Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2215000470061 дугаартай, 163/2022/0095/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, багийн баруун задгайн 1а-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 42 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын Галтын даваа гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 27 ширхэг буюу 1.446 м3 шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОД*******ОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000470061 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын Галтын даваа гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр буюу талбайн тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл, зүйлээс өөрөөр 1.446 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгслээр ******* аймаг руу тээвэрлэж байгаль экологид 116,131 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын Галтын даваа гэдэг газар болсон байв. ...Оролцогч Б.*******аар модны хожуулыг заалгаж үзлэгийг хийхээр тогтов. ...Үзлэгийн явцад нийт 7 кадр зураг авч хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй алслагдмал газар тул 3 минут 23 секундийн дуу, дүрсний бичлэг хийж бэхжүүлэв гэх гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дугаар тал/,

Модонд үзлэг хийсэн 1.44-1.56 метрийн урттай, 14-27 метрийн диаметртэй 27 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

Ойд бэлтгэсэн 27 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15, 17-20 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 1995 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орж ирсэн, бага оврын, цагаан өнгөтэй  ачааны машин байв. ******* ******* улсын дугаартай, SE88M600124 арлын дугаартай, Хос Капитал хязгаарлагдмал хувьцаат компаний эзэмшлийн 02397321 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, зүүн талдаа ягаан өнгийн маниултай, баруун талдаа таггүй JINLIANG гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 23, 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Д.ийн өгсөн: Би аймгийн сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Иргэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр зөвхөн тусгаарлалт хийсэн талбайд өмөрсөн, түймэрт өртөж харласан эсхүл хуурай босоо модыг цэвэрлэгээний зориулалтаар унагаж түлшинд хэрэглэж болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Иргэний нэхэмжпэгч М.ын өгсөн: ******* ******* улсын дугаартай  тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо бол уг тээврийн хэрэгсэл Хос капитал хязгаарлагдмал хувьцаат компаны нэр дээр байгаа. 2019 онд 3.5 сая төгрөгөөр барьцаанд тавиад 2021 оны 5 дугаар сард бүрэн төлж дууссан. Дууссаныхаа дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй л байна. Уг зээлээ дууссаны дараа 2021 оны 7 дугаар сард ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ *******, Чимгээ нарт 4.5 сая төгрөгөөр зарсан. Би *******, Чимгээ нараас 2 сая төгрөгийг нь авсан одоо 2.5 сая төгрөгийг авах үлдэгдэлтэй байна. Би үлдэгдэл 2.5 сая төгрөгийг авмаар байна. Эсхүл машинаа аваад авсан 2 сая төгрөгийг өгчихмөөр байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Гэрч Б.ын өгсөн: Би ******* аймгийн модны зах дээр мод ачиж өгдөг ажил хийдэг юм. 2022 оны 01 дүгээр 21-ний өдөр ******* модонд туслах ажилтнаар явах уу гэхээр нь би зөвшөөрч Ганчимэг, ******* нарын хамт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж очиход бэлтгэсэн мод байхаар нь ачаад буцаад ******* аймаг явж байхад цагдаа саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Гэрч П.ын өгсөн: Би мод бэлтгэхээр ууланд гарч ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй байдаг. БУА серитэй 21-075903 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан 100 метр куб модыг бэлтгэхэд өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байсан. …Ойн тухай хуулийн 34.3-т заахдаа 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. …Талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэж болохгүй. …Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэн босоо мод унагааж болохгүй, талбайн тусгаарлалт хийж өгөхдөө унанги мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийж өгдөг юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

Гэрч Л.ийн өгсөн: 2021 оны 8 сарын үед аймгийн сумын модны зах ажиллуулдаг залуу ирээд модонд явах уу мод бэлтгэх эрхийн бичиг авч өгнө, би суманд модны зах ажиллуулдаг юм гэж хэлээд та манай аав ээжтэй холбогдоод мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгөө өгөөрэй гэхээр нь би зөвшөөрч Өлзий гэдэг хүнтэй холбогдоод эхнэрийнх нь дансруу 500 метр куб түлшний мод /гоожин/ бэлтгэх эрхийн бичиг авна гэж 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд та эхний ээлжид 100-200 метр куб аваад бэлдсэн байж байгаарай гэж тохироод 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр суманд ирээд Өлзий гэдэг хүнтэй уулзаад хуулбарласан мод бэлтгэх эрхийн бичиг аваад сумын 2 дугаар багийн нутаг Чулуут гэдэг газраас модоо бэлтгээд оройтчихоор нь ачилгүй орхиод дараа нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед гарал үүслийн гэрчилгээ авч нэг машиныг татаад үлдэгдэл 4 машин модоо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ачсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

Гэрч Ш.ийн өгсөн: Би БУА серитэй 21-075903 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан 100 метр куб модны эрхий бичигт заагдсан 100 метр куб модонд гарал үүслийн гэрчилгээг бичиж өгсөн. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичээд дууссан. Тухайн гарал үүслийн гэрчилгээг бичихдээ модыг сумын засаг даргын тамгын газрын гадна зогсоолд ирүүлж харж бичдэг байсан. …Би сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3 метр кубийг бичиж өгөөд Өлзий ахтай тулгалт хийгээд таны 100 метр куб модны эрх дууссан гэж хэлээд гаргасан юм. Би жагсаалтаар он, сар, өдөр, явсан тээврийн хэрэгсэлтэй нь бичиж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар тал/,

Гэрч Ш.ийн өгсөн: Ойн цэвэрлэгээний ажил гэж ойн санд унасан модыг бэлтгэхийг хэлнэ. Иргэн босоо мод унагааж болохгүй, аж ахуйн нэгж заагдсан газраас мод бэлтгэлийн төрөлд тааруулж огтлолт хийж болно. Талбайн тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэж болохгүй. Тухайн хариуцсан ойн анги талбайн тусгаарлалт хийсний дараа иргэн аж ахуйн нэгж мод бэлтгэл хийж болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

 

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 220041 дугаартай: ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгсэл нь 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн байна. Зах зээлийн дундаж үнэ 3.017.500 төгрөг. ...Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хуучин цеп, маниул эвдэрсэн, завсар ихтэй ажиллахгүй цахилгаан хөрөө 37.500 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-97 дугаар тал/,

аймгийн тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай: аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Галтын даваа гэх газарт 2021, 2022 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Мод бэлтгэсэн Галтын даваа гэх газар нь ойн бүсчлэлийн хувьд ашиглалтын бүсийн ой буюу 3 дугаар мужид хамаарна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн шинэ хуурай 1.44-1.56 метр урттай 27 ширхэг түлээний мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 116,131,1 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111 дүгээр тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 116,131 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 348,393 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 118 дугаар тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн суманд модны захад ажилладаг Өлзий гэх хүнээс гоожин авч мод бэлтгэхээр явсан. Тэгээд 10 цагийн орчимд сумын Чулуут гэх газарт очиж 2 портер мод бэлтгээд байж байтал орой болоод нар жаргачихаар нь тухайн бэлдсэн модоо ууланд цагаалж орхичихоод гэр лүүгээ буцсан. Тэр үед модоо авахгүй байж байгаад дараа нь буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гоожиндоо сунгалт хийлгүүлж бэлтгэсэн модныхоо талыг нь авч ******* аймагт ирээд зарсан. Тэгээд сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үлдсэн модоо авахаар ******* ******* улсын дугаартай машинаар очиж үлдсэн модоо аваад буцаж яваад аймгийн сумын цагдаад баригдсан. ...Би 3 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн ба бусад нь унанги мод байсан. Гэхдээ миний унагасан мод хуурай мод байсан. ...Хөрөөгөөр тайрч, биеэрээ цагаалж бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ ашигласан хөрөө нь миний хөрөө байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан гоожинтойгоо явсан. 2021 оны 12 дугаар сарын сүүл хүртэл сунгуулсан байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д., М., гэрч Б., П., Л., Ш., Ш. нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын Галтын даваа гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр буюу талбайн тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл, зүйлээс өөрөөр буюу ойн цэвэрлэгээний аргаар түлшний хуурай мод бэлтгэх атал босоо мод унагаж 1.446 м3 мод бэлтгэж, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгслээр ******* аймаг руу тээвэрлэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлд зааснаар өөр аргаар улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Б.*******ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөр аймаг руу тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 116,131 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 111 дүгээр тал/ учирсан нь аймгийн тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 348,393 төгрөгийн /хавтаст хэргийн 118 дугаар тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******аас байгаль экологид учирсан 348,393 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 145-149 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум, багийн баруун задгайн 1а-3 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Хос капитал хязгаарлагдмал хувьцаат компаний өмчлөл, эзэмшилд /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч М.ын мэдүүлгээр /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ түүний өмчлөл, эзэмшилд шилжсэн байна.

Харин иргэний нэхэмжлэгч М., шүүгдэгч Б.******* нарын хувьд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн боловч төлбөр бүрэн төлөгдөөгүйн улмаас эд хөрөнгө Б.*******ын өмчлөлд шилжээгүй байх тул тээврийн хэрэгслийг өмчлөгчийн эзэмшилд үлдээж иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан гарвал иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.  

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч М.д үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 3.017.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг 1.446 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан JINLIANG гэсэн бичиглэлтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цеп, маниул эвдэрсэн, завсар ихтэй ажиллахгүй хуучин цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******аас байгаль экологид учруулсан хохирол 348,393 /гурван зуун дөчин найман мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ******* ******* улсын дугаартай Mazda Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч М.ын эзэмшилд үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 3.017.500 /гурван сая арван долоон мянга таван зуу/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг 1.446 м3 хэмжээтэй шинэс төрлийн  модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн JINLIANG гэсэн бичиглэлтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цеп, маниул эвдэрсэн, завсар ихтэй ажиллахгүй хуучин цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД