Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

  

 

 

 

 

2022            03          22                                           2022/ШЦТ/288

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

хохирогч А.Ц, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, А.Ариунаа,

иргэний хариуцагч Н.О, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

гэрч Ц.Бямбадорж,

гэрч Б.Мөнхчимэг, түүний өмгөөлөгч Б.Солонго,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан эрүүгийн 201625030556 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Д.Ц/регистрийн дугаар /, 1979 оны 6 дугаар сарын 20-нд Булган аймгийн Бугад суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “       ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

2. Монгол Улсын иргэн, У.Г/регистрийн дугаар /, 1977 оны 10 дугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “  ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Д.Ц, У.Г нар нь бүлэглэн, иргэн Д.Ц“Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань Эрхүүд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авсан, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 11 тоот, нэг давхрын үйлдвэр үйлчилгээний байр, 62.000.000 төгрөгийн хадгаламж зэргийг нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Сидан” ХЗХ-нд барьцаанд тавиулж 299.250.000 төгрөгийг авч залилсан,

          мөн Д.Ц“Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “Сидан” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. Хаан банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө” гэж хуурч, улмаар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Ц эзэмшлийн “Гранд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банканд 260.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч У.Г, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг судлалын шинжээч Х.Баярмаагийн шинжилгээ хийсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №3877 дугаар дүгнэлт, Д.Ц, Д.Ц нарын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээл төлөлтийн баталгааны гэрээ, “Сидан” ХЗХ болон Д.Ц нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №399/10 дугаартай зээлийн гэрээ, “Чандмань эрхүүд” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2014.12.15-ны №08 дугаар тогтоол болон хурлын тэмдэглэл, “Чандмань эрхүүд” ХХК-ийн гишүүн нэмэх тухай хурлын 2014.05.20-ны өдрийн №01 дугаар тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч У.Г, Д.Ц нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц, У.Г нар нь бүлэглэн иргэн Д.Ц“Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань Эрхүүд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авсан, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө” гэж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 11 тоот, нэг давхрын үйлдвэр үйлчилгээний байр, 62.000.000 төгрөгийн хадгаламж зэргийг нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Сидан” ХЗХ-нд барьцаанд тавиулж 299.250.000 төгрөгийг,

мөн Д.Ц“Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “Сидан” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. Хаан банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө” гэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Цэзэмшлийн “Гранд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банканд 260.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Д.Ц, У.Г нарын бүлэглэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г мэдүүлсэн: “Би ямар үндэслэлээр энэ хэрэгт холбогдоод байгаагаа ойлгодоггүй. Миний эзэмшлийн Хаан банкны 5002235065 тоот дансанд Д.Ц-иас 299.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Би Д.Цэцэгдарийг манай компанийн хөрөнгө оруулагч гэж ойлгодог. Энэ мөнгийг ямар санаа зорилготой компанийн данс руу биш, миний данс руу хийснийг ойлгохгүй байна. Ямар санаа зорилго байсныг мэдэхгүй. Д.Ц манай компанийн хувьцаа эзэмшигч, тийм болохоор Д.Ц өөрөө энэ хариуцлагыг хамт үүрэх ёстой. Учир нь би санхүүгийн болон гэрээ, контрактын асуудалд ямар ч оролцоо байхгүй. Гэхдээ “Чандмань Эрхүүд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн нөхцөл байдлыг нэг нэгэнгүй мэднэ. Анх худалдаж авснаас хойш ямар бүтээн байгуулалт, ямар ажлууд хийгдсэнийг тодорхой байгаа. Анх таван хар гэр, хоёр хар нохой л байсан. энэ нь зуун  хувь үйлдвэрийн бичиг баримт байхгүй байсан. Н.О надад ямар материал өгснөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Д.Ц анх хөрөнгө оруулалт хийхдээ нэмж хөрөнгийн шаардлага гарвал нэмж олгох боломжтой гэж Д.Цд хэлсэн байдаг. Тийм учраас би Д.Цтай очиж уулзсан. Учир нь 2015-2016 онд барилгын салбарт тоосгоны үнэ унасан. Тухайн үед 50 төгрөгөөр тоосго хийгээд, 70 төгрөгөөр зарагдах хэмжээний зах зээлийн ханштай байсан. 70 төгрөг зарагдахаа болилоо гэхэд ийм байр байдалтай боллоо гэж хөрөнгө оруулагчид хариуцлагынхаа хувьд очиж хэлээд уулзсан. Д.Ц надад 2015 онд “Сензо” гэх хөрс шинжилгээний компанийн хүн нь манай найз гээд хүмүүсийг авчраад Налайхын тоосгоны үйлдвэрт хөрс, усны шинжилгээ авсан. Нүүрстэй гэж тогтоосон. Энэ компанийн 70 хувийг өөртөө шилжүүлэх, тэгсэн тохиолдолд мөнгө төгрөгөөр дутахгүй, ашиг аваад явах боломж байна гэж Д.Ц надад хэлсэн. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг би мэдэхгүй, миний хийж чаддаг ч зүйл биш. Гэр бүлийн маань хүн Монгол Улсдаа бүтээн байгуулалт хийе, үйлдвэр, үйлчилгээ ажиллуулъя гэж хичээж байхад би хойшоо сууж чадаагүй юм. Машиныг нь бариад явдаг байсан. Д.Ц, Д.Ц хоёр юу ярьдаг байсныг би мэдэхгүй. Д.Цэцэгдарийг мөнгө хэрэгтэй байна, мөнгө байхгүй бол тоосго өгөөд явуулаач гээд машин явуулахаар нь тоосго ачаад явуулж байсан. Ажил, үйл ажиллагааныхаа талаар хөрөнгө оруулагчдаа танилцуулахыг буруу гэж бодохгүй байна. Бид хоёрыг хооронд нь муудалцуулах, хэрэлдүүлэх үйл ажиллагаа байнга гарч ирээд байгаа би гайхдаг. Д.Цоруулсан хөрөнгө оруулалт маш тодорхой байгаа. 100.000.000 төгрөгийг үйлдвэрт зарцуулсан. Дээрээс нь нэмээд зөндөө мөнгө орсон. Би тодорхой мэдэхгүй байна. Тендерийн мөнгөнөөс аваад өгч байсан, бичиг баримтын бүрдэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэл, тоног төхөөрөмж зэрэг технологийн зааварчилгаа гэх зүйл байгаа. Ажилчдын ажлын байр, мэргэжлийн хяналтаас заасан журмын дагуу байх ёстой. Инженер, техникийн ажилчдын байр байх ёстой. Н.Оээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны газраас хүрч ирж хааж байсан. Урт нэртэй хуульд заасан байршилд манай үйлдвэрийг давхацсан учраас үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байдаг. Байгаль орчны үнэлгээ, маршрутын зураглал хийлгүүлсэн. Давхцалтай хэсгийг нь хасуулах хүсэлтийг гаргаж байсан. Ингэснээр үйлдвэрийн хэмжээний бичиг баримттай болгосон. Менежментийн төлөвлөгөөг 8.400.000 төгрөгөөр баталдаг. Олборлолтыг шинэчилсэн. Уулын ажлын төлөвлөгөө 32.000.000 төгрөг болсон. Би залилах, бусдыг хуурч мэхлэх үйлдэл хийгээгүй. Санхүүгийн асуудлыг мэдэхгүй байна...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлсэн: “Бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг ойлгохгүй байна. Гэтэл хохирогч Д.Цхувьд “Сидан” хадгаламж зээлийн хоршооноос “Чандмань Эрхүүд” тоосгоны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гээд зээл авсан байдаг. Энэ нөхцөл байдлаар миний бие бодит байдлыг Д.Цтанилцуулж байсан нь харагдана. Д.Цямар үл хөдлөх хөрөнгө нь Д.Ц миний нэр дээр шилжсэн нь ойлгомжгүй. Залилан мэхэлж, бусдын эзэмшил ашиглалтад байгаа хөрөнгийг шилжүүлж авсан гэж бичсэн байна. Д.Цямар нэгэн эд хөрөнгө шилжиж ирээгүй. Анх надад нотариатаар итгэмжлэл хийж өгч байсан. Нотариатаар зарж борлуулах болон барьцаанд тавьж болно гэсэн захиран зарцуулах эрхийг олгож, итгэмжлэл хийсэн. Гэвч би энэ итгэмжлэлээр өөрийн нэр дээр шилжүүлсэн өмчлөлийн хөрөнгө байхгүй. Өмчлөх эрх нь Д.Цөөрийнх нь нэр дээр байгаа. Д.Ц-иас 299.000.000 гаруй төгрөгийг 2.9 хувийн хүүтэй мөнгө зээлсэн, хоорондоо ярилцаж тохиролцоод зээлийн гэрээ хийж авсан. Энэ гар бичмэлээр нотлогдож байгаа. Залилсан зүйл байхгүй. Тухайн оныхоо 11 дүгээр сараас төлөлт хийж эхэлсэн. Зарим тохиолдолд дансаар болон бэлнээр өгсөн. Баримтыг нь хэрэгт хавсаргасан. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 299.000.000 төгрөг авч, үүнээс 136.000.000 төгрөгийг дансаар төлсөн. Баримт нь хэрэгт байгаа. 2016 он гэхэд төлөлт хийгээд 141.000.000 төгрөг болгосон байдаг. Үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 131.010.643.84 төгрөгийг 2016 онд төлсөн. 2018 он гэхэд уг зээлийн төлбөрт нийтдээ 196.722.051.42 төгрөгийг төлсөн. 2019 он гэхэд уг зээлийн төлбөрийн үндсэн зээлээс 241.000.000 төгрөгийг төлсөн байсан. 196.000.000 төгрөгийг үндсэн зээл, хүүгийн төлбөрт төлсөн. 2019 оны 4 дүгээр сард үндсэн зээлээс 40.000.000 төгрөг төлсөн байгаа, Хаан банкны зээлээс нийт 101.000.000 төгрөг төлсөн байна. Энэ зээлийн төлбөрийг дуусгаж, Д.Цбарьцаа хөрөнгийг сулласнаар, эргээд Д.Ц нь “Чандмань Эрхүүд” ХХК-ийн бэлэглэлийн гэрээгээр өгсөн 30 хувийн хувьцааг чөлөөлөхөөр гар бичмэл үйлдсэн. Гар бичмэлийг анхны бид нарын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээр гэж ойлгодог. Д.Ц-иас нуусан болон энэ хүнийг ямар нэгэн байдлаар төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Бүх зүйлийг үнэнээр ярьдаг байсан. Энэ хугацаанд Д.Ц “Чандмань Эрхүүд” ХХК-ийн Санхүүгийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хариуцаж ажиллаад, Тоосгоны үйлдвэр ажиллаж байхад ажилчидтай очиж уулзалт хийж, 2 удаа байсан. Д.Ц 2015 оны 12 дугаар сард “Чандмань Эрхүүд” тоосгоны үйлдвэрийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, өөрийнхөө найзын ресторанд ажилчдыг цуглуулж, тэмдэглэж байсан. Эдгээр зүйлсийг харахад Д.Ц энэ хугацаанд “Чандмань Эрхүүд” ХХК-д хамааралтай, Санхүү,  хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэж, уналт босолтыг хамтдаа туулна гэж ярьдаг байсан. Хаан банкнаас зээл авах хүсэлт гаргахдаа Чандмань Эрхүүд ХХК-ийн Санхүү, хэлтсийн дарга гэж анкетаа бөглөж өгсөн байдаг. Мөн компанийн 30 хувийг эзэмшиж байгаагийн хувьд зээлийн 30 хувийг төлнө гэсэн гэрээтэй. Хоёр талаас тохиролцож, Д.Ц нь түрээсийн гэрээгээр төлнө, миний хувьд “Чандмань Эрхүүд” ХХК-ийн хийсэн тоосгоноос болон Ундрал Буд ХХК-ийн тендерийн мөнгөнөөс хүүг төлнө гэж гэрээ хийж байсан. Хоёр тал үүрэг хүлээж, гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Д.Ц нь нас биед хүрсэн, эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаангүй, дээд боловсролтой, хууль эрх зүйн хувьд мэдлэгтэй хүн байдаг. Д.Цэцэгдарийг хуулийн  хүрээнд ойлгож, гэрээ контрактад гарын үсэг зурсан гэж боддог. Би Хаан банкны зээлийг цаг хугацаанд нь 2016 оноос эхлэн төлж байсан. Компанийг хариуцаад, хувьцаа эзэмшээд явж байгаа хүний хувьд хоёрдогч хувьцаа эзэмшигчээ Цагдаагийн байгууллагад өгснийг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагад өгсөн цагаас хойш “Чандмань Эрхүүд” ХК-ийн үйл ажиллагаа зогссон. Миний бие Хаан банканд хариуцлага хүлээгээд өөрт оногдсон 70 хувийн зээлийг төлсөн. Одоогийн байдлаар 236.722.051.42 төгрөгийг Хаан банканд төлсөн. Үндсэн зээлээс 101.000.000 төгрөг дутуу байгаа. Би дансандаа энэ 101.000.000 төгрөгийг бэлэн болгосон. Гэрээ контрактынхаа үүргийг биелүүлнэ гэж боддог. Д.ЦЭцэгдарийг аман хэлэлцээрээ тохиролцсон асуудлыг биелүүлсэн тохиолдолд Хаан банкны үлдэгдэл 101.000.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 299.000.000 төгрөг шилжиж орж ирсэн, гэтэл би 2014 оны 11 дүгээр сарын 23-аас 8.700.000 төгрөгийн хүүгийн зээлийг төлж эхэлсэн. Боломжтой үедээ бүтнээр нь, боломжгүй үедээ хуваагаад өгч байсан. Энэ хүн надаас бэлнээр 20.000.000, 15.000.000 төгрөгүүдийг авсан байгаа. Миний бие Хаан банкны зээлийг хэвийн төлөөд явж байсан. Бэлнээр авсан мөнгөний жагсаалтыг баримтаар гаргаж өгсөн. Хэвийн байдлаар төлөлт хийгээд явж байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг ойлгохгүй байна. Би бодит байдлыг нуусан бол Д.Ц “Чандмань Эрхүүд” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшихгүй, “Сидан” хадгаламж зээлийн хоршоонд “Чандмань Эрхүүд” ХХК-д хөрөнгө оруулалт хийх гэж байна гэсэн материал бүрдүүлж өгөхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хүүхдээ төрүүлэх гээд эмнэлгийн орон дээр байхдаа хүртэл зээлийн төлөлтийг хийж, цаг тухай бүрт нь зээлийг нь төлж байсан. Энэ хугацаанд өөрөө данс ашиглах боломжгүй учраас хүний данс руу мөнгөө хийгээд зээл төлдөг. Миний дансыг битүүмжилсэн, ажиллах бүх нөхцөлийг хаасан. Би ямар ч цаг үед зээлийг төлсөөр ирсэн. Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн болгосон. 2016 онд 141.000.000 төгрөг, 2018 онд 196.000.000 төгрөг, 2019 онд 40.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Надаас 8.2 сая төгрөгөөр хүү, дээр нь урамшуулал авна гэж хэлж байсан. Ээж, дүүгээ алдаад хэцүү байх үедээ хүртэл зээлээ төлөөд, шүүхийн дуудсан цагт ирж байсан. Цагдаагийн байгууллагад өгч байхад нь би банканд 115.000.000 төгрөгийг зээлийг төлсөн байсан. “Чандмань Эрхүүд” ХХК-ийн төлөө жирэмсэн байхдаа гэр бариад тоосго хийгээд явж байсан. Өөр сэдэл, санаатайгаар намайг цагдаад өгсөн гэж боддог. Хүн чанар, хүний сэтгэл гэдэг зүйл байхгүй болсон байна. Өгсөн мөнгийг маань өгөөгүй мэтээр ярьж, гүтгэж байгаад харамсалтай. Д.Цнэг ч хөрөнгө миний нэр дээр байхгүй. Өөрийнх нь өмчлөлд байгаа. Д.Ц Чандмань-Эрхүүд ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг. Хувьцааны асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд 30 хувийн зээлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Зээлийн гэрээний хариуцлагаа хүлээгээд зээлээ төлөөд явж байна...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ц мэдүүлсэн: “2012 оны сүүлээр Хандаа гэх найзаараа дамжуулж танилцсан. Батлан хамгаалах яамны тендерт оролцдог, нэлээн мөнгөний эргэлттэй бизнес хийдэг ашигтай бизнестэй гэж ярьж байсан. 2013 оны 2 дугаар сарын дундуур машинаа сольж байгаа 11.000.000 төгрөг надаас зээлсэн байдаг. Тэрийгээ 4 дүгээр сард төлсөн. Тэр нь Жи-500 гэх машин байдаг. Жи-500 гэх машиныг надаас авсан зээлээрээ урьдчилгаа төлөөд авсан байдаг. Гэхдээ нэр дээрээ шилжүүлээгүй. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 5 дугаар сараас эхлэн У.Г бенз-500 машинтай явж байхдаа зогсоод намайг суулгасан. Би үйлдвэр авч байгаа гээд 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, зузаан материал үзүүлсэн. Урьдчилгааг нь төлчихсөн байгаа гэж байсан. Үйлдвэрээ ажиллуулж байгаа гээд яриад байхаар нь итгэл үнэмшил төрсөн. Д.Ц 9 дүгээр сарын дундуур үйлдвэрээ авах гэж  гэсэн чинь мөнгө дутаад шилжүүлж чадахгүй байна, 700.000.000 төгрөгийг төлчихсөн гэж Хандаад хэлсэн байдаг. Тэгээд Д.Ц ирээд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ, мөн 200.000.000 төгрөгийг бэлнээр, 2500 мянган тоосгыг 700.000.000 төгрөгөөр тооцож төлсөн гэх тамгатай бичиг үзүүлэхээр итгэсэн. Гранд плазагийн оффис хоёр хүний өмчлөлд байдаг. Би хүнтэй эзэмшиж байгаа, мөнгийг нь төлчихсөн гэж хэлэхэд Д.Ц “би хөөцөлдье” гэж хэлээд гадаад яамны консулаар яваад бичиг баримтыг хөөцөлдсөн. Нөгөө хүн нь Японоос бичгээ явуулаад мөнгөө авсан учир Д.Ц, Д.Ц гэж гарсан. 10 дугаар сард энэ хоёр надтай хамт Сидан хадгаламж зээлийн хоршоон дээр очсон. Тоосгоны үйлдвэрийн ашиг тооцоо, үйл ажиллагааг мэдэхгүй. Энэ хоёрын 300.000.000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд хүүгийнхээ нэрийг оруулсан. “Сидан” ХЗХ нь нэг хүн дээр 125.000.000 төгрөгийн зээл гардаг. Хадгаламжаа барьцаалаад 50.000.000 гаруй төгрөг гарна. Үлдэгдэл мөнгөнд нь хоёр хөрөнгө барьцаалахаар боллоо гэхэд зүгээрээ гэсэн. Зээлийн гэрээ батлагдлаа гээд над руу утасдахаар нь У.Г, Д.Ц хоёр надтай яваад, тэр өдрөө У.Г “Сидан” хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэж орсон баримт нь хэрэгт байгаа. 10 дугаар сарын 23-ны өдөр Сидан хадгаламж зээлийн хоршоонд очоод, хажуу талын кафед нь У.Г гаднаас 2 хуудас зээлийн гэрээ авч орж ирээд, хоёулаа энийг нөхөж бичээд зээлийн гэрээ байгуулъя гээд У.Г бичсэн. 08 сарын хугацаатай зээлнэ, тоосгоо хийчихвэл, 08 сарын дотор дор нь төлнө гэж хэлсэн. Тэгээд У.Г 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэрээ хийсэн. У.Г гэрээнийхээ ард талд өөрийнхөө дансны дугаараа бичсэн. Түүнээс би У.Гийн Хаан банкны дансны дугаарыг мэдэхгүй. “Сидан” ХЗХ-оос зээлийн шимтгэл гээд 750.000 төгрөг суутгаад, 299.250.000 төгрөг 23-ны өдөр миний дансанд орчихсон байсан. У.Г надад үйлдвэрийн захирал болж байгаа юм, хариуцлагыг нь би хариуцна гэж хэлээд надтай гэрээ хийсэн. Энэ гэрээ нь гуравдугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудаст байгаа. Би шагналын мөнгө авна гэ хэлээгүй, өөрөө л надаар зээл авч өгч тусалж чинь хүүг нь төлье, 50.000.000 төгрөгийг бид хоёр танд шагнал болгож өгнө гэж хэлсэн. Хүү бид хоёр гэрээ байгуулаад 125.000.000, 125.000.000 төгрөг, дээр нь би хадгаламжаа барьцаалж, нийт 299.250.000 төгрөгийн зээл авсан. 