Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Улсын яллагч С.Баярчимэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 43 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн “Мухал” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн 20 тооны бог буюу олон тооны малыг хулгайлж 1290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний орой манай хонинд нийлсэн байсан 2 ямаа, 2 хонийг нядалсан. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хайрхандулаан сумын 1 дүгээр багт 15 цагийн орчимд манай хониноос 16 хурга, 2 эм хонь, 2 ямаа тасарч алга болсон байсан. Тэгээд хонио хайж эхэлсэн. ...Өнөө өглөө 07 цагийн үед Цагаан овооны орой дээрээс дурандахад Хальтын эхийн жалган дотор шувуунууд суугаад байсан очоод үзэхэд манай хонины гэдэс дотор 4 шийртэйгээ байсан. Намайг дурандаад сууж байхад ******* гэрээсээ зүүн т ийшээ ******* өвөлжөөний дээд талын жалга руу яваад орсон. Би очоод чи хонины гэдэс дотор 4 шийртэй нь хаясан уу гэж асуухад үгүй гэсэн. Тэгээд ийн хониноос өөрийнхөө 1 хургыг аваад гэр лүүгээ явсан. ээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд манай 20 тооны бог мал танай хонинд нийлсэн үү гэж асуухад манай хонийг дагаад бэлчсэн, танай 1 хурга байгаа, бусад хонийг чинь мэдэхгүй гэж хэлсэн. 13 тооны хургаа Нарийн улиаснаас олсон. Ямар нэгэн маллагаа байгаагүй. Би туугаад хониндоо нийлүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед би бэлчээр дээр хонин дээрээ очоод малаа бүртгэсэн чинь 16 тооны хурга, 2 хонь, 2 ямаа байхгүй байсан. Тэгэхээр нь би ойр хавийн айлуудаар эрэлд гарсан чинь олдохгүй байсан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ийн гэрт очоод манайхаас хурга, хонь дутуу байна, харагдсан уу гэж асуусан. Тэгсэн чинь өчигдөр манай хонинд үүрээр 20 тооны хурга орж ирсэн. Тэгээд манай хоньтой хамт бэлчсэн. Тэгээд өдөр хониноос тасраад явчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд би хургаа эрж явж байгаад хойд нуруун дээрээс дурандсан чинь гэрээсээ зүүн тийш мотоцикльтой давхиад явчихсан. Тэгсэн чинь Сэнгээ гэдэг айлын хойд жалганд шувуу эргээд байхаар нь очсон чинь хонины 4 шийр гэдэс дотортой нь хаячихсан байсан. Би эргэж гэртээ харьж утсаараа сумын цагдаа руу ярьсан. Тэгээд цагдаа ирээд гэдэс дотор байсан газарт очиж үзсэн. Тэгээд маргааш нь сумын цагдаа танай хонь, ямааг авсан байна гэж хэлсэн. миний 2 ямаа, 2 хонины хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн үед ахынд очиход ах түүний эхнэр эгч гэртээ байгаагүй. Малаа хайгаад явчихсан байсан. Би гэрт нь айраг уугаад сууж байтал ах эгч хоёр шуудай барьчихсан ирсэн. “Хальтийн эх” гэх газар жалганд манай хонийг нядлаад гэдэс 4 шийрийг нь нь хаяад, шуудайг нь хажууд нь хаячихсан байна. Тэгэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. ах надаас утас чинь байна уу, хоёулаа хамт яваад зургийг нь авмаар байна гэсэн. Тэгээд бид хоёр хамт малын гэдэс 4 шийр хаясан жалганд очоод зургийг нь өөрийн Самсунг-7 маркийн гар утсаар дараад ахынд очиж ярилцаж байгаад цагдаад мэдэгдэхээр болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... таньдаг болоод 7-8 жил болж байна. ******* нь эхээс 5-уул. Айлын 2 дахь хүүхэд. Дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Аав нь нас барсан. Ээж нь Хайрхандулаан сумын 1 дүгээр багт ганцаараа амьдардаг. Ах, дүү нар нь бүгд тусдаа гарчихсан. Эхнэр 2019 онд танилцаад хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Цэргийн алба хаагаагүй. Сургуульд огт сурч байгаагүй. Мэргэжил боловсролгүй хүн. ******* нь зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй хүн. Бусадтай эв найрамдалтай харилцаатай. Нутгийн хүмүүст нэр хүнд сайтай хүн байгаа юм. Би *******ээр малаа маллуулаад 7-8 жил болж байна. Би сард 400000 төгрөгийн цалин өгдөг. Манай малаас алдаж дутааж байсан удаагүй. Уг нь их итгэлтэй хүн байгаа юм. Яагаад ийм хэрэг хийх болсныг нь гайхаад л байна.” /хх-ийн 55 хуудас/,

 Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед хонин дээрээ очсон чинь манай хонинд 20-иод тооны хонь, хурга, ямаа ирээд нийлчихсэн байсан. Тэгэхээр нь би орой мал хотолсны дараа манай хонинд нийлсэн айлын хониноос 2 хонь, 2 ямааг төхөөрөөд гэдэс дотор толгой, шийрийг нь гэрээс зүүн тийш 2 км орчим газар аваачиж жалганд булсан. Тэгээд 2 ямааны махыг нь идчихсэн байсан. 2 хонины махыг нь гэрт авдарт байсныг нь сумын цагдаа хурааж авсан. Тухайн хонь хэний эзэмшлийн хонь байсныг мэдээгүй. Үлдсэн 16 тооны мал нь манай хониноос тасраад явчихсан байсан. Манай хонинд 1 хурга үлдсэн байсныг аваад явсан. Манайх махгүй болчихоод бусдын малыг төхөөрөөд идчихсэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №08 дугаартай “... Эр хонь 150000 төгрөг, эм төлөг 120000, эр ямаа 130000 төгрөг, эм ямаа 90000 төгрөг, бүгд 490000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-35-36 хуудас /,

Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №11 дугаартай “... Хурга 50000 төгрөг, нийт 800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 хуудас /,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас /,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 хуудас /,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 хуудас/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас /,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 17-19 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 57 хуудас/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66-70, 72 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

Улсын яллагч С.Баярчимэг шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн 20 тооны бог буюу олон тооны малыг хулгайлж 1290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын 2 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 23, 50 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр 19-ний өдрийн 17 цагийн үед манай мал тасарсан байсан гэж мэдүүлдэг.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэсэн зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлт тус тус гаргасан. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.*******ийг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* өмчлөлийн 20 тооны бог буюу олон тооны малыг хулгайлж 1290000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* “...Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ийн гэрт очоод манайхаас хурга, хонь дутуу байна, харагдсан уу гэж асуусан. Тэгсэн чинь өчигдөр манай хонинд үүрээр 20 тооны хурга ирж нийлсэн. Тэгээд манай хоньтой хамт бэлчсэн. Өдөр хониноос тасраад явчихсан байсан гэж хэлсэн”, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...манай хонинд 20-иод тооны хонь, хурга, ямаа ирээд нийлчихсэн байсан. Тэгэхээр нь би орой мал хотолсны дараа манай хонинд нийлсэн айлын хониноос 2 хонь, 2 ямааг төхөөрөөд гэдэс дотор толгой, шийрийг нь гэрээс зүүн тийш 2 км орчим газар аваачиж жалганд булсан. Тэгээд 2 ямааны махыг нь идчихсэн байсан. 2 хонины махыг нь гэрт авдарт байсныг нь сумын цагдаа хурааж авсан. Тухайн хонь хэний эзэмшлийн хонь байсныг мэдээгүй. Үлдсэн 16 тооны мал нь манай хониноос тасраад явчихсан байсан” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч ******* хохирогч ******* 20 тооны бог малыг нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нарийн гэх газар өөрийнхөө хонинд ирж нийлсэн хохирогч ******* өмчлөлийн 2 хонь, 2 ямааг шунахайн сэдэлтээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч ******* “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед би бэлчээр дээр хонин дээрээ очоод малаа бүртгэсэн чинь 16 тооны хурга, 2 хонь, 2 ямаа байхгүй байсан. Тэгэхээр нь би ойр хавийн айлуудаар эрэлд гарсан чинь олдохгүй байсан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ийн гэрт очоод манайхаас хурга, хонь дутуу байна, харагдсан уу гэж асуусан. Тэгсэн чинь өчигдөр манай хонинд үүрээр 20 тооны хурга ирж нийлсэн. Тэгээд манай хоньтой хамт бэлчсэн. Тэгээд өдөр хониноос тасраад явчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд би хургаа эрж явж байгаад хойд нуруун дээрээс дурандсан чинь гэрээсээ зүүн тийш мотоциклтой давхиад явчихсан. Тэгсэн чинь Сэнгээ гэдэг айлын хойд жалганд шувуу эргээд байхаар нь очсон чинь хонины 4 шийр гэдэс дотортой нь хаячихсан байсан. Би эргэж гэртээ харьж утсаараа сумын цагдаа руу ярьсан. Тэгээд цагдаа ирээд гэдэс дотор байсан газарт очиж үзсэн. Тэгээд маргааш нь сумын цагдаа танай хонь, ямааг авсан байна гэж хэлсэн. миний 2 ямаа, 2 хонины хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/, Гэрч “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн үед ахынд очиход ах түүний эхнэр эгч гэртээ байгаагүй. Малаа хайгаад явчихсан байсан. Би гэрт нь айраг уугаад сууж байтал ах эгч хоёр шуудай барьчихсан ирсэн. “Хальтийн эх” гэх газар жалганд манай хонийг нядлаад гэдэс 4 шийрийг нь нь хаяад, шуудайг нь хажууд нь хаячихсан байна. Тэгэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. ах надаас утас чинь байна уу, хоёулаа хамт яваад зургийг нь авмаар байна гэсэн. Тэгээд бид хоёр хамт малын гэдэс 4 шийр хаясан жалганд очоод зургийг нь өөрийн “Самсунг-7” маркийн гар утсаар дараад ахынд очиж ярилцаж байгаад цагдаад мэдэгдэхээр болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, Гэрч “... таньдаг болоод 7-8 жил болж байна. ******* нь эхээс 5-уул. Айлын 2 дахь хүүхэд. Дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Аав нь нас барсан. Ээж нь Хайрхандулаан сумын 1 дүгээр багт ганцаараа амьдардаг. Ах, дүү нар нь бүгд тусдаа гарчихсан. Эхнэр 2019 онд танилцаад хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Цэргийн алба хаагаагүй. Сургуульд огт сурч байгаагүй. Мэргэжил боловсролгүй хүн. ******* нь зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй хүн. Бусадтай эв найрамдалтай харилцаатай. Нутгийн хүмүүст нэр хүнд сайтай хүн байгаа юм. Би *******ээр малаа маллуулаад 7-8 жил болж байна. Би сард 400000 төгрөгийн цалин өгдөг. Манай малаас алдаж дутааж байсан удаагүй. Уг нь их итгэлтэй хүн байгаа юм. Яагаад ийм хэрэг хийх болсныг нь гайхаад л байна.” /хх-ийн 55 хуудас/, Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63- 64 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №08 дугаартай “... Эр хонь 150000 төгрөг, эм төлөг 120000, эр ямаа 130000 төгрөг, эм ямаа 90000 төгрөг бүгд 490000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-35-36 хуудас /, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 хуудас/, Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б.*******ийн гэрт нэгжлэг хийж, 3 ширхэг хонины хаа 3 ширхэг, хонины гуя 3 ширхэг, хонины хүзүү 3 ширхэг, хонины сүүл 1 ширхэг, нурууны мах 2 ширхэг, бусад жижиглэсэн мах 7 ширхэг, нийт 18 ширхэг маханд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 хуудас/, Хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 17- 19 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 57 хуудас/,

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д., гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Улсын яллагч С.Баярчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авагдсан хонины 3 ширхэг хаа, хонины гуя 3 ширхэг, хонины хүзүү 2 ширхэг, хонины сүүл 1 ширхэг, нурууны мах 2 ширхэг, бусад жижиглэсэн мах 7 ширхэг, хонины нэхий 1 ширхэг зэргийг устгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан тодорхойлолтууд зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. Шүүгдэгч нь хохиролд 490000 төгрөгийг хохирогчид төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч Д. нь хохиролд 490000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэйнөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд шүүгдэгч *******д хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 490000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хонины гуя 3 ширхэг, хонины хаа 3 ширхэг, хүзүү 2 ширхэг, сүүл 1 ширхэг, нурууны мах 2 ширхэг, жижиглэсэн мах 7 ширхэг, хонины нэхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 2. Шүүгдэгч овгийн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 490000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хонины гуя 3 ширхэг, хаа 3 ширхэг, хүзүү 2 ширхэг, сүүл 1 ширхэг нурууны мах 2 ширхэг, жижиглэсэн мах 7 ширхэг, хонины нэхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,     ШҮҮГЧ              Д.ЦЭЦЭГЭЭ