Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Б.Рэнцэндорж, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Баярын Рэнцэндоржид холбогдох эрүүгийн 201625020180 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Бичээч овогт Баярын Рэнцэндорж, Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 20 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн 2-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД: АО96122711/;

Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж биет 2.060.000 төгрөг хулгайлсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө уг дэлгүүрт дахин нэвтрэн орж 534.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний эд зүйл хулгайлсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” хүнсний дэлгүүрийн залгаа цайны газрын хойд талын сараалжин төмрийг эвдэн орж хүнсний дэлгүүрээс биетээр 200.000 төгрөг, 3 ширхэг нокиа маркийн гар утас, хяналтын камерны хард диск, цайны газраас биетээр 130.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн бөгж, самсунг “вега” маркийн гар утас зэргийг хулгайлсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” хүнсний дэлгүүрийн залгаа цайны газрын хойд талын цонхны сараалжин төмрийг эвдэн орж хүнсний дэлгүүрээс биетээр 50.000 төгрөг хулгайлан бусдад нийт 3.154.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Рэнцэндорж мэдүүлэхдээ: “...Ажил хийж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд  хэсэг хугацаанд ажилгүй байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байнав.” гэв.

Хохирогч Д.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Денверийн 12-б байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээ орой 00 цагийн орчим хаасан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт дэлгүүртээ ирээд хаалгаа нээж дотогш ортол дэлгүүрийн цонхны порчигийг онгойлгоод хулгай орчихсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн юм. Ингээд цагдаа нарыг үзлэг хийж дууссаны дараа дэлгүүртэй орж алдагдсан эд зүйлсийг бүртгэж үзэхэд лангуун доор байсан бараагаа авах гэж байсан бэлэн 2060000 төгрөг хулгайд алдагдсан байсан...Дэлгүүрийн лангуун доор мөнгө байгааг миний төрсөн дүү Оюунтүлхүүр мэдэж байгаа. Би өөрийн төрсөн дүү болох Оюунтүлхүүртэй ээлжилж дэлгүүртэй зогсож ажилладаг юм...Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны орой дэлгүүрээ 00 цагийн орчим хаасан ба маргааш өглөө нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагт ирж дэлгүүрээ нээх гэтэл дэлгүүрийн төмөр хаалгыг хөшиж онгойлгоод хулгай орчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Ингээд алдагдсан эд зүйлсийг бүртгэж үзэхэд архи, ус, ундаа, чихэр, хиам сүү, юнителийн 5000 нэгж 1 ширхэг гэх мэт 659.500 төгрөгний эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Мөн камерын хард диск аваад явсан байсан. Тэгээд 2 удаа хаалга цонхоо янзлуулахад болон хард диск авахад 353.500 төгрөгний зардал гарсан. Манай дэлгүүрт 2 удаагийн хулгай орж нийт 3.073.000 төгрөгний эд зүйл болон материалын хохирол амсаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-41-45/,

Хохирогч О.Сувдаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Анир” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрийн цонхоор 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хулгайч орж эд зүйлс алдагдсан юм. Тухайн үед манай дэлгүүрийн хажуу талын цайны газрын цонхны гадна талын төмөр хамгаалалтын төмрийг эвдэн ороод улмаар уг цайны газраар дамжин манай хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж хулгайч орсон байсан. Ингээд манай дэлгүүрээс бэлэн 200.000 төгрөг, 3 ширхэг нокиа маркийн гар утас, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн цайны газраас гар утас, орлогын 100.000 гаран төгрөг тухайн үед ажиллуулж байсан Батбилэг гэж залуу алдсан гэж хэлж байсан. Гэхдээ би ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй байна. Гар утаснуудад содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Дэлгүүрт нэгж зардаг гар утаснууд байсан бөгөөд сим картыг нь аваад газар хаячихсан байсан.... Тэрнээс хойш хулгай ороогүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 161 нд шилжих шөнө яг уг аргаар дахин хулгай орж орлогын бэлэн 50.000 төгрөг  алдагдсан. Тэгэхдээ дохиоллын системийг усанд хийгээд хаячихсан байсан.

 

Манай дэлгүүр хяналтын камертай. Гэхдээ хулгайч 12 сард орохдоо хард дискийг нь аваад явчихсан байсан. Харин сүүлд орохдоо бол хяналтын камерт өртсөн байсан. Манай “Анир” дэлгүүрт эхлээд 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө дэлгүүрийн хажуу талын цайны газрын цонхоор хулгайч орж бэлнээр 200.000 төгрөг, 3 ширхэг нокиа маркийн гар утас, хяналтын камерын хард диск зэрэг эд зүйлс алдагдсан. Хяналтын камерын хард дискийг уг нь 150.000 төгрөг, 3 ширхэг нокиа маркын гар утсаа нэг бүрийн 40.000 төгрөгөөр буюу нийт 120.000 төгрөгөөр үнэлсэн …” гэсэн мэдүүлэг /хх-125-130/,

Хохирогч Г.Батбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талд цайны газар ажиллуулдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08 нд шилжих шөнө манай цайны газрын цонхны төмөр хамгаалалтыг эвдээд хулгайч орж эд зүйлс алдагдсан. Тухайн үед хулгайч орохдоо манай цайны газар болон хажуу талын дэлгүүрт давхар орж хоёулангаас нь эд зүйл хулгайлсан байсан. Гэхдээ манай цайны газраар дамжиж эд зүйл хулгайлсан байсан. Манай цайны газраас бэлэн 130000 төгрөг, хүрэн өнгийн точтой \/еда маркийн гар утас, 3 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан. Дээрх утас, мөнгөн бөгж зэрэг нь манай хадам ээж Энхтуяагийнх юм. Манай цайны газарт хяналтын камер байхгүй... гомдолтой байна, Хохиролын 130000 төгрөгөө нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-133-136/,

Хохирогч С.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би өөрийн охин Болортуяа, хүргэн Батбилэг нарын хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний замын урд талд байдаг Анир нэртэй хүнсний дэлгүүрийн цайны газрыг түрээсэлдэг байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө цайны газрын хойд талын цонхны сараалжыг эвдээд хулгай орсон байсан. Орлогын мөнгө болон миний шургуулганд хийсэн байсан цилкон шигтгээтэй , тойрсон алхан хээтэй зуйван бөгж 1 ширхэг, хуучины орц ихтэй цулгай мөнгөн бөгж 1 ширхэг, мужигсан шигтгээгүй цулгай мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг маркын \/еда маркын гар утас алдагдсан. Гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-137-139/,

Гэрч Б.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний замын урд талд байдаг Анир нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2015 оны 12 дугаар сарын 07-08 нд шилжих шөнө дэлгүүрт хулгай орж эд зүйлс алдагдсан. Урьд нь манай дэлгүүрт нийт 3 удаа хулгай орж байсан. Тухайн үед манайх хяналтын камертай байсан чинь хардын аваад явсан байсан. Харин сүүлд нь 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хулгай орсон. Манайх дохиолол тавьсан байсан учир дугараад шөнө мэдсэн. Би гэрээсээ хяналтын камераа хараад бууж очиход ар талын цонхоор гараад зугтаачихсан. Дээрх 3 хулгай нь нэг аргаар үйлдэгдсэн болно …” гэсэн мэдүүлэг. /хх-140-141/,

Гэрч Д.Оюунсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би ахтайгаа хамт уг дэлгүүрийг ажпуулдаг юм...орлогын 2060000 төгрөг байсан...дараа нь хүнсний эд зүйлс алдагдсан …” гэсэн мэдүүлэг. /хх-46-47/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, /хх-7-14, 21-28, 97-107/,

Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг,/хх-108/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-121/,

 

Бэлэн мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-122/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-70, 151-152/,

Шүүгдэгч Б.Рэнцэндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Деньверийн 12Б байрны нэг давхарт байрлах “Мини маркет” хүнсний дэлгүүрийн гадна хаалганы нугасыг арматурын төмөрөөр хөшиж онгойлгож ороод бургер, печень, хиам, ундаа, тамхи зэрэг эд зүйлс аваад доод талд байсан суудаг ширээний доороос байсан мөнгийг нь авсан. 23000 төгрөг байсан. Тэр хаалга нугасаараа өргөөд онгойлгодог хаалга байсан. Тэгээд би дараа нь 2016 оны 01 дүгээр сарын эхээр дахин дэлгүүрийн цонхыг нь хагалж орох гэж байгаад баригдсан юм. Би тэр дэлгүүр рүү нэг удаа орж идэх юм болон мөнгө, камерын бичлэгийн хард зэргийг хулгайлж байсан. Хулгайлсан хардаа далангийн хажуу тал руу шидчихсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 07-08 нд шилжих шөнийн 02-03 цагийн хооронд Арслантай гүүрний урд талд байдаг Анир нэртэй ногоон өнгийн хүнсний дэлгүүрийн ард талын цонхны төмөр хамгааллалтын төмрийг арматурын төмрөөр хөшиж байгаад цонхыг нь түлхэж орсон. Цайны газраар нь дамжаад хүнсний дэлгүүрийнхэн хаалгыг хөшиж байгаад орж хулгай хийсэн. Хаалгын хөшихдөө цайны газраас нь нэг заазуур авч байгаад хөшиж онгойлгосон. Хаалга онгойлгоод орсон чинь дохиоллын систем дуугарсан, сандрахдаа салгаж аваад крантанд хийгээд дээрээс нь ус гоожуулсан чинь унтрахгүй байхаар нь лангуун доор байсан 50000 төгрөгийг авсан. Дэлгүүрээс бэлэн 130000 төгрөг, хяналтын камерын хард дискныхэн хамт авсан. 2 ширхэг Nokia маркын гар утас бас авсан. Гарч явах замдаа цайны газраас нь нэг ширхэг андройд утас болон хөргөгчинд байсан хиамуудаас ганц нэгийг авсан. Бэлэн мөнгийн өөртөө хэрэглээд дууссан. 2 ширхэг Nokia маркын гар утсын нийлүүлээд нэг түцэнд 10000 төгрөгөөр зарсан. Харин андройд утсанд нь өөрийнхөө семийг хийгээд ашиглаж байсан чинь нэг хүүхэд ярьчихаад ирье гэж хэлээд авч яваа эргэж ирээгүй. Мөн цайны газраас авсан 3 ширхэг мөнгөн бөгж куртикны халаасанд байсан алга болчихсон байна лээ. Мөнгө дуусаад идэх юмгүй болоод уг дэлгүүр рүү орж хулгай хийсэн юм…” гэсэн мэдүүлэг. /хх-59-64, 147-150 /,

Хохирогч Д.Энхбатын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан “…Рэнцэндоржоос хохирлын мөнгө болох 2.800.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Одоо бидний хооронд хохирлын үлдэгдэл тооцоо байхгүй. Миний зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болсон тул Рэнцэндоржид холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Миний бие цаашид шүүх хуралд оролцохгүй болно…” гэсэн хүсэлт /хх-153/,

Хохирогч О.Сувдаагийн шүүхэд ирүүлсэн “…Рэнцэндоржоос хохирлын мөнгө болох 1.130.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан болно. Хохирогчийн зүгээс санал гомдол нэхэмжлэх зүйлгүй болсон тул Б.Рэнцэндоржид холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Хохирогч миний бие шүүх хуралд оролцохгүй болно” гэсэн хүсэлт /хх-180/

Хохирогч С.Энхтуяагийн шүүхэд ирүүлсэн “…Рэнцэндоржоос хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан болно. Хохирогчийн зүгээс анал гомдол нэхэмжлэх зүйлгүй болсон тул Б.Рэнцэндоржид холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэсэн хүсэлт /хх-181/,

 

Хохирогч Г.Батбилэгийн шүүхэд ирүүлсэн “…Рэнцэндоржоос хохирлын мөнгө болох 130.000 төгрөгийг хүлээн авсан болно. Хохирогчийн зүгээс санал гомдол болон нэхэмжлэх зүйлгүй болсон тул шүүх хуралдаанд оролцохгүй. Б.Рэнцэндоржид холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-182/,

Шүүгдэгч Р.Рэнцэндоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-66/,

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/,

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

            Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж биет 2.060.000 төгрөг хулгайлсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө уг дэлгүүрт дахин нэвтрэн орж 534.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний эд зүйл хулгайлсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” хүнсний дэлгүүрийн залгаа цайны газрын хойд талын сараалжин төмрийг эвдэн орж хүнсний дэлгүүрээс биетээр 200.000 төгрөг, 3 ширхэг нокиа маркийн гар утас, хяналтын камерны хард диск, цайны газраас биетээр 130.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн бөгж, самсунг “вега” маркийн гар утас зэргийг хулгайлсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” хүнсний дэлгүүрийн залгаа цайны газрын хойд талын цонхны сараалжин төмрийг эвдэн орж хүнсний дэлгүүрээс биетээр 50.000 төгрөг хулгайлан бусдад нийт 3.154.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь,

хохирогч Д.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-41-45/, хохирогч О.Сувдаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-125-130/, хохирогч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-133-136/, хохирогч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-137-139/, гэрч Б.Ганзоригын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хх-140-141/, гэрч Д.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хх-46-47/, эд зүйлийн үнэлгээ /хх-70, 152/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, шүүгдэгч Б.Рэнцэндоржийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-59-64, 147-150/,  зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Рэнцэндоржийн дээрх үйлдэлд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Рэнцэндоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт

хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нокиа маркийн хар өнгөтэй утсыг шүүгдэгч Б.Рэнцэндоржид  буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Рэнцэндорж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бичээч овогт Баярын Рэнцэндоржийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Рэнцэндоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Рэнцэндоржид оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нокиа маркийн хар өнгөтэй утсыг Б.Рэнцэндоржид  буцаан олгосугай.

5. Б.Рэнцэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Рэнцэндоржид оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Рэнцэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Рэнцэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.ИДЭР