23-ны өдөр У.Гтэй гэрээ байгуулсан учраас 24-ний өдөр 11 цаг өнгөрч байхад У.Г над руу залгаад 299.250.000 төгрөгийг миний бичиж өгсөн данс руу шилжүүлчих, бид нар үйлдвэрээ шилжүүлж авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд 25-ны өдөр гэрээ хийсэн байдаг. 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь хүнд үзүүлж, итгэл үнэмшил төрүүлэх, 700.000.000 төгрөгийн төлсөн гэх баримт нь хүний итгэлийг төрүүлэхийн тулд хуурамч хоёр бичиг хийсэн байдаг. Би хоёр үл хөрөнгөө барьцаалаад зээл авчихсан, баталгаа болгож надад юу өгөх юм бэ гэхэд үйлдвэрээ 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай гэж хэлээд 300.000.000 төгрөгийн хувьцааг барьцаанд өгье гэж хэлж байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн компани нь 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай байсан, би сүүлд мэдсэн. Намайг 300.000 төгрөгийн дүрмийн санд оруулчхаад, миний хөрөнгийг барьцаалж, 300.000.000 төгрөгийг завшсан байдаг. 10 дугаар сарын 25-ны өдөр Н.От 200.000.000 төгрөгийг нь өгөөд, 100.000.000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй. Зээл авснаас хойш 5-6 хоногийн дараа энэ хоёр Хятад руу явсан байдаг. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У.Гөөс хүүний мөнгө гэж 8.700.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 2014 оны 2 сард надад хэлэхдээ “бид хоёр банкнаас зээл хөөцөлдөж байгаа үйл ажиллагаа эхлэхээс өмнө таны мөнгийг төлнө” гэж хэлсэн. Өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр надаас авсан зээлийн мөнгөөрөө үйлдвэр авсан байдаг. 2014 оны 2 сараас эхлээд энэ хоёр банкнаас зээл хөөцөлдөж байгаа, таны мөнгийг үйлдвэр ажиллаж эхлэхээс өмнө төлчихье, Капитал банкнаас 500.000.000 төгрөгийн зээл хүссэн. Тэгээд энэ хоёр өрөөгүй гээд банкны хүмүүсийг машин дотор хүлээж авалтаа биш, Гранд плазагийн өрөөгөө түр хэрэглүүлээч гэсэн. Энэ хоёр нэг ч төгрөг түрээсийн төлбөрт төлөөгүй. Банкны хүмүүсийг ирэхэд оффистоо байхгүй бол итгэл үнэмшил төрөхгүй гэж хэлээд Гранд плазагийн өрөөнд энэ хоёр байсан. Манай хажуу талын түрээслэгч гомдол гаргасан учраас би ганц удаа орсон. 2013 оны 10 дугаар сард дүрмийн сангийн 30 хувийг 300.000.000 төгрөгийн хувьцаанд оруулж байна гэсэн боловч оруулаагүй. 700.000.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн гэх бичиг нь хуурамч байсан.  Мөрдөн байцаалтын явцад 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн гэрээн дээрээ урьдчилгаа 200.000.000 төгрөг төлсөн гээд бичсэн байсан. Энэ хоёр өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргаагүй, энэ үйлдвэрийг миний мөнгөөр шилжүүлж авсан. Бенз машиныхаа үлдэгдэл мөнгийг надаас зээл авсны дараа төлсөн байдаг. У.Г, Д.Ц хоёр 2014 оны 3 дугаар сараас эхлээд баахан банк руу зээл хөөцөлдөж бүх банк руу зээлийн материал өгсөн байдаг. Намайг Гранд плаза дээр явж байхад Д.Ц хоёулаа зээлэнд оръё, Хаан банкнаас зээл авна, Монгол банканд танилаараа яриулчихсан байгаа. Мөнхчимэг гэх эдийн засагчтай нь оройгоор банканд нь ордог ч  гэх байдлаар ярьдаг байсан. Хэрвээ энэ зээл бүтэхгүй бол бид хоёр үйлдвэрээ ажиллуулж чадахгүй гэж хэлсэн. 5 дугаар сарын 20-ны өдөр намайг тухайн компанидаа хамааралтай болгох гээд 30 хувийн хувьцааны бэлэглэлийн гэрээ хийсэн байдаг. Миний хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавихгүй бол энэ зээл гарахгүй учраас намайг компанидаа хамааралтай болгосон. 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр энэ хоёр мөнгөгүй байсан. Хятад ирж байгаа, ажлын байр барихгүй бол болохгүй нь гээд, миний хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа дуусаад, надад Сидан ХЗХ-оос 9.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Тэр мөнгийг Д.Ц ажилчдын байр барина гээд авсан. Тэгээд ажилчдын байр барьсан. Тэр баримтыг би хавтаст хэрэгт өгөөгүй. Хаан банкнаас зээл авахдаа 1, 2 сарын өмнө Хятад руу явахдаа машинаа барьцаалаад “Чоно финанс” банк бус санхүүгийн байгууллагаас авсан байдаг. Тэр зээлээ Хаан банкны 7 дугаар сарын 16-ны өдөр гарсан зээлийн мөнгөнөөс маргааш өглөө нь Чоно финанс банк бус санхүүгийн байгууллага руу 37.000.000  гаруй төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ талаар Чоно финанс банк бус байгууллагын нягтлан бодогчийн мэдүүлэгт байгаа. Мөн тэндээс квошийн үнэ 35.000.000 төгрөг гэх мэтээр гарсан. Сидан хадгаламжийн зээлийн хоршоонд 134.433.000 төгрөгийг Баасанжаргал гэх зээл чөлөөлдөг хүнээс шилжүүлсэн байдаг. Гэхдээ А.Ц төлсөн зүйл биш. Тэгээд 7 дугаар сарын 16-ны өдөр Сидан хадгаламж зээлийн хоршооноос миний гэрчилгээг суллаж өгсөн.  У.Г Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газарт таньдаг хүнтэй учраас өдөрт нь барьцаанд бүртгүүлнэ гээд бүртгүүлж байсан. 7 дугаар сарын 16-ны өдөр Гранд Плазагийн гэрчилгээг барьцаанд тавьсан. Тэр өдөртөө 136.000.000 гаруй төгрөгийг Баасанжаргалын дансанд хийсэн байдаг. Шагнал нь 2.000.000-3.000.000 төгрөг байсан юм байлгүй. Хаан банкныхаа зээлийн данснаас Баасанжаргалын дансанд шилжүүлсэн байдаг. Маргааш нь У.Г өөрийнхөө 37.000.000 төгрөгийн машины зээлийг мөн Хаан банкны зээлийн данснаасаа гаргуулж өгсөн байдаг. 260.000.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг квошын зээлэнд төлсөн байсан. Ингээд 200.000.000 гаруй сая төгрөг  нь зарцуулагдсан байдаг. Үлдсэн 40.000.000, 50.000.000 төгрөгөөр 2014 оны 8 дугаар сард үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн гэж Д.Ц надад хэлсэн. Би хоёр удаа үйлдвэр дээр очсон нь үнэн, 2014 оны 9 дүгээр сарын дундуур Д.Ц “би машингүй байна, У.Г тэнд байгаа, хүүхэдтэйгээ гурвуулаа ямар үйлдвэр авсныг нэг удаа ч гэсэн хараач” гэхээр нь би машинаараа Д.Цыг үйлдвэр рүү нь хүргэж өгсөн. Тэгэхэд хэдэн ажилтантай байж байсан. 10 дугаар сараас нь Сидан хадгаламж зээлийн хоршооноос зээлээ төлөхгүй өчнөөн сар боллоо гэхэд У.Г, Д.Ц хоёр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилга, байгууламж хариуцсан Эрдэнэжаргал гэх хүн манайхаас тоосго авсан, тэр нь Сангийн яамаар дамжигдаж шилжих юм гэж хэлж яваад 2014 оны дуустал худлаа ярьсан. 2015  оны 1 дүгээр сарын 5-нд У.Г над руу утасдсан, тэгээд Д.Ц энэ үйлдвэрийг чинь хуурч авсан, би тань дээр очиж уулзъя гэсэн, цаана нь Д.Ц Цагдаагаар яваад юу ч олж олдоохгүй гээд орилоод байсан. У.Г надтай ирж уулзахдаа “бид хоёр таныг залилсан, танаас авсан 200.000.000 төгрөгийг Н.От өгөөд үйлдвэрээ шилжүүлж авсан, үлдэгдлээр нь бага сага өр төлбөрөө хаагаад хувьдаа хэрэглэсэн, энэ үйлдвэр чинь яг үнэндээ таны үйлдвэр юм шүү гэж хэлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны эдийн засагч Мөнхчимэг над руу утасдаад нөгөө хоёр чинь Хаан банкнаас авсан зээлийнхээ хүүг төлөхгүй байна, энэ хоёр утсаа авахгүй байна, хоёулаа гэрт нь очъё гэж ярьсан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны эдийн засагч Мөнхчимэгтэй хамт энэ хоёрын гэрт очсон. Тэгэхэд Төв аймгаас мөнгө орж ирэх гэж байна, би одоо гарах гэж байна У.Г хэлсэн. Миний утсан дээр тэр үеийн бичлэг байгаа. Тэр Хаан банкнаас хууль бус зээл өгсөн байсан. Мөнхчимэг нь яаж авсан гэж хэлэх билээ, манай дээр шалгалт ирчихсэн байгаа гэхэд бид хоёр үл хөдлөх хөрөнгөө зараад 700.000.000 төгрөгийг бүрдүүлээд, Д.Ц-иас 300.000.000 төгрөг аваад 1.000.000.000 төгрөгөөр авсан гэж бичсэн. Тэгээд Мөнхчимэг нь энэ хоёртой хуйвалдаж зээл гаргасан нь нотлогдсон. Зээлийн материал бүрдүүлэхэд Д.Цын компьютероор шивсэн У.Г дээр 236.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгөтэй, өөрөө бас 200.000.000 гаруй төгрөгийн тоног төхөөрөмжтэй, манай Гранд плазагийн оффисыг 700.000.000 төгрөгөөр үнэлээд бид хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гээд баахан зүйлийг компьютероор бичсэн байдаг. Би ямар ч эдийн засгийн боловсролгүй, хэлний хүн юм.  Би яаж “Чандмань Эрхүүд” ХХК-ийн санхүү хариуцсан захирал болсноо ч мэдээгүй, санхүүгийн мэдлэг байхгүй. Д.Ц бүх анкетыг өөрөө бөглөсөн бичиг  нь байгаа. Миний өмнөөс санхүү хариуцсан албан дарга гэж өөрөө бичсэн байдаг. Би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр энэ хоёр хүнд залилуулснаа мэдсэн. 2015 оны 5 дугаар сард Хаан банкнаас дахиад над руу утасдсан. Тэгээд үйлдвэр дээр нь 2 дахь удаагаа очсон. Зээлийн төлөлтийн явцад очиж байсан. Ажилчидтай нь уулзаж байгаагүй. 2013 онд шинэ жилийн арга хэмжээг би зохион байгуулаагүй. Энэ хоёр 2013 онд үйлдвэр авсан гэж баахан баяр тэмдэглэсэн байдаг. Энэ хоёр өөрийнхөө найз болон манай хүү, бид хоёрыг урьсан. Нийт 5 хүн байсан, энэ хоёр ажилчин ч байхгүй байсан. Шинэ жил тэмдэглэж бүгдээрээ нэг сууя, та манайд мөнгө оруулсан юм чинь гээд суусан байдаг. Надад итгэл үнэмшил төрүүлж, хуурамч бичиг баримт үйлдэж, гурван удаагийн үйлдлээр залилсан. Миний хадгаламж зээлсэн мөнгөндөө яваад одоо хадгаламж байхгүй болсон. Одоо 125.000.000 төгрөгийн үлдэгдлийг би сар бүр хүүг нь төлж чадахгүй байсан. Тэгээд 21.000.000 төгрөгийн хүүгийн хуримтлал үүсээд 2016 онд 136.000.000 төгрөгийн гэрээг шинэчилж хийсэн. Түүнээс би 136.000.000 төгрөг авсан юм биш. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг шинэчилж хийсэн гэрээ байдаг. Өнгөрсөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сидан хадгаламж зээлийн хоршооноос 211.000.000 төгрөг надаас нэхэмжилсэн. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкнаас 316.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр очоогүй. Батдорж гэх өмгөөлөгч төлөөлж очсон. Эрүүгийн хэргийг шийдвэрийг хүлээгээд түр хугацаагаар түдгэлзсэн. 40.000.000 төгрөг төлсөн гэдэг нь 2019 оны 5 дугаар сард Солонгосчуудад миний 30 хувийг зарж гэрээ хийсэн байдаг. Тэгээд нөгөө хүмүүс нь 40.000.000 төгрөгийг Д.Цын өмнөөс Хаан банк руу шилжүүлсэн байдаг. Энэ хоёр Солонгос Улсын компанийг 200.000.000 гаруй төгрөгийг залилсан. Энэ асуудал нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаад Солонгос хүмүүс нь одоохон ирээгүй учраас хэрэг сайн шалгагдаагүй байдалтай байгаа...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.О мэдүүлсэн: “Би 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Цд “Пиона Андууд”, “Чандмань Эрхүүд” ХХК-уудын хувьцааг худалдахаар зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээ Чингэлтэй дүүрэгт хийгдсэн. Урьдчилгаа 200.000.000 төгрөг авсан. Гэрээн дээр энэ 200.000.000 төгрөгийг “Пиона Андууд” ХХК-ийн 300.000.000 төгрөгөөс урьдчилгаа 200.000.000 төгрөг өгсөн гэж тусгасан.  “Чандмань Эрхүүд” ХХК дээр нэг ч төгрөг өгөөгүй, үүнийг гэрээн дээр заасан. Гэрээ хийснийхээ 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бил үү 28-нд үйлдвэрээ хүлээлгэж өгсөн. “Пиона Андууд” ХХК болон “Чандмань Эрхүүд” ХХК нь хоорондоо салшгүй холбоотой. Учир нь Чандмань Эрхүүд ХХК нь тоосго хийх шавар үйлдвэрлэдэг А лицензтэй, 25 га газартай, дээр нь баригдсан тоног төхөөрөмжүүд нь “Пиона Андууд” ХХК-ийн өмч, 525.000.000 төгрөгийн хөрөнгөтэй компани байдаг. Компанийн тайлан блансад бүх хөрөнгө нь тусгагдсан байгаа. Энэ хоёр хүнд зарахдаа “Пиона Андууд” ХХК-ийг 30 хувь, “Чандмань Эрхүүд” ХХК-ийг 100 хувь гэж гэрээн дээр зааж өгсөн. Чандмань Эрхүүд ХХК дээр нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас шилжүүлж өгөөгүй байж байтал газар нь өөр хүний дээр учраас банкны зээл гарахгүй гээд байна, газраа шилжүүлж өгөөч гэсэн. Би та хоёроос 100 хувь мөнгөө шилжүүлж аваагүй байж газраа шилжүүлж өгч чадахгүй гэхэд банкны эдийн засагч гэх хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь 850.000.000 төгрөгийн зээл гарна, харин газраа шилжүүлээд өгчих, зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу энэ хоёр хүний гар дээр очихгүй, таны данс руу шууд орно гэж хэлсэн учраас “Чандмань Эрхүүд” ХХК дээр нэг ч төгрөг аваагүй байж шилжүүлж өгсөн. Өнөөдөр би Д.Цтай адилхан хохирогч юм. Би банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байсан. Банк бус санхүүгийн байгууллагын 400.000.000 төгрөгийн хөрөнгийг, олон жил Орос холбооны улсаас наймаа хийж байсан хөрөнгөө оруулаад 750.000.000 төгрөгөөр боссон үйлдвэр юм. Бүгдээрээ нотлох баримтаар нотлогдоно. Пиона Андууд ХХК нь 525.000.000 төгрөг, газрыг нь 100.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ үйлдвэрт хэдэн километрээс тог татсан, барихад нэг сая тоосго орсон. “Пиона Андууд” ХХК, “Чандмань Эрхүүд” ХХК, Н.Оийн гэсэн гурван хөрөнгө яригдаж байгаа.  Тоосго шатаах байгууламж 100 хувь миний нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө юм. “Чандмань Эрхүүд” ХХК-ийн 25 га газар 100 хувь миний нэр дээр байдаг. Тухайн үед “Пиона Андууд” ХХК-ийн миний бие 70 хувийн хувьцааг, Ганболд 30 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Гэрээний үүргээ биелүүлж Д.Ц надад 200.000.000 төгрөг өгсөн. Би авах ёстой хувьцаагаа шилжүүлж, компаниа энэ хүмүүст зараад би урьдчилгаа 200.000.000 төгрөг авсан. Д.Ц энэ мөнгөнийхөө эх үүсвэрийг тендерийн мөнгө орж ирсэн гэж хэлсэн. Хэн нэгнийг залилж авсан гэдгийг мэдэх боломжгүй. Миний хувьд шударгаар авсан мөнгө гэж бодож байгаа. Прокурор хэргийг буруу тусгаарласан. Энэ гэрээ Чингэлтэй дүүрэгт хийгдэж, тэнд мөнгөө өгсөн байхад хэргийг нь буруу тусгаарлаж, ямар ч хамааралгүй Налайх дүүрэг рүү шилжүүлсэн. Мөрдөгч Наранбаатар хоёуланг нь шүүхэд шилжүүлэх саналтай явуулсан байсныг нэгийг нь авч үлдээд, минийхийг Налайх дүүрэг рүү тусгаарлаад одоо хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Адилхан хугацаанд хохирсон хүмүүсийг нэгийг нь хохирогч болгоод, нөгөөг нь иргэний хариуцагч болгосон. Шүүх хуулийг ингэж хэрэглэхгүй байх гэдэгт найдаж байна. Тухайн үед миний бие Д.Оюунгэрэл прокурорт яагаад Налайх дүүрэг рүү шилжүүлж байгаа юм бэ гэхэд Налайх дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэг гэхээр  нь хавтаст хэргээс нь Д.