Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00775

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

         Дугаар 183/ШШ2017/00775

                           Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөөны гудамж, 7 дугаар байр, 118 тоотод оршин суух, Заяахан овогт Пүрэвсүрэнгийн Дарьсүрэн /Регистрийн дугаар:ШБ67121425/-гийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д холбогдох

Шинэ бүтээл ашигласны төлбөр 660,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                               

Нэхэмжлэгч П.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн бүтээл болох “Мэдээлэл оруулах байгууламж” нэртэй шинэ бүтээлдээ Оюуны өмчийн газраас патет №574 авсан. Шинэ бүтээлээ Патентын тухай хуулийн 4.4-р зүйлд зааснаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор өөрийн ажиллаж байсан Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцад “Цахилгаан станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч хэмнэлтийн иж бүрэн ажлын төсөл”-ийг үндэслэн тус Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэнтэй Лицензийн гэрээг 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулан Оюуны өмчийн газарт мөн оны 02 дугаар сарын 23-нд бүртгүүлсэн. Миний нэвтрүүлсэн гэрээт ажил нь эхний 5 жилд 29,34 сая кВтц цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн ба тухайн жилүүдэд улсын хэмжээнд мөрдөгдөж байсан ахуйн хэрэгцээний цахилгаан эрчим хүчний үнэнд шилжүүлэхэд таван жилд нийт 1207,15 сая /1,207 тэрбум/ төгрөгийн үр ашгийг улсад үзүүлсэн. Лицензийн гэрээний 3.2-т заасан “Төслийг хэрэгжүүлэн нийт станцын дотоод хэрэгцээнд зарцуулах цахилгаан эрчим хүчийг багасгаж хэмнэсний үр ашиг буюу төлбөрийг жил бүр тооцож зохих үр ашигтай батлан тогтоосон бодит хэмжээний 30 хувьтай тэнцэх мөнгөн төлбөрийг станцын захиргаанаас дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан патент эзэмшигчид шилжүүлж байна” гэсэн үүргээ станцын захиргаа биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Дулааны 3 дугаар цахилгаан станцаас үр ашгийн бодит хэмжээний 30 хувьтай тэнцэх 660,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Пүрэвсүрэнгийн эрх залгамжлагч П.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон хүсэлтдээ: Патент эзэмшигч Р.Пүрэвсүрэн болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хооронд 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан №69/98 дугаар бүхий, Улсын бүртгэлийн 40 тоотод бүртгэгдсэн Лицензийн гэрээний ерөнхий зүйл, зорилго болон бүтээл ашиглах хэлбэрийг заасан 1.1-д “Тус цахилгаан станц дээр уул байгууламжийг ашиглан дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг хэмнэх чиглэлээр ашиглан нэвтрүүлж үр ашгийг үзэхийг зорит болгож байна” гэж заасны дагуу “Мэдээлэл оруулах байгууламж” шинэ бүтээлийг 1998-2002 он хүртэл 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлд нэвтрүүлж ашигласны улмаас уг хугацаанд зохих хэмжээгээр тус станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ийг хэмнэсэн бөгөөд талууд үүн дээр маргаагүй болно. Гагцхүү он тус бүрт цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг тооцож гаргасан задаргаа, аргачлал тодорхойгүй, түүнчлэн уг тооцоог шинжээчээр тодорхойлуулах боломжгүйн улмаас талууд Дулааны гуравдугаар цахилгаан станцын дотоодын эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийг 15,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож байна.

Мөн хариуцагч Лицензийн гэрээний төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн эрх залгамжлагч П.Дарьсүрэнгийн хаан банк дахь 5022623082 тоот дансанд шилжүүлнэ.   өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдуулангэрээний үүрэгт 3,178,581 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 567,581 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 2,611,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХнь:                                                                                                  

 

1.“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ний нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 3,178,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 567,581 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 2,611,000 /хоёр сая, зургаан зуун арван нэгэн мянган/ төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