээгдсэн байсан учир энэ ажлыг хийгдэж
байна гэж ойлгоод захиралдаа 17000000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл
******* нь худалдах худалдан авах ажиллагааны ажилбарыг гүйцэтгэдэг субьект биш.
Тийм учраач энэ гэмт хэрэгт шууд оролцсон гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэв эргэлзээтэй
байдал үүссэн бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт нь байгаа. Ийм учраас
*******ын гэмт үйлдлийг дүгнэхдээ эдгээр байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. 2-рт
Шүүгдэгч гийн талаар дүгнэлтээ гаргая. Миний үйлчлүүлэгч г шүүгдэгч
*******гийн гэм буруутай үйлдэлд хамтран оролцсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж дүгнэж байна. нь
шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээж байгаагаа хэлсэн байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн,
яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа
түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Харин г улсын яллагч дүгнэлтдээ
төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах ажлыг төлөвлөж удирдах үүргээ биелүүлээгүй гэж
үзсэн байна. нь шийдвэр гаргадаг удирдлагын субьект биш юм. Мөн г буруу
үйлдэл хийж байгааг нь мэдсээр байж гэж бас нэг хэлбэрээр буруутгаж байгаа. Энэ хавтаст
хэрэгт мэдсээр байж, мэдэж байсан талаар номлох баримт авагдаагүй байгаа. гийн
ажлын байрны тодорхойлолтод кассаас мөнгө олгохдоо удирдлагын шийдвэрээ олгоно гэж
заасан байна. Тэгвэл нь захирлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажил үүргээ
гүйцэтгэж мөнгө гаргаж өгсөн. Түрүүн ******* өдөр тутмын үйл ажиллагаанаас хамаарч
шууд худалдан авалт хийхээс өөр арга байдаггүй гэсэн. Энэ яаралтай худалдан авалтын
мөнгийг нярав удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын байрны үүргийнхээ дагуу
гүйцэтгэж байсан. Түүнээс биш захиралдаа өөртөө бусдад давуу байдал олгоод байсан зүйл
биш юм. Хэрэв өөртөө давуу байдал олсон бол юу олсон талаар хавтаст хэрэгт нотлох
хэрэгтэй. Тийм учраач энэ гэмт хэрэгт шууд оролцсон гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэв
эргэлзээтэй байдал үүссэн бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт нь байгаа.
Ийм учраас гийн гэмт үйлдлийг дүгнэхдээ эдгээр байдлыг харгалзан үзэхийг хүсэж
байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *******гийн ажлын байрны тодорхойлолтонд ажлын байрны үндсэн зорилт
“кассаар бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээг захирал, ерөнхий санхүүчийн гарын үсэгтэй
бүрдэл болсон баримтаар хийж бүртгэл хөтөлнө. Захирал болон ерөнхий санхүүчийн
зөвшөөрлийн дагуу санхүүгийн шаардлага хангасан баримтын дагуу кассаас төлбөр хийх” гэж,
Шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолтонд “байгууллагын кассын үйл
ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, харилцах дансанд хуримтлагдсан мөнгийг зөв зохистой
зарцуулах, гүйлгээг хийхдээ нэхэмжлэх, зарлагын падаан зэргийг үндэслэн хийх, санхүүжилтын
болон бусад орлогын мөнгөн орлогын мөнгөн хөрөнгийг зүй зохистой зарцуулах” гэж тус тус
заасан.
Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар
өгсөн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан Онги
ус суваг ОНӨААТҮГ-ын санхүүгийн баримтууд, Өвөрхангай аймгийн Төрийн аудитын газрын
“ ОНӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн
аудитын тайлан зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь эрх бүхий албан тушаалтнаас өгсөн
хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд захирал *******гийн өгсөн
шийдвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж биелүүлсэн болох нь тэдний шүүх хуралдааны
хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр, ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй
байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “Төрийн албаны тухай хуульд тухайн албан
тушаалтан эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавраас зөвхөн хуульд нийцсэн үүрэг
даалгаврыг биелүүлнэ гэж заасан байхад шүүгдэгч *******, нар нь захирал
*******гийн үйлдлийг мэдсээр байж биелүүлсэн. Хууль бус шийдвэрийг мэдсээр байж
үйлдэл хийсэн нь *******гийн хууль бус үйлдлийг биеллээ олох боломжийг олгож байгаа
учраас хамтран оролцогч мөн байна. , ******* нар нь хохирол учруулаагүй ч
тухайн байгууллагад хохирол учрахад хамтран оролцсон гэж үзнэ. Түүнээс ,
******* хохирол учруулсан, өөртөө давуу байдал үүсгэсэн мэт асуудал бус хамтран
оролцсон гүйцэтгэсэн гэх мэт асуудлууд хуулийн хүрээнд яригдах асуудал юм.” гэсэн дүгнэлтийг
үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас “” ОНӨААТҮГ-т учирсан
хохиролд 22.154.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 21.601.700 төгрөгийг төлсөн, 553.100
төгрөгийг төлөөгүй болох нь Хаан банкин дахь /ОНОУУГ/ компанийн 5540020435
тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14.147.700 төгрөг төлсөн Хаан банкны
орлогын баримт, Төрийн сангийн 100100000952 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний
өдөр 7.460.000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /4хх-ийн 178-181
хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1981 онд үйлдвэрлэгдсэн
Т76021В607В загварын 413-240 вольт хүчин чадал бүхий дизель цахилгаан үүсгүүр, ӨВА
улсын дугаартай Зил-130 маркийн автомашин зэргийг Өвөрхангай аймгийн “”
ОНӨААТҮГ-т шилжүүлж, “Кубота” маркийн 100 квт-ын хүчин чадал бүхий дизель моторын
үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 2.600.000 төгрөгөөс шүүгдэгч *******гийн төлөөгүй
хохирол болох 593100 төгрөгийг хасч, илүү төлсөн 2006900 төгрөгийг “”
ОНӨААТҮГ-ын газраас гаргуулж шүүгдэгч *******д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь байгууллагын өмчлөлийн бүрэн бүтэн, хэвийн ажиллаж
байсан ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн автомашиныг авч явсан бөгөөд уг
автомашиныг байгууллагад буцааж авчирч өгөхөд ашиглах боломжгүй болсон байсан талаар
гэрч , Д.Дуламдорж, , хохирогч , шүүгдэгч *******,
******* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн “” ОНӨААТҮГ-ын өмч
хамгаалах байнгын зөвлөлийн Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичиг, автомашины
гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ӨВА улсын дугаартай Зил-130
маркийн автомашиныг “” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн хэдий ч уг автомашины
үнэлгээгээр тогтоогдсон 694800 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгох үндэслэлгүй байна гэж
үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохиролд 19.554.800 төгрөг төлсөн, шүүгдэгч *******,
Ш.Цэрэннадимд, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Улсын яллагч Б.Цогтбадрах шүүх хуралдаанд “...Шүүгдэгч О *******г Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох
эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6500000
төгрөгөөр торгох, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,
5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5500000 төгрөгөөр торгох, шүүгдэгч *******г
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд
томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу
5500000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О
******* нь Онги-Ус ОНӨААТҮГ-т учирсан хохирол 21601700 төгрөгийг нөхөн төлсөн,
шүүгдэгч *******, ******* нар нөхөн төлөх хохиролгүй болохыг шийтгэх тогтоолд
тусгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дизель цахилгаан үүсгэвэр 1 ширхэг,
ӨВА улсын дугаартай Зил-130 маркийн авто машин 1 ширхэг зэргийг “”
ОНӨААТҮГ-т шилжүүлэн өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн зардал
байхгүй болохыг, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга
хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх зэрэг саналыг тус
тус гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******г
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******г
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутай гэж үзэж байна. Энэ хэргээс учирсан гэм хорын хохирол төлөгдсөн, анх удаагаа гэмт
хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэн оноож өгнө үү гэж
хүсэж байна. Ялын хувьд Т.Оюунчимэг өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******,
******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Миний
үйлчлүүлэгч нар нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээж
гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд ял оногдуулахгүйгээр тэнсэн
харгалзаж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч *******, ******* нарыг ял
оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг хангана гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч
******* тэтгэвэрт байдаг. Гэр бүлийн хүн нь байнгын эмчилгээ сувилгаатай.
*******гийн хувьд мөн л адил санхүүгийн эрх чөлөөнд бүрэн хүрээгүй торгууль төлөх
боломжгүй байдлыг харгалзан үзэхийг дахин хүсэж байна. Хэрэв торгуулийн ял оноох нөхцөл
байдал үүсвэл төлөх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус
гаргасан.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан
хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний
хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн
хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч
*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж,
6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг
түүний орлого олох боломжийг харгалзан үзэж 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
тогтоож, шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон
хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүйгэсэн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага
хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт
хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг
үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн
төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө
илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг
харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл
хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1
дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нийитийн албанд томилогдох
эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн
хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж
байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг
авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах
нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч *******, ******* нарт
оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын
хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,
хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шийтгэх тогтоолыг гардан авснаас
хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу
эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол
хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх
нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2
дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар
зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар
зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтныг албан үүрэг,
бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон
хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн
ийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн
хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
6.000.000 /зургаан сая / төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
тогтоосугай.