Оюунгэрэл прокурорт харуулж байсан. Хэл ам болж явсаар эргээд Чингэлтэй дүүрэгт ирэхэд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Үүнтэйгээр холбоотойгоор Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан, хариу өгөөгүй. Адилхан цаг хугацаанд хохирсон хоёр хүний нэгнийх нь хэрэг хэрэгсэхгүй болж байна. Амьдралын олон жил бизнес хийсэн эх үүсвэр, бүх хөрөнгөө нэг салбарт оруулаад Д.Цд алдсан. Анх гэрээ хийхэд үйлдвэрийн урьдчилгаа 200.000.000 төгрөг өгсөн. Д.Ц надад нэг ч төгрөг өгөхгүйгээр “Чандмань Эрхүүд” ХХК-ийг шилжүүлээд авчихсан учраас надад дээр шүүхийн шийдвэр гарсан. Би өртэй байсан, миний Чандмань Эрхүүд ХХК-ийг битүүмжлэх гээд байна, чи 30.000.000 төгрөг өгөхгүй бол компанийг чинь битүүмжлэх гээд байна гэсэн. Би нэг ч төгрөг аваагүй компаниа алдахаас айгаад 30.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Энэ хоёр хэргийг нэгтгэж шалгаагүйгээс, хэргийг тусгаарласнаас болоод зарим материал энэ хэрэгт авагдаагүй. 2013 онд энэ хоёр үйлдвэрлэл явуулсан, хоригдлууд авч ажиллуулсан гэж ярьж байна. 2013 онд би үйлдвэрээ ажиллуулсан. Би тоосгоо шинжилгээнд өгсөн, хоригдлуудыг авч ажиллуулсан. Ялтан ажиллуулах гэрээг би хийж, төлбөр мөнгийг төлсөн. Бүгд нотлох баримтаараа хавтаст хэрэгт авагдсан. Энэ хэрэгт байхгүй, хэрийг тусгаарлаад салгаад хаячихсан. Хэдэн жил энэ хэргийн хойноос явж, хэдэн төгрөгийн хүү төлбөр төлсөн нь нөгөө хэрэгт тодорхой байгаа. Би адилхан хохирогч болохоос иргэний хариуцагч биш. Энэ хоёрын асран хамгаалагч биш, хамтарч нэг компани байгуулаагүй. Би компаниа 100 хувь шилжүүлж өгсөн. Энэ хоёр үйлдвэрийг ажиллуулах зорилгоор аваагүй нь би ойлгосон. 2013 онд үйлдвэрээ хүлээлгэж өгөөд, 2014 онд үйлдвэр дээрээ очиход шигшүүрийн компьютер тоног төхөөрөмжийг зарсан байсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүн тоног төхөөрөмжөө зардаг юм уу, анхнаасаа үйлдвэрээр халхавч хийгээд, өнөөдрийг хүртэл эх үүсвэрээ болгоод залилан хийгээд явж байна. бид нарын гэрээн дээр 100 мөнгөө төлөөгүй шилжүүлж авсан компани дээр ямар нэгэн мөнгө орж ирэх, хувьцаа бэлэглэх зэрэг асуудал дээр надтай зөвлөлдөнө, хэрвээ надтай зөвлөлдөөгүй хохирол учирсан бол өөрсдөө хариуцна гэж заасан. “Пиона Андууд” ХХК нь битүүмжлэлд байгаагүй. Энэ хоёр хүн 100 хувь мөнгөө шилжүүлээгүй учраас би шилжүүлж өгөөгүй. Хүлээлгэж өгсөн акт байгаа. Бүх тоног төхөөрөмжийг зарчихсан. Пад мотоциклууд үлдсэн. Би нэг контейнероор дүүрэн шинэ сэлбэгүүд өгсөн. Энэ хоёр 127.000.000-133.000.000 төгрөгийн эд хөрөнгө зарчихсан байсан. Энэ нь үнэлгээгээр гарсан. Манай охин Энхмаагийн эзэмшлийн портер машин үйлдвэр байсныг хүнд өгөөд явуулчихсан. Энэ портер машиныг шалгуулах гэхээр огт шалгадаггүй. Одоо болтол манай охины нэр дээр байгаа. Үйлдвэрийн ковшийг үлдэгдэл өрөнд нь өгсөн гэж байна. Тэр бол үйлдвэрийн квош биш.  Миний охины нэр дээр байдаг өмч юм. Энэ хоёрт актаар хүлээлгэж өгсөн эд хөрөнгөд энэ байдаггүй. Юу юу хүлээлгэж өгсөн, “Пиона Андууд” ХХК-ийн өмч хөрөнгөд юу юу байгаа талаар тодорхой байгаа. Квош байхгүй. Би 200.000.000 төгрөг аваад, 30.000.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Тэрбум төгрөг өгөөгүй.  Хэргийн материалд гар бичмэл байгаа. 200.000.000 төгрөг зүгээр гарч ирсэн тоо биш. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “надад 200.000.000 төгрөг өгөхдөө үлдэгдэл мөнгө гэж бичээд өгөөч, урьдчилгаа гэж бичихээр би чамд 500.000.000 төгрөгийн өртэй болохоор зээл гарахгүй байна” гэсэн. Би чамаас мөнгөө аваагүй байж, үлдэгдэл төлбөр гэж бичиж чадахгүй гэхэд надад хариу бичиг бичиж өгье, банкнаас гуйгаад, Н.Оээс гуйж байгаад төлбөр тооцоо дууссан гэх бичиг хийлгүүлж авлаа, бид хоёрын төлбөр тооцоо гэрээний дагуу явагдана гэсэн. Гар бичмэлийг бичүүлэхдээ цаасны дунд хэсгээс биччих, дээр нь банканд гэж хаяглана гэж хэлээд надаас дунд хэсэгт бичүүлж авсан. Дараа нь дээд хэсэгт нь компьютероор надад 500.000.000 төгрөгийн эд зүйлс өгсөн гээд 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэж он, сар бичсэн байдаг. Би 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр энэ хоёртой ямар ч харилцаатай байгаагүй. Энэ хоёр 2013 онд үйлдвэр ажиллуулаагүй байж хаанаасаа 2500 ширхэг тоосго өгөх юм. 700.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байсан. Гэтэл тэрбум төгрөг болгоод ярьж байна. Иргэний хариуцагч биш, нэгтгэн шалгах ёстой хэргийг буруу тусгаарласнаас болж би хохирч байна...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Бямбадорж мэдүүлсэн: “1.5-3.5 хувийн хүүтэй. Д.Ц хамгийн бага хүүгээр зээл авсан, 2.3 хувийн хүүтэй зээл авсан, одоо зээлийн хүү буурууд 1.5-3.5 хувийн хүүтэй болсон, тухайн үед манай доод талын хүү 2.3 хувьтай байсан. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, нэгдүгээр дөчин мянгат 14 дүгээр байрны 11 тоот 20 метр квадрат 1 өрөө орон сууцыг барьцаалсан, 136.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа, энэ асуудал шүүхийн шатанд явж байна, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнг мэдэхгүй, өмгөөлөгчтэй гэрээ хийгээд материалаа шилжүүлсэн учраас хэлж мэдэхгүй байна. Д.Ц хэдэн оны хэдэн сард хэдэн төгрөгийн зээл авсан бэ, одоо хэдэн төгрөгийн өр төлбөртэй байгааг материалаа харж хэлэх боломжтой. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Билгүүний нэр дээр авсан 125.000.000 төгрөгийн зээл төлөгдсөн, одоо Д.Цнэр дээр зээл байгаа. Билгүүний нэр дээр ямар барьцаа байгаа мэдэхгүй. Зээл хүссэн өргөдлийн дагуу зээл олгогдоод явсан, шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн зээлдэгч хүсэлт гаргасны дагуу зээлийн хорооны хурлаар ороод шийдвэр гаргаж байгаа. Зээлийн шимтгэл болох 1.250.000 төгрөгийг Д.Цтөлүүлсэн асуудлыг мэдэхгүй байна. Д.Ц нь манайд нэг хүнтэй хамт орж ирээд, хамтарч юм хийх гэж байгаа гээд албан ёсоор гишүүнээр элсэж байсан. Олон жилийн өмнө учраас юу гэж хэлснийг тодорхой санахгүй байна. Эрэгтэй хүн байсан. Албан ёсоор өргөдөл өгөөд, өргөдлийн дагуу шийдвэрлэгдсэн. Тухайн үед авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шалгах боломжгүй. Дараа нь хүнд мөнгөө залилуулсан гэж ирэхээр нь би болсон процессын талаар цагдаад мэдүүлж байсан. Тайлангаа авчраагүй учраас хэлж мэдэхгүй байна. Д.Ц өөрийнхөө нэр дээр 125.000.000 төгрөгийн зээл, хадгаламж барьцаалаад 45.000.000 төгрөгийн зээл авсан. Өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай, нэг хүнд олгох зээлийн дээд хэмжээ 125.000.000 төгрөг байсан. Д.Ц танай байгууллагын нэлээн дээр үеийн гишүүн, зээл авч байгаагүй, хадгаламж эзэмшигч байсан. Зээлийн хорооны хурлын шийдвэрийг харж байж хэлэх боломжтой. Бизнестээ зориулж зээл авсан байх, Налайхад тоосгоны үйлдвэр худалдаж авч байгаа гэх байдлаар авсан. Тодорхой санахгүй байна. Зээлийн өргөдлийг нь харж хэлэх боломжтой. Тухайн үед тоосгоны үйлдвэртэй холбоотой асуудал ярьж байсан. Хөрөнгө оруулна гэсэн үү, худалдаж авна гэж ярьсан эсэхийг нь санахгүй байна. Тоосгоо худалдаад зээл төлөгдөнө асуудалгүй гэж хэлээд зээл олгогдож байсан. Д.Ц гуай манай олон жилийн харилцагч, мөн бизнес эрхэлдэг учраас төлөх боломжтой гэж үзсэн. 125.000.000 төгрөгөөр хоёр, 45.000.000 төгрөгийн зээлүүд авсан. Гранд Плазагийн оффис, их дэлгүүрийн зүүн талд байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалсан. 45.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан. Д.Цзээл хаагдсан учраас барьцаа хөрөнгийг чөлөөлсөн. Манайхаас авсан зээлийг Д.Ц төлж байсан. Одоо зээлийн барьцаанд нэг өрөө орон сууц байгаа...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мөнхчимэг мэдүүлсэн: “Үндсэн гол барьцаа хөрөнгийг шалгах ёстой. Би зээлийн судалгааг хийгээд, Уранбайгаль явж хяналтыг нь хийдэг. Уранбайгаль бид хоёр Гранд оффис дээр очиж тулгалт хийсэн. “Чандмань Эрхүүд” ХХК-ийг хөрөнгийг үзэж байгаагүй гэв. “Чандмань Эрхүүд” ХХК-ийг хэн төлөөлж хоёр хувьцаа эзэмшигч нь буюу Д.Ц, Д.Ц хоёр ирсэн. Манай дээр анкетаа бөглөж өгсөн байдаг. Зээлийн хорооны шийдвэр батлагдсан. Хэдэн хүний ирцтэй орсныг хурлын дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг мэдэхгүй. Энэ зээлээс хэн нь хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй. “Ундрал Буд” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээл олгогдсон. Д.Ц гэх хүний Гранд плазагийн оффис болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэрэгслүүд байсан. “Чандмань Эрхүүд” ХХК-ийн нэр дээр тоног төхөөрөмжүүдийг жагсаалтаар гаргаж өгсөн. Компанийн дүрэм дээр хөрөнгөө заагаагүй байсан шиг санагдаж байна. Зээлийн хорооны шийдвэр 7 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Гранд плазагийн оффис нь Сидан хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан. Барьцаанд байгаа зүйл дээр шийдвэр гаргасан, зээл олгоогүй. Харилцагч нь шийдвэр гарсан тохиолдолд зээлээ хааж ирнэ, үүнийг банкнаас зөвшөөрдөг. Яагаад гэвэл зээлээ хаасны дараа банкны шийдвэр үгүй гээд гараад ирвэл харилцагчид хүндрэл учирдаг. Эргэлтийн хөрөнгө авах зээл байсан. 7 дугаар сарын 09-ний өдөр зээл олгох шийдвэр гарсан. Харилцагч шаардлагаа биелүүлж ирээд гэрээгээ байгуулна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа дээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна гэсэн бичиг нь хавтаст хэрэгт байгаа. Сидан хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа хөрөнгийг хэрхэн чөлөөлсөн талаар би мэдэх шаардлагагүй. Зээл олгосны дараа сарын дотор дансаар гарч байгаа гүйлгээний утгыг хянасан. Дараа нь бизнесийн үйл ажиллагааны талбай дээр нь очиж шалгасан. Бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалгасан баримт нь хэрэгт байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Түүхий нүүрс талбайдаа хураачихсан байсан, зургаар баталгаажуулсан. “Чандмань Эрхүүд” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Зээлийн судалгаа нь “Ундрал Буд” ХХК, “Чандмань Эрхүүд” ХХК, Д.Ц, Д.Ц гэсэн хамтран зээлдэгчтэй. Ундрал Буд ХХК нь барьцаалах хөрөнгөгүй, “Чандмань Эрхүүд” ХХК нь барьцаалах хөрөнгөтэй. Харилцагч өөрөө хөрөнгийн жагсаалтаа гаргаж ирсэн. “Чандмань Эрхүүд” ХХК нь барьцаалах хөдлөх хөрөнгүүдтэй байсан. Тоног төхөөрөмжүүдийг зээл олгосны дараа газар дээр нь очиж шалгасан. Зээл олгохоос өмнө тулгалт хийдэггүй. Үндсэн зээлдэгч нь “Ундрал Буд” ХХК байсан учраас “Ундрал Буд” ХХК-ийн бизнесийг судалсан. Ирээдүйд хөрөнгө оруулах зээлийг зээл авсны дараа газар дээр нь судалсан. Дансны хуулгаар бараа материалын үлдэгдэл гэх утгаар 3 хувааж шилжүүлсэн байсан. Бид нар гүйлгээний утгыг шалгадаг. “Чоно финанс” банк бус санхүүгийн байгууллага руу 37.940.000 төгрөг шилжүүлснийг мэдэхгүй. Эхний ээлжинд дансны гүйлгээний утгаар нь хардаг. Зээл олгосны дараа данснаас гарч байгаа мөнгийг ямар утгатай, ямар зээлд мөнгө шилсэн байна вэ гэдгийг нягталдаг. Данс бүрийг нэг бүрчлэн шалгаж үзэхгүй. Бид нар дотооддоо хяналтын байгууллага биш, би бол эдийн засагч хүн, “Чандмань Эрхүүд” ХХК нь хэдэн төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсныг санахгүй байна. 260.000.000 төгрөгийн барьцаа хөрөнгө нь Гранд плазагийн үйлчилгээний зориулалттай 200 гаруй метр квадраттай объект байсан. Гранд плазагийн оффисын талбайг барьцаалаагүй байсан бол “Ундрал Буд” ХХК-д 260.000.000 төгрөгийн зээл олгогдохгүй. Бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материал бүрдүүлээд, түүнийгээ зээлийн хороонд танилцуулна. С.Алтантуяа бол манай ахлах эдийн засагч, тухайн үед зээлийн хороонд орсон эсэхийг мэдэхгүй байна. Гишүүд нь бүрдсэн бол орохгүй ч байж болно. С.Алтантуяад энэ зээлийг танилцуулсан. Зээлийн хороогоор ороход тухайн зээлтэй холбоотой материал нь эх хувиараа байх шаардлагагүй. Энэ хүмүүсийн асуудал нь зээлийн барьцаанд байгаа нь тодорхой учраас эх хувиар нь банк дээр авчрах ямар ч боломжгүй. Манай ахлах ерөнхий байдлаар хариулсан байна. Энэ зээл чинь онцлогтой. Барьцаа хөрөнгө нь зээлийн барьцаанд байгаа зээл судлагдсан, зээлийн шийдвэр гарахаар барьцаагаа чөлөөлж ирнэ гэсэн саналтайгаар орж байгаа зээл юм. Тиймээс гэрчилгээ нь эх хувиараа байх ямар ч боломжгүй. Тухайн хөрөнгө нь зээлийн барьцаанд байхгүй тохиолдолд эх хувиар нь авчирч өгч болно, гэхдээ банк хүний эд зүйлийг гээгдүүлнэ гэх утгаараа эх хувиар нь авдаггүй, хуулбарлаж аваад эх хувийг нь өөрт өгдөг. Нэг сарын дараа талбай дээр нь очиход харилцагч авах ёстой зүйлүүдээ аваад үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Манай шалгах хэлтэс нь тусдаа байдаг. Тэр газар нь шалгалтаа хийгээд холбогдох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байх, би хянаж шийдвэр гаргадаг хүн биш, “Чандмань Эрхүүд” ХХК дээр очиж үзээгүй. Зээл олгохоос өмнө газар дээр нь очиж үзсэн. 3 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан эсэхийг санахгүй байна. Үндсэн барьцаа нь үл хөдлөх хөрөнгө, хөшүүргийн үнэ цэнтэй хөрөнгө байсан. Би тухайн үед эдийн засагчаар ажиллаж байсан. У.Г, Д.Ц хоёр ирж уулзсан. Бизнесээ өргөжүүлэх гэж байгаа, зээл авах боломжтой эсэхээ шалгуулъя гэж ирсэн гэв. Д.Цэцэгдарийг эгч гэж танилцуулсан. Улсын бүртгэл дээр хувьцаа эзэмшигчээр орсон, компанийн гэрчилгээ дээрээ хоёр хувьцаа эзэмшигчтэй, анкет дээрээ 30 хувийг эзэмшдэг гэж бичсэн байсан. Бичиг баримтаараа нотлогдож байсан, тухайн үед надад хэлсэн эсэхийг санахгүй байна. Гранд плазагийн 120 гаруй метр квадрат байрыг нь очиж шалгаж үзсэн. Нэг өрөөнд Д.Ц, У.Г хоёр оффис үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед 2-3 өрөө байр байсан шиг санагдаж байна. Манай оффис энд байдаг, түрээсэлдэг гэж байсан. Тухайн үед Д.Цөөрийнх нь хөрөнгийг барьцаалж байгааг Д.Ц мэдэж байсан.Тухайн барьцааны гэрээг байгуулахад Д.Ц өөрөө ирсэн, гарын үсэг зурсан, нотариат гэрчилсэн. Д.Ц, Д.Ц хоёр материалаа бүрдүүлээд авчирч өгсөн. Уулзалтын өрөөнд анкет бөглүүлж авдаг. Холбоо хамаарал нь эгч гэж хэлсэн. “Чандмань Эрхүүд” ХХК-ийн санхүү хариуцсан захирал, 30 хувийн хувьцаа эзэмшдэг гэж анкет дээр бичсэн байдаг. Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцан төлөх ёстой. Монгол банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаанууд авагдсан байдаг...” гэв.

 

шүүгдэгч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Д.Ц гэх хүнийг залилан мэхэлсэн зүйл байхгүй Д.Ц нь манайд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Тухайн компани хөрөнгийн 30 хувийг өөрт нь шилжүүлж өгсөн байгаа энэ асуудал нь хуулийн дагуу явагдсан асуудал миний хувьд ийм байр суурьтай байна. Цэцэгдарийн 300.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд ашиглаад 4 дэх жилээсээ 400.000.000 төгрөг болгож өгнө гэж харилцан тохиролцож хамтарч ажилласан. Энэ хугацаанд үйлдвэр бичиг баримтын доголдолтой байсан учраас үйлдвэрээ 100 хувь ажиллуулж чадаагүй юм. Д.Цд  хөрөнгө оруулагчийн 300.000.000 төгрөгөөс яг хэд гэж мэдэхгүй байна. Зуу гаруй сая төгрөгийг нь буцааж өгсөн. Хаан банктай холбоотой 260.000.000 төгрөгийн зээл нь манай Ундрал буд ХХК-ийн нэр дээр авсан зээл харин барьцаа эд хөрөнгийг нь Д.Ц нь хөрөнгө оруулагч гэдэг талаасаа хангасан. Одоо энэ зээл нь Д.Цтай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй бид нар мөнгийг нь төлөөд явж байгаа. ...Н.Оээс тоосгоны үйлдвэрийг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авсан, төлбөрт хэдэн төгрөг төлснөө мэдэхгүй байна. Үлдэгдэл төлбөр байхгүй гэж үзэж байгаа. Н.Отэй байгуулсан гэрээний дагуу бүрэн бүтэн бичиг баримттай үйлдвэр хүлээж аваагүй. Оюунчимэг тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаагаад авсан. Н.О нь бид нарын нэр дээр шилжсэн эд зүйлийг авсан гэж ойлгож байгаа. ...Д.Ц-иас өөрөөс нь мөнгө төгрөг аваагүй, хөрөнгө оруулалтын 300.000.000 төгрөгийг авсан. Д.Ц ашиг харж хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байна. Ц-иас авсан мөнгөнөөсөө 200.000.000 төгрөгийг Н.От өгсөн. Үлдсэн 100.000.000 төгрөгийг сэлбэг хэрэгсэл, ажилчдын байр барих зэрэгт зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 81-82, 4хх-н 2-6/,

 

шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Д.Ц гэх хүнийг хохироосон зүйл байхгүй хамтарч ажиллаж байсан Чамд эрхүүд ХХК-ийн 30 хувийн Д.Ц эзэмшдэг харин 70 хувийн нь би эзэмшиж байгаа. Д.Ц манай компанид 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр билүү 23-ны өдрийн нэг нь Ц-иас Ганхөлөгийн дансанд шимтгэл нь хасагдаад 299.250.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг нь авахдаа Д.Ц 3 жилийн хугацаатай компани 30 хувийг эзэмшээд хамтарч ажиллахаар амаар ярилцаж тохиролцсон. Д.Ц нь хамтарч ажилласны авах ашиг нь 100.000.000 төгрөг 3 жилийн дараа нь ашгаа хөрөнгө оруулсан 300.000.000 буцааж аваад 30 хувийг нь буцааж өгөхөөр тохиролцсон. Мөнгөө өгөөгүй тохиолдолд компани 30 хувийг өгөхгүй гэж тохиролцоод хамтарч ажиллахаар болсон. ...Ц-иас авсан 300.000.000 төгрөгийн зээлэнд өгч байсан. Энэ 560.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөгийг Н.От өгч мөнгөн өр төлбөр нь дууссан. Тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанаас үлдсэн мөнгөний оронд тоосго өгөхөөр тохирсон байна. Тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа 2015 оны 9 дүгээр сараас хойш зогссон...” гэсэн мэдүүлэг /1хх-н 78-79, 3хх-н 211-212/,

 

хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ганхөлөг А.Ц гэх 2 хүн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэгт байрлах Тоосгоны үйлдвэрийг Оюун гэх хүнээс худалдаж авсан юм. 2015 ондоо Эрдэнэжаргал гэх хүнтэй хамтарч ажиллуулаад 3 дугаар сарын 15-ны өдөр А.Цаар 2015 оны 7 дугаар :арын 28-ны өдөр “Сидан” хадгаламж зээлийн хоршооны мөнгийг төлж зээлийн барьцааг чөлөөлж өгнө гэж би өөрөө бичиг хийгээд А.Цаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед А.Ц нь 2014 өгөх ёстой шагналын 50.000.000 төгрөг дээрээ нэмж 50.000.000 төгрөг нэмээд 100.000.000 төгрөгийг 2016 ондоо танд өгнө гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан. ...би 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ганхөлөг, А.Ц хоёрын гэрч очсон чинь А.Ц нь байсан ба барьцаагаа чөлөөлүүлэх талаар хэлэхэд таны зээлээ төлөөд барьцааг чөлөөлүүлнэ Төв аймагт нийлүүлсэн тоосгоны мөнгө орж ирэхгүй байна тоосгоны үйлдвэр өртэй биш бусад үйлдвэр ч өртэй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш надад мөнгө төгрөгөө өгөхгүй худлаа ''нэн юм яриад утас руу нь залгахаар утас нь болохгүй алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Ганхөлөг А.Ц нартай хувьцаа эзэмших гэрээ байгуулаагүй харин А.Ц нь надад таныг Чандмань Эрхүүд ХХК-ны 30 хувийн эзэмшигч гээд хаан банканд материалыг бүрдүүлээд өгчихлөө шүү тэгэхгүй бол таны барьцааг оруулж болохгүй байна. Би тэр хоёрт хамааралгүй миний барьцааг авахгүй учраас намайг 30 хувийн эзэмшигч гэж хэлчихлээ шүү гэж хэлсэн. ...А.Ц, Ганхөлөг нар нь Сидан хадгаламж зээлийн хоршооны 30.000.000 төгрөгөөс 125.000.000 төгрөгийг Гранд плазагийн оффисын гэрчилгээг чөлөөлөхийн тулд үндсэн зээл 125.000.000, төлөөгүй хүүгийн 8.000.000, нийлээд 133.000.000 зээл чөлөөлөгчөөр дамжуулж Сиданы хадгаламж зээлийн данс руу шилжүүлсэн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Үлдэгдэл 175.000.000 төгрөг, Хаан банкны 260.000.000 төгрөг, Сиданд байсан миний 62.000.000 төгрөг, Сиданд төлөөгүй хүүний өр болох 36.000.000 төгрөг, зэргийг нэхэмжилж байна. Ганхөлөг, А.Ц хоёр нь надаас шилжиж ирсэн 300.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 100.000.000 төгрөгийг нь өөрсдөө үрсэн гэж хэлсэн. ...Ганхөлөг А.Ц хоёр 2013 оны зуны улиралд үйлдвэрээ ажиллуулаад гаргасан тоосгоороо үйлдвэр худалдан авах 700.000.000 төгрөгийг төлсөн гэж надад худлаа ярьсан юм. Үлдэгдэл нь 300.000.000 төгрөг дутуу байна энэ мөнгийг төлчих юм бол үйлдвэрийн бичиг баримтыг өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж авах гээд байна бид зээл хөөцөлдсөн чинь барьцаа хөрөнгө дутагдаад зээл бүтэхгүй байна та үл хөдлөх хөрөнгөтэй юм чинь тэрийгээ барьцаалаад бид хоёрт 300,000,000 төгрөгийн зээл өгөөч таныг туслах юм бол 50.000.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр зөвшөөрөөд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн зээлж авсан дансанд байгаа мөнгөнөөс Ганхөлөгийн 5095235067 тоот данс руу Баянзүрх дүүргийн 13 хорооллын Хаан банкны салбараар дамжуулж шилжүүлж өгсөн юм. Тэгээд Ганхөлөг А.Ц хоёр үйлдвэрээ бичиг баримтаа шилжүүлж авсан байсан. 2014 оны 3 дугаар сараас А.Ц нь “Чандмань Эрхүүд” компани тоосгоны үйлдвэрээрээ Капитал банкны төв салбараас жижиг дунд үйлдвэрийн 500.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байна зээл маань бүтэх юм бол танаас авсан мөнгийг буцааж төлж барагдуулна гэж хэлсэн. Үүнээс 2 сарын дараа А.Ц нь Капитал банкнаас авах гэж байсан зээл маань бүтсэнгүй яаралтай зээл дахиж бүтээхгүй бол таны 300.000.000 төгрөгийг буцааж өгч чадахгүй болчихлоо Монгол банкны танилаараа дамжуулж Чингэлтэй дүүрэгт байрлах Хаан банкны бизнес төвөөс 300.000.000 төгрөгийн зээл авах боломж байна өөрийнхөө Ундрал буд нэртэй компани дээрээ зээл хөөцөлдөж байна гэж хэлсэн мөн бас л барьцаалах үл хөдлөх хөрөнгө байхгүй байна таны “Сидан” хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьсан байсан “Гранд плазагийн оффисын байр, УИД-ийн зүүн талд байрлах нэг давхрын дэлгүүрийн үйлчилгээний байрны хоёрын Гранд плаза оффисын байрыг зээл авахад чөлөөлөөд Хаан банканд тавья гэсэн. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар дээр очиж зээлийн гэрээ хийе гэж хэлсэн. Тэр үед “Чандмань Эрхүүд” компани тоосгоны үйлдвэр дээрээ тоног төхөөрөмж авч байгаа гэж хэлж байсан таны хөрөнгийг барьцаалахын тулд ‘Чандмань эрхүүд” компанид хамааралтай гэж хэлээрэй тэгэхгүй бол зээл гарахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө барьцаалан зээлдүүлэгч гэсэн нэртэй гэрээн дээр нь гарын үсэг зурсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Сидан” хадгаламж зээлийн хоршоо руу зээл чөлөөлдөг хүнээр зээлийн мөнгө болох 133.000,000 төгрөгийг ‘Сидан” хадгаламж зээлийн хоршоо руу шилжүүлээд миний “Гранд плазагийн оффисын гэрчилгээг Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар руу авч яваад зээлээс чөлөөлүүлээд, тэр дор нь дараагийн Хаан банкны барьцаанд тавиад Хаан банкнаас А.Ц, Ганхөлөг хоёр “Ундрал буд” ХХК-ны дансаар шилжүүлж 260.000.000 төгрөг авсан юм. ...Үлдэгдэл мөнгөөр нь 2014 оны 8 дугаар сараас эхэлж Налайх дүүрэгт байрлах Тоосгоны үйлдвэрээ ажиллуулж эхлээд 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж үйлдвэрээ зогсоож байна 2.000.000 тоосго үйлдвэрлэсэн гэж хэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны Сидан хадгаламж зээлийн хоршооноос 3 сар хагас хугацааны зээлийн хүүг төл гэсэн түүний дагуу 9.500.000 төгрөг өөрөөсөө төлсөн. “Ганхөлөг, А.Ц хоёрт 2014 он 10 дугаар сараас эхэлж зээлийн хүүг төлөх шаардлага тавихад тоосго борлуулсан мөнгө ирээгүй байна та аргалж бай гэж хэлсэн явсаар байгаад 11 дүгээр сард Сидан хадгаламж зээлийн хоршооны зээлийн хугацаа дууссан. Тэрнээс хойш би зээлийн хүүг аргалж төлсөөр байгаад 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ганхөлөг над руу утсаар залгаад тантай уулзах хэрэгтэй байна гэсэн тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн дугаар хорооллын автобусны зүүн талд байрлах кофены газар орж уулзсан. Энэ үед Ганхөлөг нь эхнэр А.Цтайгаа муудсан байсан. Ганхөлөг надад хэлэхдээ танаас шилжүүлж авсан 300.000.000 төгрөгөөс үйлдвэрийн эзэн Оюун гэх хүнд А.Ц үйлдвэрийн урьдчилгаа болгож 200.000.000 төгрөг төлсөн, 100.000.000 төгрөгийг нь бид хоёр хувьдаа хэрэглэсэн тэгэхээр энэ үйлдвэрийг таны мөнгөөр худалдаж авсан үлдсэн "00.000.000 төгрөгийг нь явцын дунд үйлдвэрлэсэн тоосгоороо төлнө гэж гэрээ хийсэн манай эхнэр таныг хуурч мэхэлсэн би танд бодит үнэнийг хэлж байна гэж хэлсэн... Тэрнээс хойш би Ганхөлөг, А.Ц хоёрт хуурч мэхлэгдсэнээ мэдсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 46-48/,

 

иргэний хариуцагч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2013 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна Д.Ц, Ганхөлөг нар нь Чандмань Эрхүүд, Пено андууд нэртэй хоёр компанийн 70 хувийг зээлээр худалдахаар гэрээ байгуулсан юм. Чандмань Эрхүүд компани нь компани газар харин Пено андууд компани нь 70 хувь нь миний эзэмшлийнх, харин 30 хувь Ганболд гэдэг хүний нэр дээр байдаг юм. Пено андууд компанийн урьдчилгаа мөнгө гэж 200.000.000 төгрөг өгсөн үлдсэн харин Чандмань эрхүүд компанид нэг төгрөг төлөөгүй байгаа. Тухайн үед надад төв Хаан банкнаас 850,000.000 төгрөгийн зээл авахаар болчихлоо газраа шилжүүлж авахгүй бол болохгүй байна гэсэн. Тухайн үед манай ах Н.Гансүх нь төв хаан банкны эдийн засагчтай нь уулзахад 850.000.000 төгрөг бараг л гарна зээл өгөх гэж байгаа гэсэн. Тэгээд зээл нь гарна гэсэн боловч гарахгүй байхаар нь манай компани гүйцэтгэх захирал хийж байсан Батсайхан төв Хаан банкны эдийн засагтай нь уулзаад зээл яагаад тарахгүй байгаа талаар лавлахад тэгээд хэлчхээч гээд гуйгаад байхаар нь би зээл гарна гээд хэлчихсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед зээл гарна гэсэн байсан учраас компаниа А.Цын нэр дээр шилжүүлээд өгчихсөн байсан учраас 2014 онд дахин зээл авах хүртэл хугацааг нь хүлээхээс аргагүй болсон юм. Тэгээд 2014 оны 4, 5 дугаар сард зээл аваад мөнгийг өгнө гэж байсан зээлээ авсан талаар асуухад А.Ц нь яг одоо зээлээ авч байна мөнгө бариад очно гээд мессеж хүртэл бичиж байсан. Тэгээд 2014 оны 5 дугаар сард бүтнэ гэж байсан зээл нь бүтэхээ болиод 8 сар хүрсэн. 8 дугаар сардаа яг өдрийг нь мэдэхгүй байна А.Ц манайд хүрч ирээд зээл бүтэхгүй болчихлоо гээд уйлсан. Тухайн үед нь уйлаад ирсэн болохоор нь А.Цд итгэчихсэн юм. Тэгсэн А.Цын нөхөр Ганхөлөг нь утсаар залгаад А.Ц чамд худлаа хэлж байна 260.000.000 төгрөгийн зээл Хаан банкнаас авсан бид хоёр муудчихсан чи А.Цтай битгий харьц чамайг дандаа хуураад байна надтай харьц гэж хэлсэн түүнээс хойш би Ганхөлөгтэй харьцдаг болсон. ...Ганхөлөг, А.Ц нар Д.Ц гэх хүнээс залилан мэхэлсэн их хэмжээний мөнгийг надад өгсөн мэтээр мэдүүлэг өгсөн байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ байна. Энэ гэрээ нь тухайн үед зээл бүтээгүй учраас гэрээ хэрэгжээгүй юм. 2013 оны 10 сарын 25-ны өдөр үйлдвэрийн урьдчилгаа 200.000.000 төгрөг өгөхдөө эхний гэрээг хүчингүй болгож дахин гэрээ байгуулсан. Уг гэрээнд үйлдвэрийн урьдчилгаа төлбөрт 200.000.000 төгрөг өгөв үлдэгдэл төлбөрийг дэс дараалалтай өгнө гэж графикт зааж өгсөн байгаа. Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан баримт байна үйлдвэрийн урьдчилгаа 200.000.000 төгрөгийг үлдэгдэл төлбөр өгөв гээд бичээд өгөөч тэгээд компанийг шилжүүлж өгөхгүй бол зээл гарахгүй байна зээлээ аваад бүх өрөө чамд өгнө гэж гуйсан учраас компанийг шилжүүлж өгсөн. Тиймээс А.Ц өөрийн гараар банкнаас зээл авахын тулд Оюунчимэгээс төлбөр дууссан гэсэн бичиг хийлгэж авсан нь үнэн болно төлбөр тооцооны асуудал гэрээний дагуу хийгдэх болно гэсэн бичиг нь надад эх хувиараа байгаа. Төлбөр дууссан гэсэн бичиг нь 2013 оны 4 дүгээр сард, 9 дүгээр саруудад бичүүлж авсан. Бодит гэрээ нь 2013 оны 10 дугаар сард хийгдсэн. Уг гэрээн дээр 200.000.000 төгрөг өгснөөр бичигдсэн байгаа. Гэтэл хэргийн материалтай танилцаж байхад 2013 оны 10 сарын 24-ний өдөр Д.Ц гэх хүнээс 300.000.000 төгрөг авсан. 2013 оны 10 сарын 25-ны өдөр 200.000.000 төгрөг өгсөн байдаг баримт нь байгаа. Үлдэгдэл 100.000.000 төгрөгийг энэ хоёр хүн хувьдаа хэрэглэчхээд надад өгсөн мэтээр мэдүүлэг өгсөн байна. Мөн Ц-иас авсан 560.000.000 төгрөгийг надад өгөөд үйлдвэрт маш их зүйл хийсэн мэтээр худал мэдүүлэг өгсөн байна. Үйлдвэр хүлээлцсэн акт байгаа энэ актын хавсралт нэг гэдэг нүүрэн дээр би гарын үсэг зурсан, хавсралт 2,3 дээр би гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл зээл бүтээгүй учраас би үйлдвэрээ хүлээлгэж өгөөгүй гэтэл энэ материалыг нотлох баримтаар өгсөн байна. Бид нарын хийсэн гэрээн дээр төлбөр тооцоо бүрэн төлөгдөөгүй нөхцөлд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх хориглосон заалт байгаа. Гэтэл Д.Ц гэх хүнийг компанийн хувьцаанд оруулсан байгаа нь гэрээгээр давхар залилан хийсэн нь харагдаж байна. 2,3 дугаар акт дээр хүлээлцээгүй учраас гарын үсгээ зураагүй. Энэ хоёр хүн өөрийн залилан мэхэлсэн гэмт үйлдлээ үйлдвэр ажиллуулах гэж байгаад эрсдэлд орсон мэтээр мэдүүлэг өгсөн байна. Анхнаасаа энэ хоёрын гэрийн хаяг, боловсрол мэргэжил нь худлаа байгаа нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой гэдэг нь мэдэгдэж байна. Би 2015 оны 4 дүгээр сард Ганхөлөгтэй уулзаад та хоёр миний үйлдвэрийг ажиллуулж чадахгүй байгаа учраас үйлдвэрийг буцааж өг 3 жилийн хугацаатай 1 чилийн 1.500.000 ширхэг тоосгоор түрээслэхээр боллоо гэсэн чинь Ганхөлөг бид хоёр Д.Ц гэх хүний орон байрыг нь барьцаалаад мөнгө авхуулчихсан тэгэхээр энэ хүний мөнгийг нь өгч чадахгүй болох гээд байна. Энэ жил Эрдэнэжаргал гэх хүн хөрөнгө оруулалт хийхээр болсон 5.000.000 тоосго хийхгүй бол энэ хүний мөнгийг өгч чадахгүй байна, энэ жил л боломж олгооч гээд гуйгаад байхаар нь би дахин ажиллуулах эрхээр нь хангаж өгсөн. Гэтэл надад өгөх мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Би үйлдвэрийн 70 хувь эзэмшиж байгаа учраас 700.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцсон. Үүнээс урьдчилгаа төлбөрт 200.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгийг нь 2014 оны 4, 5 саруудад тавь, тавин сая, 2014 оны сүүлээр 1.500.000 тоосго, 2015 онд үлдэгдэл тоосгыг өгнө гэсэн гэрээтэй байгаа. Гэрээ нь надад байгаа гэтэл өмнө гуйж бичүүлж авсан бичгээ нотлох баримт болгож өгсөн байна. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш Чандмань эрхүүд компани А.Цд шилжсэн. Гэтэл “Жаргалан өөдөө” ХХК- аас 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Чандмань эрхүүд” ХХК-нд 25.973.200 төгрөгийн хавтан худалдаж авсан баримт байна. 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Чандмань эрхүүд” ХХК миний эзэмшилд байсан. Манай компани хэзээ ч ийм компаниас хавтан худалдаж аваагүй. Ганхөлөг А.Ц нар нь Ц-иас залилан мэхэлж авсан мөнгөөрөө компанид хавтан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн байна. Энэ 2 хүн залилан мэхэлж авсан мөнгөө үйлдвэр явуулахад зарцуулсан болгож харагдуулах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 50-51, 2хх-н 218/,

гэрч Ц.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Д.Ц нь 2013 оны 10 сарын 21-ний өдөр дээрх эд хөрөнгийг барьцаалж 125.000.000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн барьцаанаас Баянгол 2-р хороо 2-р хороолол Энхтайваны өргөн чөлөө Гранд плаза нэртэй 46-р байрны 707 тоотын 122.19 м.кв талбайтай ажлын байрыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 133.650.000 төгрөгийг төлж чөлөөлсөн. Дахин энэ байр зээлийн барьцаанд тавигдаагүй. Д.Ц нь Чингэлтэй дүүргийн 1-р хороо 1-р 40 мянгатын 14-р байрны 11 тоотын 20 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан 136.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Д.Ц нь зээл хүсээд явж байхдаа Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа гэж хэлж байсан. ...Д.Цавсан зээлийн асуудал ямар нэг маргаангүй байгаа, зээлийн төлөлтийг хийгээд явж байгаа. Цэцэгдарийн зээлийн төлөлт хүндэрсэн, ...асуухаар тоосгоны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө хүмүүст залилуулсан. Мөнгөө авч чадахгүй байна гэж хэлдэг..." гэсэн мэдүүлэг /3хх-н 162-163/,

гэрч Б.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би он сар өдрийг нь мэдэхгүй байна ажил дээрээ байхад А.Ц гэх хүн ирж Хаан банкны зээлийн журмын дагуу зээл авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг өгөөд явуулсан... Миний хувьд Монгол банкнаас иргэд болон хуулийн этгээдийн хувь эзэмшлийн талаарх лавлагааг авах ёстой лавлагааг авахад А.Ц болон Д.Ц зээлийн судалгаанд орж байгаа компаниуд дээр зээл гарч ирээгүй. Хэсэг хугацааны дараа Д.Ц, А.Ц нар нь жагсаалтын дагуу материалаа бүрдүүлж ирсэн. ..танилцаж байх явцад барьцаа хөрөнгийн лавлагаа нь Сидан банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан гэсэн лавлагаа гарч ирсэн. Хаан банкны зээлийн журамд барьцаа хөрөнгийг давхар барьцаалдаггүй гэсэн журмын дагуу буцаасан. Үүнээс хойш сар өдрийг нь мэдэхгүй байна. Д.Ц, А.Ц хоёр Сидан банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсан эд хөрөнгийг улсын бүртгэлийн газар руу чөлөөлөх тухай албан бичигтэй ирж дахин уулзалт хийсэн. Хаан банкны зээлийн журам зөрчилгүй болсон тул зээлийн судалгааг дахин эхлүүлж холбогдох зээлийн хороо болох Чингэлтэй бизнес төвийн зээлийн хороонд танилцуулсан. Ингэхдээ миний бие зээл батлуулахад ямар ч саналын эрхгүй оролцож, зээлийн хорооны шийдвэрээр зээл нь батлагдаж 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Ц, А.Ц холбогдох компаниуд дээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Д.Ц А.Ц нарт барьцааны гэрээ болон эрх үүргийг нь танилцуулж гэрээн дээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээл болон барьцааны гэрээг бүртгүүлж ирсний дараа зээл олгогддог..." гэсэн мэдүүлэг /3хх-н 15-16/,

 

Хаан банк депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг /1хх-н 6-7, 20/,

Д.Ц, Д.Ц нарын 2015 оны 3 дугаар сарын 15-нд зээлийн мөнгө төлөлтийн баталгааны гэрээ /1хх-н 10-11/,

“Сидан” хадгаламж зээлийн хоршооноос 2013 оны 10 дугаар сарын 17 №399/10 дугаартай Д.Цзээлийн гэрээ /1хх-н 164-168/,

“Сидан” хадгаламж зээлийн хоршооноос Д.Билгүүний 2013 оны 10 сарын 17-ны өдрийн №400/10 дугаартай Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /1хх-н хуудас181, 182/,

Хаан банк Зээлийн шугамын гэрээ № ЗШГ/14/52, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ /1хх-н 168,170,172/,

“Чандмань эрхүүд” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын тогтоол, хурлын тэмдэглэл, “Чандмань эрхүүд” ХХК-ийн гишүүн нэмэх тухай хурлын тэмдэглэл, тогтоол /2-р хавтаст хэргийн 81-85, 97-91 хуудас/, 

 У.Гийн Хаан банкны 5005235067 дугаартай дансны хуулга /3хх-н 32, 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Ц, У.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, мөн прокуророос тэдгээрийг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч У.Г, Д.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Ц, У.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Цыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Гийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Мөн шүүгдэгч нарын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хохиролд “Сидан” ХЗХ-оос 2021.6.25-ны өдрийн байдлаар хохирогчоос нэхэмжилсэн 211.273.724 төгрөг, мөн хохирогчийн өөрийн “Сидан” ХЗХ-нд төлсөн үндсэн зээл болон хүүгийн төлбөр 200.935.922 төгрөг, мөн тус ХЗХ-нд хадгалагдаж байсан хадгаламжийн 62.000.000 төгрөг, нийт 474.196.559 төгрөг болон “Хаан” банкны барьцаанд тавьсан “Гранд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс “Сидан” ХЗХ-оос 2021.06.25-ны өдрийн байдлаар хохирогчоос нэхэмжилсэн 211.273.724 төгрөг болон “Сидан” ХЗХ-нд хадгалагдаж байсан хохирогчийн хадгаламжийн 62.000.000 төгрөг, нийт 273.273.724 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч тус бүрээс 136.636.862 төгрөгийг хохирогч А.Цд олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хохирогчийн өөрийн “Сидан” ХЗХ-нд төлсөн үндсэн зээл болон хүүгийн төлбөр 200.935.922 төгрөг болон “Хаан” банкны барьцаанд тавьсан “Гранд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлүүдийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгч Д.Ц, У.Г нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч нараас болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Д.Ц, У.Г нь завсарлага авсан хугацаанд хохирогчид  273.273.724 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иргэний хариуцагч Н.Оийн тухайд тэрээр өөрийн “Чандмань эрхүүд” ХХК-ийг Д.Цд 500.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаанд 200.000.000 төгрөгийг авч, уг компанийнхаа эрхийг Д.Цд шилжүүлсэн, одоо түүний “Чандмань эрхүүд” ХХК нь хохирогч А.Ц, шүүгдэгч Д.Ц нарын эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул Н.Оийг иргэний хариуцагч гэж үзэх боломжгүй, мөн түүнээс төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 хавтастай баримтуудыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Ц, У.Г нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Ц 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч У.Г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Г, Д.Ц нар нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Г, Д.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 хавтастай бичиг баримтуудыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г, Д.Ц нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР