Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.жаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Төмөрбарс,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: П.Өнөрболд,

Шинжээч: Э.Хүрэлсүх,

Гэрч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............................................д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7 эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ..................... тус тус ял шийтгэгдсэн, ............................................. /РД:/,

 

             Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч .............................................. нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 1 дүгээр хорооллын 2-12 тоотод Д.ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн гуян тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тэр хүрэн футволкны зах дээрх цус бол миний өөрийн цус. Хатги гараад шахаад цус гарсан байсан. гудамжинд архидаж байсан. Би хутгалаагүй. Тэр өөрөө өөрийгөө хутгалсан. Би эрүүл мэндээрээ хохирч байна. Би амьд явах эрхтэй хүн. Би өмнөх шүүх хуралдаанд шүдээ авахуулмаар байна. Өвдөөд байна гэж хэлсэн. Эмч нар баашлаад байна гээд эмчилгээ хийж өгөхгүй байна. Одоогоороо буйлнаас идээ, бээр гоожоод явж байна. Энэ эрүүл мэндийн байдлынхаа талаар дараагийн шатны хүмүүст хэлнэ гэж бодож байна. Мөн уушгиндаа хатгаатай байна. Өрөөсөн талын хөл хавантай. Хавангийн эм өгчих гэхээр чи шээс алдана гээд өгөхгүй байгаа. Өөр хэлэх юм байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өөрийн эзэмшлийн 1 хос бакалан гутал, саарал өнгийн өмд, бүдэг ногоон өнгийн фудволк зэргийг буцаан авахгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Энэ хүн надаас ирж уучлалт гуйгаагүй. Иймд оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна. Нааш цаашаа явахад хүртэл зардал гарч байгаа учраас надад хүндрэлтэй байна. Иймд маш их гомдолтой байна. Энэ хэргийн хурдан шийдвэрлэж өгнө үү. Хохиролд 8.835.728 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шүүх шинжилгээний задлан шинжилгээгээр амь хохирогчийн биеэс 4.1 промилл спирт, цуснаас 5 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Согтуурлын хэмжээ нь тухайн архи уусан этгээдийн биеийн байдлаас шалтгаалж харилцан адилгүй үйлчилнэ. Биеэ хамгаалж чадах эсэх талаар нарийвчлан тогтоох боломжгүй. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр талийгаач ын зүүн гуяны доод хэсэгт 9.3 см гүн хөндлөн тогтоцтой шархны амсар нь тэгш гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь венийн том салааны судсыг тасалж улмаар хурц цус алдалтад хүргэж нас барсан. Тухайн хүний гар босоо байрлалд мөн зүүн гартай хүн зүүн гуяндаа 9.3 см гүнтэй шарх үүсгэх боломжгүй. Яагаад гэвэл гуяны байрлал гуяны доод хэсэгт хүрэх боломжгүй. Тухайн хэрэг гарсан орчин нь гадаа байсан. Амь хохирогчийг босоо байдалд байхад нь хутгалсан. Энэ нь венийн том судсыг тасалж хурц цус алдалтад орж нас барсан гэж дүгнэсэн. Шархыг шинжлэх ухаанд хатгагдсан шарх, хатгагдаж зүсэгдсэн шарх, зүсэгдсэн шарх гэж 3 төрлөөр авч үздэг. Талийгаачийн биед хатгагдсан шарх үүссэн байсан. Амь хохирогч зүүн гартай, зүүн гараараа үйлдэл хийдэг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. Суугаа байрлалд хохирогчийн аль ч гар шарханд хүрэх боломжтой. Гэхдээ уг шарх нь дунд чөмгөний ясанд бараг хүрсэн байсан. Хүн өөрийгөө 9.3 см гүнзгий хутгалах боломжгүй гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хэрэг гарсан өдөр г Цагдаагийн газар дээр аваад ирсэн байсан. Тэгээд гээс юу болсон талаар асуухад би хэн нэгэнд буруу өгөөд байх юм байхгүй. Өөр хүнд нялзаах юм байхгүй. Хутга угаалгын машинд байгаа гэж хэлсэн. Тэгээд аймгаас бүрэлдэхүүн ирсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан. ер нь шударга хүн. Тухайн үед шүүгдэгчийн надад хэлсэн үйл явдлыг л үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж, хасаад байх шаардлага байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Богд сумын 02 дугаар баг “Тогосын хонт” гэх газраас Богд сумын төв дээр хүүхдээ сургуульд нь өгөх гээд нөхөр хүүхэд бид гурав ирсэн. Сумын төв дээр ирээд хүүхдэдээ хувцас, хичээлийн хэрэгслийг нь авч өгөөд орой болсон. Тэгээд манай нөхөр Д. нь Богд сумын төв дээр байдаг миний төрсөн ээж Жавзмаагийнд хүүхэд бид хоёрыг хүргэж өгчихөөд 18 цаг өнгөрч байх үед өөрийнхөө мотоциклийг унаад  яваад өгсөн. Тэгээд буцаж ирээгүй. Талийгаач нь *******тэй найз гээд яриад байдаг байсан. Сэтгэл санааны хохирол болон хүүхдийн тэтгэмжийн асуудал, оршуулгын зардал зэргийг нэхэмжилнэ. *******гийн ар гэрээс бид нартай уулзахгүй байгаад маш их гомдолтой байна. /1хх-ийн 40-42 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед хөдөө гэрээсээ өөрийн Тайг маркийн цэнхэр өнгийн мотоцикльтой гийн гэрт хонь авч ирж өгсөн. Гэрийнх нь гадаа ирсэн чинь гийн гэр нь цоожтой байхаар нь сургууль дээр очиж гийн эхнэр уулзаад гэрт нь хамт очиж хонины махийг нь эвдэж өгсөн. хөдөө явчихсан эзэнгүй байсан. гийн эхнэр үдээс хойш аймаг явна гэж байсан. Тэгээд би өөрийн хүргэн Анхбаярынд очсон. Тэгээд цай уучихаад хүргэнийхээсээ гараад ахынд орчихоод гарч явж байгаад гудамжинд тэй таарсан. хоол авч ирж өгсөнд баярлаа гээд дэлгүүр орж нэг “Нутгийн буян” нэртэй архи, “Алтан навчис” нэртэй тамхи авч өгсөн. Тэгээд Намгил өвгөн бид 3 архиа хувааж уучихаад гарсан. Гараад ахынд мотоцикль дээрээ хүргүүлэх гэсэн чинь дахиж нэг шил архи уух уу гэхээр нь би ууя гэж хэлсэн. дахиж нэг “Нутгийн буян” нэртэй архи авч ирсэн. Тэр архийг ахын хашаан дотор уусан. Архиа ууж байсан чинь ахын эхнэр загнаад байсан санагдаж байна. Би их согтсон байсан. Тэгтэл талийгаач оо ирсэн. Бид 3 тэр архиа хувааж ууж дуусгаад би ахын гэрт унтах гэж байсан чинь талийгаач, нар эргээд хүрээд ирэхээр нь би араар нь сундлаад явсан. Тэгээд гийн гэрт ирээд нам унтаад өгчихсөн байсан. Өглөө буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цаг болж байх үед намайг сэрээгээд оо гадаа унтаж байгаа сэрээгээдэх гэж хэлсэн. Тэгээд гараад харсан чинь оо гадаа хэвтэж байсан. Сэрээх гэсэн чинь өнгөрчихсөн байсан. Тэгээд би гэрт ороод д нас барчихсан байна. Чи зодсон юм уу гэсэн чинь, үгүй гэсэн. Тэгэхээр нь би ах дүү нарт нь хэлье гээд гарсан. г цагдаа дууд гэж хэлсэн. Би ахынд очиж хэлчихээд ах, дүү нартай нь холбоо барьсан. Тэгээд би буцаад ирсэн чинь цагдаа нартай ирсэн байсан. нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр саарал өнгийн куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн бакалтай байсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө хромон гутал, хар өмд өмсөөд байсан. Намайг сэрээхдээ орон дотроо байсан. /1хх-48-49 хуудас/, 

 

Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Гандангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 14 цагт эмнэлгээс гарч Өвөрхангай аймгийн Богд суманд 22 цаг 15 минутад ирээд зогсоол дээр буугаад харих гэж байсан чинь араас ахаа гэхээр нь эргээд харсан чинь байсан. Тэгээд ахыгаа хүргэж өгнө гэхээр нь би араар нь сундалж гэртээ хүргүүлсэн. буцаж яваад тэй хамт манайд ороод ирсэн. Бид нар ойр зуурын юм ярилцаж байгаад , 2 сундлаад, араас нь өөрийнхөө мотоцикльтой явцгаасан. Өглөө 06 цаг өнгөрч байхад орж ирээд оо хашаанд өнгөрчихсөн байна. цагдаа руу явуулчихлаа гэсэн. Юу болов гэсэн чинь би д тасраад унтаад өгсөн юм. Өглөө боссон чинь ийн амнаас нь юм гараад өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд Батдорж руу залгаад оо өнгөрчихсөн байна хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би хашаанд очиж харах гэсэн цагдаа нар хамгаалалт авчихсан байсан. нь манайд ирэхдээ ягаан тэрлэгтэй, саарал өмдтэй ирсэн. Гутлыг нь сайн санахгүй байна. оо хөх цэнхэр тэрлэгтэй явсан. Өмдийг нь хараагүй. бараан тэрлэгтэй, хромон гуталтай байсан. /1хх-50-51 хуудас/, 

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тухайн өдөр хүүхдийн сургуулийн бэлтгэл ажил хийж гадуур явж байгаад 14 цаг болж байхад гэртээ ирэхэд манай аав хөдөөнөөс сая орж ирлээ гээд архи уучихсан байсан. Удалгүй би гараад явсан. Би тэгээд гадагшаа гараад 16 өнгөрч байхад нөхөр дуудаад гэртээ ирсэн чинь аав байхгүй байсан. Хүүхдүүд өвөө архи уугаад унтаж байгаад гараад явсан гэж хэлсэн. 19 цагийн үед хоол бэлдээд байж байсан чинь аав согтуу орж ирсэн. Тэгээд аав одоо унтана биз дээ гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд дахин орж ирээгүй. Өглөө 07 цаг болж байхад аав орж ирээд оо хашаанд өнгөрчихсөн байна. Өглөө намайг сэрээгээд гадаа унтаж байгаа сэрээгээдэх гэхээр нь гарсан чинь өнгөрчихсөн байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудуулчихлаа гэсэн. /1хх-53-54 хуудас/, 

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.... Би тухайн өдөр ажилдаа явчихсан байсан чинь гийн эхнэр аймаг явахдаа манайд гэрийн түлхүүрээ үлдээсэн байсан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад , оо 2 орж ирээд түлхүүр байна уу гэхээр нь байгаа гэсэн. Тэр хоёр түлхүүрээ аваад гарсан. согтуу байсан. Нөгөө оо нь архи уугаагүй юм шиг байсан. Дөнгөж орж ирээд гарсан. ******* нь архи уухаараа их ширүүн манайд согтуу орж ирэхээрээ гартаа таарсан юмаа өөдөөс шидээд агсан тавиад байдаг. /1хх-55-56 хуудас/, 

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр шөнө 00 цагийн орчимд манай хажуу айлын хашаанд нэг хүн “зайл” гээд орилоод байгаа дуулдсан. Тэр үед  би г авгай хүүхдэдээ агсан тавиад байгаа юм болов уу гэж бодсон. нь согтуу үедээ гудмаар орилоод яваад байдаг. Мөн гэртээ хаяа нэг агсан согтуу тавиад байгаа бололтой гэртээ орилоод байдаг хүн болохоор гэртээ л агсан тавьж байгаа юм байх гэж бодсон. Тэрнээс өөр зүйл мэдээгүй унтаад өглөө босоход хашааны гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгсэн чинь гийн хашаанд хүн нас барсан байсан. /1хх-69-70 хуудас/, 

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... нь уналт таталт өвчний улмаас манай эмнэлэгт үзүүлдэг. Улиралд 1-2 удаа үзүүлдэг. Хамгийн сүүлд 2017 онд гэртээ таталт өглөө гээд эмнэлгийн хүлээн авах дээр үзэж байсан. Тэр үед амнаас нь хөөс сахарч, хөл гар нь чангарч ухаангүй болж байгаад сэргэж байсан. “Эплеси” гэж уналт таталтын өвчин байсан. 2020 оны 03 дугаар сард манай эмнэлэгт огт унтахгүй байгаа гээд эмнэлэгт хэвтсэн. Ер нь Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн сэтгэцийн эмчид карт нь байдаг. Таталтын эсрэг “Carbamazepine” гэдэг эм тогтмол уудаг хүн. /1хх-60 хуудас/, 

 

            Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө ажил дээрээ байж байсан чинь ах ажил дээр ирээд ах нь танайд хоол авч ирээд хашаанд чинь тавьчихлаа. Нохой, шувуу идчих байх гэхээр нь хамт  очиж ахаар эвдүүлж хөлдөөгчинд хийчихээд ах мотоцикльтойгоо явсан. Орой нийтийн тээврийн унаагаар 17 цаг болж байхад аймгийн төв рүү явсан. Манай нөхөр хөдөө яваад 7 хонож байсан. Би нөхөртэйгөө утсаар яриад би 31-ний өдөр аймаг руу хүүхэд хүргэж өгнө. 31-ний өдөр ирээрэй гэж хэлж байсан. Намайг аймаг явсан хойгуур ирээд ийм асуудалд орсон байна. Манай нөхөр эмийн ургамал, сонгино түүнгээ Хүрэн хадны рашаан ууна гээд явсан. 31-ний орой 22 цаг 44 минутад гэрийн түлхүүр хаана үлдээсэн бэ гэж над руу ярьсан. 23 цаг 30 минутад би гэрийн түлхүүрээ авчихлаа унтлаа гэж өөрийн утасны дугаараасаа ярьсан. Маргааш нь залгасан чинь утсаа аваагүй. Маргааш нь гээд манай цагдаагийн дарга залгаж надад болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр огцом ууртай. Уурласан үедээ ааш муутай. Архи уухаараа бүүр их ааштай. Заримдаа хүүхдүүд рүүгээ янз бүрийн юм шидчих гээд байдаг. Хаяа нойр нь хүрдэггүй. Эмнэлэгт хавар нэг хэвтсэн. Унаж татдаг өвчтэй. Уналт таталтын эмээ биедээ авч явдаг. /1хх-64-65 хуудас/,  

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө над руу утсаар гэж хүн утсаар залгаад өнгөрсөн байна гэнэ  гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана юм бэ гэж асуусан чинь хашаанд байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд би тэр талаар нөхөртөө утсаар хэлсэн. Манай хамаатнууд ярихдаа хүний гарт өнгөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Хэрэг гарсан газар нь очиход цагдаа ирчихсэн хамгаалалтад авсан гээд хүн оруулахгүй байсан. Сүүлд хүнд хутгалуулж нас барсан байна гэдэг талаар мэдсэн. гэж хүнд хутгалуулсан байна гэдгийг ч гэсэн сүүлд л мэдсэн. /1хх-68 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... нь манай ангийн хүүхэд юм. 8 жил хамт сурсан. 8 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарч хөдөө мал дээр гарсан. ******* хүүхэд байх үедээ элдэв гаж зангүй, хөөрхөн ааштай, тусч, нийтэч хүүхэд байсан. Манай ангийг 3 эрэгтэй хүүхэд л төгссөн. Сүүлд тархиндаа гэмтэл авсан дуулдаж байсан. Надтай таарах үедээ эрүүл голдуу таарсан болохоор элдэв сөрөг зан ааш гаргаж байгаагүй. Ер нь ангийнхантайгаа нэг их харьцаад байхаа больсон. Сүүлд сонсоход хэрэгт холбогдоод байгаа дуулдсан. /1хх-70хуудас/, 

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч ажилтай. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн орчим ******* Цагдаагийн тасгийн кабон байран дээр ирээд манай хашаанд Д. гэж хүн нас барьчихсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тухайн үед би хэргийн газарт *******гийн хамт очоод хашааны гаднаас харахад талийгаач Д. нь *******гийн гэрийн баруун урд талд гадаа түрүүлгээ харсан байдалтай хэвлийн хэсгээс нь нэлээн цус гараад газраар урсаад хатчихсан нас барсан байдалтай байсан. *******гийн гэрийн баруун талд *******гийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль, бас хуучин цэнхэр өнгийн мотоцикль байгаа харагдсан. Тухайн үед мотоцикль унаа засаж байсан гэхээр зүйл ажиглагдаагүй. ******* дуудлага өгөх гэж ирэхдээ хар саарал өнгийн дээл өмсчихсөн ирсэн. Хэрэгт холбогдолтой байж болох хутгыг гэрийн баруун урд хатавчинд байрлах угаалгын машины сэгсрэгч дотор хийж дээрээс нь юм тавьсан байсан. Өмдөө гэрийн баруун талын орны хөндийд, 2 гутлаа баруун талын орон доогуураа хийчихсэн байсан. Би тус суманд 2016 оноос хойш ажиллаж байгаа. Намайг энд байх хугацаанд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэгт татагдаж шүүхээр шийдвэрлэгдэж байсан. ******* нь өмнө нь хэд хэнд удаа ял шийтгэгдэж байсан. Согтууруулах ундаа хэрэглэчихээрээ ширүүн догшин авиртай болчихдог хүн байгаа юм. Тухайн үед ******* манай сумын Цагдаагийн тасгийн даргатай уулзаад би хутгалчихсан юм. Хутгалсан хутга нь манай гэрт угаалгын машинд байгаа гэж хэлж байсан. /3хх-35-36 хуудас/, 

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би *******г манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. Энэ хэргийн талаар дуудлага мэдээлэл ирсэн талаар дуулаад хэргийн газарт очиход хэсгийн төлөөлөгч хэргийн газар дээр *******гийн хамт байж байсан. Хэргийн нөхцөл байдлын тухайд *******гийн хашаан дотор гэрийнх нь баруун талд гэх хүн нас барсан байдалтай, цус гарсан харагдсан. Би хэсгийн төлөөлөгчийг хэргийн газрыг хамгаалаад байж бай гэж хэлчихээд *******тэй уулзаж ярилцахаар дагуулаад цагдаагийн байран дээр ирсэн. Тэгээд *******гээс юу болсон яасан талаар нь асуухад ******* "Өөр хүнд нялзаах юм байхгүй ээ, ах нь хусчихсан юм. Хутга нь манай угаалгын машин дотор байгаа” гэж хэлсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирэхээр нь угаалгыг машин дотор нь хутга байгаа гэж ярьсан гэдгийг хэлсэн. Тэгээд хэргийн газарт үзлэг хийх явцад хутга нь угаалгын машин дотроос нь гарч ирсэн байсан. Бусад шалгах ажиллагааг аймгаас ирсэн бүрэлдэхүүн явуулсан. Зан байдлын хувьд цагаан шударгадуу, архи дарс хаяа хэрэглэчихсэн л явж байдаг хүн байгаа юм. Урьд нь хэрэгт холбогдож байсан гэж сонссон. /3хх-38 хуудас/, 

 

Шинжээч О.Баатаржав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат *******д Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын үзлэгийн кабинетэд сэтгэцийн үзлэг хийж өөрийн биеэр нь үзэж нэмэлтээр эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, тархины цахилгаан бичлэг хийлгэхээр буцааж уг шинжилгээний хариу гарсан үед нь 3 эмчийн бүрэлдэхүүнтэй комисс дахин өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг 3 эмч санал нэгтэйгээр гаргасан. Үзлэгийн явцад үзүүлэгчээр болсон хэргийн талаар өөрийн үгээр яриулдаг юм. Тэр үед үзүүлэгч ******* нь дүгнэлтэнд тусгагдсан нөхцөл байдлын талаар эмч нарт өөрөө ярьсан. Тухайн үед үзүүлэгчийн ярьсан зүйлийг л дүгнэлтэнд тусгадаг. Тухайн үед өөрийнх нь ярьсан зүйл дүгнэлтэнд тусгагдсан. /3хх-41/,

 

Шинжээч Л.Баттулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Шүүх сэтгэц эмгэг судлалын 940 дугаартай дүгнэлтийг гаргахдаа шинжлүүлэгч *******г өөрийн биеэр 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг болсон хэргийн талаар хэсэгт шинжлүүлэгч *******гийн өөрийн ярьсан зүйлийг тусган тэмдэглэсэн байгаа. /3хх-44/,

 

Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Амь хохирогчийн зүүн талын гуяны дотор хэсэгт хөндлөн чиглэлтэй хутгалагдсан гэмтэл байсан. Уг гэмтлийн улмаас венийн том судас тасарсан гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас цочмог хурц цус алдалтын шокт орж нас барсан байсан. Гэмтлийн улмаас тасарсан судас нь тухайн хүний таргалалт биеийн өндөр, булчингийн хөгжлөөс шалтгаалаад 5-10 см-н гүнд байрладаг бөгөөд талийгаач Д.ын хувьд 170 см өндөртэй, биеийн булчин өөхөн эдийн хөгжил дунд зэрэг байсан учраас 6-7 см гүнд тухайн судас байрлаж байсан байх боломжтой. Ер нь шархны гүнийг зоонд хийж хэмжихэд 9.3 см гүн, 2.2 см урт, хутганы ажлын хэсгийн ир тал гадна тийш, хутганы ажлын хэсгийн мөр тал гуяны дотор тал руу чиглэсэн хөндлөн тогтоцтой шарх байсан. Шархны гүнийг зоонд төмрөөр хэмжсэн хэмжээсийг хэргийн материалд авагдсан цогцосны үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 15, 16 дугаарт байна. Судас тасарсан байдлыг гэрэл зургийн үзүүлэлтийн 46, 47, 48 дугаарт тус тус харуулсан байна. Шинжээч эмчийн хувьд хохирогч өөрөө өөртөө ийм хэмжээний гэмтлийг учруулах боломжгүй гэж үзэж байна. Учир нь шархны гүн өөрөө 9,3 см, шархны тогтоц хөндлөн тогтоцтой, шархны амсрын байдал нь хатгагдсан шарх, үхэлд хүргэсэн гол шалтгаан нь венийн судасны тасрал зэрэг нөхцөл байдалтай. Мөн шархны байрлал зүүн хөлийн гуяны дотор дунд хэсэгт байна. Талийгаачийн гарын эвтэй тал нь зүүн гартай гэх тул өөрийн зүүн гуяны дотор дунд хэсэгт хатгах боломж муутай зэрэг нөхцөл байдлуудаар өөрийгөө хутгалах боломжгүй гэж үзэж байна. *******гийн биед үзлэг хийх ажиллагаанд би оролцсон. *******гийн баруун эгэмний дунд доод хэсэгт 08х08 см, баруун гарын бугалганы урд дунд хэсэгт 2.8x1.1 см, нурууны баруун дунд хэсэгт 10x4.2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун хөлийн гуяны урд дээд хэсэгт 8x3 см хэмжээтэй хагас саран хэлбэртэй зах хэсгээсээ шаргал ногоон өнгөтэй, төв хэсэгтээ хөхөлбөр өнгөтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон. Баруун эгэм, баруун гарын бугалаг, нурууны баруун дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, нэдрэх мөргөх зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Талийгаачийн цусанд согтолтын хүнд зэрэг илэрсэн. Согтолтын хүнд зэргийн үед өөрийгөө хамгаалах, идэвхитэй үйлдэл хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. /3хх-47-48/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Адъяасүрэн ах бид хоёр манай гэрт унтаж байхад тэр хүн ганцаараа орж ирсэн. Би тархины суурь ясны гэмтэл аваад 2008 оноос хойш унаж татдаг болсон. Д. надад хандан чи унаж татдаг байж эрлэг чамайг авах болоогүй юу” гэж хэлэхээр нь би уурлаад хутгалсан юм шиг байна лээ. Тэр хүн намайг гутаан доромжилсон болохоор би тэр хүнийг хутгалсан байх. Хаанаас яаж хутга авсан гэдгээ санахгүй байна. /1хх-ийн 212-213 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтэнд:...Талийгаач Д.ын цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Талийгаач Д.ын цусанд 4.1 промилли спирт илэрсэн байна. 4.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Нас барсан цаг хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой. Талийгаач Д. нь зүүн хөлийн гуяанд хутгалуулсны улмаас хурц цус алдаж нас баржээ./1хх-77-79 хуудас/, 

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4994 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтэнд:... Яллагдагч *******, хохирогч Д., гэрч нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Яллагдагч *******гээс хураан авсан гэх хар өнгийн түрийтэй гутал дээр цус илэрч байна. Хэргийн газраас хураан авсан гэх 4 ширхэг арчдас шинжилгээнд тэнцэж байна. Уг 4 ширхэг арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гэх бор өнгийн модон иштэй хутган дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Яллагдагч *******гээс хураан авсан гэх хөх өнгийн өмд дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна. Яллагдагч *******гээс хураан авсан гэх бор саарал өнгийн босоо захтай фудволкон дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ий тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Гэрч гээс хураан авсан гэх цайвар ногоон өнгийн фудволк дээр цус илрээгүй. Гэрч гээс хураан авсан гэх хар хөх өнгийн дээлэн дээр цус илрээгүй. /1хх-89-95 хуудас/, 

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Зүүн гуяныхаа дунд дотор хэсэгт талийгаач Д.ын хоёр гар хутгатай хүрч болохуйц байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №80 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. /2хх-187-189/,

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Талийгаач Д.ын биед зүүн гуяны дотор дунд хэсэгт үүсгэгдсэн хутгалагдсан шархны байрлал, чиглэл, гүн зэргээс харахад өөрөө болон бусдад хутгалуулсны аль ч үед үүсэх боломжтой. Өвөрхангай аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. /2-хх/

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай Криминалистикийн шинжилгээний дүгнэлтэнд:...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай гарын мөр нь .............................................гийн /РД:/ баруун гарын долоовор, дунд хурууны өндөгний хэсгийн хээтэй тохирч байна. /1хх-99-100 хуудас/, 

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5028 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн Дашдондов /ЙД81082616/ гэсэн хаягтай цуснаас 5.0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 5.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Жанлавнорв ЙД76692616 гэсэн хаягтай цус, гэсэн хаягтай цус зэргээс спиртийн агууламж илрээгүй. /1хх-126-127/,

 

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 940 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд:...Болсон явдлын талаар /өөрийн үгээр/ хэсэгт “Тухайн өдөр 2 шил архи 4-үүлээ хувааж уусан. Тэгээд гэртээ орой 22 цагт ирээд орондоо хэвтэж байтал орж ирээд чи ингэж явахаар үхээч гээд намайг доромжлоод байсан. согтуу байсан. Би харьж унт гэхэд чамд заалгаад байхдаа яадаг юм гээд байсан.  Тэгээд хутга бариад дүрсэн талаараа мэдэхгүй байгаа юм. Тэгээд би унтчихсан. Хутгалсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. бид хоёрыг маргалдаж байхад Адъяасүрэн ах унтаж байсан. Тэгээд өглөө гэрийн гадна уначихсан хөдлөхгүй байсан. Адъяасүрэн ах бид хоёр очиж үзэхэд амьсгаа байхгүй байх шиг байсан. Дүгнэлт хэсэгт******* нь хэрэг үйлдэгдэхээс өмнө Р07.8. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байсан талаар эмнэлгийн бичиг баримт /карт/-тай байна. ******* нь хэрэг үйлдэх үедээ Р07.8 сэтгэцийн эмгэгтэй байсан байна. ******* нь цаашид өөрт болон бусдад аюултай эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах, мэдүүлэг өгөх чадвартай байна. *******гийн Р07.8 сэтгэцийн эмгэг нь эмчилгээний үр дүнд засрал сайжралын байдалд байх боломжтой. *******гийн дээрх эмгэг бүрэн эдгэрэх эсэх нь урьдчилан тогтоох боломжгүй ойлголт юм. ******* нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаггүй харин орон нутагт /Өвөрхангай аймгийн/ мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг өвчний карттай байна. ******* нь олдмол шалтгаант Р07.8 өвчнөөр өвчилсөн талаар эмнэлгийн карттай байна. Хоромхон зуурын сэтгэл хөдлөл болон сэтгэцийн эмгэгийн шинж хам шинж нь тусдаа ойлголтууд бөгөөд хоромхон зуурын сэтгэл хөдлөл гэдэг нь эрүүл, энгийн хүнд ялгаагүй үүсэх боломжтой сэтгэл хөдлөл юм”. /1хх-151-154 хуудас/, 

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-15, 23-33, 118, 3хх-22-24/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 45 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлийн гэрчилгээний хуулбар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 217-227, 243, 249, 251 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 214 / зэрэг болно.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн гуян тус газар нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч” Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 1 дүгээр хорооллын 2-12 тоотод Д.ын зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалж алсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрнэ.

 

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдалд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг хамааруулна. Өөрөөр хэлбэл, согтуурсан эсэх, согтуурсан хэр хэмжээг анагаахын шинжлэх ухаанаар тодорхойлох боломжтой боловч хохирогч согтуурсны улмаас идэвхтэй үйлдэл хийх чадваргүй, өөрийгөө хамгаалах боломжгүй болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр тодорхойлох учиртай.

 

            Шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч амь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******гийн үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******д хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах“ гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би алаагүй, Д. өөрөө өөрийгөө хутгалчихсан сууж байсан. Би хутгыг нь сугалж авсан гэх боловч Шинжээч Э.Хүрэлсүхийн “Талийгаач ын зүүн гуяны доод хэсэгт 9.3 см гүн хөндлөн тогтоцтой шархны амсар нь тэгш гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь венийн том салааны судсыг тасалж улмаар хурц цус алдалтад хүргэж нас барсан. Тухайн хүний гар босоо байрлалд мөн зүүн гартай хүн зүүн гуяндаа 9.3 см гүнтэй шарх үүсгэх боломжгүй. Яагаад гэвэл гуяны байрлал гуяны доод хэсэгт хүрэх боломжгүй. Тухайн хэрэг гарсан орчин нь гадаа байсан. Амь хохирогчийг босоо байдалд байхад нь хутгалсан. Энэ нь венийн том судсыг тасалж хурц цус алдалтад орж нас барсан гэж дүгнэсэн. Шархыг шинжлэх ухаанд хатгагдсан шарх, хатгагдаж зүсэгдсэн шарх, зүсэгдсэн шарх гэж 3 төрлөөр авч үздэг. Талийгаачийн биед хатгагдсан шарх үүссэн байсан. Амь хохирогч зүүн гартай, зүүн гараараа үйлдэл хийдэг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. Гэхдээ уг шарх нь дунд чөмөгний ясанд бараг хүрсэн байсан. Хүн өөрийгөө 9.3 см гүнзгий хутгалах боломжгүй” гэсэн мэдүүлэг,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний” Талийгаач Д.ын цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Талийгаач Д.ын цусанд 4.1 промилли спирт илэрсэн байна. 4.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Нас барсан цаг хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой. Талийгаач Д. нь зүүн хөлийн гуянд хутгалуулсны улмаас хурц цус алдаж нас баржээ” гэсэн дүгнэлт,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “Зүүн гуяныхаа дунд дотор хэсэгт талийгаач Д.ын хоёр гар хутгатай хүрч болохуйц байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №80 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна”. гэсэн дүгнэлт,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн “Талийгаач Д.ын биед зүүн гуяны дотор дунд хэсэгт үүсгэгдсэн хутгалагдсан шархны байрлал, чиглэл, гүн зэргээс харахад өөрөө болон бусдад хутгалуулсны аль ч үед үүсэх боломжтой. Өвөрхангай аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4994 дугаартай ДНХ-ийн шинжээчийн “Яллагдагч *******, хохирогч Д., гэрч нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Яллагдагч *******гээс хураан авсан гэх хар өнгийн түрийтэй гутал дээр цус илэрч байна. Хэргийн газраас хураан авсан гэх 4 ширхэг арчдас шинжилгээнд тэнцэж байна. Уг 4 ширхэг арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гэх бор өнгийн модон иштэй хутган дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Яллагдагч *******гээс хураан авсан гэх хөх өнгийн өмд дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна. Яллагдагч *******гээс хураан авсан гэх бор саарал өнгийн босоо захтай фудволкон дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ий тогтоцоороо амь хохирогч Д.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай Криминалистикийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай гарын мөр нь .............................................гийн /РД:/ баруун гарын долоовор, дунд хурууны өндөгний хэсгийн хээтэй тохирч байна” гэсэн дүгнэлт,

 

Гэрч *******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Уг хэргийн талаар дуудлага мэдээлэл ирсэн талаар дуулаад хэргийн газарт очиход хэсгийн төлөөлөгч хэргийн газар дээр *******гийн хамт байж байсан. Хэргийн нөхцөл байдлын тухайд *******гийн хашаан дотор гэрийнх нь баруун талд гэх хүн нас барсан байдалтай, цус гарсан харагдсан. Би хэсгийн төлөөлөгчийг хэргийн газрыг хамгаалаад байж бай гэж хэлчихээд *******тэй уулзаж ярилцахаар дагуулаад цагдаагийн байран дээр ирсэн. Тэгээд *******гээс юу болсон, яасан талаар нь асуухад ******* "Өөр хүнд нялзаах юм байхгүй ээ, ах нь хусчихсан юм. Хутга нь манай угаалгын машин дотор байгаа” гэж хэлсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирэхээр нь угаалгыг машин дотор нь хутга байгаа гэж ярьсан гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ийн “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн орчим ******* Цагдаагийн тасгийн кобан байран дээр ирээд манай хашаанд Д. гэж хүн нас барчихсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тухайн үед би хэргийн газарт *******гийн хамт очоод хашааны гаднаас харахад талийгаач Д. нь *******гийн гэрийн баруун урд талд гадаа түрүүлгээ харсан байдалтай, хэвлий хэсгээс нь нэлээн цус гараад газраар урсаад хатчихсан, нас барсан байдалтай байсан. Хэрэгт холбогдолтой байж болох хутгыг гэрийн баруун урд хатавчинд байрлах угаалгын машины сэгсрэгч дотор хийж дээрээс нь юм тавьсан байсан. Тухайн үед ******* манай сумын Цагдаагийн тасгийн даргатай уулзаад би хутгалчихсан юм. Хутгалсан хутга нь манай гэрт угаалгын машинд байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

 

  Гэрч гийн “2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хоол авч ирж өгсөнд баярлалаа гээд дэлгүүр орж нэг “Нутгийн буян” нэртэй архи, “Алтан навчис” нэртэй тамхи авч өгсөн. Тэгээд Намгил өвгөн бид 3 архиа хувааж уучихаад гарсан. Гараад ахынд мотоцикль дээрээ хүргүүлэх гэсэн чинь дахиж нэг шил архи уух уу гэхээр нь би ууя гэж хэлсэн. дахиж нэг “Нутгийн буян” нэртэй архи авч ирсэн. Тэр архийг ахын хашаан дотор уусан. Тэгтэл талийгаач оо ирсэн. Бид 3 тэр архиа хувааж ууж дуусгаад би ахын гэрт унтах гэж байсан чинь талийгаач, нар эргээд хүрээд ирэхээр нь би араар нь сундлаад явсан. Тэгээд би гийн гэрт ирээд нам унтаад өгчихсөн байсан. Өглөө буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цаг болж байх үед намайг сэрээгээд оо гадаа унтаж байгаа сэрээгээдэх гэж хэлсэн. Тэгээд гараад харсан чинь оо гадаа хэвтэж байсан. Сэрээх гэсэн чинь өнгөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч гийн “Шөнө 23 цаг өнгөрч байхад , оо 2 орж ирээд түлхүүр байна уу гэхээр нь байгаа гэсэн. Тэр хоёр түлхүүрээ аваад гарсан. согтуу байсан. Нөгөө оо нь архи уугаагүй юм шиг байсан. Дөнгөж орж ирээд гарсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч гийн “Тэр шөнө 00 цагийн орчимд манай хажуу айлын хашаанд нэг хүн “зайл” гээд орилоод байгаа дуулдсан. Тэр үед  би г авгай хүүхдэдээ агсан тавиад байгаа юм болов уу гэж бодсон. Унтаад өглөө босоход хашааны гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгсэн чинь гийн хашаанд хүн нас барсан байсан” гэсэн мэдүүлэг”

           

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Адъяасүрэн ах бид хоёр манай гэрт унтаж байхад тэр хүн ганцаараа орж ирсэн. Би тархины суурь ясны гэмтэл аваад 2008 оноос хойш унаж татдаг болсон. Д. надад хандан чи унаж татдаг байж эрлэг чамайг авах болоогүй юу” гэж хэлэхээр нь би уурлаад хутгалсан юм шиг байна лээ. Тэр хүн намайг гутаан доромжилсон болохоор би тэр хүнийг хутгалсан байх. Хаанаас яаж хутга авсан гэдгээ санахгүй байна” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.. “Зүүн гуяныхаа дунд дотор хэсэгт талийгаач Д.ын хоёр гар хутгатай хүрч болохуйц байна, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... “Талийгаач Д.ын биед зүүн гуяны дотор дунд хэсэгт үүсгэгдсэн хутгалагдсан шархны байрлал, чиглэл, гүн зэргээс харахад өөрөө болон бусдад хутгалуулсны аль ч үед үүсэх боломжтой гэсэн боловч Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд “Өвөрхангай аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн, шинжээч Э.Хүрэлсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн Талийгаач ын зүүн гуяны доод хэсэгт 9.3 см гүн хөндлөн тогтоцтой шархны амсар нь тэгш гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь венийн том салааны судсыг тасалж улмаар хурц цус алдалтад хүргэж нас барсан. Тухайн хүний гар босоо байрлалд мөн зүүн гартай хүн зүүн гуяныхаа 9.3 см гүнтэй шарх үүсгэх боломжгүй. Яагаад гэвэл гуяны байрлал гуяны доод хэсэгт хүрэх боломжгүй. Амь хохирогчийг босоо байдалд байхад нь хутгалсан. Амь хохирогч зүүн гартай. Зүүн гараараа үйлдэл хийдэг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. Гэхдээ уг шарх нь дунд чөмөгний ясанд бараг хүрсэн байсан. Хүн өөрийгөө 9.3 см гүнзгий хутгалах боломжгүй гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Д. нь өөрөө өөрийгөө хутгалах боломжгүй болох нь нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 1 дүгээр хорооллын 2-12 тоотод Д.ын зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Д. нь Богд сумын төв дээр байдаг миний төрсөн ээж Жавзмаагийнд хүүхэд бид хоёрыг хүргэж өгчихөөд 18 цаг өнгөрч байх үед өөрийнхөө мотоциклийг унаад  яваад өгсөн. Тэгээд буцаж ирээгүй. Талийгаач нь *******тэй найз гээд яриад байдаг байсан. Гэрч гийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гийн гэрт хонь авч ирж өгсөн. Тэгээд би өөрийн хүргэн Анхбаярынд очсон. Тэгээд цай уучихаад хүргэнийхээсээ гараад ахынд орчихоод гарч явж байгаад гудамжинд тэй таарсан. хоол авч ирж өгсөнд баярлаа гээд дэлгүүр орж нэг “Нутгийн буян” нэртэй архи, “Алтан навчис” нэртэй тамхи авч өгсөн. Тэгээд Намгил өвгөн бид 3 архиа хувааж уучихаад гарсан. Гараад ахынд мотоцикль дээрээ хүргүүлэх гэсэн чинь дахиж нэг шил архи уух уу гэхээр нь би ууя гэж хэлсэн. дахиж нэг “Нутгийн буян” нэртэй архи авч ирсэн. Тэр архийг ахын хашаан дотор уусан. Тэгтэл талийгаач оо ирсэн. Бид 3 тэр архиа хувааж ууж дуусгаад би ахын гэрт унтах гэж байсан чинь талийгаач, нар эргээд хүрээд ирэхээр нь би араар нь сундлаад явсан. Тэгээд би гийн гэрт ирээд нам унтаад өгчихсөн байсан. Өглөө буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цаг болж байх үед намайг сэрээгээд оо гадаа унтаж байгаа сэрээгээдэх гэж хэлсэн. Тэгээд гараад харсан чинь оо гадаа хэвтэж байсан. Сэрээх гэсэн чинь өнгөрчихсөн байсан. Гэрч Ц.ийн Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд 22 цаг 15 минутад ирээд зогсоол дээр буугаад харих гэж байсан чинь араас ахаа гэхээр нь эргээд харсан чинь байсан. Тэгээд ахыгаа хүргэж өгнө гэхээр нь би араар нь сундалж гэртээ хүргүүлсэн. буцаж яваад тэй хамт манайд ороод ирсэн. Бид нар ойр зуурын юм ярилцаж байгаад , 2 сундлаад, араас нь өөрийнхөө мотоцикльтой явцгаасан. Өглөө 06 цаг өнгөрч байхад орж ирээд оо хашаанд өнгөрчихсөн байна. цагдаа руу явуулчихлаа гэсэн. Юу болов гэсэн чинь би д тасраад унтаад өгсөн юм. Өглөө боссон чинь ийн амнаас нь юм гараад өнгөрчихсөн байна гэсэн. Гэрч ын тухайн өдөр манай аав хөдөөнөөс сая орж ирлээ гээд архи уучихсан байсан. Удалгүй би гараад явсан. 19 цагийн үед хоол бэлдээд байж байсан чинь аав согтуу орж ирсэн. Тэгээд аав одоо унтана биздээ гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд дахин орж ирээгүй. Өглөө 07 цаг болж байхад аав орж ирээд оо хашаанд өнгөрчихсөн байна. Өглөө намайг сэрээгээд гадаа унтаж байгаа сэрээгээдэх гэхээр нь гарсан чинь өнгөрчихсөн байсан гэж хэлсэн. Гэрч гийн шөнө 23 цаг өнгөрч байхад , оо 2 орж ирээд түлхүүр байна уу гэхээр нь байгаа гэсэн. Тэр хоёр түлхүүрээ аваад гарсан. согтуу байсан. Нөгөө оо нь архи уугаагүй юм шиг байсан. Дөнгөж орж ирээд гарсан. Гэрч гийн тэр шөнө 00 цагийн орчимд манай хажуу айлын хашаанд нэг хүн “зайл” гээд орилоод байгаа дуулдсан. Тэр үед  би г авгай хүүхдэдээ агсан тавиад байгаа юм болов уу гэж бодсон. Унтаад өглөө босоход хашааны гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгсэн чинь гийн хашаанд хүн нас барсан байсан. Гэрч гийн нь уналт таталт өвчний улмаас манай эмнэлэгт үзүүлдэг. Улиралд 1-2 удаа үзүүлдэг. Гэрч Д.гийн би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймаг явсан. ******* орой 22 цаг 44 минутад гэрийн түлхүүр хаана үлдээсэн бэ гэж над руу ярьсан. 23 цаг 30 минутад би гэрийн түлхүүрээ авчихлаа унтлаа гэж өөрийн утасны дугаараасаа ярьсан. Маргааш нь залгасан чинь утсаа аваагүй. Маргааш нь гээд манай цагдаагийн дарга залгаж надад болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр огцом ууртай. Гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө над руу утсаар гэж хүн утсаар залгаад өнгөрсөн байна гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана юм бэ гэж асуусан чинь хашаанд байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд би тэр талаар нөхөртөө утсаар хэлсэн. Манай хамаатнууд ярихдаа хүний гарт өнгөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Хэрэг гарсан газар нь очиход цагдаа ирчихсэн хамгаалалтад авсан гээд хүн оруулахгүй байсан. Сүүлд хүнд хутгалуулж нас барсан байна гэдэг талаар мэдсэн. гэж хүнд хутгалуулсан байна гэдгийг ч гэсэн сүүлд л мэдсэн. Гэрч гийн ******* хүүхэд байх үедээ элдэв гаж зангүй, хөөрхөн ааштай, тусч, нийтэч хүүхэд байсан. Манай ангийг 3 эрэгтэй хүүхэд л төгссөн. Сүүлд тархиндаа гэмтэл авсан дуулдаж байсан. Надтай таарах үедээ эрүүл голдуу таарсан болохоор элдэв сөрөг зан ааш гаргаж байгаагүй. Ер нь ангийнхантайгаа нэг их харьцаад байхаа больсон. Сүүлд сонсоход хэрэгт холбогдоод байгаа дуулдсан. Гэрч ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн орчим ******* Цагдаагийн тасгийн кабон байран дээр ирээд манай хашаанд Д. гэж хүн нас барьчихсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тухайн үед би хэргийн газарт *******гийн хамт очоод хашааны гаднаас харахад талийгаач Д. нь *******гийн гэрийн баруун урд талд гадаа түрүүлгээ харсан байдалтай хэвлийн хэсгээс нь нэлээн цус гараад газраар урсаад хатчихсан нас барсан байдалтай байсан.  Тухайн үед ******* манай сумын Цагдаагийн тасгийн даргатай уулзаад би хутгалчихсан юм. Хутгалсан хутга нь манай гэрт угаалгын машинд байгаа гэж хэлж байсан. Гэрч *******ы хэргийн газарт очиход хэсгийн төлөөлөгч хэргийн газар дээр *******гийн хамт байж байсан. Хэргийн нөхцөл байдлын тухайд *******гийн хашаан дотор гэрийнх нь баруун талд гэх хүн нас барсан байдалтай, цус гарсан харагдсан. Би хэсгийн төлөөлөгчийг хэргийн газрыг хамгаалаад байж бай гэж хэлчихээд *******тэй уулзаж ярилцахаар дагуулаад цагдаагийн байран дээр ирсэн. Тэгээд *******гээс юу болсон яасан талаар нь асуухад ******* "Өөр хүнд нялзаах юм байхгүй ээ, ах нь хусчихсан юм. Хутга нь манай угаалгын машин дотор байгаа” гэж хэлсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирэхээр нь угаалгыг машин дотор нь хутга байгаа гэж ярьсан гэдгийг хэлсэн. Тэгээд хэргийн газарт үзлэг хийх явцад хутга нь угаалгын машин дотроос нь гарч ирсэн байсан.  Шинжээч О.Баатаржавын *******д Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын үзлэгийн кабинетэд сэтгэцийн үзлэг хийж өөрийн биеэр нь үзэж нэмэлтээр эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, тархины цахилгаан бичлэг хийлгэхээр буцааж уг шинжилгээний хариу гарсан үед нь 3 эмчийн бүрэлдэхүүнтэй комисс дахин өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг 3 эмч санал нэгтэйгээр гаргасан. Үзлэгийн явцад үзүүлэгчээр болсон хэргийн талаар өөрийн үгээр яриулдаг юм. Шинжээч Л.Баттулгын шүүх сэтгэц эмгэг судлалын 940 дугаартай дүгнэлтийг гаргахдаа шинжлүүлэгч *******г өөрийн биеэр 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг болсон хэргийн талаар хэсэгт шинжлүүлэгч *******гийн өөрийн ярьсан зүйлийг тусган тэмдэглэсэн байгаа. Шинжээч Э.Хүрэлсүхийн Амь хохирогчийн зүүн талын гуяны дотор хэсэгт хөндлөн чиглэлтэй хутгалагдсан гэмтэлтэй байсан. Уг гэмтлийн улмаас венийн том судас тасарсан гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас цочмог хурц цус алдалтын шокт орж нас барсан байсан. Гэмтлийн улмаас тасарсан судас нь тухайн хүний таргалалт биеийн өндөр, булчингийн хөгжлөөс шалтгаалаад 5-10 см-н гүнд байрладаг бөгөөд талийгаач Д.ын хувьд 170 см өндөртэй, биеийн булчин өөхөн эдийн хөгжил дунд зэрэг байсан учраас 6-7 см гүнд тухайн судас байрлаж байсан байх боломжтой. Ер нь шархны гүнийг зоонд хийж хэмжихэд 9.3 см гүн, 2.2 см урт, хутганы ажлын хэсгийн ир тал гадна тийш, хутганы ажлын хэсгийн мөр тал гуяны дотор тал руу чиглэсэн хөндлөн тогтоцтой шарх байсан. Шархны гүнийг зоонд төмрөөр хэмжсэн хэмжээсийг хэргийн материалд авагдсан цогцосны үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 15, 16 дугаарт байна. Судас тасарсан байдлыг гэрэл зургийн үзүүлэлтийн 46, 47, 48 дугаарт тус тус харуулсан байна. Шинжээч эмчийн хувьд хохирогч өөрөө өөртөө ийм хэмжээний гэмтлийг учруулах боломжгүй гэж үзэж байна. Учир нь шархны гүн өөрөө 9,3 см, шархны тогтоц хөндлөн тогтоцтой, шархны амсрын байдал нь хатгагдсан шарх, үхэлд хүргэсэн гол шалтгаан нь венийн судасны тасрал зэрэг нөхцөл байдалтай. Мөн шархны байрлал зүүн хөлийн гуяны дотор дунд хэсэгт байна. Талийгаачийн гарын эвтэй тал нь зүүн гартай гэх тул өөрийн зүүн гуяны дотор дунд хэсэгт хатгах боломж муутай зэрэг нөхцөл байдлуудаар өөрийгөө хутгалах боломжгүй гэж үзэж байна. *******гийн биед үзлэг хийх ажиллагаанд би оролцсон. *******гийн баруун эгэмний дунд доод хэсэгт 08х08 см, баруун гарын бугалганы урд дунд хэсэгт 2.8x1.1 см, нурууны баруун дунд хэсэгт 10x4.2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун хөлийн гуяны урд дээд хэсэгт 8x3 см хэмжээтэй хагас саран хэлбэртэй зах хэсгээсээ шаргал ногоон өнгөтэй, төв хэсэгтээ хөхөлбөр өнгөтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон. Баруун эгэм, баруун гарын бугалаг, нурууны баруун дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, нэдрэх мөргөх зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Талийгаачийн цусанд согтолтын хүнд зэрэг илэрсэн. Согтолтын хүнд зэргийн үед өөрийгөө хамгаалах, идэвхитэй үйлдэл хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх мэдүүлгүүд,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4994 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай Криминалистикийн шинжилгээний дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5028 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 940 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би алаагүй, Д. өөрөө өөрийгөө хутгалчихсан сууж байсан. Би хутгыг нь сугалж авсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 1 дүгээр хорооллын 2-12 тоотод Д.ын зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалж алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4994 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай Криминалистикийн шинжилгээний дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5028 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 940 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон болно.

 

Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 07 дугаартай “Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт”-ээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 1 дүгээр хорооллын 2-12 тоотод Д.ын зүүн гуяны дотор дунд хэсэгт хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүгдэгч .............................................г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

 Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан саналтай байна“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “Гомдолтой байна” гэсэн.

 

 Шүүгдэгч ******* нь “Хэлэх зүйл байхгүй” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 251 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.835.728 төгрөг нэхэмжилжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан 6.790.700 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч *******ын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримт /еbarimt/-аар авагдсан 2.045.028 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

 

Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 129600 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан байх тул хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 129600 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт олгож,

                                                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

           

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өөрийн эзэмшлийн 1 хос бакалан гутал, саарал өнгийн өмд, бүдэг ногоон өнгийн фудволк зэргийг буцаан авахгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******гийн өмсөж явсан гэх 1 хос бакалан гутал, саарал өнгийн өмд, бүдэг ногоон өнгийн фудволк, хүрэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан арчдас 3 ширхгийг устгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч .............................................д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.  Шүүгдэгч .............................................г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 11 /арван нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 6.790.700 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжлэлээс 2.045.028 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 129600 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******гийн өмсөж явсан гэх 1 хос бакалан гутал, саарал өнгийн өмд, бүдэг ногоон өнгийн фудволк, хүрэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан арчидас 3 ширхгийг тус тус устгаж, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Х.ОТГОНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧ                        М.МАНДАХБАЯР

 

                                                                ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