Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 15000880106 дугаартай, 163/0/0106/Э индекстэй хэргийг 0 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн Бугат суманд 199 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сумын ******* багийн -98 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, Эрдмит хязгаарлагдмал хувьцаат компанид ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГБ9041614.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Булган аймгийн ******* сумын дугаар багийн нутаг ******* гэх газарт  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******тай маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 15000880106 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Булган аймгийн ******* сумын дугаар багийн нутаг ******* гэх газарт Эрдмит хязгаарлагдмал хувьцаат компани нь цасны баяраа тэмдэглэсэн ба тэмцээн уралдаан зохион байгуулж дууссаны дараа ажилчид амрах байранд архи согтууруулах ундааны хэрэглэж Д.******* нь согтуурсны улмаас ямар нэгэн шалтгаангүйгээр Н.*******ын нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх мэдүүлэг,

. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.*******ын өгсөн: 0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр манай байгууллага цасны баяраа тэмдэглэж Булган аймгийн ******* сумын дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт очсон. Тэнд цасны баяраа тэмдэглэж тэмцээн, уралдаан зохиож хорхог хийж идсэн. Тэмцээн дууссаны дараа гэрт орж архи ууцгаасан. Тэгээд би гэрээс гараад тамхи татаад зогсож байхад манай ажпын ******* гэх залуу ирээд намайг мөргөж унагаагаад өшиглөсөн. Тэгэхэд манай ажлын Түвшин-Эрдэнэ гэх залуу ирээд салгаад аваад явсан. ******* нь архи уусан байсан. *******д зодуулсаны улмаас миний хамрын яс хугарсан, мөн хамрын таславч муруйсан байна гэж эмч хэлсэн. Гомдол санал байхгүй. Эмчилгээнд зарцуулсан 00.000 төгрөгөө авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/,

3. Гэрч 3. өгсөн: 0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр манай Эрдмит компани цасны баяраа тэмдэглэхээр Булган аймгийн ******* сумын ******* гэх газарт байрлах амралтанд очсон. Оройхондоо ажлынхан архи ууж дуулсан. Тэгээд би тамхи татах гээд гэрээс гарахад ******* ах газар унасан ******* ах дээрээс нь заамдсан байдалтай байсан. Тэгээд би очоод салгаад аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

4. ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаартай: Н.*******ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.   Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.*******ы гэм буруугаа хүлээж өгсөн: 0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр ажлынхаа хамт олонтой цасны баяр тэмдэглэхээр Булган аймгийн ******* сумын дугаар багт байрлах ******* гэх амралт руу явсан. Амралт руу явах замдаа машин дотроо хойд суудал дээр Буянбат, Мөнхцэнгэл, *******, Лхагва-Очир Болд бид нар 0.75 литрийн хэмжээтэй Хараа, Соёрхол нэртэй гурван шил архи хувааж уусан. Тэгээд бид амралтын газраа очоод хоол цай идчихээд зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцсон ба дуусгаад амрахаар амрах байр буюу гэр лүүгээ орсон. Гэртээ ороод  хийсэн байсан хорхогноос идээд байж байтал манай ажлын хоёр залуу бид нарт архи хундагалаж өгсөн. Архи ууж байгаад бие засах болон тамхи татах гээд гэрээс *******ын хамтаар гараад нэг мэдсэн чинь би нилээн согтчихсон гэртээ харьж унтаж амарсан байсан. Маргааш өглөө нь урд өдрийн болсон зүйлийг санахад би *******ыг өшиглөөд *******ын дээр нь гарч суугаад гараараа цээж хэсэг дээр нь дараад байж байтал манай ажлын Түвшин-Эрдэнэ намайг *******аас салгаж аваад машинд суулгаад гэр лүү хүргэж өгсөн тухай санасан. Тухайн үед би *******ын хамар хэсэг рүү духаараа нэг удаа мөргөж зүүн гар хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ******* бид хоёр нэг удаа архи ууж ажлын алдаа дутагдал гаргасан ба *******ыг ажлаас халаагүй, намайг ажлаас халсан болохоор би буруу ойлгоод *******ыг цохиж зодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.*******, гэрч З.Түвшин-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Д.*******ы 0 оны 3 дугаар сарын 1-ны өдөр архи архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурснаас Н.*******ыг шалтгаангүйгээр мөргөх, өшиглөх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн бие эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Д.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Д.*******ы гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн  хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй хэдий ч шүүгдэгч Д.******* нь эмчилгээний зардалд 00.000 төгрөгийг төлснөөр хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь  зүйтэй.

Хавтаст хэргийн 39-45 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сумын ******* багийн -98 тоотод амьдардаг, Эрдмит хязгаарлагдмал хувьцаат компанид ачигч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо төлснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 0 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 4/41 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4 дэх хэсгийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД