Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д

          Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 2122000210029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.М нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг “Хулгар” гэх газраас 2021 оны 01 сарын 22-наас 23-нд шилжих шөнө алдагдсан, иргэн Б.М-ын4 тооны адууг тус сумын “Нэмнээгийн говь” гэх газраас хулгайлсан,

 мөн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ц.П-ын5 тооны адуу буюу олон тооны бод малыг улсын дугааргүй Хаоже /Haojue/ маркийн мотоцикл ашиглан хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2 үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дундговь аймгийн Баянжаргалан суманд айлын муудсан онд ороход бэрх 4 адууг авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2022 оны 05 сард Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16-р зөрлөгт явж байсан 5 адууг би нутаг дамнуулан зарсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ ухамсарлаад хохирлыг хугацаанд нь төлсөн тул энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.М-ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны хавар отроор Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 30 гаруй километр зайд Хүдрийн нуур гэх газар нутаглаж байсан. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр танил махны ченж Б ахтай холбогдож хэдэн тооны адуу зарах гэсэн юм та хүмүүстэй нийлж байгаад ирж авахгүй юм уу? гэтэл олон тооны адуу байвал очоод авъя гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б ах хүмүүстэй ирж 9 тооны адуу худалдаж авсан. Тухайн 9 тооны адуунаас 5 тооны адууг Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөгийн нүхэн гарц төмөр замын ертөнцийн зүгээр зүүн тал, засмал замын ертөнцийн зүгээр баруун талын төмөр зам, засмал зам хоёрын голоос өөрийн эзэмшлийн хар өнгийн Хаоже /Haojue/ маркийн мотоциклоор тууж Б ахад өөрийн адуунаас 4 тооны адууг нэмж нийт 9 тооны адуу зарсан. 2021 оны 05 сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг 16 дугаар зөрлөгийн нүхэн гарцны зүүн талаас хулгай хийсэн 5 тооны адууг туухдаа ашигласан хар өнгийн Хаоже /Haojue/  маркийн мотоцикл миний эзэмшлийнх. Тухайн мотоциклыг бүртгүүлж улсын дугаар аваагүй. Ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /2-р хавтас 220 дахь тал/

 

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би адуугаа Баянжаргалан сумаас зүүн урагш 25 километрт “Хулгар” гэх газар үлдээгээд явсан. Маргааш нь 23-ны өдөр адуун дээрээ очиход 2 даагатай гүү, нийт 4 адуу алга болсон байсан. Ижлээсээ салах учиргүй адуунууд байсан. Тэгээд 2 өдөр эрж хайгаад олоогүй, хулгайд алдсан гэдэг нь тодорхой болсон учир сумын цагдаад мэдэгдсэн. Миний алдсан малын зүс, тамга содон тэмдгийн хувьд ташаан толгойны ард давхар онги тамгатай хээр гүү, чандмань тамгатай цавьдар гүү, чандмань тамгатай эр цавьдар даага, чандмань тамгатай охин хүрэн буурал даага  нийт 4 тооны адуу алдсан. Надад нийт 4.000.000 төгрөгийн хохирол учирсан. ” гэх мэдүүлэг /1-р хавтас 8 дахь тал/

 

Хохирогч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай алдсан гэх 5 морь 2021 оны 05 дугаар сарын эхээр алдагдсан. Тэгээд би араас нь хайгаад явж байхад 05 дугаар сарын 10-ны үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын зүүн талд нутаг гүйж явна гэж нутгийн малчдаас сонссон юм. Тэгээд дараа нь 16 дугаар зөрлөгийн ард талд гүйгээд ирсэн байна гэж хүнээс сонссон. Манай адуу гүйхээрээ 16 дугаар зөрлөг орчим л ирдэг юм. Өнгөрсөн жил гүйгээд 16 дугаар зөрлөг дээр ирчихсэн байхад нь олж авч байсан. Хулгайд алдсан 5 морины зүс, им тамгын тухайд гэвэл цагаан морь, бидэртэй бор загал морь, хоёр хар морь, хондлой буурал хээр морьд зүүн гуяндаа өнцөгдүүлж дарсан хөзрийн дөрвөлжин шиг тамгатай, 5 тооны морь, бүгд дэлтэй байх ёстой. Би хулгайд алдагдсан морьдио 1.800.000 төгрөгөөр үнэлж, нийт 9.000.000 төгрөг нэхэмжилнэ. Миний алдсан 5 морь нь манай унаган адуу юм. Би хохирлоо авчихвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хавтас 156-157 дахь тал/,

 

 Гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эрдэнэдалай сумын иргэн М гэдэг залуугийнх манайхтай айл өвөлжиж байгаа юм. М манай хүүг адуунд авч яваад нилээн хэд хоног Өндөршил, Баянжаргалан сумаар явж байна гээд утсаар ярьсан. Би хүү А-тай утсаар ярьсан чинь “Баянжаргалан сум дээр байна. 4 адуу худалдаж авсан ачих гэсэн чинь М-ийн машин эвдэрчихлээ ирээд ав” гэж ярихаар нь 2021 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн 7578 ДУЭ номертой давхар кабинтай Портер маркийн машинтай аймгаас 19 цагийн үед гараад Баянжаргалан суманд 23 цагийн үед очсон. Сумын баруун урд талын хуссан зам дээр намайг А, М, өндөр шар залуу гурав Мгийн машинтай тосч аваад айлын хороон дээрээс 4 адуу ачиж өгөөд би буцсан. Тэд машины сэлбэгээ аваад буцаад сум руу явсан. Би шөнөдөө Говь-Угтаал сумын Ерлөг уулын ард хөдөө гэртээ очиж адуугаа буулгачихаад маргааш нь аймаг руу явсан. Хээр гүү давхар онгин тамгатай, чандмань тамгатай эр хээр сарваатай, сартай цавьдар гүү, чандмань тамгатай охин бор сарваа байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас 18 дахь тал/

 

 Насанд хүрээгүй гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 сарын дундуур аймагт гэртээ байж байгаад хөдөө Дэрэн сумын 1 дүгээр баг Балтастай гэх газарт байх гэртээ очсон. Тэгэхэд М /М/ ахтай уулзахад надад М ах “хямд адуу байна” гэж хэлсэн. М ахын адуу үхэр Баянжаргалан сумын баруун урд тал руу тарсан байдалтай байсан. Тэгэхээр нь тэрийг нь хайлцахаар гэрээс гарахдаа 350.000 төгрөгтэй, хямд адуу байж магадгүй гээд гарсан. Баянжаргалан сумын баруун урд талаар мал хайж Б, М ах бид гурав М ахын машинтай явсан. Тэгээд М ахын машин эвдрээд Баянжаргалан сумын төв рүү орсон. Машинаа янзлуулах гэсэн чинь засварчин олдоогүй, хонох газар байхгүй тул тэндээ буудалд хоносон. Хонох буудал нь нэг хүний 15.000 төгрөг байсан. Маргааш нь өөрсдөө машинаа янзлаад нэг хоносон. Маргааш нь адуу, үхрийнхээ эрэлд явж байгаад, Баянжаргалан сумаас 20 орчим километрт нэг улаан өнгийн “Хауже” маркийн мотоциклтой бараан дээлтэй, хүнтэй 5-10 минутын хугацаатай М ах машинаас буугаад уулзсан. Тэгээд М ах машиндаа орж ирээд жолоогоо бариад урагшаа хөдлөөд явсан. М ах урд 4 тооны адуу байгаа тэрийг авна гэж хэлээд хүнтэй уулзсан газраас 1 км арай хүрэхгүй  газарт очиход “Нэмнээгийн говь” гэх газарт 60-70 адуу байсан. Тэр адуунуудаас нэлээд зайдуу 4 тооны нэлээд муудсан хээр гүү, халтар сарваатай, цэгээн гүү бор сарваатай 4 тооны адуу байсан. Тэр 4 адууг тууж яваад хашаанд хийж бариад машин дээрээ ачаад, буцаад Баянжаргалан сумын төв рүү 4 тооны адуутайгаа ороод, буудалд хоноод маргааш нь буцаад гэр р үүгээ явах гэсэн чинь машин нь эвдэрчихсэн. Дугуй засвар дээр очоод дугуй янзлуулсан чинь машины нум нь хугарчихсан байсан. Тэгэхээр нь би аймгийн төв рүү аав, ээж рүү нум захиад адуу худалдаж авсан талаараа хэлсэн. 4 тооны адуугаа сумаас баруун тийш айлын эзэнгүй хороонд хийчихсэн байсан. Маргааш нь аав, ээж хоёр шөнө нь ирээд аав, ээж хоёрын машин дээр адуугаа ачуулаад, аав ээж бид гурав гэр рүүгээ явсан. Баянжаргалан суманд М ах, Б ах хоёр үлдсэн. Би М ахад хямд адуу байвал худалдаж авна гэж хэлсэн. М ах хэн нэгэнтэй адуу худалдаж авах талаар ярьсныг нь мэдэхгүй. 4 тооны адуу авдаг өдөр сумын төвөөс урагшаа малын эрэлд гараад явж байгаад мотоциклтой хүнтэй таараад М ах гарч уулзаад бид нар урагшаа, нөгөө хүн хойшоо явсан. Тухайн 4 тооны адууг мотоциклтой хүн тууж ирсэн зүйл байхгүй. Мотоциклтой хүн адуу байсан газрын баруун урдаас ирээд толгод дээр М ахтай уулзчихаад бид нарын хажуугаар гараад хойшоо явсан. Тэр газарт байсан 4 тооны адуу урд нь байсан юм шиг байсан. Учир нь хөлөрсөн чийгтсэн зүйл байгаагүй, явах тэнхэлгүй адуунууд байсан. М ахыг мотоциклтой хүнтэй уулзаж байхад Б ах бид хоёр машин дотор юм яриад сууж байсан. Машины цонх хаалттай байсан учраас М ах болон мотоциклтой хүмүүс юу ярьсан талаар мэдэхгүй байна... М ах мотоциклтой хүнтэй уулзсаны дараа мал худалдаж авлаа гэж юм яриагүй, урагшаа хөдлөөд яваад 4 адуу авна гэж ярьсан. Би юу болсон гэдгийг нь мэдээгүй яваад, тэр 4 адууг 200.000 төгрөг М ахад өгч авсан. Учир нь М ах “50.000-60.000-д явахгүй болсон адууг хүмүүс бензиний мөнгөнд өгч байна” гэж хэлэхээр нь би итгээд хамт явсан” гэх мэдүүлэг, /1-р хавтас12-13 дахь тал/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын эхээр ээлжийн амралтаа аваад, М-тэй утсаар ярьсан чинь “намайг хүрээд ирэхгүй юу, машин эвдэрчихлээ” гээд, би аймгаас зүүн хойш байдаг Гурвансайхан сумын нутаг Салхитын мөнгөний ордны хойно очиход М, таньдаггүй байсан А гээд хүүхдийн хамт хоёулаа байсан. Тэгээд машин нь асахгүй байхаар нь түлшийг нь асгаад, өөр түлш хийгээд аймгийн төвд ирээд нэг айлд хоночхоод, М адуу, үхэр хайна гээд, бид гурав адуу, үхэр хайж яваад, оройдоо Баянжаргалан сум орж хонодог байсан. Миний амралт дуусахаас 7-8 хоног үлдчихсэн байхад Баянжаргалан сум дээр хоночихоод өглөө нь М зүүн урагшаа говь гарч үзье гэж хэлсэн. Замдаа нэг худаг дээр Эрдэнэдалай сумын залуу гэж байсан байх М-ийдүүгийн ангийн хүүхэд гэсэн, тэр залуутай нилээд юм яриад үхрээ сураглаад бид гурав машин дотроос буугаагүй. Тэр залуу зүүн талаар үхрийг чинь харсан гэсэн чинь М худлаа ярьж байж магадгүй, биш байх гээд чигээрээ ертөнцийн зүгээр урагшаа явж байхад Нэмнээгийн говь гэдэг газар руу орж ирсэн. Бид шороон замаар явж байтал нэг мотоциклтой Палбигар  170-175 см орчим өндөртэй залуутай М машинаасаа бууж хоорондоо юм яриад, буцаж суугаад адуу худалдаж авахаар болсон.  Тэр залуутай юу ярьсан талаар мэдэхгүй байна, зогссон газраас нээх холгүй яваад очиход, адууны зах дээр 2 гүү, 2 унагатай, 4 тооны адуу байсан. Тэгээд тэр 4 адуугаа машин дээр ачаад Баянжаргалан сумын төв рүү хөдөлсөн. М-иймашины нум замдаа явж байхдаа хугарчихсан байна гэж байсан. Сумаас сэлбэг олдохгүй, аймгийн төвөөс Аийн аав, ээж хоёр нь сэлбэг авч ирж өгөөд буцаагаад 4 тооны адууг ачаад, А-тай хамт явсан. М-ийярьж байгаа нь худлаа байна, би тухайн үед машин дотроос буугаагүй, М тэр мотоциклтой залуутай юу ярьсан гэдгийг сонсоогүй." гэх мэдүүлэг, /1-р хавтас 117 дахь тал/

 

Гэрч  Б.Б-ынмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Дундговь аймгийн Дэрэн сумын Балтастай гэх газарт байсан М-ийхойд талд байсан Аын гадаа очоод Мөнхжаргал гэх хүний хулгайд алдсан 4 тооны адуунд үзлэг хийж хохирогчид нь хүлээлгэж өгөхөд А гэх хүн би адууг нь хүлээлгээд өгчихлөө, энд авч ирсэн асуудлыг М мэдэж байгаа гэсэн.  М-ийгадаа очиж “энэ адуу ямар учиртай адуунууд юм бэ? хэлэх зүйл байна уу” гэж асуухад, М гэх хүн “Баян-Өнжүүл сумаас адууны эрэлд явж байсан хүнээс авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за аймагт очиж гэрчээр мэдүүлэг өгөөрэй” гэж хэлээд хөдлөх гэсэн чинь “ах уулзъя” гээд дуудахаар нь би буугаад очсон чинь М “танай сумын Бямбахишигээс худалдаж авсан юм” гэж хэлсэн. Би “Ч-ийг чи яаж таньдаг юм” гэж асуусан чинь М “танай суманд байхдаа би Бямбахишигтэй танилцсан юм, Бямбахишиг энэ адууг надад зарахдаа Төв аймгаас уруудаж ирсэн адуу байгаа юм. Буруу гарын юм байгаа юм, баригдах юм бол өөрсдөө даагаарай, намайг чирээд байх юм байхгүй шүү” гэж хэлсэн болохоор нь эр хүний зан гаргаад муухай юм уу гэж бодоод нуусан юм. Энэ адууг нөгөөдөр гэхэд байсан газар нь хүргэж өгнө, нутгийн чинь залуу юм чинь Ч-ийг сумандаа шийдчихнэ биз дээ, гуйж байна шүү гэж хэлээд надад мэдүүлэг өгсөн. Би Бямбахишиг гэх хүний нэр яриагүй, М гэх хүнийг хамт явсан хүмүүстэй нь сэжиглэж араас нь хөөж явж байгаад М гэх хүнийг А гэх хүнээр заалгаад очсон. М гэх хүнээс мэдүүлэг авахгүй явах гэж байхад М гэх хүн би аймаг руу явж чадахгүй, гэр сахиж байгаа гэж хэлээд мэдүүлэг өгөх гэж байхдаа Бямбахишигт жоохон муухай юм боллоо. Та сумандаа шийдчихнэ биз дээ гэж хэлээд мэдүүлэг өгөхдөө Бямбахишигийн талаар ярьсан. Би ямар нэгэн нэр хэлж хөтөлж мэдүүлэг авсан асуудал байхгүй." гэх мэдүүлэг, /1-р хавтас 120 дахь тал/

 

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Манай 3 хүүхэд надтай хамт байсан. Том охин маань хөгжлийн бэрхшээлтэй 12 настай, дунд охин 5 настай, бага нь 2 ой гарантай. Би 3 хүүхдээ хараад гэртээ байсан. 2021 оны 02 сарын 22-ноос 24-ний өдрүүдэд өдөр, орой эхнэртээ хоол зөөж өгч байсан. Манай эхнэр оёдол хийдэг. Хөдөө гадаа яваагүй. 2021 оны 3 сарын 10-ны өдөр М гэх хүний дугаарыг Баянжаргалан сумын дугуй засварын Хараа гэх хүнээс авч М гэх хүнтэй “4 адууны хэрэгт холбогдуулаад цагдаа дуудаад байна, юу болоод байгаа юм” гэсэн чинь “би Бямбахишиг гэх хүнийг танихгүй, Төв аймгийн хүн гээд 4 адуу туугаад явж байсан” гэж надад хэлсэн. Үүнээс өмнө би М гэх хүнтэй ярьж байгаагүй, танихгүй. Миний гар утасны дугаар 99290321, энэ дугаарыг бариад 2 сар болж байна. Өмнө нь 86128663 гэсэн дугаартай байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 39 дэх тал/

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 11 сарын сүүлээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн М гэх залууг Дундговь аймгийн Гурвансайхан суманд оторлож явах үед нь 5471 УАН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө аваачиж зарсан юм. Мд би өөрийн 5471 УАН улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгт бодож, малаар өгсөн юм. Одоо миний нэр дээр бүртгэлтэй боловч М гэх залуугийн машин байгаа юм. М гэх залуу нэрийг нь шилжүүлээгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хавтас 129 дэх тал/

 

гэБ,                                                         Гэрч Ц.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Э, Д, Мнарын хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойно байдаг 16 дугаар зөрлөг дээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед ирсэн. Б надад хэлэхдээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат нэг таньдаг залуу байгаа тэр залуу 20-30 тооны адуу зарна гээд байгаа юм. Миний мөнгө төгрөг хүрэхгүй болохоор та 2 надтай хамт яваач гээд Э бид хоёрт хэлэхээр нь дагаж ирсэн. Мгэх залуугаар олон тооны адуу авбал туулгах зорилгоор хөлсөлж ирсэн юм. Тэгээд адуу худалдаж авах газраа ирэхэд адуу зарах хүн Бтай утсаар холбогдоод уулзаад адуугаа олохгүй байна, манай адуу 8, 4, 5-раа тасраад явсан байна гэж хэлээд та хэд 16 дугаар зөрлөгөөс хөдлөөд баруун урагш хавьцаа байж бай тэнд манайх 5 адуу үлдээсэн байгаа гэхээр нь очиход 2 хар морь, шар хээр морь, бор үрээ, цагаан бор морь байсан. Тухайн 5 морь зүүн талынхаа гуянд хөзрийн дөрвөлжин шиг тамгатай байсан. Удалгүй адуу зарж байгаа үл таних залуу 4 адуу тууж ирсэн. Тэр 4 адуу хул морь, хонгор морь, хүрэн халзан морь, хээр алаг зүстэй морь байсан. Тухайн адууны тамгыг нь анзаараагүй... Тэр үл таних залуу дахиж адуу авч ирээгүй. Манай адуу нутаг гүйсэн байна гэж хэлж байсан. Тэгээд худалдаж авсан адуугаа нөгөө үл таних залуу туулцаад Төв аймгийн Сэргэлэн сумын ээж хадны тэнд дөхүүлж өгөөд буцлаа гэхээр нь чамд мөнгийг чинь нэмээд өгчихье гэсэн чинь тэр залуу надад тийм боломж байхгүй та нар миний мотоциклыг аваад яв гэхээр нь мотоциклыг нь Мт унуулаад адуугаа тууж бай гэж хэлээд адуу зарсан залууг 16 дугаар зөрлөг дээр машинаар хүргэж ирсэн. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн бол цуг явсан хүмүүстээ битгий ав гэж хэлнэ ш дээ. Адуу зардаг залуу өдрийн цагаар адуу зарсан болохоор бид хэд хулгайн адуу гэж бодоогүй. Өөрийнхөө адуунаас зарж байгаа юм шиг л зарж байсан. Адуугаа зааж өгөөд байсан болохоор худалдаж авсан.” гэх мэдүүлэг /2-р хавтас 159-160 дахь тал/,

 

Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би М гэх залууг танихгүй. Быг сайн танина. Б эмээлт зах дээр мал мах авч худалдан борлуулдаг ченж ажилтай, амьд малын зах дээр бойчин хийдэг болохоор сайн таньдаг. Намайг гэртээ байхад Б утсаар яриад Төв аймгийн Баян сумаас адуу туугаад өгөөч гэхээр нь 300.000 төгрөгөөр тохирч явсан. Тэгтэл Б ах Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ар талаас хүнээс 9 тооны адуу худалдаж авсан. Тэгээд адуу зарсан М гэх залуу надтай хамт мотоциклтой туугаад Төв аймгийн Сэргэлэн сумын урд талд аваачаад М буцлаа гээд явахдаа надад мотоциклоо үлдээгээд явсан. Б ах М гэх залууг буцааж хүргэж өгөөд ирэхэд нь би адуугаа алдчихсан байсан. Тэгээд бид хэд хайж байгаад олсон. Зарим нэг адуу нь хөзрийн дөрвөлжин шиг тамгатай адуу байсан. Бусдыг нь анзаараагүй. Хар адуу 2, цагаан адуу 1, хар бор 1, шар хээр 1, сартай хүрэн 1, нөгөө 3 адууных нь зүсийг санахгүй байна. Тухайн үедээ харж л байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтас 162-163 дахь тал/,

 

Гэрч Л.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би М-Э-ийг танихгүй, Б-тай хамтран бизнес эрхэлдэг. Бид 2 эмээлт зах дээр амьд мал мах авч худалдан борлуулдаг. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг 16 дугаар зөрлөгийн хойд талаас М гэх залуугаас 9 тооны адууг 2021 оны 05 дугаар 19-нөөс 20-ны хооронд худалдаж авсан. Мөнх- Эрдэнэ гэх залуу Бтой ярихдаа 20 тооны адуу өгье гэж утсаар ярьсан байхаар нь эмээлт зах дээр мал мах авдаг Хишигдорж, Э нарыг дагуулж ирсэн. Ирээд авах гэтэл 5 адуу байсан, мотоциклтой яваад 4 адуу авч ирээд бид хэд нийлүүлэн 9 болгоод Улаанбаатар хот руу оруулах гэж хөлөөр нь туухад М гэх залуу Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл туулцаж өгөөд унаж явсан мотоциклоо бид хэдэд энэ мотоциклоор адуугаа туучих гэхээр нь мотоциклыг авч Мт унуулаад адуугаа тууж бай гэж хэлээд М-Э-ийгадуу худалдаж авсан газраа хүргэж ирээд бид хэд буцсан. Халтар морь 2, цагаан морь 1, хээр морь 1, бор морь 1, хонгор үрээ 1, хул үрээ 1, дөрвөн хөл шийр алаг үрээ 1 байсан.  5 морь нь нэг ижил зөв талынхаа гуянд хөзрийн дөрвөлжин шиг тамгатай байсан 4 үрээ өөр тамгатай байсан шиг санагдаж байна. Би тамгыг нь сайн хэлж мэдэхгүй байна. М адуу зарахдаа гарал үүслийн бичиг өгөөгүй. Гарал үүслийн бичгээ өгөөч гэхэд малын эмч тарилганадаа явсан байна гэж хэлсэн. Би адууг өөрийн адуунаас зарж байгаа гэжс бодсон. М хэлэхдээ 5 нь миний адуу, нөгөө 4 нь надтай отроор байгаа хүний адуу гэж хэлсэн. Өдрөөр байсан тул хулгайн гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. ” гэх мэдүүлэг /2-p хавтас 165-166 дахь тал/,

 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би М-Э-ийг танина. Урд нь 2018 оны өвөл Төв аймгийн Лүн суманд өвөлжиж байхад нь М гэх залуугийн аавынхаас нь мал мах худалдан авч байсан. 2020 оны 11 сарын үед над руу утсаар холбогдож хонь, үхэр, адуу зармаар байна гэж хэлсэн. 2021 оны 01 сарын үед утсаар яриад ахаа бензиний мөнгөгүй болсон гээд надаас 200.000 төгрөг зээлсэн. 2021 оны 02 сарын 25-ны үед мөн надтай утсаар яриад ахаа өвс авч ирээд өгөөч адуу мал муудаад байна гэхээр нь би өвс худалдаж аваад портер хөлслөөд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд аваачиж өгсөн. М та надаас адуу худалдаж ав гэхээр нь Хөөтийн уурхайн тэндээс эцээд явахаа больсон 6 тооны адуу очиж үзэхэд М энэ адуунууд онд орохгүй болсон. Та аваад тэжээгээд мал болгоод ав гэхээр нь худалдаж авсан. Тухайн малыг авч явахад М гарал үүслийн бичгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас утсаар яриад өгсөн. Улаанбаатар хот оруулаад мал дээрээ аваачаад хашаанд тэжээж байгаад маханд өгсөн. 1 адуу нь замд явдлын ая даахгүй үхсэн. М 3 удаа адуу зарж борлуулсан. 8 тооны адуу том оврын тээврийн хэрэгсэл дээр ачиж явуулаад би довын гуанзны тэндээс тосч авсан. Хөл алаг морь, цагаан бор морь, хөх бор морь, хар морь, хээр морь, хүрэн морь, хонгор морь, хамар цагаан хонгор морь гэсэн 8 тооны адуу байсан. Тамгыг нь сайн мэдэхгүй байна. Би М-ий явуулсан адууг зарж борлуулаад мөнгийг нь түүний дансанд шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-ны үед над руу М залгаж манай адуу нутаг гүйх гээд байна та ирж адуу худалдаж ав надтай хамт отроор явж байгаа залуучууд ч гэсэн адуу зарна гэж байна. Миний адуутай нийлээд 20-иод тооны адуу болох байх гэхээр нь би 2021 оны 05 дугаар сарын 22-ны үед 16 дугаар зөрлөгийн хойд талд Улаанбаатар хотоос Хишгээ, Э, М, Даваабаяр нартай ирж М-тэй 09 цагийн үед Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн хойд талд уулзахад, манай адууны ихэнх нь нутаг гүйсэн байна. Одоо байгаа нь энэ 5 адуу байна гээд цагаан морь, бор үрээ, хар морь 2, улаан хээр зүстэй 5 адууг бид хэдийг харж бай нутаг гүйх гээд байна гэж хэлээд М өөр отроор явж байгаа залуучууд адуу өгнө гэсэн би явчхаад ирье гээд мотоциклтой яваад өгсөн. 13 цагийн орчим 4 адуу тууж ирсэн. Тэр 4 адуу нь дөрвөн хөл шийр алаг үрээ, хүрэн халзан үрээ, хул үрээ, хонгор үрээ тууж ирсэн. Надад хэлэхдээ манай найзын 4 адуу байгаа юм гэж хэлсэн... М өөрөө би гаргаж өгье гэж хэлээд Төв аймгийн Сэргэлэн сумын ээж хайрхан хүртэл тууж өгсөн. М адуу өгнө гэж ярихдаа 20 тооны адуу гэж хэлсэн болохоор эмээлт зах дээр мал мах авдаг Хишгээ, Э хоёрыг дагуулж ирсэн Мыг адуу туулгахаар хөлсөлсөн юм. Тэгээд М миний мотоциклыг авч унаад адуугаа туу гэхээр нь Мт мотоциклыг нь унуулаад адуугаа тууж бай гэж хэлээд М-Э-ийг16 дугаар зөрлөг дээр машинаар хүргэж ирчихээд буцаад адуун дээрээ очиход М адуугаа алдчихсан байсан. Тэгээд 2 хоног хайж байгаад олоод Улаанбаатар хотод Эмээлт зах оруулж нядалсан. Би адууны мөнгийг 2 хоногийн дараа 2 хувааж М-ий дансанд хийсэн. Нийт 11.000.000 төгрөг шилжүүлсэн. 9 тооны адууны гарал үүслийн бичгийг нь М малын эмчтэй ярьсан. Хөдөө тарилганд явсан байна, ирэхээр нь араас чинь явуулъя гэж хэлсэн. М-Э-ийг мал хулгайлж байгааг нь мэдээгүй. Гэгээн цагаан өдөр байсан бөгөөд гарал үүслийн бичиг өгч явуулна гэсэн болохоор өөрийнхөө адуунаас зарж байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /2-р хавтас 169-170 дахь тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /1-р хавтас 4 дэх тал, 2-р хавтас 147 дахь тал/

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 5 дахь тал/

2021 оны 06 сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн 2122000210029 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Б.Бямбахишигт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай” зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, /2-р хавтас 52-53 дахь тал/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай алдагдсан 5 адууг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээ /2-р хавтас 180 дахь тал/,

Говьсүмбэр аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/271 дугаартай “...Танай эрүүгийн цагДн тасагт шалгагдаж байгаа 211700048 дугаартай хэргийн байршил нь 46045, 07.37” 107059, 00.39” газар зүйн солбицол нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт хамаарагдаж байна" гэх албан тоот, түүнд хавсаргасан газрын байршлын зураг /2-р хавтас 193-194 дэх тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт /2-р хавтас 149-151, 195-198 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт/2-p хавтас 199-201 дэх тал/,

Мэргэшсэн үнэлгээчин Э.Эын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  нас гүйцсэн бүдүүн гүү 2 тооны 2.500.000 төгрөг, 2 настай бага адуу 2 тооны 1.000.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хавтас 30 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 147 дахь тал/

 Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтас 149-152 дахь тал/

Хохирогч Б.М-ын шүүхэд ирүүлсэн “адууныхаа хохирлыг барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт

Хохирогч Ц.П-ын шүүхэд ирүүлсэн “Мд холбогдох шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй. Хохирол төлбөрийг бүрэн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй болно” гэх хүсэлтүүд болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг “Хулгар” гэх газраас 2021 оны 01 сарын 22-наас 23-нд шилжих шөнө алдагдсан иргэн Б.М-ын ташаан толгойны ард давхар онги тамгатай хээр гүү, чандмань тамгатай цавьдар гүү, чандмань тамгатай эр цавьдар даага, чандмань тамгатай охин хүрэн буурал даага нийт 4 тооны адууг тус сумын “Нэмнээгийн говь” гэх газраас хулгайлсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ц.П-ынцагаан морь, бидэртэй бор загал морь, хоёр хар морь, хондлой буурал хээр морь нийт 5 тооны адууг улсын дугааргүй “Хаожэ” /Haojue/  маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлсан байх ба шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д3.500.000 төгрөгийн, хохирогч Ц.П-т 9.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэм буруу, зүйлчлэлийн талаар:

 

шүүгдэгч Г.М нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг “Хулгар” гэх газраас 2021 оны 01 сарын 22-наас 23-нд шилжих шөнө алдагдсан иргэн Б.М-ын ташаан толгойны ард давхар онги тамгатай хээр гүү, чандмань тамгатай цавьдар гүү, чандмань тамгатай эр цавьдар даага, чандмань тамгатай охин хүрэн буурал даага нийт 4 тооны адууг тус сумын “Нэмнээгийн говь” гэх газраас хулгайлсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ц.П-ынцагаан морь, бидэртэй бор загал морь, хоёр хар морь, хондлой буурал хээр морь нийт 5 тооны адууг улсын дугааргүй “Хаожэ” /Haojue/  маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлсан байх ба шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д3.500.000 төгрөгийн, хохирогч Ц.П-т 9.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дундговь аймгийн Баянжаргалан суманд айлын муудсан онд ороход бэрх 4 адууг авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2022 оны 05 сард Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16-р зөрлөгт явж байсан 5 адууг би нутаг дамнуулан зарсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна.” гэх

хохирогч Б.М-ын: “2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би адуугаа Баянжаргалан сумаас зүүн урагш 25 километрт “Хулгар” гэх газар үлдээгээд явсан. Маргааш нь 23-ны өдөр адуун дээрээ очиход 2 даагатай гүү, нийт 4 адуу алга болсон байсан. Миний алдсан малын зүс, тамга содон тэмдгийн хувьд ташаан толгойны ард давхар онги тамгатай хээр гүү, чандмань тамгатай цавьдар гүү, чандмань тамгатай эр цавьдар даага, чандмань тамгатай охин хүрэн буурал даага  нийт 4 тооны адуу алдсан” гэх,

хохирогч Ц.П-ын: “...Манай алдагдсан гэх 5 морь 2021 оны 05 дугаар сарын эхээр алдсан. Хулгайд алдсан 5 морины зүс, им тамгын тухайд гэвэл цагаан морь, бидэртэй бор загал морь, хоёр хар морь, хондлой буурал хээр морьд зүүн гуяндаа өнцөгдүүлж дарсан хөзрийн дөрвөлжин шиг тамгатай, 5 тооны морь бүгд дэлтэй байх ёстой. Миний алдсан 5 морь нь манай унаган адуу юм.” гэх,

 гэрч М.А-ын: “... Би хүү А-тай утсаар ярьсан чинь “Баянжаргалан сум дээр байна. 4 адуу худалдаж авсан ачих гэсэн чинь М-гийн машин эвдэрчихлээ ирээд ав” гэж ярихаар нь 2021 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн 7578 ДУЭ номертой давхар кабинтай Портер маркийн машинтай аймгаас 19 цагийн үед гараад Баянжаргалан суманд 23 цагийн үед очсон. Сумын баруун урд талын хуссан зам дээр намайг А, М, өндөр шар залуу гурав М-гийн машинтай тосч аваад айлын хороон дээрээс 4 адуу ачиж өгөөд би буцсан. ..Хээр гүү давхар онгин тамгатай, чандмань тамгатай эр хээр сарваатай, сартай цавьдар гүү, чандмань тамгатай охин бор сарваа байсан.” гэх,

 насанд хүрээгүй гэрч А.А-ийн: “....М /М/ ахтай уулзаад надад М ах “хямд адуу байна” гэж хэлсэн. М ахын адуу үхэр Баянжаргалан сумын баруун урд тал руу тарсан байдалтай байсан. Тэгэхээр нь тэрийг нь хайлцах гээд гэрээс 350.000 төгрөгтэй, хямд адуу байж магадгүй гээд гарсан. ... М ах урд 4 тооны адуу байгаа тэрийг авна гэж хэлээд хүнтэй уулзсан газраас 1 км арай хүрэхгүй  газарт очоод “Нэмнээгийн говь” гэх газарт 60-70 адуу байсан. Тэр адуунуудаас нэлээд зайдуу 4 тооны нэлээд муудсан хээр гүү, халтар сарваатай, цэгээн гүү бор сарваатай 4 тооны адуу байсан. Тэр 4 адууг тууж яваад хашаанд хийж бариад машин дээрээ ачаад явсан. ....Маргааш нь аав, ээж хоёр шөнө нь ирээд аав, ээж хоёрын машин дээр адуугаа ачуулаад, аав ээж бид гурав гэр рүүгээ явсан. ... М ах мотоциклтой хүнтэй уулзсаны дараа мал худалдаж авлаа гэж юм яриагүй, урагшаа хөдлөөд яваад 4 адуу авна гэж ярьсан. Би юу болсон гэдгийг нь мэдээгүй яваад, тэр 4 адууг 200.000 төгрөг М ахад өгч авсан. Учир нь М ах “50.000-60.000-д явахгүй болсон адууг хүмүүс бензиний мөнгөнд өгч байна” гэж хэлэхээр нь би итгээд хамт явсан” гэх,

гэрч Б.Б-ын: “...Би 2021 оны 01 дүгээр сарын эхээр ээлжийн амралтаа аваад, М-тэй утсаар ярьсан чинь “намайг хүрээд ирэхгүй юу, машин эвдэрчихлээ” гээд, би аймгаас зүүн хойш байдаг Гурвансайхан сумын нутаг Салхитын мөнгөний ордны хойно очиход М, таньдаггүй байсан А гээд хүүхдийн хамт хоёулаа байсан. ...М адуу, үхэр хайна гээд, бид гурав адуу, үхэр хайж яваад, оройдоо Баянжаргалан сум орж хонодог байсан. ...Зогссон газраас нээх холгүй яваад очиход, адууны зах дээр 2 гүү, 2 унагатай, 4 тооны адуу байсан. Тэгээд тэр 4 адуугаа машин дээр ачаад Баянжаргалан сумын төв рүү хөдөлсөн. ... А-ийн аав, ээж хоёр нь сэлбэг авч ирж өгөөд буцаагаад 4 тооны адууг ачаад А-тай хамт явсан." гэх,

  гэрч  Ч.Б-ийн: “ Дундговь аймгийн Дэрэн сумын Балтастай гэх газарт байсан М-ий хойд талд байсан А-ын гадаа очоод Мөнхжаргал гэх хүний хулгайд алдсан 4 тооны адуунд үзлэг хийж хохирогчид нь хүлээлгэж өгөхөд А гэх хүн би адууг нь хүлээлгээд өгчихлөө, энд авч ирсэн асуудлыг М мэдэж байгаа гэсэн." гэх,

гэБ,                                                             гэрч Ц.Х-ийн: “...Тэгээд адуу худалдаж авах газраа ирэхэд адуу зарах хүн Б-тай утсаар холбогдоод уулзаад адуугаа олохгүй байна, манай адуу 8, 4, 5-раа тасраад явсан байна гэж хэлээд та хэд 16 дугаар зөрлөгөөс хөдлөөд баруун урагш хавьцаа байж бай тэнд манай 5 адуу үлдээсэн байгаа гэхээр нь очиход хар зүстэй 2 хар морь, шар хээр морь, бор үрээ, цагаан бор морь байсан. Тухайн 5 морь зүүн талынхаа гуянд хөзрийн дөрвөлжин шиг тамгатай байсан. Удалгүй адуу зарж байгаа үл таних залуу 4 адуу тууж ирсэн. Тэр 4 адуу хул морь, хонгор морь, хүрэн халзан морь, хээр алаг морь тууж ирсэн, тухайн адууны тамгыг нь анзаараагүй... Адуу зардаг залуу өдрийн цагаар адуу зарсан болохоор бид хэд хулгайн адуу гэж бодоогүй. Өөрийнхөө адуунаас зарж байгаа юм шиг л зарж байсан. Адуугаа зааж өгөөд байсан болохоор худалдаж авсан.” гэх,

гэрч Х.М-ын: “...Би М гэх залууг танихгүй. ...Б утсаар яриад Төв аймгийн Баян сумаас адуу туугаад өгөөч гэхээр нь 300.000 төгрөгөөр тохирч явсан. Тэгтэл Б ах Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ар талаас хүнээс 9 тооны адуу худалдаж авсан. Тэгээд адуу зарсан М гэх залуу надтай хамт мотоциклтой туугаад Төв аймгийн Сэргэлэн сумын урд талд аваачаад М буцлаа гээд явахдаа надад мотоциклоо үлдээгээд явсан. Зарим нэг адуу нь хөзрийн дөрвөлжин шиг тамгатай адуу байсан. Бусдыг нь анзаараагүй. Хар адуу 2, цагаан адуу 1, хар бор 1, шар хээр 1, сартай хүрэн 1, нөгөө 3 адууных нь зүсийг санахгүй байна. Тухайн үедээ харж л байсан.” гэх,

гэрч Л.Даваабаярын: “ Би М-Э-ийг танихгүй, ...Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг 16 дугаар зөрлөгийн хойд талаас М гэх залуугаас 9 тооны адууг 2021 оны 05 дугаар 19-нөөс 20-ны хооронд худалдаж авсан. ...Ирээд авах гэтэл 5 адуу байсан, мотоциклтой яваад 4 адуу авч ирээд бид хэд нийлүүлэн 9 болгоод Улаанбаатар хот руу оруулах гэж хөлөөр нь туухад М гэх залуу Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл туулцаж өгөөд унаж явсан мотоциклоо бид хэдэд энэ мотоциклоор адуугаа туучих гэхээр нь мотоциклыг авч Мт унуулаад адуугаа тууж бай гэж хэлээд М-Э-ийг адуу худалдаж авсан газраа хүргэж ирээд бид хэд буцсан. Халтар морь 2, цагаан морь 1, хээр морь 1, бор морь 1, хонгор үрээ 1, хул үрээ 1, дөрвөн хөл шийр алаг үрээ 1 байсан.  5 морь нь нэг ижил зөв талынхаа гуянд хөзрийн дөрвөлжин шиг тамгатай байсан, 4 үрээ өөр тамгатай байсан шиг санагдаж байна. ..М хэлэхдээ 5 нь миний адуу, нөгөө 4 нь надтай отроор байгаа хүний адуу гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.Б-ын: “ Би М-Э-ийг танина. Урд нь 2018 оны өвөл Төв аймгийн Лүн суманд өвөлжиж байхад нь М гэх залуугийн аавынхаас нь мал мах худалдан авч байсан. ...М 3 удаа адуу зарж борлуулсан. ... 2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-ны үед над руу М залгаж манай адуу нутаг гүйх гээд байна та ирж адуу худалдаж ав надтай хамт отроор явж байгаа залуучууд ч гэсэн адуу зарна гэж байна. Миний адуутай нийлээд 20-иод тооны адуу болох байх гэхээр нь би 2021 оны 05 дугаар сарын 22-ны үед 16 дугаар зөрлөгийн хойд талд Улаанбаатар хотоос Хишгээ, Э, М, Даваабаяр нартай ирж М-тэй 09 цагийн үед Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн хойд талд уулзахад, манай адууны ихэнх нь нутаг гүйсэн байна. Одоо байгаа нь энэ 5 адуу байна гээд цагаан морь, бор үрээ, хар морь 2, улаан хээр зүстэй 5 адууг бид хэдийг харж бай нутаг гүйх гээд байна гэж хэлээд М өөр отроор явж байгаа залуучууд адуу өгнө гэсэн би явчхаад ирье гээд мотоциклтой яваад өгсөн. 13 цагийн орчим 4 адуу тууж ирсэн. Тэр 4 адуу нь дөрвөн хөл шийр алаг үрээ, хүрэн халзан үрээ, хул үрээ, хонгор үрээ тууж ирсэн. Тэгээд надад хэлэхдээ манай найзын 4 адуу байгаа юм гэж хэлсэн. ... Би адууны мөнгийг 2 хоногийн дараа 2 хувааж М-ий дансанд хийсэн. Нийт 11.000.000 төгрөг шилжүүлсэн. М-Э-ийг мал хулгайлж байгааг нь мэдээгүй.” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын алдагдсан 5 тооны адууг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Мэргэшсэн үнэлгээчин Э.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  нас гүйцсэн бүдүүн гүү 2 тооны 2.500.000 төгрөг, 2 настай бага адуу 2 тооны 1.000.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

 Хяналтын прокуророос шүүгдэгч Г.М-д холбогдуулан Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг “Хулгар” гэх газраас 2021 оны 01 сарын 22-наас 23-нд шилжих шөнө алдагдсан, иргэн Б.М-ын 4 тооны адууг тус сумын “Нэмнээгийн говь” гэх газраас хулгайлсан үйлдлийг Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар, мөн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ц.П-ын 5 тооны адуу буюу олон тооны бод малыг улсын дугааргүй Хаоже /Haojue/ маркийн мотоцикл ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тусад нь зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн эрх зүйл байдлыг дордуулж байна гэж үзсэн тул үргэлжилсэн нэг үйлдэлд тооцон нэгтгэн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Г.М нь үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны буюу 9 тооны адууг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

       Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.М нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Г.М-ий 2021 оны 01 сарын 22-ноос 23, 2021 оны 5 сарын 22-ны өдрүүдэд үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” нөхцөл, шаардлагыг хангаж байна.

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж дээрх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.М-ий  үйлдлийн улмаас хохирогч Б.М-д 3.500.000 төгрөгийн, хохирогч Ц.П-т9.000.000 төгрөгийн хохирол тус тус  учирсан бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Г.М-Э-ийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.М-ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй хар өнгийн Хаоже /Haojue/ маркийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр түүний өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул улсын орлгод шилжүүлэхээр, харин хэрэгт битүүмжилсэн 54-71 УАН улсын дугаартай Киа бонго-3 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, 02984229 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Батхүрэлд буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон нэгтгэн зүйлчилсүгэй.

 2. Шүүгдэгч Б овогт Г-ийн М-Э-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны буюу 9 тооны адууг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ийн М-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 2 /хоёр/ жилийн хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ий гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй, хар өнгийн Хаоже /Haojue/ маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 09 сарын 08-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн 54-71 УАН улсын дугаартай Киа бонго-3 маркийн хөх өнгийн /асаж явах боломжгүй/ тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, 02984229 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Батхүрэлд буцаан олгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР